Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    9—Швейцаръ Шинэчлэгч

    Бурхан сүмээ анх үүсгэн байгуулахдаа хэрэглэж байсан арга барилаа өөрчлөн шинэчлэлтийн үед ч ашиглаж байлаа. Тэгэхдээ тэнгэрлэг Багш маань нэр алдартай, хөрөнгө чинээтэй, ард түмний удирдагч, магтаал, сайшаалыг авч сурсан дэлхийн алдартай хүмүүсийг сонгоогүй юм. Тэд анд нөхдөө хайрлах Назар Хүнтэй хамтран зүтгэхээргүйгээр эрх мэдэлдээ бардаж, өөрсдөдөө хэт итгэдэг байв. Есүс Галилын боловсролгүй, хар ажилд нухлуулсан загасчдад «Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоё» (Матай 4:19) гэж хэлсэн. Ийм хүмүүс даруу, дуулгавартай байдаг ажээ. Тэд хуурамч сургаалуудад бага автсан учир Христээр төдий чинээ амжилттай сургагдаж, дасгалжуулагдах боломжтой байсан юм. Агуу Өөрчлөн Шинэчлэлтийн цаг үед ч гэсэн энэ зарчим хэрэгжиж байв. Өөрчлөн Шинэчлэлтийн гол удирдагчид цаг үеийнхээ зэрэг зиндаа, бардамналаас ангид, туйлшрал, шашны албан тушаал хөөцөлдөхөөс хол хүмүүс байв. Бурхан энгийн даруу хүмүүсээр агуу үйлсийг бүтээх төлөвлөгөөтэй байсан юм. Ингэснээр алдар нэр нь хүмүүст бус харин сайн тааллын дагуу шийдэж, үйлдсэн Бурханд очиж байв. {171.1}Aм 143.1

    Лютерыг Саксоны уурхайчны гэрт мэндэлснээс хэдэн долоо хоногийн дараа Улрик Звингли Альпийн нуруунд орших малчны гэрт мэндэлжээ. Звинглийн хүүхэд насны хүмүүжил нь түүнийг ирээдүйн үйл хэргийнх нь бэлтгэл болжээ. Байгалийн нөмөр нөөлөг, гоо үзэмж болон бахдам сүр жавхлан дунд өссөн нь түүний оюун ухаан хар багаасаа Бурханы агуу оршихуй, хүч чадал, цог жавхланг бишрэн хүндлэхэд нөлөөлжээ. Төрсөн нутагт нь болж өнгөрсөн эр зоригтнуудын түүх залуу халуун хүсэл мөрөөдлийг нь бадрааж байв. Тэрээр итгэл шүтлэгтэй эмэг эхийнхээ сүмийн үлгэр домог, ёс заншлуудтай хослуулан заасан Библийн хэдхэн нандин түүхийг сонссон байв. Тэрээр итгэлийн эцэг өвгөд, эш үзүүлэгчдийн гайхамшигт үйлс, Палестины толгодод хонио манаж хонохдоо тэнгэр элч нартай уулзсан хоньчид, Бетлехемд төрсөн бяцхан Хүү болон Загалмай дээрх Хүний тухай түүхүүдийг чих тавин сонсдог байжээ.{АМ 171.2}Aм 143.2

    Звинглийн аав хүүгээ Жонн, Лютер хоёр шиг боловсролтой болгохыг хүсэж байсан тул жаал хүүг бага балчраас нь эхлээд төрсөн нутгийнхаа сургуулъд сургажээ. Түүний оюун ухаан хурдацтай хөгжиж байсан тул тун удалгүй хаанаас сайн багш олох вэ гэдэг асуудал гарч ирэв. Тэрээр арван гурван настайдаа Швейцарийн хамгийн сайн сургуультай Берн хотод иржээ. Гэвч тэнд түүний ирээдүйд бараан толбо суулгахуйц аюул заналхийлж байв. Санваартнууд түүнийг сүм хийдэд авах гэж хичээж байлаа. Доминикан болон Францискийн урсгалын санваартнууд олны дунд нэр алдраараа өрсөлддөг байжээ. Тэд сүм хийдээ зүсэн бүрээр чимэглэн, дэг жаягуудаа сүр дуулиантай болгож ер бусын эд өлгийн зүйлс болон гайхамшиг бүтээгч шүтээнүүдийг цуглуулах гэж хамаг чадлаараа хичээдэг байлаа.{АМ 172.1}Aм 144.1

    Берн хотын Доминикан урсгалынхан авьяаслаг залуу сурагчийг сүмдээ элсүүлж чадвал олз омог, нэр хүндийн аль алиныг авчирна гэж бодож байв. Түүний цэл залуу нас, илтгэх, бичих чадвар, дуу хөгжим яруу найргийн авьяас нь хүн ардыг сүмийн сүр жавхлан, гадаад байдлаас илүүтэй татаж, сүм хийдийг нь орлоготой болгох байв. Тэд худал хуурмаг хоосон магтаалаараа Звинглиг сүмдээ татахыг хичээж байв. Лютер сургуулнйи сурагч байхаасаа сүмийн санваартны өрөөнөөс гардаггүй байсан бөгөөд хэрэв Бурхан түүнд туслаагүй бол тэрээр дэлхий дахинд танигдахгүй байсан юм. Харин Звинглид ийм аюул тохиолдоогүй. Бурханы ивээлээр түүний эцэг нь зальт санваартнуудын санаархлын талаар мэдээлэл авчээ. Тэрээр хүүгээ санваартны хоосон, хэнд ч хэрэггүй амьдралаар амьдраасай гэж хүсээгүй юм. Тиймээс хүүгийнхээ ирээдүй аюулд өртөж буйг мэдээд, түүнийг даруй гэртээ ирэхийг тушаасан байна. {АМ 172.2}Aм 144.2

    Звингли эцгийнхээ тушаалаар гэртээ ирсэн ч төрсөн нутагтаа удаан тогтож сууж чадалгүй хэсэг хугацааны дараа Басел хот уруу суралцахаар явжээ. Тэнд Бурханы үнэгүй уучлал нигүүлслийн тухай сайн мэдээг анх удаа сонсчээ. Эртний хэл судлалын багш Виттенбак Грек, Еврей хэл судалж байхдаа Ариун Бичээсүүдэд татагдаж, удирдлагандаа суралцаж байгаа сурагчдынхаа оюун ухаанд Бурханы гэрлийг тусгасан ажээ. Тэрээр профессорууд хийгээд гүн ухаантнуудын сургадаг онолуудаас илүү эртний, хязгааргүй үнэ цэнэтэй үнэн гэж байдаг хэмээн зааж байв. Мөн Христийн үхэл бол гэм нүгэлт хүний цорын ганц аврал хэмээн эртний үнэнийг заажээ. Эдгээр үгс Звинглийн хувьд өглөө гийдэг үүрийн гэгээ байлаа.)АМ 173.1}Aм 144.3

    Звингли удалгүй Баселаас бүх насаараа хийх ажилдаа дуудагджээ. Түүний ажил хөдөлмөрийн гараагаа эхлэх газар нь төрсөн нутгаас нь холгүй орших Альпийн нурууны бүс нутаг байв. Тэрээр санваартан болох ёслолынхоо дараа «Тэнгэрлэг үнэний эрэлд зүрх сэтгэлээ зориулсан юм. Учир нь тэрээр Христийн сүргийг хэн хариуцаж байгааг сайн таньж мэдэх ёстой байлаа» хэмээн түүний найз дурссан байна.—Wylie, b. 8, ch. 5. Звингли Бичээсүүдийг судлах тусам үнэнийг болон Ромын хуурамч үзлийн ялгааг улам тод харж байв. Тэрээр цорын ганц туйлын, алдаа мадаггүй Бурханы үгийг агуулсан Библид өөрийгөө бүрэн зориулжээ. Тэрээр Библи өөрөө өөрийгөө тайлбарлах ёстой гэдгийг олж мэджээ. Мөн ямар нэгэн онол, номлолыг бататгахын тулд Бичээсүүдийг ашиглах бус харин Библийн шууд утга, үнэн сургаалыг судлах ёстойгоо ойлгосон байна. Тэрээр Библийг зөв ойлгохын тулд бүх нөөц бололцоогоо дайчилж, чин сэтгэлээр залбирч буй хүмүүст үнэнийг илчилж өгдөг Ариун Сүнснээс тусламж хүсэж байлаа.{АМ 173.2}Aм 145.1

    Звингли «Бичээсүүд нь хүнээс бус, Бурханаас ирсэн бөгөөд бүхнийг гэгээрүүлэгч Бурхан энэхүү үгс нь Бурханаас ирснийг ойлгуулах болно. Бурханы үг ... алдаа мадаггүй. Бурханы үг хурц гэрэлтэж, өөрийгөө тайлбарлаж, мэдүүлэн, хүнийг Бурханы аврал, нигүүлслээр дүүргэж, Бурханы тайвшралыг мэдрүүлэн, өөрийгөө умартаж, яллаж, даруу болгодог» хэмээжээ. Звингли хэлсэн үгээ үнэн гэдгийг батлан харуулав. Тэрээр хожим: «Намайг бүхнээ зориулан Ариун Бичээсүүдийг судлах үед, гүн ухаан, сүмийн теологи судлаачид үргэлж сөргөлддөг болов. Удаан маргасны эцэст би ‘Та тэр бүх худал хуурмагийг мартаад, Бурханы энгийн үгнээс Түүний илэрхийлж буй утгыг судал’ гэж хэлэв. Тэгээд би Бурханаас гэрэл гэгээ гуйж эхэлсэн ба Бичээсүүд надад хамаагүй хялбар болж ирсэн” гэж бичжээ.—Ibid., b. 8, ch. 6.{АМ 174.1}Aм 145.2

    Звингли номлолоо Лютерээс хүлээн аваагүй байлаа. Түүний үзэл Христийн сургаал байв. Швейцарь Шинэчлэгч энэ талаар «Хэрэв Лютер Христийг тунхагладаг бол надтай адил зүйлийг хийж байна. Түүний Христ уруу дагуулсан хүмүүсийн тоо миний Христ руу аваачсан хүмүүсийнхээс тоолж баршгүй олон. Гэхдээ энэ нь чухал биш. Би Христээс өөр ямар ч нэрийг тунхаглахгүй, би Түүний цэрэг, Тэр миний Эзэн. Би Лютерт, Лютер надад ганц ч үг бичиж байгаагүй. Гэвч бид хоёр хоёул ямар ч зөрчилдөх зүйлгүй, Христийн сургаалын талаар ижил санаатай байгаа нь Бурханы Сүнс Бичээсээр зөрдөггүйг харуулж байна.»—D’Aubigne, b. 8, ch. 9.{АМ 174.2}Aм 145.3

    1516 онд Звингли Айнсидельн дахь сүмд номлохоор уригджээ. Тэрээр энэ газар Ромын завхралыг илүү ойроос харж, Альпийн нутгаас алсад түгэх Өөрчлөн Шинэчлэгчийн хүчтэй нөлөөг үзүүлэх болов. Айнсидельн хотод гайхамшиг үйлдэх хүчтэй Онгон Мариагийн хөшөө олны анхаарлыг татдаг байв. Сүмийн хаалганы дээр «Эндээс бүх нүглээ уучлуүлж болно” гэсэн бичиг байдаг байв.»—Ibid., b. 8, ch. 5. Аянчид дөрвөн улирлын турш Онгон Мариагийн дуганд ирдэг байсан ба жилд нэг удаа болдог сүмийн ёслолд Швейцарийн өнцөг булан болон Франц, Германаас маш олон хүн энэ сүмд ирдэг байжээ. Энэ бүхэнд эгдүүцсэн Звингли мухар сүсэгтээ боолчлогдсон хүмүүст сайн мэдээний эрх чөлөөг тунхаглах боломжтой болов.{АМ 174.3}Aм 145.4

    Тэрээр «Бурхан энэ сүмд бусад газраас илүү ихээр оршдог гэж бүү бод. Та хаа ч амьдарсан Бурхан таны эргэн тойронд байж, таныг сонсоно. ... Урт удаан даяанчлал, өргөл барьц, хөрөг дүрс Мариагийн болон бусад гэгээнтнүүдийн залбирал мэтийн утгагүй зүйлс та нарт Бурханы нигүүлслийг өгч чадах уу? ... Бидний байнга давтдаг олон хий хоосон залбирлууд юунд хэрэгтэй юм бэ? Өнгөлөг дээл, гялайсан толгой, чирэгдсэн урт нөмрөг эсвэл алтан цацагтай шаахай ямар үр дүнтэй юм бэ?... Бурхан зүрх сэтгэлийг хардаг бөгөөд бидний зүрх Түүнээс холдсон байна” гэж хэлсэн байна. Тэрээр цааш үргэлжлүүлэн «Загалмай дээр нэг удаа өргөгдсөн Христ бол итгэсэн хүмүүсийн нүглийг мөнхөд уучлах золиос ба төлөөс мөн” гэжээ.—Ibid., b. 8, ch. 5.{АМ 175.1}Aм 146.1

    Энэ сургаал олон хүнд таалагдсангүй. Ядарч туйлдан байж хийсэн даяанчлал нь хий хоосон зүйл байсныг мэдэх нь тэдэнд таагүй санагдаж байлаа. Тэд Христийн үнэгүй уучлалыг ойлгож чадахгүй байв. Тэд Ромынхны заасаар байгаа диваажинд хүргэх хуучин аргад дуртай байлаа. Тэд илүү дээр аргыг эрж хайх тэмцлээс хойш суужээ. Авралаа санваартнууд болон папад даатгах нь зүрх сэтгэлийн ариуслыг эрж хайхаас илүү амар байжээ.{AM 175.2}Aм 146.2

    Гэвч Христээр аврагдах мэдээг өөр бүлгийн хүмүүс баяртайгаар хүлээн авч байв. Ромын ёс заншлууд зүрх сэтгэлд нь амар тайвныг өгөхөө больж, Аврагчийн цусыг эвлэрүүлэл хэмээн итгэлээрээ хүлээн авчээ. Тэдгээр хүмүүс ариун нандин мэдлэгээ бусадтай хуваалцахаар гэр ГЭР рүүгээ буцацгаав. Ингэж гацаанаас гацаанд, тосгоноос тосгонд үнэн түгж Онгон Мариагийн сүмд ирдэг даяанчдын тоо үлэмж багасав. Өргөл барьц багасч, Звинглигийн цалин хөлс ч төдий хэмжээгээр буурав. Гэвч туйлшрал болон мухар сүсгийн хүч чадал сулрахыг харсан түүний хувьд энэ бүхэн баяр хөөртэй үйл явдал байлаа.{АМ 175.3}Aм 146.3

    Сүмийн удирдлагууд Звинглигийн хийж буй үйлдлийг мэдэж байсан хэдий ч хэсэг хугацаанд хөндлөнгөөс оролцолгүй харж байлаа. Тэд түүнийг үйл хэрэгтээ ашиглана гэж найдан хоосон магтаалаар сэтгэл зүрхийг нь урвуулахыг оролдож байв. Гэвч үнэн, ард түмний зүрх сэтгэлийг илүү эзэмдсээр байсан юм.{АМ 176.1}Aм 146.4

    Звинглигийн Айнсидельнд дахь үйлчлэл түүнийг илүү өргөн ажил үйлсэд бэлтгэж байв. Гурван жилийн дараа Звингли Цюрих хотын чогчин дуганд номлогчийн албан тушаалд дуудагджээ. Тэр газар бол Швейцарийн холбооны хамгийн гол хот байсан бөгөөд энд гарсан өөрчлөлт хаа сайгүй амархан тархдаг байв. Харин түүнийг Цюрихт урьсан сүмийн зэрэгтнүүд өөрчлөлт шинэчлэлд дургүй байсан бөгөөд түүнд хэцүү үүрэг даалгавар даалгах болжээ.{АМ 176.2}Aм 147.1

    Тэд «Чи сүмд орж ирсэн орлогыг өчүүхэн ч дутаахгүй цуглуулах хэрэгтэй. Чи индэр болон гэмшлийн зөвлөгөө өгөхдөө арван хувь болон сүмийн татвараа төлөхийг уриалж сүмд, өргөл хандиваараа хайр энэрлээ харуулахыг ятгах ёстой. Чи өвчтөн, ариун зоогийн ёслолоос, шашны зан үйлээс орох орлогыг арвижуулахын тулд шаргуу хөдөлмөрлө» гэж даалгасан байна. Сургагч нар «Ёс заншил, сургаал айлдах, сүргийг хоньчлохын тулд сүмийн номлогч дээрх үүргүүдийг гүйцэтгэнэ. Гэхдээ эдгээрийг, ялангуяа сургаал айлдахыг өөр хүнд хариуцуулж болно. Гэвч ёс заншлуудыг зөвхөн шаардлагатай үед, итгэл даахуйц хүмүүсээс өөр хүнд хариуцуулж болохгүй. Чи ёс заншлыг хамаагүй хүмүүст даатгаж болохгүй» хэмээн үргэлжлүүлэн хэлэв.—Ibid., b. 8, ch. 6.{АМ 176.3}Aм 147.2

    Звинглиүүрэгдаалгавраадуугүйсонсоод,чухалалбандурьжхүндэтгэл үзүүлсэнд талархан ирээдүйд баримтлах чиглэлээ тэдэнд танилцуулав. Тэрээр «Христийн амьдралыг хүмүүст зааж өгөлгүй их удсан байна. Би Матайн сайн мэдээг бүхлээр нь... зөвхөн Бичээсүүдийн тусламжтайгаар, гүн гүнзгий зааж, эшлэлүүдийг харьцуулж, чин сэтгэлийн тасралтгүй залбиралтайгаар үнэнийг номлох болно. Би зөвхөн Бурханы алдрын төлөө, Түүний цорын ганц Хүүг магтаж, чин үнэн итгэлээр хүмүүс жинхэнэ аврал болон сэргэлтийг мэдрүүлэхээр үйлчлэх болно” гэжээ.— Ibid., b. 8, ch. 5. Зарим Сүмийн зэрэгтнүүд түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөөгүй ба бодол санааг нь өөрчлөхийг оролдсон ч Звингли тууштай байлаа. Тэрээр шинэ арга барил нэвтрүүлэхгүй, харин зөвхөн эртний, ариун сүмийн хэрэгжүүлж байсан хуучин аргыг хэрэглэнэ гэж мэдэгдсэн юм.{АМ 176.4}Aм 147.3

    Хүмүүс түүний тунхагласан үнэний мэдээнд татагдаж, сургаалуудыг нь сонсохоор үй олноороо цуглах болов. Сүмийн цуглаанд оролцохоо больсон хүмүүс хүртэл түүнийг сонсохоор ирдэг болжээ. Тэрээр сонсогчдод Сайн Мэдээний номуудыг танилцуулж, Христийн амьдрал, сургаал, үхлийн тухай Ариун сүнсний хүчээр бичигдсэн түүхүүдийг уншиж, тайлбарлан үйлчлэлээ эхлүүлэв. Тэрээр Айнсидельнд байсан шигээ Бурханы үгийг цорын ганц үнэн эрх мэдэл бөгөөд Христийн үхэл бол цорын ганц, жинхэнэ золиос хэмээн зааж байв. Тэрээр «Авралын жинхэнэ эх сурвалж болсон Христ уруу би та бүхнийг аваачихыг хүсэж байна” гэж хэлэв.—Ibid., b. 8, ch. 6. Улс төрчид, эрдэмтэд, ажилчид, тариачид гэх мэт нийгмийн бүх давхаргын хүмүүс номлогчийн үгийг бичин авч байлаа. Тэд түүний үгсийг шимтэн сонсож байв. Тэрээр үнэгүй авралыг түнхаглаад зогсохгүй, тухайн цаг үеийн бузар үйлс, газар авч буй завхралыг аймшиггүйгээр буруутгаж байлаа. Хүмүүс сүмээс Бурханыг магтан гэртээ харих болов. Тэд «Энэ хүн үнэнийг номлож байна. Тэр бол биднийг Египетийн харанхуйгаас чөлөөлөх Мосе мөн” хэмээн ярьж байв.—Ibid., b. 8, ch. 6.{АМ 177.1}Aм 147.4

    Түүний ажил үйлсийг хүмүүс эхлээд ихэд сэтгэл хөдлөн дэмждэг байсан ч яваандаа эсэргүүцэж эхлэв. Түүний ажлыг нурааж, сургаалыг нь бурууттах гэж санваартнууд хичээх болов. Олон хүн түүнийг тохуурхан, доромжилж байхад бусад нь түүний амыг хамхих гэж айлган сүрдүүлж эхлэв. Гэвч Звингли энэ бүхнийг тэвчиж, энэ тухайгаа «Хэрэв бид Есүс Христийн төлөө нүгэлтнүүдийг ялан дийлэхийг хүсвэл, олон зүйлийг нүдээ анин өнгөрүүлэх хэрэгтэй» гэв.—Ibid., b. 8, ch. 6.{АМ 177 2}Aм 148.1

    Энэ үед өөрчлөн шинэчлэлийн ажилд дэмжлэг болох шинэ хүч гарч ирэв. Шинэчлэгдсэн итгэлийг дэмжигч Баселын иргэн Лютерын зарим бүтээлийг Лютерын дэмжигчтэй цуг Цюрих уруу илгээж, Лютерын бүтээлүүдийг худалдвал үнэний гэрлийг түгээх хүчтэй зэвсэг болно гэсэн саналыг тавьжээ. Тэрээр Звинглид хандаж «Энэ хүн анхааралтай, чадвартай эсэхийг шалгаарай. Хэрэв байгаа бол түүнийг хотоос хот, тосгоноос тосгонд илгээж Швейцарь хүмүүст Лютерын бүтээлүүдийг болон жирийн хүмүүст Эзэний Залбирлыг тайлбарласан хэсгийг тараалгая. Хэдий олон хүн авна төдий чинээ олон худалдан авагчтай болно” гэж бичсэн байдаг.—Ibid., b. 8, ch. 6. Ийнхүү гэрэл түгж эхлэв.{АМ 178.1}Aм 148.2

    Хүмүүсийг харанхуйд төөрүүлж, боолчлохоор ашигладаг Сатаны зэвсэг болох хүмүүсийн мунхаглал, мухар сүсэг бишрэлийн дөнгийг эвдэхээр Бурхан зэхэж байлаа. Ард түмэнд газар сайгүй Христийн цусаар өршөөл, зөвт байдлыг олж авах тухай сургаж байхад Ромчууд Христэд итгэгч улс орнуудад уучлалыг мөнгөөр худалдахаар илүү ихээр хичээх болов.{АМ 178.2}Aм 148.3

    Сүмийн сан хөмрөгийг дүүргэхийн тулд нүгэл бүхэнд үнэ хөлс тогтоож, хүмүүст гэмт хэрэг чөлөөтэй үйлдэх эрх бүхий гэрчилгээ гардуулах болов. Ийнхүү нүглүүдийн уучлалыг мөнгөөр худалддаг, Христ үнэгүй уучилдаг гэсэн хоёр хөдөлгөөн зэрэг дэлгэрч, Ромынхон гэм нүгэл үйлдэх гэрчилгээ олгож, ашиг орлогоо зузаатгаж байсан бол Шинэчлэгчид нүглийг буруутгаж, Христийг уучлан өршөөж, авран хамгаалдаг гэдгийг тунхаглаж байлаа.{АМ 178.3}Aм 148.4

    Германд гэмийг уучилсан гэрчилгээг худалдах эрхийг Доминикан урсгалын санваартнуудад өгч, бузар муу Тетзел энэ бүхнийг гардан гүйцэтгэж байв. Швейцарьт энэ үйл хэргийг Итали санваартан Самсоны удирдлага доорх Францискан урсгалын бүлэглэлүүд гүйцэтгэж байв. Самсон папын эрдэнэсийн санг дүүргэхийн тулд Герман, Швейцариас үлэмж их мөнгө цуглуулж, сүмд том гавьяа байгуулсан байлаа. Удалгүй Швейцарь нутгаар явж, ард олныг цуглуулж, ядуу тариачдын зоосыг цөлмөж, чинээлэг давхаргаас их хэмжээний хандив өгөхийг шаардаж байв. Өөрчлөн шинэчлэл энэхүү наймааг таслан зогсоож дийлэхгүй байсан тул нөлөө нь хэдийнээ үр дүнгээ өгч эхэлсэн байв. Самсон Швейцарьт ирээд, худалдах зүйлсээ аван Звинглигийн амьдарч байсан Айнсиделийн зэргэлдээх тосгонд иржээ. Зорилгыг нь мэдсэн Шинэчлэгч түүнийг эсэргүүцэжэхлэв. Тэр хоёр уулзаж байгаагүй ч Звингли, Самсоны мунхруулгыг өөр муж уруу явахаас өөр аргагүй болтол амжилттай илчилсэн юм.{АМ 178.4}Aм 149.1

    Цюрих хотод Звингли уучлалыг наймаалдаг хүмүүсийг зоригтой эсэргүүцэн номлож байв. Самсоныг Цюрихт ирэхэд зөвлөлийн гишүүн тосож уулзаад, хотод орж ирэхгүй байхыг хүсэмжилсэн мэдээгээ дуулгажээ. Гэвч элдэв арга сүвэгчилсний эцэст тэрээр хотод орсон хэдий ч уучлалын бичгээ зарж чадалгүй хөөгдсөн бөгөөд удалгүй Швейцарийг орхин явжээ.{АМ 179.1}Aм 149.2

    1519 онд Аугаа Үхэл гэсэн тахал Швейцарийг дайрч, өөрчлөн шинэчлэлтийн үйл явцад хүчтэй түлхэц болжээ. Үхэлтэй нүүр тулсан хүмүүс дөнгөж худалдаж авсан уучлалын гэрчилгээ нь ямар ч хэрэггүй, үнэ цэнэгүй зүйл болохыг ухаарч, итгэл бишрэлийн бат суурийг олж мэдэхээр хүсэн тэмүүлэх болов. Звингли Цюрих хотод тахлаар өвдөж, эдгэрэх найдвараа алдах хүртлээ доройтсон ба хүмүүс түүнийг үхсэн гэсэн мэдээ түгээжээ. Гэхдээ тэр хүнд бэрх цаг мөчид итгэл найдвар, хүсэл зорилгоо алдаагүй юм. Тэрээр Калварын загалмайг гэм нүглийг бүрэн уучлан өршөөдөгт итгэж байлаа. Тэрээр үхлээс мултарч, эдгэрээд сайн мэдээг урьдаас илүү гал цогтой тунхаглаж эхэлсэн ба тунхаглаж буй үгс нь ер бусын хүчтэй байв. Хүмүүс үхлийн аюулаас хэлтрүүлэгдсэн хайрт номлогчоо баяртайгаар хүлээн авсан юм. Өвчтэй болон үхэж буй хүмүүсийг асарч байсан хүмүүс сайн мэдээний үнэ цэнийг урьд урьдаас илүү хүчтэй мэдэрч байлаа.{АМ 179.2}Aм 149.3

    Звингли үнэнийг илүү ойлгосныхоо дараа сайн мэдээний шинэчлэгч хүчийг илүү ихээр мэдэрч байв. Хүн төрөлхтний доройтол, авралын төлөвлөгөө бодлыг нь ямагт эзэмдэж байлаа. Тэрээр «Адам дотор бид бүгд үхэж, завхрал болон буруутгалд живсэн» гэж хэлжээ.—Wylie, b. 8, ch. 9. «Христ ... бидэнд хэзээ ч дуусашгүй авралыг өгсөн. ... Түүний чин хүсэл бол ... мөнхийн эдгээх чадвартай мөнхийн золиос болох явдал байв. Энэ нь эргэлзээгүй итгэлээр Христэд найдагч хүмүүсийн өмнөөс тэнгэрийн шийтгэлийн хөлсийг мөнхөд төлж барагдуулсан гэсэн үг.” Гэвч Христийн уучлал нигүүлсэл нь хүмүүс гэм нүглээ чөлөөтэй үргэлжлүүлэн хийж болно гэсэн үг биш гэдгийг тэрээр тодорхой сургаж байв. «Бурханд итгэдэг газар, Бурхан оршиж байдаг. Бурхан оршин байгаа газарт хүмүүсийг сайн үйлс уруу уриалан дуудах урам зориг ямагт оршдог.»—D’Aubigne, b. 8, ch. 9.{АМ 180.1}Aм 149.4

    Звинглигийн номлол олны анхаарлыг татаж гол сүмд хүмүүс багтахаа больжээ. Тэрээр үнэнийг хүмүүсийн ойлгох хэмжээгээр бага багаар дэлгэж байлаа. Ингэхдээ эхлээд хүмүүсийг цочирдуулж, хагаралд хүргэх сэдвүүдийг хөндөхөөс зайлсхийн болгоомжилсон юм. Түүний үйлс хүмүүсийн зүрхийг Христийн сургаал руу хандуулан, Түүний хайраар өөрчилж, Есүсийг дуурайх хүсэлтэй болгох үүрэгтэй байв. Тэд сайн мэдээний зарчмуудыг хүлээн зөвшөөрснөөр мухар сүсэг, ёс заншлуудыг ялан дийлсэн юм.{АМ 180 2}Aм 150.1

    Цюрих хотод Өөрчлөн Шинэчлэлт алхам алхмаар өсөн хөгжиж байлаа. Дайснууд нь түтшиж түүнийг идэвхтэйгээр эсэргүүцэж эхлэв. Нэг жилийн өмнө Виттенбургийн санваартан Вормс хотод пап болон хаанд дагаар орохгүй гэсэн хариулт өгч байсан бол Цюрих хотод папын тунхаглал мөн ижил эсэргүүцэлтэй тулгарав. Звингли олон дайралтад өртсөн юм. Папын эзэмшил нутгуудад сайн мэдээний дагалдагчдыг байсхийгээд галдан шатаадаг байсан хэдий ч, дайснуудын сэтгэл ханаагүй билээ. Тэд тэрс үзлийг зааж буй багшийг дуугүй болгохыг зорьж байв. Ийнхүү Констанцын хамба Цюрихын зөвлөлд гурван төлөөлөгчөө илгээж, Звинглиг ард түмэнд сүмийн хуулийг зөрчихийг ухуулж, нийгмийн амар амгалан, сайн сайханд муугаар нөлөөлж байна гэж буруутгав. Хэрэв сүмийн эрх мэдлийг хэрэгсэхгүй болговол дэлхий бүхэлдээ эмх замбраагүй байдалд орно гэж сүрдүүлжээ. Звингли «Цюрих хотод намайг сайн мэдээ түгээсэн дөрвөн жилийн хугацаанд «Хот холбооны бусад хотуудаас илүү нам гүм, амар тайван байсан» гэж хариулсан байдаг. Тэрээр үргэлжлүүлэн «Христэд итгэх нь нийгмийн амар амгалан байдлыг хамгийн шилдгээр хамгаалдаггүй биш гэж үү?” хэмээв.—Wylie, b. 8, ch. 11.{АМ180.3}Aм 150.2

    Сүмийн төлөөлөгчид улс орны зөвлөлийн гишүүдийг сүмээ орхихгүй байхыг зөвлөөд, сүмээс өөр аврагдах боломж байхгүй хэмээн тунхаглаж байв. Звингли энэ бүхэнд «Гүтгэлгийг бүү сонс. Сүмийн үндэс бол Христийг итгэлээрээ хүлээн зөвшөөрсөн Петрийн итгэж байсан Христ буюу булангийн Чулуу билээ. Эзэн Есүсийг бүх зүрх сэтгэлээрээ хүлээн авсан ямар ч үндэстэн ястан Бурханаар аврагдана. Христ буюу энэ сүмээс өөрөөр хэн ч аврагдаж чадахгүй» хэмээн хариулжээ.—D’Aubigne, London ed., b. 8, ch. 11. Ийнхүү Чуулган сүмийн тэргүүн зэрэгтэнтэй уулзалт хийсний үр дүнд төлөөлөгчдийн нэг нь шинэчлэгдсэн итгэлийг хүлээн зөвшөөрсөн билээ.(АМ 181.1)Aм 150.3

    Зөвлөл Звинглийн эсрэг арга хэмжээ авахаас татгалзаж, Ром шинэ дайралт хийхээр бэлтгэлээ базааж эхлэв. Шинэчлэгч дайснуудынхаа бэлдэж буй урхины тухай мэдээлэл аваад «Тэд ирвэл ирэг. Би далайн давалгаанаас хадан цохио хэрхэн эмээдэг түүн шиг байна гэж хэлсэн байдаг.»—Wylie, b. 8, ch. 11. Сүмийн хэргэм зэрэгтнүүд Звинглийн үйлсийг таслан зогсоохыг оролдсон ч үнэндээ дэмжлэг болж байв. Үнэн түгэн дэлгэрсээр байлаа. Лютерын гэнэт алга болсонд Герман итгэгчид сэтгэлээр унаж байсан ч Швейцарьт сайн мэдээ хүчтэй дэлгэрч буйг хараад, урам зориг оржээ.{АМ 181.2}Aм 151.1

    Цюрих хотод Өөрчлөн Шинэчлэлтийн үр дүнд гэмт хэргийн гаралт буурч, эв нэгдэл, дэг журам сайжирчээ. «Хот маань амар тайван байна. Хзрүүл маргаан, хууран мэхлэлт, атаархал, зөрчил алга. Эзэнээс өөр ийм эв нэгдэл, амар тайван, бурханлаг байдлын үр жимсээр дүүргэх номлолыг өгч чадна гэж үү?” гэж бичигджээ.—Ibid., b. 8, ch. 15.{АМ 181.3}Aм 151.2

    Өөрчлөн Шинэчлэлтийн амжилтууд нь Ромыг дэмжигчдэд түүнийг түлхэн унагах илүү өөр, шийдвэртэй алхам хийхэд хүргэжээ. Германд Лютерын үйлсийг хүчээр дараад, үр дүнд хүрээгүйг харсан Ромынхон өөрчлөн шинэчлэлтэй өөрсдийн мэддэг аргаараа тулалдахаар шийдэв. Тэд Звинглитэй халз мэтгэлцэж, заавал ялахын тулд мэтгэлцэх газар болон шүүгчдийг сонгохоор, бүхнийг урьдчилан зохион байгуулав. Тэд Звинглиг буулган авч чадахгүй бол түүнийг гараасаа алдахгүй байлгах арга олжээ. Удирдагчийнх нь амыг барьчихвал хөдөлгөөнийг нь хялбархан дарж болох учир тэд энэ төлөвлөгөөгөө тун нарийн нууцалжээ.{АМ 181.4}Aм 151.3

    Мэтгэлцээнийг Баденд хийхээр товлосон ч Звингли очсонгүй. Сайн мэдээний дэмжигчдийг папын эзэмшдэг газар нутгуудад галдан шатааж байгаа тул Цюрихын зөвлөл папын талын далд санааг сэжиглэж, пастораа хамгаал гэсэн заавар өгсөн байв. Звингли Цюрих хотод Ромын илгээх ямар ч эсэргүүцэгчтэй нүүр тулахад бэлэн байсан ч үнэний төлөө тэмцэгчдийн цусыг урсгасан Баден хотод очих нь гарцаагүй аюулд оруулах байв. Оеколампадиус, Халлер хоёр Өөрчлөн Шинэчлэлтийг төлөөлж, алдарт эрдэмтэн Екк болон олон эрдэмтэн доктор, сүмийн зэрэгтнүүдтэй хамт Ромыг төлөөлөн мэтгэлцэхээр ирсэн байлаа.{АМ 182.1}Aм 151.4

    Мэтгэлцээнд Звингли байгаагүй ч түүний нөлөө мэдрэгдэж байв. Т эмдэглэ л хөтлөх эрхийг папын талын сонгосон хүмүүст даалгасан бөгөө д бусад хүмүүс тэмдэглэл хөтөлвөл үхлийн ял онооно гэж хориглосон байв. Звингли Баденд яригдсан бүх мэдээллийг өдөр бүр сонсож байлаа. Мэтгэлцээнийг үзэхээр очсон нэгэн оюутан тухайн өдрийн яригдсан бүхнийг үдэш тэмдэглэн хөтөлж байв. Ийнхүү тэмдэглэлүүдийг Оеколампадиусын өдөр бүр бичиж байсан захидлын хамт Цюрихт байсан Звинглид хүргэх үүргийг өөр хоёр оюутан хариуцаж байв. Шинэчлэгч зөвлөгөө, дэвшүүлж буй саналуудаа хариу болгон бичиж явуулдаг байв. Тэрээр захидлуудаа шөнийн дотор багтаан бичдэг байсан бөгөөд оюутнууд захидлыг өглөө Баденд хүргэж өгдөг байв. Тэд Хотын дааман хаалган дээрх харуулуудын хараанд өртөхгүйн тулд сагс толгой дээрээ барьж хот руу чөлөөтэй нэвтэрч байлаа.{АМ 182.2}Aм 151.5

    Звингли ийнхүү заналт дайснуудтайгаа тулалдсаар байлаа. «Тэрээр нойроо хасан боловсруулсан зөвлөгөөгөө Баден руу илгээснээр дайснуудын дунд байж мэтгэлцэхээс илүү хөдөлмөрлөсөн юм» гэж Микониус хэлсэн байна.—D’Aubigne, b. 11, ch. 13.{АМ 183.1}Aм 152.1

    Ялалтандаа хэт найдсан Ромчууд тансаг хувцас, чамин гоёл чимэглэлээ гайхуулсаар Баденд иржээ. Тэд тансаг зоог барьж, хамгийн үнэтэй амттан шимттэн, сайн дарсаар ширээгээ дүүргэсэн байлаа. Тэд сүмийн ажлын ачаалал дарамтаа баярхал, найр цэнгэлээр хөнгөлж байлаа. Харин Өөрчлөн Шинэчлэгчид тэднээс тэс өөр байв. Тэд гуйлгачингаас арай дээр харагдах хувцастай байсан ба ширээн дээрээ зассан тарчигхан хоол хүнс нь удалгүй дуусч байв. Оеколампадиусын газрын эзэн түүний өрөөгөөр шагайх бүртээ түүнийг ном уншиж, залбирч байхыг нь хараад ихэд гайхаж, түүнийг хэдий буруу номтон боловч «Тун итгэл бишрэлтэй” хүн юм гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.{АМ 183 2}Aм 152.2

    Мэтгэлцээн дээр «Екк бардам, сүр жавхлантайгаар индэр дээр заларч байхад дорой хувцастай Оеколампадиусыг болхи хийцтэй модон сандал дээр суулгасан байлаа.»—Ibid., b. 11, ch. 13. Екк хүдэр хоолой, өөртөө итгэлтэй байдлаараа илүү давуу байв. Мөн сүмийн итгэл бишрэлийг хамгаалсны төлөө чамгүй шан харамж авах байсан тул хичээл зүтгэл нь алт мөнгө, алдартай болох найдварыг нь өдөөж байлаа. Тэрээр ухаалаг хариултыг дийлэхгүй үедээ бусдыг дайран доромжилж, хараан загнахаас буцахгүй байв.{АМ 183 3}Aм 152.3

    Төлөв даруу, өөртөө итгэлгүй Оеколампадиус мэтгэлцээнээс зүрхшээж байсан ч «Би Бурханы үгнээс өөр жишгийг хүлээн зөвшөөрөхгүй» гэсэн ариун тангараг тавин мэтгэлцээнд оролцжээ. — Ibid., b. 11, ch. 13. Тэрээр гадаад байдлаараа эелдэг, боловсон харагдахаас гадна чадварлаг, дийлдэшгүй мэтгэлцэгч гэдгээ харуулсан юм. Ромчууд заншил ёсоор сүмийн ёс заншил, эрх мэдлээр сүрдүүлж байсан бол Шинэчлэгч Ариун Бичээсүүдэд тууштайгаар түшиглэж байв. Тэрээр, «Ёс заншил үндсэн хуулинд үл нийцэх бол Швейцарьт хүчин төгөлдөр тооцогдохгүй бөгөөд итгэл бишрэлийн хувьд Библи бол үндсэн хууль мөн” хэмээн тунхаглав.—Ibid., b. 11, ch. 13.{АМ 183.4}Aм 152.4

    Мэтгэлцэж буй хоёр талын энэхүү ялгаа нь сонсогчдод нөлөөжээ. Еккийн бардамнал, ихэрхлээр дүүрэн хийрхийлэлд эгдүүцсэн ард түмэн Шинэчлэгчийн тодорхой баримтуудыг тайван эелдгээр танилцуулж буйд нь татагдаж байв.{АМ 184.1}Aм 153.1

    Мэтгэлцээн арван найман өдөр үргэлжилсэн бөгөөд эцэстээ папын талынхны ялалтаар төгсжээ. Төлөөлөгчдийн ихэнх нь Ромын талд орж, зөвлөл Шинэчлэгчийг ялагдсанд тооцож, тэднийг удирдагч болох Звинглитэй хамт сүмээс хөөснөө зарлав. Мэтгэлцээний үр дүн аль тал үнэний талд буйг илчилж өглөө. Энэхүү халз мэтгэлцээн Протестант хөдөлгөөнд хүчтэй дэмжлэг болж Берн, Басел зэрэг хотууд Өөрчлөн Шинэчлэлтийг дэмжиж, дагахаа зарлажээ.{АМ 184.2}Aм 153.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents