Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    40—Бурханы Ард Түмэн Чөлөөлөгдсөн нь

    Бурханы хуулыг сахигчид хүний хуулиар хамгаалагдах боломжгүй болж, олон улс орнуудад тэднийг устгах хөдөлгөөн нэгэн зэрэг үүснэ. Итгэгчдийг устгах тушаал хэрэгжих хугацаа ойртоход хүмүүс үзэн ядагдаж буй итгэгчдийг устгах төлөвлөгөө гаргана. Олны хэл ам, буруутгалаас хол байхын тулд Бурханы ард түмэн нэг шөнийн дотор шийдвэр гаргана. {AM 635 1}Aм 517.1

    Шоронд хоригдсон, уулс, ой модонд нуугдаж буй Бурханы ард түмэн бузар тэнгэр элчүүдийн удирдлагаар амийг нь хороохыг хүсэж байгаа зэвсэглэсэн хүмүүсийг эсэргүүцэх Бурханы тусламжийг хүсэн залбирсаар байх болно. Эзэн, «Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх болно. ЭЗЭНий уул, Израилийн хад уруу бишгүүрийн аялгуунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна. ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ” Исаиа 30:29, 30 гэж амласан байдаг.{АМ 635.2}Aм 517.2

    Олуулаа цугласан бузар муу хүмүүс ялалтаа зарлаж доромжлол, хараалын үгсийг урсган, олз руугаа дайрч, шөнийн гэнэтийн түнэр харанхуй дэлхийг нөмрөн авна. Тэр үед Бурханы хаан суудлаас солонго цацарч, тэнгэр бүхэлдээ гэрэлтэж залбирч буй итгэгчдийг нөмрөх болно. Энэ үед уур бухимдалдаа автагчид зог тусан хөдөлгөөнгүй болно. Бурханы хүмүүсийг алахаар санаархаж байсан бодол нь мартагдана. Тэд Бурханы авралын баталгааг айж эмээсэн харцаар харж, агуу хүчит гэрлээс хамгаалагдахыг хүснэ. (AM 635.3)Aм 517.3

    Энэ үед Бурханы «Дээшээ хар” гэсэн сүрлэг, аялгуут үг сонсогдож тэнгэр рүү ширтэн харсан бүхэн амлалтын солонгыг харна. Тэнгэр огторгуйг бүрхсэн хар үүлс заагдаж, хүмүүс Стефаныг, тэнгэрээс гэрэлтэж буй Бурханы алдрын гэрлийг болон хүний Хүү хаан сэнтий дээрээ сууж байгааг тод томруунаар харна. Тэд Христийн бурханлаг төрхөөс доромжлуулж байсан сорвийг харах болно. Энэ үед Христ Эцэг болон тэнгэрийн ариун элч нарт хандан «Аав аа, Таны Надад өгсөн хүмүүс бас Миний байх газарт Надтай хамт байж, Миний сүр жавхланг үзээсэй гэж Би хүсч байна” Иохан 17:24 гэсэн үгс сонсогдоно. Тэр үед «Ариун бузартаагүй хүмүүс маань ирж байна, ирж байна. Тэд миний тэвчээрийн үгийг сахисан, тэд тэнгэр элчүүдтэй хамт алхана» гэсэн аялгуут дуу шиг үгс сонсогдож, итгэлээ баттай хадгалсан цонхийсон царай, омголтсон уруултай хүмүүс ялалтын дуугаа өргөх болно.(АМ 63б.1)Aм 517.4

    Бурхан ард түмнээ чөлөөлөх агуу хүчээ шөнө дундын үеэр харуулна. Нар гарч төөнөж эхлэв. Төгсгөлийн шинж тэмдгүүдийн биелэл хурдан болно. Бузар хүмүүс болж буй үйл явдлыг айж эмээсэн, гайхсан царайгаар ажиглан харж байхад зөвт хүмүүс эрх чөлөөтэй болж байгаадаа баярлан хөөрнө. Байгаль дэлхий тогтсон жамаасаа хазайж, гол горхи урсахаа больж, хар бараан үүлс хуйлран хөндөлсөнө. Хэрцгий аашилж буй тэнгэр огторгуйд үгээр илэрхийлшгүй алдрын гэрэл цацарна. Тэрхүү гэрлээс Бурханы, «Дууслаа» гэх чанга дуу их усны чимээ адил гарав! Илчлэлт 16:17. {AM 636.2}Aм 518.1

    Бурханы дуу тэнгэр, газрыг сэгсрэх болно. Тэр үед «Хүнийг дэлхий дээр байх болсноос хойш болж байгаагүй тийм хүчтэй, тийм агуу газар хөдлөлт” болно. 17, 18 эшлэлүүд. Тэнгэр нээгдэж, хаагдана. Бурханы алдрын гэрэл бүхнийг гэрэлтүүлэн гийгүүлнэ. Уулс салхинд найгаж, зэгс адил ганхаж, хад асга бутран тарна. Аймшигтай давалгаа архирах арслан мэт дуу гаргаж, далай тэнгис ууртайгаар цалгиж, хүчит салхи сүйрлийн ажлаа гүйцэтгэж байгаа чөтгөрүүдийн сүнс адил сонсогдоно. Дэлхий бүхэлдээ далай тэнгисийн давалгаа адил цалгиж, давалгаалах болно. Газрын хөрс бүхэлдээ эвдэрнэ. Дэлхий сууриараа ганхана. Цувран хөндөлсөх уулс газарт шигдэж, хүн оршин суудаггүй арлууд хүртэл алга болно. Содом шиг бузар муу болсон далайн боомт хотуудыг тэнгисийн ус уур хилэнтэйгээр залгин авна. Агуу Вавилон «Бурханыг догшин уур хилэнгийн дарсны аягыг авав» гэсэн Бурханы сануулга биелэхийг харна. «Талантын хэмжээтэй хүнд» мөндөр тэнгэрээс унаж, таарсан бүхнээ устган сөнөөнө. 19, 21 эшлэлүүд. Дэлхийн бардамналд автагдсан хотууд газартай тэгширнэ. Дэлхийд нэр хүнд олсон хүмүүсийн эд хөрөнгөө харамгүйгээр зарцуулан, өөрсдийгөө алдаршуулахаар бариулсан орд харшууд нүднийх нь өмнө сүйрнэ. Шоронгийн хана нурж, итгэл бишрэлийнхээ төлөө хоригдож байсан Бурханы ард түмэн чөлөөлөгдөнө. {AM 636.3}Aм 518.2

    Булшнууд нээгдэж, «Газрын шороонд булагдсан нойрсогчдоос олон нь сэрж, нэг хэсэг нь мөнх амь уруу, харин нөгөө хэсэг нь ичгүүр болон мөнхийн жигшил уруу явна» Даниел 12:2. Гурав дахь тэнгэр элчийн мэдээнд итгэн, нас барсан хүн бүр алдаршуулагдахаар булшнаасаа гарч, Бурханы тушаалыг сахисан хүмүүст амар тайвны гэрээ өгч байгааг сонсоно. «Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна” (Илчлэлт 1:7), Христийг амь тавьж байхад доромжилж, үнэнийг нь хамгийн ихээр эсэргүүцэж байсан хүмүүс Түүнийг агуу алдар сүр хүчтэйгээр ирэхийг харах ба Бурханд дуулгавартай, үнэнч байсан хүмүүсийг алдар нэр хүндтэй суудалд өргөмжлөгдөхийг харахаар дахин амилуулагдана. {АМ 637.1}Aм 518.3

    Өтгөн хар үүлс тэнгэрийг бүрхэхэд Ехувагийн өшөөг авч буй мэт нарны гэрэл хар үүлсийг нэвтлэн гэрэлтэнэ. Тэнгэрээс аймшигтай аянга цахилж, дэлхий галд автана. Бузар хүмүүст ял оноох ер бусын, аймшигтай дуу хоолой аянгын хүчтэй дуунаас давж сонсогдоно. Эдгээр үгсийг хүн бүр ойлгож чадахгүй ч хуурамч багш нар юу гэж тунхагласныг ойлгох болно. Бурханыг үл тоомсорлож, бардамнаж, өөрсдийгөө зөвтгөж, Бурханы тушаалыг сахигчдад хэрцгий хандаж байсан хүмүүс одоо айдаст автан чичирч, алмайрч, сандарч зогтусна. Тэдний уйлаан, хашгираан байгалийн хүчнүүдээс даван гарна. Бузар чөтгөрүүд Христийн бурханлаг хүчийг хүлээн зөвшөөрч, Түүний хүчний өмнө дагжин чичирнэ. Харин албатууд нь хэмжээлшгүй их айдаст автаж уучлал нигүүлслийг хүсэн гуйж, газар тэрийн унана.{АМ 637.2}Aм 519.1

    Эртний эш үзүүлэгч Бурханы өдрийн ариун зөгнөлийг хараад «ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун. Төгс хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна” Исаиа 13:6, «ЭЗЭНий аймшиг Түүний жавхлант сүр хүчнээс зугтаж, хавцалд шургаж, шороонд нуугдагтун. Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий. Тэр өдөр хүмүүс мөргөхөөр өөрсдөдөө зориулан бүтээсэн мөнгөн шүтээнүүд болон алтан шүтээнүүдээ сохор номин, сарьсан багваахайнууд уруу шидэлцгээнэ. «Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход, Түүний жавхлан сүр хүч, аймшгийн өмнө хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ. «Исаиа 2:10-12, 20, 21 {АМ 638.1}Aм 519.2

    Үүлсийн заагаар дөрөв дахин илүү хүчтэйгээр гэрэлтэх нэгэн гэрэлт од харанхуйг нэвтлэн, цацарна. Энэ гэрэл итгэл бишрэлтэй хүмүүст итгэл найдвар, баяр хөөрийг мэдрүүлж, Бурханы хуулийг зөрчигчдөд уур хилэн, шийтгэл ирж буйг мэдрүүлнэ. Христийн төлөө бүхнээ золиосолсон хүмүүс Эзэний нуувчинд орсон мэт хамгаалагдана. Эдгээр хүмүүс соригдож, үнэнийг үзэн ядагч хүмүүст, дэлхийн өмнө өөрсдийнх нь төлөө амиа зориулсан Христэд итгэдэг болохоо гэрчилсэн юм. Үхэлтэй иүүр тулсан ч нэр хүндээ ариунаар хадгалсан хүмүүс гайхамшигтайгаар өөрчлөгдөнө. Тэд буг чөтгөр мэт болсон хүмүүсийн аймшигтай, заналхийллээс гэнэт аврагдана. Царай нь цонхийж, айж зовсон, ядарч зүдэрсэн хүмүүсийн царайнд одоо баяр баясал, итгэл найдвар, хайр энэрэл тодорно. Тэд хоолой нэгтгэн ялалтын дууг «Иаковын тэргүүлэгч нар болон Израилийн гэрийн захирагчид аа, одоо сонсоцгоо! Шударга ёсыг та нар мэдэх ёсгүй гэж үү? Та нар сайныг үзэн ядаж мууг хайрлан, тэдний арьсыг нь хуулж, яснаас нь махыг нь салгадаг бөгөөд Миний ард түмний махыг идэж, тэдний арьсыг нь хуулан, тэдний ясыг нь хугалж, тогоонд болон саванд мах болгон тэднийг хэрчдэг” гэсэн ялалтын дуу дуулна. Дуулал 46:1-3. {АМ 638.2}Aм 519.3

    Ариун итгэлээ сахигчдын магтаалын үгс Бурханы сонорт хүрэхэд уурлаж хилэгнэсэн мэт хар бараан үүлс нээгдэж, алдраа гэрэлтүүлэх одод тэнгэрт мэлтийнэ. Диваажингийн хотын алдар, гэрэл гэгээ тэнгэрийн сиймхийгээр тусах болно. Тэр үед тэнгэрт хоёр чулуун хавтан дээрх бичээсийг барьсан мутар үзэгдэнэ. Эш үзүүлэгч энэ талаар «Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг, Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм» Дуулал 50:6 гэж өгүүлсэн байна. Бурхан амьдралын зарчим болох Ариун хууль, зөв шударга зарчмаа Синаи уулан дээр аянга, галаар тунхагласан юм. Эдгээр зарчмууд нь шүүлтээ явуулах дүрэм билээ. Үл үзэгдэгч мутар чулуун хавтанг нээхэд галаар бичиж тэмдэглэсэн Бурханы Арван хууль харагдана. Бурханы Арван хуулийг хүн бүр унших боломжтой боллоо. Дэлхийн бүх оршин суугчдын оюун ухаанаас хуурамч шүтлэг, хуурамч үзэл, харанхуй сургаалууд арилан алга болж, хүн бүрийн ухаан сэргэж, хүн бүр Бурханы товч, тодорхой, эрх мэдэлтэй Арван үгсийг харна. {АМ 639.1}Aм 520.1

    Бурханы ариун тушаалуудыг уландаа гишгэсэн хүмүүсийн айдас, дарамт үгээр дүрслэхийн аргагүй болно. Эзэн тэдэнд хуулиа өгсөн. Тэд хуулийн зарчмын дагуу зан чанараа өөрчлөх боломж байгаа үед гэмшин өөрчлөгдөж, алдаа дутагдлаа ухамсарлах ёстой байв. Гэвч тэд дэлхийд таалагдахыг хүсэж, Бурханы тушаалыг үл тоомсорлон бусдыг гэм нүгэл хийхэд сургадаг. Тэд Бурханы ард түмнийг Бурханы Шаббатыг буртагла хэмээн хүчилсэн. Одоо тэд үзэн ядсан хуулиараа буруутгагджээ. Тэд буруугаа далдлах ямар ч шалтгаангүйг ойлгоно. Тэд хэнд үйлчилж, мөргөхөө сонгосон. «Тиймээс та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг дахин ялгадаг болно.» Малахи 3:18.(АМ б39.2)Aм 520.2

    Бурханы хуулийг эсэргүүцэгч сүмийн удирдагчдаас эхлээд жирийн хүмүүс үнэн болон үйлчлэлийн талаар цоо шинэ ойлголттой болно. Харамсалтай нь тэд Бурханы дөрөв дэх тушаал болох Шаббатын хууль амьд Бурханыг шүтэгчийн тэмдэг гэдгийг хэт оройтож ойлгожээ. Тэд хуурамч Шаббат, итгэлийн элсэн суурин дээр амьдралаа босгосноо хэт оройтож ойлгох болно. Тэд Бурханыг эсэргүүцэж байснаа ойлгоно. Шашны багш нар хүмүүсийг Диваажин руу чиглүүлж байна гэж ярьсан боловч үнэндээ хүмүүсийг мөхөл рүү чиглүүлж байв. Ариун ажлыг хуурамчаар гүйцэтгэж буй хүмүүс ямар агуу хариуцлагыг үүрч байсан болон итгэлгүй байдлаасаа болж ямар аймшигтай үр дагаварт хүрснээ эцсийн шүүлтээр л мэдэх болно. Бид мөнхийн амьдралтай золгохдоо нэг ч болов хүний амь ямар их гарз байсныг ойлгоно. «Бузар муу зарц чи, Надаас холд» гэж хэлүүлэх хүмүүсийн хувь тавилан үнэхээр гаслантай байх болно. (AM 640 1)Aм 520.3

    Бурханы Есүсийн дахин ирэлтийн өдөр, цагийг тунхаглах дуу диваажингаас сонсогдож, Бурхан ард түмэнтэйгээ мөнхийн гэрээ байгуулна. Бурханы дуу хоолой хамгийн чангаар нүргэлж аянга мэт сонсогдоно. Бурханыг хүлээн зөвшөөрсөн Израиль босож, тэнгэр өөд ширтэн, Бурханы үтийг сонсоно. Тэдний дүр төрх Бурханы алдраар гэрэлтэж, Синаи уулнаас Мосег буун ирэхэд гэрэлтэж байсантай адил харагдана. Бузар муу хүмүүс тэдэн лүү харж чадахгүй. Бурханы Шаббатыг ариунаар сахин, хүндэтгэсэн хүмүүсийг ивээхэд агуу ялалтын дуу дэлхийгээр тархана.(АМ б40.2)Aм 521.1

    Ийнхүү зүүн зүгт атгасан гарны талтай тэнцэхүйц жижиг хар үүл гарч ирнэ. Энэ бол харанхуйлсан үүл мэт харагдах Аврагч юм. Бурханы хүмүүс энэ үйл явдлыг хүний Хүүгийн ирж буй шинж тэмдэг гэдгийг мэдэх болно. Тэд үүлийг дэлхий рүү ойртон ирэхийг амьсгаа даран хүлээнэ. Үүл ойртох тусам улам гэрэл гэгээтэй, алдар сүр жавхлантай болж, удалгүй бүхнийг шатаах галан суурьтай, гэрээний солонгоор хүрээлүүлсэн агуу том цагаан үүл болон хувирна. Есүс агуу ялалт байгуулан, үүл хөлөглөн ирнэ. Есүс доромжлол, зовлон шаналал үүрэгч «Зовлон эдлэгч Хүн” биш харин тэнгэр, газрыг ялан дийлэгч, амьд болон үхсэн бүхнийг Шүүгч болон ирнэ. Тэрээр «Итгэмжит бөгөөд Үнэн» гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүдэг. «Тэнгэр дэх дайчид» (Илчлэлт 19:11, 14) Түүнийг дагалдана. Түүний ирэлтийг тэнгэрийн сүлд дуугаа дуулах үй олон ариун тэнгэр элчүүд бараа болон ирнэ. Тэнгэр бүхэлдээ «Түм түмэн болон мянга мянган» гэрэл цацруулсан хүмүүсээр дүүрнэ. Энэ үзэгдлийг ямар ч хүн дүрслэн бичиж, сүр жавхланг нь бүрэн ойлгож ухаарч чадахгүй. «Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин, дэлхий Түүний магтаалаар дүүрзи байна. Түүний туяа нь нарны гэрэл мэт юм.” Хабаккук 3:3,4. Үүл амь орсон мэт ойртох тусам хүн бүр амь амьдралыг бэлэглэгч хун тайжийг олж харна. Ариун удирдагчийн тэргүүн дээр өргөст титэм бус харин алдраар гэрэлтэх титэм гэрэлтэн харагдана. Түүний мэлмийгээс гэрэлтэх гэрэл өдрийн хурц нарнаас тод «Тэр дээл болон ташаан дээрээ «Хаадын Хаан, эздийн Эзэн» гэж бичсэн нэртэй ажээ» Илчлэлт 19:16. {AM 640.3}Aм 521.2

    Түүний оршихуйн өмнө «Тэдний царай цагаан болон хувирав.» Бурханы нигүүлслийг хүлээн зөвшөөрөөгүй хүн бүрт мөнхийн сүйрлийн айдас мэдрэгдэнэ. «Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна. Өвчин бүх биеэр тархаж тэдний бүх нүүр зэвхийнэ. «Иеремиа 30:6; Нахум 2:10. Зөв шударга хүмүүс дагжин чичрээд, «Хэн энэ бүхнийг тэсэж чадах вэ?” гэж асуух болно. Тэр үед тэнгэр элч нарын дуу замхарч, хэсэг хугацаанд анир чимээгүй байдал нөмөрнө. Тэгэхэд Есүсийн «Миний нигүүлсэл та бүхэнд хангалттай» гэж хэлэх нь сонсогдоно. Зөв шударга хүмүүсийн иүүр гэрэлтэж, зүрх сэтгэл нь баяр хөөрт автагдана. Тэнгэрийн элчүүд дэлхийн төгсгөлийн цаг ойртох тусам урьд өмнөхөөсөө илүү чангаар дуулна.{АМ б41.1}Aм 522.1

    Хаадын Хаан үүлэн дээр суун, хүчтэйгээр ноцож буй галаар хүрээлүүлэх болно. Тэнгэр огторгуй хуйлаастай бичээс адил хөрвөж, дэлхий дахин Христийн өмнө дагжин чичирч, уулс, арал бүр байрнаасаа хөдөлнө. «Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг. Түүний урд талд гал шатаж, эргэн тойронд нь салхи шуурга шуурна. Тэр Өөрийн хүмүүсийг шүүхийн тулд Дээд тэнгэрт болон газар дэлхийг дуудна» Дуулал 50:3,4. {AM 641.2}Aм 522.2

    «Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуугдацгааж, уулс ба хадан цохионуудад хандан -Бидний дээр унаж, биднийг сэнтийд Залрагчийн нүүрнээс, Хурганы уур хилэнгээс далдлаач. Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? гэцгээв” Илчлэлт 6:15-17. {АМ 642.1}Aм 522.3

    Элэг доог хийх байдал бүрмөсөн алга болж, худал үгс сонсогдохоо болино. Зэвсэгт мөргөлдөөн, дайн тулааны чимээ шуугиан, «Самуурлын дуу чимээ, цусанд өнхрүүлсэн хувцас» (Исаиа 9:5) зэрэг нь арилан алга болно. Харин энэ бүхний оронд залбирал, харамсаж, шаналж буй хүмүүсийн уйлаан сонсогдоно. Бурханы хүмүүсийг заналхийлж байсан хүмүүс, «Бурханы уур хилэнгийн агуу өдөр ирлээ. Хэн үүнийг тэсэж гарч чадах вэ?” гэж хэлнэ. Бузар муу хүмүүс үзэн ядаж, эсэргүүцсэн Христийг угтан авахын оронд уулс, хад асгад нуран унаж халхлаасай хэмээн залбиран гуйна. {АМ 642.2}Aм 522.4

    Тэд үхэгсдэд үгээ сонсгох чадалтай Нэгэний дуу хоолойг таньжээ. Тэд гэмшилд дуудсан Түүний үгсийг ямар олон удаа сонссон гэж бодно. Тэд Аврагчийн талаарх сэтгэл хөдөлгөм үгсийг найз нөхөд, ах дүү нараасаа ямар олон удаа сонсож байсан гэж бодно. Бурхан нигүүлслээрээ «Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ?” Езекиел 33:11 гэсэн үгсийг олон удаа сонссон боловч эрж хайгаагүй тул Бурханы эсэргүүцсэн хүмүүсээс илүү буруутгал, гэм бурууг авна. Эдгээр үгс тэдний хувьд үл таних дуү хоолой байжээ! Есүс, «Би та нарыг дуудсан, харин та нар үл хэрэгссэн. Гараа сунгахад минь хэн чинь ч анхаарсангүй. Та нар бүх зөвлөгөөг минь үл ойшоон, зэмлэлийг минь эс хүссэн» гэж хэлсэн. Сургаалт үгс 1:24,25. Түүний дуу хоолой сануулгыг үзэн ядах, дуудлагыг үл тоомсорлох, боломжуудыг буруугаар ашигласан бүх дурсамжуудыг сэргээнэ.{АМ 642.3}Aм 522.5

    Христийг гутаан доромжилж байхад хараан, зүхэж байсан олон хүн хийсэн үйлдлээ эргүүлэн харна. Тэд тэргүүн тахилчаар шүүгдэж байсан. Есүсийн, «Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүчит Нэгэний баруун талд залрах Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр залран ирэхийг харах болно” Матай 26:64 гэсэн үгс ер бусаар биелэхийг харах болно. Тэд Түүнийг агуу алдраа гэрэлтүүлж, агуу хүчтэйгээр хаан суудлын баруунтайд заларч буйг харна. (AM 643 1)Aм 523.1

    Түүнийг Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс хэлэх үггүй болно. Тэдний дунд Христийг хаан болохыг хүссэн хэмээн доромжилж, зүхэж харааж, цэргүүддээ түүнд хаан титэм зүүлгэ гэж тушааж байсан Херод зогсох болно. Мөн итгэл бишрэлгүйгээ гайхуулан ягаан нөмрөг нөмрүүлж, толгойд нь өргөст титэм зүүлгэж, эцэж цуцсан гарт нь хуурамч таяг атгуулж, доромжилж гутааж байсан хүмүүс ч гэсэн цуглана. Амь амьдралыг бэлэглэгч Хун тайж руу нулимж, нүүр лүү нь цохиж байсан хүмүүс Түүний хурц мэлмийгээс зугтахыг оролдож, Түүний хүчирхэг алдрын гэрлээс зайлахыг хичээнэ. Түүний гар болон хөл рүү хадаас зоосон, өрц рүү нь хатгасан цэргүүд Христийн сорвийг айдас, харамссан байдалтайгаар харна.{АМ 643.2}Aм 523.2

    Тахилчид, удирдагчид Калварын аймшигтай үйл явдлуудыг тод санаж байв. Тэд сатанд зориулсан оюун ухаанаар удирдуулж «Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг, тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь «Би бол Бурханы Хүү” гэсэн биз дээ” гэж хэлж байснаа санаад жихүүцнэ. Матай 27:42,43.(АМ 643.3)Aм 523.3

    Тэд талбайн эзэнд ургацыг нь тушаахаас татгалзаж, талбайн эзний зарц нарыг доромжилж, хүүгийнх нь аминд хүрсэн түрээслэгчдийн сургаалт үлгэрийг тод санана. Тэд өөрсөд дээрээ ял, зэмлэл оноосноо ухаарна. Усан үзмийн талбайн Эзэн, «Муу хүмүүсийг муугаар төгсгөнө.” Эдгээр итгэлгүй хүмүүсийн гэм нүгэл, шийтгэлээс тахилчид, ахлагчид бузар үйлдэл, шударга шийтгэлээ ойлгож мэдэрнэ. Ийнхүү мөхөс хүмүүсийн гутарч, шаналсан дуу хаа сайгүй хад ах болно. Т эд Иеру салимын гудамжаар дүүртэл хашхирч «Түүнийг цовдол, Түүнийг цовдол» гэж хашгирах ба «Тэр бол Бурханы Хүү мөн байна! Тэр бол жинхэнэ Мессиа байна” гэсэн аргаа барсан үгийг хэлнэ. Тэд Хаадын Хааны оршихуйгаас зугтах гэж оролдоно. Тэд сүйрсэн, зэрэмдэглэгдсэн газрын хөрсөн дээрх хавцал болон нүхэнд нуугдах гэж дэмий хичээнэ.{АМ б43.4}Aм 523.4

    Ү нэнийг эсэргүүцдэг хүмүүсийн оюу н ухаан нь сэргэж, худал хуурмаг сургаалаар амьдарсан амьдрал, харамсахуйц зүйлсээр хүмүүсийг зовоож байснаа санах, түүнийгээ тунгаах мөчүүдтэй тулгарна. Гэвч эдгээр нь «Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмрөх» өдрийн харамсал, гутралтай хэрхэн дүйцэх билээ. Сургаалт үгс 1:27. Христийг болон Түүнд итгэлтэй хүмүүсийг устгаж байсан хүмүүс хохирогчид нь хэрхэн алдаршиж байгааг харна. Айдаст автагдсан бузар муу хүмүүс хавчин гадуурхсан хүмүүсийнхээ «Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн ЭЗЭН. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе» гэсэн баяр хөөртэй дууг сонсоно. Исаиа 25:9.(АМ б44.1)Aм 524.1

    Дэлхий бүхэлдээ дайвалзаж, хаа сайгүй аянга болон цахилгаан цахилж, Бурханы Хүү үхлээр нойрссон аврагдагчдыг амилуулахаар дуудна. Тэрээр зөв шударга хүмүүсийн булш руу хараад тэнгэр өөд гараа өргөн «Тоос шороонд нойрсогсод сэрцгээ, сэрцгээ. Босоцгоо!” гэж дуудна. Ийнхүү дэлхийн урт, өргөний дагуу үхэгсэд дууг нь сонсож, тэд дахин амилна. Ийнхүү дэлхийн бүх өнцөг булан болон бүх үндэстэн, ёс заншил, хэл, ард түмнээс үй олон хүн цувран гарч ирнэ. Тэд үхлийн шоронгоос мөнхийн алдрын гэрэл цацруулан «Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ? Үхэл ээ, чиний хатгуур хаана байна” 1 Коринт 15:55 гэж хэлсээр гарч ирнэ. Энэ үед амьд байгаа зөвт хүмүүс, дахин амилсан аврагдагчидтай дуу хоолойгоо нэгтгэн, ялалтын баяр хөөртэй нэгдэж уухайлах болно.{АМ б44.2}Aм 524.2

    Булшнаас амилсан хүмүүс бүгд булшинд орохдоо ямар байсан тэр дүр төрхтэй гарч ирнэ. Дахин амилсан хүмүүсийн дунд өндөр бие, сүрлэг дүр төрхтэй Адам зогсох ба тэрээр Бурханы Хүүгээс ялихгүй дорд байх болно. Адам дараа үеийнхээ хүмүүсээс их ялгаатай байх ба хүний үндэс, яс ямар их доройтсон нь илт харагдана. Гэвч дахин амилсан хүн бүр мөнхийн залуу эрч хүч, шинэлэг биетэй болно. Хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, энэ зөвхөн зан чанар бус мөн дүр төрхөөрөө төстэй байсан гэсэн үг. Харин гэм нүгэл Бурханы дүр төрхийг бүхэлд нь гажуудуулж, доройтуулжээ. Христ алдагдсан болгоныг эргүүлж өгөхөөр иржээ. Бидний доройтсон бие махбод маань алдаа дутагдалгүй болж, гэм нүглээр бузартсан бие маань төгс, үзэсгэлэнтэй, мөнх амьдардаг болно. Бидний согог, алдаа дутагдал булшлагдана. Аврагдсан хүмүүс олон жилийн өмнө Еден цэцэрлэгт алдагдсан амийн модноос идэх боломжоо сэргээж, «Өсөж хөгжинө” (Малахи 4:2). Ийнхүү гэм нүглийн хараалын шинж тэмдэг арилж, Христэд итгэдэг хүмүүс оюун ухаан, зүрх сэтгэл, бие махбодоороо, «Бидний Бурхан Эзэний үзэсгэлэнг» өвлөн авч, төгс Эзэнийхээ дүр төрхийн тусгал болно. Энэ бол удаан хугацаанд ярьж, удаан хугацаанд итгэн найдаж, тунгаан бодож, хэдийгээр бүрэн ойлгоогүй ч агуу их найдлага тавин хүлээсэн гайхамшигтай аврал юм. {АМ 644.3}Aм 524.3

    Амьд байсан зөвт хүмүүс, «Нэгэн мөчийн дотор, нүд ирмэхийн зуурт” өөрчлөгдөнө. Тэд Бурханы тушаалын дуу хоолойгоор алдаршиж, мөнх амьтай болж, дахин амилуулагдсан хүмүүстэй хамт Эзэнтэй уулзахаар агаарт өргөгдөнө. Тэнгэр элчүүд, «Сонгогчид дөрвөн салхины зүгээс, тэнгэрийн нэг захаас нөгөө зах хүртэл цугларна.” Тэнгэрийн ариун элчүүд амиа алдсан бяцхан хүүхдүүдийг эхчүүдэд хариуцуулж өгнө. Үхлээс болж олон жил холдож хөндийрсөн найз нөхөд дахин хэзээ ч салахгүйгээр баяр хөөртэй дуу дуулан, хамтдаа Бурханы Хот өөдөө аялна.{АМ645.1}Aм 525.1

    Үүлэн сүйх тэрэгний хоёр талд далавч байрлах ба үүлний доод талд амьд дугуйнууд байрлана. Сүйх тэрэг урагшлахад тэрэгний дугуйнууд, «Ариун» хэмээн дуу гарч, бараа болж буй тэнгэр элчүүд «Хамгаас агуу Эзэн Бурхан бол ариун, ариун, ариун” гэж хэлэх болно. Сүйх тэрэг Шинэ Иерусалим руу хөдлөхөд аврагдагчид, «Халлелуяа!” хэмээн чанга хашгирна.{АМ б45.2}Aм 525.2

    Аврагч Бурханы Хот руу орохоос өмнө дагалдагчдадаа ялалтын бэлгэ тэмдэг, хааны эзэмшлийг илэрхийлэх тэмдгийг гардуулна. Гэрэл цацарсан хүмүүс аврагдагчид болон тэнгэр элч нараас илүү сүр жавхлантай, зөв шударга хайрыг мэдрүүлэхүйц дүр төрхтэй Хаан Эзэнээ тойрон жагссан байна. Үй олон аврагдагчдын харц бүгд Христ дээр тусч, «Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсныг” нүд бүр ажиглан харна. Есүс эрх мэдлээ ашиглан ялалт байгуулсан хүн бүрийн толгой дээр ялалтын титмээ өмсгөнө. Хүн бүрт «Шинэ нэрийг нь» бичсэн титэм өгөгдөж (Илчлэлт 2:17), титэм бүрийн дээр «Ариун бүхнийг Эзэнд” гэсэн бичээс байх болно. Мөн хүн бүрийн гарт ялалт байгуулсны бэлгэдэл болгон дал модны мөчир, гялалзах ятга өгнө. Ийнхүү тэргүүн тэнгэр элчийн эхлүүлэх аялгууг даган хүн бүр ятгаа чадварлагаар тоглож, уран тансаг аялгууг, эгшиг яруу нийцүүлэн тоглоно. Хүн бүхний зүрх сэтгэлийг эзэмдсэн баяр баясал хүн бүрийг чин сэтгэлээсээ магтах, талархах хүсэлд автуулж, тэд, «Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар нүглээс минь чөлөөлж, биднийг хаанчлал болоод Бурхан ба Өөрийн Эцэгийн төлөөх тахилч нар болгосон үүнд үеэс үед алдар хийгээд ноёрхол нь байх болтугай гэж хэлэх болно” Илчлэлт 1:5,6.{АМ 645.3}Aм 525.3

    Аврагдагчдын өмнө Ариун Хот харагдана. Есүс шүрэн хаалгануудыг онгойлгож, үнэнийг сахин хамгаалсан үндэстнүүдийг хот руу оруулна. Тэд Адамын гэм үйлдээгүй байхдаа оршин сууж байсан Бурханы Диваажинг олж харна. Удалгүй мөхөс хүний чих сонсож байгаагүй, ямар ч дуу хөгжмөөс илүү тансаг «Та нарын тэмцэл дуусгавар боллоо. Миний Эцэгээр ерөөгдөгчид өө, та нар нааш ир, ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай” гэж хэлэх нь сонсогдоно.(АМ б4б.1)Aм 526.1

    Одоо Аврагчийн дагалдагчдынхаа төлөө залбирч байсан, «Миний байх газарт Надтай хамт байж, Миний сүр жавхланг үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан” гэсэн залбирал биеллээ олно. «Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, гэм зэмгүйгээр зогсоож чадах” (Иуда 24), Христ цусаараа худалдан авсан хүмүүсээ Эцэгтээ танилцуулан, «Би тэдэнтэй хамт байхдаа тэднийг Надад өгсөн Таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч мөхсөнгүй. Энэ нь Судар биелэгдэхийн тулд болсон аж» гэж хэлсэн. Авралын хайр ямар гайхамшигтай вэ! Хэмжээлшгүй хүчтэй Эцэг аврагдсан хүмүүсийг ажиглан харахад хүмүүс Түүний дүр төрхийг харна. Энэ үед гэм нүгэл, алдаа дутагдал, согог бүр арилж, хүн Бурхантай дахин эв нийцэлтэй болно!(АМ 64б.2)Aм 526.2

    Есүс үгээр зүйрлэшгүй их хайраар итгэлээ сахисан хүмүүсийг Эзэний баяр хөөрт нэгдэхийг уриална. Аврагч шаналал, доромжлолоор нь аврагдсан хүмүүсээ хараад үлэмжийн их баяр хөөрт автах болно. Аврагдсан хүмүүс залбирал, үйлчлэл, хайрын золиосоор дамжин, Христийн хүчээр аврагдаж, ивээгдсэн хүмүүсийг хараад Түүнтэй хамт үлэмж баяр хөөртэй болно. Тэд хааны агуу цагаан сэнтийний өмнө цуглахад зүрх сэтгэл нь юугаар ч зүйрлэшгүй талархлаар дүүрч, Христэд итгүүлэхээр үйлчилж байсан хүмүүсээ хараад, хэрхэн бусад хүмүүсийг, тэд цааш бас өөр бусад хүмүүсийг мөнхийн хаанчлал руу хэрхэн урин дуудсаныг олж хараад, бүгд амар тайвны диваажинг зүрх сэтгэлдээ мэдэрнэ. Тэд ийнхүү Есүсийн хөлд титмээ тавиад, Түүнийг үл төгсөх мөнхийн цаг хугацааны туршид магтан алдаршуулна. (AM 647 1)Aм 526.3

    Аврагдсан хүмүүс Бурханы Хот руу уригдан орох үед агаарт талархал, магтаал, ялалтын дуу чимээ түгнэ. Хоёр Адам уулзах боломжтой болно. Бурханы Хүү, Бүтээгчээсээ урваж Аврагчийн биед гэм нүглийн буюу загалмайн шархыг авахад нөлөөлсөн хүн төрөлхтний эцгийг гараа алдлан угтан авна. Адам Аврагчийн хадаасны аймшигтай орыг хараад Эзэнийхээ цээжинд наалдах бус харин гутамшигтайгаар хөлд нь хөсөр унаж «Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндлэл, алдар ба магтаалыг авбал зохистой» хэмээн уйлна. Харин Аврагч эелдгээр түүнийг дээш өргөөд, удаан хутацааны туршид хөндийрсөн Едений гэр рүүгээ дахин харахыг санал болгоно.{AM 647.2}Aм 526.4

    Адам Едений цэцэрлэгээс хөөгдөөд дэлхий дээр зовлон шаналлаар дүүрзи амьдралыг өнгөрөөсөн. Үхэж буй навчис бүхэн, золиос болгон өргөж буй хурга бүр, байгалийн согог, гэмтэл бүр, хүний ариун зан чанарт үүсэж буй толбо бүр гэм нүглийг нь сануулдаг байв. Адам урьдчилан сануулж байсны дагуу гэм нүгэл хэрхэн газар авч, дэлгэрч буйг хараад харамсаж, гашуудан, гэм нүглийн үр дүн түүний хувьд зэмлэл болж байгааг мэдэрч байв. Тэрээр мянгаад жилийн турш гэм нүглийнхээ шийтгэлийг даруухнаар, тэвчээртэйгээр үүрчээ. Тэрээр гэм нүгэлдээ гэмшиж, амлагдсан Аврагчид итгэж найдан, дахин амилах бүрэн итгэл найдвар тээн нас барсан юм. Бурханы Хүү эвлэрүүллийн ажлаараа дамжуулан, хүн төрөлхтнийг алдаа, уналтаас аварсан учраас Адам анхны төрх байдлаа дахин өвлөх боломжтой болсон юм.{АМ 647.3}Aм 527.1

    Тэрээр нэгэн үе гэм нүгэлгүй, баяр хөөртэй байхдаа жимсийг нь түүж, баяр баясал нь болж байсан моддыг хараад үнэхээр их баярлажээ. Тэрээр өөрийн гараар ургуулж байсан усан үзмийн мод, арчлах дуртай цэцэгсээ харав. Тэрээр диваажингийн бодит дүр төрхийг оюун ухаандаа сэргээж, Еден цэцэрлэг түүнийг хөөгдөх үеэс илүү сэргэж шинэчлэгдсэн болохыг ойлгож ухаарна. Аврагч түүнийг амийн мод руу аваачаад, гэрэлтэж буй жимснээс идэхийг санал болгоно. Адам үй олон гэр бүлийн гишүүд нь аврагдсаныг харах болно. Тэгээд гялалзаж буй титмээ Есүсийн хөлд тавиад Түүнийг тэврэн, Аврагчийн цээжинд наалдана. Тэрээр алтан ятгаа уянгалуулахад диваажингийн ордон бүхэлдээ «Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой!” гэсэн ялалтын дууг цуурайтуулна. Адамын гэр бүл сэтгэл хөдлөлдөө автагдаж, бүгд Аврагчийг магтан хүндэтгэхээр мэхийн, титмээ тайлж Аврагчийн хөлд тавина.(АМ 648.1)Aм 527.2

    Энэхүү уулзалтыг харж буй Тэнгэр элчүүд Адамыг гэм нүгэлд унахад нь уйлж, Есүсийг дахин амилж, диваажин руу өргөгдөж, итгэсэн бүх хүмүүсийн булшийг нээхэд баярлан хөөрөх болно. Одоо тэд авралын ажил бүрэн биелэгдэж буйг ажиглан хараад, магтаалын дууг дуулахаар НЭГДЭНЭ. (АМ 648.2)Aм 527.3

    «Араатан ба түүний хөрөгтэй нь, түүний нэрийн тоотой нь тэмцэлдэж тэмцэлд ялсан хүмүүс» сэнтийн өмнө Бурханы алдрын сүр жавхланг илэрхийлэх галт болор мэт тэнгис, шилэн далайд цугларна. Тэд Сион Уулан дээр цуг, «Бурханы ятгыг гартаа барин” зогсох бөгөөд энэ хүмүүс аврагдсан зуун дөчин дөрвөн мянган хүн байх юм. «Ятгаараа тоглож буй олон ятгачдын дуу” нь их усны дуу чимээ, агуу хүчтэй аянгын дуутай адил сонсогдоно. Тэд мөн сэнтийний өмнө аврагдсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс хүний сурч чадахгүй «Шинэ дууг» дуулна. Энэ бол Мосе болон Хурганы аврагдсан хүмүүсийн дуу юм. Энэ дууг зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хүн сурч чадахгүй. Учир нь энэ бол өөр ямар ч хүмүүсийн мэдэрч байгаагүй, амьдралаараа туулж өнгөрүүлсэн туршлага дээр үндэслэсэн дуу байх юм. «Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс ...” Эдгээр хүмүүс дэлхий дээр амьд оршиж байгаад аврагдсан «Бурхан болон Хурганы анхны үр жимс» Илчлэлт 15:2,3; 14:1-5 гэж тооцогдож буй хүмүүс юм. «Тэд үндэстэн бий болсноос хойш хэзээ ч үүсч байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг туулж, Иаковын бэрхшээлтэй адил бэрхшээл тохиолдоход түүнийг даван гарч, Бурханы эцсийн шүүлтийн цагт ямар ч зуучгүйгээр тууштайгаар зогссон.» Тэд «Үлэмж их зовлонгоос гарч ирэгчид бөгөөд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон» учраас аврагджээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тиймээс тэд Бурханы өмнө гэм зэмгүй. «Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэдний дээгүүр нь бүрхэнэ. «Тэд дэлхийг өлсгөлөн, ган гачигт автаж, нар хүчтэйгээр төөнөж буйг мэдэрч, их хэмжээний зовлон, өлсгөлөн, цангах цаг үеийг даван гарчээ. Гэвч «Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халах ч үгүй. Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно.» Илчлэлт 7:14-17.{AM 648.3}Aм 527.4

    Аврагчийн сонгосон бүх цаг үеийн хүмүүс сорилт, бэрхшээлийн цагт боловсорч, төлөвшинө. Тэд дэлхийн хүнд, нарийхан замаар алхаж, бэрхшээлийн галд цэвэршүүлэгдэнэ. Тэд Есүсийн төлөө хавчлага, үзэн ядалт, гүтгэлгийг даван гарчээ. Тэд хүнд хямралын үед Есүсийг дагаж, өөрсдийгөө огоорч, сэтгэлдээ шаналж байв. Тэд сэтгэл сэрдхийм нөхцөл байдлаас гэм нүглийн бузар мууг, хүч нөлөөг, гэм буруу, уй гашууг нь таньж мэдэж нүглийг үзэн ядах болсон юм. Тэд хэмжээлшгүй золиосоор гэм нүглээс чөлөөлөгдсөн тул өөрсдөөрөө бардамнахгүй байхыг суралцаж, гэм нүгэлд автаагүй бүтээлүүдийн ойлгож чадахгүй талархал, магтаалаар зүрх сэтгэл нь дүүрнэ. Тэд их хэмжээгээр хайрлана. Тэд Христийн зовлонгоор аврагдсан учир Түүний алдрыг хуваалцах эрхтэй гэж тооцогдоно.(АМ 649.1)Aм 528.1

    Бурханы өв залгамжлагчид дээврийн хонгил, урц, шорон, цаазын тавцан, уулс, цөл, агуй, далай тэнгисийн хонгил, агуйгаас гарч ирнэ. Тэд дэлхий дээр «Үгээгүй ядарч туйлдсан, хавчигдсан» байв. Олон сая хүн Сатаны худал үгийг хүлээн зөвшөөрч, дагахаас татгалзсанаараа гутамшигтайгаар амиа алдаж булшинд орсон. Тэд хүн төрөлхтний шүүх хурлаар хамгийн хэрцгий гэмт хэрэгтнүүд гэж буруутгагджээ. Харин одоо «Бурхан шүүгчийн үүргийг гүйцэтгэнэ.” Дуулал 50:6. Дэлхийн хүмүүсийн шийдвэр болох нь харагдана. «Эзэн Бурхан бүх нүүрнээс нулимсыг арчин, Өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь Эзэн үүнийг айлдсан юм» Исаиа 25:8. Тэд ЭЗЭНий аварсан ариун ард түмэн” гэж нэрлэгдэх болно. Чи «Хаягдаагүй хот, Эрэлчин” гэж нэрлэгдэнэ. Иймээс «Түүнийг алдаршуулахын тулд тэнд үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно” Исаиа 62:12;61:3. Тэд одоо сул дорой, зовж шаналсан, хаа сайгүй нуугдах, хавчигдсан хүмүүс байхаа болино. Тэд Эзэнтэй үүрд хамт байх болно. Тэд Хаан сэнтийний өмнө дэлхийн хамгийн хүндтэй хүмүүсийн өмсөж байгаагүй үнэтэй дээлийг өмсөнө. Тэд дэлхийн хаад зүүж байгаагүй алдар сүр жавхлантай титмийг зүүнэ. Зовлон шаналал, уйлж гуниглах өдрүүд үүрд алга болно. Алдрын Хаан тэдний нүднээс бүх нулимсыг арчиж, дахин гуниглах шалтгаан байхгүй болно. Тэд хаа сайгүй даллаж буй дал модны мөчрүүдийн дунд тааламжтай, сайхан, эв нийцтэй магтаалын дууг дуулна. Тэд бүгд энэхүү магтаалд нэгдэж, диваажин бүхэлдээ магтаалын дуугаар дүүрнэ. «Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирах болно.» Диваажингийн бүх оршин суугчид энэхүү магтаалыг хүлээн зөвшөөрч, «Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен» гэж хэлнэ. Илчлэлт 7:10,12.{АМ б50.1}Aм 528.2

    Бид энэ амьдралд авралтай холбоотой гайхамшигтай сэдвийг ойлгох эхлэлийг тавих боломжтой. Бид мөхөс оюун ухаанаараа загалмайтай холбоотой доромжлол, алдаршуулал, амьдрал үхэл, шударга байдал, нигүүлслийг тунгаан бодож оюун ухааныхаа хүчийг эцэст нь тултал ашигласан ч загалмайн бүрэн утгыг ойлгож чадахгүй. Бид загалмайн хайр нигүүлслийн урт, өргөн, гүн, өндрийг өчүүхэн ойлгоно. Аврагдсан хүмүүсийн харж, мэдрэх чадвараар авралын төлөвлөгөөг бүрэн ойлгох боломжгүй. Бид мөнхийн хугацаанд гайхамшигтай, өндөр хөгжсөн оюун ухаанаар шинэ үнэнийг байнгад нээж судлах болно. Дэлхийн уруу татлагатай холбоотой гэм буруу, зовлон шаналал, бузар үр дүн бүхэн төгсгөл болох боловч Бурханы хүмүүс аврал ямар үнээр олдсон онцгой, зөв ойлголтыг мөнхийн цаг хугацааны туршид олж авсаар байх болно. }АМ 651.1}Aм 529.1

    Христийн загалмай бол аврагдсан хүмүүсийн мөнхийн цаг хугацаанд судлах шинжлэх ухаан, магтаалын дуу байх болно. Аврагдагчид алдаршуулагдсан Христээс загалмайд цовдлуулсан Христийг олж харна. Хөлгүй их уу д ам орчлонд тоймгүй ол он гараг дэлхийг бүтээж, удирд аж бу й Хайрын Бурхан, диваажингийн Агуу Нэгэн, гэрэлтэх херуб, серафуудын магтан алдаршуулах дуртай Бурхан гэм нүгэлд автсан хүмүүсийг аврахаар Өөрийгөө даруу болгожээ. Тэрээр гэм нүглээс болж алдагдсан дэлхийн төлөө зовж шаналан, Калварын загалмай дээр Бурханаас холдон байж, гэм нүглийн доромжлолыг үүрсэн билээ. Бүх гараг дэлхийг Бүтээгч бүх хүмүүсийн хувь тавиланг Шийдвэрлэгч, Өөрийн алдраа хойш тавьж, хүнийг хайрлахын тулд Өөрийгөө даруу болгосон тул орчлон ертөнцийн магтаал, алдар хүлээн авах болно. Аврагдсан ард түмэн Аврагч руугаа ширтэн, Эцэгээс гэрэлтэж буй мөнх алдрыг; Түүний мөнхийн мөнхөд оршсоор ирсэн хаан сэнтийг хараад, хаанчлал нь хэзээ ч төгсөхгүйг хараад «Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой!” хэмээн бахдан дуулна.(АМ 651.2)Aм 529.2

    Загалмайн нууц бүх нууцуудыг тайлна. Калвараас цацрах гэрэлд бидний эмээж, магтан алдаршуулдаг Бурханы зан чанар илүү үзэсгэлэнтэй, сэтгэл татахуйцаар харагдана. Түүний ариун, шударга, хүч чадал дээр нигүүлсэл, эелдэг байдал, эцэг эхийн хайр нэмэгдэнэ. Бид Бурханы сэнтий ямар агуу гэдгийг харах боловч Түүний нигүүлсэнгүй зан чанарын илэрхийллийг хараад урьд өмнөхөөсөө илүү «Бидний Эцэг» гэж нэрлэгдэх болсон шалтгааныг ойлгож ухаарна.(АМ б52.1)Aм 530.1

    Хэмжээлшгүй мэргэн ухаантай Нэгэн Бурханы Хүүгийн золиосгүйгээр авралын төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй байжээ. Гэмийн төлөөс дэлхийг үхлийн барьцаанаас сулласан ба аз жаргалтай, ариун, мөнх амьдардаг хүмүүсийн баяр хөөрөөс утга учир нь мэдрэгдэнэ. Харанхуйн хүчтэй хийж буй Аврагчийн тэмцэл аврагдсан хүмүүст баяр хөөрийг мэдрүүлж, Бурханы алдар мөнхөд хүнийх болно. Тэнгэрийн Эцэг хүний төлөө өндөр үнэтэй төлөөс төлснөөр хүний үнэ цэнийг тогтоож өгсөн ба Христ Агуу золиосынхоо үр жимсийг хараад, сэтгэл хангалуун байх болно. {AM 652-2}Aм 530.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents