Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    9—Бидний амьдрал ба ажил үйлс

    Бурхан бол орчлон ертөнцийн аж амьдрал, гэрэл гэгээ, баяр баясгалангийн эх сурвалж мөн. Түүний адислал нарны гэрэл, ариун усны урсгал мэт Түүний бүхий л бүтээл туурвилд сацран гэрэлтэж байдаг юм. Бурхан хүмүүсийн сэтгэл зүрхэнд оршин байх аваас тэд ойр тойрныхоо хүмүүст хайр энэрлээр буян үйлдэх чадвартай болдог билээ.MonSC 72.1

    Бидний Аврагч цөхөрч доройтсон хүмүүсийг өөд нь татаж аврахдаа баяр баясгалан эдэлдэг юм. Үүний төлөө Тэр халуун амиа үл хайрлан, хараал зүхлийг үл хайхран загалмайг тэвчсэн. Тэнгэр элч нар ч мөн бусдын аз жаргалын төлөө байнга хөдөлмөрлөж байдаг. Үүндээ тэд баярладаг. Биеэ тоосон хүмүүс зовлонд нэрвэгдсэп хөөрхий ядуус, нүгэлтэй олонд туслах явдлыг ичгүүртэй хэрэг гэж үздэг байна. Тэгвэл энэ нь тэнгэрийн элч нарын эрхэм үйл хэрэг мөн ажээ. Христийн ариун хайр энэрлийн үзэл санаа, уур амьсгал хамаг тэнгэрийг дүүргэж, тэнгэрийн жаргалангийн мөн чанар нь болдог байна. Христийг залгамжлагчид эзэмших учиртай энэ үзэл санаа тэдний үйл ажиллагаанд заавал тодорно.MonSC 72.2

    Хэрэв бидний сэтгэл зүрхэнд Христийн хайр энэрэл оршиж байгаа бол Түүний анхилуун тансаг үнэрийг хүн бүхэн мэдэрнэ. Бидэнд шингэсэн Христийн үзэл санаа ангамал элсэн цөлд ядарч туйлдсан аянчны цангааг тайлж, дотрыг нь онгойлгогч булгийн хүйтэн устай адил болно.MonSC 72.3

    Есүсийг хайрлах хайр Тэрбээр хүн төрөлхтнийг адислан срөөж, оюун санааны хувьд өөд татахын тулд хөдөлмөрлөж байсан шиг хөдөлмөрлөх хүслээр илэрнэ. Тэр хайрын ачаар бид улам уриалгахан, улам зөөлхөн, Бүтээгчийн бүхий л бүтээлд улам нигүүлсэнгүй ханддаг болно.MonSC 73.1

    Аврагчийн амьдрал энэ хорвоод хөнгөн байгаагүй бөгөөд Тэр Өөрийгөө ер бодож байсангүй. Тэр мөхөж доройтож буй хүмүүнийг аврахын тулд шургуу, цуцалтгүй, ариун чармайлт гарган хөдөлмөрлөсөн юм. Тэр төрөхөөсөө аваад загалмайд цовдлуулах хүртлээ саад бэрхшээл, хүнд хэцүү аялал, ядаргаатай ажил хөдөлмөрөөс үл шантран, Өөрийгөө огоорох замаар явсан юм.MonSC 73.2

    Есүс Өөрийнхөө тухай «Хүний хүү үйлчлүүлэхийн тулд биш, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ” хэмээн өгүүлжээ (Матай 20:28). Түүний амьдралын гол зорилго үүнд оршиж байлаа. Бусад бүх зүйл Түүний хувьд гол ажилд нь дэм болдог хосрдугаар зэргийн зүйл байсан юм. Бурханы хүсэл зоригийг биелүүлэх явдал Түүний хувьд уух унд, идэх хүнс мэт эрхэм байлаа. Есүс цуцалтгүй хөдөлмөрлөж байх үедээ Өөрийгөө болон Өөрийнхөө эрх ашгийг умартдаг байсан юм.MonSC 73.3

    Үүнтэй нэгэн адилаар Христийн ивээлийг хүртсэн хүн бүр амьдарч буй газар дэлхийгээ ариусган сайжруулахын тулд бололцоотой бүхнийг хийж, ямар ч хохирол хүлээхэд бэлэн байх болно. Энэ үзэл санаа бол үнэнхүү төгс төгөлдөр хандлагын гэрчлэл мөн. Хүн Христ рүү дөхөж ирмэгц, түүний зүрхэнд Есүс дотор ямар хосгүй сайхан анд нөхөртэй учирснаа хүн бүхэнд ярих хүслэн төрдөг ажээ. Авран ариусгагч үнэн хүний сэтгэлд далд нууцгай үлдэх ёсгүй. Хэрэв бид Христийн зөвт ёсыг дагаж, Түүний аз жаргал хайрлагч Сүнс сэтгэлд минь байгаа л бол бид дуугүй байж таарахгүй. Хэрэв бид Эзэн тэнгэрийн ивээл хайрыг амталж үзсэн л бол бусдад ярих юмтай байх болно.MonSC 73.4

    Аврагчийг олсон Филиптэй адил бид хүн бүхнийг Түүнтэй харилцаач гэж урин дуудах болно. Бид тэдэнд Христийн сэтгэл татам сайхан чанар, ирээдүйн ертөнцийн нүднээ үл үзэгдэх бодит байдлыг толилуулахыг хичээнэ. Есүсийн замнасан замаар явж ойр тойрныхоо хүмүүст «хорвоогийн нүглийг Өөртөө авсан Бурханы Хурга энэ байна” гэж хэлэх чин хүсэл бидэнд төрөх болно (Иохан 1:29).MonSC 74.1

    Бусдыг жаргаах гэсэн бидний эрмэлзлэл бидэнд өөрсдөд маань буян болно. Ийм учраас Их Эзэн авралын үйлст биднийг оролцоосой гэж хүлээж байна. Хүмүүс ойр дотныхондоо буян үйлдээсэй гэсэндээ Тэр Бурханы мөн чанарт нэвтрэх давуу талыг тэдэнд олгосон юм. Энэ бол хамгийн эрхэм нэр хүнд. Бурханаас хүмүүст хайрласан хамгийн агуу их баяр баясгалан. Хайр энэрлийн энэ үйлст оролцож буй хүн бүхэн Бүтээгчдээ улам ойр дөт болно.MonSC 74.2

    Эзэн тэнгэр хүмүүст Түүний авралын зар, хайр энэрэл, итгэл найдварын сайн мэдээг хүргэж егөгтүн хэмээн тэнгэр элчүүдэд даатгаж болох байсан. Тэр Өөрийнхөө зорилгыг бислүүлэхийн тулд өөр бусад аргыг ч хэрэглэж болох байсан. Гэвч хязгааргүй хайртайдаа Тэр биднийг туслагчаараа сонгож авсан юм. Бид Христ болон тэнгэр элч нарын хамт хөдөлмөрлөж, буян жаргалыг нь хуваалцаж болно, бид энэ чин сэтгэлийн үйлстээ оюун санааны хувьд өсч чадна.MonSC 74.3

    Христ биднийг аврахын тулд хичнээн их зовж тарчилсныг ойлгомогц бид Түүнтэй зохирон амьдарч эхэлнэ. Бусдын аз жаргалын төлөө хийсэн амь бие хайргүй үйлдэл бүхэн биднийг улам нигүүлсэнгүй болгож, хорвоогийн Цагаатгагчтай улам нягт холбоно. Тэрбээр «баян байсан боловч Өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө Тэр ядуу болжээ» (2 Коринт 8:9). Бид анхлан бүтээгдэхдээ хийх ёстой байсан тэр л үйл хэргийг биелүүлж гэмээ нь бидний амьдрал Бурханы ерөөлөөр болох байв.MonSC 74.4

    Христийн хүссэнчлэн хөдөлмөрлөхийн цагт оюун санааны гүнзгий туршлага эзэмшиж, Бурханыг улам гүнзгий ойлгох хэрэгтэй гэдгийг бид мэдрэх болно. Бид зөвт ёсыг туйлаас хүсч, Бурхантай залбирлаар харилцахыг эрмэлзэх болно. Энэ харилцаа бидний итгэлийг бататгах бөгөөд сэтгэл санааны цангаагаа тайлахын тулд бид авралын эх сурвалж өөд тэмүүлэх болно. Амьдралд тохиолдох бэрхшээл, сорилтын улмаас бид Библийг байнга судалж, залбирлыг тасралтгүй үйлдэх болно. Бид Христийн ивээлийг хүртэж, танин мэдэхүйн талаар улам өсч, оюун санааны баялаг гуршлага хуримтлуулна.MonSC 75.1

    Хүн бусдын төлөө чин үнэнээсээ, сэтгэл харамгүй хүчин зүтгэвэл, хатуу шийдмэг зантай, бат тогтвортой болж, Христийн их хайр түүнийг төвшин, жаргалтай болгоно. Түүний хүсэл эрмэлзлэл улам бадрангуй болж, сэтгэл зүрх нь хойргоших, хар амиа бодох зайгүй болно. Христийн ивээл хишгийг хүртэгсэд оюун санааны хувьд өсч, Бурханд үйлчлэх суу хүчийг олно. Тэд тов тодорхой сүнслэг хараатай болж, хэлбэрэлтгүй арвижих итгэлийг олж, мөргөл залбирлаа эрч хүчтэйеэ үйлдэх бөлгөө. Бурханы Сүнс хүний сэтгэлд нөлөөлж, ариун эгшиглэн үүсгэнэ. Ийм маягаар бусдын тусын тулд өөрийгөө умартан хөдөлмөрлөсөн хэн бүхэн авралын замаар замнаж буй нь тэр болой.MonSC 75.2

    Христийн бидэнд даалгасан үйл хэргийг чин сэтгэлээсээ, амь биеэ огоорон байж биелүүлсэн цагт, гачигдаж ядарсан хүмүүст тусалж, аз жаргалынх нь төлөө зүтгэж, өөрснөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн тэр л үед бид ивээл хишгийн өлгий дотор өсөн торних юм. Байнгын тасралтгүй үйл ажиллагаа биднийг хүчирхэгжүүлнэ. Энэ бол амьдралын эхний болзол. Христийн төлөө юугаа ч зориулалгүйгээр өөрийнхөө оюуны амьдралыг хэвээр хадгалахыг хүсч байгаа хүн бол ажил хийлгүй хоол идэхийг хүсч байгаа хүнтэй адил юм. Оюун санааны ертөнц ч бодит ертөнцийн адил уруудаж, доройтон байдаг. Бие эрхтнээ хөдөлгөх дургүй хүн төдөлгүй түүнээ ашиглах ч тэнхэлгүй болдог. Үүний нэгэн адил Бурханы хайрласан хүчийг ашигладаггүй Христийн шүтлэгтэн бээр өөртөө байсан хүчийг алдаж, Христийн дотор өсөн дэвжиж чадахгүйд хүрнэ.MonSC 75.3

    Христийн сүм бол Бурханы соёрхсон хүн төрөлхтөнийг аврах зэвсэг юм. Түүний зорилго нь авралын зарыг бүх дэлхийд түгээх явдал билээ. Энэ үүргийг бүх Христэд итгэгчдэд ногдуулжээ. Хүн бүр өөрийнхөө чадвар, боломжийн хэрээр Аврагчийн даалгаврыг биелүүлэх ёстой. Христийн хайр энэрэл биднийг Түүнийг мэдэхгүй хүн бүхний өмнө өртөн болгож байна. Бурхан гэрэл гэгээг зөвхөн бидэнд биш бас тэр гэрлийг бусдад дэлгэрүүлэхийн тулд хайрласан юм.MonSC 76.1

    Хэрэв Христийг залгамжлагчид өөрсдийнхөө үүргийг тодорхой ойлгосонсон бол авралын зарыг өнөөдөр ганцхан түгээгч номлож байсны оронд олон мянган хүн номлож байхсан билээ. Энэхүү ажилд биеэр оролцож чадахгүй байгаа хүмүүс хөрөнгө сэлт, нигүүлсэнгүй сэтгэл, залбирал юугаараа энэ ажлыг дэмжихсэн биз ээ. Христийн номлолт улс орнуудад хүнийг сэтгэл оюуны хувьд аварч хамгаалах ажил улам улмаар өрнөнө.MonSC 76.2

    Хэрэв бид Христийн ажлыг өөрийн гэр бүл юм уу, эсвэл орон байрныхаа ойр хавийн хүмүүсийн дунд хийх учиртай юм бол заавал алс холын улс оронд очих шаардлага байхгүй. Бид үүнийг орчин тойрондоо хийж болно.MonSC 76.3

    Бидний Аврагч Өөрийнхөө хорвоо дахь амьдралын ихэнх хэсгийг Назар дахь мужааны давчуухан байранд, цөхрөлтгүй ажил хийж өнгөрөөсөн билээ. Есүс Өөрийг нь Бурханы Хүү гэж огтхон ч сэжиг ажиг аваагүй тариачид, хөдөлмөрчидтэй уулзаж учирч байхад тэнгэр элч нар Түүнтэй хамт байсан юм. Есүс Өөрийнхөө хар бор дархны ажлыг хийж байхдаа ч, өвчтөнийг анагааж байхдаа ч, Галилийн тэнгисийн ширүүн давалгаан дээгүүр явж байхдаа ч Өөрийнхөө үүргийг үнэнчээр биелүүлж байсан юм. Бид ч гэсэн хамгийн эгэлхэн үүргийг бислүүлж, хамгийн доогуурхан байр суурийг эзэлж, Есүстэй хамт амьдарч ажиллаж болно.MonSC 76.4

    Сургаал номлогч: «Ах дүү нар аа, хэн юун дотор дуудагдсан байна, гүүн дотроо хүн бүр Бурхантай хамт үлд” гэжээ (1 Коринт 7:24). Христэд итгэгч, хөдөлмөрч хүн өөрийнхөө ажлын байранд үүргээ шудрагаар биелүүлэн өөрийнхөө Эзэн тэнгэрийг алдаршуулж болно. Хэрэв тэр Христийн үнэнч залгамжлагч мөн бол түүний шүтлэг бүхий л үйлдэлд нь илэрч, хүмүүст Христийн номлолыг нээж өгнө. Хөдөлмөрч, шудрага ажилтанд Түүний дүр илрэх болно. Есүс Еалилийн толгод дунд амьдарч байхдаа хамгийн хар бор ажлыг ч маш хичээнгүйлэн хийдэг байсан шүү дээ. Христэд итгэгч хүн бүхэн бусад хүмүүс буянтай үйлсийг нь хараад өөрийнхөө Бүтээгч, Цагаатгагчийг алдаршуулж чадахуйцаар хөдөлмөрлөх ёстой.MonSC 77.1

    Зарим нь өөр бусад хүн энэ зорилгод заяасан илүү их авъяас бмлэгтэй гэж үзээд өөрийнхөө төрөлхийн чадвараар Христэд хүчин зүтгэхдээ цааргалдаг ажээ. Тэдний бодлоор бол зөвхөн онцгой чадвартанууд л Бурханд хүчин зүтгэдэг байх нь. Тэр ч байтугай олон хүн тийм онцгой чадварыг Бурхан Өөрийн сонгосон тодорхой нэг бүлэг хүмүүст л хуваарилан өгч, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж, түүнийхээ шан харамжийг хүртэх эрхгүй хэмээн төсөөлдөг. Гэвч сургаалт үлгэрт авъяас чадварын тухайд өөрөөр өгүүлжээ. Гэрийн эзэн албат зарц нараа дуудаад, хийх ажлыг нь хүн нэг бүрт хэлж өгдөг шүү дээ.MonSC 77.2

    Бид хамгийн ялимгүй өчүүхэн ажлыг ч гэсэн «Эзэн Тэнгэрийн төлөө” биелүүлж байгаа юм шиг хичээнгүйлэн биелүүлж болно (Колоссай 3:23). Хэрэв Бурханы хайр бидний зүрхэнд оршиж байвал, тэр нь өдөр тутмын амьдрал, ажил хэрэгт маань тусгалаа олно. Бид орчин тойрныхондоо Христийн ариун уур амьсгалыг түгээж, бусдад ерөөл буяны сайхан нөлөө үзүүлнэ.MonSC 77.3

    Бурханы төлөө хөдөлмөрлөхөд таатай нөхцөл, бололцоо, эсвэл ер бусын авъяас билгийг хүлээж суухын хэрэггүй. Энэ хорвоо та нарын тухай юу гэж бодох бол гэж сэтгэл бүү зовцгоо. Хэрэв та нарын өдөр тутмын амьдрал та нарын сүсэг бишрэл ариун бөгөөд чин сэтгэлийнх гэдгийг гэрчилж, хүмүүс та нарыг өөрсдөд нь тус хүргэхийг хүсч байгаа гэдэгт итгэж үнэмшиж л байгаа бол та нарын хүчин чармайлт талаар өнгөрөхгүй.MonSC 78.1

    Есүсийн хамгийн номхон, жирийн шавь нар бусад хүмүүст ерөөл буян болж чадна. Ихэнхдээ тэд ямар нэг гойд сайн юм хийснээ ухамсарладаг ч үгүй. Гэхдээ тэдний тааламжит нөлөө буян ерөөлийн давалгааг үүсгэж болно. Тэр давалгаа цаашдаа улам хүчтэй болж, Есүсийг залгамжлагчид төгс ачлалын өдөр хүртэл өөрийнхөө нөлөөний үр шимийг мэдэхгүй ч байж болох юм. Тэд ямар нэг агуу их зүйл хийж байгаагаа ухаардаг ч үгүй. Ийм хүмүүс амжилт олох гэж зовохын хэрэггүй, харин Бурханы даалгасан үйл хэргийг үнэн сэтгэлээсээ сайн хийж, тайван урагшлах хэрэгтэй. Тэгвэл тэдний амьдрал талаар өнгөрөхгүй. Тэд Христтэй улам бүр адил төстэй болно. Тэд энэ насандаа Бурханы хамтран зүтгэгчид болж, ирээдүйн баясгалан, саруул амьдралд бэлтгэцгээж байна.MonSC 78.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents