Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    7—Лютер Ромоос Хөндийрсөн нь

    Сүмийг папын засаглалын харанхуйгаас итгэлийн гэрэл рүү удирдахаар дуудагдсан хүмүүсээс хамгийн агуу байр суурийг Мартин Лютер эзэлнэ. Бурханаас эмээж, Ариун Бичээсээс өөр юуг ч итгэлийн үндэс гэж хүлээн зөвшөөрдөггүй зоримог, дайчин үнэнч шударга Лютер тухайн цаг үеийнхээ төлөө төрсөн хүн байв. Бурхан түүгээр дамжуулан, сүмийг шинэчилж, дэлхийг гэрэлтүүлэн, өөрчлөн шинэчлэлийн их үйлсийг бүтээсэн билээ.{АМ 120.1}Aм 101.1

    Лютер сайн мэдээний элч нарын адил ядуу зүдүү гэрт төрж өссөн юм. Тэр бага насаа Герман ажилчны гэрт өнгөрөөжээ. Уурхайчин эцэг нь шаргуу хөдөлмөрлөж сургалтын төлбөрийг нь өгч байв. Эцэг нь түүнийг хуульч болгох хүсэлтэй байсан ч Бурхан түүнийг олон зууны турш алгуурхаи сүндэрлэж буй агуу хүмүүсийг босгон байгуулагч болгохыг зорьжээ. Хязгааргүй мэргэн ухаан болох Бурхан Лютерыг чухал үүргээ гүйцэтгүүлэхийн тулд зовлон, ганцаардал, хатуу сахилгажуулалт дор хүмүүжүүлсэн юм.{АМ 120 2}Aм 101.2

    Лютерын эцэг хүчтэй, хурц ухаантай хүн байсан бөгөөд шударга шулуун, дайчин, шийдэмгий зан чанартай байв. Тэрээр ямар ч нөхцөлд хүлээсэн үүрэгтээ үнэнч байдаг байлаа. Үнэнч шударга зан чанар нь түүнийг сүм хийдийн тогтолцоонд ухаалаг хандахад нь нөлөөлжээ. Лютер аавынхаа саналыг нь авалгүй сүмд шавилан суусанд тэрээр маш их бухимдсан байна. Тэд хоёр жил харилцаагаа тасалж, хожим эвлэрсэн ч сүмийн талаарх байр суурь нь өөрчлөгдөөгүй юм.{АМ 120.3}Aм 101.3

    Лютерын эцэг эх, үр хүүхдийнхээ боловсрол хөгжилд тун их анхаарал тавьдаг байв. Тэд хүүхдүүдээ Бурханы мэдлэгээр өсгөж Христэд итгэгчийн ёс зүйд сургахыг хичээдэг байжээ. Хүү нь Эзэний нэрийг санаж Бурханы үнэнийг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулаасай гэж бодон, эцэг нь үргэлж сонсогдохоор залбирдаг байв. Хүнд хэцүү амьдрал дахь ёс зүй, оюун санааны хүмүүжилд нь сайнаар нөлөөлөхөд эцэг эх нь хувь нэмрээ оруулж байв. Хүүхдүүдээ бурханлаг тусч хүн болгохын тулд тэд чин үнэнээр тууштай зүтгэжээ. Тэд чанд хатуу хурц зангаасаа болж заримдаа хэтэрхий хатуурхаж байсан ч Шинэчлэгч маань эцэг эхийнхээ алдаа гаргаж байсныг хүлээн зөвшөөрч сахилгажуулалтыг нь буруушаах биш харин ч сайшааж байв.{АМ 121.1}Aм 101.4

    Түүний багадаа сурч байсан сургууль нь Лютерт хатуу, харгис хэрцгий ханддаг байв. Эцэг эх нь үлэмж ядуу учир тэрээр өөр тосгонд орших сургуульдаа явахдаа айлын хаалга тогшин дуу дуулж, хоолоо олж иддэг байсан ч ихэнхдээ өлсгөлөн явдаг байв. Тухайн үеийн шашны гутранг мухар сүсгийн ойлголтууд түүнийг ихэд айлгадаг байлаа. Тэрээр орой унтахдаа Бурханыг тэнгэрлэг энэрэнгүй Эцэг бус харин хахир хатуу, харгис ширүүн, залхаан цээрлүүлэгч хэмээн төсөөлж, ирээдүйгээ бодохоос зүрх нь шимширч, айдсаар дүүрдэг байжээ.(АМ 121.2}Aм 102.1

    Лютер ийнхүү сэтгэлийн маш их гутрал дунд байсан ч зүрх сэтгэлээ сэргээх ёс суртахуун, оюун ухааны өндөр жишигт хүрэхээр эргэж буцалтгүй шийдсэн байв. Тэрээр мэдлэгээр цангаж байсан ба түүний үнэнч зан чанар нь өнгөц бардам байдлыг биш харин амьдралд үнэ цэнэтэй, хэрэгтэй зүйлсийг хүсэн тэмүүлэхэд хөтөлжээ.{АМ 121.3}Aм 102.2

    Түүнийг 18 настайдаа Ерфуртын Их Сургуульд элсэн ороход аж амьдрал, боломж нөхцөл нь урьдынхаас сайжирсан байлаа. Эцэг эх нь шаргуу хөдөлмөрлөн, хянамгай байдлаар амьдралаа сайжруулсан бөгөөд түүнд хэрэгтэй дэмжлэгийг үзүүлж байв. Мөн ухаалаг, эрүүлээр сэтгэдэг найз нөхдийнхөө тусламжаар урьдын амьдралын дарамтаас бага зэрэг салсан байна. Тэрээр шилдэг зохиолчдын бүтээлүүдийг судалж, тэдний дэвшүүлж буй шинэ санааг хуримтлуулж мэргэн ухааныг эзэмшихэд бүх хүч чадлаа дайчилжээ. Урьд нь багш нарын хатуу гар дор хүмүүжиж, гоц гэдгээ эртнээс харуулсан бөгөөд эдүгээ боломж нь сайжирснаар оюун ухаан нь асар хурдтай хөгжиж байв. Ой тогтоолт, амьд төсөөлөл, тунгаан бодох чадвар, няцашгүй хичээл зүтгэл нь түүнийг бусад сурагчдаас дээгүүр эгнээнд хүргэв. Оюун ухааны сахилга бат нь түүний ойлголтыг хөгжүүлж, сэтгэхүйг сэргээн, үзэл бодлыг нь хурцалж амьдрал, тэмцэлд бэлтгэж өгсөн юм.(АМ 121.4)Aм 102.3

    Лютер Эзэнээс эмээдэг байсан учир зорилгодоо туйлбартай, Бурханы өмнө даруу байдаг байв. Тэрээр ямагт Бурханы дэмжлэгээс хараат гэдгээ ухаарч зүрх сэтгэлээ удирдуулан дэмжлэг авахын тулд өглөө бүрийг залбирлаар эхэлдэг байлаа. Тэрээр «Хагас дутуу судалгаа хийснээс сайн залбирах нь дээр» гэж хэлдэг байв.—D’Aubigne, b. 2, ch. 2.{АМ 122 1}Aм 102.4

    Лютер нэгэн өдөр их сургуулийн номын санд ном үзэх явцдаа латин хэл дээр бичигдсэн Библи олжээ. Тэр ийм номыг өмнө нь хараагүй бөгөөд ийм ном байдаг гэдгийг ч мэддэггүй байжээ. Тэрээр зөвхөн олон нийтийн мөргөлийн цуглаанд уншигддаг сайн мэдээний номууд хийгээд захидлуудын тодорхой хэсгүүдээс сонсож байсан ба тэдгээрийг Библи гэж төсөөлдөг байлаа. Харин одоо анх удаа Бурханы үгийг бүрэн эхээр нь олж харжээ. Айх гайхах зэрэгцсэн Лютер ариун хуудсуудыг эргүүлж, цохилох зүрхээ даран байж, амин үгнээс уншаад үе үе «Бурхан минь та надад ийм ном өгсөн гэж үү» хэмээн дуу алдаж байлаа.—D’Aubigne, b. 2, ch. 2. Тэнгэр элч нар түүнийг бүчиж, Бурханы сэнтийгээс цацрах гэрэл оюун ухаанд нь үнэний эрдэнэсийг илчилж өгөв. Тэрээр Бурханыг хилэгнүүлэхээс ямагт эмээдэг байсан ч өөрийгөө нүгэлтэн гэдгийг өмнөхөөсөө ч илүү ухаарав.(АМ 122.2)Aм 102.5

    Нүглээс чөлөөлөгдөж, Бурхантай эвлэрэх гэсэн чин хүсэл нь сахил хүртэж, сүмд шавилан суухад хүргэсэн юм. Тэрээр энд л хамгийн хүнд хүчир ажилд дайчлагдаж, айлаас айлд очин гуйлга гуйдаг байсан тэрээр хүндлэл талархлыг хамгийн ихээр хүсдэг насандаа байсан ч сэтгэл өвтгөсөн хүнд хүчир ажлыг нүглийн төлөө зайлшгүй төлөх төлөөс хэмээн бодож гутамшгийг тэвчээртэйгээр даван гарчээ.{АМ 123.1}Aм 103.1

    Өдөр тутмын ажлаас чөлөөлөгдсөн мөч, унтах нойр, тарчигхан хоолоо зооглох цагаасаа хасан байж Бичээсийг судалж байлаа. Тэрээр Бурханы үгийг судлахдаа хамгаас их баярладаг байв. Тэрээр сүмийн хананд гинжлэн өлгөсөн Библийг олоод, уншихаар байнга очдог болжээ. Нүглийн тухай ойлголт нь гүнзгийрэх тусам тэрээр өршөөл амар тайвныг өөрийн хүчээр олж авахыг эрмэлзэх болов. Тэрээр сүм хийдэд шавилан суувч арилахгүй байгаа биеийн бузар хүслийг номхруулахын тулд мацаг барьж, унталгүй залбирч, өөрийгөө тарчлаан занчдаг байсан юм. Тэрээр Бурханы өмнө хүлээн зөвшөөрөгдөх цэвэр ариун зүрх сэтгэлтэй болохын тулд ямар ч золиос гаргахаас буцахгүй байлаа. Тэрээр «Би санваартны дүрэм журмаа үгээр хэлэхийн аргагүйгээр бат сахидаг байлаа. Хэрэв санваартан үйлсээрээ диваажинд ордог байсан бол би лав зайлшгүй орох байсан. Хэрэв ийм байдал удаан үргэлжилсэн бол би өөрийгөө үхтэл тамлан зовоох байсан» хэмээжээ.—Ibid., b. 2, ch. 3. Лютер хатуу дэглэм дор туйлдаж үе үе ухаан алддаг болсон бөгөөд энэ өвчин нь хожим ч эдгэрээгүй юм. Гэвч энэ бүх хичээл зүтгэл, цөхөрсөн зүрх сэтгэлд нь ямар ч тайтгарал өгсөнгүй.{АМ 123 2}Aм 103.2

    Түүний цөхрөл эцэстээ туйлдаа хүрч бүх найдвараа алдах үед Бурхан Лютерт туслах анд нөхрийг өгчээ. Бат итгэлт Стаупитц Лютерт Бурханы үгийг танилцуулж, өөртөө анхаарахаа больж, Бурханы хуулийг зөрчигчид аймшигтайгаар шийтгэгдэх талаар байнга бодохоо больж, нүглийг уучлагч Аврагч Есүс рүү харахыг хүсэв. Бурханы нигүүлслийг танилцуулсан элч «Нүглээ тунгаан, биеэ зовоохийн оронд Аврагчид өөрийгөө даатга. Аврагч, Түүний зөвт амьдрал, Түүний үхлийн цагаатгалд итгэж найд ... Бурханы Хүүг сонс. Тэрээр чамайг тэнгэрийн таалалд оруулахын тулд хүн болсон юм.” «Чамайг эхлээд хайрласан Түүнийг хайрла» хэмээжээ.—Ibid., b. 2, ch. 4. Түүний үгс Лютерын сэтгэлд гүн ул мөрөө үлдээсэн юм. Лютер удаан хугацаанд буруу үзлээр явсны эцэст үнэнийг ойлгож, цөхөрсөн сэтгэлээ тайвшруулах боломжтой боллоо.{АМ 123.3}Aм 103.3

    Лютер санваартны сахил хүртэж, сүм хийдэд шавилахаа больж, Виттенбургийн Их Сургуульд багшлахаар дуудагдав. Тэрээр тэнд бичээсүүдийг эх хэл дээрээ судалж байв. Мөн Библийн тухай лекц уншиж, Дуулал, Сайн мэдээний номууд, захидлуудыг сурагчдадаа баяр хөөртэйгөөр тайлбарладаг байв. Дотны анд ах болох Стаупитц түүнийг индэр дээрээс Бурханы үгийг номлохыг шаардаж эхлэв. Тэд удаан маргасны эцэст Лютер анд нөхдийнхөө ятгалгад буун өгчээ. Тэрээр аль хэдийн Бичээсийг маш сайн мэддэг болсон бөгөөд Бурханы нигүүлсэл түүн дээр оршиж байв. Үнэнийг тунхаглаж буй уран үгс, тод дүрслэл, эрч хүч хүмүүст ойлголт өгч, гал дөл нь хүмүүсийн зүрхэнд мэдрэгдэж байлаа.{АМ 124.1}Aм 104.1

    Лютер тухайн үедээ папын сүмд үнэнч байсан бөгөөд ирээдүйгээ өөрөөр төсөөлж чаддаггүй байв. Тэрээр Бурханы хүслээр Ром руу айлчлах боломжтой болжээ. Тэрээр явган аялж, сүм хийдүүдээр хоног төөрүүлж явав. Италийн нэгэн сүмийн эд баялаг, сүр жавхлан, тансаг хээнцэр байдлыг хараад гайхшралд автжээ. Хаанаас өндөр шан харамж авдаг санваартнууд орд харшид амьдарч, хамгийн үнэтэй тансаг хувцас өмсөж, элбэг дэлбэг ширээн дээр найрлаж байлаа. Лютер тэр дүр зургийг өөрийн золиослол, хүнд хэцүү амьдралтай эмзэглэн байж харьцуулав. Түүний оюун санаа самуурчээ.{АМ 124.2}Aм 104.2

    Эцэст нь тэрээр долоон толгодоос бүрдсэн хотыг олж харав. Түүний сэтгэл хөдлөн газар унаж «Ариун Ром хотноо таны амрыг айлтгая” гэж дуу алдсан.— Ibid., b. 2, ch. 6. Тэрээр хотод ирээд, сүмүүдээр нь орж санваартнуудын ярих гайхамшигтай домгуудыг сонсож, шаардлагатай бүх заншлуудыг хийв. Лютер хаашаа ч харсан айдас хүйдэст автагдаж байв. Тэрээр сүмийн бүх зэрэг дэвтнүүдийг гэм нүгэл ноёрхож буйг олж харжээ. Хуврагууд зохисгүй хошигнол ярьж, сүмийн хурлын үеэр тасралтгүй сонсогдох бузар муухай ярианаас эмээж эхлэв. Хотын санваартнууд болон ард иргэд ялгаагүй хий хоосон ихэрхэл, шалиг үг яриагаар дүүрснийг харав. Түүнийг хаашаа ч харсан ариун ёсыг сахихын оронд хараал, бузар муухай зүйлс таарч байв. Тэрээр «Ромд үүрлэж байгаа гэм нүгэл, зүсэн бүрийн бузар үйлсийг төсөөлж ч чадахгүй байв. Тэдгээрийг харж сонсож байж л итгэнэ. Хэрэв там гэж байдаг бол Ром хотын дор байлаа. Учир нь Ромыг бүх төрлийн гэм нүглийн үүр уурхай гэж ярьдаг нь үнэн ажээ.»— Ibid., b. 2, ch. 6.[AM 124.3}Aм 104.3

    Тухайн үед пап лам аврагч Ромын шүүх танхимын шатаар буухдаа тухайн шатыг Иерусалимаас Ром руу илгээсэн гэх «Пилатийн шатаар өвдөглөн өгссөн хүн бүрийн гэм нүглийг уучлах зарлиг гаргаад удаагүй байв. Лютерыг тэр шатаар өвдөг сөгдөн өгсөж явахад «Зөвт хүн итгэлээр амьдарна» Ром 1:17 гэсэн үгс аянга цахилах мэт сонсогдов. Тэрээр айх гайхах зэрэгцэн, тэр даруй хөл дээрээ зогсоод тэр газрыг орхин оджээ. Тэрхүү эшлэл зүрх сэтгэлд нь байнга сонсогдсоор байв. Лютер тэр цагаас эхлэн аврагдахын тулд хүний үйлсэд найдах боломжгүй бөгөөд зөвхөн Христийн хүчинд найдах нь чухал болохыг өмнөхөөсөө илүү тодорхой ойлгосон юм. Ийнхүү нүд нь нээгдсэн Лютер папын засаглалын мэхлэлтүүдэд дахин хууртаагүй билээ. Тэрээр Ромд итгэхээ больж, зүрх сэтгэлээ хөндийрүүлэн, папын сүмээс бүх харилцаагаа таслах хэмжээнд хүрчээ.(АМ 125.1)Aм 105.1

    Лютер Ромоос буцаж ирээд, Виттенбургийн Их Сургуулиас шашны ухааны докторын зэрэг горилжээ. Ингэснээр хайртай Бичээсүүдээ судлахад илүү эрх чөлөөтэй болсон юм. Лютер папын үг сургаал бус харин Бурханы үгийг насан туршдаа хичээн судалж, итгэмжтэйгээр номлох ариун тангараг өргөлөө. Тэрээр ердийн санваартан профессор биш харин Библийг эрх мэдэлтэйгээр тунхаглагч элч байлаа. Тэрээр үнэнээр өлсөж цангасан Бурханы хоньдыг тэжээх хоньчин болохоор дуудагдсан юм. Тэрээр Христэд итгэгчид, Ариун Бичээсүүдийн эрх мэдлээр заагдаагүй ямар ч үзэл суртлыг хүлээн авч болохгүй гэдгийг хүчтэй тунхаглав. Эдгээр үгс папын хэмжээлшгүй эрх мэдэлд хүчтэй цохилт болжээ. Эдгээр үгс Өөрчлөлт Шинэчлэлтийн гол зарчим нь байлаа.(АМ 125.3)Aм 105.2

    Лютер хүний үзэл онолыг Бурханы үгнээс өндөрт өргөмжлөхийн аюулыг олж харсан байлаа. Тэрээр судлаач багш нарын эргэлзээн дээрх үл итгэсэн байдлыг шүүмжилж, ард түмнийг удирдсаар ирсэн гүн ухаан, үзэл онол, номлолыг эсэргүүцэв. Тэрээр ийм төрлийн судалгаа ямар ч хэрэгцээгүй төдийгүй аюултай хэмээн шүүмжилж өөрийг нь сонсдог хүмүүсийн оюун ухааныг гүн ухаан, шашин судлаачдын хийрхлээс холдуулж, эш үзүүлэгч, элч нарын тунхагласан мөнхийн үнэнд хандуулахыг эрмэлзэж байв.{АМ 126.1}Aм 105.3

    Үгийг нь хүсэн хүлээж байсан ард түмэнд түүний мэдээ их үнэ цэнэтэй байлаа. Тэд урьд нь хэзээ ч ийм сургаал сонсож байсангүй. Аврагчийн хайр, уучлал, цусаараа хийж буй эвлэрүүллийн талаарх амар тайван, сайн мэдээ хүмүүсийн сэтгэлийг баясгаж, тэдэнд мөнхийн найдвар төрүүлж байлаа. Ийнхүү Виттенбургээс дэлхийн өнцөг булан бүрт цацрах дэлхийн төгсгөлийн цагт тод гийх гэрэл бадамлан ассан билээ.{AM 126.2}Aм 105.4

    Гэвч харанхуйтай нийцдэггүй, үнэн худал хоёрын хооронд эвлэршгүй зөрчил оршин байдаг аа. Нэгийг нь өргөмжилж хамгаалахын тулд нөгөө рүү нь дайрч, түлхэн унагахаас өөр арга байхгүй. Аврагч «Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм» (Матай 10:34) гэж тунхагласан юм. Лютер Өөрчлөлт Шинэчлэлийг эхлүүлснээсээ хэдэн жилийн дараа «Бурхан намайг удирддаггүй, харин урагшаа түлхдэг. Тэрээр намайг үүрч явдаг. Би өөрийгөө захирдаггүй. Би амар жимэр амьдрахыг хүсдэг боловч үргэлж тэмцэл, хувьсгалын галд шидэгддэг” хэмээжээ.—D’Aubigne, b. 5, ch. 2. Тэрээр тэмцэхээс өөр аргагүй байдалд орсон юм. {AM 126.3}Aм 106.1

    Ромын сүм Бурханы нигүүлслийг худалдаж байв. Сүмийн тахилын ширээний оронд мөнгө хүүлэгчдийн ширээ байрлаж (Матай 21:12), худалдаачид, худалдан авагчдын дуу сүмийг дүүргэж байв. Ромчууд гэгээн Петрийн сүмийг барих ажилд мөнгө босгохын тулд нүглийн уучлалыг папын эрх мэдлээр олон нийтэд худалдаж байлаа. Гэмт үйлдлээ худалдсан мөнгөөр Бурханд мөргөх сүм барьж, сүмийн суурь болох булангийн чулууг гэм нүглийн мөнгөөр босгож байлаа. Ромын хөлжих арга нь түүний сүр хүчийг хамгийн ихээр доройтуулсан цохилт байв. Энэ үйлдэл папын засаглалыг шийдвэртэй эсэргүүцэгч хүчтэй эсэргүүцэгчдийг босгож ирсэн бөгөөд папын хаан ширээг нурааж, папын тэргүүнд заларсан гурван титмийг хэрэгсэхгүй болоход нөлөөлсөн юм. {AM 127.1}Aм 106.2

    Германд Бурханы уучлалыг худалдах төлөөлөгч болж ирсэн Тетзел нь нийгэм болон Бурханы хуулийн эсрэг адгийн гэмт хэргийг үйлдээд, зохих шийтгэлээ хүлээлгүй мултарсан этгээд байсан бөгөөд папын хамгийн бохир бузар муухай адгийн үйл хэргүүдийг гүйцэлдүүлэхээр сонгогдсон байв. Тэрээр боловсролгүй, гэнэн, мухар сүсэгтэй ардыг төөрөгдүүлэхийн тулд адгийн худал хуурмаг үлгэр домгийг тунхаглаж байлаа. Хэрэв хүмүүс Бурханы үгийг мэддэг байсан бол амархан төөрөлдөхгүй байх байв. Тэднийг папын эрхшээлд байлгаж эрх ямбатай удирдагчдын эрх мэдэл, хөрөнгө чинээг зузаатгахын тулд Библи судрыг хүмүүст уншихыг хориглосон байв. (See John С. L. Gieseler, A Compendium of Ecclesiastical History, per. 4, sec. 1, par. 5.) {AM127-2}Aм 106.3

    Тетзел хотод орж ирэхдээ эхлээд, зарлагуудаа илгээн, «Бурханы ивээл болон ариун Эцгийн нигүүлсэл үүдэн дээр чинь ирлээ” гэж чангаар зарлуулдаг байв. —D’Aubigne, b. 3, ch. 1. Бурханы нэрийг барьсан хоёр нүүртэнг хүмүүс Бурхан тэнгэрээс бууж ирсэн аятай угтаж байв. Сүм хүнээр дүүрч Тетзел индэр дээрээс уучлалын бичгийг Бурханы хамгийн ариун нандин бэлэг мэтээр өргөмжилж байв. Тэрээр «Уучлалын гэрээг худалдан авсан хүн өмнө хийсэн бөгөөд хожим хийх бүх гэм нүглээ уучлуулж, гэмших шаардлагагүй болно” хэмээн тунхаглаж байлаа.— Ibid., b. 3, ch. 1. Тэрээр мөн «Уучлалын бичиг зөвхөн амьд төдийгүй үхэгсдийг хүртэл аврах чадалтай. Мөнгөний авдрын ёроолд зоос унах үед төлбөр төлсөн сүнс хүний тамаас чөлөөлөгдөж, тэнгэрийн оронд залрах болно” хэмээн мунхруулж байлаа. (See К. R. Hagenbach, History of the Reformation, vol. 1, p. 96.)fAM m3}Aм 106.4

    Симон Магус гайхамшиг үйлдэх хүчийг худалдаж авахыг хүсэхэд Петр «Мөнгө чинь чамтай хамт мөхөг. Учир нь Бурханы бэлгийг мөнгөөр авч болно гэжчи санажээ” (Үйлс 8:20) гэжхариулсан юм. Гэтэл Тетзелийн саналыг мянга мянган хүн чин сэтгэлээсээ хүлээн авч байлаа. Алт, мөнгө сан хөмрөгт урсан орж байв. Мөнгөөр худалдан авч болдог аврал нь итгэл, гэмшил, нүгэлтэй тэмцэн, ялалт байгуулахаас илүү хялбар байв. {АМ 128.1}Aм 107.1

    Уучлалыг худалдан авах номлолыг Ромын сүмийн мэдлэг боловсролтой, итгэл бишрэлтэй хүмүүс эсэргүүцэж байснаас гадна Бурханы үгтэй нийцэхгүй номлол, мунхруулгад автагдахааргүй эрүүл ухаантай хүн олон байв. Энэ гэмт үйлдлийг эсэргүүцэх зүрхтэй санваартан байсангүй. Хүмүүс зүрх сэтгэлдээ тавгүйтэн эргэлзэж, Бурхан сүмээ ариусгахын тулд ямар нэгэн арга хэмжээ авахгүй юм болов уу хэмээн чин сэтгэлээсээ санааширч байлаа.{АМ 128 2}Aм 107.2

    Лютер папын засаглалыг хүчтэй дэмжигч байсан ч уучлалыг худалдагчдын хэрээс хэтэрсэн бузар үйлдлийг хараад, уур бухимдалд автжээ. Түүний сүмийн олон хүн уучлалыг худалдан авсан бөгөөд тэд пастор дээрээ гэмшиж өөрчлөгдөх хүслээр бус харин уучлалыг худалдан авсан тул гэм нүглээ илчилж, уучлалаа баталгаажуулахаар ирж байв. Тэрээр тэдний зөвт болсныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тэдэнд гэмшиж амьдралаа өөрчлөхгүй юм бол гэм нүгэлтэйгээ мөхөх болно гэдгийг анхааруулж байв. Тэд ихээр бухимдан, Тетзел дээр ирж пастор нь уучлалыг худалдан авсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай гомдол мэдүүлж, зарим нь мөнгөө буцааж авна хэмээн зоригтойгоор шаардаж байлаа. Үүнд Тетзел ихэд хилэгнэв. Тэрээр аймшигтай хараал урсгаж, хотын төв талбайд түүдэг асаалгаж «Хамгийн ариун уучлалын бичгийг эсэргүүцэж тэрсэлсэн хүмүүсийг бүгдийг нь галдан шатаах эрхтэй»— D’Aubigne, b. 3, ch. 4 гэж зарлан тунхаглаж байлаа.{АМ 128 3}Aм 107.3

    Лютер энэ цагаас үнэний төлөө тэмцэх ажлаа зоригтой эхлүүлсэн юм. Сүмийн индэр дээрээс чин сэтгэлээсээ, гүн хүндэтгэлтэйгээр сэрэмжлүүлгээ айлдаж байв. Тэрээр хүмүүст гэм нүгэл ямар уршигтайг танилцуулж, хүн үйлсээрээ гэм буруугаа арилгаж, шийтгэлээс мултрах боломжгүйг заан сургав. Бурханы өмнө гэмшиж Христэд итгэхээс өөр юу ч гэм нүгэлт хүнийг аварч чадахгүй. Христийн уучлал, нигүүлслийг худалдан авах боломжгүй, учир нь энэ бол үнэгүй бэлэг юм. Тэрээр хүмүүст уучлалыг худалдан авахын оронд цовдлогдсон Аврагчаа итгэлтэйгээр анхааран харахыг сургав. Тэрээр аврагдахын тулд хий дэмий шаналж, өөрийгөө зовоож байснаа хуваалцаад, хүмүүсийг өөртөө анхаарахаа больж, Христэд итгэн амар тайван, баяр хөөрийг олж авснаа гэрчилсэн байна.{АМ 129.1}Aм 107.4

    Тетзел хуурамч явуулга сүжиггүй мунхруулгаа үргэлжлүүлсээр байсан тул Лютер бузар тунхаглалуудыг нь эсэргүүцэн, идэвхтэй дайралт хийхээр шийджээ. Түүнд боломж гарлаа. Виттенбург цайз доторх сүмд эртний эд зүйлс олон байсан бөгөөд тэдгээрийг онцгой өдрүүдэд ард олонд үзүүлж, тэр өдөр сүмд ирж гэм нүглээ наминчилсан хүмүүсийг гэм нүглээс бүрэн хэлтрүүлдэг байв. Энэ өдрүүдэд хүмүүс олноороо сүмд цуглардаг байлаа. Эдгээр баярын хамгийн чухал нь болох Бүх гэгээнтнүүдийн баяр дөхөж байв. Лютер баярын өмнөх өдөр сүмийн зүгт ард олонтой нэгдэн, сүмд очихдоо хаалган дээр уучлалыг худалдан авах тухай номлолыг эсэргүүцсэн 95 тунхгийг хадав. Тэрээр түүнийг эсэргүүцэж буй ямар ч хүний өмнө тунхгуудаа хамгаалахад бэлэн байгаагаа зарлаж байлаа.{АМ 129.2}Aм 108.1

    Түүний тунхаг бараг бүх хүний анхаарлыг татав. Хүмүүс тунхгийг энд тэндгүй олон дахин уншсаар байлаа. Хот, их сургууль тэр аяараа үлэмжийн сэргэлтийг мэдрэв. Лютерын тунхаг нүглийг уучлах, нүглийн шийтгэлээс чөлөөлөх эрх мэдэл хэзээ ч папад эсвэл өөр хэн нэгэнд өгөгдөөгүйг танилцуулсан байв. Уучлалыг худалдан авах үзэл бол хүмүүсийн мухар сүсгийг далимдуулан мөнгө олох худал хуурмаг бузар арга бөгөөд мунхаруулгад итгэж төөрсөн хүнийг үхүүлэх гэсэн сатаны арга заль юм. Христийн сайн мэдээ бол сүмийн хамгийн үнэтэй зүйл бөгөөд Бурханы уучлал, нигүүлсэл болон итгэлээр хүн бүхэнд үнэгүй өгөгдсөн бэлэг гэдгийг Лютер тодорхой болгож өгөв.{АМ 130.1}Aм 108.2

    Лютерын тунхаг хүмүүсийг мэтгэлцээнд уриалсан ч эсэргүүцэж зүрхлээгүй. Түүний хөндсөн асуудлууд хэдхэн өдрийн дотор Герман даяар тархаж, хэдхэн долоо хоногийн дотор Христэд итгэгч бүх улсуудад хүрсэн байлаа. Итгэгчид сүмд гарч буй аймшигт гэм нүглүүдийг хараад, бухимдаж байсан ч хэрхэн тэмцэх учраа олдоггүй байв. Ромын сүмийн үнэнч итгэгчид тунхгуудыг баярлан хүлээн авч, Бурханы дуу хоолойг таньж байлаа. Тэд Эзэн нигүүлслээрээ мутраа сунгаж, Ромоос эхлэн хүчээ авч байсан бузар үйлсийн хүчит давалгааг зогсоож байна гэж ойлгож байв. Шийдвэрийг нь эсэргүүцэх боломжгүй гэж бардамнадаг эрх мэдэлд даруулга хэрэгтэйг язгууртнууд, ихэс дээдэс хүлээн зөвшөөрч дотроо нууцхан баярлаж байлаа.{АМ 130:2}Aм 108.3

    Гэвч нүгэлд дурласан мухар сүсэгтнүүд айдас төрүүлж байсан хууран мэхлэлтүүд нь илчлэгдэхэд айн сандарч эхлэв. Гэмт хэргийг зөвтгөх ажил саатаж, ашиг орлогын эх үүсвэр аюулд өртөхийг мэдэрсэн башир санваартнууд хилэгнэж, эрх ашгаа хамгаалахаар тохиролцжээ. Шинэчлэгч заналхийллээр дүүрсэн шүүмжлэх бүлэгтэй нүүр тулахаар болов. Зарим нь Лютерыг бодлогогүй үйлдэл хийж сэтгэл хөдлөлдөө автлаа гэж буруутгав. Бусад нь хардах сэтгэлдээ хөтлөгдөн, Бурханаар удирдуулалгүй, бардам зангаар, түрэмгий авирлаж байна хэмээн түүнийг буруутгаж байлаа. Тэрээр «Бардам харагдахгүйгээр, хэрүүл маргаан дэгдээлээ хэмээн шүүмжлүүлэхгүйгээр шинэ санаа дэвшүүлэх боломжгүй гэдгийг мэдэхгүй гэж үү ... Христ болон итгэлийн баатрууд яагаад алуулсан бэ? Тэд тухайн цаг үеийн үзэл бодлыг бардам зангаар буРУУтгагчиД гэж тооцогдсон, тэд даруугаар эртний мэргэдийн зөвлөгөөг харгалзалгүй шинэ санааг дэвшүүлсэн гэж тооцогдсон» гэв.{АМ 130 3}Aм 109.1

    Тэрээр цааш үргэлжлүүлэн: «Би хүний бардам зангаар бус харин Бурханы өгч буй зааврын дагуу хийх ёстойгоо хийх болно. Хэрэв үйлс минь Бурханаас эхтэй бол хэн намайг зогсоож чадах вэ? Хэрэв үүнийг Бурхан удирдаагүй бол хэн үүнийг хийж чадах билээ. Энэ нь миний хүслээр, тэдний хүслээр эсвэл бидний хүслээр явагдаж байгаа бус харин тэнгэр дэх Ариун Эцэг таны хүслээр болж байгаа билээ” гэжээ.— Ibid., b. 3, ch. 6.{АМ 131.1}Aм 109.2

    Лютер ажил үйлсээ Бурханы сүнсээр эхлүүлсэн нь ямар нэгэн тэмцэлгүйгээр бүтнэ гэсэн үг биш байлаа. Эсэргүүцэгчид хорсон, заналхийлж, санаа бодлыг нь мушгин, зан байдал үйл хэргийг нь шударга бусаар гуйвуулах зэргээр олон зовлонд автуулж Лютерыг үерийн ус адил нөмрөн авчээ. Гэвч тэдгээр нь муу нөлөө үзүүлж чадсангүй. Тэрээр ард түмний удирдагчид, сүм болон сургуулийн удирдлага үйл хэргийг нь баяртайгаар дэмжинэ гэдэгт итгэлтэй байв. Өндөр хэргэм зэрэгтнүүдийн урам хайрласан үг түүнд баяр хөөр, итгэл найдварыг өгч байв. Тэрээр сүм гэгээлэг өглөөг угтах болно гэдэгт найдаж байлаа. Гэвч урам хайрласан үгс нь зэмлэл, шүүмжлэлээр солигдсон юм. Сүм болон хаанчлалын түшмэд түүний тунхаглалыг үнэн зөв гэдэгт бүрэн итгэж байсан ч үнэнийг хүлээн зөвшөөрөхөд их өөрчлөлт шаардлагатайг мэджээ. Ард түмнийг гэгээрүүлж, өөрчлөн шинэчлэнэ гэдэг Ромын эрх мэдлийг унагаж, эрдэнэсийн санд нь цутган орж буй мөнгөний урсгалыг хааж, папын засаглалын хэрээс хэтэрсэн үрэлгэн тансаг занг хязгаарлана гэсэн үг байлаа. Мөн ард түмэн авралаа зөвхөн Христээс эрэн хайж, ул суурьтай бодож сэтгэн, аж төрөхийг заах нь папын хаан ширээг хөмрүүлж, өндөр зэрэгтнүүдийн эрх мэдлийг эсэргүүцэж буй хэрэг байв. Иймээс тэд Бурханы өгсөн мэдлэгээс татгалзаж, үнэнээр гэгээрүүлэхээр түүний илгээсэн хүнийг эсэргүүцэж, Христ болон үнэний дайснууд болцгоов.{АМ 131 2}Aм 109.3

    Лютер дэлхийн хамгийн хүчтэй эрх мэдлийг ганцаараа эсэргүүцэж, буйгаа мэдээд дагжин чичрэв. Түүнд сүмийн эрх мэдлийг эсэргүүцэж байгаа нь Бурханы удирдамж мөн эсэхэд эргэлзэх үе тулгарч байв. Тэрээр «Би хэн болоод дэлхийн хаад төдийгүй даян дэлхийг чичрүүлэгч папын эрх мэдлийг эсэргүүцнэ вэ?... Эхний хоёр жил сэтгэл минь ямар их зовж гуниглаж цөхрөлд живж байсныг хэн ч төсөөлж чадахгүй» гэж бичсэн байдаг. —Ibid., b. 3, ch. 6. Гэвч тэрээр энэ бүх айдас хүйдэс дунд ганцаардаагүй. Хүний дэмжлэг алдрахад тэрээр Бурханд хандаж Түүний хамгаас хүчирхэг хамгаалалтанд бүрэн найдаж болно гэдгийг ойлгосон юм. {AM 132.1}Aм 110.1

    Лютер Өөрчлөлт Шинэчлэлийг дэмжигч найздаа «Бид Бичээсийг судалгаа болон оюун ухааны алинаар ч ойлгож чадахгүй. Чиний гол хийх ёстой зүйл бол залбирал. Эзэнээс нигүүлслээ үзүүлж, үгээ ойлгуулж өгөөч гэж гуй. Бурханы үгийг зохиогчоос нь өөр хэн ч тайлбарлаж чадахгүй учир тэр бүгдийг Бурханаар заалгах ёстой гэж айлдсан байна. Өөрийн хичээл зүтгэл ойлголтод өчүүхэн ч найдаж болохгүй зөвхөн Бурханд Түүний сүнсний хүчинд итгэж найд. Энэ бүхнийг туршлагаараа олж мэдсэн хүний үг учраас итгээрэй.— Ibid., b. 3, ch. 7. Ариун үнэнийг өнөө үед сонордуулахаар Бурханаар дуудагдсан гэж боддог хүмүүс эндээс чухал сургамж авах ёстой. Бурханы үнэн Сатан болон түүний үлгэр домгуудыг дэмжигчидтэй тэмцэхээс өөр аргагүй болгодог юм. Бузар муугийн хүчтэй тэмцэлдэхэд оюуны тэнхээ хүний мэргэн ухаанаас ч илүү зүйлийг шаарддаг ажээ.{АМ 132.2}Aм 110.2

    Лютерын дайснууд ёс заншил, дэг жаяг папын сургаал, эрх мэдлээр далайлгахад тэрээр Библийн үгээр эсэргүүцэж байлаа. Библид тэдний хариулж чадахгүй өчиг байсан юм. Тиймээс эрх дарх, бузар шүтлэгийн боол болсон Еврейчүүд Христийн цусанд шунасантайгаа адил түүний цусанд шунаж байлаа. Ромын талыг баримтлагчид Лютер бол тэрс үзэлтэн гэж хашхирч байв. Тэд адгийн тэрс үзэлтнийг нэг цаг амьд явахыг зөвшөөрч байгаа нь сүмийг эсэргүүцэж буй ноцтой гэмт хэрэг, түүнийг цаазлах цаазын тавцанг даруй босго гэв.— Ibid., b. 3, ch. 9. Гэвч Лютер уур хилэнгийн золиос болоогүй бөгөөд түүгээр хийлгэх ажил Бурханд байсан учир тэнгэр элчүүд түүнийг хамгаалахаар иржээ. Харин Лютерээс үнэний үнэтэй гэрлийг хүлээн авсан хүмүүс Сатаны уур хилэнгийн золиос болж, үнэний төлөө тамлуулан зовж, үхэж байв.{АМ 132 3}Aм 110.3

    Лютерын сургаал Герман даяар оюунлаг хүмүүсийн анхаарлыг татжээ. Түүний номлол бичээсүүдээс мянга мянган хүнийг нойрноос нь сэргээх гэгээрлийн гэрэл цацарч байлаа. Сүмийг удаан хугацаанд ноёлсон үхмэл, албархуу байдал амьд итгэлээр солигдсон юм. Атаа хорслын хана хэрэм нуран унаж байлаа. Лютерын үзэл бодол болон Бурханы үг, сургаал нь хоёр талдаа иртэй сэлэм адил хүмүүсийн зүрхэнд нэвтрэн орж байлаа. Хаа сайгүй сүнслэг сэргэлт болж байв. Хаа сайгүй зөвт байдлын төлөө хүмүүс өлсөж цангаж эхэлсэн юм. Удаан хугацааны туршид хүний ёс заншил, Бурханд зуучлагч хүмүүст итгэж найдаж байсан ард түмэн цовдлогдсон Христэд итгэж Түүнд гэмших болов.{АМ 133.1}Aм 110.4

    Газар сайгүй өрнөж буй сэргэлт папын эрх мэдэлтнүүдийг айдаст автуулж байв. Лютер тэрс үзэлтэн гэж буруутгагдаж, цаг алдалгүй Ромд ирэхээр дуудагджээ. Энэхүү тушаал анд нөхдийнх нь айдсыг төрүүлөв. Есүсийн элч нарын цусанд согтсон бузар хотод ямар аюул заналхийлж байгааг тэд сайн мэдэж байлаа. Тэд Лютерыг Ром явахыг эсэргүүцэж, асуудлыг нь Германд шийдэх хүсэлт гаргажээ.{AM 133.2}Aм 111.1

    Ийнхүү Лютерыг шүүх тов эцэслэн гарч, папын элч хэргийг шүүхээр томилогджээ. Энэ зөвлөх папын зааврын дагуу Лютерыг тэрс үзэлтэн хэмээн урьдчилан зарласан байлаа. Тиймээс зөвлөх ялын тогтоолыг хойшлуулалгүй гүйцэтгэх зорилготой байв. Хэрэв Лютер буруугаа хүлээхгүй бол, хэрэв зөвлөл түүнийг баривчилж чадахгүй бол, Герман нутаг даяар хориг тавьж Лютертэй холбогдсон бүх хүнийг мөрдөн буруутгаж, сүмээс хөөх эрх мэдэлтэй байв.— Ibid., b. 4, ch. 2. Пап хөнөөлт тэрслэлтийг үндсээр нь устгахын тулд зөвлөхдөө Лютер болон түүний дагалдагчдыг баривчилж, Ромд тушаахаар татгалзсан хаан, сүм, улс төрийн ямар ч зүтгэлтэнг сүмээс хөөх зааварчилгаа өгсөн байлаа.{АМ 133.3}Aм 111.2

    Энэ үйл явдал папын засаглалын сүмээс хөөх зааварчилгаа бөгөөд папын засаглалын мөн чанарыг илчилсэн юм. Папын тушаалд Христэд итгэгч гэх ганц ч зарчим, шударга ёсны үнэр ч байхгүй байлаа. Ромоос хол байсан Лютерт байр сууриа тайлбарлаж хамгаалах ямар ч боломж олдоогүй ба түүнийг шүүхээсээ ч өмнө тэрслүү гэсэн нэр зүүж баривчлан бурууттаж, яллаж шийтгэх тушаал өгсөн байв. Энэ бүхний ард сүм болон улс төрийн хамгийн дээд, алдаа дутагдалгүй, эрх мэдэлтэн, ариун эцэг гэж өргөмжлөгдсөн пап байв.{АМ 134.1]Aм 111.3

    Лютерт найз нөхдийн хайр энэрэл, өрөвч энэрэнгүй зан, зөвлөгөө нэн шаардлагатай болоход Бурхан Мелангтоныг Виттенберг руу илгээв. Залуу халуун, даруухан, ялдам зангаараа бусдаас ялгардаг байсан Мелангтоны ухаалаг шийдвэр, өргөн мэдлэг, даацтай үг хэллэг, цэвэр ариун зан чанар, шулуун шударга байдал нь бүх нийтийн бишрэл, хүндэтгэлийг хүртэхэд нөлөөлсөн байв. Түүний ер бусын авьяас чадвар нь эелдэг зөөлөн зан чанараас нь илүү нөлөөтэй байв. Тэрээр сайн мэдээний дагалдагч болоод удаагүй ч Лютерын хамгийн найдвартай найз, түүнийг үнэлж, дэмжигч болсон юм. Түүний зөөлөн зан, болгоомжтой, нягт нарийн байдал Лютерын эр зориг, эрч хүчинд таарсан дэмжлэг болж байв. Тэдний нэгдэн ажиллаж байсан нь Өөрчлөлт Шинэчлэлийн ажилд хүч нэмж, Лютерт маш их урам зориг өгч байлаа.{АМ 134.2}Aм 111.4

    Аугсбургийн шүүх хурал товлогдсон тул Өөрчлөн Шинэчлэгч тухайн газар нутаг руу аялахаар явган гарав. Хүмүүс түүний өмнөөс маш их айж санаа зовж байлаа. Түүнийг замд нь баривчилж, ална гэж олон удаа заналхийлж байсан тул найзууд нь түүнийг явахгүй байхыг хүсэн гуйж байв. Тэд түүнийг Виттенбергийг хэсэг хугацаанд орхин явж, түүнийг дуртайяа хамгаалах хүмүүс дээр очиж, аюулгүй байхыг зөвлөж байлаа. Гэвч Лютер Бурханы төлөвлөж өгсөн байр сууриа орхихгүй байхаар шийджээ. Тэрээр хүчтэй шуурганд цохиулж байсан хэдий ч үнэнийг тууштайгаар үргэлжлүүлэн тунхаглах ёстой байв. Лютер, «Би бол Иеремиа шиг эвдрэлцэл, маргаан дэгдээхээр дуудагдсан хүн, надад аюул заналхийлэл нэмэгдэх тусам миний баяр баясгалан улам нэмэгдэх болно ... Тэд аль хэдийн миний нэр төр, алдар хүндийг устгасан. Одоо надад өчүүхэн, сул дорой бие минь л үлдлээ. Тэд биеийг маань устгаг. Ингэснээр миний амьдрах хугацаа л богиносоно биз. Тэд миний сүнсийг булаан авч чадахгүй. Христийн үгийг дэлхий дахинд тунхаглахыг хүсч буй хүн хором бүрт үхэж байх ёстой” гэж хэлжээ.— Ibid., b. 4, ch. 4.{АМ 134.3}Aм 112.1

    Лютерыг Аугсбургт ирсэн гэсэн мэдээг папын албаны хүмүүс сэтгэл ханамжтай хүлээн авчээ. Дэлхий дахины анхаарлыг татсан асуудал үүсгэгч одоо Ромын хүчний дор орж ирсэн мэт санагдаж, Папын албатууд түүнийг зугтаалгахгүй байх арга хэмжээ авахаар болов. Харин Өөрчлөн Шинэчлэгч аюулгүй байдлаа хангаж чадаагүй байв. Найз нөхөд нь түүнийг хэн нэгний хамгаалалт, баталгаагүйгээр Папын өмнө очиж болохгүй гэж зөвлөж, эзэн хаандаа тусламж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлт гаргажээ. Папын шүүгчид Лютерыг боломжтой бол хэлсэн үгээсээ буцахыг ятгах зорилготой байсан бөгөөд хэрэв тэрээр буруугаа хүлээн зөвшөөрөхгүй бол түүнийг Ромд хүргэж, Хасс, Иеромын адил амийг нь хороох хүсэлтэй байв. Тийм учраас Пап төлөөлөгчөөрөө дамжуулан, Лютерт өөрийн өршөөл, уучлал нигүүлсэлд итгэж найдан, аюулгүй байдлаа хангахгүйгээр ирж болно гэж хэлүүлсэн байв. Өөрчлөн Шинэчлэгч Папын батлан даалт, хамгаалалтыг авахаас эрс татгалзав. Түүнд эзэн хааны хамгаалалтыг үзүүлэх бичиг ирэх хүртэл Лютер папын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзахыг хүсээгүй юм.{АМ 135.1}Aм 112.2

    Ромын үзэл баримтлалыг дэмжигчид эелдэг зөөлөн байдлаар Лютерыг өөрсдийн талд оруулж, бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхийг оролдов. Папын шүүгчид түүнтэй маш найрсгаар харилцаж, эелдэг нөхөрсөг гэдгээ харуулахыг хичээж байлаа. Ингэхдээ Лютерыг сүмийн эрх мэдлийг бүрэн хүлээн зөвшөөрч, дагаар орохыг шаардаж, түүнийг сүмийн эрх мэдлийг ямар ч асуулт, мэтгэлцээнгүйгээр дагахыг шаардаж байв. Шүүгч харьцаж байгаа хүнийхээ зан чанарыг зөв үнэлж, дүгнэж чадаагүй ажээ. Лютерыг сүмийн эрх мэдэлд үг дуугүй дуулгавартай хандахыг шаардахад тэрээр үнэнийг хүсэн мөрөөдөж, тунхаглаж буй бүх үзэлдээ хариулт өгч, үзсэл санаагаа тэргүүлэх их дээд сургуулиудаар хэлэлцүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв. Мөн алдаа дутагдлыг нь нотлоогүй байж түүнийг үзэл санаанаасаа татгалзахыг шаардаж буй сүмийн зэрэгтнүүдийн үйл ажиллагааг эсэргүүцэж байлаа.{АМ 135 2}Aм 112.3

    Энэ үед шүүгч зөвхөн, «Буруу үзлээсээ сал, сал!» гэж хэлэхээс өөр юуг ч хэлж чадахгүй байв. Өөрчлөн Шинэчлэгч үзэл санаагаа Бичээст үндэслэсэн гэдгийг харуулж, үнэнээс татгалзаж чадахгүйгээ хатуу мэдэгджээ. Шүүгч Лютерын үгэнд хариу хэлэх чадваргүй байсан тул хоосон хатуу үгс, хардалт, зэвүүцлийн үгсийг урсгаж эхэлсэн ба сүмийн уламжлал болон сүмийн Эцгүүдийн хэлсэн үгнээс эш татан, Өөрчлөн Шинэчлэгчид ярих боломж олгохгүй байлаа. Хэрэв шүүх хурал ийнхүү үргэлжилбэл ямар ч үр дүнд хүрч чадахгүй гэдгийг Лютер мэдээд эцсийн хариултаа бичгээр өгөх хүсэлт удаа дараа гаргасны үр дүнд дурамжхан боловч зөвшөөрсөн хариу авав.{АМ 136.1}Aм 113.1

    Лютер найздаа болсон үйл явдлыг дүрслэн бичихдээ, «Намайг хавчин гадуурхаж буй хүмүүс үйлдлээрээ ашигтай хоёр арга замыг сонгож чадсан. Нэгдүгээрт, миний бичсэн зүйлсийг бусдаар шүүлгэж, тунгаалгаж болно. Хоёрдугаарт, тэд айдсаа дарж, нөхцөл байдлыг илүү ухамсартайгаар шийдвэрлэх байх. Хэрэв тэгвээс бардам, сүртэй, зөрүүдлэн нуршсан, харгис үг хэлээрээ дарангуйлагч олон үгэндээ орооцолдохгүй болох юм.»—Martyn, The Life and Times of Luther, pages 271, 272.{AM 136.2}Aм 113.2

    Дараагийн уулзалтаар Лютер үзэл бодлоо тодорхой, товч бөгөөд хүч нөлөөтэйгөөр танилцуулж, Бичээсээс олон эшлэл татаж, үзэл санаагаа бүрэн бататгасан байлаа. Тэрээр судалгаагаа чангаар уншиж танилцуулсны дараа сүмийн хамба ламтанд бичгээ гардуулав. Гэвч хамба түүнийг нь үл тоомсорлож, тунхаглалыг нь хоосон үг, Бичээстэй хамааралгүй эшлэлүүд гэж зарлав. Лютерын бухимдал төрсөн тул тэрээр ихэмсэг шүүгчийг сөрж, тэдний сайн мэддэг сүмийн ёс заншил, сургаалыг нь ашиглаж, түүний үзэл санаа, тайлбарыг нь бүрэн үгүйсгэлээ.{АМ 136 3}Aм 113.3

    Шүүгч Лютерын хэлж буй үгсэд хариу өгч чадахгүйгээ мэдрэн, өөрийгөө хянах чадвараа алдаж, уурлан хашхирч эхэлжээ. Тэрээр, «Буруу үзлээсээ сал, буруу үзлээсээ буц! Эс тэгвээс би чамайг Ром руу илгээж, чи тэндээ олон шүүгчийн өмнө учир шалтгаанаа тайлбарлах шаардлагатай болно. Би чамайг болон чамайг дэмжиж байгаа хүмүүсийг сүмээс хөөж, хэн ч чамтай уулзаж, учрах боломжгүй болж, чи болон чиний тойрон хүрээлэгчид сүмээс бүрмөсөн хөөгдөх болно” гэв. Тэрээр эцэст нь ихэмсэг, ууртайгаар, «Буруу үзлээсээ татгалз, эсвэл дахин над дээр хэзээ ч буцаж ирэхгүй шүү” гэж хэлэв. —D’Aubigne, London ed., b. 4, ch. 8.{AM 136.4}Aм 113.4

    Өөрчлөн Шинэчлэгч тэр даруй найз нөхөд, дэмжигчдээ дагуулан гарч явсан бөгөөд түүний энэхүү үйлдэл нь үзэл бодлоосоо татгалзах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг илэрхийлж байлаа. Сүмийн зэрэгтэн ийм үйл явдал болохыг хүсэж байсан юм. Тэрээр хүч далайлган, дарамтлах байдлаар Лютерыг хүлцэнгүй болгож чадна гэж өөрийгөө тайвшруулж байв. Гэвч түүний болон дэмжигчдийнх нь төлөвлөгөө, арга заль бүтэлгүйтсэнийг хараад, дэмий л бие биенээ ширтэн үлдэв. ,{АМ 137.1}Aм 114.1

    Лютерын хүчин чармайлалт үр дүнгүй байгаагүй билээ. Энэхүү том цугларалтаар хоёр хүнийг харьцуулж, тэдний зүрх сэтгэлийн талаар, мөн тэдний байр суурь ямар хүч нөлөө, үнэнээр хөтлөгдсөн болохыг дүгнэх боломжийг олгосон юм. Ялгаа нь ямар ил тод харагдаж байсан гэж бодно! Энгийн, даруухан, тууштай Өөрчлөн Шинэчлэгч Бурханы хүч чадлаар цугласан олны өмнө гарч ирэн үнэний талд зогсов. Харин папын төлөөлөгч бардам зангаар, хүчээр далайлган, ихэрхэж, ухаангүй зан гарган, Библийн ямар ч баталгаа танилцуулахгүйгээр, «Үзэл бодлоосоо буц, эс бөгөөс Ром руу шийтгүүлэхээр илгээгдэнэ шүү” гэж заналхийлэв. {AM 137.2}Aм 114.2

    Лютер аюулгүй байдлаа хамгаалуулах арга хэмжээ авсныг Ром үл тоомсорлон, түүнийг барьж шоронд хийхээр төлөвлөж байв. Лютерын найзууд түүнийг энд удаан байх хэрэггүй хэмээн ятгаж, Виттенберг рүү яаралтай буцаж, цаашид яах санаа бодолтой байгаагаа сайтар нуун дарагдуулахыг ятгаж байлаа. Лютер найзуудынхаа үгэнд орж үүр цайхаас өмнө зөвхөн хотын захирагчийн гаргаж өгсөн ганц харгалзагчийн хамт морь унан Аугсбургаас гарч явав. Тэрээр олон зүйлд санаа зовж, хотын харанхуй, нам гүм замаар нууцгайхан урагшилж явав. Хэрцгий дайснууд нь түүний амийг устгахаар төлөвлөж байв. Өөрт нь зориулж бэлтгэгдсэн урхинаас тэр зугтан гарч чадах уу? Тэрээр маш их сэтгэлийн түгшүүр, чин сэтгэлийн залбирлаар хотыг орхисон юм. Ийнхүү хана хэрмээр хамгаалагдсан хотын жижиг хаалган дээр хүрч ирэв. Хаалга нээгдэж, тэрээр харгалзагчийн хамтаар ямар ч саадгүйгээр хотоос гарч явав. Тэд хотоос аюулгүй гарч чадсан бөгөөд шүүгчид Лютерыг хотыг орхин явсныг мэдэхэд тэд хавчин гадуурхаж байсан хүмүүсийнхээ савраас аль хэдийн холдсон байлаа. Сатан болон түүний элчүүд ялагдал хүлээжээ. Тэдний хүч чадал, эрх мэдлээ алдсан гэж бодож байсан хүн нь үүрнээсээ нисэн одсон шувуу мэт алга болсон байлаа.{АМ 137 3]Aм 114.3

    Лютерын зугтсан тухай мэдээг шүүгчид гайхширан, ихэд уурлаж бухимдан хүлээн авлаа. Шүүгч, сүмийг үймээн самуунд автуулж байсан нэгэнтэй тэмцсэний үр дүнд мэргэн ухаан, тууштай байдлаа гайхуулж, агуу хүндэтгэл хүлээж магадгүй гэж горьдсон горьдлого нь тасарч түүний итгэл найдвар шалдаа унав. Тэрээр Саксоныг захирахаар сонгогдсон Фредрик рүү хандсан захидалдаа уур хилэнгээ илэрхийлэн Лютерыг хатуу шүүмжилж, Фредрикийг Өөрчлөн Шинэчлэгчийг Ром руу илгээх эсвэл түүнийг Саксоноос хөөж гаргахыг шаардаж эхэлсэн юм.{AM 138.1}Aм 114.4

    Гэвч Лютер өөрийгөө хамгаалж, хэрэв сүмийн зэрэгтнүүд болон пап түүний үзэл баримтлалыг Бичээст үндэслэн алдааг нь илрүүлж, үзэл сургаал нь Бурханы үгэнд харшилж байгааг нотолж чадвал үзэл баримтлалаасаа буцахад бэлэн буйгаа илэрхийлж байлаа. Мөн ариун үйлсийн төлөө зовж, шаналах үүргийг даалгасан Бурханд талархлаа илэрхийлсэн юм.{АМ 138.2}Aм 115.1

    Саксоны захирагч Өөрчлөн Шинэчлэгчийн үзэл сургаалын талаар бага мэдлэгтэй байсан ч Лютерын илэн далангүй байдал, хүч нөлөөгөөр нь түүний ариун тунгалаг болохыг гүн гүнзгий мэдэрсэн байлаа. Захирагч Фредрик, Лютерыг алдаа дутагдалтай үзэл баримтлал нь нотлогдох хүртэл хамгаалахаар шийджээ. Тэрээр Шүүгчийн шаардлагын хариуд, «Доктор Мартин, Аугсбургт ирээд тантай уулзсан нь хангалттай бөгөөд та бүхэн сэтгэл ханамжтай байх ёстой. Та бүхнийг түүний алдаа дутагдлыг батлахгүйгээр түүнийг үзэл бодлоосоо татгалзахыг шаардана гэж би бодсонгүй. Манай газар нутагт оршин сууж байгаа мэдлэг боловсролтой хүмүүс Мартины үзэл сургаалыг бузар муу, Христэд итгэгч ёсноос гажууд эсвэл ёс суртахуунгүй гэж надад танилцуулаагүй. Ийм учраас хан хүү Лютерыг Ром руу илгээхээс эсвэл түүнийг муж улсаасаа хөөхөөс татгалзаж байна” гэж хариулжээ.—D’Aubigne, London ed., b. 4, ch. 10.{AM 138.3}Aм 115.2

    Захирагч сүм нийгмийн ёс суртахууны хязгаарыг ерөнхийд нь зөрчиж байгааг мэджээ. Өөрчлөлт Шинэчлэлтийн томоохон ажил хийгдэх шаардлагатай байв. Хүмүүс Бурханы хууль тушаалыг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөн, ариусаж гэгээрсэн оюун ухамсраараа удирдуулбал тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх нарийн төвөгтэй, ярвигтай арга хэмжээг зохион байгуулах шаардлагагүй байв. Лютер ийм л зорилгын төлөө тэмцэн, хичээн зүтгэж байгааг захирагч мэдсэн бөгөөд түүний хичээл зүтгэл сүмд илүү сайн нөлөө үзүүлж буйг мэдрээд нууцхан баярлаж байв.{АМ 138 4}Aм 115.3

    Тэрээр Лютерыг их сургуулийн багшийн хувьд гайхамшигтай амжилтанд хүрч чадсан гэж үзэж байлаа. Өөрчлөн Шинэчлэгч, цайз доторх сүмийн хаалган дээр үзэл бодлоо хадсанаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөд Бүх Гэгээнтнүүдийн баяраар сүм дээр мөргөлчдийн тоо мэдэгдэхүйцээр буурсан байлаа. Ромын сүм мөргөлчид болон их хэмжээний өргөл хандиваа алдсан ч тэдний байр суурийг өөр анги давхаргын хүмүүс нөхөж эхэлсэн нь Виттенбергт ирж, сүмийн дурсгалын хөшөөнүүдийг бишрэн шүтдэг мөргөлчид бус харин сүм бо л он хичээ лийн танхимуудыг дүүргэх болсон оюутнууд байлаа. Лютерын бичээсүүд Ариун Судрыг сонирхон судлах хүслийг өдөөж, Германы өнцөг булан бүрээс, өөр бусад газар нутгуудаас оюутнууд их сургуульд нь элсэн суралцаж эхлэв. Виттенбергийг анх удаа харж буй залуус, «Гараа дээш өргөж, эртний үеэс Сионоос гэрэлтэн цацарч байсан үнэний гэрлийг энэ хотоос цацруулж буй Бурханыг магтан алдаршуулж байлаа.»— Ibid., b. 4, ch. 10. {АМ 139.1}Aм 115.4

    Л ютер Ромын буруу үзэл сургаалаас бүрэн ангижраагүй ч ахиц дэвшил гарсан байлаа. Тэрээр Ариун Бичээсүүдийг папын тогтоол, үндсэн үзэл баримтлалууд, тунхгуудтай харьцуулахдаа гайхширлаар дүүрдэг байв. Лютер, «Би сүмийн хамба ламын зарлигуудыг уншиж судалж байна. Би түүний бичээсүүдийг унших бүртээ пап ламыг Христийн элч үү эсвэл Антихрист1Христийг эсэргүүцэгч уу гэдгийг мэдэхээ больж байна. Түүний бичээсүүдэд Христийг маш буруугаар дүрсэлж, дахин дахин цовдолж байна” гэж бичсэн байдаг.— Ibid., b. 5, ch. 1. Гэсэн хэдий ч Лютер Ромын Сүмийг дэмжсээр байсан бөгөөд тэрээр сүмээс холбоогоо салгаж, хөндийрнө гэж хэзээ ч бодож байсангүй.{АМ 139 2}Aм 116.1

    Өөрчлөн Шинэчлэгчийн бичээс болон үзэл баримтлалууд нь Христийн сургаал түгсэн бүх үндэстнүүдэд дэлгэрч байлаа. Түүний бүтээлүүд Швейцарь, Голландад хүрэв. Бичээсүүдийн хуулбар Франц, Испанид хүрчээ. Англид түүний үзэл сургаалыг амийн үг болгон хүлээн авч байлаа. Үнэн үзэл сургаал Бельги, Италид ч түгэв. Олон мянган хүн үхсэн мэт байдлаасаа ангижирч сэрээд, итгэлийн амьдралын баяр баясгалан, итгэл найдварыг хүлээн авч байлаа.{АМ 139 3}Aм 116.2

    Ром Лютерын дайралт, нөлөөнд улам ихээр уурлан бухимдаж, хэт туйлширсан үзэлтнүүд болон Католик их сургуулийн багш нар, зарим эрдэмтэд хүртэл ‘Лютер хэмээх тэрслүү санваартанг алсан хүн гэм нүгэлгүй хэмээн тооцогдох болнс’ гэж зарлаж байлаа. Нэгэн өдөр халаасандаа гар буу нууж далдалсан хүн Өөрчлөн Шинэчлэгч дээр дөхөн ирээд түүнийг яагаад ганцаараа явж байгаа талаар асуув. Лютер түүнд, «Би Бурханы гарт байна. Тэр бол миний хүч чадал, хамгаалалт. Хүн надад юу хийж чадах билээ?» гэж хариулсан байдаг.— Ibid., b. 6, ch. 2. Эдгээр үгийг сонссон үл таних хүний нүүр нь цонхийн, тэнгэр элч нарын хүрээллээс зугтан оджээ.{АМ 140.1}Aм 116.3

    Ромын сүм Лютерыг устгахын тулд бүх анхаарал, хүч чадлаа төвлөрүүлж байхад Бурханы хамгаалалт түүний дээр байсан юм. Түүний сургаал хаа сайгүй сонсогдож байлаа. «Айлын гэр орон, олон цугларсан газрууд, ... язгууртнуудын ордон, их дээд сургууль, хаадын ордонд» түүний сургаалууд сонсогдож, Лютерын ариун зорилгыг дэмжихийн тулд эрхэм үзлээр удирдуулсан эрчүүд газар бүрт гарч ирэв.— Ibid., b. 6, ch. 2.{AM140.2}Aм 116.4

    Энэ үед Лютер Хассын бүтээлүүдийг уншиж, итгэлээр аврагдах агуу үнэнийг мэдэж, энэхүү үзэл сургаалыг өөрөө сахихаас гадна бусдад зааж сургахыг эрэлхийлж байлаа. Бохеми нутгийн Өөрчлөн Шинэчлэгч энэхүү агуу үнэнийг хүлээн зөвшөөрч, даган мөрдөж байлаа. Лютер, «Бидэнд бүх үнэн өгөгдсөн. Элч Паул, сүмийн эцэг Августин, би болон Хассын үзэл сургаалыг дагаж байгаа хүмүүс үнэнийг мэдэлгүйгээр дагаж байжээ.” «Бурхан үнэнийг дэлхий дахинд танилцуулах нь гарцаагүй. Түүний үнэн зуун жилийн өмнөөс тунхаглагдаж байсан ч хүмүүс түүнийг нь шатааж байв!” гэжээ.—Wylie, b. 6, ch. 1.{AM 140.3}Aм 117.1

    Лютер Христийн шашныг шинэчлэхийн тулд Германы эзэн хаан, язгууртнуудад хандан папын талаар, «Эзэн хааны адил оршин байж, ямар ч эзэн хаанаас илүү эрх ямбатай, сүр жавхлангаараа бүхнийг дарангуйлж байдаг хүн Христийг төлөөлж, дэлхийд Бурханыг тодорхойлж байдаг гэж харах нь үнэхээр аймшигтай зүйл юм. Тэрээр Есүс шиг ядуу эсвэл Петр шиг даруу байдалтай байна гэж үү? Түүнийг хүмүүс нь дэлхийн эзэн гэж нэрлэдэг! Гэтэл Бурханыг төлөөлж байсан, Түүний Хүү болох Христ, «Миний хаанчлал бол энэ дэлхийн хаанчлал биш” гэж хэлсэн билээ. Бурханы Хүүгийн дүр төрх урьд байсан эрх мэдлүүд, үлгэр жишээнүүдээс илүү тансаг, эрхэмсэг байж болох уу?” гэж хэлсэн байдаг.—D’Aubigne,b. 6, ch. 3. (AM 140.4)Aм 117.2

    Тэрээр их сургуулиудын талаар, «Их сургуулиуд Ариун Судрыг тайлбарлан танилцуулах, залуу хүмүүсийн зүрх сэтгэлд сийлж өгөхөөр хичээнгүйлэн ажиллахгүй бол там руу орох агуу том хаалга буй болохоос би их айж байна. Би хүмүүст хүүхдүүдээ Судрыг чухалчилсан байр суурин дээр тавьдаггүй сургуульд сургахгүй байхыг зөвлөмөөр байна. Бурханы үгийг тууштайгаар судалдаггүй хүмүүсээр дүүрсэн байгууллагууд бүгд бузар болон хувирах болно.»— Ibid., b. 6, ch. 3.{AM 140 5}Aм 117.3

    Лютерын энэхүү уриалга Герман даяар түгэн тарж, ард түмэнд хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Улс үндэстэн бүхэлдээ өдөөгдөж, олон түмэн Өөрчлөлт Шинэчлэлийн жишгийг тогтоохоор босож эхлэв. Харин Лютерыг эсэргүүцэгчид өшөө авах хүсэлдээ шатаж, хамба ламыг түүний эсрэг хатуу арга хэмжээ авахыг шаардаж байлаа. Ийнхүү сүм Лютерын үзэл сургаалыг нэн даруй буруутгаж, яллах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргав. Тэд Өөрчлөн Шинэчлэгчид болон түүний дагалдагчдад жаран хоногийн дотор буруу үзлээсээ татгалзаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх боломж олгон, хэрэв буруугаа хүлээн зөвшөөрөхгүй бол бүгдээрээ сүмээс хөөгдөх болно ГЭЖЭЭ. {AM 141.1}Aм 117.4

    Энэ шийдвэр Өөрчлөн Шинэчлэгчийн хувьд аймшигтай хямрал байлаа. Ромын сүм олон зууны турш хүмүүсийг сүмээс хөөн цээрлүүлдгээрээ хүчирхэг хаад, ноёдыг ч айдаст автуулдаг байсан бөгөөд хүчирхэг эзэнт гүрнүүдийг уй гашуу, үгээгүй ядуу болоход нөлөөлдөг байлаа. Сүмээр буруутгагдаж, сүмээс хөөгдсөн хүмүүсийг бүх нийтээрээ аймшигтайгаар үзэн ядаж, буруутган хүлээн авч, тэд ард түмэнтэй харилцаанд орох боломжгүй болж, хүмүүс тэдэнтэй хууль бусаар харьцаж, тэднийг устгаж, хөнөөхөөр мөшгөдөг байв. Лютер түүнийг цохих гэж байгаа хүчтэй давалгааг харах чадваргүй байсан юм биш. Гэсэн хэдий ч тэрээр Есүсийг дэмжлэг тусламж, хамгаалалт болон бамбай гэдэгт итгэж байлаа. Тэрээр амиа алдахаас үл эмээн, итгэл үнэмшил, урам зоригтойгоор, «Надад юу тохиолдох гэж байгааг би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна.... Үнэний гэрлийг унтраахаар хичээх болно, гэвч би айхгүй байна. Эцэгийн хүсэлгүй, зөвшөөрөлгүйгээр нэг ч навч унадаггүй юм. Тэрээр бидэнд ямар их анхаарал хандуулдаг гэж бодно! Бурханы Үгийн төлөө амиа зориулна гэдэг бол өчүүхэн золиос юм. Махан бие болсон Үг бидний төлөө амиа өгсөн билээ. Хэрэв бид Түүнтэй хамт үхвэл бид Түүнтэй хамт амьдрах болно. Тэрээр бидний өмнөөс үхлийг аль хэдийн туулж өнгөрсөн. Бид Түүний хаана байгаа газар очиж, Түүнтэй үүрд хамт байх болно” хэмээжээ.— Ibid., 3d London ed., Walther, 1840, b. 6, ch. 9. {AM 141.2}Aм 118.1

    Папын захирамж Лютерт ирэхэд тэрээр: «Би папын захирамжийг итгэл бишрэл дээр үндэслээгүй, хуурамч хэмээн үзэн, түүнийг буруутгаж байна. ... Тэрээр захирамжаараа Христийг буруутгаж байна. ... Би энэ бүхнээс хамгийн сайн сайхан зүйлс гарна гэж найдан энэхүү сэтгэлийн өвчинг тээж байгаадаа баяртай байна. Би зүрх сэтгэлээрээ аль хэдийн хэмжээлшгүй эрх чөлөөг мэдэрч байна. Учир нь би эцсийн эцэст папыг Антихрист гэдгийг таньж мэдсэн бөгөөд түүний суудал нь Сатаны сэнтий болохыг ойлгосон» гэж тунхаглажээ.—D’Aubigne, b. 6, ch. 9.{АМ 141.3}Aм 118.2

    Ром хэдий захирамж гаргасан ч тэр нь үр дүнд хүрсэнгүй. Т эдний ху вьд шорон, эрүүдэн шүүх, сэлэмний ирээр дуулгавартай байдлыг хангадаг байв. Сул дорой, мухар сүсэгтэй хүмүүс Ромын хамба ламын зарлигийн өмнө дагжин чичирдэг байв. Гэвч олон хүн Лютерын төлөө санаа тавьж, сэтгэл нь зовж байсан боловч ихэнх нь Өөрчлөлт Шинэчлэлтийн төлөө амь амьдралаа эрсдэлд оруулах нь чухал биш гэж үзэж байлаа. Болж байгаа бүх зүйл Өөрчлөлт Шинэчлэгчийн ажил дуусгавар болж байна гэсэн мэдрэмжийг төрүүлж байлаа.{АМ 142.1}Aм 118.3

    Гэвч Лютер айдас хүйдэст автаагүй юм. Ром түүнийг эсэргүүцсэн түшаал, захирамж гаргасан бөгөөд дэлхий дахин Лютерт анхаарал хандуүлж, хүмүүс түүнийг нэг бол буун өгч, нэг бол амиа алдана гэдэгт эргэлзэхгүй байлаа. Гэвч Лютер өөрийг нь буруутгасан буруутгалыг аймшиггүйгээр эсэргүүцэж, сүмийг үүрд орхих шийдвэр гаргаснаа олон нийтэд зарлав. Тэрээр үй олон оюутан, эмч зэрэг олон хүний дэргэд папын захирамж, сүмийн үзэл баримтлалтай холбоотой хууль, тогтоол, папын хүч, нөлөөг тогтооход ашиглагддаг зарим бичээсүүдийг шатаажээ. Лютер, «Миний дайснууд номуудыг маань шатааснаар жирийн хүмүүсийн зүрх сэтгэлд үнэнийг таньж мэдэх боломжийг устгаж, зүрх сэтгэлийг нь мөнхөд сүйрүүлж байна. Иймээс би ч гэсэн тэдний номыг шатааж байна. Ноцтой тэмцэл дөнгөж эхэлж байна. Би өнөөг хүртэл Ромын хамба ламтай зөвхөн тоглож байв. Би ажлаа Бурханы нэрээр эхлүүлсэн бөгөөд энэ ажил надгүйгээр, Түүний хүчээр дуусах болно” хэмээн зориг төгс мэдэгджээ.— Ibid., b. 6, ch. 10.{АМ 142.2}Aм 119.1

    Лютер ажил үйлсийг нь бодит үндэслэлгүй хэмээн доромжилж буй дайснууддаахариу барьж, «Хэрэв Бурхан намайг сонгоогүй бөгөөд намайг дуудаагүй юм бол тэд намайг үл тоомсорлож, айж эмээх шаардлагагүй билээ. Тэд намайг үзэн ядаж байгаагаараа Бурханыг үзэн ядаж байгаа биш үү? Мосе Египетээс гарах болоход ганцаараа байсан, Ахаб хааныг хаанчилж байх үед Елиа ганцаараа үлдсэн, Исаиа ганцаараа Иерусалимд, Езекиел Вавилонд ганцаараа үлдсэн. ... Бурхан хэзээ ч тэргүүн тахилч эсвэл өөр бусад агуу хүнийг эш үзүүлэгчээ болгон сонгож байгаагүй. Тэрээр гол төлөв дорд гаралтай, үзэн ядагдсан хүмүүсийг сонгодог байв. Бурхан нэг удаа хоньчин Амосыг эш үзүүлэгчээ болгон сонгосон. Бүх цаг үед ариун хүмүүс амь насаараа дэнчин тавин байж агуу их хаад, ноёд, тахилчид, мэргэдийг зэмлэх шаардлагатай болдог байв. ... Би өөрийгөө эш үзүүлэгч гэж нэрлэж байгаа юм биш, гэхдээ би ганцаараа, тэд олуулаа учраас тэд илүү айх хэрэгтэй гэж би хэлж байна. Би Бурханы Үг надтай хамт, харин Бурханы Үг тэдэнтэй хамт байхгүй гэдэгт итгэлтэй байдаг» хэмээжээ.— Ibid., b. 6, ch. 10.{AM 142.3}Aм 119.2

    Эцэст нь Лютер сүмээс тусгаарлагдан салахаар шийдэхдээ зүрх сэтгэлдээ тэмцэл хийлгүйгээр өнгөрч чадаагүй юм. Тэрээр энэ зовлон шаналлынхаа тухай, «Би хүүхэд наснаасаа өөртөө төлөвшүүлсэн уламжлал, үзэл баримтлалуудаа хаях нь ямар хэцүү байдгийг өдөр бүр мэдэрч байна. Хэдийгээр Бичээс миний талд байгаа гэдгийг мэдэж, Бичээсийн үгээр дамжуулан папыг ганцаараа эсэргүүцэн зогсож байгаа ч гэсэн, түүнийг Антихрист гэдгийг баттай нотолж чадсан ч, сүмээс тусгаарлагдах нь надад ямар их зовлон шаналал учруулав! Миний зүрх сэтгэлийн зовлон шаналал юуг туулж гарсан гэж бодно! Би Папыг дэмжигчдийн амнаас байнга гардаг «Чи ганцаараа үнэнийг мэддэг юм уу? Чамаас бусад нь алдаатай бодож байж болох уу? Хэрэв энэ бүхний эцэст чи ганцаараа буруутан болбол яах болж байна вэ? Чи алдаа дутагдлаа үй олон хүнд нялзааж, буруугаар нөлөөлж байгаа юм биш үү? Хэрэв чиний буруу бол ямар олон хүн мөнхийн тамд орох болж байна вэ?” гэсэн асуултыг өөрөөсөө олон удаа асууж, хичнээн их гашуудан, тунгаан бодож байсан гэж бодно. Би ийнхүү өөртэйгөө болон Сатантай зэрэг тулалдах шаардлагатай болсон бөгөөд тэр үед Христ алдаа мадаггүй Үгсээрээ зүрх сэтгэлийн маань эргэлзээг даван туулах хүч чадалтай болгосон» хэмээжээ.—Martyn, pages 372, 373.,{АМ 143.1}Aм 119.3

    Ромын пап Лютерыг үзэл баримтлалуудаасаа буцахгүй бол сүмээс зайлуулна гэж заналхийлж байсан нь биеллээ оллоо. Шинэ зарлиг гарч, Өөрчлөн Шинэчлэгчийг Ромын сүмээс бүрэн хөөж байгааг зарлан тунхаглаж, түүнийг Тэнгэрийн хараалыг хүртсэн хэмээн шүүмжилж, түүний үзэл сургаалыг хүлээн зөвшөөрсөн бүх хүмүүс түүнтэй адил шийтгэл авна гэж сүрдүүлжээ. Ийнхүү агуу тэмцэл бүрэн дүүрэн эхлэлээ тавьсан юм.{АМ 143 2}Aм 120.1

    Цаг үедээ тусгайлан тунхаглах ёстой үнэнийг дэлгэрүүлэхийн тулд, Бурханы үйл хэргийг гүйцэтгэхээр дуудагдсан хүмүүс хүссэн хүсээгүй эсэргүүцэлтэй тулгарна. Лютерын цаг үед тунхаглагдах ёстой, тухайн үед онцгой чухалд тооцогдох үнэн гэж байсан. Өнөө үед ч гэсэн Бурханы сүмийн тунхаглах бодит үнэн гэж байгаа. Бүхнийг Өөрийн хүслээрээ удирдан гүйцэтгэдэг Нэгэн сонгосон хүмүүсээ янз бүрийн нөхцөл байдалд амьдарч буй цаг хугацаа, нөхцөлд тохирсон тусгай үүргийг даалган өгдөг юм. Хэрэв тэд Бурханы соёрхож өгсөн үнэний гэрлийг үнэлэх юм бол, тэд үнэний талаар илүү өргөн ойлголттой болох болно. Гэвч Лютерыг эсэргүүцсэн папыг дэмжигчид үнэнийг хүлээж аваагүйтэй адил өнөө үеийн хүмүүс ч гэсэн үнэнийг хүлээн авахыг хүсэхгүй байх болно. Хүмүүс өмнөх үеийнхэнтэй адил Бурханы үгийг бус харин хүмүүсийн онол, ёс заншлыг хүлээн зөвшөөрсөөр байна. Энэ цаг үед зориулагдсан үнэнийг танилцуулж буй хүмүүс Өөрчлөн Шинэчлэгчдийн үеэс илүү таатайгаар хүлээж авна гэж найдах хэрэггүй. Үнэн ба худал хуурмагийн хоорондох, Христ ба Сатаны хоорондох агуу тэмцэл дэлхийн түүхийн төгсгөлд улам эрчимтэй нэмэгдэх болно.(АМ 143 3)Aм 120.2

    Есүс шавь нартаа хандан, «Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн ядна. «Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно. Хэрэв тэд Миний үгийг сахисан бол, та нарынхыг бас сахих болно” гэж айлдсан билээ. Иохан 15:19, 20. Их Эзэн маш энгийнээр, «Бүх хүмүүс та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Учир нь тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм» хэмээжээ. Лук 6:26. Өнөөгийн дэлхий дахины үзэл санаа өмнөх үеийнхээс илүү Христийн үзэл баримтлалуудтай нийцэхгүй бөгөөд тэд Бурханы үгийг цэвэр ариунаар тунхаглах хүмүүсийг тааламжтайгаар хүлээн авахгүй. Үнэнийг эсэргүүцэх хэлбэрүүд өөрчлөгдөж магадгүй бөгөөд дайсан урьдынхаасаа илүү нууцлаг аргуудыг ашиглах учраас дайсны арга замууд танигдахгүй байж болох юм. Урьдын зөрчилдөөнүүд хэвээр үргэлжлэх бөгөөд, эсэргүүцэл цаг хугацааны төгсгөл хүртэл оршсоор байх болно.(АМ 144.1)Aм 120.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents