Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    8—Христийн лотор өсөх нь

    Биднийг Бурханы хүүхдүүд болгож буй дотоод өөрчлөлтийг Библи сударт «дээрээс мэндлэхүй” хэмээн нэрлэжээ. Үүнийг бас тариачны тарьсан сайн чанарын үр тариа ургахтай зүйрлэдэг. Үүнтэй адил Христэд дөнгөж итгэж эхэлж буй хүмүүс «нялх хүүхдүүд» шиг болоод «Христ Есүсийн дотор бүх талаар өсөх ёстой” байдаг (1 Петр 2:2; Эфес 4:15). Тэд тариалангийн талбайд тарьсан сайн чанарын үр шиг ургаж, үр шимээ өгөх ёстой. Зөгнөгч Исаиа Бурханыг «алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, Эзэний суулгац” хэмээн нэрлэжээ (Исаиа 61:3). Байгаль ертөнцөөс авсан эдгээр жишээ нь сүнслэг амьдралын далдхан хирнээ бодит үзэгдлүүдийг улам сайн ойлгоход бидэнд тус болж байна.MonSC 63.1

    Байгаль дахь туйлын өчүүхэн зүйлд ч амь оруулахад хүний мэргэн ухаан, мэдлэг чадвар огт хангалтгүй юм. Ургамал болоод амьтан нь Бурханы тэдэн дотор оруулсан хүчээр л амьдарч байдаг билээ. Сүнслэг амьдрал ч мөн ялгаагүй Бурханаас өгөгдсөн амин хүчээр л хүн дотор үүсдэг аж. Хэрэв хүн «дээрээс төрөхгүй юм бол” (Иохан 3:3) Христийн бидэнд өгөх амьдралыг хүртэж чадахгүй.MonSC 63.2

    Өсөн торнихын тухайд ч бас тэгж ойлгож болно. Бурхан бутыг дэлбээлүүлж цэцэглүүлэн үр шимийг нь гаргадаг. Бурханы хүчээр л «газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж, дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог» юм (Марк 4:28). Зөгнөгч Хосеа Израиль улсыг «сараана цэцэг шиг дэлбээлэн», «усан үзмийн мод шиг цэцэглэх болно” гэж хэлжээ (Хосеа 14:5,7). Есүс бидэнд «Сараана иэиэг хэрхэн ургадгийг хар” хэмээн бас айлдсан билээ (Лук 12:27).MonSC 63.3

    Ургамал, цэцэгс өөрийнхөө хүч чармайлт эсвэл хүслээр ургадаггүй, харин амьдралд хэрэгцээтэй юмаа Бурханаас авдаг учраас ургадаг юм. Хүүхэд хичнээн ч хичээсэн өөрөө өсч чадахгүй. Үүнтэй адил та нар өөрсдийн хүсэл эсвэл хүч чармайлтаар оюун санааны буюу сүнслэг байдлынхаа өсөлтииг хангаж чадахгүй. Ургамал, хүүхэд хоёр орчин тойрноосоо амьдралд зайлшгүй чухал агаар, нарны гэрэл, хүнс тэжээл авч өсдөг. Байгалийн эдгээр хишиг ургамал амьтанд хэрэгтэйн адил Христ Түүнд найдсан хүмүүст хэрэгтэй. Тэрбээр хүмүүсийн хувьд «үүрдийн гэрэл», «нар болон бамбай» юм (Исаиа 60:19; Дуулал 84:11). Тэр «Израильд шүүдэр шиг байж», «хатсан өвсөн дээр бороо шиг бууж ирнэ» (Хосеа 14:5; Дуулал 72:6). Тэрбээр амьд ус бөгөөд «тэнгэрээс буун ирж, ертөниөд амийг нь өгдөг Бурханы талх» юм (Иохан 6:33).MonSC 64.1

    Өөрийнхөө Хүүгээр төлөөлүүлэн хосгүй хишгийг илгээхдээ Бурхан агаар мандал шиг бодит ивээлийн уур амьсгалаар хөвчин дэлхийг бүрхжээ. Амьдралыг тэтгэгч энэ ивээлээр амьсгалахыг эрмэлзсэн хүн бүхэн Христ Есүсийн дотор амьдарч торних болно.MonSC 64.2

    Цэцэг навч наран өөд тэмүүлж, гэрэл туяанд нь тэгш хэмтэй болоод үзэсгэлэн гоо болдгийн адил тэнгэрийн гэрэл биднийг гийгүүлж, бидний зан чанар Христийн зан байдалтай төстэй болтол хөгжөөсэй гэсэн сэтгэлийн үүднээс бид Зөвт ёсны Наран өөд тэмүүлэх ёстой.MonSC 64.3

    Христийн айлдварт ч мөн тийм сургамж бий. «Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно... Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй» (Иохан 15:4-5). Мөчир модныхоо голтой холсогдохгүй бол ургаж жимслэж чаддаггүйн адил та нарын ариун амьдралаар амьдрах нь Христээс хамаарах болно. Түүнээс салангид та нар аж төрж чадахгүй. Та нарт уруу татах явдлыг эсэргүүцэх юм уу эсвэл ивээл, ариун ёсны хувьд өсөж дэгжих хүч тэнхээ байхгүй. Харин Христ дотор байсан цагт та нар цог жавхаатай амьдрах болно. Та нар Түүнээс амьдралын хүчийг сэлбэж авбал сэргэг сайхан байж үр жимсээ өгч чадна. Та бүхэн булгийн усны дэргэд тарьсан мод шиг болно.MonSC 64.4

    Аврагдах үйл хэргийн зарим хэсгийг нь бие дааж хийх хэрэгтэй гэж олон хүн үздэг. Тэд гэм нүглээ цагаатгуулахдаа Христэд найдаж байсан бол харин одоо өөрийнхөө хүчээр зүй зохистой амьдрахыг хичээж байна. Гэвч ийм чармайлт нь амжилтанд хүргэхгүй. Есүс «Надгүйгээр та нар юу ч хийж чадахгүй» хэмээн айлджээ. Ивээлийн өлгийд бидний өсөн торнихуй бидний баяр баясгалан, бидний ашиг тус бүгд Христтэй нэгдэн нийлэхээс шалтгаална. Бид өдөр тутам, цаг тутам Түүнтэй харилцаж, Түүн дотор оршиж байж гэмээ нь л ивээлээр өсөн торниж чадна.MonSC 65.1

    Тэр бол бидний итгэлийн Эхлэл төдийгүй бас Төгсгөл юм. Христ анхных болон сүүлчийнх бөгөөд мөнх билээ. Тэр бидний замын эхэнд болон төгсгөлд төдийгүй алхам бүрт бидэнтэй хамт байх ёстой. «Би Эзэнийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан. Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй” хэмээн Давид өгүүлжээ (Дуулал 16:8).MonSC 65.2

    «Бид яаж Христ дотор орших вэ?” гэж та нар асууж байна. Түүнийг анх хүлээж авсантайгаа л адил. «Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алх” (Колоссай 2:6). «Миний зөвт нэгэн итгэлээр амьдрах болно” (Еврей 10:38).MonSC 65.3

    Та нар Түүнд бүрэн харьяалагдаж, хүчин зүтгэж, захирагдахын тулд Бурханд өөрсдийгөө даатгасан. Та нар Христийг өөрсдийнхөө Аврагч хэмээн хүлээж авсан. Та нар гэм нүглээ өөрсдийн хүчээр цагаатгаж, сэтгэл зүрхээ өөрчилж чадаагүй. Гэхдээ өөрсдийгөө Бурханд даатгаад, Христийг бодож, Тэр энэ бүхнийг та нарын төлөө хийсэн гэж итгэж байсан. Та нар итгэлээр Христэд харьяалагдсан, итгэлээрээ ч Түүний дотор бойжих учиртай. Та нар сэтгэл зүрх, хүсэл зориг, хичээл зүтгэл бүхнээ зориулах хэрэгтэй. Түүний бүх болзлыг биелүүлэхийн тулд өөрийгөө Түүнд даатгах ёстой. Тэр та нарын дотор байж, та нарын хүч, зөвт үзэл болон мөнхийн туслагч болсноор дуулгавартай байхад тань туслаасай гэвэл Христээр төлөөлүүлэн бүхий л ерөөлийг нь хүлээн авагтун.MonSC 65.4

    Өглөө бүр хамгийн түрүүнд Бурханд өөрсдийгөө зориулцгаа. «Эзэн минь, намайг Өөрийн мэдэлд бүрэн оруулаач. Би хамаг төлөвлөгөөгөө Таны өлмийд дэлгэн тавъя. Намайг өнөөдөр Өөрийнхөө үйл хэрэгт ашиглаарай. Миний бүхий л ажил хэрэг Таны дотор хийгдэхийн тулд надтай хамт байгаач” гэж залбирцгаа. Үүнийг өдөр болгон хийх хэрэгтэй. Ирэх өдрийг бодож өглөө бүр Бурханд өөрсдийгөө зориулцгаа. Түүнд хамаг төлөвлөгөөгөө захируулагтун. Тэгвэл Бурхан төлөвлөгөөг тань биелүүлэх эсвэл түүнээс татгалзах аль нэг сонголтыг Өөрийнхөө зөн билгээр зааж өгнө. Ийнхүү та нар өдрөөс өдөрт өөрсдийн амьдралыг Бурханд даатгаж чадвал та нарын амьдрал Христийн амьдралтай улам бүр адил төстэй болно.MonSC 66.1

    Христ доторх амьдрал бол энх амгалан амьдрал юм. Христэд итгэгч оволзсон сэтгэлгүй байж болох хэдий ч ямагт итгэл төгс, амгалан тайван байх юм. Та нар өөрсөндөө биш, харин Христэд найдах болно. Та нарын мөхөс байдал Түүний хүч лүгээ, та нарын өчүүхэн мэдлэг Түүний цэцэн мэргэн ухаан лугаа, та нарын ядмаг хүч Түүний агуу чадалтай нэгдэн нийлнэ.MonSC 66.2

    Та нар өөрсдийгөө харж, өөр дээрээ анхаарал төвлөрүүлэхийн хэрэггүй. Христ өөд харцгаа. Түүний хайр энэрэл, Түүний зан байдлын гоо сайхан, төгс төгөлдөрийн тухай эрэгцүүлэн бодоцгоо. Христийн амь бие хайргүй зүтгэл, ариун гэгээн чанар, Түүний зүйрлэшгүй хайр энэрэл - энэ бүхэн хүний эргэцүүлэн бодвоос зохилтой сэдвүүд юм. Хэрэв та нар Түүнийг хайрлаж, Түүнийг дууриаж, Түүнд найдах л юм бол Түүнтэй төст чанарыг олж чадна.MonSC 66.3

    Есүс «Та нар Миний дотор байгтун” хэмээн айлдсан. Эдгээр үгс тогтвортой, итгэлтэй, амар тайван байх үзэл санааг агуулжээ. Тэр «Бүгд Над уруу ир. Би та нарт амралтыг өгье» гэж дахин урьж байна (Матай 11:28). Дуулагч: «Эзэн дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ!» хэмээн мөн тэр санааг илэрхийлжээ (Дуулал 37:7). Зөгнөгч Исаиа «Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн” гэж сэнхрүүлж байна (Исаиа 30:15).MonSC 67.1

    Энэхүү энх амгалан байдлыг гар хумхин сууснаар олж авч чадахгүй. Учир нь Аврагчийн амралт өгөх гэсэн амлалт нь мөн Түүний төлөө ажил хөдөлмөрт уриалсан уриатай хосолсон аж. «Буулгыг минь өөр дээрээ авч та нар сэтгэлдээ амралтыг олох болно” (Матай 11:29). Христэд бүрэн найдаж тайвширсан хүн Түүний төлөө хамгаас илүү идэвх зүтгэлтэй, хичээнгүйлэн хөдөлмөрлөх болно.MonSC 67.2

    Хүн өөрийнхөө «би”-д анхаарлаа төвлөрүүлвэл аж амьдрал, хүчин чадлын эх сурвалж болсон Христээс салж хагацдаг юм. Сатан хүмүүсийн анхаарлыг Аврагчаас хөндийрүүлж, улмаар Христтэй нэгдэн нийлэхэд нь саад тотгор учруулахыг цаг үргэлж оролддогийн учир энэ билээ. Тэр та бүхний бодол санааг энэ хорвоогийн жаргал цэнгэл, ахуй амьдралын гачаал зовлон, эмх замбараагүй байдал, бусад хүмүүсийн өө дутагдал, та нарын төгөлдөржөөгүй байгаа шинж чанар руу эргүүлэн чиглүүлэхийг хичээдэг юм.MonSC 67.3

    Өөрийгөө хэтэрхий анхаарч, авралын тухай зовиурлан бодож, сэтгэлээ түгшээх хэрэггүй юм. Энэ бүхэн биднийг хүчин чадлын Эх сурвалжаас холдуулна. Өөрийнхөө сүнсийг Бурханд даатгаж Түүнд найдацгаа. Есүсийн тухай ярьж, бодож явцгаа. Та нарын «би” Түүнд уусах ёстой. Хамаг эргэлзээ, айдсаа таягдан хаяцгаа. Номлогч Паултай хамт «Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм» хэмээн сэтгэцгээ (Галат 2:20). Бурхан дотор энх амгаланг эрцгээ. Тэр та нарын Өөрт нь итгэж даатгасан юмсыг сахин хадгалах чадвартай. Хэрэв та нар Түүний гарын доор байвал Энэрэн Хайрлагчийн хүчээр бүхнийг даван гэтэлнэ.MonSC 67.4

    Христ хүний төрхийг олж авахдаа Өөрийгөө хүн төрөлхтөнтэй хайр энэрлийн бөх бат хэлхээгээр холбосон юм. Хэрэв хүн өөрөө л хүсэхгүй бол ямар ч хүч тэр холбоог тасалж чадахгүй. Сатан энэ холбоог тасалж, Христ үгүйгээр амьдрах шийдвэр гаргуулах гэж биднийг цаг үргэлж ятгаж, уруу татахыг оролдоно. Соргог сэрэмжтэй байж, мөргөл үйлдэж, яаж ч уруу татлаа гэсэн өөр эзэнтнийг сонгож авахгүй байхын тулд хүчин чармайлтаа гаргах хэрэгтэйн учир энэ билээ. Сонголт хийх эрх бидэнд бий. Тиймээс өөрийн харцыг Христ өөд төвлөрүүлье, тэгвэл Тэр биднийг ивээлдээ авна. Бид Христийг шимтэн харж буй цагт л аюулгүй байдалд байна. Хэн ч биднийг Түүний гараас салгаж чадахгүй. «Сүнс болох Эзэн биднийг алдраас алдарт Өөртэйгөө ижил дүрээр өөрчилдөг билээ” хэмээн үргэлж Түүнийг харж бясалгагтун (2 Коринт 3:18).MonSC 68.1

    Анхны шавь нар нь ийм л байдлаар хайрт Аврагч лугаа төст байдлыг олсон юм. Тэд Есүсийн айлдварыг сонсонгуут чухамхүү Түүнийг үгүйлж байснаа мэдэрсэн билээ. Тэд Түүнийг эрж олоод, Түүний хойноос дагажээ. Шавь нар нь орон гэртээ, ширээний ард, хөдөө гадаа хаана ч Түүний дэргэд байсан юм. Тэд Түүнийг багшаа хэмээн хайрлаж өдөр бүр ариун үнэний сургаалыг Түүний амнаас сонсож байлаа. Тэд өөрснийхөө үүргийг ухаарч, зарц нь эзнээ хүндэтгэх лүгээ адил Түүнд ханддаг байв. Эдгээр дагалдагчид бүхий л талаараа «бидэнтэй адилхан жирийн хүмүүс» байсан (Иаков 5:17). Тэд мөн л ижилхэн гэм нүгэлтэй тэмцэж, ариун амьдралаар замнахын тулд бас л ивээлийг үгүйлж байсан юм.MonSC 68.2

    Хэн хэнээс илүү Аврагчтай төстэй байсан хайрт шавь Иохан ч гэсэн төрөлхийн тийм сайхан зан чанартай байгаагүй юм. Тэр нэр алдарт дуртай, биеэ тоосон бас тавтиргүй, санал зөрөхийг тэвчдэггүй нэгэн байсан ажээ. Гэвч Христийн Тэнгэрлиг зан байдлыг олж хараад тэр өөрийнхөө өө дутагдлыг мэдэж, номхон дөлгөөн болсон билээ. Бурханы Хүүгийн хүч тэнхээ, тэсвэр тэвчээр, агуу чадал, зөөлөн сэтгэл, сүр жавхлан, номхон хүлцэнгүйг тэр өдөр бүр ажиглаж харахдаа хязгааргүй ихээр Түүнийг хайрлан биширч байсан юм.MonSC 69.1

    Иохан өдрөөс өдөрт Христэд улам бүр татагдаж, аажмаар Эзэнийг хайрлах хайр нь өөрийгөө хайрлах сэтгэлгээг зүрхнээс нь шахан гаргажээ. Түүний гомдомхой, нэр алдарт шунамтгай зан чанар нь Христийн хүчээр өөрчлөгджээ. Ариун Сүнсний сэргэн мандуулагч хүч Иоханы сэтгэл зүрхийг шинэчилсэн болой. Христийн хайр энэрлийн нөлөөгөөр түүний зан байдалд үлэмж өөрчлөлт гарчээ. Есүстэй нягг холбоотой байхын жинхэнэ үр дүн ийм билээ. Хэрэв Христ сэтгэл зүрхэнд бат оршиж байвал хүн бүрэн дүүрэн өөрчлөгдөнө. Христийн сүнс, Түүний хайр энэрэл сэтгэл зүрхийг уяруулан эзэмдэж, бодол санаа болон хүсэл эрмэлзлийг Бурханы зүг, хувиршгүй мөнх юмсын зүг чиглүүлдэг юм.MonSC 69.2

    Христ тэнгэрт өргөгдсөний дараа ч дагалдагчид нь Түүний оршин буйг мэдэрсээр байжээ. Тэрээр гэрэл гэгээ, хайр энэрлээ сацруулсаар хүн бүртэй хамт байсан юм. Тэдэнтэй хамт залбирч, тэднийг зоригжуулж, тайтгаруулж байсан Аврагч Есүс энх амгалангийн зарыг сонордуулж байх үедээ тэнгэрт өргөгдсөн билээ. Тэгээд Түүнийг тэнгэр элч нарын үүлс хүрээлж байхад шавь нарын чихнээ «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” гэсэн Түүний үгс сонсогдсон ажээ (Матай 28:20).MonSC 69.3

    Есүс хүний дүрээр тэнгфт ергөгдсөн юм. Түүний шавь нар нь Тэр Бурханы хаан ширээний өмнө очсон, тэдний Анд болоод Аврагч хэнээрээ үлдсэн, Түүний хайр хувиршгүй, Тэр зовж ядарсан хүн төрөлхтний толөе урьдын адил санаа зовсоор байгаа гэдгийг мэдэж байсан юм. Есүс Бурханд Өөрийн эрдэнэт цусны гавъяа зүтгэл болон хүмүүнийг ямар үнээр цагаатгасны тэмдэг болох цоо хатгуулсан гар, хөлөө үзүүлж байв. Дагалдагчид нь тэдэнд байр орон бэлтгэх гэж Тэрбээр тэнгэрт өргөгдсон бөгөөд эргэж ирээд тэднийг Өөртөө авна гэдгийг мэдэж байсан юм.MonSC 70.1

    Христийг өргөгдсөний дараа шавь нар нь хамтдаа цуглараад Есүсийн нэрээр хүсэлт гуйлтаа Тэнгэрийн Эцэгт хүргэхийг туйлаас хүсчээ. Тэд гүн бишрэлтэйгээр сөхрөн залбирч, «Миний нэрээр Эцэгээс минь юуг ч гуйвал Тэр түүнийг чинь өгнө. Одоо болтол та нар Миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна» (Иохан 16:23-24) гэж өөрсдөд нь өгсөн амлалтыг дахин давтан хэлцгээсэн юм. Тэд залбиран залбиран гараа улам бүр дээш өргөж «Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм» хэмээх няцаагдашгүй шалтгаан бүхий үгсийг хэлж билээ (Ром 8:34).MonSC 70.2

    Тэгээд Пентекостын өдер тэдэм дээр Тайтгаруулагч бууж ирсэн аж. Христ Өөрийгөө «та нарын дотор байна” гэж айлджээ. «Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэв Би явахгүй бол Туслагч та нар уруу ирэхгүй. Харин Би явбал Өөрөө Түүнийг та нар уруу илгээнэ” (Иохан 14:17; 16:7). Энэ цагаас хойш Христ Сүнсээр дамжуулан Өөрийнхөө хүүхдүүдийн сэтгэл зүрхэн дотор байнга орших болов. Одоо тэд Түүний газар дэлхий дээр биеэрээ байх үеийг бодвол Түүнтэй улам ойр дотны холбоотой болжээ. Шавь нараас нь Христийн гэрэл гэгээ, хайр энэрэл, хүч чадал цацарч байхад хүмүүс «хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв” (Үйлс 4:13).MonSC 70.3

    Өнөөдөр Христ анхныхаа шавь нарын төлөө хийсэн бүхнээ Өөрийнхөө хүүхдүүдийн төлөө хийхийг бас хүсч байна. Есүс шавь нарынхаа бяцхан хүрээнд сүүлчийн удаа залбирал үйлцрхаээ: «Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна” гэж хэлжээ (Ио.хан 17:20).MonSC 71.1

    Есүс Өерөө Эиэпэйгээ нэгдмэл байсантайгаа адил биднийг Түүнтэй нэгдмэл байгаасай гэж бидний төлөө залбирч байсан. Энэ юутай аугаа холбоо вэ! Аврагч Өөрийнхөе тухай «Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй”, «харин Миний дотор оршигч Эцэг Өөрийнхөө ажлуудыг хийж байгаа юм» гэж хэлжээ (Иохан 5:19; 14:10). Иймд, хэрэв Христ бидний зүрхэн дотор амьдарч буй бол «Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлэн, хүсүүлнэ» (Филиппой 2:13). Бпд Түүмий үйлдэж байсан шиг үйлдэнэ. Бид ижилхэн сүнсийг тунхаглах болно. Тиймээс Түүний хайрын дотор байж, бпд «тэргүүн болох Христ уруу бүх талаар өсөх ёстой” (Эфес 4:15).MonSC 71.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents