Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    23—Ариун Ордон гэж юу вэ?

    «Xоёр мянга гурван зуун өглөө ба үдшийн туршид. Тэгсний дараа ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ” Даниел 8:14 гэсэн эшлэл Адвент итгэлийн гол тулгуур болсон Библийн хамгийн чухал эшлэл байв. Эдгээр үгс бол Эзэний дахин ирэлтийг хүлээгч бүх итгэгчдэд маш сайн мэдээ байлаа. Мянга мянган хүн эдгээр үгсийг итгэлийн уриа болгон уншдаг байв. Энэ хүмүүс энэхүү зөгнөлд гэгээн ирээдүй, хамгийн агуу итгэл найдвар нь оршиж байгаа хэмээн боддог байлаа. Эдгээр эш үзүүллэгийн өдрүүд 1844 оны намар төгсгөл болохоор тооцоологджээ. Тухайн үеийн Христэд итгэгчид дэлхийг Ариун Ордон гэж үзэж байсан шиг Адвентистууд ч гэсэн дэлхий болон зарим хэсгийг нь ариун ордон гэж үзэж байлаа. Тэд ариун ордон буюу газрыг сэргээнэ гэдэг Есүсийн дахин ирэлт болж дэлхийг галаар ариусгагдах агуу эцсийн үйл явдал болно хэмээн ойлгож байв. Тэд Христ 1844 онд дэлхийд буцаж ирнэ хэмээн дүгнэжээ. {AM 409.1}Aм 331.1

    Гэвч Христийг ирнэ гэж товлосон цаг өнгөрч Эзэн үзэгдсэнгүй. Итгэгчид Бурханы үг алдаа мадаггүй зөв гэдгийг мэдэж байлаа. Тэд эш үзүүллэгийн тайлбар нь алдаатай байх ёстой гэж үзэв. Гэвч тэд юун дээр алдав? Олон хүн хоёр мянга гурван зуун өдөр 1844 онд төгссөн гэдгийг үгүйсгэн, маргааныг таслав. Тэдний хүлээж байсан Христ цагтаа ирээгүй гэхээс өөр ямар ч шалтгаан өгөөгүй. Тэд хэрэв эш үзүүллэг 1844 онд дууссан юм бол Христ дэлхийг галаар ариусган ариун ордон болох дэлхийг шинэчлэх байлаа. Гэвч Тэрээр эргэж ирээгүй нь эш үзүүллэгийн цаг хугацаа дуусаагүй гэсэн үг хэмээн маргаж байлаа. (AM 409.2)Aм 331.2

    Ийм дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь өмнөх эш үзүүллэгийн бүх тооцоог үгүйсгэж байгаа хэрэг байв. Хоёр мянга гурван зуун өдөр Иерусалимыг сэргээн босгох Артаксерксес хааны зарлиг МЭӨ 457 оны намар хүчин төгөлдөр болсноор эхэлсэн. Энэ цаг хугацаа болон Даниел 9:25-27 дээр зөгнөгдсөн үйл явдлуудын цаг төгс тохирч байлаа. Жаран есөн долоон хоног буюу хоёр мянга гурван зуун жилийн эхний дөрвөн зуун наян гурван жилийн дараа Тослогдсон Нэгэн буюу Мессиа ирэхийг зааж байв. МЭ 27 онд Христ баптисм хүртэж, Ариун Сүнсээр Тослогдсоноор эш үзүүллэг биеллээ олсон юм. Зөгнөлийн далан долоон хоногийн дундуур Мессиа таслагдах ёстой байв. Баптисм хүртсэнээс гурван жил хагасын дараа Христ МЭ 31 оны хавар загалмайд цовдлогджээ. Далан долоон хоног буюу дөрвөн зуун ерэн жил нь Иудейчүүдтэй холбоотой байв. Энэ хугацаа дуусахад Израильчууд Христээс татгалзсанаа илэрхийлж, дагалдагчдыг нь хавчин гадуурхснаар баталгаажуулж, элч нар МЭ 34 онд Харь Үндэстнүүдэд сайн мэдээ түгээж эхэлжээ. Хоёр мянга гурван зуун жилийн эхний дөрвөн зуун ерэн жил ийнхүү төгсөж мянга найман зуун арван жилийн хугацааны зөгнөл яаж биелэхээ хүлээж байв. МЭ 34 оноос хойш мянга найман зуун арван жилийг тооцвол 1844 онд болно. «Тэгсний дараа ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ” гэж тэнгэр элч зөгнөсөн байлаа. Эш үзүүллэг товлосон цагтаа маргаангүй биеллээ олсон юм.{АМ 410.1}Aм 331.3

    Зөгнөлийн тооцооллын дагуу 1844 онд ариун ордонг сэргээх үйл явдлаас бусад явдлууд тодорхой болсон байлаа. Ариун ордонг сэргээх үйл ажиллагаа болж өнгөрснийг үгүйсгэх нь урьдын ойлголтуудыг самууруулж, эш үзүүллэг гарцаагүй биелсэн баталгаануудаас татгалзана гэсэн үг байв. (АМ 410.2)Aм 332.1

    Гэвч Бурхан Адвент хөдөлгөөнд оролцож буй хүмүүсээ гайхамшигтайгаар удирдаж байсан юм. Түүний хүч, яруу алдар энэ үйл хэрэгтэй хамт байгаа нь харагдаж байв. Тэрээр хөдөлгөөнөө харанхуй, цөхөрсөн байдлаар төгсгөж, хуурамч үзэл, сэтгэл хөдлөл, туйлширсан байдлаар гутаагдахыг зөвшөөрөөгүй. Тэрээр Үгээ эргэлзээ, үл ойлгогдох байдал дунд орхиогүй. Олон хүн урьдын эш үзүүллэгийн цаг хугацааны тооцоололд итгэхээ больж, Адвент хөдөлгөөнийг үгүйсгэж байсан ч зарим нь итгэлийн үндэс болон Бичээс, Бурханы Сүнсний гэрчлэлээр өрнөсөн үйл явдлуудыг няцаахыг хүсээгүй. Тэд эш үзүүллэгийг судлахдаа зөв зарчмууд баримталж, тодорхой болсон үнэнийг тууштай хамгаалах ариун үүрэгтэй бөгөөд Библи судлалаа үргэлжлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байлаа. Тэд чин сэтгэлээсээ залбирч, үзэл баримтлалаа нягталж, алдаагаа олж илрүүлэхийн тулд Бичээсүүдийг судалж байв. Тэд эш үзүүллэгийн цаг хугацааны тооцоо нь ямар ч алдаагүй байгааг баталгаажуулаад, ариун ордны тухай үзэл баримтлалаа илүү нарийвчлан шалгаж эхэлжээ.{АМ 410.3}Aм 332.2

    Тэд судлах явцдаа дэлхийг ариун ордон хэмээн үздэг үзэл нь Бичээст огт үндэслээгүй болохыг илрүүлжээ. Мөн Библид ариун газрын тухай, мөн чанар, зүй тогтол болон үйлчлэлүүдийн тухай маш их тайлбар өгсөн байдгийг олжээ. Ариун Бичээсийг бичиж үлдээсэн хүмүүс тун тодорхой, ямар ч маргаангүйгээр тайлбарласан байжээ. Элч Паул Еврейчүүдэд хандсан захидалдаа «Тэгэхээр анхны гэрээ нь энэ дэлхийд хамаатай ариун газар ба үйлчлэлийн зарлигуудтай байжээ. Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ болон ариун талх байв. Энэ нь ‘Ариун газар’ хэмээгддэг юм. Хоёр дахь хөшигний ард ‘Ариунаас Ариун газар’ гэгддэг асар байв. Тэнд утлага тахилын алтан ширээ, бүх талыг нь алтаар бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа. Өршөөлийн суудлыг халхлан алдрын херубууд авдрын дээр байсан» гэж бичсэн байв. Еврей 9:1-5. {АМ 411.1}Aм 332.3

    Паулын өгүүлж буй ариун газар нь Дээдийн Дээд Нэгэнд зориулсан дэлхий дээр орших газар байсан ба Бурхан Мосег барь хэмээн тушаасан ордон байв. «Би тэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг” (Египетээс Гарсан нь 25:8) гэсэн зааврыг Мосег Бурханы уулан дээр байхад нь өгчээ. Израильчууд цөлөөр аялж байсан тул Ариун ордныг зөөвөрлөх боломжтойгоор барьсан ба энэ асар үлэмж сүр жавхлантай байв. Асрын хана нь алтадсан, мөнгөн углуургатай дүнзүүдээр хийгдэж, орой нь олон давхар хөшиг, бүтээлгүүдээс бүрдэж, гадна тал нь амьтны арьс, дотор тал нь урнаар шагласан херубын дүрстэй цэвэр маалинган даавуугаар хийгдсэн байв. Шатаалт тахилын ширээ байрлах гадна хашаа болон ариун ба хамгийн ариун газар хэмээгдэх асар нь сүрлэг, гоёмсог хөшиг болон халхавчаар тусгаарлагдсан хоёр тасалгаатай байв. Хоёр ордныг зааглаж байсан хөшиг эхний тасалгааны үүдийг хааж байсан халхавчтай төстэй байлаа. {АМ 411.2}Aм 333.1

    Ариун газарт асрыг өдөр шөнөгүй гэрэлтүүлэх долоон суурьтай дэнлүү, хойд талд нь талхны ширээ, ариун газрыг хамгийн ариун газраас тусгаарлах хөшигний өмнө утлагын алтан ширээ байсан бөгөөд ариун утлагын утаа Израилийн залбирлыг тээн Бурханы өмнө өдөр бүр буудаг байлаа.{АМ 412.1}Aм 333.2

    Хамгийн ариун газарт Бурханы Арван Хууль бичигдсэн хоёр чулуун хавтанг агуулдаг үнэт модоор хийж, алтаар бүрсэн Гэрээний авдар байрлаж байв. Гэрээний авдрын дээр шижир алтаар урласан хоёр херубын хамгаалж буй өршөөлийн суудал байв. Энэ өрөөнд Бурханы оршихуй хоёр херубын дунд алдрын үүлээр гэрэлтэн харагддаг байлаа. {AM 412.2}Aм 333.3

    Еврейчүүд Канаан нутагт суурыпсаны дараа ариун ордныг урьдын харьцааг нь алдагдуулалгүйгээр томсгож, адил төстэй байдлаар тохижуулан, Соломон хаан барьж босгосон билээ. Шинэчлэгдэн баригдсан Ариун газар Даниелын цаг үе буюу МЭ 70 онд Ромчуудын гарт нураагдах хүртлээ нэг л газар оршин, тогтнож байв.{AM 412.3}Aм 333.4

    Энэ Ариун ордон бол Библид дурдагдсан, дэлхий дээр оршин байсан цорын ганц ариун газар билээ.Үүнийг Паул Анхны гэрээг байгуулсан ариун газар хэмээн зарлан тунхаглажээ. Тэгэхээр Шинэ Гэрээнд зориулсан ариун газар байхгүй гэж үү? {АМ 412.4}Aм 334.1

    Үнэний судлаачид Еврей номыг дахин судалж үзээд хоёр дахь буюу Шинэ Гэрээний ариун ордон гэж байдгийг Паулын эш татсан «Тэгэхээр анхны гэрээ нь энэ дэлхийд хамаатай ариун газар ба үйлчлэлийн зарлигуудтай байжээ» гэснийг Бурханы Үгнээс олжээ. Энэ нь элч Паул өмнө дурдсан ариун газрын тухай өгүүлж байгааг илтгэж байна. Судлаачид өмнөх бүлгийн эхлэл рүү хандахад «Бидний хэлсэн зүйлсийн дүгнэлт нь тэнгэр дэх Сүр жавхлант Нэгэний хаан ширээний баруун гарт заларсан тийм Тэргүүн Тахилч бидэнд байгаа явдал мөн. Тэрээр ариун газрын болон жинхэнэ асрын үйлчлэгч болсон юм. Уг асрыг хүн бус, харин Эзэн босгожээ» гэж өгүүлсэн байна. Еврей 8:1, 2.{АМ 413.1}Aм 334.2

    Энд Шинэ Гэрээний ариун ордны талаар өгүүлжээ. Хуучин Гэрээний ариун ордныг хүн буюу Мосе барьж босгосон бол, энэ ариун газрыг хүн бус, харин Эзэн босгожээ. Эхний ариун ордонд хүн үйлчилдэг байсан бол энэ ариун ордонд бидний Тэргүүн Тахилч Христ Бурханы баруун гар талд үйлчилж байна. Нэг ариун ордон дэлхий дээр байсан бол нөгөөх нь тэнгэрт байгаа ажээ{АМ 413.2}Aм 334.3

    Мосе Ариун ордныг тодорхой загварын дагуу барьсан юм. Эзэн түүнд «Асар болон түүний эд зүйлсийн загвар болгон Миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь» хэмээжээ. Мөн түүнд «Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу тэднийг хийхийг анхаар» хэмээн тушаав. Египетээс Гарсан нь 25:9,40. Паул мөн анхны Ариун ордон нь «Өргөгддөг бэлэг ба тахил” бүхий «Одоо үеийн төлөөх бэлгэдэл» түүний ариун газрууд нь «Тэнгэр дэх юмсын хуулбар” бөгөөд тушаалын дагуу тахил өргөдөг тахилчид нь «Тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэрт үйлчилдэг” харин «Христ жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ” гэж өгүүлжээ. Еврей 9:9, 23, 8:5, 9:24.{АМ 413.3}Aм 334.4

    Бидний төлөө үйлчилж байгаа Есүсийн тэнгэр дэх ариун газар бол жинхэнэ ариун газар бөгөөд Мосегийн барьсан ариун газар бол хуулбар нь юм. Бурхан дэлхийн ариун ордныг барьсан хүмүүст Сүнсээ өгч байв. Дэлхийн ариун ордонг барьсан ур чадвар тэнгэрийн мэргэн ухааны илэрхийлэл байсан юм. Цул алтаар хийсэн хана нь долоон дэнлүүнээс цацрах гэрлийг хаа сайгүй ойлгон гэрэлтүүлж байв. Тахилын талхны ширээ болон утлагын ширээ нь өнгөлсөн алт мэт гялалзаж байлаа. Таазыг бүрхэж байсан тэнгэр элчийг дүрслэн шагласан хөх, ягаан, час улаан өнгийн гоёмсог хөшиг нь ариун ордны гоо үзэсгэлэнг улам нэмж байлаа. Хоёр дахь хөшигний ард Бурханы алдрыг илэрхийлсэн Бурханы Оршихуй залрах бөгөөд тэр өрөөнд тэргүүн тахилчаас өөр хэн ч амиа алдахгүйгээр оржчаддаггүй байв.{АМ 414.1}Aм 334.5

    Дэлхийн ариун ордны зүйрлэшгүй сүр жавхлан нь замыг бэлдэгч, Христ бидний төлөө Бурханы өмнө тэнгэрийн ариун ордонд үйлчилж байгаа дүр зургийг тусган харуулдаг юм. Хаадын Хааны оршдог, мянга мянгаараа Түүнд үйлчилж, үй түмээрээ өмнө нь зогсоцгоодог (Даниел 7:10), мөнхийн Хаан суудлынх нь яруу алдар гэрэлтэх, гэрэл цацруулсан серафуудын хүндэтгэл илэрхийлэн нүүрээ далавчаараа хучсан тэнгэрийн ариун ордны агуу гайхамшиг, яруу алдрыг хүний гараар баригдсан хамгийн сүр жавхлант байгууламжид маш бүдэг бадаг тусган харуулсан байв. Дэлхийн ариун ордон, үйлчлэлүүд нь тэнгэрийн ариун газар болон хүний авралын төлөө хийгдэж байдаг агуу үйлчлэлийн тухай чухал мэдээллийг өгдөг байсан юм. {АМ 414.2}Aм 335.1

    Тэнгэр дэх ариун ордон дэлхий дээрх ариун ордныг хоёр тасалгаатай гэж дүрсэлсэн байдаг. Элч Иохан үзэгдэлдээ тэнгэрт байгаа Бурханы сүмийн дүр зургийг харах завшаан олдсон бөгөөд тэрээр «Долоон дэнлүү сэнтийн өмнө асаж» (Илчлэлт 4:5) байхыг харжээ. Тэрээр «Алтан бойпор барьсан ... нэгэн тэнгэр элч, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэр элч түүнийг сэнтийн өмнө байсан тахилын алтан ширээн дээр бүх ариун хүний залбирлуудтай хамт өргөх ажээ» гэж бичсэн байна. Илчлэлт 8:3. Эш үзүүлэгч тэнгэрийн ариун газрын эхний хэсгийг харсан юм. Тэрээр тэнд дэлхий дээрх ариун ордон доторх алтан дэнлүү болон утлагын ширээгээр бэлгэддэг жинхэнэ «Долоон дэнлүү» ба «Тахилын алтан ширээг» харсан байна. «Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн» (Илчлэлт 11:19) байхад тэрээр дотор талын хөшигний цаана байгаа хамгийн ариун газар уруу харжээ. Тэрээр тэнд Мосегийн Бурханы Хуулийг хадгалах ариун авдрын жинхэнэ хувилбар буюу «Түүний гэрээний авдар” байхыг үзжээ.(АМ 414.3}Aм 335.2

    Ийнхүү энэ сэдвийг судалж байсан хүмүүс Библиэс тэнгэрийн ариун газрын талаарх маргашгүй баталгааг олсон юм. Мосед үзүүлсэн загварын дагуу дэлхийн ариун ордон баригджээ. Паул «Энэ нь тэнгэр дэх жинхэнэ ариун ордны загвар» хэмээн сургажээ. Иохан ч үүнийг харсан гэдгээ гэрчилдэг юм.{АМ 415.1}Aм 335.3

    Бурханы оршдог тэнгэрийн ариун ордонд Түүний хаан суудал зөв шударга болон шүүлт дээр тогтоно. Хамгийн ариун газарт бүх хүн төрөлхтнийг шүүх зөв шударга агуу Тушаал болох Хууль байгаа. Хуулийн хавтангууд хадгалагдах авдрыг Өршөөлийн суудал бүрхсэн байх бөгөөд өмнө нь Христ гэм нүгэлтнүүдийн төлөө цусаараа эвлэрүүлэл хийсэн юм. Ийнхүү хүний авралын төлөвлөгөөнд шударга ёс болон өршөөл хамтдаа багтжээ. Энэ бүхнийг зөвхөн хязгааргүй мэргэн Бурхан төлөвлөж чадсан бөгөөд хязгааргүй хүчит Тэр гүйцэлдүүлнэ. Ийм хоршил бүх тэнгэрийг гайхшрал, хүндэтгэлд автуулдаг ажээ. Дэлхийн ариун газар дахь өршөөлийн суудал дээрх хүндэтгэлтэй мэхийх херубууд нь авралын төлөвлөгөөг тэнгэрийн оршин суугчид хэр их сонирхож байдгийг бэлгэддэг байна. Бурхан гэмшиж буй гэм нүгэлтнүүдийг зөвтгөж, мөхсөн хүн төрөлхтөнтэй харилцаагаа сэргээхдээ хэрхэн зөвт байдлаа хадгалж чаддагийг тэнгэр элч нар харахыг хүсдэг бөгөөд энэ нь өршөөлийн нууц гэж нэрлэгддэг юм. Христ мөхлийн ёроолгүй гүнээс үхлийн харанхуйгаас тоолж баршгүй олон хүнийг татаж гарган тэднийг хэзээ ч нүгэл үйлдээгүй тэнгэр элч нартай холбож, Бурханы өмнө мөнхөд амьдруулахын тулд зөвт байдлын толбогүй хувцсыг соёрхсон билээ.{АМ 415.2}Aм 335.4

    Хүмүүсийн зууч болох Христийн ажил үйлсийг «Мөчир хэмээх» Нэгэний талаар өгүүлсэн Зехариагийн эш үзүүллэгт маш уран сайхнаар «Тэр Эзэний сүмийг барих болно. Тийм ээ, Эзэний сүмийг барих хүн нь Тэр юм. Тэр хүндлэлийг хүртэж, Өөрийн сэнтий дээр захирна. Иймээс Тэр Өөрийнхөө сэнтий дээр тахилч болж, хоёр талын хооронд энхийн зөвлөл болох юм» гэж өгүүлжээ. Зехариа 6:12,13.{АМ 415.3}Aм 336.1

    «Тэр Эзэний сүмийг барих болно.» Христ нүглийн золиос болон зуучлагч болсноор Бурханы сүмийн суурь ба барилгачин болсон юм. Элч Паул «Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ. Түүний доторх бүх барилга холбогдон, Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна” гэж бичсэн байна. Ефес 2:20-22.{АМ 41б.1}Aм 336.2

    «Тэр хүндлэлийг хүртэх болно.» Гэмд унасан хүн төрөлхтнийг аварсан алдар хүндэтгэл Христэд оноогдоно. Аврагдсан хүмүүс үеийн үед «Биднийг хайрладаг бөгөөд цусаараа биднийг нүглээс минь чөлөөлсөн, ... Түүнд үеэс үед алдар хийгээд ноёрхол нь байх болтугай» хэмээн дуулах болно. Илчлэлт 1:5,6.{АМ 416.2}Aм 336.3

    Тэр «Өөрийн сэнтий дээр захирна ... Тэр Өөрийнхөө сэнтий дээр тахилч ... болох юм.” Тэр одоогоор «Алдрын сэнтийдээ” залраагүй байгаа. Учир нь алдрын хаанчлал хараахан ирээгүй байна. Түүний зуучлалын үйлчлэл дуусахаас нааш Бурхан «Түүнд өвөг Давидынх нь ... үүрд хаанчлах» «Хаан ширээг» өгөхгүй. Лук 1:32. Христ одоо тахилчийн үүрэг гүйцэтгэн, Эцэгтэйгээ хамт хаан суудалд заларч байгаа. Илчлэлт 3:21. Мөнхөд орших Нэгэний хаан суудалд «Бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даасан», «Нүгэлгүй атлаа бүх талаараа бидэн шиг соригдсон Нэгэн”, «Сорилтод орогчдод» туслахын тулд заларч байгаа. «Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн.» Исаиа 53:4; Еврей 4:15, 2:18; 1 Иохан 2:1. Есүс биеэрээ хатгагдаж, зовлон үзсэн бие махбод, гэм буруугүй амьдралаараа зуучилдаг билээ. Түүний шархтай гар, хатгуулсан хавирга, зэрэмдэглэгдсэн хөл нь унасан хүний төлөө ямар хэмжээлшгүй золиос, үнэ төлбөр ТӨЛСНИЙГ ИЛТГЭНЭ. (АМ 41б.3)Aм 336.4

    «Хоёр талын хооронд энхийн зөвлөл болох юм.” Хүүгээсээ дутахгүй Эцэгийн хайр төөрсөн хүн төрөлхтнийг аврах үндэс байв. Есүс дээш өргөгдөхөөсөө өмнө дагалдагчдадаа хандан «Би та нарын өмнөөс Эцэгээсээ гуйна гэж байгаа юм биш. Учир нь Эцэг Өөрөө та нарыг хайрладаг” хэмээжээ. Иохан 16:26,27. Бурхан «Дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлжээ.» 2 Коринт 5:19. Тэнгэр дэх ариун ордны үйлчлэлийг «Хоёр талын хооронд энхийн зөвлөл» гүйцэтгэнэ. «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.” Иохан 3:16. {AM 416.4}Aм 337.1

    «Ариун газар гэж юу вэ?” гэсэн асуултад Бичээс тодорхой хариулт өгч байна. Библийн «Ариун ордон” гэсэн үг нэгдүгээрт тэнгэрлэг загварын дагуу Мосегийн барьсан ариун ордон, хоёрдугаарт дэлхийд ариун ордноор бэлгэдэж байсан тэнгэр дэх «Жинхэнэ ариун ордон” буюу Шинэ Гэрээний ариун ордон юм. Христийн үхлийг бэлгэдсэн тахилын чанартай үйлчлэлүүд төгссөн билээ. Тэнгэрийн «Жинхэнэ ордон” бол Шинэ Гэрээний ариун ордон. Даниел 8:14 дээрх эш үзүүллэг биеллээ олсон учир эш үзүүллэгийн ариун газар гэдэг нь Шинэ Гэрээний ариун ордонтой хамааралтай. Хоёр мянга гурван зуун өдрийн төгсгөл буюу 1844 он гэхэд дэлхий дээрх ариун газар устаад олон зуун болсон байв. Тиймээс «Хоёр мянга гурван зуун өглөө ба үдшийн туршид. Тэгсний дараа ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ” гэсэн эш үзүүллэг тэнгэрт буй ариун ордонтой хамаатай юм.{АМ417.1}Aм 337.2

    Тэгэхээр «Ариун газрын сэргээлт, цэвэршүүлэлт гэж юу вэ?” гэсэн хамгийн чухал асуулт үлдэнэ. Хуучин Гэрээний Бичээсүүдэд дэлхийн ариун ордонтой холбоотой ёслол байсан. Гэвч тэнгэрт цэвэршүүлж, сэргээх зүйл байж болно гэж үү? Еврей 9-р бүлэг дээр дэлхийн болон тэнгэрийн ариун ордныг сэргээх, цэвэршүүлэх тухай тодорхой сургасан байна. «Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгддэг бөгөөд цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй ажээ. Тиймээс тэнгэр дэх юмсын хуулбаруудын хувьд эдгээрээр цэвэршүүлэгдэн, харин тэнгэрлэг юмс нь өөрсдөө эдгээрээс илүү дээр тахилуудаар” буюу бүр Христийн нандин цусаар «Цэвэршүүлэгдэх шаардлагатай байв.” Еврей 9:22,23. {АМ 417.2}Aм 337.3

    Бэлгэдлийн болон бодит ариун ордны үйлчлэлд цэвэршүүлэлт нь цусаар хэрэгжих ёстой гэсэн байдаг ба, анхных нь амьтдын цусаар, удаах нь Христийн цусаар цэвэршүүлэгдэх юм. Энэ цэвэршүүлэлтийг яагаад заавал цусаар хийдэг талаар Паул, цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй гэж тайлбарласан байна. Уучлал буюу нүглийг цэвэршүүлэх ажлыг гүйцэтгэх ёстой байв. Тэгвэл тэнгэр дэх болон дэлхий дээрх ариун газарт гэм нүгэл ямар ач холбогдолтой юм бол? Үүний утга дэлхий дээрх ариун ордны бэлгэдлээс суралцаж болно. Дэлхий дээрх ариун ордонд үйлчилсэн тахилчид «Тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэрт үйлчилдэг юм.” Еврей 8:5. (АМ 417-3}Aм 338.1

    Дэлхийн асрын үйлчлэл хоёр хэсэгт хуваагддаг байв. Тахилчид ариун газарт өдөр бүр үйлчилж байсан бол ариун ордныг цэвэршүүлэхийн тулд жилд ганц удаа хамгийн ариун газарт эвлэрүүллийн онцгой үйлчлэл хийдэг байв. Өдөр бүр гэмээ ухаарсан нүгэлтнүүд өргөлөө ариун ордны үүдэнд авчирч, золиос болсон амьтны толгой дээр гараа тавиад, нүглүүддээ гэмшиж байгаагаа бэлгэдэн гэм нүглээ гэмгүй амьтанд шилжүүлдэг байв. Ийнхүү тухайн амьтныг нядална. Энэ тухай «Цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй” гэж элч Паул хэлсэн билээ. «Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг.” Левит 17:11. Гэм нүгэлтэн Бурханы хуулийг зөрчсөн тул үхэх шаардлагатай. Амьтны амь таслах шалтгаан болсон гэм нүгэлтний амийг төлөөлсөн цусыг тахилч ариун газарт авч ороод, нүгэлтний зөрчсөн хууль орших авдар байгаа өрөөний хөшиг рүү цацдаг байв. Энэ ёслолын дагуу гэмшсэн гэм нүглүүд ариун ордонд хадгалагддагийг бэлгэдэнэ. Зарим үед цусыг ариун газарт авч ордоггүй байв. Мосе Аароны хөвгүүдэд «Бурхан та нарт цуглааны гэмийг үүрүүлэхээр, тэдний төлөө эвлэрүүллийг Эзэний өмнө хийлгэхээр өгсөн” (Левит 10:17) гэсэн зааврын дагуу тахилчид тахилын махыг иддэг байв. Дээрх хоёр ёслол гэм нүглийг эзнээс авч ариун газарт шилжүүлсэн гэдгийг бэлгэдэж байгаа юм.(АМ 418.1)Aм 338.2

    Ийм үйлчлэлийг жилийн туршид өдөр бүр явуулдаг байжээ. Ийнхүү Израилийн гэм нүглүүд ариун газарт хуримтлагддаг байсан тул тэдгээрийг цэвэршүүлэх онцгой үйлчлэл зайлшгүй шаардлагатай байлаа. Бурхан ариун ордны өрөө болгоны төлөө эвлэрүүлэл хийх ёстой гэж тушаажээ. «Израилийн хөвгүүдийн бузрын улмаас, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийнх нь улмаас тэрээр ариун газрын төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших хурлын майхны төлөө тэгж хийх ёстой.» Тахилын ширээнд зориулж «Түүнийг цэвэршүүлж, Израилийн хөвгүүдийн бузраас ариусгахын» тулд тусгай эвлэрүүллийг хийдэг байжээ. Левит 16:16,19. {АМ 418.2}Aм 338.3

    Жилд нэг удаа Эвлэрүүллийн Өдөр ариун ордныг цэвэршүүлэхийн тулд тахилч хамгийн ариун газарт ордог байв. Энэ үйлчлэл бол тахилчийн бүтэн жилийн үйлчлэлийн төгсгөл юм. Эвлэрүүллийн Өдөр хоёр ухна ямааг ариун ордны үүдэнд авчирч, шавга хаяж, «Нэг шавга нь Эзэнд, нөгөө нь нүглийг үүрэгч ухнад” (эшлэл 8) оногддог байв. Эзэний төлөөх сонгогдсон ухна ард түмний төлөөх гэм нүглийн өргөл болж нядлуулах ёстой байв. Тахилч цусыг нь хамгаас ариун ордонд авч ороод, өршөөлийн суудал дээр, өмнө нь цацдаг байв. Цусыг мөн хөшигний өмнө байх утлагын ширээн дээр цацдаг байв.{АМ 419.1}Aм 339.1

    «Тэгээд Аарон амьд ухны толгойн дээр хоёр гараа тавьж, Израилийн хөвгүүдийн бүх муу үйлсийг, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийг түүн дээр наманчилж, тэдгээрийг ухны толгой дээр шилжүүлээд, түүнийг сонгогдсон хүний гараар хөтлүүлэн, хээр тал уруу явуулах ёстой. Ухна бүх гэм нүглийг зэлүүд газар уруу өөр дээрээ үүрэн явах» ёстой. Эшлэл 22,23. Нүглийг үүрэгч ухна Израилийн хуаран уруу эргэж ирдэггүй бөгөөд түүнийг дагуулж явсан хүн буцаж хуарандаа очихоосоо өмнө бие болон хувцсаа угаах ёстой байлаа.(АМ 419.2)Aм 339.2

    Энэ ёслол Израильчуудад Бурханы ариун чанар болоод Түүний гэм нүглийг жигших сэтгэлийг харуулдаг байсан бөгөөд гэм нүглээр бузартахгүйгээр гэм нүгэлд орооцолдох боломжгүйг мэдүүлдэг байв. Эвлэрүүллийн энэ үйл ажил явагдаж байхад хүн бүхэн зүрх сэтгэлээ даруу болгох шаардлагатай байв. Израильчууд бүх ажил хэргээ хойш тавьж, бүхэлдээ тэр өдрийг Бурханы өмнө өөрсдийгөө даруу болгон залбирч, мацаг барьж, зүрх сэтгэлээ эрэлхийлдэг байлаа.{АМ 419.3}Aм 339.3

    Эвлэрүүллийн чухал сургамжуудыг энэхүү үйлчлэлийн бэлгэдлээр заан сургаж байв. Гэм нүгэлтний төлөө өргөл болсон тахилыг хүлээн зөвшөөрдөг байсан боловч тахилч гэм нүглийг бүрэн уучилж чаддаггүй байв. Тахил нь нүглийг ариун газарт шилжүүлэх хэрэгсэл байв. Тахил өргөх ёслолоор нүгэлтэн хуулийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, хууль зөрчсөн гэм нүглээ улайж, Аврагчид итгэж, уучлагдах хүсэлтээ илэрхийлдэг байжээ. Гэвч гэмтэн хуулийн буруутгалаас хараахан бүрэн чөлөөлөгдөхгүй. Эвлэрүүллийн Өдөр тэргүүн тахилч бүх хүмүүсийг төлөөлсөн тахилын цусыг хамгийн ариун газарт авч ороод, хууль хадгалагдаж буй өршөөлийн суудал дээр хуулийн шаардлагыг биелүүлэхээр цацдаг байв. Тэгээд тэрээр зуучлах үүргийнхээ дагуу гэм нүглүүдийг авч, ариун ордныг цэвэршүүлдэг байжээ. Дараа нь нүглийг үүрэгч ухны толгой дээр гараа тавьж гэм нүглүүдээ бүгдийг нь гэмшиж, гэм нүглүүдийг бэлгэдлийн ухнад шилжүүлнэ. Ухна бүх нүглүүдийг өөр дээрээ үүрч, ард түмнээс мөнхөд таслагддаг байв.{АМ 420.1}Aм 339.4

    «Тэнгэрлэг зүйлсийн хуулбар ба сүүдэр» болсон үйлчлэл ийнхүү хэрэгждэг байжээ. Дэлхийн ариун ордонд хийгдэж байсан бэлгэдлүүд тэнгэрлэг ариун ордонд бодитоор хэрэгждэг ажээ. Аврагч дээш өргөгдсөний дараа тэргүүн тахилчийн Үйлчлэлээ эхлүүлсэн юм. Энэ тухай Паул «Учир нь Христ жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ” хэмээсэн байна. Еврей 9:24.{АМ 420.2}Aм 340.1

    Тахилч жилийн туршид ариун ордныг гадна хашаанаас тусгаарласан, хаалгаар дамжин, ариун ордны эхний тасалгаанд үйлчлэлээ явуулдаг байсан нь Христийн тэнгэр өөд өргөгдөхдөө эхлүүлсэн үйлчлэлийн ажлыг бэлгэдэж байв. Тахилч өдөр бүр Бурханы өмнө гэм нүглийн тахилын цус болон Израилийн залбирлыг бэлгэдэх утлагыг өргөх үйлчлэл хийдэг байлаа. Үүний адил Христ нүгэлтнүүдийг Эцэгийнхээ өмнө цусаараа өмгөөлж, Түүний өмнө зөвт байдлын ариун утлага, гэмээ ухаарсан нүгэлтнүүдийн залбирлыг өргөдөг байв. Тэнгэрийн ариун ордны эхний тасалгаанд ийм үйлчлэл явагддаг байна.{АМ 420.3}Aм 340.2

    Христийн дагалдагчид Түүнийг нүдэн дээр нь дээш өргөгдөхөд итгэлээрээ Түүнтэй хамт дээш өргөгдсөн юм. Тэдний итгэл найдвар үүн дээр төвлөрч байсан тухай Паул «Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай ба хөдөлгөөнгүй, мөн хөшиг дотор нэвтрэн ордог.... бидний төлөө урьд маань гүйгч адил Есүс тийшээ орсон билээ.» «Тэр ямаа болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэг удаа бүгдийн төлөө орсон” хэмээн өгүүлсэн байна. Еврей 6:19,20, 9:12. (AM 421.1}Aм 340.3

    Энэ үйлчлэл арван найман зууны туршид ариун ордны эхний тасалгаанд өрнөж байжээ. Христ цусаараа гэм нүглээ ухаарсан нүгэлтнүүдийг өмгөөлж, тэднийг Эцэгийн өмнө уучлуулж байсан ч тэдний гэм нүглүүд бүртгэлийн номд үлдсэн хэвээр байв. Дэлхий дээр ариун ордны үйлчлэлд жилийн төгсгөлд эвлэрүүллийн ёслол хийдэг байсны адил Христийн хүний авралын төлөө хийж буй үйлчлэл дуусахаас өмнө ариун газраас гэм нүглүүдийг цэвэршүүлэх эвлэрүүллийн үйлчлэл хийгдэх ёстой юм. Энэ үйлчлэл хоёр мянга гурван зуун өдрийн зөгнөл дуусах үед эхэлжээ. Зөгнөлийн товлосон өдөр эш үзүүлэгч Даниелын зөгнөсний дагуу бидний Тэргүүн Тахилч үйлчлэлийнхээ сүүлчийн хэсэг болох ариун газрыг цэвэршүүлэх үйлчлэлээ хийхээр хамгийн ариун газарт орсон юм. {AM 421.2}Aм 340.4

    Эрт дээр үед хүмүүс гэм нүглээ итгэлээрээ гэм нүглийн тахил дээр бууж, түүний цусаар дамжин, бэлгэдлийн журмаар дэлхий дээр ариун ордонд шилжүүлдэг байсны адил Шинэ Гэрээгээр гэм нүглээ гэмшсэн хүмүүс итгэлээрээ гэм нүглээ Христэд шилжүүлж, гэм нүгэл нь тэнгэрийн ариун газарт хуримтлагдаж байв. Мөн дэлхийн ариун ордны цэвэршүүлэ лт нь ариу н ордныг бузарл аж байсан нүгл үүдийг зайлуул снаар хэрэгждэг байсны адил тэнгэрийн ариун ордны цэвэршүүлэлт ариун ордонд бүртгэгдсэн бүх гэм нүглүүдийг зайлуулж, арилгаснаар хэрэгжих юм. Гэвч гэмийг бүрэн устгахаас өмнө гэм нүгэлдээ гэмшсэн ямар хүмүүс Христэд итгэх итгэлээр ямар хүмүүс Бурхантай эвлэрүүлэгдэж болохыг тогтоохын тулд бүртгэлийн номыг шалгах ёстой. Тиймээс ариун газрыг цэвэршүүлэхийн тулд шүүлт явагдах ёстой. Энэ ажил Христ хүмүүсээ аврахаар ирэхээс өмнө хэрэгжих ёстой. Учир нь Есүс ирэх үед хүн бүрийг үйлсийнх нь дагуу шийдэх Түүний шагнал хамт байх юм. Илчлэлт 22:12.{АМ 421.3}Aм 340.5

    Ийнхүү эш үзүүллэгийн гэрлийг тууштай дагасан хүмүүс Христ хоёр мянга гурван зуун өдрийн төгсгөлд буюу 1844 онд дэлхийд ирэхгүй, харин эцсийн үйлчлэл болох эвлэрүүллийн үйлчлэлийг дуусгахын тулд тэнгэрийн ариун ордны хамгийн ариун газарт орсон гэдгийг олж, харж чадсан юм. {AM 422.1}Aм 341.1

    Гэм нүглийн тахил Христийн золиосыг, тэргүүн тахилч нь Христийн зуучлалыг бэлгэдэж байсантай адил гэм нүглийг үүрэгч ухна гэм нүглийг эхлүүлэгч Сатаныг бэлгэдэж байв. Түүн дээр гэм нүглээ чин сэтгэлээсээ гэмшсэн хүмүүсийн буруу тохогдох нь тодорхой харагдаж байлаа. Тэргүүн тахилч нүглийн тахилын өргөлийн цусаар ариун газраас гэм нүглийг бүрмөсөн зайлуулахдаа гэм нүглийг үүрэгч ухнад тохов. Христ цусаараа ард түмнийхээ нүглүүдийг үйлчлэлийнхээ төгсгөлд тэнгэрийн ариун ордноос зайлуулахдаа шүүлтийн дагуу эцсийн шийтгэлийг Сатан дээр тохох болно. Нүглийг үүрэгч ухна зэлүүд газар уруу явж, дахин хэзээ ч Израилийн хуаранд ирдэггүй байв. Сатан ч гэсэн Бурхан болон Түүний ард түмний оршихуйгаас мөнхөд холдуулагдаж, гэм нүгэл, гэм нүгэлтнүүдийн эцсийн шийтгэлийг үүрч, үүрд оршин тогтнохоо болих болно.{АМ 422.2}Aм 341.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents