Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    38—Эцсийн Сануулга

    Aэрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэр элч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв. Тэр хүчит дуугаар хашхиран Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна. «Би тэнгэрээс өөр нэг дуу гарахыг сонсов. -Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд болон түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун.” Илчлэлт 18:1, 2, 4. {AM 603 1}Aм 491.1

    Дээрх Библийн эшлэл Илчлэлт 14:8-д тэнгэр элчийн Вавилоны уналтыг зарлах цаг хугацааны талаар өгүүлж байна. Энэ үйл явдал анх тунхаглагдсан цаг буюу 1844 оны зунаас хойш дахин давтагдаж, Вавилонд харьяалагдах байгууллагууд илүү бузартсан байх болно. Энэ зөгнөл дэлхийн шашин шүтлэг аймшигтай нөхцөл байдалтай болсныг дүрслэн харуулж байна. Хүмүүс үнэнийг эсэргүүцэхдээ балар харанхуй руу илүү их шигдэж, зүрх сэтгэл нь зөрүүд болж, эцэстээ шашныг хатуугаар эсэргүүцэх болно. Тэд Бурханы Арван хуулийн сануулгыг эсэргүүцэж үл тоомсорлосноос болж, Арван хуулийг ариунаар сахидаг хүмүүсийг хавчин гадуурхах болно. Бурханы үг, Түүний хүмүүсийг үл тоомсорлосноос болж, Христийг ач холбогдолгүй гэж үзэх болно. Сүмүүд мөнх оршдог гэсэн сургаалыг хүлээн зөвшөөрснөөр гэм нүгэлтэй зүрх сэтгэлийг хязгаарладаг зарчмыг үгүйсгэж, хүмүүс шашин шүтлэгтэй гэсэн үгээр аймшигтай гэм нүглээ далдлах болно. Үхэгсдийн сүнс ер бусын гайхамшиг үйлддэг гэсэн үзэл рүү татагч сүнс, чөтгөрийн сургаал сүмд дэлгэрэхэд бузар тэнгэр элчүүдийн нөлөө мэдрэгдэх боломжийг ОЛГОНО. {AM 603.2}Aм 491.2

    Вавилоны талаар, «Түүний нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан” Илчлэлт 18:5 гэж зөгнөжээ. Вавилоны гэм буруу хэрээс хэтэрч сүйрэхэд бэлэн болсон байна. Гэвч Бурханы хүмүүс Вавилонд байсаар байгаа тул Бурхан шүүлтээ буулгахаас өмнө итгэлтэй хүмүүсээ Вавилоноос гарахыг уриална. Ингэснээр Бурханы хүмүүс Вавилоны гэм нүгэлтэй нэгдэж «Түүний дээр буух гамшгийг хуваалцахгүй”, Вавилоноос гарахыг уриалсан үйл явдлыг тэнгэрээс буун ирэх тэнгэр элчээр дүрсэлдэг ба тэрээр дэлхийг Бурханы алдраар гэрэлтүүлж, агуу хүчтэй дуу хоолойгоор Вавилоны гэм нүглийг зарлан тунхаглана. Ийнхүү тунхаглах мэдээ «Миний хүмүүс, түүнээс гар.» Энэ сануулга гурван тэнгэр элчийн мэдээтэй нэгдэж, дэлхийн оршин суугчдад өгөх эцсийн сануулга болох болно.{АМ 604.1}Aм 491.3

    Дэлхий аймшигтай асуудлуудтай тулгарах болно. Дэлхийн эрх мэдэлтнүүд Бурханы хуулийг эсэргүүцэх дайнд хүчээ нэгтгэн «Том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүст” (Илчлэлт 13:16) хандан хуурамч Шаббатыг сахиулах сүмийн ёс заншлыг сахихыг тушаах болно. Энэ тушаалыг дагахаас татгалзаж буй хүн бүрт иргэний шүүхээр ял оноож, эцэстээ тэдэнд үхлийн ял тулгана. Гэвч Бүтээгч тогтоож өгсөн амралтын өдөр болон Бурханы хуулийг сахихыг чухалчилсаар байх ба хуулийг зөрчсөн хүмүүс Бурханы уур хилэнгийн шийтгэлийг авна. {АМ 604.2}Aм 492.1

    Дээрх шаардлагыг тодорхой ойлгож байгаа хүн Бурханы хуулийг уландаа гишгэж, хүний хуулийг дагаснаар араатны тэмдгийг хүлээн авах юм. Тэрээр Бурханыг орлуулж буй хүчнийхээ эрхшээлд орж, араатны тэмдгийг хүлээн зөвшөөрнө. Диваажингаас, «Өөр нэгэн тэнгэр элч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар, Хэрэв хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ эсвэл гар дээрээ тэмдэг авна, тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм» гэж сануулах болно. Илчлэлт 14:9, 10. {АМ б04.3}Aм 492.2

    Хэн ч Үнэнийг Оюун ухаан, зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрөх аль эсвэл эсэргүүцэхээс нааш Бурханы уур хилэнг хэн ч амсахгүй. Өнөө үед тунхаглаж буй онцгой үнэнийг сонсох боломжгүй хүмүүс олон байна. Тэд Бурханы дөрөв дэх хуулийг сахих бодит үнэнийг сонсоогүй юм. Зүрх сэтгэлийн зорилго, хүслийг шалган нягтлагч Нэгэн үнэнийг мэдэх хүсэлтэй хэн бүхэнд агуу тэмцлийг танилцуулахгүйгээр орхихгүй. Энэ тушаалыг сохроор сахиулах гэж хүчлэх боломжгүй. Хүн бүр ухаалаг шийдвэр гаргахын тулд хангалттай гэрлийг авсан байх ёстой.{АМ б05.1}Aм 492.3

    Шаббат бол үнэнч шударга эсэхийг шалгах агуу шалгуур байх болно. Учир нь Шаббат бол өөрчлөлтийг авчирдаг жинхэнэ үнэн юм. Эцсийн шүүлт хүмүүс дээр буух үед Бурханд үйлчилдэг болон Түүнд үйлчилдэггүй хүмүүсийн зааг, ялгаа тод болно. Хуурамч Шаббатыг сахих нь улс орны хуультай нийцэх боловч Бурханы дөрөв дэх хуулийг эсэргүүцэж байна. Хуурамч Шаббатыг хүлээн зөвшөөрөгчид Бурханыг эсэргүүцэгчид байна. Хуурамч Шаббатыг хүлээн зөвшөөрөгчид Бурханыг эсэргүүцэгчид болж буйгаа баталгаажуулдаг юм. Харин жинхэнэ Шаббатыг сахих нь Бурханы хуулийг сахиж байгаа үйлдэл ба энэ нь Бүтээгчид үнэнч байгаагийн баталгаа юм. Нэг хэсэг нь дэлхийн эрх мэдлийн шинж тэмдгийг хүлээн зөвшөөрч, араатны тэмдгийг авах ба өөр нэг хэсэг нь Бурханы эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, Бурханы тэмдгийг авна. {AM 605.2}Aм 492.4

    Тиймээс гурав дахь элчийн үнэнийг тунхаглаж буй хүмүүс хэт туйлширсан, үймээн дэгдээгчид гэж тооцогдож болно. Тэд Америкийн Нэгдсэн Улс шашны эрх чөлөөг хязгаарлаж, Ромын сүм улс төртэй нэгдэн, Бурханы тушаалыг сахидаг хүмүүсийг хавчина гэсэн зөгнөлийг ямар ч үндэсгүй, утгагүй зүйл хэмээн шүүмжилнэ. Хүмүүс Америкийн Нэгдсэн Улсыг шашны эрх чөлөөг хамгаалах байр сууриа хэзээ ч алдахгүй гэдэгт итгэлтэй байсаар байна. Харин Ням гаргийг сахих асуудал олон нийтийг цочроож эхлэх үед хүмүүс удаан хугацаанд эргэлзэж, үл итгэж байсан үйл явдал нь тохиолдож байгааг ойлгоно. Энэ үед гурван элчийн мэдээ урьд өмнөхөөсөө илүү нөлөөтэй болох болно.(АМ б05.3)Aм 493.1

    Бурхан түүхийн бүх цаг үед дэлхий болон сүмийн үйлдэж буй гэм нүглийг буруутгуулахаар зарц нараа илгээсээр ирсэн. Хүмүүс эелдэг зөөлөн хандаж, буруутгуулахгүй байхыг хүсдэг бөгөөд цэвэр ариун, худал хуурмаг үзэл холилдоогүй үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрчлөн Шинэчлэгчид өөрчлөлтийг эхлүүлэхдээ сүм болон улс үндэстний гэм нүглийг буруутгахаас болгоомжилж байв. Тэд цэвэр ариун Христэд итгэгчид үлгэр жишээг үзүүлснээр хүмүүс Библийн үнэн руу буцаж ирэх байх гэж найдаж байлаа. Бурханы Сүнс Елиа дээр буун ирсэнтэй адил ирж бузар мууг хаадад, буруу сургаалыг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн гэм нүглийг буруутгах хүчийг өгнө. Тэд ийнхүү тунхаглахаас зайлсхийж, хойш сууж байсан Библийн үнэнийг номлох ажлаасаа хөндийрөх боломжгүй болсон юм. Тэд үнэнийг бодон хүмүүст тулгарч буй аюулыг зоригтойгоор сануулж анхааруулах, урам зоригтой болно. Тэд Эзэний даалгасан үгсийг ямар үр дүн гарахаас үл хамааран хуваалцаж, хүмүүс сануулгыг нь сонсохоос өөр аргагүй болж байв. (АМ 606.1)Aм 493.2

    Гурван тэнгэр элчийн мэдээ ч гэсэн ийнхүү тунхаглагдана. Энэхүү мэдээг агуу хүчтэйгээр тунхаглагдах цаг ойртоход Эзэн энгийн, даруу хүмүүсийг буюу өөрсдийгөө Түүний үйлчлэлд даатгасан хүмүүсийг ашиглах болно. Үнэний ажилчид албан ёсны сургуулиар бус харин Түүний Сүнсний дуудлагыг хүлээн зөвшөөрснөөр сонгогдоно. Итгэл болон залбирлаар удирдуулсан хүмүүс Бурханы үнэнийг тунхаглахаар ариун зорилгыг хэрэгжүүлэх эрч хүчтэйгээр урагшилна. Тэд Вавилоны гэм нүглийг олон нийтэд танилцуулна. Сүмийн ёс заншлыг сахихыг шаардаж буй улс төрийн хүч, үхэгсдийн сүнс итгэгчдийн дайралт, аажмаар хүчирхэгжсээр байгаа папын үнэн төрхийг илчлэх болно. Хүмүүс чухал сануулгыг хүлээн аваад, үймж самуурч эхэлнэ. Эдгээр үгсийг сонсож байгаагүй мянга мянган хүн сануулгын үгсийг сонсоно. Хүмүүс Вавилоныг гэм нүгэл, алдаа дутагдлаасаа болж, диваажингийн үнэнийг эсэргүүцэж байгаа сүм гэдгийг олж мэдээд ихэд гайхна. Хүмүүс урьдын багш нар дээрээ очин, хүмүүсийн ярьж байгаа зүйлс үнэн үү? гэж асуухад эдгээр багш нар хүмүүсийг айдсаас салгаж, сэргэж буй оюун бодлыг нь балартуулахаар худал үлгэр домог зохиож, амар жимэр байдлыг зөгнөнө. Гэвч хүний эрх мэдлийг дагах хүсэлгүй хүмүүс «Эзэн юу гэж айлдсаныг” энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхийг хүснэ. Энэ үед эртний Фарисайчуудтай адил сүмийн алдартай санваартнууд эрх мэдэлд нь эргэлзэж, үнэнийг нягтлахыг хүсэж байгаа хүмүүст уурлаж, тунхаглаж буй үнэнийг Сатанаас ирсэн хэмээн цоллож, гэм нүгэлд автсан олныг үнэнийг тунхаглаж байгаа хүмүүсийн эсрэг босгож, тэднийг хавчин гадуурхах хүслийг нь сэргээнэ.(АМ 606.2)Aм 493.3

    Тэмцэл шинэ газар нутагт тарж, хүмүүсийн оюун ухаан доромжилж, гутаасан Бурханы хуулийг анхаарч эхлэх үед Сатан сандарч эхэлнэ. Тэдний тунхаглаж буй мэдээ хүч нөлөөтэй болоход эсэргүүцэл үзүүлж байсан хүмүүс улам уурлаж, бухимдана. Сүмийн албатууд хүмүүс дээр гэрлийг тусгахгүйн тулд эрх мэдлээ ашиглан чадах бүхнээ хийнэ. Сүм нийгмийн хүчирхэг хэрэгслүүдийг ашиглахыг хүсэхэд папын дэмжигчид болон Протестантууд нэгдэнэ. Ням гаргийг сахиулах хөдөлгөөнийг зоригтойгоор, шийдэмгийгээр хэрэгжүүлэх үед Бурханы хуулийг сахидаг хүмүүсийг эсэргүүцэх хууль гарна. Хууль сахигчдыг торгож, шоронд хорино гэж сүрдүүлж, зарим нэгэнд нь итгэлээ орхивол өндөр албан тушаал, шагнал, давуу талуудыг санал болгоно. Гэвч тэд, «Бурханы үгнээс бидний алдаа дутагдлыг харуулж өг» гэж тууштайгаар хариулах ба Лютерын баримталж байсантай адил байр суурьтай байх болно. Шүүхэд дуудагдагчид үнэнийг хүчтэйгээр тунхаглаж, үгсийг нь сонссон зарим хүмүүс Бурханы тушаалыг бүрэн сахих шийдвэр гаргана. Ийнхүү үнэнийг мэдэх ямар ч боломжгүй байсан олон хүнд үнэний гэрэл түгнэ. {АМ 607.1}Aм 494.1

    Бурханы үгийг ухамсарлаж дагах явдлыг эсэргүү явдал гэж тооцох болно. Эцэг эхчүүд Сатаны хууран мэхлэлтэд сохорч, итгэгч хүүхдүүдийнхээ эсрэг харгис, хатуу арга хэмжээг авна. Эзэд, харгалзагчид хууль сахигч зарц, боолуудаа хавчин гадуурхана. Хайр хөрч, хүүхдүүд өв хөрөнгөө алдаж, гэр орноосоо хөөгдөнө. Паулын, «Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно” 2 Тимот 3:12 гэсэн үгс бодитойгоор биелэгдэнэ. Үнэнийг сахигчид Ням гаргийг Шаббат хэмээн сахихаас татгалзсанаар зарим хүмүүс шоронд орж, цөлөгдөж, зарим нь боол адил болно. Хүний хувьд ийм зүйлс тохиолдох боломжгүй мэт санагдах боловч Бурханы Сүнс бузар мууг хязгаарлах хүчээ хүмүүсээс авч, бузар хүмүүс Бурханы тушаалыг үзэн яддаг Сатаны удирдлаганд бүрэн орж, гаж үйл явдлууд газар авах болно. Бурханаас эмээх, Түүнийг хайрлахыг үл хүсэгч хүмүүсийн зүрх сэтгэл маш харгис хэрцгий болно. {AM 608.1}Aм 494.2

    Бузар муугийн шуурга дэгдэж эхлэхэд гурван тэнгэр элчийн мэдээнд итгэдэг гэж хэлж байсан ч үнэнийг дагах шийдвэр гаргаагүй олон хүн итгэл бишрэлээсээ татгалзаж, эсэргүүцэгчидтэй нэгдэнэ. Тэд дэлхийн хүмүүстэй нэгдэж, адил зүрх сэтгэлтэй болж, нөхцөл байдлыг тэдэнтэй адилаар дүгнэх болно. Харин сорилт ирэхэд тэд амар хялбар, олонхийн хошуурч буй талыг сонгоно. Үнэнийг баяр хөөртэйгөөр хүлээн авч байсан чадварлаг, олонд танигдсан хүн хүмүүсийг хуурч, тэднийг буруу зам руу чиглүүлэх үйлсэд ашиглагдах болно. Тэд ахан дүүсийг нь эсэргүүцэж байсан хүмүүсээс илүү гамшиг авчрах дайснууд болж хувирна. Шаббатыг сахигчид шүүхэд дуудагдан, итгэл бишрэлээсээ болж шүүгдэх үед хуурамч үзэл рүү урвагчид хууль сахигчдыг буруутгах, гүтгэх Сатаны үр дүнтэй арга хэрэгслүүд болон хувирна. Тэд хуурамч баримт, гүжирдлэг ашиглан, эрх мэдэлтнүүдийг итгэгчдийн эсрэг болгоход нөлөөлнө. {АМ 608.2}Aм 495.1

    Хавчлагын үед Эзэнд итгэгчдийн итгэл бишрэл соригдоно. Тэд Бурхан болон үгийг нь судалж байхдаа дэлхий дахинд сануулгын үгсээ тунхагласаар байх болно. Бурханы Сүнс тэдэнд нөлөөлж, олон нийтэд сануулга өгөхөө зогсоохыг зөвлөнө. Ариун хүсэл зорилгоо удирдуулах итгэгчид үүрэг даалгавраа Бурханы хүсэл мөрөөдлөөр хүчтэйгээр удирдуулан гүйцэтгэх болно. Тэд Эзэний дэлхий дахинд тунхаглах үгсийг тунхагласнаар ямар үр дүн гарахыг урьдчилан тооцоолохыг хичээхгүй. Тэд зуурдын хүсэл, мөрөөдлөө тунгаан бодож, нэр хүнд, амь амьдралаа хамгаалахыг хичээхгүй. Гэвч эсэргүүцлийн шуурга шуурахад хүмүүс тэднийг ихэд буруутгана. Зарим нь айдаст автан, «Хэлж буй үгс маань ямар нөлөө үзүүлэхийг мэдэж байсан бол бид дуугүй байх байсан» гэж хэлэхэд бэлэн болно. Тэд бэрхшээлүүдээр дүүрэн байна. Сатан тэдэн рүү аймшигтай уруу татлагуудаа илгээнэ. Тэд хийж гүйцэтгэх боломжгүй ажил үйлсийг гүйцэтгэсэн гэдгээ ойлгоно. Сатан тэднийг сүйрүүлэхээр заналхийлнэ. Итгэгчид урам зориг өгч байсан мэдрэмжүүд нь алга болохыг анхааруулсан ч эргэж буцахгүй. Тэд хаанаас тусламж авахаа мэдэхээ болих үедээ Агуу Нэгэн рүү хүч чадлыг өгөөч хэмээн хандах болно. Тэд тунхаглаж буй үгсээ зохиогоогүй, Эзэн тэднийг ашиглан, сануулга өгч байсныг ухаарна. Бурхан зүрх сэтгэлд үнэнийг мэдүүлсэн тул итгэгчид үнэнийг тунхаглахгүй дуугүй байж чадаагүй юм.(АМ 608.3)Aм 495.2

    Өнгөрсөн үед Бурханы хүмүүс дээрхтэй адил бэрхшээлүүдийг даван туулсаар иржээ. Виклиф, Хасс, Лютер, Тиндэйл, Бакстер, Вейсли нар сургаал, үзэл бүхнээ Библийн үнэнээр шалган нягталж, хэрэв Библитэй нийцэхгүй бол хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Энэ хүмүүсийг уур хилэн, бухимдалтайгаар хавчин гадуурхсан боловч тэд үнэнийг тунхаглах үйл хэргээ зогсоогоогүй. Сүмийн түүхийн цаг хугацааны туршид онцгой үнэн Бурханы хүмүүст хэрэгтэй цаг үед нь тунхаглагдсаар иржээ. Шинэ үнэн тунхаглагдах бүрт дэлхий дахин үнэнийг үзэн ядалт, эсэргүүцлээр угтсаар ирсэн ба агуу гэрлийг харж, Бурханаар ивээгдсэн хүмүүс уруу татагдаж, хавчигдсаар иржээ. Эзэн зайлшгүй шаардлага тулгарах үед онцгой тусгай үнэнээ өгдөг юм. Бурханы үнэнийг тунхаглахаас хэн татгалзаж чадах вэ? Бурхан дэлхийд тунхаглах сүүлчийн өршөөл, уучлалын уриалгыг нь дамжуулахыг зарц нартаа тушаана. Бурханы зарц нар энэ мэдээг амиа дэнслэн байж тунхаглах болно. Христийн элчин сайд нар ямар ч үр дүн гарахад нөлөөлж чадахгүй. Тэд үүргээ гүйцэтгээд үр дүнг нь Бурханд даатгах ёстой.(АМ б09.1)Aм 496.1

    Эсэргүүцэл аймшигтай, хурцдах үед Бурханы хүмүүс дахин барьц алдана. Тэд өөрсдөө энэхүү хямралыг үүсгэсэн гэж бодож эхэлнэ. Гэвч үзэл бодол Бурханы үгэн дэх амлалтууд нь тэднийг зөв замаар замнаж буйг мэдүүлж өгнө. Хавчлага, бэрхшээлүүд үргэлжлэх боловч Бурханы хүмүүс бэрхшээлийг даван гарах хүчтэй байх болно. Тэмцэл ширүүсч, хурцдах боловч Бурханы хүмүүсийн итгэл хүнд нөхцөл байдалтай зохицож, улам өснө. Тэд, «Бид дэлхийн таалалд нийцүүлэхийн тулд Бурханы үгийг зөрчиж, ариун хуулинд ялгавартай хандаж, нэг хэсгийг нь чухал, нөгөө хэсгийг нь чухал биш гэж тооцож чадахгүй. Итгэж үйлчилдэг Эзэн маань биднийг хамгаалах чадвартай. Христ дэлхийн эрх мэдэл, хүчийг ялан дийлсэн, тиймээс бид ялагдсан дэлхийгээс айж эмээхгүй» гэж гэрчлэх болно.{АМ б10.1}Aм 496.2

    Христийн сүмчухал нөлөө үзүүлжбайгаа, Сатан оршин байгаанөхцөлд олон төрлийн хавчлагыг санаачилж бузар зарчмуудаа хэрэгжүүлсээр байх болно. Харанхуйн хүчний эсэргүүцэлтэй тулгаралгүйгээр Бурханд үйлчлэх боломж байхгүй. Бузар олзоо алдах гэж байгаадаа бачууран Сатан итгэгчдийг эсэргүүцэх болно. Үнэнийг сахиж байгаа хүний амьдралыг хараад, гэм буруугаа харсан бузар хүмүүс бузар тэнгэр элчүүдтэй нэгдэн, Бурханы хүмүүсийг уруу татаж Бурханаас холдуулахыг хичээнэ. Хэрэв тэд амжилтанд хүрэхгүй бол үнэнийг сахиж байгаа хүн руу довтлохын тулд хүч хэрэглэж эхэлнэ. {АМ б10.2}Aм 496.3

    Есүс диваажингийн ариун ордонд хүмүүсийн төлөө зуучилж байгаа нөхцөлд дэлхийн удирдагчид болон хүмүүс Ариун Сүнс бузар мууг хязгаарлаж байгааг мэдэрнэ. Ариун Сүнс улс орны хуулинд тодорхой хэмжээнд нөлөөлсөөр байх болно. Хэрэв эдгээр хууль үйлчлэхээ болих юм бол дэлхийн нөхцөл байдал одоо байгаагаас маш их доройтох байв. Өнөө үед олон удирдагч Сатаны идэвхтэй гар хөл болж байдаг ч Бурхан улс орныг удирдахдаа өөрийн хүмүүсийг ашигласаар байгаа. Дайсан Бурханы ажилд хэрхэн саад учруулахыг боолууддаа санал болгож, зааж өгнө. Гэвч Эзэнээс эмээдэг улс төрчид ариун тэнгэр элч нарын нөлөөгөөр эсэргүүцэх боломжгүй шалтгаануудыг ашиглан, бузар мууг эсэргүүцнэ. Ийнхүү цөөн тооны хүн бузар муугийн хүчтэй давалгааг эсэргүүцэж чадна. Гурван тэнгэр элчийн мэдээ дэлхийд нөлөөлөх боломжтой байхын тулд Бурхан үнэнийг эсэргүүцэгчийг тодорхой хэмжээнд хязгаарлах болно. Эцсийн сануулга өгөгдөхөд Эзэний ашиглаж буй улс төрийн удирдагчид үнэнд анхаарлаа хандуулах бөгөөд зарим нь үнэнийг хүлээн зөвшөөрч үнэний төлөө хүнд хэцүү цагт Бурханы хүмүүстэй хамт зогсоно. (AM 610.3)Aм 497.1

    Гурав дахь тэнгэр элчийн мэдээг хүмүүстэй хамт түгээх тэнгэр элч дэлхийг алдраараа гэрэлтүүлнэ. Энэ үед үнэнийг дэлхий дахинд тунхаглах ер бусын хүч өгөгдөнө гэж зөгнөгдсөн билээ. 1840-1844 оны Христийн дахин ирэлтэнд бэлдэх хөдөлгөөн нь Бурханы хүчийг харуулсаи гайхамшигтай үйл явдал байв. Энэ үед эхний тэнгэр элчийн мэдээ дэлхийн бүх сайн мэдээ түгээж буй газруудад хүрчээ. Зарим улс орнуудад арван зургадугаар зууны Өөрчлөн Шинэчлэлтийн үеэс хойш мэдрэгдээгүй агуу сүнслэг сэргэлт мэдрэгдсэн юм. Гэвч гурав дахь тэнгэр элчийн сүүлчийн сануулга эдгээр хөдөлгөөнүүдээс илүү газар эзэлж, илүү НӨЛӨӨ үзүүлнэ. {AM 611.1}Aм 497.2

    Энэ үйл явдал Пентекостын өдөр болсон үйл явдалтай адилхан байх юм. Сайн мэдээ анхлан түгсэн Ариун Сүнсний «Эхний бороо” сайн мэдээний үрийг соёолуулах зорилготой байсны адил сайн мэдээний ургацыг боловсорч дуусах үед Ариун Сүнсний «Сүүлчийн бороо” орох болно. «Тиймээс мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Түүний ирэх нь үүр цайхын адил гарцаагүй Тэр бидэн дээр бороо мэт, газрыг услах хаврын бороо мэт ирнэ.” Хосеа 6:3. «Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Бурхан ЭЗЭНийхээ дотор баясаж баярлагтун. Учир нь Тэр та нарыг зөвтгөхийн тулд эхний бороог та нарт хүртээн, та нарын төлөө бороог асгаж, урьдын адил эхний болон сүүлчийн бороог оруулж өгсөн.» Иоел 2:23. «Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Залуучууд чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх, Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно” Үйлс 2:17,21. {AM 611.2}Aм 497.3

    Сайн мэдээ анх Бурханы агуу хүчээр тунхаглагдаж байсантай адил, сайн мэдээний сүүлчийн ажил анхныхаасаа дутахааргүй байна. Сайн мэдээ түгээх ажил Ариун Сүнсний эхний хур бороогоор эхэлсэн шиг сайн мэдээ түгээх сүүлчийн ажил ч гэсэн сүүлчийн бороогоор төгсөнө. Энэ үед элч Петрийн «Сэргээх цаг ирнэ» гэсэн зөгнөл биеллээ олно. «Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд, та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно.» Үйлс 3:19,20.(АМ б11.3)Aм 498.1

    Бурханд бүхнээ зориулснаар мэлмий нь гэрэлтэж буй Бурханы зарц нар диваажингийн мэдээг түгээхээр газар нутаг бүр лүү яаравчлан явах болно. Эцсийн цагт өгөх сануулга олон мянган хүний дуу хоолойгоор дамжин дэлхийд тунхаглагдана. Тэд гайхамшиг бүтээж өвчтэй хүмүүсийг эдгээх ба тэд итгэгчдийн шинж тэмдэг, гайхамшгуудыг эзэмшсэн байх болно. Гэвч Сатан худал хуурмагийг ашиглан, гайхамшиг бүтээж, хүмүүсийн өмнө тэнгэрээс гал буулгана. Илчлэлт 13:13. Энэ үед дэлхийн хүмүүс шийдвэрээ гаргах боломжоор хангагдана.{АМ б12.1}Aм 498.2

    Бурханы мэдээ мэтгэлцээнээр бус харин сэтгэлд буун ирэх Бурханы Сүнсний ятгалгаар түгэх болно. Мэтгэлцээн явагдаж дуусчээ. Хүмүүсийн сэтгэлд суулгасан үр үрсэлж, удахгүй жимс нь боловсрох болно. Сайн мэдээ түгээгчдийн түгээсэн ном хэвлэл нөлөөгөө үзүүлсэн байна. Гэвч үнэнээр сэтгэл нь өөрчлөгдсөн олон хүн үнэнийг бүрэн ойлгож, үнэнд дуулгавартай байх шийдвэр гаргах боломжгүй болсоор байна. Дэлхийн сүүлийн үед үнэний гэрэл бүх газрыг гэрэлтүүлж, хүмүүс үнэнийг тодорхой харах ба Бурханы шударга хүүхдүүд боолчлолоосоо сална. Гэр бүлийн, сүмийн харилцаа энэ хүмүүст нөлөөлөхгүй. Үнэн юунаас ч илүү үнэ цэнэтэй болно. Үнэнийг эсэргүүцэгчид хэдий олуулаа эвсэн нэгдэх ч Эзэний талд олон хүн зогсох болно.(АМ 612.2)Aм 498.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents