Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    11—Мөргөлийн давуу тал

    Бурхан байгаль хийгээд илчлэлээр, Өөрийн хайр халамж болон Ариун Сүнсний нөлөөллөөр дамжуулан бидэнд үгээ хэлдэг билээ. Гэхдээ Түүнтэй тогтоосон бидний харилцаа холбоо үүгээр хязгаарлагдах ёсгүй. Бидний хэн ч гэсэн Түүнд сэтгэл зүрхээ нээх нь аргагүй чухал. Бид оюун санааны амьдрал-, хүч чадалтай байхын тулд Тэнгэрийн Эцэгтэйгээ амьд харилцаа холбоотой байх ёстой. Бидний бодол санаа Түүний зүг хандсан байж болно. Бид Түүний үйл хэргийн тухай, Түүний нигүүлсэнгүй сэтгэл, ерөөл сургаалын тухай эргэцүүлэн бодож болно. Гэвч энэ нь бүрэн утгаар Түүнтэй тогтоосон харилцаа болж хараахан чадахгүй. Бурхантай жинхэнэ холбоо тогтоохын тулд бид Түүнд өөрснийхөө амьдралын хийгээд зовлон жаргалын тухай өгүүлэх ёстой.MonSC 86.1

    Залбирал үйлдэхдээ бид Бурханыг анд нөхрөө хэмээн үзэж сэтгэл зүрхээ нээдэг билээ. Энэ нь бидний хэн болохыг Бурхан мэдэхгүй гэсэн утгаар бус харин Түүнийг хүлээн авахад, бидэнд туслахын тулд чухал юм. Залбирал Бурханыг бидэнд авчирдаггүй, харин биднийг Бурханд аваачдаг.MonSC 86.2

    Есүс газар дэлхий дээр байхдаа Өөрийн шавь нарт залбирлын хичээл заасан юм. Тэрбээр Бурханы өмнө өдөр тутмын гачаал хяслангаа дэлгэн яривал, Аврагч тэдний залбирлыг дуулна гэж амалсан юм. Энэ амлалт бидэнд ч бас хамаарна.MonSC 86.3

    Есүс Өөрөө хүмүүсийн дунд байхдаа үргэлж залбирдаг байжээ. Тэрээр бидний хэрэгцээ шаардлага, сул талыг Өөртөө авч, ажиллаж зүтгэх, шалгалт сорилтыг даван туулах байнгын шинэ нөөц хүчтэй байхын тулд Өөрийн тэнгэр дэх Эцэгээс тусламж гуйсан юм. Есүс юм бүхэн дээр бидэнд үлгэр жишээ болж байдаг. Тэрээр биднийг ядарч туйлдахын цагт Ах маань болсон. Тэрээр «Бидэнтэй адил бүх талаар уруу татагдсан” хэдий боловч муу муухайг жигшин үзэж, нүгэл үйлдээгүй юм. Нүгэл хилэнцийн ертөнцөд Аврагч сэтгэл санаагаар шаналж, тэмцэлдэж байсан юм. Залбирал Түүний хувьд зайлшгүй шаардлага хийгээд давуу тал, аятай боломж байлаа.Тэрээр Эцэгтэйгээ харилцахдаа уяран тайтгарч, баясан баярладаг байсан. Хүн төрөлхтөнийг Аврагч, Бурханы Хүүд залбирах хэрэгцээ шаардлага байсан юм бол үхэх тавилантай өчүүхэн дорой, нүгэлт амьтан бидэнд хичээнгүйлэн залбирах хэрэгцээ шаардлага хичнээн их байх ёстой билээ.MonSC 87.1

    Бидний Тэнгэрийн Эцэг Өөрийнхөө өлзий ерөөлийг бид бүхэнд бүрэн дэвшүүлэхэд бэлэн байна. Хязгааргүй хайр энэрлийн эх булгаас тасралтгүй амсах хувь бидэнд байна. Бид ийм бага залбирч байгаа маань гайхалтай биш гэж үү? Бурхан Өөрийнхөө үрсийн дотроос хамгийн номхон хүлцэнгүй хүүхдийнхээ чин сэтгэлийн залбирлыг дуртайяа сонсдог боловч бид Түүнд хэрэгцээ шаардлагаа нээж хэлэхдээ даанч алгуур удаан байна. Уруу татагдсан, арчаагүй, хөөрхийлөлтэй хүмүүсийг хараад хязгааргүй хайр энэрлээр дүүрэн Бурханы сэтгэл зүрх гуйж хүссэнээс нь илүү ихийг өгөхөд бэлэн байсаар байхад харин тэд ийм цөөхөн залбирч, ийм бага итгэж байхыг хараад тэнгэр элчүүд юу гэж боддог бол? Тэнгэр элчүүд Бурханы төлөө хайрын сэтгэлээр хүчин зүтгэж, Түүний ойр хавьд байхдаа баяр баясгалантай байдаг юм. Тэдний хувьд Бурхантай харилцана гэдэг агуу их баяр баясгалан, гэтэл гагцхүү Бурханы л өгч чадах тусламж дэмжлэг маш хэрэгцээтэй байгаа газрын хүүхдүүд бид Түүнтэй холбоо харилиаагүй байх шиг санагдах юм.MonSC 87.2

    Муу ёрын сүнс залбирлыг үл ойшоогсдын дээгүүр харанхуй манан мэт нүүгэлтэж байна. Тэрсүүд дайсны шивнэн ятгаж буй адын сонирхол тэднийг нүгэл хилэнц рүү улам бүр чангаасаар. Энэ бүхэн Бурханаас тэдэнд хайрласан залбирлын давуу талыг үл ойшоосноос л болж байгаа юм. Залбирал нь Бүхнийг Чадагчийн хязгааргүй бололцоог хангаж байдаг тэнгэрийн эрдэнэсийн санг нээгч сүсэг бишрэлийн түлхүүр мөн юм бол Бурханы хөвгүүд, охид яагаад ийм дургүй залбирал үйлднэм бэ? Бид иовоо сэргэлэн байж, цуцалтгүйгээр залбирал эс үйлдвээс хэнэггүй, алмай болж, жинхэнэ үнэн замаасаа хазайх аюул биднийг нөмөрнө. Дайсагнагч этгээд бидний ивээгчийн хаан ширээнд хүрэх замд үргэлж саад тотгор учруулж байна. Залбирал сүсэглэлийг үл ойшоодог болгохын тулд, уруу татагдах явдлыг даван туулах хүчийг бидэнд өгөхгүй байхын төлөө дайсан этгээд чадах бүхнээ хийж байна.MonSC 88.1

    Тодорхой нөхцөлд Бурхан бидний залбирлыг сонсч, тэр залбиралд хариулж байгаа гэдэгт бид итгэл төгс байж болно. Анхны болзлуудын нэг нь бид Түүний тусламж хэрэгтэй гэдгийг ухамсарласан байх явдал юм. «Би ангамал хөрсөн дээр ус асгаж, хуурай газар дээр горхи урсгана” гэж Тэр амалсан билээ (Иссша 44:3). Зөвт ёсыг хүсэн мөрөөдөж, Бурханы зүг тэмүүлж байгаа хүний сэтгэл ханамжтай байна гэдэгт итгэл төгс байж болно. Ариун Сүнсний нөлөөнд орохын тулд сэтгэл зүрхээ нээсэн цагт л Бурханы ерөөл адислалыг хүлээж авах болно.MonSC 88.2

    Бидэнд дутагдаж буй тэр л хэрэгцээ шаардлага нь бидний тусын тулд хамгийн үнэмшилтэйгээр онож хэлсэн гэрчлэл мөн. Гэвч Их Эзэн бидний хэрэгцээ шаардлагад хариулт өгөхийн тул бид өөрснөө Түүнд хандах ёстой. «Гуй. Тэгвэл та нарт өгнө”, «Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөн, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд суд өгөхгүй байх билээ” (Матай 7:7; Ром 8:32).MonSC 88.3

    Хэрэв бид сэтгэл зүрхэндээ муу муухайг тээж явах юм бол, хэрэв бид ямар нэг гэм нүгэлд автсан байх юм бол Эзэн тэнгэр бидний залбирлыг сонсохгүй ээ. Гэвч гэмшсэн, цөхөрсөн хүний залбирлыг Тэр ямагт сонсч, хүлээж авна. Гэхдээ Бурханылдаллыг бид өөрийн гавъяа зүтгэлээр олж авч чадахгүй. Зөвхөн Есүс Христийн гавъяа зүтгэл, Түүний цус биднийг ариусгах билээ.MonSC 89.1

    Итгэл бишрэл бол хичээнгүйлэн мөргөхийн бас нэг нөхцөл юм. «Бурхан руу ирж буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой” (Еврей 11:6). Есүс шавь нартаа «Та нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно” гэж айлджээ (Марк 11:24). Тзгвэл бид Түүний айлдварт итгэдэгсэн бил үү?MonSC 89.2

    Христийн энэ батлан хэлсэн үгэнд зааг хязгаар байхгүй. Тэрээр Өөрийн амлалтанд үнэнч байдаг. Бид гуйснаа тэр даруйд нь авч үл чадавч Эзэн тэнгэр биднийг сонсч залбиралд маань хариу өгнө гэдэгт итгэх ёстой. Бид хүсэж мөрөөдөхдөө алдаж эндэх маань их, бас алсын хараатай байж чаддаггүйгээс заримдаа өөртөө гай тарих зүйлийг ч гуйх удаа бий. ‘Гэнгэрийн Эцэг үүнийг мэднэ, тэгээд ч бидний залбиралд хариу өгөхдөө бидний сайн сайхны төлөө үйлчлэх зүйлсийг, өөрөөр хэлбэл хэрэв бидн'ий билгийн хараа хурц, төгс гэгээрсэн үедээ гуйх байсан тэдгээр зүйлсийг өгдөг юм. Бидний залбиралд хариу өгөхгүй байна гэж бодогдох үед ч гэсэн хамаагүй бид Бурханы ивээлд найдах ёстой. Цаг нь болоход хариу заавал ирнэ, бйд юу юунаас илүү үгүйлээд байгаа срөөл соёрхлыг хүлээж авахаа л авна. Еэвч бид чухам тийм цагт, хүссэн маягаараа хариу авна гэвэл биедээ хэт найдсан хэрэг болох юм. Бурхан алдаа гаргахааргүй мэргэн. Тэр Өөрийг нь эрж хайж байгаа хүнийг зөнд нь орхихгүй өгөөмөр, тиймээс ч та нарын залбиралд хариу өгөөгүй байлаа ч гэсэн «Гуй, Тэгвэл та нарт өгнө» гэсэн Христийн амлалтад найдацгаа.MonSC 89.3

    Хэрэв бид өөрсдийн эргэлзээ, айдсын нөлөөнд автаж, хязгаарлагдмал оюун ухаанаараа юм бүхнийг ойлгож тайлбарлах гэж оролдох аваас бидний бэрхшээл улам нэмэгдэж гүнзгийрнэ. Гэхдээ бид арчаагүй, хараат (үнэндээ ч тийм л шүү дээ) гэдгээ ухамсарлан, Бурханд ойртож, хязгааргүй оюун ухаант, Өөрийнхөө бүтээсэн бүхнийг харж, Өөрийнхөө хүсэл, айлдвараар хамаг юмыг удирддаг Түүний өмнө номхон хүлцэнгүй, чин сүсгээр гачаал зовлонгоо нээж хэлэх юм бол, Тэр бидний мөргөлийг сонсч, Өөрийн гэрэл гэгээгээр бидний сэтгэл зүрхийг гийгүүлнэ. Бид чин сэтгэлээсээ залбирч, хэмжээлшгүй Нэгэний оюун ухаантай ойртон нийлнэ. Тэр үед Цагаатгагч маань биднийг хайрлан өрөвдөж, дээрээс маань тонгойж байгаа гэдгийг батлах илэрхий баримт бидэнд байхгүй ч байж болох юм. Чухамдаа бол тэгж буй. Түүний гар биенд маань яг хүрч байгаа нь мэдрэгдэгдэхгүй байж болох боловч хайр халамжийн гар нь бидний дээр дэлгээстэй байгаа нь лавтай.MonSC 90.1

    Бид Бурханаас ерөөл, өршөөл гуйхдаа өөрсдөө уучлах, хайрлах сэтгэлээр дүүрэн байх ёстой. «Өр ширтэй улсаа бид уучилдаг шиг, өр ширийг маань уучилж үз» (Матай 6:12) гэж мөргөсөн атлаа ойр дотныхоо хүмүүсийг уучлахгүй байж яаж болох билээ? Хэрэв Бурхан бидний залбирлыг сонсоно гэж хүсэн хүлээж байгаа бол бид өөрсдөө ямар маягаар, ямар хэмжээгээр уучлал үзэхийг хүснэв тийм л байдлаар бусдыг уучлах ёстой.MonSC 90.2

    Хичээнгүйлэн залбирах нь гуйснаа авах чухал нөхцөл мөн. Бид сүсэг бишрэл, оюун санааны туршлагаа арвижуулахын тулд тасралтгүй залбирах ёстой. «Та нар тогтмол залбирч байцгаа, нойргүй сэрүүн байж талархан залбирцгаа» (Колоссай 4:2; Ром 12:12). Сургаал номлогч Петр: «Та нар хэрсүү байцгаа, сэргэг ухаанаар мөргөцгөө” хэмээн итгэгчдэд сэнхрүүлэн айлджээ (1 Петр 4:7). Паул суогамжилсан нь: «Үргэлж залбирч талархалтайяа гуйж байж өөрийн хүслийг Бурханы өмнө нээцгээ” (Филип 4:6). Иуда «Ариун Сүнсээр залбиран Бурханы хайран дотор өөрийгөө сахь» хэмээн бичжээ (Иуда 20-21). Тасралтгүй мөргөд бол бидний сэтгэлийг Бурхантай холбосон бат бэх холбоо мөн бөгөөд Түүний ачаар Бурханаас амь ирж бидний амьдралд шингэн, бид өөрийн амьдралын цэвэр тунгалаг, ариун гэгээн чанараар Түүнийг баярлуулдаг билээ.MonSC 90.3

    Мөргөл залбиралд ямар ч саад тотгор учруулахгүй байх нь чухал. Есүстэй харилцах харилцааг бүрэн дүүрэн, баяр баясгалантай болгохын тулд хамаг хүчин чармайлтаа дайчлагтун! Бурхантай харилцъя гэж үнэнхүү эрмэлзэж байгаа хүмүүс мөргөлийн хуралд очиж өөрийн үүргийг чин сэтгэлээсээ биелүүлж болно. Тэд амлагдсан бүх ерөөл айлдварыг хүлээн авч, тэнгэрийн гэрлийн туяа сэтгэл зүрхийг нь гийгүүлэх тэр газарт очих аливаа боломжийг ашиглах хүсэл эрмэлзэл дүүрэн байх бөлгөө.MonSC 91.1

    Бид гэр орныхныхоо дунд залбирах ёстой, гэвч юун түрүүнд ганцаараа мөргөх ёстойг бас мартаж болохгүй. Тэр залбиралд сэтгэлийн гүнд орших нууц бий. Ганцаарчилсан залбирлыг огоорвол ивээлийн өлгий дотор өсөн бэхжиж чадахгүй. Зөвхөн гэр бүлийн буюу эсвэл олон нийтийн мөргөл хангалттай биш. Сэтгэл зүрхээ Бурханы бүхнийг харагч мэлмийн өмнө нээцгээе. Хүн амьтангүй газар үйлдэж буй залбирал зөвхөн Түүнд сонсогдох ёстой. Бурханаас өөр хэн ч нууцгай хүсэлтийг сонсох ёсгүй. Сүсэгтэн Бурхантай хоёулхнаа байхдаа гаднын нөлөө, хий хоосон сэтгэлийн догдлолоос ангид байдаг юм. Тэр тайван атлаа маш хичээнгүйгээр Бурханыг сүслэн гуйх болно. Нууцыг харж, сэтгэлийн гүнээс оргилсон залбирлыг сонсож буй Түүнээс ачтай сайхан нөлөө тасралтгүй сацрах болно. Ийм хүн цагаан цайлган итгэлээрээ Бурхантай харилцаж, Сатантай тэмцэх тэмцэлд бат түшигтэй байх дэмжлэг авахын тул Бурханы гэрлийн туяаг өөртөө шингээдэг юм. Бидний хүч Бурханы дотор орших амуй.MonSC 91.2

    Ганцаарчлан залбирцгаа, өдөр тутмын ажил, явдлын үед ч залбирцгаа, Бурханы өмнө сэтгэл зүрхээ үе үе нээцгээ! Енох чухамхүү ийн «Бурхантай хамт явж байсан юм». Энэ нууцгай залбирал нь хүж сан шиг ивээгчийн хаан ширээ өөд суунаглана. Сэтгэл зүрх нь Бурхан дотор батажсан хүнийг Сатан дийлж чадахгүй.MonSC 92.1

    Бурханд залбирахад ямар ч цаг, ямар ч газар зохимжтой. Чин үнэнээсээ залбирал үйлдэж сэтгэл зүрхээ нээхэд бидэнд юу ч саад болох учиргүй. Гудамжны шуугиан үймээн, олон хүний бужигнаан дунд ч эсвэл ердийнхөө ажил төрлийг хийж байхдаа ч бид Бурханд хандаж, Нсхемиа Артаксеркс хаанд өөрийн хүсэлтийг илэрхийлэх яг тэр үедээ үйлдсэн шиг Түүний тусламж, зааврыг гуйж болно. Хаа ч гэсэн Бурхантай нягт холбоо тогтоож болно. Христ бидний сэтгэл зүрхэнд хүсч хүлээсэн тэнгэрийн зочны ёсоор морилон ирж, оршин байгаасай хэмээн бид зүрхнийхээ үүдийг Түүний өмнө үргэлж бэлэн нээлттэй байлгах сстой.MonSC 92.2

    Биднийг гэм зэмтэй, ялзарсан орчин хүрээлж байж болох юм. Тэглээ ч гэсэн бидэнд тэр орчны хортой муухай уураар амьсгалж байхын хэрэг огт байхгүй. Бидэнд тэнгэрийн цэнгэг агаарт амьдрах бололцоо байна шүү дээ. Бид чин сэтгэлээсээ Бурханд залбирч, элдэв атгаг муу санаанаас өөрсдийгөө хамгаалж болно. Бурханы нөлөөлөл, ерөөл айлдварыг зүрх сэтгэлээрээ хүлээж авдаг хүмүүс илүү ариун орчинд амьдарч, Бурхантай байнга харилцах бололцоотой байх юм.MonSC 92.3

    Бид Есүсийг улам сайн ойлгож мөнхийн оршихуйн үнэ цэнийг улам бүрэн дүүрэн төсөөлөх хэрэгтэй. «Ариун байдлын гоо сайхан» Бурханы хүүхдүүдийн сэтгэл зүрхнээ бялхах учиртай. Үүнд хүрэхийн тулд бид тэнгэрийн үнэний талаарх Бурханы гэгээрлийг эрж хайх ёстой.MonSC 92.4

    Бидний сэтгэл зүрх Бурханы бидэнд айлдаад байгаа тэнгэрийн цэнгэг агаар өөд, дээш тэмүүлэх болтугай! Бид Бурханд маш ойртож болох бөгөөд ямар нэг санамсаргүй шалгалт сорилт болоход цэцэг навч нарны гэрлийг жамаараа шүтдэг шиг бидний бодол санаа Түүний зүг хандах болно.MonSC 92.5

    Бурханы өмно өөрийн баяр баясгалан, уйтгар гуниг, өөрийн гачаал зовлон, болгоомжлол түгшүүрээ нээж өгөгтүн! Та нар ингэснээрээ Түүнийг ядраахгүй, Түүнд төвөг удахгүй. Та нарын толгойн үсийг ширхэгчлэн тоолдог Бурхан Өөрийн хүүхдүүдийн гаслан зовлонг анхаарахгүй өнгөрөх нь үгүй билээ. «Эзэн тэнгэр маш нигүүлсэнгүй бөгөөд өрөвдөнгүй» (Иаков 5:11). Гуниг зовлонгоо ярихад Тэр бидэнтэй хамт шаналдаг билээ. Та нар зовоож түгшээж байгаа юм бүхнээ аваад Түүн рүү хүрч очоорой. Ямар ч ачаа Түүнд хүнддэхгүй. Тэр замбуулин хорвоог дааж, орчлон ертөнцийг удирдаж байна шүү дээ! Бидний дотоод ертөнцтэй холбоотой бүх зүйлийг Тэр бас чухалчилж үздэг юм. Бидний амьдралын түүхэнд Түүний уншихын аргагүй болтол буруу зөрүү бичигдсэн нэг ч бүлэг байхгүй. Тэр бидэнд тусалж чадахааргүй тийм хүнд хэиүү эндүүрэл ташаарал байхгүй. Түүний хүүхдүүдийн хамгийн багад нь тохиолдож болох ямар ч гай зовлон, сэтгэлийг эмзэглүүлэх ямар ч түгшүүр, аливаа баяр баясгалан, чин сэтгэлийн залбирал бүхэн, бидний Тэнгэрийн Эцэгийн хараанд өртөхгүй байх нь үгүй. «Тэр сэтгэлээр шаналагсдыг анагааж уй гашуугий нь эмчилдэг» (Дуулал 147:3). Бурхан хийгээд хүн бүрийн хоорондох харилцаа маш тодорхой бүрэн дүүрэн байдаг бөгөөд тухайн хүн Тэнгэрийн Эцэгийн халамжилдаг, түүний төлөө Өөрийнхөө Хүүг зориулсан газар дээрх ганц хүү шиг нь л санагддаг.MonSC 93.1

    Есүс «Та нар Миний нэрээр гуйх болно. Би та нарын өмнөөс Эцэгээсээ гуйна гэж байгаа юм биш. Учир нь Эцэг Өөрөө та нарыг хайрладаг”, «Би та нарыг сонгосон. Миний нэрээр та нар Эцэгээс юу ч гуйсан Тэр та нарт өгөх юм» хэмээн айлджээ (Иохан 16:26-27; 15:16). Гэхдээ Есүсийн нэрээр залбирна гэдэг нь Түүний нэрийг залбирлын эхэнд болон төгсгөлд зүгээр нэг дурьдаад өнгөрнө гэсэн үг биш. Энэ нь Есүсийн амлалтанд итгэж, ивээлд нь найдаж, Түүний үйл хэргийг биелүүлж, хүсэл зориг, үзэл санааны нь дагуу залбирна гэсэн үг юм.MonSC 93.2

    Бид лам юм уу эсвэл даяанч болоод өөрсдийгеө Бурханы албанд зүтгүүлэх зорилгоор хүн амьтнаас холдож хөндийрөхийг Тэр шаарддаггүй юм. Бид Христийн амьдарч байсан шиг л ажил үйлс, мөргөл залбирлаар амьдрах хэрэгтэй. Мөргөлөөс өөр юу ч хийдэггүй хүн төдхөн мөргөхөө болино, эсвэл мөргөл нь ердийн нэг дадал зуршил болно. Хүмүүс нийгмийн амьдрал, Христийн үүргээс болон загалмай зүүхээс зайлхийж өөрсдийнх нь төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж байсан Их Эзэний төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөхөө болихын цагт тэдэнд залбираад байх өор юм байхгүй болно. Амь биеэ зориулах хүсэл эрмэлзэл ч үгүй болно. Тэдний мөргөл хувиа хичээсэн шинжтэй болж өөрсөд дээр нь л төвлөрнө. Тэд хүн төрөлхтний төлөө Христийн хаанчлалыг цогцлон бүтээхийн төлөө, Түүнд хүчин зүтгэх хүч чадал олж авахын төлөө залбирах тэнхэлгүй болно.MonSC 94.1

    Бид Бурханы төлөө хүчин зүтгэх үйлсэд бие биеэ дэмжиж зоригжуулахын тулд хамтдаа байх боломжийг ойшоохгүй байгаагаас их зүйл алдаж байна. Түүний Айлдварын чин үнэний хүч нөлөө, ач холбогдол алдагдаж байна. Тэрхүү чин үнэн биднийг гэгээрүүлэн, бидний сэтгэл зүрхийг гийгүүлэхээ больж, бид оюун санааны хувьд мөхөж байна. Бид бие биеэ өрөвдөж хайрлахгүй байгаагаас маш их юм алдаж байна. Христэд итгэгчид зожигроод Бурханы даалгасан үйл хэргийг биелүүлэхгүй байна. Тэгвэл Христэд итгэгчдийн бусдыг хайрлах зөвт хүмүүжил биднийг өрөөл бусдад өрөвч зөөлөн, анхааралтай ханддаг болгож, Бурханд хүчин зүтгэх үйлсэд биднийг хатуужуулах юм.MonSC 94.2

    Хэрэв Христэд итгэгчид бүгдээрээ нэгдэн нийлээд Бурханы хайр энэрлийн тухай, цагаатгалын эрхэм үнэний тухай бие биедээ ярих юм бол тэд өөрсдөө оюун санааны хувьд бэхжиж, бусдад сайнаар нөлөөлж чадахсан билээ. Бид Тэнгэрлэг Эцэгийн ивээлийн өлгийд амьдралын шинэ туршлага сууж, өдөр ирэх тутам Түүний тухай улам их зүйлийг мэдэж авч чадна. Энэ нь Түүний хайр энэрлийн тухай ярих хүслийг бидэнд төрүүлэх юм. Ингэж чадваас бидний сэтгэл зүрх бүлээцэж, цог золбоотой болно. Хэрэв бид Есүсийн тухай их, өөрсдийнхөө тухай бага бодож, ярих аваас Түүний оршин буйг бүрэн дүүрэн мэдрэхсэн билээ.MonSC 94.3

    Хэрэв бид Бурханы хайр халамжийн илрэлийг харах бүрдээ Түүнийг дурсдагсан бол бидний бодол санаа байнга Түүн дээр төвлөрч, бид Түүний тухай ярьж, Түүнийг алдаршуулан магтаж баяр баясгалантай байхсан билээ. Бидэнд сонин учраас ахуй амьдралынхаа талаар ярьж хөөрөх нь нэн их. Бид анд нөхдөө хайрлаж, тэдэнтэйгээ зовлон жаргалаа хуваалццаг болохоор тэднийхээ тухай мөн ярыдгаадаг. Гэвч бидэнд найз нөхдөөс илүүтэй Бурханыг хайрлан үзэх олон шалтгаан бий. Бурханы тухай бодож, Түүний ивээлийн тухай ярьж, Түүний хүчин чадлын тухай өгүүлэх нь бидэнд хамгаас эрхэм байх ёстой.MonSC 95.1

    Бурхан бидэнд өгөөмөр хишиг хүртээхдээ, тэр нь бидний амь амьдралыг даагч Түүнийг умарттал бидний бодол санааг эргүүлж, сэтгэл зүрхийг эзэмдээсэй гэсэн хэрэг огт биш ээ. Харин ч биднийг баяжуулсан юм бүхэн Түүний тухай бидэнд байнга сануулж, тэнгэрийн хамаг сайн сайхныг Хүртээгч лүгээ биднийг хайр энэрэл, баяр талархлын хэлхээсээр холбож байх ёстой. Бид хорвоогийн явдлыг хэтэрхий их боддог. Бурханы суу алдрын гэрэл Христийн тэргүүнээс сацран буй тэнгэрийн ариун сүмийн нээлттэй үүд хаалгын зүг хараагаа чиглүүлцгээе. «Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсодыг бүрэн төгс аврах чадвартай” (Еврей 7:25).MonSC 95.2

    Бид Бурханыг «Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө” алдаршуулан дуулна (Дуулол 107:8). Бидний мөргөлийн амьдрал дан ганц хүсэлт гуйлт, түүнийхээ хариуг хүлээх явдлаар хязгаарлагдах ёсгүй. Бид зөвхөн өөрсдийнхөө гачаал зовлонг бодоод, Бурханы хайрлаж буй буян хишгийг умартаж болохгүй шүү дээ. Бид яасан цөөхөн залбирч, талархлын үгийг яасан ядмаг хэлж байна вэ! Бурханы ивээлийг өдөр бүхэн хүртэж байж бид хичнээн талархалгүй хандана вэ! Бидний тусын тулд хийсэн бүхнийх нь төлөө Түүнийг яасан бага өргөмжлөн алдаршуулна вэ!MonSC 95.3

    Эрт урьдын цагт Израилчууд Бурханд хүчин зүтгэхээр цугларахад, Тэр «Та нар Эзэн Бурханыхаа өмнө тэндээ хооллож, гараараа хийсэн бүхнийг чинь чиний Бурхан Эзэн ивээсэн учраас гэр хотлоороо наргиж цэнгэцгээ” хэмээн айлдсан гэдэг (Дэд хууль 12:7). Бурханы суу алдрын төлөө бүх зүйлийг гуньж гутралгүй, баяр баясгалантай, дуу хууртай хийх ёстой.MonSC 96.1

    Бидний Бурхан бол хайр халамжит, нигүүлсэнгүй сэтгэлт Эцэг мөн. Түүний төлөө хүчин зүтгэх явдал хүнд хүчир, гуниг зовлонтой үйл байх ёсгүй. Залбиран мөргөж, Түүний үйл хэрэгт хүчин зүтгэхүй нь бидний сэтгэлийг үнэнхүү хангаж чадах юм. Бурхан авралын агуу их гавъяа зүтгэлээ зориулсан Түүний хүүхдүүд, Түүн лүгээ, шаардангуй, ширүүн захирагч мэтээр харьцахыг хүсэхгүй байхсан билээ. Бурхан - бидний хамгийн сайн Нөхөр. Биднийг мөргөл үйлдэхээр цугларахад, Тэр бидэнтэй хамт байж, биднийг ерөөж, тайтгаруулж, бидний сэтгэл зүрхийг баяр баясгалан, хайр энэрлээр бялхуулдаг. Их Эзэн Өөрт нь хүчин зүтгэх явдал Өөрийнх нь хүүхдүүдэд хүнд дарамт бүү болоосой, харин ч тэднийг цэнгүүлж, тайтгаруулж байгаасай гэж хүсдэг юм. Эзэн тэнгэр Өөрт нь залбирахаар сүмд ирэгсэд Бурханы хайр халамжийн тухай нандин сайхан бодол санаа өвөрлөж буцаасай, тэд энэ харилцаанаас өдөр тутмынхаа ажил хөдөлмөрт цог золбоо, хүч чадал сэлбэж аваасай, тэд Өөрийнх нь ивээлийг хүртээд юм бүхэн дээр үнэнч шудрага байгаасай гэж хүсдэг юм.MonSC 96.2

    Бид загалмайн хөлд эвлэлдэн нэгдэх ёстой. Тэлэгдэн хадагдсан Христ бидний эргэцүүлэл, ярилцлагын сэдэв, хамгийн нандин баясгалант сэтгэлийн эх сурвалж болох ёстой. Бид Бурханы ерөөл айлдварыг санаж явах хэрэгтэй. Бид Түүний хязгааргүй хайр энэрлийг ухамсарласан цагт бидний төлөө загалмайд тэлэгдэн хадагдсан тэр хоёр гарт хамаг бүхнээ дуртайяа өргөн барих болно.MonSC 96.3

    Их Эзэнтэй ийн харилцаа тогтоовол хүн магтаалын жигүүрээр тэнгэрт дүүлэн хөөрнө. Тэнгэрийн орноо суугчид Бурханд дуу хөгжим, эгшиг аялгуутайгаар мөргөдөг юм. Сэтгэл зүрхнийхээ угаас Түүнд талархал илэрхийлэх үед бидний мөргөл тэнгэрийн хүчнийхний хичээл зүтгэлтэй улам бүр адил төстэй болно. «Магтаалын тахил өргөгч хүн Бурханыг хүндэтгэнэ» (Дуулал 50:23). Түүний өмнө ариун нандин баяр баясгалантай байцгаая. «Талархал, дуу хуур өргөж” Түүнд мөргөцгөөе! (Исаиа 51:3).MonSC 97.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents