Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    41—Дэлхий Хоосорсон нь

    элхийн нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан ... Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин их найруулж өг. Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг байсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ «Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг. Тиймээс нэг өдөр түүний гамшиг болох үхэл, гашуудал, өлсгөлөн нь ирнэ. Түүнийг галаар шатаана. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй. Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна. Тэд Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.” Илчлэлт 18:5-10. {AM 653.1}Aм 531.1

    «Дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв. Дэлхийн худалдаачид уйлж, түүний төлөө гашуудна. Учир нь тэдний ачаа барааг дахин хэн ч худалдаж авахгүй, Түүнээс баяжсан эдгээр зүйлийн худалдаачид, түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод уйлж, гашуудна. Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ! Ийм үлэмж их баялаг ганцхан цагийн дотор сүйтгэгдэв гэцгээнэ» Илчлэлт 18:11, 3, 15-17.{АМ б53.2}Aм 531.2

    Дээрх шүүлтүүд Бурханы уур хилэн буух өдрүүдэд Вавилон дээр буух болно. Вавилон гэм буруугийн хэм хэмжээгээ хэтрүүлсэн учир сүйрэх цаг хугацаа нь бүрэн боловсорч дууссан байна.{АМ 653.3}Aм 531.3

    Бурханы дуу хоолой ард түмнийг боолчлолоос чөлөөлнө. Амьдралын тэмцэлд бүхнээ алдсан хүмүүс нөхцөл байдлаа аймшигтайгаар ухаарах болно. Гэмтнүүдэд боломж өгсөөр байхад Сатаны мэхлэлтэнд хууртаж, гэм нүгэлт үйлдлээ зөвтгөж байв. Баячууд Бурханы хуулийг зөрчиж баяжаад эд баялаг, боломж дутмаг нэгнээ дорд үзэн, бардамнасан. Тэд өлсөж буй хүмүүсийг хооллож, нүцгэн байгааг хувцаслаж, хайр өршөөл, шударга байдлаар бусдад хандаагүй. Тэд өөрсдийгөө өндөрт өргөмжилж, өөрсөдтэйгөө адил Бурханы бүтээлүүдийг халамжлаагүй. Эдгээр хүмүүс агуу болгож буй гэж бодсон бүхнээсээ хагацаж, юу ч үгүй хоосорч, өөрсдийгөө хамгаалах чадваргүй болжээ. Тэд Бүтээгчээс илүү гэж онцолж байсан хуурамч шүтээнүүд нь хэрхэн сүйрч байгааг айдастайгаар ажиглан харна. Тэд зүрх сэтгэлээ дэлхийн эд баялаг, зугаа цэнгэлд худалдаж, Бурханд зориулсан үйлсээрээ баян байхыг хүсээгүй. Энэ бүхний үр дүнд амьдрал нь доройтож, зугаа цэнгэл нь ичгүүргүй зан болон хувирч, эд баялаг нь авилгал болжээ. Эдгээр хүмүүсийн эд хөрөнгө нь хоромхон зуурт хийсэн алга болж, баячуудын нүсэр байшингууд нь сүйрч, алт, мөнгө нь хаа сайгүй цацагдаж байгааг хараад гаслан уйлна. Тэд харуусал нь хуурамч шүтээнүүдтэйгээ хамт сүйрнэ гэдгээ ойлгоход анир чимээгүй болно. {АМ б54.1}Aм 531.4

    Бузар хүмүүс харуусах боловч Бурханыг үл тоомсорлож, гэм буруу үйлдсэндээ харуусахгүй, харин ч Бурхан ялалт байгуулсанд харамсана. Тэд бодитоор өрнөж буй үйл явдлыг хараад харуусан уйлах боловч бузар муудаа гэмшихгүй. Тэд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэлд, ялалт байгуулахын тулд байгаа бүхнээ зориулахад бэлэн байх болно.{АМ б54-2}Aм 532.1

    Өөрсдийнх нь гутаан доромжилж, газрын хөрснөөс арчих гэж оролдсон хүмүүс тахал, хүчтэй салхи, газар хөдлөлтөнд өртөхгүй байхыг дэлхийн хүмүүс харна. Бурханы хуулийг эсэргүүцэгчдэд дүрэлзэх гал мэт харагдах Нэгэн ард түмнийхээ хувьд хоргодох газар нь байх юм.{АМ 654.3}Aм 532.2

    Үнэнийг золиослон, хүмүүсийн таашаалыг олдог байсан сүмийн удирдагчид номлол нь ямар нөлөө, зан чанарыг төлөвшүүлж байсныг харна. Бүхнийг харагч Нэгэн түүний номлол үйлчлэл, гудамжаар алхаж, амьдралын төрөл бүрийн нөхцөлд хүмүүсийн дунд биеэ хэрхэн авч явахыг ажиглан харж байв. Тэдний зүрх сэтгэлээс гарч буй мэдрэмж, бичиж тэмдэглэсэн мөр, үйлдэл бүхэн нь хүмүүст худал хуурмагийг хүлээн зөвшөөрүүлэх үрийг тарьсан байв. Одоо тэрээр тарьсан ургацаа ирээдүйгүй, үхэж үрэгдэж буйг харах болно.{АМ б54.4}Aм 532.3

    Эзэн «Тэд «Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн Миний ард түмний охины хугарлыг хуурамчаар эдгээдэг. Гэвч амар амгалан нь үгүй. Учир нь Би түүнийг гашуудуулаагүй байхад та нар зөвт хүнийг худал хуурмагаар мохоосон атлаа, харин хорон муу үйлстнийг урамшуулж, өөрийнхөө хорон муу замаас салж, амиа хамгаалахаас нь болиулсан” гэж тунхагладаг. Иеремиа 8:11; Езекиел 13:22.{АМ б55.1}Aм 532.4

    «Миний бэлчээрийн хоньдыг тарааж сүйтгэж байгаа хоньчид гаслантай яа! ... Үзэгтүн, Би та нарын үйлсийн бузар муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна. Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөд та нар шилмэл сав шиг унана. Хоньчдод зугтах газар сүргийн эздэд хэлтрэх газар үгүй байх болно.» Иеремиа 23:1, 2; 25:34, 35. {АМ 655.2}Aм 532.5

    Сүмийн удирдагчид болон хүмүүс Бурхантай зөв харилцаа тогтоож чадаагүйгээ ойлгох болно. Тэд шударга, зөв хуулийг Зохиогчийг эсэргүүцэж байснаа харна. Бурханы хуулийг эсэргүүцэх нь олон мянган хүнийг бузар муу, үл нийцэх, үзэн ядалт, гэм бурууг хүлээн зөвшөөрөхөд нөлөөлж, дэлхийг зовлон бэрхшээлийн томоохон талбар болгож, ялзрал доройтолд автуулна. Үнэнийг эсэргүүцэж, бурууг хайрлан хамгаалж байсан хүмүүс ийм л дүр зургийг харна. Дуулгаваргүй, шударга бус хүмүүс мөнхийн амьдралаа хэрхэн үүрд алдаж байгааг үгээр дүрслэх боломжгүй юм. Авьяас чадвар, уран үгсийг нь шүтэж байсан дэлхийн хүмүүс бүхнийг бодитойгоор харж эхэлнэ. Тэд гэм нүглээр мөнх амийг авах боломжоо сольж, үзэн ядаж, үл тоомсорлож байсан хүмүүсийнхээ хөлд нь сөгдөж, Бурхан тэднийг хайрлаж энэрч байсныг хүлээн зөвшөөрнө.(АМ б55.3)Aм 533.1

    Хүмүүс төөрөлдөж байснаа ойлгож, ухаарна. Тэд сүйрч байгаадаа бусдыг буруутгах гэж оролдож, сүмийн үйлчлэгчдийг буруутгах боломжийг хамтран эрэлхийлж эхэлнэ. Итгэлгүй пасторууд зөөлөн, хуумгай зөгнөл хийж, хүмүүст Бурханы хууль ач холбогдолгүй гэж зааж, хуулийг ариунаар сахиж буй хүмүүсийг хавчин гадуурхсан. Сүүлчийн өдөр эдгээр багш нар дэлхий дахиныг хуурч байснаа хүлээн зөвшөөрч, харамсах болно. Олон түмэн уур бухимдалдаа автана. Тэд бүгд, «Бид сүйрчээ! Чи бол бидний сүйрлийн гол шалтгаан» гэж гасалж, хуурамч хоньчид руу дайрна. Хуурамч хоньчдыг хамгаас их шүтэн биширч байсан хүмүүс хамгийн аймшигтай хараалыг хэлнэ. Цэцгийн хэлхээг толгойд нь титэм болгон зүүж өгч байсан хүмүүс амийг нь хороохоор гараа өргөнө. Бурханы хүмүүсийг устгахаар зэхсэн илд сэлэм нь Бурханы дайсныг устгахад ашиглагдана. Дэлхий дээр хаа сайгүй тэмцэл, цус урсгах байдал үүсэн бий болно.(АМ б55.4)Aм 533.2

    «ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул газар дэлхийн адагт хашхираан хүрчээ. Тэрээр бүх махан биесийг шүүнэ. Хорон муу хүмүүсийн хувьд, Тэрээр тэднийг илдэнд тушаажээ.” Иеремиа 25:31. Агуу тэмцэл зургаан мянган жилийн турш өрнөсөн. Бурханы Хүү болон Тэнгэр элчүүд бузар муугийн хүчийг эсэргүүцэн, хүмүүс болон хүүхдүүдийг анхааруулж, гэгээрүүлж, аврахын тулд тэмцсээр байв. Одоо хүн бүр шийдвэрээ гаргах ба бузар муу хүмүүс Бурханыг эсэргүүцэж буй Сатаны тэмцэлтэй бүрэн нэгдсэн байна. Бурхан үл тоомсорлогдож, гутаан доромжлуулсан Хуулиа сэргээх болно. Тэмцэл зөвхөн Сатан бус харин хүмүүсийн эсрэг явагдана. «Эзэн үндэстнүүдтэй маргасан тул газар дэлхийн адагт хашхираан хүрчээ. Тэрээр бүх махан биесийг шүүнэ. Хорон муу хүмүүсийн хувьд, Тэрээр тэднийг илдэнд тушаажээ.” {АМ 65б.1}Aм 533.3

    «Хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан” дээр аврагдагчдын тэмдэг тавигдах болно. Үхлийн зэвсэг барьсан хүмүүсээр дүрслэн харуулсан Езекиелийн зөгнөлийн үхлийн сүйрлийг буулгах тэнгэр э лчүүд,» хөгшчүүл, залуу с, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийг болон эмэгтэйчүүдийг ч хүйс тэмтэр. «Г эвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Т a нар Миний ариун газраас эхлэгтүн» гэсэн тушаал өгөгдөнө. Эш үзүүлэгч «Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв” Езекиел 9:1-6 гэж зөгнөжээ. Сүйрэл хүмүүсийн сүнслэг удирдагчид, харгалзагчид гэж өөрсдийгөө өргөмжилсөн хүмүүсээс эхлэх болно. Хуурамч харгалзагчид хамгийн түрүүнд сүйрэх болно. Тэднийг өрөвдөх, хамгаалах ганц ч хүн олдохгүй. Эрэгтэй, эмэгтэй, залуу охид, хүүхдүүд бүгд хамтдаа сүйрнэ. {АМ 656.2}Aм 534.1

    «Эзэн дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.” Исаиа 26:21. «Иерусалимын эсрэг дайнд мордох бүх ард түмнийг Эзэний цохих гай гамшиг нь энэ байх болно. Тэд хөл дээрээ зогсож байхад нь махан бие нь ялзарч, ухархайдаа нүднүүд нь бээж, амандаа хэл нь өмхийрнө. Тэр өдөр тэдний дээр асар их үймээн сандрал Эзэнээс буун ирнэ. Тэд нэг нэгнийгээ баривчлан, нэгийнх нь гар нөгөөгийнхөө гарын эсрэг өргөгдөнө.» Зехариа 14:12,13. Дэлхийн бузар мууд нэвчсэн оршин суугчид болох тахилчид, удирдагчид, ард түмэн, баян, ядуу, өндөр, дорд хүмүүс бүгд сэтгэл дотроо ноцож буй аймшигтай хүслийнхээ гал, Бурханы шударга уур хилэнгээр сөнөөгдөнө. «Тэр өдөр Эзэнээр хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй.» Иеремиа 25:33.{АМ 656.3}Aм 534.2

    Христийг ирэхэд Түүний амнаас гарах сүнсээр, алдрын хурц гэрлээр устгагдах бузар муу хүмүүс дэлхийн гадаргуу дээрээс арчигдана. Христ ард түмнээ Бурханы Хот руу авч явж, дэлхий дээр ямар ч хүн үлдэхгүй. «Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан, түүнийг хөмрөх гэж байна. Газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана. Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв. Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөн хүн л үлдэв.» Исаиа 24:1,3,5,6. {АМ 657.1}Aм 534.3

    Дэлхий бүхэлдээ эзгүйрч хоосорсон цөл мэт болох болно. Газар хөдлөлтөөр сүйрсэн хот, тосгод, үндсээрээ сугарсан мод, далайгаас болон уулсаас шидэгдсэн хад дэлхийн гадаргууг бүрхэж, байрнаасаа хөдөлж, хол шидэгдсэн уулс агуу том ангалыг үүсгэсэн байна.{АМ б57.2}Aм 534.4

    Ийнхүү Эвлэрүүллийн Өдрийн ариун үйлчлэлээр бэлгэдсэн үйл явдал өрнөнө. Ариунаас ариун газрын ёслол хийгдэж дуусахад гэмийн өргөлийн цус, Эзэний өмнө золигт гаргахаар зэхсэн амьд ямаагаар Израилийн гэм нүгэл цэвэршүүлэгддэг. Тэргүүн тахилч цугласан олны өмнө золигт гаргаж буй ямаан дээр гараа тавин, «Израилийн хөвгүүдийн бүх муу үйлсийг, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийг түүн дээр наманчилж, тэдгээрийг ухны толгой дээр шилжүүлнэ гэж хэлдэг» Левит 16:21. Үүнтэй адил диваажингийн ариун ордон дахь эвлэрүүллийн ажил дуусахад Бурханы ард түмний гэм нүгэл Бурхан, тэнгэрийн элчүүд, аврагдсан хүмүүсийн нүдэн дээр Сатан дээр тохогдоно. Тэрээр хүмүүсийг уруу татан үйлдүүлсэн бүх бузар бүхний гэм бурууг хүлээх ёстой. Золигт гаргах ямааг хүн оршин суудаггүй газар луу явуулдагтай адил Сатан ч гэсэн хүнгүй, амьгүй болсон дэлхий дээр хоригдоно.{АМ 658.1}Aм 535.1

    Илчлэлт номонд Сатан хэрхэн ялагдаж, дэлхий дээр хэрхэн эмх замбараагүй, зэлүүд хоосон газар болж мянган жил болох талаар зөгнөсөн байдаг. Зөгнөлд Эзэний дахин ирэлт болон бузар муу хүмүүсийг хэрхэн устгахыг танилцуулан, «Г артаа ёроолгүй гүний түлхүүр, асар том гинжтэй тэнгэр элч тэнгэрээс бууж ирэхийг би харав. Тэрээр диавол ба Сатан болох эртний могой буюу лууг бариад, түүнийг хүлж, мянган жилийн турш ёроолгүй гүнд хаяжээ. Тэгээд мянган жилийг нь дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжээд лацдав. Үүний дараа тэр ахархан хугацаанд суллагдах ёстой аж» хэмээжээ. Илчлэлт 20:1-3. {АМ б58.2}Aм 535.2

    «Ёроолгүй нүх” гэдэг нь Библийн бусад эшлэлүүдтэй жишвэл дэлхийн самуурч, харанхуй байдалд автагдсаныг илэрхийлнэ. Дэлхий нь бүтээгдэхээс өмнөх нөхцөл байдлыг Библид «Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа» Эхлэл 1:2 гэж тодорхойлсон. Эш үзүүллэгт дэлхий дээр өгүүлсэнтэй адил болно гэж сургасан байна. Бурханы агуу өдрийг урьдчилан харсан эш үзүүлэгч Иеремиа, «Намайг газар дэлхийг харахад, үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байв. Тэнгэр рүү харахад, тэнд ямар ч гэрэлгүй байлаа. Намайг уулс уруу харахад, үзэгтүн, тэд доргиж байв. Мөн бүх дов толгод хойшоо урагшаа хөдөлж байв. Намайг харахад, ямар ч хүн байсангүй. Тэнгэрийн бүх шувууд ниссэн байв. Намайг харахад, үзэгтүн, арвин жимстэй газар нь цөл бөгөөд бүх хотууд нь Эзэний өмнө, Түүний ширүүн уур хилэнгийн өмнө нураагдсан байв» Иеремиа 4:23-26 гэж өгүүлжээ.{АМ 658.3}Aм 535.3

    Сатан, бузар тэнгэр элчүүдтэйгээ дэлхий дээр мянган жилийг өнгөрөөх ёстой. Тэрээр дэлхийгээс холдох эрхгүй болсноор бусад гараг дэлхий руу явж гэмд автаж байгаагүй бүтээлүүдийг уруу татаж, гай тарих боломжгүй болно. Түүний уруу татаж, эрх мэдлээ ашиглах ганц ч хүн дэлхий дээр үлдээгүй тул хүлэгдсэн мэт болж шийтгэлээ хүртэнэ. Тэрээр олон зууны туршид мэхэлж, сүйрүүлж байсан тоотой ажлаасаа бүрмөсөн холдуулагдана.{АМ 659.1}Aм 536.1

    Эш үзүүлэгч Исаиа Сатаны эрх мэдэл нурахыг хараад «Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа. Ү ндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа. Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэр уруу гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно гэсэн.» Гэвч чи Үхэгсдийн орон уруу, нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана. Чамайг харсан хүн бүр гайхан, мэлэрч «Дэлхийг донсолгон, хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү. Ертөнцийг цөл мэт болгон, хотуудыг нь бусниулсан, хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү» Исаиа 14:12-17 гэж дуу алдана гэсэн байна. {АМ 659.2}Aм 536.2

    Сатаны эсэргүүцэл зургаан мянган жилийн турш «Дэлхийг чичрүүлсэн.” Тэрээр «Дэлхийг цөл болгож, хотуудыг устган, сүйрүүлсэн.” Мөн «Олзлогдогчдын шоронгийн үүдийг нээгээгүй.» Тэрээр зургаан мянган жилийн туршид Бурханы хүмүүсийг хорьж, тэднийг мөнхөд хориотой байлгахыг хичээсэн. Гэвч Христ түүний боолчлолыг устгаж, ОЛЗЛОГДОГЧДОО ЧӨЛӨӨЛЖЭЭ. {АМ б59.3}Aм 536.3

    Бузар муу хүмүүс хүртэл Сатаны эрхшээлээс хөндийрч, Сатан бузар тэнгэр элчүүдтэйгээ гэм нүгэл ямар аймшигтай үр дагавар авчирсныг харна. «Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна. Харин чи жигшигдсэн гишүү мэт, хөлд гишгэгдэх хүүр мэт, сэлмэнд сийчүүлж, нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав. Чи газар нутгаа сүйтгэж, ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй” Исаиа 14:18-20.{AM 660.1}Aм 536.4

    Сатаны мянган жилийн турш эзгүйрсэн дэлхий дээгүүр нааш цааш холхиж, Бурханыг эсэргүүцсэнээр ямар үр дүнд хүрснээ харах болно. Тэрээр энэ цаг мөчид ихэд зовж шанална. Тэрээр уналтанд орсноосоо хойш эцэс төгсгөлгүй ажиллаж байсан тул аливааг эргэцүүлэн боддоггүй байв. Харин одоо эрх мэдлээ хязгаарлуулсан тул диваажингийн засаглалыг эсэргүүцсэн цагаас хойш ямар үр дүнд хүрснээ тунгаан бодох боломжтой болно. Тэрээр уруу татсан гэм нүглүүдээсээ болж ирээдүйгээ айдас, эмээсэн байдлаар харах болно.{АМ б60.2}Aм 536.5

    Бурханы хүмүүс Сатаныг хорьсонд баярлан, хөөрөх болно. Эш үзүүлэгч «Тэр өдөр Эзэн зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад чи Вавилоны хааны сатаны төлөөлсөн нэрний эсрэг ийм шог дуу дуулна. «Дарангуйлагчийн төгсгөл ирэв ... Эзэн хилэнцтний таягийг, захирагчдын очир таягийг хугалжээ. Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж, зогсолтгүй мөшгих хилэнгээрээ үндэстнүүдийг захирав.» 3-6-р эшлэлүүд.{AM 660.3}Aм 536.6

    Эхний болон хоёр дахь мянган жилийн дундуур бузар муу хүмүүсийн шүүлт явагдана. Элч Паул энэ шүүлт дахин ирэлтийн дараа болно гэж тодорхойлжээ. «Иймд та нар тогтоосон цагаас өмнө Эзэнийг иртэл юуг ч битгий шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ» 1 Коринт 4:5. Даниел Эртний Нэгэн ирэх үедээ, «Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүлт явуулна” Даниел 7:22 гэж зөгнөсөн. Энэ үед зөв шударга хүмүүс Бурханы өмнө хаад, тахилчдын үүрэг гүйцэтгэх болно. Иохан Илчлэлт номонд, «Би сэнтийнүүдийг харав. Тэд дээр нь заларчээ. Тэдэнд шүүх эрх өгөгдсөн байлаа. «Тэд Бурханыг ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жилийн турш хаанчлах болно. Тэд амилаад Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ» Илчлэлт 20:4, 6. Паулын зөгнөлөөр энэ цаг үед, «Гэгээнтнүүд дэлхийг шүүх юм.” 1 Коринт 6:2. Тэд Христтэй хамтран бузар муу хүмүүсийг шүүж, үйлсийг чинь хуулийн ном, Библитэй харьцуулж, хүн бүрийн үйлдлийн дагуу шүүлтийг явуулна. Ингэснээр бузар муу хүмүүс үйлсийнхээ дагуу тохирсон шийтгэлээ эдэлж, ял оноосон хүн бүрийн нэрс үхлийн номонд бичигдэнэ.{АМ 660.4}Aм 537.1

    Сатан болон бузар тэнгэр элчүүд Христ болон Түүний ард түмнээр шүүгдэнэ. Паул «Бид тэнгэр элч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй гэж үү гэсэн байна. Иуда, «Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ” Иуда 6, хэмээн өгүүлсэн байна.{AM 661.1}Aм 537.2

    Мянган жилийн төгсгөлд хоёр дахь амилуулалт эхэлнэ. Бузар муу хүмүүс үхлээс дахин амилуулагдаж, Бурханы өмнө «Шүүлтээр оноосон” ялаа эдлэх болно. Илчлэлт номыг бичигч зөв шударга хүмүүсийн дахин амилалтыг дүрслээд, «Үхэгсдээс үлдсэн нь мянган жилийг дуустал амилсангүй. Энэ бол анхны амилалт юм» Илчлэлт 20:5 гэжээ. Исаиа ч гэсэн бузар муу хүмүүсийн талаар, «Тэд гяндан дахь хоригдлууд мэт хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно. Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ” Исаиа 24:22 гэжээ.{АМ 661.2}Aм 537.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents