Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    15—Библи ба Францын Хувъсгал

    рд түмэнд Библийг танилцуулсан арван зургадугаар зууны Өөрчлөн Шинэчлэлт Европын бүх орнуудад түгжээ. Зарим үндэстнүүд, Өөрчлөн Шинэчлэгчдийг Тэнгэрээс илгээсэн элч адил баярлан хүлээн авав. Зарим улс орнуудад папын засаглал Өөрчлөн Шинэчлэлтийг амжилттайгаар зогсоож бидний гэрэл, өөрчлөгч хүч бүхэлдээ бөхсөн байв. Нэг улсад гэрэл нэвтэрсэн боловч, нөгөө улс гэрлийг хүлээж аваагүй. Үнэн худал хоёр олон зууны турш тэмцэлдэж байв. Эцэст нь бузар муу ялж, Диваажингийн гэрлийг хаан боогдуулжээ. «Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан тул яллагдсан.» Иохан 3:19. Тэр үндэстэн сонгосон замынхаа үр шимийг хүртэх болно. Бурханы уучлал нигүүлслийн бэлгийг үзэн ядсан ард түмнийг Бурханы Сүнс удирдахаа болино. Энэ нь бузар муу гүйцэд боловсорч, бузар муу газар авах боломж олгосон ба гэрлээс санаатай татгалзсан эцсийн үр жимс ямар байдгийг дэлхий харж байв.(АМ 265.1)Aм 219.1

    Библийн эсрэг аян дайн Франц улсад олон зууны туршид үргэлжилж, Хувьсгал гарах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Энэ аймшигт тэрслэлт нь Ромчууд Бичээсийг уншихыг хориглосны үр дүн байлаа. Хувьсгал папын баримталж байсан бодлогын үр дүнг дэлхийд урьд өмнө харж байгаагүйгээр харуулсан байна. Хувьсгал Ромын сүмийн мянга гаруй жилийн сургаалын үр дүнг бодитоор харуулж өгсөн юм.{АМ 265.2}Aм 219.2

    Папын засаглал, Бичээсийг хориглох тухай эш үзүүлэгчид зөгнөж байлаа. Илчлэлт номын бичигч «Нүглийн хүн” буюу папын ноёрхлоос болж Францад ямар асуудал үүсэхийг тодорхой зөгнөсөн байна.{АМ 266.1}Aм 219.3

    Эзэний тэнгэр элч «Тэд ариун хотыг дөчин хоёр сарын турш хөл дороо гишгэчих болно. Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно.... Тэднийг гэрчлэлээ дуусгахад ёроолгүй гүнээс гарч ирэгч нэгэн араатан тэдэнтэй тулалдаж, тэднийг дийлж алах болно. Тэдний цогцос нь, сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ. ... Дэлхий дээр нутаглагчид тэднээс болж, баярлан хөөрч цэнгэцгээнэ. Тэд нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагчдыг тарчилгасан юм. Гурван хоног хагасын дараа Бурханаас амийн амьсгал гарч тэдний дотор ороход тэд хөл дээрээ зогсов. Тэднийг харж байсан хүмүүсийг үлэмжийн айдас нөмөрлөө» гэж өгүүлсэн байдаг. Илчлэлт 11:2-11.{AM 266.2}Aм 219.4

    Энд дурдсанаар «Дөчин хоёр сар” болон «Мянга хоёр зуун жаран хоног” гэсэн цаг хугацаа нь хоёул Христийн сүм Ромын дарангуйлал дор хэр хугацаанд зовохыг илэрхийлж байна. Папын мянга хоёр зуун жаран жилийн хэмжээлшгүй эзэрхийлэл МЭ 538 онд эхэлж 1798 онд төгсгөл болох учиртай байв. Энэ онд Францын цэрэг Ромд нэвтрэн орж, папыг хорьсон ба тэрээр цөллөгийг тэсэлгүй нас эцэслэв. Түүнээс хойш шинэ пап сонгогдсон ч папын засаглал хэзээ ч урьдын адил хүч нөлөөтэй байж чадаагүй юм.{АМ 266.3}Aм 220.1

    Сүм мянга хоёр зуун жаран жилийн бүх цаг үеүдэд хавчигдаж байгаагүй. Бурхан нигүүлслээрээ тэдний зовлонг багасгаж өгсөн билээ. Сүмийг нөмрөх «Агуу зовлонгийн» тухай Аврагч «Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогчдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно” хэмээжээ. Матай 24:22. Өөрчлөн Шинэчлэлтийн нөлөөгөөр 1798 онд хавчлага төгсгөл болсон юм. {AM 266.4}Aм 220.2

    Хоёр гэрчийн тухай эш үзүүлэгч үргэлжлүүлэн «Эдгээр нь дэлхийн Эзэний өмнө буй хоёр чидун мод, хоёр дэнлүүний суур юм» гэж өгүүлсэн байдаг. Давид хаан «Таны үг бол миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл юм» гэж хэлсэн байдаг. Илчлэлт 11:4; Дуулал 119:105. Хоёр гэрч гэдэг бол Хуучин, Шинэ Гэрээнээс бүрдсэн Бичээс юм. Хоёул Бурханы хуулийн гарал үүсэл, үүрд мөнх орших хүчийг гэрчилдэг билээ. Хоёул авралын төлөвлөгөөг гэрчлэн харуулдаг. Хуучин Гэрээний бэлгэдэл, тахилын ёс, эш үзүүллэгүүд нь Аврагч ирэхийг зөгнөж байлаа. Шинэ Гэрээний сайн мэдээ, захидлууд Аврагч хэрхэн ирэх бэлгэдэл, эш үзүүллэг хэрхэн биелснийг гэрчилдэг юм. {АМ 267.1}Aм 220.3

    «Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно.» Дээрх хугацааны ихэнхэд Бурханы гэрчүүд доройтож нууцлагдмал байдалтай байв. Пап үнэний үгийг ард түмнээс нуухыг оролдож, үнэний үгтэй үл нийцэх хуурамч гэрчүүдийг гаргаж ирсэн юм. Библийг шашны, төрийн эрх мэдэлтнүүд хориглож, сургаалуудыг нь гуйвуулж, ард түмнийг Библиэс холдуулахын тулд чөтгөр бүх аргаа хэрэглэж байсан ба ариун үнэнийг тунхагласан хүмүүс мөшгөгдөж, хоригдож, тамлуулж, гянданд хатаж, итгэлийнхээ төлөө алуулж, уулын хавцал, газрын гав, нүх сүв бүрт хоригдож байсан цаг үед эш үзүүллэгийн хоёр гэрчүүд таар нөмрөн, эш үзүүлцгээсэн юм. Хоёр гэрч ямартаа ч мянга хоёр зуун жаран жилийн туршид гэрчлэлээ хийж чадсан юм. Хамгийн харанхуй цаг үед хүртэл Бурханы үгийг хайрлаж, алдрынх нь төлөө цогтой тэмцэх итгэмжит хүмүүс байсаар байв. Энэ үнэнч зарц нарт Бурханы үнэнийг зарлан тунхаглах мэргэн ухаан, хүч чадал, эрх мэдэл бүх цаг үеийн туршид өгөгдсөн билээ.{АМ 2б7.2}Aм 220.4

    «Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүсвэл тэр хүн ингэж алагдах ёстой.» Илчлэлт 11:5. Бурханы үгийг уландаа гишгэсэн хүмүүс шийтгэл хүлээх нь дамжиггүй. Энэхүү аймшигт шийтгэлийн талаар Илчлэлт номын төгсгөлийн бүлэгт илүү тодорхой дурдсан байна. «Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч хүн бүрт би гэрчилж байна. Хэрэв хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас, Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэрэв хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгнээс хасах аваас Бурханы энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно” хэмээжээ. Илчлэлт 22:18,19.{АМ2б8.1}Aм 221.1

    Бурханы илчилсэн болон тушаасныг өөрчлөхөөс сэргийлэн, Бурхан анхааруулгаа өгсөн билээ. Өөрсдийн хүч нөлөөгөөр бусад хүмүүсийг Бурханы хуулийг үл тоомсорлоход нөлөөлж буй бүх хүмүүст Бурханы анхааруулга хамааралтай. Бурханы анхааруулга нь Бурханы хуулийг сахих шаардлагагүй хэмээн Бурханы тушаалыг хөнгөн хийсвэр тунхагладаг хүмүүст айдас, хүйдэс төрүүлэх учиртай. Өөрсдийн үзэл бодлоо Бурханы илчилсэн үгнээс дээгүүр өргөмжилдөг хүмүүс, Библийн утга санааг өөрсдийн ая тав, дэлхийн хүсэлтэй нийцүүлэхээр мушгидаг бүх хүмүүс толгой дээрээ аймшигт шийтгэлийг хүртэх болно. Бурханы хууль болон Үг, хүн бүрийн зан чанарыг шалгах ба шалгуурт тэнцээгүй бүх хүмүүс буруутгагдах болно.{AM 2б8.2}Aм 221.2

    «Тэднийг гэрчлэлээ дуусгахад” гэдэг нь Хоёр гэрчийн таар өмсөн доройтох цаг хугацаа 1798 онд дуусахыг зөгнөсөн юм. Хоёр гэрч хавчлага дор үйл хэргээ явуулах хугацаа дуусахад тэдний эсрэг «Ёроолгүй гүнээс гарч ирэгч нэгэн араатан” тэдэнтэй дайн хийх ёстой байв. Европын ихэнх улс орнуудад шашин төрийг захирах эрх мэдлийг Сатан папыг ашиглан гүйцэтгэж байлаа. Мөн 1798 онд Сатаны шинэ хүч гарч ирсэн юм. {AM 268.3}Aм 221.3

    Ромчууд Библийг хамгаалж байгаа нэрийдлээр хүмүүсийн мэдэхгүй хэлээр хадгалж, ард түмнээс нуух бодлого баримталж байв. Гэсэн ч Ромын ноёрхол дор хоёр гэрч «Таар өмсөөд» эш үзүүлж байв. Гэвч ёроолгүй гүнээс гарч ирсэн өөр нэгэн араатан Бурханы үгэнд дайсагнаж эхэлжээ.{АМ 269.1}Aм 221.4

    Гэрч нарын алуулж, цогцсыг нь гудамжинд хаясан хотыг «Сүнсний хувьд” Египет хэмээн тооцно. Библийн түүхэнд Египет амьд Бурханы оршихуйг бусад үндэстнүүдээс хамгийн аймшигтайгаар эсэргүүцэж, Түүний тушаалуудыг зөрчдөг. Тэнгэрийн эрх мэдлийн эсрэг Египетийн хаанаас илүү ил тод, түрэмгий бослого өдөөсөн улс гүрэн байхгүй. Мосе Эзэний нэрээр ярих үед Фараон бардамнан «Эзэн гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би Эзэнийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй» гэж хэлж байв. Египетээс Гарсан нь 5:2. Амьд Бурханы тунхаглалыг эсэргүүцэж, үл итгэж, доромжилсон үндэстнүүдийн төлөөлөл нь Египет юм. Энэ «Агуу хот»-ыг мөн Содомтой зүйрлэсэн байна. Бурханы хуулийг зөрчсөн Содомд садар самуун газар авсан байв. Бичээст тодорхойлсноор энэ үндэстэн завхай, садар самууны туйл байсан юм.{АМ 269.2}Aм 222.1

    Эш үзүүллэгийн үгсийн дагуу Сатаны зан чанарыг шингээсэн хүч 1798 оноос өмнөхөн Библид дайн зарлахаар гарч ирэх ёстой байв. Бурханы хоёр гэрчийн гэрчлэлийг эсэргүүцдэг газар нутагт Фараоны бурхангүй үзэл, Содомын садар самуун явдал мандан бадрах ёстой байв. {AM 269.3}Aм 222.2

    Библийн энэ зөгнөл Францын түүхээр хамгийн тодорхой, яв цав биеллээ олсон юм. 1793 оны Францын хувьсгалаар «Дэлхийн анхны соёл иргэншилт нийгэм бий болж, боловсролтой хүмүүс Европын хамгийн тэргүүний үндэстнийг удир д ах эрх мэдэ лтэй бо лж, хүний зүрх сэтгэлээрээ хүлээн авдаг хамгийн эрхэм үнэнийг үгүйсгэж, Бурханд итгэж, мөргөхийг албан ёсоор хоригложээ.»—Sir Walter Scott, Life of Napoleon, vol. 1, ch. 17. «Түүхийн эх сурвалжид өгүүлснээр Франц улс Бүтээгч Эзэний эсрэг ил тод бослого гаргахаар нэгдсэн цорын ганц улс юм. Англи, Герман, Испани зэрэг өөр улсуудад Бурханыг гутаан доромжилдог, хоёр нүүртнүүд олон байсан ч Франц улс дэлхийн түүхэнд Хууль Тогтоох Байгууллагынхаа эрх мэдлээр Бурхан байхгүй гэж тунхагласан цорын ганц үндэстэн болсон бөгөөд, энэхүү тунхаглалыг нь нийслэл хотын оршин суугчид, хүн амын дийлэнх нь эр эм гэлтгүй дуулж, бүжиглэн баярлан хүлээн авч байв.»— Blackwoods Magazine, November, 1870. {АМ 269.4}Aм 222.3

    Франц улс Содомын онцгой шинж чанаруудыг агуулж байлаа. Хувьсгалын үеэр Содом Гоморра хотуудыг сүйрэхэд нөлөөлсөн ёс суртахууны доройтол, завхайрал дэлгэрч байв. Франц улсад эш үзүүллэгийн дагуу бурхангүй үзэл, завхайрал хамтдаа дэлгэрч байв. Түүхчид энэ талаар «Шашны асуудлыг хөндсөн хуулиудтай холбоотой нийгмийн тогтвортой байдалд хамгийн хүчтэй нөлөөлсөн, хүний амьдралын хамгийн ариун нэгдэл болох гэр бүлийн харилцааг хоёр хүн дураар нэгдэж, дуртай үедээ цуцалдаг түр зуурын иргэний гэрээ болгон хувиргажээ.... Хэрэв буг чөтгөр амьдралын эрхэм, сайн сайхан бүхнийг устгах аргыг сэдэж үеэс үед гай гамшгийг тарихаар сэтгэл шулуудсан бол тэд гэр бүлийг доройтуулахаас илүү үр дүнтэй төлөвлөгөө зохиож чадахгүй байх байв. ... Шалиг явдлаараа алдартай жүжигчин Софи Арноулт салж нийлсэн гэрлэлтээ ‘Завхайрлыг зан үйл’ гэж тодорхойлсон билээ.»—Scott, vol. 1, ch. 17 (АМ 270.1)Aм 222.4

    «Тэдний Эзэн цовдлогдсон” гэсэн эш үзүүллэгийг Францууд биелүүлсэн юм. Христтийн эсрэг дайсагнал Францаас өөр газар илэрч байсангүй. Өөр ямар ч улс үнэнийг илүү хорсолтой, харгисаар эсэргүүцэж байсангүй. Франц улс сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг цовдолж байснаараа Христийг дахин цовдолсон юм.{АМ271.1}Aм 223.1

    Ариун хүмүүсийн цус олон зууны турш урсаж байлаа. Уолденсчууд Пиедмонт уулнаа «Бурханы үг Есүс Христийн гэрчлэлээс болж» амиа алдаж, тэдний ахан дүүс Аблигенсчууд Францад үнэний төлөө гэрчлэл хийсэн юм. Өөрчлөн Шинэчлэлтийн өдрүүдэд түүний шавь нарыг аймшигтайгаар тамлан зовоож, алж устгаж байлаа. Үндэсний бахархал алдар нэр хүнд болсон хаан болон язгууртнууд, язгууртан гаралтай эмэгтэйчүүд, эрх танхил охид Есүсийн гэрч нар зовж шаналж байгааг харан баясаж байв. Хагунотчууд хүний хамгийн ариун эрх дарх, эрх чөлөөний төлөө ширүүн тулааны талбарт цусаа урсгасан юм. Протестантууд гэмт хэрэгтнүүд гэж тооцогдож, толгойг нь мөнгөөр үнэлсэн бөгөөд тэд зэрлэг араатан адил алуулж байв.(АМ 271.2|Aм 223.2

    Арван наймдугаар зуунд Францын өмнөд уулсад нуугдаж байсан эртний Христэд итгэгчдийн үр удам болох «Цөл дэх Сүм” өвөг эцгүүдийнхээ итгэлийг хадгалсаар байлаа. Тэд уулын бэлд, зэлүүд талд шөнө дөлөөр цуглахдаа цэргүүдэд хөөгдөж, насан турш хөлөг онгоцон дээр боолчлогдохоор олзлогддог байв. Францын ариун шударга, шилдэг, оюунлаг хүмүүс дөнгөлөгдөж, хулгайч алуурчдын дунд аймшигтайгаар зовлон эдэлдэг байлаа. (У айлы, д. 22, б. 6.) Арай өршөөнгүй шийтгүүлэгчид шууд газар дээрээ нам буудуулдаг байсан бөгөөд зэвсэггүй, эсэргүүцэх боломжгүй тэд өвдөг дээрээ залбирсаар амьсгал хураадаг байв. Олон зуун өндөр настан, биеэ хамгаалах чадваргүй эмэгтэйчүүд, гэмгүй хүүхдүүд цугладаг газартаа амь үрэгддэг байсан бөгөөд «Дөрөв алхаад үхсэн хүмүүсийн модноос дүүжлэгдсэн цогцос таарах нь» хачирхалтай дүр төрх биш байлаа. Сэлэм, сүхний ир, жадны үзүүрт хоосорсон газар нутаг «Уудам, эзгүй газар болон хувирч байв.” «Эдгээр харгислал ... түүхийн харанхуй үед бус харин XIV Луис хааны цэцэглэлтийн өдрүүдэд хэрэгжиж байсан юм. Энэ үед шинжлэх ухаан хөгжиж, бичиг үсэг дэлгэрч, шүүхийг удирдагчид болон хотын захирагчид нь боловсролтой, мэргэн цэцэн хүмүүсээс бүрдэж, даруу дөлгөөн тусч занд нөлөөлж байлаа.»— Ibid., b. 22, ch. 7. {АМ 271.3}Aм 223.3

    Бартоломевын Аллага нь энэ зууны хамгийн хар бараан, айдас ТӨРҮҮЛЭМ> олныг хоморголон алсан ад чөтгөрийн үйлдэл байв. Энэхүү харгис аллагын аймшгийн тухай дурсамжийг дэлхий дахин одоо ч мартаагүй. Францын хаан Ромын сүмийн зэрэгтэн санваартнуудын шаардлагаар энэхүү айдас төрөм гэмт хэргийг үйлдэх нөхцөлийг бүрдүүлзи өгчээ. Шөнийн анир чимээгүйд сонсогдсон хонхны дуу аллага үйлдэх дохио байлаа. Хаан эзэн санаа тавьж байгаа гэдэгт итгэн орон гэртээ амар тайван нойрсож байсан мянга мянган Протестантууд ямар ч анхааруулга, сануулгагүй гэрээсээ хөөгдөж, газар дээрээ алуулж байв. {AM 272.1}Aм 224.1

    Гэсэн ч Христ Египетийн боолчлолын үед ард түмнээ үл үзэгдэх байдлаар удирдаж байсны адил Сатан итгэл бишрэлийнхээ төлөө алагдсан хүмүүсийн аминд хүрсэн аймшигт үйл хэргийг харагдахгүйгээр харж байсан юм. Аллага Парис хотод долоон өдөр үргэлжилж, эхний гурван өдөр нь санаанд багтамгүй харгислал болов. Энэ үйл явдал зөвхөн хотод бус хааны тусгай зарлигийн дагуу Протестантууд байсан муж, суурин бүрт өрнөсөн байна. Хоморгололт нас хүйсээр ялгаагүй. Гэмгүй бяцхан хүүхдүүд өтгөс буурлуудыг ч хэлтрүүлээгүй. Дээдэс, дорд хүмүүс, хөгшин залуу, эх үрс бүгд ялгаагүй алуулж байв. Хоморголсон аллага хоёр cap үргэлжилжээ. Цэцэг цэврүү шиг далан мянган иргэн амь насаа алджээ. {АМ272.2}Aм 224.2

    «Хоморголсон аллагын тухай мэдээ Ромд сонсогдоход санваартнууд хэмжээлшгүй баяр хөөрт автагдав. Лорраины хамба мэдээ хүргэж ирсэн элчийг мянган кроноор шагнаж, гэгээн Анжелогийн захирагч баяр ёслол тэмдэглэсэн байна. Сүм бүрийн хонхыг хангинуулж, түүдэг гал шөнийг өдөр мэт гэрэлтүүлж байв. Хамба болон сүмийн зэрэгтнүүдээр хүрээлүүлсэн XIII пап Грегори гэгээн Луисын сүм уруу жагсаалаар очиж, Лорраины хамба Те Деумын залбирлыг уншжээ.... Мөн аллагын дурсгалд зориулж, одон хэвлэж, Ватиканд өдгөөг хүртэл хадгалагдаж байгаа адмиралд өгч буй тайлан, аллагыг төлөвлөж буй хааны зөвлөл болон энэхүү аллагыг дүрсэлсэн гурван уран зургийг зуруулсан байна. Грегори Чарльс хаанд Алтан Сарнай илгээж, аллагаас хойш дөрвөн сарын дараа ... Франц санваартны аллагын талаар пап сонсоод гүн хүндэтгэлтэйгээр Бурханд болон Гэгээн Луист талархал өргөсөн аз жаргалтай, баяр хөөртэй өдрийн тухай сургаал номлолыг сонссон байна.»—Henry White, The Massacre of St Bartholomew, ch. 14, par. 34. {AM 272.3}Aм 224.3

    Бартоломевын Аллагыг удирдсан алуурчин Францын Хувьсгалыг удирдсан юм. Хувьсгалчид Есүс Христийг зальт этгээд хэмээн зарлаж, Христийг «Золгүй Амьтныг Хөнөө” хэмээн уухайлж байлаа. Бурханыг доромжлох болон жигшүүрт гэмт хэргүүд аймшигтайгаар хосолж, харгислал нууц явуулгад гаршсан жигшмээр этгээдүүд магтаал хүндлэл хүртэж байлаа. Тэд үйлдлээрээ Сатанд үнэнч болохоо харуулж, Христийн үнэн, шударга ариун зан чанар, хувиа үл хичээх хайрыг үзэн ядаж цовдолсон юм.{АМ 273.1}Aм 224.4

    «Ёроолгүй гүнээс гарч ирэгч нэгэн араатан тэдэнтэй тулалдаж, тэднийг дийлж алах болно” гэсэн зөгнөл биелж, Хувьсгал буюу Айдсын үед Францыг нөмөрсөн бурхангүй үзэлт Бурхан, Түүний ариун үгийн эсрэг дэлхийд өрнөж байгаагүй дайныг өдөөсөн юм. Үндэсний зөвлөл Бурханд мөргөхийг хориглож, Библийг цуглуулж доог тохуу хийн олны өмнө шатааж байв. Бурханы хуулийг хөл дороо гишгэн, Библийн сургаалуудыг хэрэгсэхгүй болгов. Долоо хоногийн амралтыг цуцалж, арван өдөр тутам найр наадам хийж, Бурханыг доромжлох болов. Баптисм болон Эзэний Зоогийн Ёслол үйлдэхийг хориглож, оршуулгын газруудад үхлийг мөнхийн нойрсолт гэж тунхагласан ухуулах хуудсуудыг нааж байв.{АМ 273.2}Aм 225.1

    Бурханаас эмээхийг мэргэн ухааны эхлэл гэснийг мунхаглалын эхлэл гэж ярьж байв. Эрх чөлөө болон улс орноо эрхэмлэхээс бусад нөхцөлд бүх шашны мөргөлийг хоригложээ. Үндсэн хуулиар Парисын хамба ард түмний өмнө урьд хожид үзэгдэж байгаагүй ичгүүргүй, тэрслүү доромжлол хийхээр гарч ирсэн.... Тэрээр Зөвлөлийн өмнө олон жилийн туршид зааж, сургаж байсан шашин шүтлэг нь санваартуудын зохиосон мунхруулга байсан бөгөөд сургаал нь түүх болон ариун үнэнд огт нийцдэггүй гэж зарлан тунхаглахын тулд албатуудынхаа хамт ирсэн байв. Тэрээр мөргөдөг байсан Бурханаа үгүйсгэж, өөрийгөө эрхчөлөө, эрх тэгш байдал, ёс суртхууны төлөө зориулна гэж мэдэгдэж байлаа. Тэгээд ширээн дээр шашны бүх эд зүйлсээ тайлж, Зөвлөлийн ерөнхийлөгчид халуунаар тэврүүлжээ. Түүнийг дагаж хэд хэдэн санваартнууд түүнийг дуурайсан үйлдэл гаргалаа.»—Scott, vol. 1, ch. 17.{АМ 274.1}Aм 225.2

    «Дэлхий дээр нутаглагчид тэднээс болж баярлан хөөрч цэнгэнэ. Тэд нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагчдыг тарчилгасан юм.” Итгэл бишрэлгүй Франц улс Бурханы хоёр гэрчийн гэм бурууг буруутгах үгийг хорьжээ. Үнэний үг гудамжинд хаягдаж, Бурханы хуулийн заавар, тушаалыг үзэн ядагчид баяр хөөрт автан байв. Хүмүүс Тэнгэрийн Хааныг зориуд доромжилж байлаа. Тэд эртний гэм нүгэлтнүүд адил «Бурхан яаж мэддэг юм бэ? Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэж хашгиралдав. Дуулал 73:11.{АМ 274.2}Aм 225.3

    Бурханыг айж эмээлгүй доромжилж буй шинэ төрлийн санваартнуудын «Бурхан, хэрэв Та байдаг юм бол гутаагдсан нэрээ сэргээж өшөө аваарай. Та аянгаар ниргэж чадахгүй учраас анир чимээгүй байгаа. Ийм учраас Таны оршдог гэдэгт хэн итгэх юм бэ?” гэж байв.— Lacretelle, History 11:309; in Sir Archibald Alison, History of Europe, vol. 1, ch. 10. Энэ нь «Эзэн гэгч хэн болоод,... Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би Эзэнийг мэдэхгүй» гэсэн Фараоны үгтэй ямар адил сонсогдож байсан гэж бодно.(АМ 274.3}Aм 225.4

    «Мунхаг хүн зүрхэндээ ‘Бурхан байдаггүй’ гэдэг.» Дуулал 14:1. Үнэнийг үгүйсгэгчдийн тухай Эзэн «Тэдний мунхаглал ч бүгдэд илэрхий болно” хэмээсэн байдаг. 2 Тимот 3:9. Франц улс «Мөнхөд оршигч дээд, агуу Нэгэн” болох амьд Бурханд мөргөхөөс татгалзсаныхаа дараа эмэгтэй хүний дүрээр Хүний Оюун Ухааныг бэлгэдсэн Охин Тэнгэр бүтээж, мөргөх хуурамч шүтээнтэй болов. Энэ бол Үндэсний Зөвлөлийн төлөөлөгчид, иргэний болон хуулийн дээд эрх мэдэлтнүүдийн гаргасан шийдвэр байлаа! Түүхчид энэ талаар «Энэхүү аймшигтай цаг үеийн ёслол нь сүсэг бишрэлгүй утга учиргүй байдлаараа алдартай байв. Зөвлөлийн танхимын хаалга нээгдэж, төрийн албан хаагчид гүн хүндэтгэлтэйгээр хөгжмийн аянд жагсан орж ирээд, эрх чөлөөг магтан дуулж, Оюун Ухааныг бэлгэдсэн Охин Тэнгэрийн баримлыг нандигнан шүтэхээр залсан юм. Шүтээнээ ийнхүү танхимд залсны дараа бүтээлгийг нь ёслол төгөлдөр авч, дуурийн театрын бүжигчний дүрсээр урласан шүтээнийг ерөнхийлөгчийн баруун гар талд байрлуулав. Оюун ухааны энэхүү дүрслэлд Франц улсын Үндэсний Зөвлөл ёслол төгөлдрөөр дээдлэн мөргөв.{АМ 275.1}Aм 226.1

    «Итгэл бишрэлгүй байдал, жигшүүртэй шүтлэгийг бэлгэдэх энэ хөшөөг улс даяар дуурайлган хийж, Хувьсгалын эрхэм зорилгуудыг дэмжиж буйг илэрхийлсэн газар, орон нутаг бүр тахин шүтэж эхлэв.»— Scott, vol. 1, ch. 17. (AM 275.2)Aм 226.2

    Хүний Оюун Ухааныг шүтэх шүтлэгийг ухуулагч «Хууль тогтоогчид оо! Туйлшрал оюун ухаанд бууж өглөө. Туйлшрал гэрлийн өөдөөс эгц харж чадахгүй байна. Өнөөдөр үнэнийг анх тунхаглан буй цогчин дугануудад үй олон хүн хуран цугларсан байна. Франц улс Эрх Чөлөөний, Оюун Ухааны цорын ганц үнэн шүтээнээ заллаа. Бид улс орноо цэцэглүүлэн хөгжүүлэх хүсэл мөрөөдлөө бий болголоо. Тэнд бид байгаль дэлхийн бий болгосон Оюун ухаан хэмээх агуу шүтээнээр солилоо” хэмээжээ.—М. A. Thiers, History of the French Revolution, vol. 2, pp. 370, 371. {AM275-3!Aм 226.3

    Оюун Ухааны Охин тэнгэрийг Зөвлөлийн танхимд залах үед уран илтгэгч хөшөөний гараас атгаад, чуулганд хандан «Мөхөс хүмүүсээ та бүхэн Бурханы хоосон аянганы өмнө дагжин чичрэхээ больцгоо. Үүнээс хойш Оюун Ухаанаас өөр юу ч бүү шүт. Би та нарт Оюун Ухааны хамгийн дээд, цэвэр ариун шүтээнийг танилцуулж байна. Хэрэв та нар шүтээн шүтэх шаардлагатай байгаа бол зөвхөн үүнийг шүт. ... Эрх Чөлөөний Зөвлөлд мөргөцгөө! Оюун Ухаанд мөргөцгөө!» хэмээн ухуулж байв.{АМ 276.1}Aм 226.4

    «Ерөнхийлөгч охин тэнгэрийг тэврэн, хүндэтгэл үзүүлж, сүр жавхлантайгаар сүйхэнд залаад, хурсан олны дундуур Бурханы байр суурийг эзлэхээр Нотре Дамын зүг чиглэв. Охин тэнгэрийг өндөрт залж, бүгд хүндэтгэл үзүүлэв.»—Alison, vol. 1, ch. 10.{АМ 276.2}Aм 227.1

    Үүний дараа олон нийт Библийг шатаах ёслол үйлдэв. «Музейн Нээлттэй Нийгэмлэгийнхэн” Зөвлөлийн танхимд «Оюун Ухааныг Магт» хэмээн чанга хашгираад, хагас дутуу шатсан сүмийн зан үйл, ёс заншлуудын бичээс Хуучин ба Шинэ Гэрээний номуудыг авч ирэхэд, нийгэмлэгийн ерөнхийлөгч хүн төрөлхтнийг уруу татсан энэ бүх мунхруулга галд шатаж гэм, буруугаа хүлээлээ» гэжээ.—Journal of Paris, 1793, No. 318. Quoted in Buchez-Roux, Collection of Parliamentary History, vol. 30, pp. 200,201. {AM 276-3}Aм 227.2

    Папын эхлүүлсэн ажлыг бурхангүй үзэл гүйцээв. Ийнхүү Ромын бодлого Франц улсыг сүйрэлд хүргэж буй нийгэм, улс төр, шашны доройтл о лын үнд сийг тавилаа. Зохиолчид Францын Хувьсгалын аймшигт үйлдлийн тухай тэмдэглэлдээ энэ бүх туйлшралд хаан сүм буруутай гэсэн байдаг. Үнэндээ сүм бүх хариуцлагыг хүлээх ёстой байв. Папын засаглал хааныг мунхруулж, Өөрчлөн Шинэчлэгчдийг хааны дайсан, улс үндэстний эв нэгдэл, амар тайвныг бусниулагчид хэмээн ойлгуулсан юм. Ийнхүү хааны өгсөн эрх мэдлээр харгислал, хүчирхийллийг үйлдүүлсэн нь Ромын арга заль байсан юм.{АМ 27б.4}Aм 227.3

    Эрх чөлөө Библитэй хамт устлаа. Сайн мэдээг хүлээн авсан газар бүрт хүмүүсийн оюун ухаан сэргэсэн байлаа. Тэд мунхаглал, хууран мэхлэлт, мухар сүсгийн боол болгож байсан хүлээснүүдээсээ салж эхлэв. Тэд эрүүл хүн шиг сэтгэж, үйлдэж эхэлсэн юм. Хаад энэ өөрчлөлтийг хараад, хэмжээлшгүй эрх мэдлээ алдахаас санаа зовж эхэлсэн байна.{АМ 277.1}Aм 227.4

    Энэ үед Ром хаадын айдсыг өдөөх боломжийг ашиглалгүй хойш суусангүй. 1525 онд пап Францын төрийн тэргүүнд хандан «Протестантуудын солиорол зөвхөн шашин шүтлэгийг үгүйсгэх бус, бүх эрх мэдэл, уламжлал, хууль, дэг журам, хэргэм зэргийг хүртэл устгах болно” гэж ухуулжээ.—G. de Felice, History of the Protestants of France, b. 1, ch. 2, par. 8. Хэдэн жилийн дараа папын элч хаанд хандан «Эрхэм хаан, та бүү мэхлэгд. Протестантууд шашны төдийгүй бүх иргэний тогтолцоог нураах болно.... Хаан ширээ ч гэсэн тахилын ширээ болох сүмээс дутуугүй аюулд өртөөд байна.... Шинэ шашин шүтлэг шинэ засаглалыг бий болгох болно.»—D’Aubigne, History of the Reformation in Europe in the Time of. Calvin, b. 2, ch. 36. Ард түмний уур бухимдлыг хөдөлгөхийн тулд теологчид Протестант сургаалыг «Өөрчлөн Шинэчлэгчид ард олныг шинэ содон, мунхаглал руу уруу татаж, ард иргэдийг хаанаа хайрлан, хүндэтгэхгүй байхад нөлөөлж, шашин төрийг бусниулах болно” гэж буруутгаж байв. Ром ийнхүү Францыг Өөрчлөн Шинэчлэлтийг эсэргүүцэхэд нөлөөлж чадсан юм. «Хаан ширээг хамгаалж, язгууртнуудыг өмгөөлж, хуулийг тогтоохын нэрээр хавчлага Францад анх үүсчээ.»—Wylie, b. 13, ch. 4.{АМ 277.2}Aм 227.5

    Энэхүү аймшигт бодлогын үр дагаврыг эрх баригчид урьдчилан харж чадаагүй юм. Библийн сургаал ард олны зүрх сэтгэлд үндэстний хөгжил цэцэглэлтийн зарчим болох шударга ёс, бие сэтгэлээ захирах, эрх тэгш байдал, өгөөмөр зүрх сэтгэлийг төлөвшүүлж байв. «Зөв шударга байдал улс үндэстнийг алдаршуулна.» Үүн дээр «Хаан ширээ ... тулгуурладаг.” Сургаал Үгс 14:34, 16:12. «Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, ... үүрдийн амар амгалан, аюулгүй байдлыг” (Исаиа 32:17) тогтоодог юм. Бурханы хуулийг дагадаг хүн улс орны хуулийг хүндэтгэж, дуулгавартай дагадаг. Бурханаас эмээгч хүн шударга байдал, хууль ёсны эрх мэдлээ хэрэгжүүлж буй хаан эзнээ хүндэтгэдэг. Гэвч Франц улс Библийг хориглож, итгэгчдийг цээрлүүлэв. Олон зууны туршид үнэний төлөө итгэл үнэмшлээ хүлээн зөвшөөрсөн зориг зүрхтэй, шийдэмтгий, хүчтэй оюун ухаантай, ёс суртахууны өндөр зарчимтай хүмүүс хөлөг онгоцны боол адил шатаагдаж, газар доор нүхэнд үхэж, цогцос нь илжирч байсан юм. Олон мянган хүн харийн нутагт дүрвэн амь гарч байв. Ийм үйл явдал Өөрчлөн Шинэчлэлтээс хойш хоёр зуун тавин жилийн турш үргэлжилсэн билээ.{АМ 277.3}Aм 228.1

    «Урт удаан хугацааны туршид оюуны өндөр чадвартай, авьяас чадвартай, хөдөлмөрч сайн мэдээний дагалдагчид, хавчлага, уур хилэнгээс зугтаж, аюулгүй амьдарч буй нутгаа хөгжүүлж, сайн сайхныг түгээснийг Францчууд мэдэхгүй өнгөрсөн юм биш. Тэд бусад улс орнуудад ивээл, нөлөө болохын хирээр улс орон нь хоосорч үгээгүй ядуу болж байлаа. Хэрэв дайжин явсан авьяас чадвартай хүмүүсийг Франц улс алдаагүй бол, хэрэв гурван зууны туршид дайжсан хүмүүсийн хүч чадлаар эх орноо хөгжүүлсэн бол, гурван зууны туршид үйлдвэрүүд дүрвэгчдийн урлагийн мэдрэмжид тулгуурласан бол, гурван зууны туршид дүрвэгчдийн оюуны чадавх, бодлогыг хэл соёл, шинжлэх ухааны салбаруудад дайчилсан бол, мэргэн ухаанаар нь зөвлөл удирдуулсан бол, эр зоригт дайчид улсаа хамгаалсан бол, тэгш эрхээр хууль тогтоолоо боловсруулсан бол Библийн итгэл бишрэл ард түмний оюун ухааныг хурцалж, ухамсрыг удирдаж байсан бол Франц улс ямар агуу үндэстэн байх байсан бол! Франц ямар агуу, хөгжин цэцэглэлт бүхий, аз жаргалтай бусад орнуудад үлгэр дуурайл болсон улс байх байсан бол!{АМ 278.1}Aм 228.2

    «Гэвч сохорсон, өрөвдөх сэтгэлгүй бардам байдал зөвт шударгын багш нар, сахилга хатуужлын баатар, хааны тогтолцоог хамгаалагчдыг үлдэн хөөжээ. Улс орноо дэлхийд гайхагдсан улс болгох байсан хүмүүс шатаагдан, цөллөгдөхөөс өөр аргагүй болсон юм. Энэ бүхний эцэст улс орон мөхөж, сэхээрч ухаарах юу ч үлдсэнгүй бөгөөд галд шатаагдахаас айж эмээдэггүй зоригтон, хөөн зайлуулах эх орон ч үлдээгүй.»»—Wylie, b. 13, ch. 20. Энэ бүх аймшигтай үйл явдлаас болж аймшигт Хувьсгал үгүй болсон юм.{АМ 279.1}Aм 229.1

    «Хагунотчуудын дүрвэлтээс болж Франц улс нийтээрээ доройтож эхэлсэн байна. Хөгжиж байсан үйлдвэрийн хотууд хөсөр хаягдаж, үржил шимтэй газар шороо атаршиж, оюуны ядуурал, ёс суртахууны доройтол газар авчээ. Парис гуйлгачдын овоохойгоор дүүрч, хувьсгалын үед хоёр зуун мянган гуйлгачин хааны хишгийг горьдон цугларч байжээ. Мөхөж буй үндэстэн дотор Католик Жесүйт бүлэглэл л цэцэглэж сүм, сургууль, шорон, боолын хөлөг онгоцуудыг дарангуйлан удирдаж байв.” (АМ 279.2}Aм 229.2

    Сайн мэдээ Францын санваартнууд, хаан, хууль тогтоогчдын мухардсан байдлыг засаж, эцэст нь үндэстнийг харгислал, сүйрэлд хөтөлсөн улс төрийн болон нийгмийн асуудлуудыг бүрэн шийдвэрлэж өгөх байлаа. Ромын ноёрхол дор ард түмэн Аврагчийн өөрийгөө золиослож, хувиа үл хичээх хайрын сургаалыг мартжээ. Баячууд ядуусыг мөлжиж буйг буруутгах хүнгүй болж, ядууст боолчлол болон доройтолд нь туслах хүн олдоогүй. Баян, эрх мэдэлтэй хүмүүс хувиа хичээх нь улам ихсэж, улам ил тод, харгис болж байлаа. Олон зууны туршид дээдсийн шунал, садар самуун явдал ядуу тариачдад дааж даагдашгүй ачаа болсоор байлаа. (АМ 279.3)Aм 229.3

    Олон муж, хот тосгодод үл хөдлөх хөрөнгө эрх мэдэлтнүүдийн гарт төвлөрч, ажилчин анги хөлсний ажилчид болон хувирчээ. Тэд газрын эздийн мэдэлд орж, тэдний дуусашгүй шаардлагад үг дуугүй бууж өгөхөөс өөр аргагүй болов. Сүм болон улсын татварын хүнд ачаа эрх мэдэлтнүүд, шашныханд мөлжүүлдэг дунд болоод доод давхрагынхны иурууи дээр бууж байлаа. «Дээдсийн зугаа цэнгэл хууль болж, ажилчин, тариачдын өлсгөлөнг дарангуйлагчид нь үл тоож байлаа. ... Хүмүүс алхам тутамдаа газрын эзний эрх ашигт нийцүүлэх гэж зовж байв. Газар тариалан эрхлэгчид хүнд хүчир ажил хөдөлмөр, дуусашгүй уй гашууд автжээ. Хэрэв тэд гомдолловол эзэд нь дээрэнгүй ханддаг байлаа. Шүүхийн танхим ажилчид бус дээдсийг л сонсож байв. Шүүгчид авилгад автсан тул, улс даяар завхарсан тогтолцоо бий болж, дарангуйлагчдын сонирхолд нийцүүлэн үйлчилж байлаа. Ард түмний өгч буй татварыг нэг бол эрх мэдэлтнүүд, үгүй бол сүмийн санваартнууд завшдаг байсан тул татварын тал хувь нь хааны болон сүмийн сан хөмрөгт орж, үлдсэн нь хувиа хичээсэн садар самуун хүмүүсийн гараар үрэн таран болж байлаа. Ийнхүү бусдыг мөлждөг хүмүүс татвараас чөлөөлөгдөж, хууль тогтоох, улсыг удирдах албанд томилогддог болжээ. Өндөр эрх ямба эдэлж буй хүмүүсийн тоо зуун тавин мянгад хүрч, сая сая хүмүүс тэдний эрх ашгийг хамгаалахаар итгэл найдваргүй, дорой амьдралаар амьдарч байв.” {АМ 279.4}Aм 229.4

    Шүүх баян тансаг, үрэлгэн занд суралцжээ. Ард түмэн болон удирдагчдын хооронд өчүүхэн ч итгэлцэл байхгүй болов. Хардлага сэрдлэгээр ажилл аж буй засгийн газрын үйл ажи лл агаа далд явуулга, ху виа хичээсэн шинж чанартай болж байлаа. Хувьсгалаас хагас зуун жилийн өмнө залхуу хойрго, үрэлгэн, зугаа цэнгэл хөөцөлддөгөөрөө алдартай XV Луис хаан захирч байв. Ёс суртахуунгүй, харгис ихэс дээдэстэй, ядарч туйлдсан ядуустай, бүдүүлэг улс орон эцэстээ санхүүтээр хямарч, ард түмэн бухимдаж буй энэ улсад аймшигт аюул нүүрлэж байгааг зөгнөх шаардлага байсангүй. Зөвлөхүүд нь энэ талаар анхааруулахад хаан «Намайг амьд байгаа цагт бүхнийг ямар нэгэн аргаар тогтоон барихыг хичээ, намайг үхсэний дараа юу ч болсон яахав гэж хэлж заншсан байлаа.” Өөрчлөн Шинэчлэлт зайлшгүй шаардлагатайг сануулаад нэмэр болсонгүй. Тэрээр олон бузар муу үйлдлийг мэдэж байсан ч түүнийг шийдэх зүрх зориг, хүч тэнхээ, чадал байсангүй. Францад заналхийлж байсан мөхөл «Миний дараа, юу ч болсон яахав!» гэсэн хааных нь хойш сууж, хувиа хичээсэн хариултаас тодорхой харагдаж байлаа.{AM280.1}Aм 230.1

    Ром улс орны удирдагчид болон ард түмнийг хараат байлгах зорилгоор хаан болон удирдагчдын хардлага сэрдлэгийг далимдуулан, тэднийг улсаа доройтуулан, ард түмнээ боолчлоход нөлөөлж байв. Энэхүү харалган бодлогоо хэрэгжүүлэхийн тулд тэрээр хүмүүсийг илүү ихээр боолчлох зорилгоор зүрх сэтгэлийг нь бас хүлээтэй байлгах хэрэгтэй гэдгийг ухаарч байв. Тэднийг эрхшээлдээ байлгах хамгийн баталгаатай арга нь эрх чөлөө олгохгүй байх явдал байв. Ромын бодлогоос үүссэн ёс суртахууны доройтол бие махбодын зовлонгоос мянга дахин илүү хэцүү байв. Библиэ хураалгаж, хоёр нүүр гаргаж, хувиа хичээсэн сургаалд автагдсан ард түмэн мунхрал, мухар сүсгээр дүүрч, өөрсдийгөө захирах чадваргүй болж, гэм нүгэлд живж байлаа.{АМ281.1}Aм 230.2

    Гэвч эцсийн үр дүн Ромын төлөвлөж байснаар болсонгүй. Тэд ард түмнийг мунхруулгадаа сохроор итгүүлэхийн оронд ард түмнийг тэрслэгчид, хувьсгалчид болгожээ. Ромын итгэл бишрэл санваартны мунхруулга гэж ад үзэгдэх болов. Санваартнууд ард түмнийг дарладаг хүчин хэмээн тооцогдох болжээ. Ард түмэн зөвхөн Ром гэсэн бурхантай байсан бөгөөд түүний сургаал нь цорын ганц шашин нь байв. Тэд сүмийн бузар муу харгислалыг Библийн нөлөөнөөс гаргах үр жимс гэж үзээд, Библиэс бүрэн татгалзахыг хүсчээ.{АМ281.2}Aм 230.3

    Ром Бурханыг буруу танилцуулж, Түүний тушаалыг гуйвуулсан учир хүмүүс Библийг, Зохиогчтой нь хамт үгүйсгэж байв. Сүм Бичээсийн нэрийг барьж, хуурамч ёс заншилдаа хүн ардыг сохроор итгэхийг шаардаж байлаа. Иймээс Волтайр болон түүний нөхөд Бурханы үгийг бүхэлд нь эсэргүүцэж хаяад, хаа сайгүй эсэргүүцлийн үрийг тарьж байв. Ром ард түмнийг хатуугаар боолчилж байсан учир доройтож, ядарсан ард түмэн дарангуйллыг жигшин бүх хэмжээ хязгаарыг нурааж хаяв. Удаан хугацаанд итгэж шүтэж байсан мэхлэлтүүдэд уурссан хүмүүс үнэн, худал хоёроос нэгэн зэрэг татгалзаж, эрх чөлөөг гэм нүгэл үйлдэх зөвшөөрөл гэж андууран, бузар муугийн боолчлолыг эрх чөлөө хэмээн дээдлэн ӨрГӨМЖИЛСӨН ЮМ. {AM 281.3}Aм 231.1

    Хувьсгал эхлэхэд хаан буулт хийж, ард түмэн үндэсний зөвлөлд язгууртнууд санваартнуудаас илүү олон төлөөлөл оруулах боломжтой болжээ. Ард түмний нөлөө ихэссэн ч нөлөөгөө мэргэн, зүй зохистойгоор ашиглах бэлтгэлгүй байв. Зовлонгийн шалтгаануудыг халах чин хүсэлдээ автсан хүмүүс нийгмээ бүхэлд нь өөрчлөхөөр шийджээ. Тэд зовлонгийн удаан хугацааны гашуун дурсамжаар дүүрсэн тул зовлонгоосоо болж, улс хувьсгал өрнүүлж зовлон үүсгэсэн гэж үзсэн хүмүүсээсээ өс хонзонгоо авахаар шийдсэн байв. Дарлагдсан ард түмэн дарангуйлагчдад байсантай адил авир гаргаж дарласан хүмүүсээ дарангуйлж эхэлсэн юм.(АМ 282.1)Aм 231.2

    Франц улс тарьсан үйлээ цусаараа хураан авсан юм. Ромын эрхшээлд бууж өгсөн үр дагавар үнэхээр аймшигтай байлаа. Өөрчлөн Шинэчлэлийн үед Франц Ромын нөлөөнд автаж итгэгчдийг цээрлүүлэн шатаасан газарт, Хувьсгалчид цаазын тавцангаазасчээ. Арван зургадугаар зуунд Протестант итгэлийг гэрчилсэн хүнийг шатаасан газар дээр арван наймдугаар зуунд хувьсгалын золиос бологчид цаазлуулсан юм. Нийгмийг анагаах байсан сайн мэдээнээс татгалзсанаар Франц уруудаж, сүйрэлд өртөв. Бурханы хуулийг сахиж байсан газарт хүний дур хүслийн хүчит давалгааг хүний хуулиар зохицуулах болж, үндэстэн бүхэлдээ бослого, аллагад автагдаж байв. Библийг эсэргүүцсэн үйл явдал дэлхийн түүхэнд айдсаар ноёрхсон цаг үе гэж тэмдэглэгдсэн байдаг. Амар тайван, аз жаргал хүмүүсийн зүрх сэтгэл, гэр орноос дайжжээ. Хүн бүр айдас хүйдэстэй байв. Өнөөдөр амжилттай байсан хүн маргааш нь сэжиглэгдэн, шийтгэл хүлээж байлаа. Харгислал, бузар хүсэл тачаал дийлдэшгүй хүчтэй болж байсан юм.{АМ 282.2}Aм 231.3

    Хаан санваартнууд болон язгууртнууд улангасаж, бухимдсан ард олон, дарангуйлагчдад бууж өгөхөөс аргагүй болжээ. Тэдний өшөө авах хүсэл хааныг цаазлах үед улам хүчтэй оргилж, хаанд үхлийн ял оноосон хүмүүс өөрсдөө цаазлуулав. Хувьсгалыг эсэргүүцсэн гэж сэжиглэгдсэн хүмүүсийг алах нь тодорхой болов. Шорон хоригдлуудаар дүүрч нэг газар хоёр зуун тавин мянган хоригдлыг хорьсон байлаа. Хотууд аймшгаар дүүрчээ. Хувьсгалчид өөр хоорондоо муудалцаж, Франц уур хилэнд автсан хүмүүсийн тэмцлийн талбар болов. Парис хотод ар араасаа үймээн дэгдэж, ард түмэн алах хядахаас өөр зорилгогүй олон бүлэглэлд хуваагджээ. Тэр үед Франц Европын гүрнүүдтэй сунжирсан дайн дэгдээсэн нь олон хүнийг зовлонд унагав. «Улс орон дампуурч, цэргүүд хөлсөө нэхэж, Парисчууд өлсгөлөнд нэрвэгдэж, хот суурингууд дээрэмчдийн гарт сүйрч, аллага, гэмт хэргээс болж соёл иргэншил бүрэн мөхөхөд хүрчээ.” {АМ 283.1}Aм 231.4

    Ромын зааж сургасан харгислал, яргаллыг ард түмэн дэндүү сайн үйлдэж байв. Төлбөр төлөх өдөр ирэв. Энэ удаагийн шоронд хоригдож, цаазын тавцанд алуулж буй хүмүүс Христийн шавь нар биш байв. Олон жилийн өмнө итгэгчид нэг бол үхэж, нэг бол цөлөгддөг байлаа. Цуст аллагад баярлан баясдаг болгон сургасан ард түмний аймшигт нөлөөг Ром мэдэрсэн юм. «Олон зууны туршид Францын санваартнуудын үзүүлж байсан цуст хавчлагын үлгэр дуурайллыг өөрсөд дээр нь буулгав. Цаазын тавцан санваартнуудын цусанд будагдаж, улаан болжээ. Нэгэн цагт Хагунотчуудаар дүүрч байсан боолын усан онгоцууд, шоронгийн өрөөнүүд тэднийг хавчиж байсан хүмүүсээр дүүрсэн байлаа. Дөнгөлүүлж, хөлөг онгоц сэлүүрдэх болсон Ромын Католик санваартнууд тэрс үзэлтнүүдэд оноож байсан ялаа өөрсдөө эдэлж эхэлсэн юм.” {АМ 283.2}Aм 232.1

    «Хууль тогтоолуудаас хамгийн харгис хуулийг зэрлэг балмадаар хэрэгжүүлдэг цөвүүн цаг иржээ. Цаазын ял авах эрсдэлгүй, хөрштэйгөө мэндэлж, залбирч болохгүй, булан тохой бүрт туршуулууд нуугдаж, өглөө бүр цаазын тавцан ачааллаа дийлэхээ байж, боолын хөлөг онгоц гэмт хэрэгтнүүдээр дүүрч, Сеин мөрөнд хөөсрөн урссан цаг үе ирсэн байлаа. ... Парисын гудамжаар өдөр бүр хүмүүсийг цаазын тавцан руу морин тэргээр зогсоо зайгүй зөөж байхад дээд зөвлөлийг толгойлуулахаар сонгогдсон хүмүүс тоо томшгүй харгислалуудыг үйлдэн зугаацаж байв. Цаазын төхөөрөмжнүүд тэдний аллагыг гүйцэх ачааллаа дийлэхгүй байв. Хоригдлуудын урт цувааг хадуураар цэнэглэсэн их буугаар буудаж, нэг дор олноор нь хядаж байлаа. Хоригдлуудаар дүүрэн усан онгоцуудыг зориуд живүүлж байв. Лион хот эзгүй зэлүүд газар болжээ. Арраст хоригдлуудыг тамлахгүйгээр өршөөл үзүүлдэггүй байв. Алсын Лоир хотод Саумураас далай хүртэл хөглөрөх жихүүдэс төрөм, тэврэлдсэн нүцгэн цогцсууд дээр үй олон элээ, хэрээ цугларчээ. Хохирогчдыг нас, хүйсээр ялгаварлахгүй байв. Үзэшгүй муухай засгийн газрын цаазалсан арван долоон настай охид хөвгүүдийн тоо хэдэн зуугаар тоологдож байлаа. Хөхнөөсөө салаагүй нярай үрсийг Жакобиныхон жаданд сүлбэн, зугаагаа гаргаж байлаа.” Арван жилийн дотор тоолж баршгүй хүмүүс амь эрсэдсэн юм.{АМ 284.1}Aм 232.2

    Энэ бүхэн Сатаны хүсэл байв. Тэрээр олон зууны туршид энэ зорилгыг хэрэгжүүлэхээр ажилласан юм. Сатан эхлэлээс эцэс хүртэл мэхлэлт явуулж, хүнийг зовлон зүдгүүр, хөөрхийлөлтэй хувь тавиланд оруулж, Бурханы эрхэм бүтээлийг бузарлаж, хайр энэрлийн бурханлаг зорилгыг гутаан доромжилж, Бурханыг гашуудуулахыг хичээж байв. Т эрээр гарамгай хууран мэхлэлтээрээ хүмүүсийн оюу ны мэлмийг сохолж, буруу үйлдлээ Бурханд тохож, энэ бүх зовлон Бүтээгчийн төлөвлөгөө байсан мэтээр харуулахыг оролдож байлаа. Түүний харгислалд дарлуулж, зовж шаналсан хүмүүс эрх чөлөөтэй болоход тэднийг туйлшрагчид, дарангуйлагчид болохыг шаардаж байв. Ийнхүү эцэст нь хэмжээ хязгааргүй эрх чөлөөг дарангуйлагчид хийгээд түрэмгийлэгчдээр жишээ болгон эрх чөлөөний үр дүнг буруугаар танилцуулсан юм.{АМ 284.2}Aм 233.1

    Сатан ашиглаж байгаа дүрээ буруу ойлгогдох үед өөр дүрд хувирч, хүмүүс түүнийг анх харж байгаа мэт хүлээн авч байв. Хүмүүс Ромын сургаалыг мэхлэлт гэдгийг мэдэх үед, Сатан хүмүүсийг Ромын сургаалаар Бурханы хуулийг зөрчихөд нөлөөлж чадахгүй гэдгээ мэдээд, шашныг хуураи мэхлэлт, Библийг үлгэр домог гэж итгүүлэн, Бурханы тушаалыг үл тоомсорлох, хэмжээ хязгааргүй гэм нүгэлд унагадаг байлаа.{АМ 285.1}Aм 233.2

    Францын ард түмэн Бурханы хуулийг эсэргүүцсэнээр агуу үнэнийг үл тоомсорлон, үр дүн нь агуу гамшигт нэрвэгдсэн юм. «Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно.» «Хилэнцтэнд амар тайван байхгүй.» «Харин намайг сонсдог хүн аюулгүй байж, Хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна» гэж Бурхан айлдсан юм. Исаиа 48:18,22; Сургаалт Үгс 1:33.{АМ 285.2}Aм 233.3

    Бурхангүй үзэлтнүүд, урвагчид болон завхралд автсан хүмүүс Бурханы хуулийг эсэргүүцэж, гутаан доромжилжээ. Гэвч тэдний амьдралын үр дүн нь хүмүүсийн сайн сайхан Бурханы тушаалуудад дуулгавартай байгаа эсэхээс хамаардгийг харуулж байна. Бурханы үгнээс уншдаггүй хүмүүс дэлхийн түүхээс сургамж авах хэрэгтэй.{АМ 285.3}Aм 233.4

    Сатан Ромын сүмээр дамжуулан, хүмүүсийг Бурханд дуулгаваргүй байлгахаар ажиллахдаа аргаа нууцалж, сайтар далдалдаг учир доройтол, зовлон шаналлыг хууль зөрчсөний үр дүн гэдгийг хүмүүс олж харж чаддаггүй. Гэсэн ч Сатаны хүч нөлөөг Бурханы Сүнс эсэргүүцдэг тул Сатаны зорилго бүрэн үр дүнгээ өгч чаддаггүй. Хүмүүс зовлонгийн учир шалтгаан, эх үүсвэрийг эрж хайгаагүй. Хувьсгалын үед Бурханы хуулийг ил тод эсэргүүцсэн билээ. Ийнхүү Айдсаар удирдуулсан цаг үед хүн бүхэн Бурханыг эсэргүүцэх нь ямар үр дүн, нөлөөтэй болохыг олж харсан билээ.{AM 285.4}Aм 233.5

    Франц улс Бурханыг эсэргүүцэж, Библийг үл тоох үед бузар хүмүүс болон харанхуйн сүнснүүд удаан хүсэн хүлээсэн Бурханы хуулийг эсэргүүцсэн хаанчлалыг байгуулах зорилгодоо хүрчээ. Бузар үйлсийг дор нь эсэргүүцээгүйгээс болж хүний хөвгүүдийн зүрх сэтгэл «Бузар мууг үйлдэхдээ бэлэн” (Номлогчийн Үгс 8:11) болсон байна. Эцэст нь зөв, шударга хуулийг зөрчсөнөөр зайлшгүй зовлон, сүйрэл үүсэх болно. Бузар хүмүүс шийтгэлээ аваагүй мэт боловч, өөрсдийгөө гарцаагүй сүйрүүлж байдаг юм. Хуурамч сургаал, гэмт хэргээр дүүрэн олон зууны гэм буруу шүүлтийн өдөр хүртэл хуримтлагдсаар байна. Тэдний гэм нүгэл хэрээс хэтрэхэд Бурханыг үзэн ядагчид Бурханы тэвчээрийг барна гэдэг юутай аймшигтай болохыг хэтэрхий оройтож ойлгоно. Сатаны бузар хүчийг хязгаарлаж байдаг Бурханы Сүнсний хүч нөлөө байхгүй болох үед хүнийг зовоохыг хүсэж буй түүний зорилго биелэх болно. Бурханыг эсэргүүцэх шийдвэр гаргасан хүмүүс, газар дэлхийг дүрслэхийн аргагүй жигшүүрт нүглүүдээр дүүргэсэн бузар муугийн үр дүнг амсах болно. Сүйрсэн суурин, мөхсөн хотуудаас гашуун зовлонгийн аймшигтай ёолсон дуу сонсогдож байлаа. Франц улсад газар хөдөлсөн мэт доргилт болжээ. Шашин, хууль, нийгмийн дэг журам, гэр бүл, улс орон, сүм бүгд Бурханы хуулийг эсэргүүцсэн цохилтод өртөв. Мэргэн сургаалд «Хар санаатан өөрийнхөө хар санаанд ойчдог.” «Хэдийгээр нүгэлтэн зуу зуун удаа бузар мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханаас эмээгч нэгэн, Түүний өмнө нээлттэйгээр хандагч нэгэн нь илүү дээр юм гэдгийг би мэдэв. Гэмт хүн Бурханаас эмээдэггүй учир түүнд сайн юм үгүй.” Сургаалт Үгс 11:5; Номлогчийн Үгс 8:12,13. «Яагаад гэвэл тэд мэдлэгийг үзэн ядаж, Эзэнээс эмээхүйг эс сонгов.” «Тийнхүү тэд өөрсдийн үйлсийн үр жимсийг идэж, Өөрсдийн сэдсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байх болно” гэж маш оновчтой хэлсэн байдаг. Сургаалт Үгс 1:29,31.{АМ 28б.1}Aм 234.1

    «Ёроолгүй гүнээс гарч ирэгч” бузар хүчинд алуулсан Бурханы итгэмжит гэрчүүд удаан дуугүй байх ёсгүй байлаа. «Гурван хоног хагасын дараа Бурханаас амийн амьсгал гарч тэдний дотор ороход тэд хөл дээрээ зогсов. Тэднийг харж байсан хүмүүсийг үлэмжийн айдас нөмөрлөө.” Илчлэлт 11:11. 1793 онд Христийн шашныг хориглож, Библийг хэрэглэхгүй байх зарлигийг Францын Үндэсний зөвлөл гаргасан байна. Түүнээс хойш гурван жил хагасын дараа зөвлөл зарлигаа хүчингүй болгож, Бичээсийг хүлээн зөвшөөрчээ. Ариун Бичээсээс татгалзсанаас болж үлэмж гэм нүгэл үүссэнийг харсан дэлхийн хүмүүс цочирдож, Бурханд итгэх нь чухал бөгөөд Түүний үг нь зан чанар, ёс суртахууны үндэс болохыг хүлээн зөвшөөрчээ. Эзэн «Чи хэнийг басамжлан доромжилсон бэ? Чи хэний эсрэг дуугаа өндөрсгөн, ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!» Исаиа 37:23. «Тийм учраас үзэгтүн, Би тэдэнд мэдүүлнэ. Энэ удаа Би тэдэнд Өөрийн хүч, Өөрийн чадлыг мэдүүлнэ. Миний нэр бол Эзэн болохыг тэд мэдэх болно” гэж айлдсан юм. Иеремиа 16:21.(АМ 287.1)Aм 234.2

    Хоёр гэрчийн талаар эш үзүүлэгч, «Тэнгэрээс чанга дуу гарч - Наашаа гараад ир гэж өөрсдөд нь хэлэхийг тэд сонсов. Тэд үүлэн дотор тэнгэр өөд одлоо. Дайснууд нь тэднийг харав” (Илчлэлт 11:12) хэмээн өгүүлсэн байна. Франц улс Бурханы хоёр гэрчтэй дайн хийснээс хойш Библи улам илүү өргөмжлөгдсөн юм. 1804 онд Их Британи болон Олон Улсын Библийн Нийгэмлэг байгуулагджээ. Удалгүй Европ даяар тоолж баршгүй Нийгэмлэгүүд байгуулагдаж эхлэв. 1816 онд Америкийн Библийн Нийгэмлэг байгуулагдав. Их Британийн Библийн Нийгэмлэг байгуулагдахад Библи тавин хэл дээр хэвлэгдэн тарж байв. Тэр цагаас хойш Библи олон зуун хэл, аялгаар орчуулагдсан байна.{АМ 287.2}Aм 235.1

    1792 оноос тавин жилийн өмнө, гадаад улсад сайн мэдээ түгээх ажилд анхаарал хандуулдаггүй байв. Шинэ нийгэмлэгүүд байгуулагдсан боловч, харь орнуудад Христийн сургаалыг дэлгэрүүлэхээр цөөн хэдэн сүм төлөвлөж байв. Харин арван наймдугаар зууны төгсгөлд өөрчлөлт гарчээ. Олон хүн, хүний оюун ухааныг шүтэх үзлийн үр дүнд дургүйцэж, Бурханы илчлэлт, амьдралын итгэл бишрэл зайлшгүй хэрэгтэйг ухаарсан байна. Энэ цагаас эхлэн гадаад улсад сайн мэдээ түгээх ажил урьд байгаагүйгээр өссөн билээ.{АМ 287.3}Aм 235.2

    Хэвлэлийн салбарт гарсан ололт амжилт Библийн хэвлэлтэд том түлхэц болжээ. Улс хоорондын харилцаа холбоо хөгжсөнөөр үл ойлголцол, үндсэрхэг үзлийн хана хэрмүүд нураагдаж, Ромын хамба улс төрийн эрх мэдлээ алдсан нь Бурханы үг дэлгэрэх замыг нээж өгсөн юм. Библи Ромын гудамжинд чөлөөтэй зарагдан, олон жил өнгөрч, Библи дэлхийн хүн ам суурыпсан газар нутаг бүрт тархсан юм.(АМ 288.1)Aм 235.3

    Урвагч Волтайр бардамнан «Би арван хоёр хүний байгуулсан Христийн шашны тухай хүмүүс нуршихыг сонсоод залхлаа. Би ганц хүн энэ шашныг нурааж дөнгөнө гэдгийг батлах болно” гэжээ. Түүнийг нас барснаас хойш олон үе өнгөрчээ. Сая сая хүн Библийн эсрэг аян дайнд нэгдсэн юм. Гэвч Христийн үнэн устан алга болохоос илүү, Волтайрын үед зуун хувь байсан Библи, эдүгээ арван мянга, бүр зуун мянгаараа түгж байна. Христийн сүмийн талаар эртний Өөрчлөн Шинэчлэгч, «Библи бол олон алх элээсэн дөш юм» гэж хэлдэг. Эзэн энэ талаар «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана” гэж зөгнөсөн билээ. Исаиа 54:17. {АМ 288.2)Aм 235.4

    «Бидний Бурханы үг мөнхөд тогтоно.» «Түүний мутрын үйлс бол үнэн ба шударга ёс юм. Түүний бүх тогтоолууд баттай юм. Тэд мөнхийн мөнхөд бат тогтоогджээ. Тэд үнэн ба шударга ёсоор үйлдэгдсэн.” Исаиа 40:8; Дуулал 111:7,8. Хүний эрх мэдэл дээр үндэслэсэн бүхэн нурж, Бурханы хувиршгүй үг болох хадан дээр суурилсан бүхэн мөнх оршино. {AM 288.3}Aм 236.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents