Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    3—Г эмшихүй

    Хүн Бурхантай хэрхэн зөв хярьцаанд орж болох вэ? Нүгэлт хүн яаж зөвт үзэлтэн болж чадах вэ?MonSC 22.1

    Зөвхөн Христээр дамжин бид Бурхан, Түүний ариун зам мөртэй зохирон оршиж чадна. Харин Христэд яаж хүрэх вэ?MonSC 22.2

    Пентекост өдөр хүмүүсийн сэтгэлийг түгшээсэн нөгөө л асуултыг өдгөө олон хүн тавьсаар л байна. Тэр өдөр хүмүүс гэм нүглээ ухаарч мэдээд «Одоо яах вэ?” гэж асууж байсан гэдэг. Петрийн хариулсан анхны үг нь «Гэмшигтүн» (Үйлс 2:37-38) гэсэн үг байжээ. Үүний дараахан бас нэг өдөр Петр «Гэмшицгээ, нүглээсээ салахын тулд эргэцгээ» гэж хэлжээ (Үйлс 3:19).MonSC 22.3

    Гэмших гэдэг нь үйлдсэн нүглийнхээ төлөө энэлэн шаналж, түүнээ орхихыг тухайлан хэлж буй юм. Бид нүглийн хор хөнөөлийг ухаарахгүй юм бол нүглээс салж чадахгүй. Бид сэтгэл зүрхээрээ нүгэл хилэнцээс буруулж зайлахгүй юм бол бидний амьдралд жинхэнэ өөрчлөлт гарахгүй.MonSC 22.4

    Гэмшихийн жинхэнэ утга учрыг олон хүн ойлгодоггүй. Хүмүүс буруу зөрүү хэрэг үйлдсэнээсээ болж зовж шанална гэж айдаг учраас нүгэл хийсэндээ харамсч, тэр ч байтугай өнгөн дээрээ зан байдлаа хувиргадаг. Гэвч Библийн утгаар бол энэ нь гэмшиж байгаа хэрэг биш. Тэд нүгэл хийсэндээ жинхэнээсээ харамсч байгаа бус харин нүгэл хилэнцийн уршиг гайд харамсан гашуудаж байгаа юм.MonSC 22.5

    Исав өв залгамжлах эрхээ бүрмөсөн алдсанаа ойлгомогц ингэж гуниглаж байсан юм. Валаам зам дээр нь илд барьсан тэнгэр элч зогсож байхыг хараад айн цочиж, амиа авч гарахын тулд гэм буруугаа хүлээсэн юм. Гэвч тэр нүгэл үйлдсэндээ жинхэнэ ёсоор үл гэмшин, муу муухайг жигшиж үзээгүйгээс гадна хүсэл зорилгоо ч өөрчлөөгүй юм.MonSC 23.1

    Хариот хотын Иудас Их Эзэнээс урваад «Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ” гэж дуу алджээ (Матай 27:4). Ирж буй шүүх цаазын өмнө мөхөх тавилантайгаа мэдэрч, сүнсээ гартал айж балмагдсаны улмаас тэр арга буюу ингэж буруугаа хүлээсэн юм. Үйлдсэн хэргийнх нь уршиг дагавар түүнийг айлгасан хэдий ч «Израилийн Ариун Нэгэнийг» няцааж, Бурханы ариун Хүүг барьж өгсөндөө чин сэтгэлээсээ харуусан шаналсангүй.MonSC 23.2

    Фараон Бурханы шүүлт ирэхэд зовлонгоос зайлж гарахын тулд нүглээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний уршиг дагавар нь мартагдмагц Тэнгэртэй дахиад ихэмсэг дээрэнгүй харьцаж эхэлсэн юм. Дээрх бүх хүмүүс нүгэл хилэнцийн хор уршигт харуусан гашуудсан боловч жинхэнээсээ гэмшиж байгаагүй билээ.MonSC 23.3

    Зүрх нь Бурханы Сүнсний эрхшээлд орсон цагт нүгэлт хүний нинжин сэтгэл сэргэж, тэнгэр болоод газар дээрх Бурханлиг хаанчлалын үндэс болсон Бурханы хуулийн гүн хийгээд ариуныг ойлгож эхэлдэг юмсанжээ. «Ертөнцөд ирсэн хүн бүрийг гэгээрүүлдэг» (Иохан 1:9) тэрхүү Гэрэл сэтгэлийн бөглүүг гийгүүлж, харанхуйд автсан нууцыг илчлэхэд, нүгэлтэн сэтгэл оюунаараа өөрийнхөө гэм бурууг ойлгох болно. Тэр Иехува Эзэний зөвт санааг хүлээн авч, хүний сэтгэлийн бүхий л нууцыг мэдэгч Түүний дэргэд алдаа дутагдал, бузар булайтайгаа зууралдсаар байгаагаасаа айж эмээнэ. Тэрээр Бурханы хайр, ариун ёсны гоо үзэмж, цэвэр сайхны баяр баяслыг олж харна. Тэгээд Тэнгэр Бурхантай харьцахын тулд ариусч, хувирахыг туйлаас эрмэлзэнэ.MonSC 23.4

    Нүгэл үйлдсэний дараах Давидын залбирал нь жинхэнэ ёсоор гэмшин харууссаны жишээ юм. Түүний гэмшил гүнзгий бөгөөд чмн сэтгэлийнх байсан. Тэрээр гэм буруугаа зөөллөх гэж оролдоогүй, өөртөө тулгарсан ял шийтгэлээс зайлсхийхийн тулд ч залбираагүй билээ.MonSC 24.1

    Давид бузар муухай гэмт хэрэг үйлдсэнээ, хорон муу санаа өвөрлөж явснаа ухаарч, нүгэл хилэнцээ үнэнхүү жигшиж байсан. Тэр зөвхөн уучлал гуйх гэж залбираагүй бас сэтгэл зүрхээ ариусгах гэж залбирсан юм. Тэрээр ариун амьдралын баяр баясгаланг эдэлж, Бурхантай эв зохицол, харилцаа холбоогоо сэргээх гэж туйлаас эрмэлзсэн билээ. Давид туулж өнгөрүүлснээ санан, сэтгэл зүрхнийхээ угаас ямар үг хэлснийг сонсоцгоо :MonSC 24.2

    «Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд
    Нүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ?
    Эзэнд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөд
    Сүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ? »
    MonSC 24.3

    (Дуулал 32:1-2)

    «Бурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу
    намайг нигүүлсээч.
    Өөрийн өршөөлийн агуу байдлын дагуу
    миний алдаа зөрчлийг арилгаач...
    Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд
    Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг...
    Намайг хиссопоор цэвэршүүлээч,
    тэгвэл би цэвэр болно.

    Намайг угаагаач,
    тэгвэл би цаснаас цагаан болно...
    Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж,
    Миний дотор зөв сүнсийг шинэчлээч.
    Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач.
    Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач.
    Авралынхаа баясгаланг надад сэргээн өгч,
    хүслэнт сүнсээр намайг тэтгээч... Бурхан, миний авралын Бурхан,
    намайг цусны буруугаас авраач.
    Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг
    баясгалантайгаар дуулна”.
    MonSC 24.4

    (Дуулал 51:1-14)

    Бид өөрийнхөө хүчээр ингэж нүглээ наминчилж чадахгүй юм. «Өндөрлөгт гарч, хүмүүст ивээл хүртээсэн” Христээс л ийм наминчлалыг хүртэж болно.MonSC 25.1

    Чухамхүү энэ асуудлаар олон хүн төөрөлддөг. Иймээс ч Христийн тэдэнд үзүүлэх гэсэн тусламжийг хүлээн авч чаддаггүй юм. Тэд урьдаар гэмшихгүй бол Христэд хүрч чадахгүй, гэмшил наминчлал нь тэдний нүгэл хилэнцийг уучлах зам мөрийг засч бэлтгэдэг юм шиг санадаг байна. Үнэндээ нүглийг нь уучлахаас өмнө хүн гэмшдэг. Энэ бол аргагүй зөв. Учир нь гутарч, гэмшсэн сэтгэл зүрх л Аврагчийг үгүйлэн нэхдэг. Харин нүгэлтэн дараа нь Есүст очихын тулд гэмшитлээ хүлээх ёстой юу? Гэмшил нь нүгэлтнийг Аврагчаас тусгаарлах хориг саад болох учиртай гэж үү?MonSC 25.2

    Нүгэлт хүн, Христийн «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над руу ир. Би та нарт амралтыг өгье» (Матай 11:28) гэсэн урилгыг хүлээн авахаасаа өмнө нүглээ наминчлах ёстой гэж Библи сургаагүй билээ.MonSC 25.3

    Жинхэнэ гэмшилд Христээс эх сурвалжтай хүч л хүргэдэг шүү дээ. Петр үүнийг Израильчуудад хандаж хэлсэн үгэндээ тайлбарласан юм: «Нүглүүдийг уучлах, Израильд гэмшлийг соёрхохын тулд Бурхан Түүнийг баруун гарынхаа Захирагч мөн Аврагчаар өргөмжилсөн” (Үйлс 5:31). Бид нинжин сэтгэлийг сэргээгч Христийн Сүнсгүйгээр гэмшиж чадахгүйн адил Христийн оролцоогүйгээр өршөөлийг мөн хүртэж чадахгүй.MonSC 25.4

    Христ бол аливаа өлзий буянт оргил тэмүүллийн эх сурвалж мөн. Чухамхүү Христ л биднийг нүгэл хилэнцийг жигших сэтгэлтэй болгож чадна.MonSC 25.5

    Үнэн хийгээд ариун ёсонд тэмүүлсэн аливаа тэмүүлэл нь нүгэлт байдлаа ухамсарлах ухамсар лугаа нэгэн адил Түүний Ариун Сүнс бидний зүрх сэтгэлд нөлөөлж буйг гэрчлэн харуулж байна.MonSC 25.6

    Есүс «Хэрэв Би газраас өргөгдвөл, бүх хүнийг Өөртөө татна” хэмээн айлдсан билээ (Иохан 12:32). Нүгэлт хүнд Христ хорвоогийн нүглийг цагаатгахын тулд нас барсан Аврагчийн дүрээр тодрон ойлгогдох ёстой. Бид Голготын загалмайд тэлүүлж хадагдсан Бурханы Хургыг хараад, гэм нүглээсээ чөлөөлөгдөн аврагдаж болох нууцыг улам сайн ойлпож эхэлнэ. Тэгээд Бурханы ивээл биднийг нүглээ наминчлан гэмшихэд хөтөлнө. Христ нүгэлтэн олныг аврахын тулд амь насаа золиослож, зүйрлэхийн аргагүй гүн их хайр энэрлээ илчилсэн билээ. Энэ хайр энэрлийг нүгэлт хүн ойлгомогц тольт зүрх нь уярч, ухаан бодол нь гэгээрч, түүнд гэмших сэтгэл төрдөг юм.MonSC 26.1

    Христэд итгэхээсээ өмнө зарим хүмүүс нүгэлтэй амьдралаасаа ичиж, аль нэг булай муу дадал зуршлаа өөрсдөө орхих нь бий. Гэхдээ л улам сайн болох гэсэн апиваа оролдлого, сайн сайхныг хийх гэсэн тэдний чин хүсэл нь үнэн хэрэгтээ тэднийг Өөртөө татаж буй Христийн хүч чадлын илрэл юм. Тэдний мэдэрч ухамсарлахгүй байгаа энэ хүч нөлөө нь сэтгэл оюунд хүрч, нинжин сэтгэлийг сэргээн, амьдралыг мэдэгдэхүйц өөрчлөн сайжруулдаг байна.MonSC 26.2

    Хүмүүсийн гэм нүглийн төлөө тэлүүлж хадагдсанаа ойлгуулахын тулд Христ Өөрийнхөө загалмайг хүлээн авах сэтгэлийг тэдэнд төрүүлдэг юм. Чингэхэд тэдний өмнө Түүний сургаал нээгдэж, урьдын бузар булай амьдрал нь илэрхий харагдан, гэм нүгэл сэтгэл зүрхэнд нь үндэс ёзоороо хичнээн гүнзгий шигтгэснийг тэд мэдэрч авдаг байна.MonSC 26.3

    Тэд Христийн зөвт үзлийг зах зухаас нь ойлгож эхлээд: «Гэм нүгэлд өртсөн хүн бүхнийг цагаатгахад өчнөөн их үнэ цэнэ шаардагдсан юм бол, нүгэл гэдэг чухам юу юм бэ? Бид бүхнийг үхэлгүй мөнхөд амьдрах хувьтай болгохын тулд хичнээн их хайр энэрэл, шаналал, доромжлол шаардагдав аа? Бурхан бидэнд ийм хайртай юм гэж үү?” хэмээн дуун алддаг аж.MonSC 26.4

    Нүгэлт хүн энэ хайр энэрэл, Христ рүү татаж байгаа энэ хүчийг эсэргүүцэж болно. Гэвч хэрэв тэр эсэргүүи^эхгүй бол Есүст заавал татагдана. Тэд авралын төлөвлөгөөг ойлгож, Бурханы хайрт Хүүд өчнөөн их гай зовлон учруулсан гэм нүглээ наминчлахаар загалмайн хөлд хүрч ирнэ.MonSC 27.1

    Байгаль ертөнцийн хамаг юмыг маш уран эвлэг бүтээж өгсөн мөнөөх Тэнгэрлэг Ухаан хүн ардад хандан, тэдний сэтгэл зүрхэнд илэрхийлэхүйеэ бэрх хүсэл тэмүүллийг оргилуулж байна. Энэ дэлхий дээр юу ч тэр хүслэнг хангаж чадахгүй. Харин Бурханы Сүнс, амар амгалангийн эх сурвалж болсон Христийн ивээлийг эрж хайхыг тэдэнд уриалж байна. Бидний Аврагч үзэгдэх, үл үзэгдэх хүч нөлөөгөөр дамжуулан сэтгэлийг үл хангах нүгэлт зугаа цэнгэлээс хүмүүсийг холдуулж, анхаарлыг нь Түүн дотор олж болох үй олон давуу зүйлд хандуулахыг байнга оролдож байдаг юм. Энэ хорвоогийн хэмхэрхий усан сангаас ханатлаа уухыг дэмий л оролдож буй бүхэнд хандсан Бурханы мэдээнд: «Цангасан нэгэн MI, ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг» хэмээн өгүүлжээ (Итлэлт 22:17).MonSC 27.2

    Хэрэв та нар энэ хорвоод олдохгүй ямар нэг сайн сайхан юмны төлөө сэтгэл зүрхээрээ эрмэлзэн тэмүүлж буй аваас энэ хүслэн нь та бүхэнд хандсан Бурханы дуу хоолой мөн гэдгийг зөвшөөрөн хүлээцгээ. Түүнээс та нарын гэм нүглийг уучилж, Христийн хэмжээлшгүй хайр болон Түүний төгөлдөр ариун чанарыг нь нээн өгөхийг гуйцгаа. Бурхан болоод хүнийг хайрлах ёстой гэсэн Бурханы хуулийн зарчмууд Аврагчийн амьдралд тегс тусгалаа олжээ. Ариун хайр, сайн үйлсээр Түүний амьдрал дүүрэн байлаа. Түүнийг бид бишрэн харах, Аврагчаас сацрах гэгээ биднийг гэрэлтүүлэх үед л бид өөрсдийнхөө нүгэл хилэнц, гэм бурууг олж хардаг.MonSC 27.3

    Никодемийн нэгэн адил, зөв амьдарч, ёс бус үйлдэл хийхгүй байна, тиймээс бидэнд бусад нүгэлтнүүд шиг Бурханы өмнө зүрхээ номхотгох хэрэг алга гэсэн бодлоор бид өөрснийгөө хуурч байж болох юм. Тэгвэл зөвхөн Христээс сацрах гэрэл гэгээнд л бид сэтгэл зүрхнийхээ хамаг гэм бурууг харж, бидний үйлдэл бүхэн хувиа хичээх, Бурханд тэрслэх явдлаар бузарлагдсан гэдгийг ойлгож чадна. Бидний ариун ёс үнэн хэрэг дээрээ хир даг болсон хувцастай адил, гагцхүү Христийн цус л нүглийн бузраас биднийг цэвэрлэж, бидний сэтгэл зүрхийг Түүний жишээгээр шинэчилж чадна гэдгийг бид ухамсарлах болно.MonSC 27.4

    Хүмүүсийн зан байдлын хар толбо бүрийг тов тодоор илрүүлэн үзүүлэхэд Бурханы суу алдрын ганцхан туяа, Христийн сэтгэлд шингэсэн ариун чанарын ганцхан гялбаа л хангалттай бөгөөд нүгэлт хүнд өөрийнх нь муу хүсэл, атгаг санаа, бузар үг илхэн болдог байна. Тэр өөрийн тэрслүү үйлдлээрээ Бурханы хуулийг өдөөн дайрснаа олж хардаг. Түүний зүрх Бурханы Сүнсний нөлөөнд автаж, базлан өвдөх ажээ. Христийн ариун, сайхан зан төрхийг бодоход хүнд өөрөө өөрийгөө жигших сэтгэл төрдөг байна.MonSC 28.1

    Зөнч мэргэн Даниел өөрт нь илгээсэн тэнгэрийн зарлагын сүр хүчийг хараад, өөрийнхөө сул дорой, төгс төгөлдөр бус байдлаа мэдэрч сэтгэлээр унажээ. Тэр гайхамшигт үзэгдлийг харах үед төрсөн сэтгэгдлээ илэрхийлж Даниел: «Миний дотор тамир тэнхээ алга болж, царай минь өнгө алдан зэвхийрч, надад хүч чадал үлдсэнгүй” гэжээ (Даниел 10:8). Ийм нөлөөнд орсон хүн хувиа бодох, хар амиа хичээх явдлыг үзэн ядаж, Христийн зөвт ёсыг даган Бурханы хууль болон Христийн зан чанарт нь тохирохоор сэтгэлээ ариусгахыг эрмэлзэх болно.MonSC 28.2

    Номлогч Паул өөрийнхөө тухай хэлэхдээ: «хууль дахь зөвт байдлаар» тооцвол (зөвхөн гаднах үйлдлээр авч үзэх юм бол) «гэм зэмгүй» байв гэжээ (Филиппой 3:6). Гэвч тэрээр уг хуулийн дотоод, сүнслэг утгыг нь ойлгоод ирэхлээрээ өөрийгөө нүгэлтэн гэдгийг олж харсан. Хүмүүсийн заншснаар хуулийн үг үсгийг зөвхөн илт үйлдэлд хамааруулах юм бол Паул нүглийг цээрэлдэг хүний тоонд орох байв. Харин тэр ариун сургаалийн гүн учрыг нь ойлгож, өөрийгөө Бурханы нүдээр харж арга буюу нүглээ хүлээн гэмших болсон юм. Паул энэ тухай: «Нэгэн цагт би хуульгүйгээр амьдарч байв. Харин Бурханы тушаал ирснээр нүгэл нь амьдарч, би үхсэн” хэмээн зүйрлэж хэлжээ (Ром 7:9). Тэрбээр Бурханы хуулийн оюунлиг чанарыг ойлгомогц түүний гэм нүгэл нь жинхэнэ ой гутам жигшүүртэй байдлаараа тодорч, биеэ тоосон зан нь ор мөргүй алга болжээ.MonSC 28.3

    Бурхан бүх нүглийг адилхан хэмжээтэй гэж үздэггүй. Бурхан хүмүүсийн адил гэм буруугийн зэрэг хэмжээг янз янзаар цэгнэдэг боловч Бурханы мэлмийд ямар ч нүгэл өчүүхэн төдий харагддаггүй. Хүний дүгнэлт сэтгэмж алаг цоог бөгөөд төгс төгөлдөр биш. Харин Бурхан юм бүхнийг жинхэнэ байгаагаар нь шүүн тунгаана. Архичинг жигшицгээж, нүгэл нь диваажинд очиход саад тотгор болно доо гэж түүнд хэлдэг мөртлөө бардам зан, харам сэтгэл, хувиа бодох явдлыг ихэнхдээ буруушааж зэмлэлгүй өнгөрөөдөг.MonSC 29.1

    Гэтэл чухамхүү эдгээр нүгэл нь Бурханы энэрэнгүй сэтгэл болоод цөвтөж үл доройтох орчлон даяар ноёрхогч тэрхүү ариун хайр ивээлд эрс харшлах тул Түүний хувьд маш доромжлонгуй байдаг. Айхтар нүгэл үйлдсэн хүн ичиж зовж, өөрийнхөө арчаагүй доройг ухаарч, Христийн ивээлийг үгүйлж болох юм. Харин бардам зантай хүнд хэрэгцээтэй юм гэж юу ч байхгүй, тийм болохоор зүрх сэтгэл нь Христ болон Түүний TOO томшгүй ерөөл айлдлыг мэдрэх боломжгүй байдаг.MonSC 29.2

    Өөрийгөө туйлын хүний мөсгүй нэгэн гэж боддог байсан хөөрхий татвар хураагч «Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” хэмээн залбирч байв (Лук 18:13). Ойр тойрныхон ч түүнд тийн ханддаг байжээ. Гэвч тэр өөрийн хэрэгцээ шаардлагыг мэдрэн, гэм буруу, ичгүүр сонжуурынхаа дарамтанд туйлдаж гүйцээд Бурханы өмнө очиж, Түүнээс өршөөл эржээ. Тэрээр нүглийн эрхшээлээс чөлөөлөгч Бурханы Сүнсний ивээлийг хүлээж авахад бэлэн байв. Тэгвэл фарисай хүний зөвт үзлээрээ гайхуулсан бардам залбирал нь түүний зүрх Ариун Сүнсний хүч нөлөег хааж буйг гэрчилнэ. Тэрээр Бурханаас хол хөндий байсан учраас өөрийнх нь мөхөс байдал Бурханлиг ариун чанарт харшлахыг эс ухаарчээ. Тэр Бурханаас тусламж хүсээгүй бөгөөд аваагүй юм.MonSC 29.3

    Нэгэнт та нар гэм нүглээ ойлгож ухаарваас сайн хүн болохоо битгий хүлээцгээ. Маш олон хүн Христэд хүрэхэд өөрсдийгөө учир дутагдалтай гэж үздэг. Та нар өөрсдийнхөө хүчин чармайлтаар засарч сайжирна гэж найдаж байна уу? «Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу? Мууг үйлдэж зуршсан чи сайныг үйлдэж чадах уу?” (Иеремиа 13:23). Бидэнд ганцхан Бурхан л тусална. Илүү үнэмшилтэй баримт сэлт, илүү ариун ёс суртахуун, илүү тааламжтай боломж бий болохыг бид хүлээж суух ёсгүй. Бид өөрсдөө юу ч хийж чадахгүй. Бид ямар байна, тэр хэвээрээ л Христэд хүрэх ёстой.MonSC 30.1

    Гэхдээ Бурхан Өөрийнхөө аугаа их хайр, энэрлээр Түүний ивээлийг огоордог хүмүүсийг ч аварна гэж хэн ч битгий хууртагдаасай. Нүглийн туйлын бузар булайг Голготын загалмай дээрх өргөлөөр л дамжин ойлгож болно. Хэрэв хэн нэгэн хүн, Бурхан нүгэлтэн бүрийг хэлтрүүлэх өрөвч сэтгэлтэй гэж бодож байгаа бол Голготыг харагтун.MonSC 30.2

    Хүмүүнийг аврах өөр арга зам байгаагүй, ийм өргөл өргөхгүй бол хүн төрөлхтөн нүглийн гутамшигт хүчнээс ангижирч, ариун юмстай холбоо харилцаагаа сэргээж чадахгүй байсан учраас л Христ нүгэлтэн олны гэм бурууг Өөртөө үүрч, хүмүүсийг сүнслэг амьдралаар дахин амьдарч эхлээсэй гэсэндээ тэдний төлөө зовлон эдэлсэн юм. Бурханы Хүүгийн хайр, зовлон болоод үхэл нь нүглийн аймшгийг илрүүлж, Христийг итгэн дагаж гэмээж нь л нүглийн эрхшээлээс ангижирч, илүү сүнслэг амьдарч болно гэдгийг гэрчилж байна.MonSC 30.3

    Заримдаа нүглээ наминчлах хүсэлгүй хүмүүс, Христэд итгэгчдийг зааж «Би тэднээс доргүй. Амь биеэ үл хайрлах зүтгэл, ухаан овсгоо, эрхэмсэг сайхан чанараараа надаас дээрдээд байх юм тэдэнд алга. Тэд надтай л адилхан жаргаж, өөрсдийгөө цэнгүүлж явдаг” хэмээн ярих нь бий. Ийнхүү тэд бусдын дутагдлыг өөрсдийнхөө алмай амирлангуйг зөвтгөхөд ашигладаг байна.MonSC 30.4

    Гэвч Эзэн Тэнгэр бидэнд алдаж онодог, нөгчиж төгсдөг хүнийг биш, огт гэмгүй ариун Бурханы Хүүг үлгэр жишээ болгон үзүүлсэн учраас бусдын нүгэл хийгээд алдаа дутагдал бидэнд уучлал болж чадахгүй. Христэд итгэгчдийн зохисгүй байдлыг адлаад байгаа хүмүүс өөрсдийнхөө амьдралаар үлэмж сайн үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Хэрвээ тэд Христэд итгэгч ямар байх ёстойг тийм сайн ойлгодог гэж бодож байгаа бол энэ нь тэдний өөрсдийнх нь гэм бурууг зузаатгах юм биш биз? Тэд буяны цагаан мөрөөр хэрхэн амьдрахыг мэддэг мөртлөө тийнхүү амьдрахаас татгалздаг.MonSC 31.1

    Алгуурлах осолтой. Бурханы өмнө гэмших явдлыг хойш бүү тавьцгаа! Мянга мянган хүн мөнхийн амийг үл хүртэх энэ алдааг гаргадаг. Христтэй холбоо тогтоож сэтгэлийн ариуслаа эрж олцгоо! Амьдрал богино бөгөөд тодорхойгүй байдгийг энд нурших нь илүүц буй заа. Гэвч олон хүний дутуу дулимаг ойлгодог нэгэн аюулын тухай дуугүй өнгөрч болохгүй. Тэр нь нүгэл хилэнцээс ангижирцгаа гэсэн Бурханы Ариун Сүнсний уриаг нэн даруй дагахыг хүмүүс хүсдэггүйд оршино. Нүгэл хичнээн өчүүхэн байлаа ч түүнийг өөгшүүлэгч үүрд балрах аюултай. Бидэнд дийлдээгүй нь эцсийн дүнд биднийг ялж, хөнөөнө.MonSC 31.2

    Адам, Ева хоёр хориотой жимс иднэ гэдэг тун ч ялимгүй хэрэг, үүнээс болж Бурханы анхааруулж хэлсэн тэр аймшигт үр дагавар гарахгүй байх гэж өөрсдөдөө итгүүлэхийг оролдсон. Гэтэл энэ ялимгүй хэрэг нь Бурханы хэлбэрэлтгүй ариун хуулийг зөрчсөн явдал байсан юм. Тэр хэрэг хүнийг Бурханаас салгаж, манай дэлхийд цутган орж ирсэн үхэл хагацал, цаглашгүй гаслан зовлонгийн үүдийг нээсэн юм. Гдзар дэлхийгээс зовж шаналагсдын орилоон чарлаан үеийн үед үргэлж цууриатсаар иржээ. Хүний дуулгаваргүй байсны гайгаар амьтан бүхэн ёолж гаслан байна. Тэнгэрт хүртэл Бурханд тэрсэлсний ул мөр үлджээ. Голготын загалмай Бурханы хуулийг зөрчигсөдийн нүглийг цагаатгахын төлөөх гайхамшигт өргөлийн дурсгал болон сү^щэрлэсээр байна. Нүгэл хилэнцэд хөнгомсөг хандахаа больцгооё!MonSC 31.3

    Бурханы хуулийг зөрчсөн зөрчил бүр, Христийн ивээлийг үл ойшоох явдал бүхэн сэтгэл зүрхийг хахир хатуу болгож, хүсэл зоригийг мохоож, мэдрэмж хүртэмжийг сулруулан, бидэнд өөрсдөд маань муугаар нөлөөлж байна. Бид дуулгавартай байх дургүй болж байгаагаар үл барам Бурханы Ариун Сүнсний уриалгахан дуудлагыг сонсох чадвар мөхөс болж байна.MonSC 32.1

    Муу явдлын зам мөрийг орхиё гэсэн цагтаа л орхиж чадна гэж олон хүн сэтгэлээ тайтгаруулж байна. Тэд Бурханы энэрэнгүй дуудлагыг үл ойшоолоо ч гэсэн тэр дуудлагыг ахин дахин хүлээн авч болох мэт санадаг ажээ. Тэд амьдрах хугацаандаа ивээлийн Сүнсийг гомдоож, Сатаны талд орсон ч туйлын аюултай үе дөхөхөд зам мөрөө өөрчилж болно гэж боддог юм. Гэвч ингэхэд тийм амар биш ээ. Нүгэлт амьдрал хүмүүсийн зан төрхийг буруу төлөвшүүлж чадах учраас хожим нь цөөн хэдэн хүнд л Христтэй ижилсэх хүсэл төрж болох юм.MonSC 32.2

    Зан байдлын нэгээхэн дорой шинж, сэтгэл зүрхэндээ тээж явдаг нэгээхэн нүгэлт хүслэн ч эцсийн эцэст баярт мэдээний хүчийг үгүй хийдэг юм. Нүгэл хилэнцэд элдвээр тал засах явдал санаа сэтгэлийг Бурханаас холдуулна. Тэнгэрлиг үнэнд зориуд үл итгэн, хүйтэн цэвдэг, тоомсоргүй хандсан хүн эцсийн дүнд өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унахыг үзнэ. Цэцэн Соломон, нүгэлт хүн «өөрийнхөө нүгэл хилэнцийн уяанд хүлээстэй байх аж» гэж хэлсэн байдаг (Сургаалт угс 5:22). Библи сударт үүнээс илүү муу үйлст хөнгөмсөг хандах явдлаас ноцтой сэрэмжүүлсэн сургамж алга.MonSC 32.3

    Христ биднийг нүглээс ангижруулахад бэлэн байдаг боловч Тэр хүслээ бидэнд хүчээр тулгадаггүй. Хэрэв бид нүгэлдээ шигдээд, булай муу явдалд бүрэн автаж, Бурханаас авралын ивээл хүртэхийг хүсэхгүй байвал Тэр яахсан билээ? Бид Бурханы энэрэл хайрыг зөрүүдлэн няцааснаараа өөрөө өөрсдийгөө баллаж байгаа юм. «Тэр тааламжтай цагт чамайг сонссон, авралын өдөрт чамд тусалсан» (2 Коринт 6:2). «Түүний дуу хоолойг сонсохдоо сэтгэл зүрхээ битгий хахир хатуу болгоцгоо!» (Еврей 3:7-8)MonSC 33.1

    «Хүн гаднах төрхийг хардаг бол Эзэн зүрхийг нь хардаг» (1 Самуэл 16:7). Бурхан баяр гуниг эсэргэцсэн хувирамтгай, өжүүн хүний зүрхийг, бузар булай, худал хуурмагаар дүүрэн зүрхийг хардаг. Бидний санаа сэхээрэл хийгээд зорилго Бурханы өмнө илхэн буй. Та нарын сэтгэл хичнээн алдаа оноотой байлаа ч гэсэн Түүний зүг явцгаа! Дуулалч лугаа адил «Өө, Бурхан минь, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлыг мэдээч. Миний дотор ямар нэг хөнөөлт үйл буй эсэхийг харж, мөнхийн зам руу намайг залаач» хэмээн гуйж, сэтгэлийнхээ нандин бүгдийг Хамгийг тольдогч мэлмийн өмнө дэлгэцгээе (Дуулал 139:23-24).MonSC 33.2

    Сэтгэл зүрх нь ариусаагүй тохиолдолд хүн зөвхөн оюун ухаанд тулгуурласан шашин буюу «ариун ёсны дүрээр» л сэтгэл ханадаг байна. Тэгвэл «Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч” (Дуулал 51:10) хэмээн залбирцгаа! Та нар өөрөө өөрсөдтэйгээ чин шударга байцгаа! Та бүхний амьдралыг аюул занал нөмөрвөл ямар байх вэ, яг л тийм хичээл зүтгэлтэй, шургуу мэриймтгий байцгаа! Энэ бол Бурхан болон та нарын сэтгэлийн хооронд өнө мөнхийн төлөө шийдэгдэх ёстой асуудал юм. Та нарын найдах гэж оролдсон хоосон найдлага та бүхэнд осолтойгоор эргэж мэднэ.MonSC 33.3

    Бурханы Үгийг залбиран байж судалцгаа! Энэ Үг танд Бурханы хууль бөгөөд Христийн амьдрал дахь ариун ёсны аугаа их зарчмуудыг нээж өгнө. Энэ зарчимгүйгээр «хэн ч Эзэнийг үзэхгүй болой” (Еврей 12:14). Тэрхүү Үг биднийг нүгэлтэн гэдэгт итгүүлж, авралын замьп тов тодорхой зааж өгч байна. Тэр Үгийг та нарын сэтгэл зүрхэнд хандсан Бурханы дуу хоолой хэмээн анхааран сонсох нь зайлшгүй чухал.MonSC 33.4

    Нүглийн аймшиг, зүрх сэтгэлийнхээ үнэн байдлыг олж хараад цөхөрч бачимдахын хэрэггүй. Христ нүгэлтэн олныг аврахаар ирсэн шүү дээ. Бурханыг өөртөө татах гэхийн хэрэг бидэнд огг байхгүй. «Яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, хүмүүсийн гэм бурууг үл харгалзсан билээ” (2 Коринт 5:19). Өөрийн элбэрэлт хайраар Тэр Өөрийнхөө төөрч будилсан хүүхдүүдийг Өөртөө татдаг юм. Бурхан аврахыг хүссэн хүмүүст ханддаг шиг, газар дэлхийн эцэг эхчүүдээс нэг нь ч алдаж эндсэн үр хүүхдэдээ тийм тэвчээртэй хандаж чадахгүй. Төөрөлдсөн хүнийг Түүнээс илүүтэйгээр хэн ч хайрлаж халамжилж үл чадна. Бурханы бүхий л амлалт, сэрэмжлүүлэг нь Түүний өгүүлшгүй их хайр энэрлийн илэрхийлэл юм.MonSC 34.1

    Сатан та нарыг маш их нүгэлтэнгүүд гэж хэлбэл Өөрийнхөө Цагаатгагчийн зүг хараад Түүний гавъяа зүтгэлийн тухай яриарай. Чухам юу та бүхэнд тус болох вэ гэвэл, Түүнээс сацарч буй гэрэл гэгээг итгэлтэйгээр ширтвээс болох нь тэр. Нүглээ наминчил, чингэхдээ «Христ Есүс нүгэлтэн олныг аврахаар ертөнцөд ирсэн” (1 Тимот 1:15), тиймээс бид Түүний үлэмжийн их хайр энэрлээр аврагдаж чадна гэж Сатанд хэлээрэй.MonSC 34.2

    Нэг удаа Симонд Есүс өр тавьсан хоёр хүний тухай ярьжээ. Тэр хоёрын нэг нь эзэндээ бага шиг мөнгө, нөгөөдөх нь асар их мөнгөний өртэй байжээ. Эзэнтэн хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Христ «Тэгвэл тэдний хэн нь Эзэнээ илүү хайрлах бол?» гэж асуусанд Симон «Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн нь» гэж хариулсан гэдэг (Лук 7:43).MonSC 34.3

    Бид маш их нүгэлтэн байсан, гэвч Христ бидэнд өршөөл уучлал хайрлахын тулд нас барсан. Түүний өргөл, Эцэгээс бидний авралын тухай асуухад дүйцэхүйц хангалттай аугаа билээ. Хичнээн их уучлал хүртсэн нь Бурханыг төдий чинээ их хайрлах болно. Эдгээр хүмүүс Түүний хаан ширээнд бусдаас ойрхон зогсож, Түүний үлэмжийн хайр, цаглашгүй өргөлийг алдаршуулах болно. Бид Бурханы хайр энэрлийг хэдий чинээ бүрэн дүүрэн ойлгох тусам нүгэл хилэнцийн хор уршгийг төдий чинээ сайтар ухамсарлах билээ. Бурханы бидэнд хүртээсэн өршөөл хичнээн өгөөмөрийг мэдэж, Христийн бидний төлөө өргөсөн өргөлийн суу ихийг ойлгож эхэлмэгц бидний зүрх сэтгэл хайр болон гэмшлийн давалгаанд хайлан уярдаг байна.MonSC 34.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents