Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    42—Агуу Мэтгэлцээн Төгсөв

    Мянган жилийн эцэст Христ дэлхий дээр дахин ирнэ. Аврагдсан хүмүүс болон тэнгэр элчүүд түүнийг дагалдах болно. Христ сүр хүчтэй байдлаа дуурсган ирэхдээ үхсэн болон бузар муу хүмүүст устаж сүйрэх хувь тавиланг нь зааж өгнө. Үхэгсэд далайн элс адил тоолохын аргагүй, үй олноороо дахин амилна. Тэд анхны амилалтаар амилсан хүмүүсээс ямар их ялгаатай байсан гэж санана. Зөвт хүмүүс мөнхийн залуу нас болон үзэсгэлэнтэй болж өөрчлөгдсөн байв. Харин бузар хүмүүс үхэл болон өвчин зовлонтой байдлаа хадгалсан хэвээр байлаа.{АМ 662.1}Aм 539.1

    Тухайн үед цугласан олны хараа Бурханы Хүүгийн алдрыг харж байлаа. Бузар муу хүмүүс нэгэн дуугаар «Эзэний нэрээр Ирэгч ерөөлтэй еэ» хэмээн дуу алдав. Тэд Есүсийг хайрласан учраас ийнхүү дуу алдсан юм биш, харин үнэний агуу хүчийг мэдрээд ийн хэлэхээс өөр аргагүй байдалд хүрэв. Бузар муу хүмүүс булшинд орохдоо Христэд өс хонзон санаж, Түүнийг эсэргүүцэж байсан шигээ булшнаасаа дахин амилав. Тэдэнд өнгөрсөн амьдралынхаа алдаа дутагдлыг засах боломж дахин олдохгүй. Тэдэнд боломж өгсөн ч үр дүн гарахгүй. Амьдралынхаа туршид гэм нүгэл үйлдсэн хүмүүсийн зүрх сэтгэл зөөлрөх боломжгүй болжээ. Хэрэв тэдэнд хоёр дахь боломж өгвөл тэд анхны боломжоо хэрхэн ашигласан түүнтэй адил Бурханы хуулинд дуулгаваргүй байх шийдвэр гаргаж, Түүнийг эсэргүүцэх хүслээ дагах байлаа. {AM 662.2}Aм 539.2

    Христ дахин амилсныхаа дараа Чидун уулан дээрээс буун ирээд дээш тэнгэр рүү өргөгдөхөд тэнгэр элчүүд Түүнийг дахин ирнэ гэсэн амлалтыг нь давтжээ. Эш үзүүлэгч «Миний Бурхан Эзэн ирэх бөгөөд бүх ариун нэгнүүд Түүнтэй хамт байна. Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш голоороо хуваагдана. Эзэн бүх дэлхийн хаан болж, тэр өдөр Эзэн нь цорын ганцаар байж, Түүний нэр нь цорын ганц байх болно” гэж өгүүлсэн байна. Зехариа 14:5,4,9. Үзэсгэлэн төгөлдөр Шинэ Иерусалим хот диваажингаас ариусгаж, бэлэн болгогдсон дэлхий дээр газардаж, Христ ард түмэн, тэнгэр элчүүдтэйгээ Ариун хотдоо морилно.{АМ бб2.3}Aм 539.3

    Энэ үед Сатан эрх мэдлийг булаан авах хамгийн сүүлчийн агуу тэмцлээ хийх бэлтгэлээ базаана. Бузар муугийн ханхүү хүч чадалгүй болж, хууран мэхлэх боломжоо бүрэн хязгаарлуулаад, өрөвдөлтэй, сэтгэлээр унасан байв. Гэвч амиа алдсан бузар муу хүмүүс дахин амилж, үй олон хүн хамт байхыг хараад итгэл найдвар нь сэргэж, агуу тэмцэлд бууж өгөхгүй байх шийдвэрийг дахин гаргана. Сатан ялагдсан албатуудаа туган доороо жагсааж, тэднээр д амжуулан төлөвл өгөөгөө хэрэгжүүлэхийг хичээх болно. Бузар муу хүмүүс бол Сатаны боолууд юм. Тэд Христийг эсэргүүцсэнээр Сатаныг удирдагчаа болгон хүлээн зөвшөөрсөн юм. Тэд Сатаны зөвлөгөөг сонсож, түүний хүслийг хэрэгжүүлэхэд ямагт бэлэн байна. Гэвч Сатан урьдын адил өөрийгөө Сатан болохоо хүлээн зөвшөөрөхгүй. Тэрээр өөрийгөө дэлхийг эзэмших бүрэн эрхтэй ханхүү ба түүний өвлөх ёстой эзэмшлийг нь хууль бусаар булаан авсан гэж тунхаглах болно. Сатан хууран мэхэлсэн албатуудад өөрийгөө аврагч нь, тэднийг өөрийн хүчээр булшнаас дахин амилуулж, одоо хамгийн харгис удирдлагаас авран хамгаалахаар ирсэн гэж үнэмшүүлнэ. Сатан Христийн ирээгүйг далимдуулан, хэлсэн үгсээ баталгаажуулахын тулд олон төрлийн гайхамшгийг бүтээнэ. Сатан сул доройг хүчирхэгжүүлж зүрх сэтгэл болон хүч чадлаар хүмүүсээ урамшуулж зоригжуулах болно. Тэрээр ариун хүмүүсийн байрлаж байгаа газар буюу Бурханы Хотыг эзлэх санал гаргаж, үхлээс дахин амилсан тоо томшгүй, олон сая хүнээ аймшигтай хэрцгийгээр уриалж, өөрийгөө тэдний удирдагчаар томилж, Бурханы хотыг эзэлж, хаан суудал, хаанчлалаа буцаан авах бүрэн чадвартай гэж тунхаглана.{АМ б63.1}Aм 540.1

    Цугласан хүмүүсийн дунд Үерийн өмнөх үеийн урт удаан насалж байсан хүмүүс, агуу оюун ухаан, эрх мэдэлтэй боловч гэмд автсан тэнгэр элчүүдэд удирдуулж өөрсдийгөө алдаршуулахад бүх чадвар, мэдлэгээ ашигласан хүмүүс зогсож байв. Тэд гайхамшигтай ур чадвараа ашиглан, дэлхий дахинаар чадвар мэргэн ухаанаа шүтүүлж, бузар муу харгис нээлтүүдээрээ дэлхийг бузарлаж, хүмүүсийн эзэмшиж буй Бурханы дүр төрхийг доройтуулсан юм. Иймээс Бурхан тэднийг бүтээсэн дэлхийгээсээ зайлуулжээ. Одоо болтол улс үндэстнүүдийг эзэлсэн хаад ноёд, ойртон ирж буй сургаар нь хаанчлалууд айж сандардаг, хэзээ ч дайнд ялагдал хүлээж байгаагүй аймшиггүй, бардам, хүсэл мөрөөдөлдөө автагдсан цэргийн жанжид, дайчид цугларсан байв. Тэд булшнаас гарч ирээд үхэхэд нь замхарсан бузар муу бодлуудаа үргэлжлүүлэн бодож, сэтгэж эхэлнэ. Тэд гэмд автахдаа удирдуулж байсан бодлууддаа удирдуулсаар байна.{АМ бб4.1}Aм 540.2

    Сатан тэнгэр элчүүдтэйгээ зөвлөлдсөнийхөө дараа хаад, ноёд эзлэн түрэмгийлэгчид, хүчит эрчүүдтэй зөвлөлдөв. Тэд өөрсдийн талд буй хүмүүсийн тоо, хүчийг тооцоолоод, Ариун хотод буй цэргийн хүч тэдний хүчнээс дутуу хэмээн тунхаглаж, шинэ хотыг эзлэн авахаар шийднэ. Тэд Шинэ Иерусалимын алдар, баялгийг хэрхэн булаан авах төлөвлөгөө боловсруулна. Ийнхүү бүгд гэнэтийн дайнд бэлтгэнэ. Урчууд нь дайнд хэрэглэх зэр зэвсгийг зэхнэ. Алдар нэрээ дуурсгасаар ирсэн цэргийн удирдагчид дайнд улайрсан эрчүүдийг хороо, бүлэгт хуваан зохион байгуулна.{АМ 6б4.2}Aм 541.1

    Ийнхүү давших тушаал ирэхэд, цугларсан тоолж баршгүй олон хүн эзлэн түрэмгийлэгчдийн өмнө нь удирдаж байгаагүй их хэмжээний цэргийн хүч болсон байлаа. Энэхүү хүч дэлхийд өрнөсөн ямар ч дайн тулаантай зүйрлэхээргүй байв. Хамгийн чадварлаг дайчин болох Сатан олон түмнийг удирдаж, тэнгэр элчүүд нь эцсийн тэмцэлд хүчээ нэгтгэв. Хаад, ноёд дайчид Сатаныг дагалдаж, олон түмэн оноож өгсөн удирдагчдаа даган багширалдана. Нарийн зохион байгуулсан бүлгүүд дэлхийн хагарч, эмтэрсэн хөрсийг талхлан Бурханы Хотыг эзлэхээр урагшилна. Энэ үед Шинэ Иерусалимын хаалганууд Есүсийн тушаалаар хаагдаж, Сатаны цэргүүд хотыг бүсэлж дайрахад бэлтгэнэ.{АМ 664.3}Aм 541.2

    Христ дайснууддаа дахин нэг удаа харагдав. Хотын дээр, нүд гялбам алтан суурин дээр сэнтий нь өндөрт өргөгдсөн байлаа. Энэхүү сэнтий дээр Бурханы Хүү ба Түүнийг тойрон хаанчлалын бүх албатууд зогсоно. Христийн эрх мэдэл, агуу байдлыг хүний ямар ч уран цэцэн үгсээр, үзэг бийрээр дүрслэх боломжгүй байх болно. Мөнхийн Эцэгийн алдар Хүүг тойрон хүрээлсэн байв. Түүнээс цацарч буй гэрэл гэгээ Бурханы Хотыг гэрэлтүүлэх ба гэрэл нь хотын хаалганаас халин урсаж, дэлхийг бүхэлд нь гийгүүлж байлаа.(АМ 665.1)Aм 541.3

    Сэнтийний хажууд Сатаны үйл хэргийг чин сэтгэлээсээ үйлдэж байсан боловч галд бүрэн шатахаас өмнө авагдсан модны гишүү адил, Аврагчийг тууштай, үнэнч зүрх сэтгэлээс дагаж аврагдсан хүмүүс зогсож байлаа. Тэдний хажууд худал хуурмаг, буруу үзэл баримтлалын дунд ч Христэд итгэгч зан чанараа төгс төгөлдрөөр хадгалж чадсан ба Христийн сүмүүд Бурханы хуулийг ач холбогдолгүй, хэрэгцээгүй гэж тунхаглаж байхад хуулийг дээдэлж, олон мянган жилийн туршид, бүх цаг үед итгэл бишрэлийнхээ төлөө амиа зориулсан хүмүүс зогсож байлаа. Харин тэдний ард, «Сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй» Илчлэлт 7:9 үй олон хүн зогссон байв. Тэдний тэмцэл төгсгөл болж тэд ялалт байгуулжээ. Тэд тэмцээндээ амжилттай оролцож, шагнал авсан хүмүүс юм. Тэдний гарт байгаа дал модны мөчир ялалтыг бэлгэдэх ба цагаан өмсгөл нь Христийн ямар ч хир толбогүй, зөв шударга зан чанараас өвлөн авсны илэрхийлэл байв.{АМ 665.2}Aм 541.4

    Аврагдагчид диваажингийн өнцөг булан бүрт сонсогдохуйц «Аврал бол сэнтийд залрагч бидний Бурхан ба Хурганд байдаг» 10-р эшлэл, хэмээн магтаалын дуугаа цуурайтуулж байлаа. Энэхүү магтаалд тэнгэр элчүүд, серафууд нэгдэнэ. Аврагдагчид Сатаны хүч, бузар нөлөөг урьд өмнөхөөс илүү мэдэрч түүнийг зөвхөн Христийн хүчээр л ялан дийлэх боломжтой байсныг ойлгоно. Гэрэлтэж буй аврагдсан хүмүүс дотроос өөрсдийн хүч чадлаар аврагдсан, ялалт байгуулсан гэж хэлж чадах хэн ч байсангүй. Тэд өөрсдийн хүчээр юу ч хийсэн өөрсдийн хирээр шаналсан гэж ганц ч үг дугараагүй харин Авралын ач гавьяа зөвхөн Бурхан болон Хурганд ноогдоно гэсэн санааг дуу бүхэндээ багтаасан байлаа.{АМ 665.3}Aм 542.1

    Дэлхий болон диваажингийн оршин суугчид цугласан байх энэ үед Бурханы Хүүг хаан ширээнд залах ёслол явагдана. Хаадын Хаан хамгийн агуу эрх мэдэл, хүч чадлыг эзэмших ба хаанчлалыг нь эсэргүүцсэн бүх хүмүүст шийтгэл оноож, хуулийг нь зөрчиж, ард түмнийг нь хавчин гадуурхсан хүмүүст шударга шийтгэлийг оноох болно. Бурханы эш үзүүлэгч энэ талаар «Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй. Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв” Илчлэлт 20:11,12 гэж өгүүлсэн байна. (AM бб6.1)Aм 542.2

    Номууд нээгдэх үед Есүс бузар муу хүмүүсийн нүд рүү харах ба хүн бүр хийсэн гэм буруу бүхнээ хүлээн зөвшөөрч, ойлгох болно. Тэд ариун, зөв шударга замаас ямар их холдож, бардамнал, эсэргүүцэл нь Бурханы хуулийг зөрчихөд ямар аймшигтайгаар нөлөөлснийг мэднэ. Тэд гэм нүгэлдээ хэт автагдсанаар уруу таталтанд автаж, ивээлүүдээ буруугаар ашиглаж, Бурханы үгийг дамжуулж буй хүмүүсийг үзэн ядаж, сануулгыг нь эсэргүүцэж, зөрүүд, гэмшээгүй зүрх сэтгэлдээ удирдуулан, уучлал өршөөлөөс зугтсан юм. Тэдний бүх үйлдэл шөнө асаж буй гал мэт тод харагдаж байлаа.{АМ б66.2}Aм 542.3

    Сэнтийн дээр загалмайн дүрс харагдах ба өргөн дэлгэцэн дээр байгаа мэт Адамын уруу таталт, уналт, авралын агуу төлөвлөгөө хэрхэн өрнөсөн үйл явдлууд урсан харагдана. Аврагчийн энгийн төрөлт, Түүний даруу, дуулгавартай бага нас, Иордан голд хийлгэсэн баптисм, цөлд мацаг барьж, уруу татлагад орж, олон нийтэд үйлчилж, диваажингийн хамгийн үнэтэй ивээлүүдийг хүмүүст хуваалцаж, хайр, уучлал өршөөлийн үйлчлэлээр үйлчилж, ганцаар уулан дээр шөнөжин залбирч Бурханы хүслийг таньж мэдэхийг хүсэн хүлээж байсан мөчүүд. Сайн сайхан үйлдэл бүхэнд хэрхэн атаархал, үзэн ядалт, бузар муу хүслээр хуйвалдаан үүсгэн эсэргүүцсэн бүх дэлхийн гэм нүглийн хүнд ялыг үүрэхээр Гетсеманид ер бусын аймшигтай зовлон шаналлыг үүрсэн, урвагчид амийг нь хороох зорилгоор Түүнийг хэрхэн бусад хүмүүсийн гарт тушаасан, шүүгдсэн аймшигтай шөнийн үйл явдлууд болон эсэргүүцэл үзүүлэлгүй Өөрийгөө тушааж, хайртай дагалдагчдадаа хаягдаж, Иерусалимын гудамжаар гутамшигтайгаар туугдсан юм. Бурханы Хүү хэрхэн Аннасын өмнө ялалтаа тунхаглаж, тэргүүн тахилчийн өргөө болон Пилатын шүүх танхимд шүүгдэхээр дуудагдаж, хэрцгий боловч шийдэмгий бус Херодод байцаагдаж, доромжлуулж, хараалгаж, тарчлан зовж, үхэх ял авсан үйл явдлууд маш тодорхой харагдах болно.{АМ бб6.3}Aм 542.4

    Мөн энэ үед яахаа мэдэхгүй нааш цааш холхилдож байгаа олны өмнө Калварын замаар тэвчээртэйгээр зовлон шаналлаа Тээгч, загалмай дээр цовдлогдсон диваажингийн Хан Хүү, өөрсдийгөө хэт өндөр өргөмжилсөн тахилчид, өвдөж, шаналж байгаа Христийг гутаан доромжлон, бахаа хангаж буй ард түмэн, дэлхийн Аврагчийг амиа тавих үед тохиолдсон ер бусын харанхуй, чичирхийлж буй газар, хагаран бутарч буй хад, булшнууд нээгдэж, Аврагчийн амиа алдсан сүүлчийн мөчүүдтэй холбоотой дүр зураг үзэгдэв.{АМ 6б7.1}Aм 543.1

    Урьдын аймшигтай үйл явдлууд бодитойгоор харагдаж байв. Сатан болон түүний тэнгэр элчүүд, түүний албатууд хийсэн хэргээсээ зугтах хүч чадалгүй болсон байв. Бузар үйл хэрэгт оролцсон хүн бүр үйлдсэн хэргээ тод санаж байлаа. Израилийн Хааныг устгахын тулд Бетлехемийн гэмгүй хүүхдүүдийн амийг хороосон Херод, Иохан Баптистын цусыг урсгахыг хүссэн гэм буруутай хүсэлдээ автсан Херодиас, хүмүүст таалагдахыг хичээгч Пилат, хараал урсгагч цэргүүд, тахилчид, Еврей удирдагчид болон «Түүний цусыг урсгасан буруу бид болон бидний үр хүүхдүүд дээр байг» гэж галзуурсан мэт орилж байсан хүмүүс, бүгд ямар аймшигтай гэм бурууг үйлдсэнээ ойлгоно. Бузар муу хүмүүс нарны гэрлээс илүү алдраа гэрэлтүүлж буй, Аврагчаас дэмий л нуугдах гэж оролдох ба аврагдагчид Аврагчийн хөлд титмээ тайлан тавьж, «Христ миний төлөө нас барсан» гэж дуу алдах болно.{АМ 667.2}Aм 543.2

    Аврагдагчдын дунд Христийн элчүүд болох зоригт Паул, шийдэмгий Петр, хайрлагдсан, хайраар дүүрэн Иохан, үнэнч зүрх сэтгэлтэй ба үнэний төлөө амиа алдсан олон хүн байв. Харин хотын гадна талд аврагдагчдыг аймшигтай, бузар аргаар хавчин гадуурхаж, шоронд хорьж, аминд нь хүрсэн хүмүүс зогсож байлаа. Тэнд хэрцгийлэл, бузар аргаараа нэрд гарсан, бусдыг тарчлаан зовоож сатан шиг таашаал авч байсан Неро тамлаж байсан хүмүүсээ баяр хөөртэйгөөр Бурханыг алдаршуулж байхыг харлаа. Түүний эх ч гэсэн хийсэн үйлийнхээ үр дүнг гэрчлэн зогсож байлаа. Энэ эмэгтэй бузар муу зан чанар нь хэрхэн хүүд нь өвлөгдөж, хүү нь эхийнхээ нөлөө, жишээгээр хэрхэн бузар хүслээ гүйцэтгэж, хөгжүүлсэн болохыг, энэ бүхний үр дүнд дэлхий дахины өмнө ямар хэрэг өдөөснийг нь харав.{AM 667.3}Aм 543.3

    Папын санваартнууд, шашны эрх мэдэлтнүүд өөрсдийгөө Христийн элчин сайд нар гэж өргөмжилсөн боловч Бурханы ард түмний оюун ухааныг удирдахаар төмөр тор, шорон гяндан, амьдаар нь галдан шатаах аргыг ашиглаж байв. Зарим шашны удирдагчид өөрсдийгөө Бурханаас ч илүү өргөмжилж, Хамгаас Агуу Нэгэний хуульд өөрчлөлт оруулах эрхтэй гэж үзсэн юм. Эдгээр дүр исгэгч сүмийн эцгүүд өөрсдийгөө хаацайлан Бурханд шалтаг тоочих болно. Гэвч эдгээр хүмүүс бүхнийг мэдэгч Бурхан хуулиа амь шигээ хайрлаж, гэм буруутныг ямар ч нөхцөлд зөвтгөхгүй гэдгийг дэндүү оройтож ойлгох болно. Тэд Христ зовж шаналсан хүмүүсийг хүлээн зөвшөөрдөг гэдгийг мэдэрч, Түүний, «Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” Матай 25:40, гэж хэлсэн үгсийг бүрэн ухаарна.{АМ 6б8.1}Aм 544.1

    Бузар хүмүүс бүхэлдээ диваажингийн удирдлагыг эсэргүүцсэнээс болж хүнд шийтгэл авахаар Бурханы шүүлтийн өмнө зогсох болно. Тэднийг өмгөөлөх өмгөөлөгч байхгүй ба тэдэнд ямар ч шалтаг олдохгүй. Тэд мөнхийн үхлийн шийтгэл авна.{АМ 668.2}Aм 544.2

    Гэм нүглийн үр дүн эрхэм нандин тусгаар тогтнол, эсвэл мөнхийн амь биш боолчлол, үхэл сүйрлийг өгдөг гэдэг нь тодорхой болно. Бузар муу хүмүүс эсэргүүцлээр дүүрсэн амьдралаар амьдарснаараа юунаас хагацсанаа олж харна. Тэд Бурханд итгэсэн амьдрал алсын үр дагавар, мөнхийн ач холбогдолтой байсныг ойлгож, хүлээн зөвшөөрөх боломжтой байснаа олж харна. Амиа алдагсад, Би энэ бүхнийг авч болох байсан шүү дээ, гэвч би эдгээрээс хол хөндий байхаар шийдсэн. Би ямар их буруу хүсэлд автагдсан юм бэ! Би амар тайван, аз жаргал, нэр хүндийг үгээгүй дорой, муу хувь тавилан, сэтгэлийн шаналлаар сольсон байна” гэх болно. Бузар муу бүх хүн өөрсдийгөө диваажинд орох эрхгүй болсноо шударга гэдгийг ойлгоно. Тэд «Бид Есүсээр удирдуулахгүй” гэж тунхагласан билээ.{АМ 668.3}Aм 544.3

    Бузар муу хүмүүс Бурханы Хүүг хаан суудал дээр залахыг хараад алмайрч зогтусах болно. Тэд Христийг үзэн ядаж, эсэргүүцэж байсан Хуулийнх нь хавтангуудыг гартаа барьсан байгааг харна. Тэд аврагдсан хүмүүсийг бахдан шагшиж, авралын баяр хөөрт автагдаж, магтаал өргөж байгааг гэрчилнэ. Аврагдсан хүмүүсийн дууны түрлэг хотгүй хоцорсон үй олон хүнийг нөмрөн авч, аврагдагчид нэг хоолойгоор, «Төгс хүчит Эзэн Бурханы минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан Таны замууд зөвт бөгөөд үнэн» (Илчлэлт 15:3) хэмээн газар сунан унаж, амь амьдралыг бэлэглэгч Хан Хүүг магтан алдаршуулахыг харна. {AM 668.4}Aм 544.4

    Сатан Христийн алдар, гайхамшигтай байдлыг хараад хөдөлж ч чадахгүй болно. Нэгэн үе херуб байсан тэнгэрийн элч ямар өндөрлөгөөс унаснаа санав. Гэрэл цацруулсан сераф, «Үүрийн цолмон» ямар аймшигтайгаар өөрчлөгдөж, доройтоно гээч! Тэрээр хүндлэгдэн дээдлэгдэж байсан зөвлөлөөсөө үүрд мөнхөд хөөгджээ. Сатан өөр тэнгэр элч Эцэгийн хажууд зогсож, Түүний алдрыг халхалж байгааг олж харна. Сатан, цэх шулуун бие махбод, гайхамшигтай дүр төрхтэй тэнгэрийн элч Христийн толгой дээр титэм зүүж буйг хараад, өндөрт өргөмжлөгдсөн энэ байр суурь түүнийх байх байсан гэдгийг мэдэрнэ.(АМ 669.1)Aм 545.1

    Тэрээр Бурханыг эсэргүүцэн худал хуурмагт автагдаж, Христэд атаархахаас өмнөх гэм буруугүй, ариун, амар тайван, сэтгэл хангалуун уур амьсгал, нөхцөлт байдлаа санан дурсах болно. Тэрээр тэнгэрийн элчүүдийн дэмжлэгийг олохоор зохиосон гүтгэлэг, урвалт, хууран мэхлэх аргууд, бузар муугаас холдохын тулд ямар нэг хичээл зүтгэл гаргалгүй, зөрүүдэлсэн, Бурханы уучлал өршөөл ирэхэд өөрийгөө татаж авахыг хүсээгүй зэрэг нь тод томруунаар харагдана. Хүмүүсийг өөр хооронд нь дайсагнуулж, амь амьдралыг аймшигтайгаар устган сүйтгэж, хаанчлалуудыг тэмцэлдүүлэн нурааж, хаадыг сэнтийнээс нь буулгаж, ар араасаа цуврах тэмцэл, зөрчилдөөн, хувьсгал гэх мэтийн ажил үйлс, тэдгээрийн үр дагавруудыг бүгдийг дүгнэнэ. Тэрээр Христийн ажлыг үргэлжид эсэргүүцэж, хүнийг улам доройтуулж байснаа ухаарна. Сатан Есүст итгэсэн хүмүүсийг там руу чиглүүлэх хуйвалдаан нь амжилтанд хүрээгүйг ч харав. Сатан хаанчлалаа, ажил үйлсийнхээ үр дүнг эргүүлэн хараад зөвхөн сүйрэл, бүтэлгүйтлийг л олно. Тэрээр үй олон дагалдагчдадаа Бурханы Хотыг эзлэн авах нь амархан байна гэж итгүүлсэн боловч, хэлсэн үгс нь худал гэдгийг мэдэж байлаа. Агуу тэмцэл өрнөхөд Сатан үргэлж ялагдал хүлээж, байнга буулт хийж гэмших боломжоор хангагдаж байлаа. Тэрээр Мөнхийн Нэгэний хүч чадал, агуу сүр алдрыг мэднэ.{АМ 669.2}Aм 545.2

    Агуу эсэргүүцлийн гол зорилго нь өөрийгөө зөвтгөж, үүсэн бий болоод буй эсэргүүцэлд Бурханыг буруутгаад байв. Тэрээр энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бүх хүч чадал, оюун ухаанаа дайчилжээ. Сатан олон түмнийг өөрийн зохиосон тэмцлийн хуурамч тайлбарт итгүүлэхээр маш нарийн зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй хандсан тул амжилтанд хүрчээ. Энэхүү агуу хууран мэхлэгч олон мянган жилийн туршид үнэнийг худал хуурмагаар орлуулжээ. Гэвч одоо эцсийн ялагдлаа хүлээж, Түүний түүх болон зан чанар нь төгсөх цаг иржээ. Худал хуурмагийн эцэг Христийн хаан суудлыг эзэлж, ард түмнийг нь устгаж, Бурханы Хотыг эзлэхээр санаархахдаа өөрийгөө хэн болохыг бүрэн таниулна. Түүнтэй нэгдсэн бүхэн зорилго нь бүтэлгүйтсэнийг харав. Христийн дагалдагчид, Бурханд үнэнч тэнгэр элчүүд Бурханы удирдлагын эсрэг ямар арга сүвэгчилснийг бүрэн таньж мэдлээ. Сатан орчлон ертөнцийн хамгийн их үзэн ядалтыг тээгч болсон юм.(АМ 670.1)Aм 545.3

    Сатан санаатай эсэргүүцэл өдөөснөөр диваажинд оршин байх боломжгүй болсноо мэдэрсэн. Тэрээр хүч чадлаа Бурханд дайсагнахын тулд ашигласан юм. Диваажингийн ариун, амар тайван, төгс амьдралаар амьдрах нь түүнд хамгийн аймшигтай шийтгэл болох байв. Түүний Бурханы нигүүлсэл, шударга байдлыг эсэргүүцсэн хууран мэхлэлт, цааш үргэлжлэх боломжгүй болов. Түүний Ехува дээр тохохыг хичээсэн бүх буруутгал нь бүхэлдээ өөр дээр нь буужээ. Одоо Сатан толгойгоо гудайлган, шийтгэл нь шударга болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно.(АМ 670.2}Aм 546.1

    «Өө, Эзэн, Т анаас эмээхгүй, нэрийг тань алдаршуулахгүй хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.” 4-р эшлэл. Олон жилийн туршид сорилтонд орсон үнэн, худлын талаарх асуулт бүрийн үндэс хүн бүрт тодорхой болно. Эсэргүүцэл, Бурханы тушаалуудыг үл тоомсорлосноос гарсан үр дүн оюун ухаантай бүхний өмнө ил тод нээлттэй болно. Сатаны удирдлага бүх орчлон ертөнцөд ямар нөлөө үзүүүлснийг Бурханы удирдлагатай харьцуулан танилцуулна. Сатаны үйлдэл бүхэн буруутгагдана. Бурханы мэргэн ухаан, шударга байдал, сайн сайхан бүхэн Түүнийг бүрэн цагаатгажээ. Агуу тэмцэлд Бурхан ард түмэн болон бүтээсэн бүх гараг дэлхийн мөнхийн сайн сайхны төлөө байсан нь харагдана. «Өө ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөд Таны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана.» Дуулал 145:10. Гэм нүглийн түүх мөнхийн гэрчлэл болж, харин Бурханы хууль Бурханы бүтээсэн бүх бүтээлүүдийн аз жаргалын төлөө байсныг бүгд ойлгож мэдэрнэ. Агуу тэмцэлтэй холбоотой бүх үнэнийг ажиглан харсан орчлон ертөнцийн бүх үнэнч шударга болон эсэргүүцэгч бузар муу бүхэн «Таны зам бол шударга, үнэн юм. Та бол аврагдагчдын Хаан» гэж хүлээн зөвшөөрнө.{АМ 670.3}Aм 546.2

    Хүний төлөө хийсэн Эцэг болон Хүүгийн агуу золиосыг орчлон ертөнцийн өмнө маш тодорхойгоор танилцуулжээ. Христ хууль ёсны байр сууриа эзэлж, эрх мэдэл, хүчнүүд болон орчлон хорвоо дээрх бүхнээс өндөрт өргөмжлөгдөх цаг нь болжээ. Тэрээр олон хүнийг мөнхөд алдаршуулагдах амьдрал руу чиглүүлж, загалмайн зовлон шаналлыг даван гарч, гутаан доромжлуулахаас үл шантарч ихээхэн баяр хөөрт автагдах боломжийг олжээ. Тэрээр төсөөлөхийн аргагүй зовлон, гутамшгийг үүрсэн ч энэ бүхний үр дүнд хүлээн авсан баяр хөөр, алдар хүнд нь Түүнээс хавьгүй илүү мэдрэмжийг төрүүлэх байлаа. Есүс аврагдаж, дүр төрхийнх нь дагуу өөрчлөгдөж, Бурханы төгс дүр төрхийг төлөвшүүлж чадсан хүн бүр, Хаантайгаа адил гэрэлтэж байгаа бүх хүнийг ажиглан харав. Христ эдгээр хүн бүрээс зүрх сэтгэлийн ихээхэн зовлон шаналлын үр дүнг мэдэрч, таашаалыг авдаг юм. Тэрээр үй олноор цугласан зөв шударга болон бузар муу бүхэнд «Миний цусаар аврагдсан хүмүүсийг харцгаа! Би эдгээр хүмүүсийн төлөө мөнхөд Өөртэйгөө хамт байлгахаар зовж, нас барсан» гэж тунхаглана. Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой» гэж дуулна. Илчлэлт 5:12.{АМ б71.1}Aм 546.3

    Сатан Бурханы шударга зарчмыг хүлээн зөвшөөрч, Христийг өндөрт өргөмжлөхөөс өөр аргагүй байдалд орсон ч зан чанарын хувьд өөрчлөгдөөгүй. Эсэргүүцэх зүрх сэтгэл нь хуй салхи адил хүчтэйгээр ил гарч ирсээр байв. Тэрээр сэтгэлийн хөдлөлдөө автагдсаар агуу тэмцэлд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрөхгүй байхаар шийдэв. Тэрээр диваажингийн Хааны эсрэг хамгийн сүүлчийн, аргаа барсан тэмцлийг өдөөв. Сатан албатуудаа уур хилэнгээр өдөөж, тулаанаа эхлүүлэхээр хүмүүсийнхээ дунд яаравчлан очив. Гэвч түүний уруу татаж, мэхэлсэн тоо томшгүй олны дотор эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрөх ганц ч хүн олдсонгүй. Түүний эрх мэдэл ийнхүү төгсгөл болов. Бузар муу хүмүүс Сатаны өдөөн хатгалгаар Бурханыг үзэн ядах сэтгэлд автагдсан боловч нөхцөл байдал нь найдваргүй, Ехуваг эсэргүүцэх боломжгүй гэдгээ ойлгосон байв. Тэд Сатан болон түүний хууран мэхлэх ажилд гар бие оролцож байсан туслахуудад хилэгнэж, бузар чөтгөрийн уур хилэнгээр асажэхлэв. {AM 671.2}Aм 547.1

    Эзэн, «Чи өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учраас, тиймээс харагтун, Би чиний дээр харь хүмүүсийг үндэстнүүдээс хамгийн хэрцгийг нь авчрах болно. Тэд чиний мэргэн ухааны үзэсгэлэнгийн эсрэг илдээ сугалж, чиний сүр жавхланг бузарлах болно. Тэд чамайг доошоо нүхэнд хаях болно. ... Халхлагч херуб аа, Би чамайг галт чулуунуудын дундаас устгав.... Би чамайг газарт хаяж, хаадад чамайг харуулахын тулд тэдний өмнө тавьсан ... Чи айдаст автаж хойшид байхгүй болно” гэж тунхаглажээ. Езекиел 28:6-8,16-19.{АМ 672.1}Aм 547.2

    «Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, цусанд өнхрүүлсэн хувцас бүхнийг галын түлш мэт шатаана. Учир нь Эзэний зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж, уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж, тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой. Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.” Исаиа 9:5, 34:2; Дуулал 11:6. Тэнгэрээс Бурхан галаа буулгав. Дэлхий эвдрэн сүйрлээ. Дэлхийн гүнд нуусан зэвсгийг ил гаргах цаг болжээ. Газрын ан цав бүрээс хүчтэй гал оргилон гарч, хад чулуу хүртэл галд шатав. Дэлхий галт зууханд орсон мэт шатах өдөр ирлээ. Бүх төрлийн бодис, дэлхий, дэлхий дээр хийж бүтээсэн бүхэн хэт их галд шатан хайлна. Малахи 4:1; Петр 3:10. Дэлхийн гадаргуу бүхэлдээ улайссан цөм адил болж, дэлхий галт нуур адил харагдана. Энэ бол бурханлаг бус хүмүүсийн шүүлт, мөнхийн шийтгэлийн цаг юм. «Учир нь Сионд хариуг нь өгөх жил өшөө авалтын өдөр Эзэнд бий.» Исаиа 34:8.(АМ 672.2)Aм 548.1

    Бузар муу хүмүүс үйл хэргийнхээ шийтгэлийг дэлхий дээр хүртэх болно. Сургаалт үгс 11:31. Учир нь харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй.” Малахи 4:1. Зарим нь хормын төдий хугацаанд устгагдаж, зарим нь олон өдрийн туршид зовж шанална. Бүгд «Үйлдлийнхээ» дагуу шийтгэлээ хүртэнэ. Зөвт хүмүүсийн гэм нүгэл бүхэн Сатан дээр тохогдож, тэрээр зөвхөн өөрийн эсэргүүцэл бус харин Бурханы хүмүүсийг уруу татан хийлгэсэн бүх гэм нүглийнхээ төлөө зовж шанална. Тэрээр уруу татсан хүмүүсээсээ хамаагүй илүү шийтгэлийг хүртэнэ. Түүний мэхлэлтэнд орогчид амьсгаа хураан сүйрсэн боловч Сатан хэсэг зуур амьд байж, зовж шаналсаар байх юм. Цэвэршүүлэгч галын дөлд бузар муугийн үндэс, мөчир бүрийг устгана. Сатан бол бузар муугийн үндэс, дагалдагчид мөчрүүд нь юм. Хуулийг зөрчсөн шийтгэл бүрэн оноож, шударга үнэний шаардлага хэрхэн бүрэн хэрэгжихийг тэнгэр болон дэлхий бүхэлдээ ажиглан харсан ба бүх бүтээл Ехуваг зөв шударга хэмээн тунхаглана.{AM 673 1}Aм 548.2

    Ийнхүү Сатаны сүйрлийг тарих ажил үүрд мөнхөд төгсгөл болов. Тэрээр зургаан мянга гаруй жилийн туршид хүслээ хэрэгжүүлж, дэлхийг зовлон шаналалд автуулж, орчлон ертөнцийг уй гашуугаар дүүргэсэн билээ. Бүх бүтээл түүний бий болгосон өвчин зовлонгоос болж ёолж, өвдөж шаналсан юм. Одоо харин Бурханы бүтээлүүд Сатаны оршихуй, уруу таталтаас үүрд хамгаалагдлаа. «Бүх газар амарч, анир чимээгүй болж, баяр баясгалангийн уухайг хадаана.» Исаиа 14:7. Бурханд үнэнч хэвээрээ байсан орчлон ертөнцийн бусад гараг дэлхийгээс ялалтын болон магтаалын дуу хадна. «Хурсан олон түмний дуу хоолой шиг, их усны шуугиан шиг, хүчит аянгын нүргээн шиг дуу гарахыг би сонсов. -Халлелүяа! Төгс хүчит Эзэн [бидний] Бурхан хаанчилдаг.” Илчлэлт 19:6. {AM 673.2}Aм 548.3

    Дэлхий сүйрлийн галд бүрэн автаж, зөвт хүмүүс Ариун Хотдоо аюулгүйгээр оршин суух болов. Эхний дахин амилалтаар амилсан хүмүүсийг хоёр дахь үхэл ялан дийлж чадахгүй. Бузар муу хүмүүсийн хувьд Бурхан бол устгагч гал, ард түмнийхээ хувьд Бурхан бол нарны гэрэл болон хамгаалалт юм. Илчлэлт 20:6; Дуулал 84:11.{АМ 673.3}Aм 549.1

    «Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгэр байхгүй болов.» Илчлэлт 21:1. Бузар муу хүмүүсийг устгасан ариун гал дэлхийг цэвэршүүлнэ. Хараалын бүх шинж тэмдэг арилан алга болно. Аврагдсан хүмүүст гэм нүглийн аймшигтай үр дүнг мэдрүүлэхийн тулд тамын галыг мөнхөд уугиулан шатаах шаардлага байхгүй. {АМ 674.1}Aм 549.2

    Гэвч бидэнд нэг сануулга байнга өгөгдсөөр байх болно. Бидний Аврагч Загалмайд цовдлогдсон тэмдгээ үүрд мөнхөд хадгална. Түүний шархадсан толгой, ташаа, гар, хөл гэм нүглийн аймшигтай үр дагаврын тэмдгийг тээсээр байна. Алдраа дуурсгасан Христийг харж байсан эш үзүүлэгч «Түүний туяа нь нарны гэрэл мэт юм. Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөд Түүний хүч чадал нууцлагдсан” гэж өгүүлжээ. Хабаккук 3:4. Есүсийн хажуу бөөрнөөс урсан гарсан улаан цус хүнийг Бурхантай эвлэрүүлсэн. Энэ бол Аврагчийн алдар болон хүч ба үүнд нь Түүний «Хүч нууцлагдаж байдаг.” Золиосоороо дамжуулан «Аврах хүчийг» олж авсан Тэрээр Бурханы уучлал өршөөлийг эсэргүүцсэн хүмүүс дээр эрх мэдэлтэйгээр шударга ёсыг тогтоож чадсан юм. Есүсийн гутаагдан доромжлогдсон байдал Түүнд хамгийн эрхэм нэр алдрыг өгдөг. Христийн Калвар дээрээс олсон шарх мөнхийн цаг хугацааны туршид алдаршуулагдах эрхийг өгч, Түүний хүч чадлыг тунхагласаар байх болно ГЭЖЭЭ {AM 674.2}Aм 549.3

    «Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сионы охины толгодоо оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалимын охины хаанчлал ч ирэх болно.» Мика 4:8. Анхны хосыг Едений цэцэрлэгээс хөөж, цэцэрлэгийн үүдийг галт илдээр хамгаалсан цагаас эхлэн ариун хүмүүс «Зольсон хүмүүсийн авралыг” Ефес 1:14 тэсэн ядан хүлээсээр ирсэн юм. Дэлхий анхнаасаа хүнд зориулагдсан боловч Сатан хүний эрх мэдлийг булаасан билээ. Тэр цагаас хойш дэлхий удаан хугацааны туршид зовлон бэрхшээлд нэрвэгдсэн ч авралын агуу төлөвлөгөөний ачаар урьдын байдалдаа буцаж оров. Гэм нүглээс болж алдагдсан бүх зүйлс сэргээгджээ. Эзэн, Би бол газрыг бий болгосон Бурхан юм. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ.» Исаиа 45:18. Бурханы дэлхийг бүтээсэн анхны зорилго нь дэлхийг аврагдсан хүмүүсийн мөнхийн гэр орон болгосноор биеллээ олдог. «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, Түүнд мөнхөд оршин суух болно.» Дуулал 37:29.{АМ 674.3}Aм 549.4

    Ирээдүйн өв хөрөнгийг бодит гэж хүлээн зөвшөөрөхөөс эмээдэг хүмүүс ирээдүйн амлалтыг бодит бус, сүнслэг мэтээр ойлгож, тэр үзлээ бусдад хуваалцаж нөлөөлнө. Христ дагалдагчдадаа тэдний төлөө Эцэгийн гэрт орон байр бэлдэхээр явсан гэж амласан юм. Бурханы үгэнд заасан сургаалыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс диваажинд бэлтгэгдсэн гэр орныг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байж чадахгүй. Учир нь «Нүдэнд үзэгдэхгүй, чихэнд сонсогдоогүй. Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ.» 1 Коринт 25:9. Зөвт хүмүүсийн шагналыг хүний хэлээр дүрслэх боломжгүй юм. Энэхүү шагналыг зөвхөн харж мэдэрсэн хүмүүс л жинхэнэ утгаар нь ойлгож ухаарна. Мөхөс оюун ухаан хэзээ ч Бурханы Диваажингийн алдар, сүрийг мэдэрч чадахгүй.{AM 674.4}Aм 550.1

    Библид аврагдсан хүмүүсийн өвлөх газрыг «Төрөлх газар нутаг” хэмээн нэрлэнэ. Еврей 11:14-16. Тэнд тэнгэрийн Хоньчин хонин сүргээ амийн ус руу дагуулна. Амийн мод cap бүр жимсээ ургуулж, модны навчис нь үндэстний сайн сайхны төлөө ургана. Эзэний аварсан хүмүүст зориулан бэлтгэсэн зам дээр хэзээ ч ширгэшгүй, болор адил цэнгэг горхи урсаж, хажуугаар нь ургасан модод тэднийг навчсаа дэлгэн угтана. Өргөн уудам талууд үзэсгэлэнт дов толгодоор хүрээлүүлж, Бурханы уулс хамгийн өндөрт заларна. Эдгээр амар тайвныг мэдрүүлэгч тал хөндий, амийн гол горхины дэргэд удаан хугацааны туршид бэдэрч, аялсан Бурханы хүмүүс амар тайвныг олно.{АМ б75.1Aм 550.2

    «Миний ард түмэн энх амгалан орчинд, аюулгүй гэрүүдэд, анир чимээгүй газарт амьдарна. Чиний нутагт хүчирхийлэл, хил хязгаарын чинь дотор эвдрэл дахин сонсогдохгүй. Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал, дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ. Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. Тэд барихгүй, бусад нь иднэ.... Миний сонгосон хүмүүс өөрсдийн гарын бүтээлийг тэнд өмсөнө.” Исаиа 32:18, 60:18, Исаиа 65:21,22. {АМ675.2}Aм 550.3

    «Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ. Өргөст бутны оронд нарс, халгайн оронд мирт л ургана. Чоно хургатай хамт амьдран, ирвэс ишигтэй хамт хэвтэж, тугалыг залуу арслантай хамтад нь тэжээж, хүн тэднийг удирдана.” «Тэд Миний бүх ариун ууланд хорлохгүй, устахгүй» гэж Эзэн өгүүлнэ. Исаиа 35:1, 55:13, Исаиа 11:6,9.{АМ 675.3}Aм 550.4

    Диваажинд өвдөх шаналах гэж байхгүй болно. Тэнд цаашид нулимс, оршуулгын цуваа, гашуудан шаналсан дүр төрх харагдахгүй. «Тэр тэдний нүднээс нулимс бүрийг арчина. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо. «Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн нүгэл нь уучлагдах болно. Илчлэлт 21:4; Исаиа 33:24.(АМ 676.1}Aм 551.1

    Тэнд шинэ дэлхийн төв болох Шинэ Иерусалим хот, «ЭЗЭНий мутар дахь үзэсгэлэнт титэм, Бурханы мутар дахь цэцгэн хэлхээ болон оршин тогтнох болно.» Гялбаа нь үнэт чулуу мэт бөгөөд талст шиг тунгалаг хас чулуу мэт байв. «Үндэстнүүд тэр гэрлээр нь алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна.» Би Иерусалимд баярлан, Өөрийн ард түмэн баясаж байна. «Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно.» Исаиа 62:3; Илчлэлт 21:11, 24; Исаиа 65:19; Илчлэлт 21:3.{АМ б76.2}Aм 551.2

    Бурханы Хотод «Шөнө гэж байхгүй.» Хэнд ч амрах, хүчээ сэлбэх хэрэгцээ, шаардлага гарахгүй. Бурханы хүслийг хэрэгжүүлэхэд, Түүний нэрийг магтан алдаршуулахад эцэж цуцах асуудал гарахгүй. Бид өглөөний эрч хүчийг байнга мэдэрч, тэр эрч хүчээ хэзээ ч алдахгүй. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Учир нь Эзэн Бурхан тэднийг гийгүүлнэ. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.» Илчлэлт 22:5. Нарны гэрэл хурцаар төөнөж, нүдийг гялбуулдаггүй Бурханы агуу их гэрлийн нөлөөнд автагдах ба энэхүү гэрэл үдийн нарны гэрлээс хэмжээлшгүй тод, гэрэл гэгээтэй байна. Бурханы болон Хурганы алдар Ариун хотыг сарниж алга болохгүй гэрлээр дүүргэнэ. Аврагдагчид мөнхийн өдрүүдийн туршид нарны гэрэл шаардагдахгүй Бурханы алдрын гэрлээр алхана.{АМ 676.3}Aм 551.3

    «Би хотод ямар ч сүм харсангүй. Учир нь Төгс хүчит Эзэн Бурхан ба Хурга бол тэндхийн сүм юм.” Илчлэлт 21:22. Бурханы ард түмэн Эцэг болон Хүүтэй нээлттэй харилцах боломжоор хангагдана. «Учир нь бид одоо толинд бүдэг бадаг хардаг» 1 Коринт 13:12. Бид байгалийн тогтолцоог харж, хүмүүстэй харьцахдаа Бурханы дүр төрхийг толинд харах мэт болдог юм. Гэвч бид ирээдүйд түүнтэй ямар нэгэн халхлах зүйлсгүйгээр шууд харилцах болно. Бид Түүний өмнө зогсож, Түүний дүр төрхөөс гэрэлтэх алдрыг харна.{АМ 676.4}Aм 551.4

    Аврагдсан хүмүүс тэнд өөрсдийгөө хэрхэн мэдүүлж байгаатай адил бусад зүйлсийг таньж мэдэх болно. Зүрх сэтгэлд суулгаж өгсөн Бурханы хайр, энэрэл нь хамгийн бодит, сайхан үйлдэл, мэдрэмжийг төрүүлнэ. Ариун бүтээлүүдтэй тогтоосон ариун харилцаа, ивээлээр дүүрэн тэнгэрийн элч нар, Хурганы цусаар дээлээ угаалгаж, цав цагаан болгосон бүх цаг үеийн итгэл бишрэлтэй хүмүүстэй тогтоож буй нөхөрлөл, эрхэм үерхэл, холбоосууд, «Тэнгэр болон газар дахь бүх гэр бүлүүд» (Ефес 3:15) хоорондоо нэгдэж, аврагдагчдын аз жаргалыг бүрэлдүүлж, цогцлоох болно.(АМ 677.1)Aм 551.5

    Мөхөшгүй оюун ухааныг өвлөн авсан хүмүүс Бүтээгчийн гайхамшигтай хүч, авралын нууцуудыг хэзээ ч уйдаж, залхаахгүйгээр тунгаан бодох болно. Хүнийг Бурханаас хөндийрүүлэх харгис хэрцгий, хуураи мэхлэхүйц зовлон бэрхшээл дахин хэзээ ч оршин тогтнохгүй. Хүний бүх төрлийн чадвар, бүх талаараа хөгжиж, төгс төгөлдөр болох болно. Хүмүүс мэдлэгийг олж авахын тулд оюун ухаан нь эцэж туйлдан, эрч хүчээ алдахгүй. Хүмүүс хамгийн агуу ажил үйлсийг хийж, хамгийн эрхэм хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж, хамгийн чухал зорилгоо гүйцэлдүүлнэ. Гэсэн хэдий ч шинэ өндөрлөгүүдийг эзлэх, шинэ гайхамшгуудийг таашаах, шинэ үнэнийг ойлгож мэдрэх боломжууд шинээр нээгдсээр байх ба оюун ухаан, бие махбод, зүрх сэтгэлийн хүчийг нэмэгдүүлэх шинэ зүйлс байнга бий болсоор байх юм.(АМ б77.2)Aм 552.1

    Бурханы авралыг авсан хүмүүсийн өмнө орчлон ертөнцийн бүх үнэт эрдэнэс бүрийг судлах нь нээлттэй байх болно. Үхэлд дийлдэхээ больсон аврагдагчид хүн төрөлхтний зовлон шаналлыг нүд салгалгүй ажиглаж байсан алс холын бусад гараг, дэлхийгээр эцэж цуцалгүйгээр аялахад бусад гаргийн оршин суугчид аврагдсан хүмүүсийн мэдээг сонсоод талархлын дуугаа өргөнө. Дэлхийн үр сад гэмд автаагүй Бурханы бүтээлүүдийн мэргэн ухаан, баяр хөөрийг хэмжээлшгүй баяр хөөрөөр хүлээн авна. Тэд Бурханы гарын бүтээлүүдийг олон жил судалж, ажигласан мэдлэгийн баялгаа бие биентэйгээ хуваалцана. Тэд доройтож муудаагүй харааныхаа тусламжтайгаар бүтээлийн алдар болох нар, одод, орчлон ертөнцийн тогтолцоонууд хэрхэн Бурханы сэнтийг тойрон эргэлдэхээр тогтоогдсоны дагуу эргэлдсээр байгааг ажиглан харна. Хамгийн өчүүхнээс, хамгийн агуу зүйлс бүхэн дээр Бүтээгчийн нэр бичигдсэн байх ба бүх бүтээлүүд Түүний хүч чадал ямар агуу гэдгийг мэдрүүлэх болно.(АМ 677.3)Aм 552.2

    Мөнхийн он жилүүд урсан өнгөрөхөд Бурхан болон Христийн алдрын гайхамшигтай илчлэлтүүд улам баяжин, тэлсээр байх болно. Мэдлэг өсөн нэмэгддэгтэй адил хайр, хүндлэл, аз жаргал улам нэмэгдэнэ. Хүмүүс Бурханы талаар илүүг судалж мэдэх бүртээ Түүний зан чанарыг илүү ихээр шүтэн биширнэ. Есүс хүмүүст авралынхаа эд баялаг, Сатантай хийсэн агуу тэмцлийн үр дүнд гарсан гайхамшигтай амжилтуудаа танилцуулахад олзноос суллагдагчдын Бурханыг шүтэх шүтлэг илүү хүчтэй болж, тэд алтан хуур хөгжмөө үлэмж баяр хөөртэйгөөр тоглоно. Ийнхүү олон арван мянгыг мянгад үржүүлсэнтэй адил хүмүүс агуу магтаалын дууг хоолой нийлүүлэн дуулна.{АМ 678.1}Aм 552.3

    «Тэнгэрт, газар дээр, газар доор, тэнгис дээр байгаа аливаа бүтээгдсэн юмс бүхэн тэдгээрийн дотор байх бүх юмс Сэнтийд Залрагчид ба Хурганд магтаал, хүндлэл, сүр хүч нь үеийн үед байх болтугай.” Илчлэлт 5:13.{АМ 678.2}Aм 553.1

    Агуу мэтгэлцээн ийнхүү төгслөө. Гэм нүгэл болон гэмтнүүд цаашид оршин тогтнохоо больж, орчлон ертөнц бүхэлдээ ариуслаа. Бүх бүтээлүүд эв нийцэл болон баяр хөөрөөр дүүрч, Бүхнийг бүтээгч Бурханаас хил хязгааргүй уудам орчлон даяар амьдрал, гэрэл гэгээ, баяр баясал нь ундран гарах болно. Хамгийн жижиг цөмөөс авахуулан агуу том амьтай амьгүй дэлхийн гаргууд нь бузартаж доройтоогүй үзэсгэлэн гоо, төгс төгөлдөр баяр баясалд автагдаж, бүх бүтээл Бурханыг хайр хэмээн тунхаглана.!{АМ 678.3}Aм 553.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents