Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    13—Их Эзэн доторх баяр баясгалан

    Бурханы үр хүүхдүүд Христийн төлөөлөгчпд байх учиртай. Тэдний амьдрал их Эзэний нигүүлсэнгүй зөөлөн сэтгэлтэйг гэрчилнэ. Есүс бидэнд Эцэгийнхээ жинхэнэ зан байдлыг нээсэнтэй адил бид Христийн энхрий хайр, нинжин сэтгэлийг огт мэдэхгүй хүмүүст Түүнийг нээж өгөх ёстой. Есүс «Та Намайг сртөнц уруу илгээсний адил Би тэднийг мөн ертөнц уруу илгээв. Би тэдний дотор, Та Миний дотор байдаг. Ингэснээр тэд төгс нэгдэн, Таныг Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно” хэмээн айлдсан нь буй (Иохан 17:18, 23). Номлогч Паул Есүсийн шавь нарт «Та нар бол Христийн захиа хэмээн танигдсан билээ. Бүх хүнээр уншигдаж, мэдэгддэг захиа шүү дээ” гэж бичжээ (2 Коринт 3:2-3).MonSC 106.1

    Есүс Өөрийн хүүхэд бүрээр төлөөлүүлж, энэ хорвоод захидал илгээж байгаа билээ. Хэрэв та Христийн залгамжлагч мөн бол Тэр, танаар төлөөлүүлэн таны гэр бүл, таны бүх хөршүүдэд захидал илгээж байгаа юм. Таны дотор амьдарч буй Есүс Өөртэй нь хараахан танилцаагүй байгаа хүн бүхний бодол санааг ойлгохыг хүсдэг. Тэд Библийг уншдаггүй юм уу эсвэл судрын хуудаснаас тэдэнд хандаж буй Түүний дуу хоолойг сонсдоггүй байж болох юм. Тэд Түүний гараар бүтээсэн үйл хэргээр илэрч буй Бурханы хайрыг олж харахгүй байна. Гэвч хэрэв та Христийн үнэнч төлөөлөгч мөн бол тэдэнд Түүний нигүүлсэнгүй сэтгэлийг бага багаар ойлгуулж, Түүнийг хайрлах, Түүнд хүчин зүтгэх сонирхолыг төрүүлж болох юм.MonSC 106.2

    Христэд итгэгч нь тэнгэрт хүрэх замд гэрэл гэгээ түгээх бүрэн эрхт төлөөлөгч мөн. Тэд Христээс авч буй гэрэл гэгээгээр хорвоо дэлхийг гэрэлтүүлэх сстой. Тэдний аж амьдрал, зан байдал хүмүүст Христ болон Түүний хүчин зүтгэлийн тухай зөв төсөөлөл өгөх сстой.MonSC 107.1

    Христийн жинхэнэ залгамжлагчид, Түүнд хүчин зүтгэх явдлыг тааламжтай болгодог, үнэн хэрэг дээрээ ч тийм л байдаг. Гуниж гутарч, үглэж гоморхож явдаг Христийн мөргөлтнүүд бусдад Бурхан ба Христийнхэний амьдралын тухай буруу төсөөлөл өгдөг юм. Тэд Бурханы хүүхдүүд аз жаргалтай байх нь Бурханы таалалд нийидэггүй мэт сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд энэ нь бидний Тэнгэрийн Эцэгийн тухай хуурамч гэрчлэл болдог.MonSC 107.2

    Сатан Бурханы хүүхдүүдийг сүсэггүй, цөхрөнгүй хэцүү байдалд оруулахдаа баярлан хөөрдөг. Сатан биднийг Бурханд үл итгэн, биднийг аврахад бэлэн байдаг Түүний хүчин чадалд нь эргэлзэхэд хорсон баярладаг. Бурханы зөн билэг бидэнд хор хүргэж байна гэж бидний бодоход тэр баярладаг. Сатан Бурханыг өршөөнгүй, нигүүлсэнгүй биш гэж бидэнд ойлгуулахын тулд бүхнийг хийдэг. Тэр үнэнийг гажуудуулж хүмүүсийг Бурханы тухай хуурамч төсөөлөлтэй болгохыг санаархдаг. Харин бид Тэнгэрлиг үнэний тухай эргэцүүлэн бодохын оронд Сатаны хуурамч төсөөллийг байн байн сэтгэлдээ тунгааж, Бурханд үл итгэн, Түүнийг зүхэн гүнгэнэцгээж буйгаараа Бурханы нэр төрийг гутааж байгаа юм. Сатан ямар нэг аргаар итгэгчийн амьдарлыг гутаахыг эрмэлзэж, тэр нь хүнд хэцүү байгаасай гэж хүсч байдаг. Хэрэв Христэд итгэгч өөрийн амьдралаар шашин номын талаарх тийм төсөөллийг нотлох юм бол атаат дайсандаа тусалж буй хэрэг.MonSC 107.3

    Олон хүн өөрсдийнхөө алдаа, дутагдал, гутрал, зовлонгийн тухай хэтэрхий их боддог. Тэдний зүрх сэтгэл гуниг, гутралаар дүүрэн байдаг. Намайг Европод байх үсд зовж цөхөрсөн нэг эмэгтэй надад захиа бичиж, өөрийг нь тайтгаруулж, сэтгэлийг нь сэргээж өгөхийг надаас гуйж билээ.MonSC 107.4

    Түүний захидлыг авсан тэр шөнө би зүүдэллээ. Би цэцэрлэгт байж байх юм. Эзэн нь бололтой нэг хүн намайг цэцэрлэгийн жимээр хөтөлж явна. Би цэцэг зулгааж, анхилуун сайхан үнэрт нь мансуурч байтал нөгөө эмэгтэй явахад нь саад болоод байсан өргөсийг хараач гэж байх юм. Тэр эмэгтэй үглээд л, гүнгэнээд л, тэгснээ тэр цэцэрлэгийн жимээр хөтчийг дагасангүй, харин өргөст ургамлын дундуур орж явчлаа. «Энэ сайхан цэцэрлэг өргөст ургамлаар дүүрсэн нь даанч тоогүй сэ» гэж тэр эмэгтэй гансран өгүүлнэ. Тэгэхэд нь хөтөч түүнд: «Та наад өргөст ургамлаа орхиоч. Сарнай, сараана, лиш цэцгийг түү л дээ” гэж хэлж билээ.MonSC 108.1

    Таны зүрх Бурханы Ариун Сүнсний нөлөөгөөр хөөрөн иохилж байх үед таны амьдралд саруул сайхан, баяр баясгалант агшин байгаагүй гэж үү? Өнгөрснөө эргэн харж, үзэж өнгөрүүлснээ дурсан санахад танд ямар нэг тааламжтай сэтгэгдэл төрөхгүй байна уу? Бурханы амлалтууд анхилуун цэцэг мэт замын чинь хажуугаар ургахгүй байна гэж үү? Түүний гоо сайхан, анхилуун үнэр нь сэтгэл зүрхийг тань баярлуулахыг та нар эс хүснэ үү?MonSC 108.2

    Өргөс, чичүүр таныг ердөө л шархлуулж өвтгөнө! Хэрэв та нар зөвхөн өргөс, зангуу цуглуулж, түүнийг бусдад үзүүлж явах юм бол Бурханы сайн сайхныг үл ойшоож, амьдралын замаар явж буй хүмүүсийн замд саад тотгор учруулна.MonSC 108.3

    Сэтгэлдээ өнгөрсөн үеийн эвгүй бараан дуртгал, нүгэл хилэнц, гутрал гунигийг хадгалж тэр тухайгаа дандаа л ярьж, харуусан үглэж, бүрмөсөн цөхрөх нь ухаалаг явдал биш ээ. Гуниж гутарсан хүн харанхуй манан дотор орж, тэр манан Бурханы гэрэл гэгээ сэтгэл зүрхэнд нь нэвтрэхэд саад болж, бусдын замд сүүдрээ тусгана.MonSC 108.4

    Тэгэхийн оронд Бурхан та нарт саруул сайхан агшин бэлэглэсэнд талархал илэрхийлцгээ. Бурханы энэрэл хайрын бүхий л баталгааг сэтгэлдээ нэгтгэн зангидаж, байнга харцгааж байя. Эцэгийнхээ хаан ширээг орхиж Сатаны хүчнээс хүнийг аврахын тулд Бурханы Хүү бидний мөн чанарт Өөрийнхөө тэнгэрлиг чанарыг шингээснийг бодоцгооё. Хүн төрөлхтнийг Бурханы суу алдрын Хаанчлалыг сүсгээрээ үзэх боломжтой болгохын тулд, Түүний бидний төлөө хийгээд тэнгэрийг нээсэн ялалтын тухай бодоцгооё. Нүгэлд автсан хүн төрөлхтнийг санацгаая. Нүглээсээ болж мөхлийн ёроолгүй ангалд унаж, мөнхийн Бурхантай дахин эв эеэ ололцсон хүн төрөлхтнийг санацгаая. Цагаатгагчид итгэх итгэлээр Тэнгэрийн сорилтыг давсан хүн бүхэн Христийн зөвт ёсыг дагаж, Түүний хаан ширээг бишрэн бахархдагийг санацгаая. Энэ бол Бурхан биднийг эргэцүүлэн бодооч хэмээн урин залж буй тэрхүү үнэн юм.MonSC 109.1

    Бурханы хайр энэрэлд эргэлзэж Түүний амлалтанд үл иггэснээрээ бид Түүнийг гутааж, Ариун Сүнсийг гомдооно. Эх хүн хүүхдүүдийнхээ төлөө санаа зовж, аз жаргалынх нь төлөө бүхий л хүчээрээ зүтгэж байхад хүүхдүүд нь та биднийг анхаарахгүй байна гэж хэлбэл эх хүн юу бодох вэ? Хэрэв хүүхдүүд нь хайртай гэдэгт нь эргэлзвэл эхийн зүрх эмзэглэнэ. Хэн ч гэсэн хүүхдүүд нь ингэж харыдвал ямар шуу бодолтой байх билээ дээ? Тэнгэрийн Эцэг маань Түүний энэрэл хайранд итгэхгүй байхад бидний тухай юу бодож болох вэ? Тэр хайр энэрэл нь биднийг мөнхийн амьтай болгохын тулд цорын ганц Хүүгээ үхүүлэхэд хүргэсэн шүү дээ.MonSC 109.2

    Сургаал номлогч «Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?» хэмээн бичжээ (Ром 8:32). Гэхдээ л тун олон хүн үгээр биш ч үйл хэргээрээ «Эзэн тэнгэр Түүнийг надад өгөөгүй. Магадгүй, Тэр бусдыг хайрлаж болох. Даанч намайг биш” хэмээн өгүүлсээр байна.MonSC 109.3

    Энэ бүхэн бидний сэтгэлийг сэвтүүлэхээс цаашгүй, яагаад гэвэл эргэлзсэн үг болгон биднийг Сатаны хорлолд өртүүлж, итгэлийг мохоон, тэнгэр элчүүдийг гомдоон биднээс холдуулдаг. Тиймээс Сатан биднийг уруу татахад эргэлзээ, гунигийн нэг ч үгийг бүү дуугар. Хэрэв та нар Сатаны шивнэн ятгахыг сонсох юм бол ухаанд чинь үл итгэх, зэвүүцэх сэтгэл төрнө. Та нар энэ тухай бусдад яривал өөртөө хор хүргээд зогсохгүй бас эргэн тойрныхоо хүмүүсийн ухамсарт гашуун үр тарина. Тэр үр нахиалаад тэдний амьдралд гай болно. Та нарын үг тэдэнд засаршгүй, хөнөөлт нөлөө үзүүлж мэднэ. Та уруу татагдалгүй, Сатаны торноос мултарч болох юм. Гэхдээ таны нөлөөллөөр гуйвж дайвж байгаа хүмүүс таны төрүүлсэн эргэлзээ тээнэгэлзлээс ангижирч чадахгүй. Ийм учраас оюуны хүч, амь амьдралыг хайрлаж буй тэр зүйлийн тухай л ярих нь чухал.MonSC 110.1

    Тэнгэр элчүүд та нарын хорвоо дэлхийд дэлгэрүүлж буй Их Эзэний тухай гэрчлэлийг анхааралтай сонсож байна. «Бидний төлөө Эцэгийн өмнө зуучлах гэж ямагт амьд байгаа» Түүний тухай илүү их ярьцгаая. Та анд нөхөртэйгөө гар барихдаа Бурханыг чин сэтгэлээсээ магтан дуулж байгаарай. Тэгвэл анд нөхрийн чинь бодол сэтгэл Есүст хандана.MonSC 110.2

    Хүн бүхэнд л хүнд хэцүү сорилт шалгалт, гуниг зовлон, уруу татагдахаас аргагүй зугаа цэнгэл тохиолдцог. Гуниг зовлонгоо эгэл жирийн хүмүүст битгий хэл, залбирлаар Бурханд л сонордуулагтун. Эргэлзсэн, гутарсан нэг ч үгийг хэзээ ч хэлэхгүй байхыг журам болгоцгоо. Таны найдвар, сайшаалын үгс өөр бусдын амьдралыг гийгүүлэн, хүч чадлыг нь сэлбэж, их зүйлийг хийж чадна.MonSC 110.3

    Олхиогүй олон хүн уруу татагдаж цөхөрсөн байдаг. Тэд өөрийнхөө «би” хийгээд муу хүчинтэй тэмцэлдээд, бараг бууж өгөх шахдаг. Тийм хүмүүсийн хүнд хэцүү тэмцэлдээ ялж гарах итгэлийг нь бүү алдагдуул. Тэдэнд урам хайрласан итгэл найдвар төрүүлэхүйц үг хэл. Тэгвэл Христийн гэрэл гэгээ та нарын амьдралд сацран гийх болно. «Бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй» (Ром 14:7). Санаанд маань ч ороогүй бидний нөлөө бусдыг сэргээн зоригжуулж чадна, эсвэл бүр сэтгэлээр унагаж, Христээс буюу үнэнээс холдуулж чадна.MonSC 110.4

    Олон хүн Христийн зан байдал, аж амьдралын талаар буруу төсөөлөлтэй байдаг. Тэд Христийг өөдрөг сэтгэлгүй, догшин, гуниглангуй байсан гэж боддог. Тийм учраас зарим Христэд итгэгчдийн амьдрал хар бараан өнгөтэй байх нь олонтаа.MonSC 111.1

    Есүс уйлдаг байсан, харин хэзээ нэгэн цагт инээмсэглэж байсан эсэхийг нь мэдэхгүй гэж ярьцгаах нь элбэг. Бидний Аврагч үнэхээр «өвчин эмгэгт нэрвэгдсэн гуниг зовлонт хүн” байсан юм. Тэр сэтгэл зүрхээ хүмүүсийн бүхий л гуниг зовлонгийн төлөө нээн дэлгэсэн. Гэхдээ Түүний амьдрал биеэ огоорох явдал, гуниг зовлонгоор дүүрэн байсан хэдий ч Түүний ариун сүнс дарагдаагүй юм. Түүний нүүр царай уйтгар гунигтай юм уу, эсвэл сэтгэл дундуур байгааг илэрхийлдэггүй, харин дотоод дахь амар амгаланг гэрчилдэг билээ. Есүсийн сэтгэл зүрх амьдралын эх сурвалж байсан, Тэр очсон газар болгондоо энх амгалан, баяр баясгалан, аз жаргалыг ямагт хүргэдэг байсан.MonSC 111.2

    Аврагч ямагт буурь суурьтай, чиглэсэн зорилготой байсан, тэгэхдээ хэзээ ч уйтгар, гунигтай байгаагүй. Тиймээс Түүний залгамжлагчид ч тодорхой зорилготой, хувийн хариуцлагаа гүнзгий ухамсарлан амьдрах болно. Хөнгөмсөг зан арилж, зэрлэг цэнгэл, элдэв муу наргиа үгүй болно. Есүс Христийн номлол дөлгөөн их гол мөрөн адил энх амгаланг авчирна. Энэ номлол баяр баясгалангийн гэрэл гэгээг унтраахгүй, хөөрсөн сэтгэлийг гонсойлгохгүй, мишээсэн тунгалаг нүүр царайг барайлгахгүй. Христ Өөрийнхөө төлөө бусдыг зүтгүүлэх гэж ирээгүй, харин бусдын төлөө зүтгэх гэж хүрч ирсэн. Хэрэв бидний зүрхэнд жинхэнэ хайр сэтгэл байгаа бол бид Түүний замаар замнана.MonSC 111.3

    Хэрэв бид бусдын муу муухай, шудрага бус явдлын тухай үргэлж бодоод байх юм бол Христ биднийг хайрласан шиг бид тэднийг хайрлаж чадахгүй. Бидний бодол санаа Христийн гайхамшигт хайр, нигүүлсэнгүй сэтгэлд төвлөрсөн цагт бид ойр дотныхондоо мөн тийм үзэл санааг илэрхийлж чадна. Бид алдаа дутгадлыг нь үл харгалзан бие биеэ хайрлаж хүндэтгэх сстой. Даруухан, хүлцэнгүй байж бусдын алдаа эндэгдэлд тэвчээртэй өршөөнгүй хандаж сурах хэрэгтэй. Энэ нь бидний хувиа бодох өчүүхэн бодлыг арилгаж, биднийг өгөөмөр сайхан сэтгэлтэй болгоно. Дуулалч «Эзэн тэнгэрт найд, буян үйлд, тэгвэл цатгалан сайхан амьдарна» хэмээн бичжээ (Дуулал 37:3).MonSC 111.4

    «Их Эзэнд итгэ». Шинэ өдөр бүхэн л элдэв зүдгүүр, хүндрэл, бэрхшээл тохиолдоно. Бид уулзаж учрахдаа бис биетэйгээ юу юунаас илүү зовлон зүдгүүрээ л ярьдаг. Хэрэггүй хичнээн юманд бид сэтгэл түгшнэм бэ! Хичнээн их айдас, түгшүүр бидний амьдралыг түйвээнэм бэ! Түүнээс болж бид нигүүлсэнгүй сэтгэлт Аврагчийнхаа хараанаас гарах шахнам биш үү. Бидний ойр тойрны хүмүүс гуйлт хүсэлтийг маань сонсч, хүнд хэцүү үед тусламж илгээж чадах нигүүлсэнгүй хайрт Аврагч бидэнд байхгүй гэж бодож болох юм.MonSC 112.1

    Зарим хүмүүс байнгын айдас түгшүүр, хөл үймээн дунд амьдардаг. Гэтэл тэд өдөр болгон Бурханы энэрэл хайрын илт баталгааг мэдэж, Түүний зөн билгийн арвин хишгийг хүртэж байдаг хэдий ч Түүний ерөөл буянг анзаардаггүй. Тэд хожим аюул тулгарах вий гэж элдэв муу юмыг байнга санаж, эсвэл чухамдаа ялимгүй бэрхшээл хүндрэлийг бодсоор байгаад харалган болж, Эзэн Тэнгэрт талархвал зохих олон юмыг олж харж чадахаа больдог байна. Тэдэнд тохиолдсон бэрхшээл зовлон тусламжийн цорын ганц Эх сурвалж Бурханд ойртуулдаггүй. Харин ч Түүнээс холдуулж сэтгэлий нь үймүүлэн түгшээдэг.MonSC 112.2

    Бид ийм итгэлгүй байж болох уу? Бид яагаад ийм талархалгүй, найдлагагүй байна вэ? Есүс бидний хамгийн сайн Анд бөгөөд асар Тэнгэр бидэнд амар мэндийг хүсдэг шүү дээ! Бидний өдөр тутмын амьдралын үймээн түгшүүрт оюун сэтгэлээ уймруулахгүй байхыг хичээцгээе! Тэгэхгүй бол бидэнд эгдүүцэх, ундууцах шалтаг хэзээ ч мундахгүй. Бид сэтгэл шаналгаж зовоосон, сорилт шалгалтыг давахад огтхон ч тус болдоггүй тийм байдалд орох ёсгүй. Та ахуй амьдралдаа бүтэлгүйтэн, хохирол үзэж, ирээдүй чинь харанхуй, бүрхэг санагдаж болох юм. Гэвч сэтгэлээр бүү унагтун! Өөрийнхөө зовлонг Бурханд даатгаад тайван, сэргэлэн байцгаа! Өөрийн үйл хэргийг ухаалаг жолоодож, гай гамшгаас ангижрахын тулд Бурханаас цэцэн билгийг гуйцгаа. Нааштай сайн үр дүнд хүрэхийн тулд өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийцгээ. Есүс тусална гэж амласан, гэхдээ бид өөрийн зүгээс хүчин чармайлтаа гаргах ёстой. Хэрэв та нар үлэмж хүчит Туслагчдаа бүрэн итгэж, чадах бүхнээ хийсэн бол ирээдүйн зүг зоригтой харж болно.MonSC 112.3

    Бурханы хүсэл зориг Түүний хүүхдүүд гачаал зовлондоо нухлагдахыг тэвчдэггүй. Гэхдээ Эзэн тэнгэр биднийг хуурдаггүй. Тэр бидэнд «Бүү ай, замд чинь аюул алга» гэж хэлдэггүй. Учир нь Тэр аюул осол ч бий, шалгалт сорилт ч бий гэдгийг мэддэг. Тэр энэ тухай бидэнд шууд хэлдэг. Бурхан Өөрийн хүмүүсийг гэм нүгэл, бузар бусармагийн ертөнцөөс заагладаггүй боловч бидэнд аюулгүй газрыг зааж өгдөг. Есүс шавь нарынхаа төлөө «Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна” хэмээн залбираад, «Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” гэж айлдсан билээ (Иохан 17:15; 16:33).MonSC 113.1

    Уулын номлолд Христ нь шавь нартаа Бурханд итгэхийн чухлыг сургажээ. Эдгээр сургаал нь Бурханы хүүхдүүдийг мөнхөд’ зоригжуулах зорилготой байсан бөгөөд одоо ч гэсэн сургамж, тайтгарууллын увдис нь хэвээр байна. Есүс залгамжлагчиддаа: Тэнгэрийн шувуудыг харцгаа. «Шувууд тариа тарьж хураадаггүй” гэхдээ бидний Тэнгэрийн Эцэг тэднийг тэжээдэг хэмээн айлджээ. Тэгээд Аврагч «Та нар тэднээс илүү дээр үү?” хэмээн асуужээ (Матай 6:26).MonSC 113.2

    Агуу их Бурхан хүн амьтныг халамжилж, Өөрийнхөө мутрыг сунгаж, Өөрийнхөө бүтээл туурвилын гачигдал хэрэгцээг хангадаг. Тэнгэрийн шувуудыг ч тэр анхаардаг. Тэр шувууны хошуунд шууд будаа хийж өгдаггүй боловч амь зогооход нь хэрэгтэй юм бүхнийг урьдаас бодож боловсруулжээ. Жигүүртэн шувууд цацаж өгсөн үр будаагий нь цуглуулах ёстой, үүрээ засаж, ангаахайгаа тэжээх ёстой. Тэнгэрийн Эцэг маань тэднийг тэжээж байгаа учраас жигүүртэн шувууд өөрийн ажлыг жиргэнхэн, донгодонхон хийдэг. «Та нар тэднээс илүү дээр үү?” Сэтгэн бодож, Бурханд ухамсартайгаар залбирах чадвартай та нар жигүүртэн шувуудаас илүү их үнэ цэнэтэй биш гэж үү? Өөрийнхөө дүр төсөөр биднийг бүтээсэн Бүтээгч, Хамгаалагч маань хэрэв бид Түүнд итгэж найдвал хэрэгцээтэй бүхнийг маань илгээхгүй гэж үү дээ?MonSC 114.1

    Христ газар сайгүй элбэг ургадаг хээр талын тансаг сайхан цэцгийг шавь нартаа зааж, Эцэг хүмүүнд хайртайн тэмдэг болгож тэр цэцгийг гоо сайхан болгосон юм гэжээ. Тэр айлдахдаа: «Талын лиш цэцгийн яаж ургаж байгааг харцгаа” хэмээжээ. Амьд цэцгийн жирийн үзэсгэлэн Соломон хааны гоёмсог өмсгөлөөс ч хавьгүй сайхан харагдана. Хүний ураар бүтээгдсэн нүд гялбам хамгийн сайхан хувцас хунарыг ч Бурханы бүтээсэн цэцэг лянхаун эгэл туяа сацруулсан гоо сайхантай зүйрлэхийн арга байхгүй. Есүс «Талын сараана цэцэг хэрхэн ургаж буйг хараач. Өнөөдөр ургаж, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ?” хэмээн асуужээ (Матай 6:28,30). Бурхан, Тэнгэрийн Зураач өдөртөө л ганддаг цэцгийг ямар сайхан, янз бүрийн өнгөөр буднам бэ? Тэгвэл Тэр Өөрийнхөө дүрээр бүтээгдсэн хүмүүсийн төлөө хичнээн их санаа тавих билээ? Христийн үгс итгэл багатай зүрхний түгшүүр, сандрал, эргэлзээг зэмлэн буруушаадаг.MonSC 114.2

    Их Эзэн Өөрийн хөвгүүд охидыг аз жаргалтай, дуулгавартай байгаасай гэж хүсдэг. Есүс «Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай», «Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв” хэмээн айлджээ (Иохан 14:27; 15:11).MonSC 115.1

    Атгаг муу санаагаар улайрч, үүрэг зорилгоо биелүүлэхээс татгалзаж байж олсон аз жаргал бат бэх, урт удаан үргэлжилдэггүй. Тийм аз жаргал тэр дорхноо замхран одож хүн ганцаардан гунихардаг. Бурханд хүчин зүтгэхүй нь баяр баясгалан, сэтгэлийн таашаал авчирна. Христэд итгэгч тодорхой бус байдалд аж төрдөггүй, дэмий шаналж зовдоггүй. Хэрэв бид энэ насны жаргалыг эдлэхгүй аваас ирээдүйн амьдралын жаргалыг хүлээн баясах болно.MonSC 115.2

    Христэд итгэгч энэ хорвоо дээр Христтэй нэгдсэнээр баярлаж, Түүний энэрэл хайрын гэрэл гэгээнд цэнгэн жаргаж, Түүний оршин буйд үргэлж тайтгаран суух болно. Бид энэ насандаа алхам алхмаар Есүст ойртож, Түүний энэрэл хайрыг ойлгох талаар улам гүн гүнзгий туршлага сууж, яруу алдарт, энх амгалант мөнхийн Улсад дөхөх болно. Ийм учраас итгэл найдвараа алдалгүй урьд өмнө хэзээ ч байгаагүй хатуу итгэл найдвартай болцгооё. «Энэ газар хүртэл Их Эзэн бидэнд тусалсан”, эцэст нь хүртэл Тэр тусална (1 Самуел 7:12).MonSC 115.3

    Бурханы тусламжийг авч, дайсны савраас чөлөөлөгдсөнөө тодхон харж болох өнгөрсөн, дурсгалт үеүдийг эргэн харцгаая. Бидэнд зориулсан бүхий л хайр хишгийг нь, хатааж өгсөн нулимсыг нь, анагааж өгсөн өвчнийг нь, сарниаж өгсөн түгшүүрийг нь, хангаж өгсөн хэрэгцээг нь, бидэнд хүртээсэн адислалыг нь санацгаая. Ингэвэл бид зовлон зүдгүүрийнхээ үлдсэн замыг туулах хүч чадалтай болно.MonSC 115.4

    Бид хожмын тэмцэлд учрах саад бэрхшээлийн тухай бодохгүй байж болохгүй. Гэвч өнгөрснийг эргэн харж ирээдүйг өнгийн шинжихдээ бид «Амьдрах өдрийн чинь уртад хүч чадал оршино» хэмээн зоригтой хэлж чадах билээ (Дэд хууль 33:25). Эзэн Тэнгэр бидэнд хүчнээс маань хэтэрсэн сорилт шалгалтыг илгээхгүй. Ийм учраас хүн бүхэн ямар ч шалгалт сорилт тохиолдлоо гэсэн түүнийг давж гарах хүчийг Тэр бидэнд өгнө гэдэгт итгэж, тус тусынхаа ажил хөдөлмөрийг эрхлэх учиртай.MonSC 116.1

    Удахгүй Бурханы үр хүүхдүүдэд тэнгэрийн хаалга нээгдэж суу алдарын хосгүй эгшиглэн мэт «Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлэглэсэн хаанчлалыг өвлөн авсугай” (Матай 25:34) гэсэн ерөөлийн үгсийг Хааны амнаас сонсох болно.MonSC 116.2

    Тэр цагт Есүсийн бэлтгэсэн орон байрнаа цагаадагсдыг баяртайгаар хүлээж авах болно. Тэдгээр шинэ иргэд нүгэлт хорвоод байсан иргэдээс нь эрс ялгарах болой. Тэнд гэм зэм, шудрага бус, худал хуурмаг явдал, хий хоосон бишрэл шүтээн үгүй байх юм. Аврагдагсад Сатаныг ялж, Бурханы ивээлээр төгс төгөлдөр зан чанарыг олсон хүмүүстэй харилцах болно. Нүгэлт зан авир бүхэн, өдгөө тэднийг энэлгэн зовоож буй аливаа төгс бус байдал цөм Христийн цусаар арчигдан үгүй болно. Тэд алтан нарнаас ч хурц тод Түүний суу алдрын гэрэл гэгээгээр туяаран гийгүүлэгдэнэ. Тэднээс Христийн ёс зүйн гоо сайхан, төгс төгөлдөр чанар туяаран гэрэлтэнэ. Нүглээс ангижирсан нэгний адил тэд Бурханы агуу их хаан ширээний өмнө зогсож тэнгэр элчүүдийн сүр хүч, онцгой эрх мэдлийг хуваалцах бөлгөө.MonSC 116.3

    Өмнөө хүлээж буй алдар суут өвийг хараад «Хүн аминаасаа өөр юугаа өгөх билээ?» (Матай 16:26). Тэр ядуу байж болох хэдий ч дэлхий ертөнц хэзээ ч заяаж үл чадах тийм дотоод баялаг, эрхэм чанарыг олно. Гэм нүглээс цэвэрлэгдэж цагаатгагдсан, Бурханы үйлст ариун нандин бүхнээ зориулсан хүн тэнгэрийн мэлмийд цаглашгүй үнэ хүндтэй харагдана. Бурхан хийгээд тэнгэр элч нар лугаа асар Тэнгэр цагаатгагдсан хүн бүрийн төлөө баярлаж, агуу их ялалтын гэгээн дууллаар баяр баясгалангаа илэрхийлэх амуй.MonSC 116.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents