Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    26—Өөрчлөн Шинэчлэх Ажил Үйлс

    Зцсийн өдрүүдэд хийгдэх Шаббатын шинэчлэлтийн үйл хэргийн талаар Исаиа эш үзүүллэгтээ «Эзэн үүнийг айлдаж байна. ‘Шударга ёсыг сахин, зөвийг үйлдэгтүн. Учир нь Миний аврал ирэх гэж байна. Миний үнэн зөв нь илэрхийлэгдэнэ. Үүнийг үйлдэгч хүн, үүнээс зуурагч хүний хөвгүүн, амралтын өдрийг бузарлалгүй сахигч, аливаа мууг үйлдэхээс гараа татагчид ерөөлтэй еэ!’» «Эзэнд үйлчилж, Эзэний нэрийг хайрлан, Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг, амралтын өдрийг бузарлалгүй сахин, Миний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг Би Өөрийн ариун ууланд аваачин, Өөрийн залбирлын өргөөнд тэднийг баяр хөөртэй болгоно” гэж зөгнөжээ. Исаиа 56:1,2,6,7.(АМ 451.1)Aм 365.1

    Эдгээр үгс Христэд итгэгчдийн цаг үед хамааралтай болох нь ерөнхий санаанаас нь харагдаж байна. «Бутарсан Израильчуудыг цуглуулагч Эзэн Бурхан тунхаглаж байна. ‘Аль эрт цугларсан хүмүүс дээр Би өөрийн хүмүүсийг цуглуулна.’” Эшлэл 8. Энэ эшлэлд үндэстнүүд сайн мэдээ сонсоод цугларах тухай зөгнөжээ. Тэр үед Шаббатыг сахиж хүндэтгэдэг хүмүүст ивээл өгөгдөнө. Бурханы дөрөв дэх хуулийг зөвхөн Христийн загалмай, дахин амилалтын цаг үеийн хүмүүс төдийгүй бүх үндэстнүүдэд авралын сайн мэдээг тунхаглагдах цаг хүртэл Түүний зарц нар сахиж, хүчин төгөлдөр мөрддөг байх юм. {AM 451.2}Aм 365.2

    Эзэн эш үзүүлэгчээр дамжуулан «Гэрчлэлийг боож, миний шавь нарын дунд хуулийг битүүмжлэгтүн” гэжээ. Исаиа 8:16. Бурхан дөрөв дэх хуулин дээрээ тамгаа дарсан байдаг. Бурханы арван хууль дотроос Хууль Тогтоогчийн нэр болон цолыг тунхагладаг цорын ганц хууль бол дөрөв дэх хууль. Энэ хууль Түүнийг тэнгэр, газрын Бүтээгч болохыг зарлаж, Түүнд бүхнээс илүү хүндэтгэл үзүүлж, мөргөх учиртайг анхааруулдаг юм. Энэ хуулиас өөр хэний эрх мэдлээр арван хуулийг тогтоогдсоныг харуулах ямар ч заалт Арван Хуульд байдаггүй. Пап Шаббатыг өөрчлөхдөө, энэ хуулиас Бурханы тамгыг арилгажээ. Есүсийн дагалдагчид дөрөв дэх хууль болох Шаббатыг сахиснаараа Бүтээгчийг дурсах, Түүний эрх мэдлийг зүй зохистойгоор сэргээх үүргийг хүлээж байв.{АМ 452.1}Aм 365.3

    «Хууль болоод гэрчлэл.» Хэдийгээр зөрчилдөх үзэл сургаал, онолууд олон байгаа ч Бурханы хууль бол бүх үзэл бодол, сургаал, онолуудыг шалгах шалгуур юм. Энэ тухай эш үзүүлэгч «Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ» гэв. Эшлэл 20. {АМ452.2}Aм 366.1

    Бурхан дагалдагчдадаа «Чангаар хашхирагтун. Бүү зогсогтун. Дуугаа бүрээ мэт чангалан, Миний ард түмэнд гэм бурууг нь, Иаковын гэрт нүглийг нь зарлагтун” гэж дахин тушаав. Энэ мэдээг гэм нүгэлтэй дэлхийд бус харин Эзэний «Миний ард түмэн” хэмээн дуудсан хүмүүст алдаа зөрчлийг нь танилцуулахаар тунхаглах ёстой байв. Тэрээр «Тэд зөвийг үйлддэг бөгөөд Бурханыхаа хуулийг умартаагүй үндэстэн мэт Намайг өдөр бүр эрж, Миний замыг мэдэхийг хүсдэг» гэж үргэлжлүүлэн хэлжээ. Исаиа 58:1,2. Энд өөрсдийгөө зөв үйлстэй бөгөөд Бурханы үйлчлэлд дуртай хэмээн боддог хүмүүсийг ил болгожээ. Гэтэл Зүрх сэтгэлийг Нягтлагч тэдний тэнгэрийн зарлиг тушаалыг уландаа гишгэж байгааг илчилж зэмлэдэг билээ.{АМ 452.3}Aм 366.2

    Тиймээс эш үзүүлэгч тэрхүү үл тоосон тушаалыг тодорхой болгожээ. «Танай хүмүүс эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахиж сэргээн, олон үеийн сууриудыг босгоно. Тэгээд чамайг ‘Цөмөрхийг сэргээн босгогч, оршин суух гудамжийг засагч’ гэж нэрлэнэ. Хэрэв чи амралтын өдрийг үл бузарлаж, Миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан, хөлөө татвал, амралтын өдрийг баясгалант, Эзэний ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэж, өөрийн замаар явалгүй, өөрийн таашаалыг хайлгүй, чалчилгүй, энэ өдрийг хүндэтгэвэл, чи Эзэний дотор баяр хөөрийг авна» гэжээ. Эшлэл 12-14. Энэ эш үзүүллэг бидний цаг үед хамааралтай. Ромын сүм Шаббатыг өөрчлөхдөө Бурханы хуулийг зэрэмдэглэсэн юм. Гэвч Бурханы тушаалыг сэргээх цаг болжээ. Устгаж эвдсэн хуулийг засаж, олон үеийнхний үндэс суурь болсон Шаббатыг өргөмжлөн хүндэтгэх ёстой.{АМ452.4}Aм 366.3

    Бүтээгчийн амралт, ивээлээр ариусгагдсан Шаббатыг Адам ариун Еденд гэм нүгэлгүй байхдаа сахидаг байсан юм. Гэм нүгэл үйлдэж Адам Еденээс хөөгдөхдөө хүртэл гэм нүглээ ухаарч Шаббатыг сахиж байв. Абелаас эхлээд зөв шударга Ноа, Абрахамаас эхлээд Иаков хүртэл бүх итгэлийн өвөг эцгүүд Шаббатыг сахиж байлаа. Бурханы сонгогдсон ард түмэн Египетэд боолчлогдож байхад, хаа сайгүй ноёрхох хуурамч шүтлэгийн дунд хүмүүс Бурханы хуулийн мэдлэгээ гээжээ. Гэвч Эзэн Израилийг чөлөөлөхдөө хүслээ мэдүүлж, ард түмнээ мөнхөд үнэнч байлгахын тулд хуулиа ер бусын сүр жавхлангаа үзүүлэн, ард түмэндээ тунхагласан юм.{АМ 453.1}Aм 366.4

    Тэр цагаас өнөөг хүртэл Бурханы хуулийн тухай мэдлэг дэлхийгээр түгж Бурханы хүмүүс, дөрөв дэх тушаал болох Шаббатыг сахисаар иржээ. Хэдийгээр «Ёс бусын хүн” Бурханы ариун өдрийг хөл дороо гишгэчсэн боловч, дайсны хэмжээлшгүй ноёрхлын үед итгэлтэй хүмүүс нууцаар Шаббат өдрийг хүндэтгэн сахисаар байжээ. Өөрчлөн Шинэчлэлтийн цагаас хойш ч гэсэн Шаббатыг сахих хүмүүс байсаар байна. Тэд буруутгал, хавчлагад өртсөн ч гэсэн Бурханы хууль мөнх, бүтээлийг онцлох Шаббат хуулийн ариун шаардлагуудыг гэрчлэн тунхаглах хүмүүс тасраагүй. {АМ 453.2}Aм 367.1

    Илчлэлт 14-р бүлэгт танилцуулсан «Мөнхийн сайн мэдээг» тунхаглах үед болон Христийг дахин ирэхэд хэн Түүний сүм болохыг Шаббатын үнэн тодорхойлох болно. Гурван тэнгэр элчийн мэдээг тунхагласнаар «Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна” гэсэн үр дүн бий болно. Энэ мэдээг Эзэнийг ирэхийн өмнө хамгийн сүүлд тунхаглах болно. Энэ мэдээг тунхагласны дараа хүний Хүү алдраа цацруулан, дэлхийн ургацыг хураахаар ирэхийг эш үзүүлэгч үзэгдлээрээ харсан байна.{AM 453.3}Aм 367.2

    Ариун ордон, Бурханы хууль өөрчлөгдөшгүй гэсэн үнэнийг таньж мэдсэн хүмүүс үнэн сургаал ямар гайхамшигтай, нийцэлтэй болохыг мэдэх явцдаа маш их баяр баясал, гайхаж биширсэн байдалд автагдсан юм. Тэд маш үнэ цэнэтэйг нь мэдэрсэн үнэний гэрлийг бүх Христэд итгэгчдэд мэдүүлэхийг хүсч байсан бөгөөд хүмүүс тэдний үгийг баяртайгаар хүлээн авна гэж найдаж байлаа. Гэвч дэлхийн үзэлтэй зөрчилдөж буй үнэнийг Христийн дагалдагчид гэж нэрлэгдэж буй олон хүн таатай хүлээж аваагүй юм. Бурханы дөрөв дэх тушаалыг дагахын тулд золиос гаргах шаардлагатай болсон тул тэд Бурханд дуулгавартай байхаас татгалзсан юм.{АМ 454.1}Aм 367.3

    Шаббатын тухай үнэнийг танилцуулахад олон хүн дэлхийн байр сууринаас ханджээ. Тэд «Бид болон өвөг эцэг маань үргэлж Ням гаргийг сахисаар ирсэн. Ням гаргийн үр дүнд олон бурханлаг, сайн хүмүүс аз жаргалтайгаар нойрсоцгоосон. Тэдний үзэл зөв байсантай адил одоо ч гэсэн энэ үзэл зөв. Шинэ Шаббатыг сахих нь биднийг дэлхийгээс хөндийрүүлж, биднийг тэдэнд ямар ч нөлөөгүй болгох болно. Долоо дахь өдрийг сахиж байгаа цөөн хэдэн хүн Ням гаргийг сахиж байгаа олон хүнийг эсэргүүцэж чадах уу? гэж хэлдэг.” Иудейчүүд ийм шалтгаанаар Христийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан шийдвэрээ зөвтгөж байсан билээ. Тэдний өвөг дээдэс тахил өргөж, Бурхантай харилцаж байсан. Тэгвэл хүүхдүүд нь яагаад тэр замаар авралаа олж болохгүй гэж? Лютерын цаг үед папыг дэмжигчид олон Христэд итгэгчид Католик итгэл бишрэлтэйгээр нүд анисан, тиймээс Католик итгэл бишрэл авралыг өгөхөд хангалттай хэмээн учирлаж байсан билээ. Ийм үзэл бодол, итгэл, бишрэл нь амьдралын бүх өөрчлөлт шинэчлэлд асар том саад тотгор болсоор байна. {АМ 454.2}Aм 367.4

    Олон хүн Ням гаргийг сахих сургаал нь удаан оршин тогтнож, олон зууны туршид уламжлагдсан сүмийн ёс заншил гэж үзэж байна. Харин Шаббат болон Шаббатыг сахих ёс заншил эртнээс улбаатай, өргөн уудам, дэлхийтэй адил настай, Бурхан болон тэнгэр элч нарын тушаалаар өгөгдсөн юм. Дэлхийн суурийг тавих үед, өглөөний одод хоршин дуулж, Бурханы хөвгүүд баярлан хөөрч байхад, Шаббатын үндэс тавигдсан юм. Иов 38:6,7; Эхлэл 2:1-3. Энэ хуулийг бид хүндэтгэн сахих ёстой. Учир нь энэ хууль хүний үзэл бодол, хүний ёс заншлуудаар бус харин Эртний Нэгэн үүсгэн бий болгож, Түүний мөнхийн үгээр зарлиг болон өгөгдсөн билээ.{АМ 454.3}Aм 368.1

    Шаббатын өөрчлөн шинэчлэлт хүмүүсийн анхаарлыг татаж эхлэхэд нэр алдартай пасторууд Бурханы үгийг мушгиж, Бурханы үгэн дэх гэрчлэлүүдийг сонирхож буй хүмүүсийн сонирхлыг бөхөөх буруу, зөрүү тайлбарыг хийж эхэлсэн байна. Бичээсүүдийг өөрсдөө судалдаггүй хүмүүс тэдний тайлбаруудад сэтгэл ханаж байлаа. Маргах, мэхлэх байдлаар тэд эцгүүдийн тогтоосон ёс заншлууд сүмийн эрх мэдлээр далайлган үнэнийг түлхэн унагах гэж оролдож байв. Үнэний төлөө тэмцэгчид Бурханы дөрөв дэх хууль хүчин төгөлдөр гэдгийг хамгаалахын тулд Библи уншиж эхлэв. Зөвхөн үнэний үгээр зэвсэглэсэн хүмүүс л эрдэм мэдлэгтэй хүмүүсийн дайралтыг эсэргүүцэж чадсан юм. Тэдний заналхийлэл, уур хилэн, уран мэхлэлтүүд сургуульд заадаг гүн ухаанаас илүү Бичээсийн энгийн, шулуун тайлбарыг эсэргүүцэж чадаагүй.{АМ 455.1}Aм 368.2

    Библийн гэрчлэл тэдний үзлийг нотлохгүй байхад олон хүн тууштай эсэргүүцсээр байсан бөгөөд Израильчууд ийм байдлаар Христ болон Түүний элч нарыг эсэргүүцэж байсныг ухаараагүй. Тэд «Яагаад агуу мэдлэгтэй хүмүүс Шаббатын талаар ойлгохгүй байна вэ? Цөөн хүн үүнийг дэмжиж байна. Зөвхөн та хэдийн зөв, дэлхийн бүх мэргэдийн буруу болж таарч байна уу?” гэж асууж байлаа.{АМ 455.2}Aм 368.3

    Дээрх асуултыг няцаахын тулд Бичээсийн сургаал болон бүх цаг үеийн туршид Бурхан ард түмэндээ хэрхэн хандаж байсан түүхийг танилцуулахад хангалттай байлаа. Бурхан дуу хоолойг нь сонсдог, түүнийг дагадаг, шаардлага гарвал таагүй ч гэсэн үнэнийг хэлдэг, олны гэм нүглийг буруутгахаас айдаггүй хүмүүсээр дамжуулан ажлаа хийсээр байна. Бурхан өөрчлөлт шинэчлэлтийн хөдөлгөөнөө удирдуулахаар өндөр боловсролтой, өндөр албан тушаалтай хүмүүсийг сонгодоггүй шалтгаан нь тэд итгэлийн тунхаг, онол, теологийн системд хэт итгэж, Бурханаас суралцах шаардлагагүй гэсэн бодолдоо автагдсанд оршино. Зөвхөн мэргэн ухааны Эх ундаргатай холбоотой хүмүүс л Бичээсийг ойлгож, тайлбарлаж чадна. Боловсрол муутай хүмүүсийг заримдаа үнэнийг тунхаглуулахаар дууддаг ажээ. Тэд мэдлэг боловсролгүйдээ биш харин өөрсдөдөө найддаггүй, Бурханы зааврыг хүлээн авах чадвартай байдагт юм. Тэд Христийн сургуульд суралцаж, даруу зан, дуулгавартай байдлаараа агуу хэмээн тооцогддог юм. Бурхан тэдэнд үнэний мэдлэгээ даатгахдаа, дэлхийн хүндэтгэл хийгээд хүний алдар нэртэй зүйрлэшгүй агуу хүндэтгэлийг соёрхдог юм.{АМ 455.3}Aм 368.4

    Адвентистуудын дийлэнх нь ариун ордон болон Бурханы хуультай хо л боотой үнэнээс татгалзаж, ол он хүн Адвент хөдөлгөөнд итгэхээ бо льж, Дахин ирэлтийн үйл явдлын талаар зүй зохисгүй, хоорондоо авцалдаагүй үзэл бодлуудыг хүлээн авчээ. Зарим нь Христийн дахин ирэлтийн цаг хугацааг дахин дахин тодорхойлохыг оролдон замаасаа хазайсан байна. Ариун ордны тухай үнэний гэрэл Есүсийн дахин ирэлттэй холбоотой өөр эш үзүүллэгийн цаг хугацаа өгөгдөөгүй бөгөөд дахин ирэлт болох тодорхой цаг хугацааг зөгнөөгүй ч ойлгуулах ёстой. Гэвч үнэний гэрлээс иүүрзз буруулсан хүмүүс Эзэний ирэх цагийг олон дахин тогтоох тусам сэтгэлээр унаж байлаа. {AM.456 1}Aм 369.1

    Тесалоникийн сүм Христийн ирэлттэй холбоотой буруу сургаалд автахад элч Паул тэдэнд итгэл, найдвараа Бурханы үгээр сайтар шалгахыг зөвлөжээ. Тэрээр тэдэнд Христийг ирэхийн өмнө тохиох үйл явдлуудыг илчилсэн эш үзүүллэгүүдийг хуваалцаад, өөрсдийн цаг үед Түүнийг ирнэ хэмээн хүлээх шаардлагагүйг танилцуулжээ. «Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг» (2 Тесалоник 2:3) гэж хэлсэн үгээрээ тэр тэднийг сэрэмжлүүлсэн юм. Хэрэв тэд Бичээсээр баталгаажаагүй итгэл найдваруудыг хүлээн зөвшөөрвөл алдаатай үйлдлүүдийг хийх болно. Тэд сэтгэлээр унах байдлаар үл итгэгчдийн элэг доог болж, улмаар итгэл бишрэлээр бүрмөсөн унаж, авралтай холбоотой чухал үнэнүүдэд хүртэл эргэлзэх болно. Тесалоникийн сүмд өгсөн элчийн зөвлөгөөнд эцсийн едрүүдзд амьдарч буй хүмүүст хэрэгтэй олон сургамж бий. Адвентистууд Эзэний ирэлтийн тодорхой цагт итгэхгүй бол дахин ирэлтэд бэлтгэх үйл хэрэг нь гал цогтой, тууштай байж чадахгүй гэж үздэг. Гэвч тэдний итгэл найдвар олон дахин өдөөгдсөөр байгаад эцэстээ эш үзүүллэгийн ямар ч агуу үнэнийг хүлээн авах боломжгүй болж, гүн цочролд ордог хэмээжээ. {AM 456.2}Aм 369.2

    Анхны тэнгэр элчийн мэдээний шүүлтийн тодорхой цаг хугацааг тунхаглахыг Бурхан тушаасан юм. Энэхүү мэдээ хоёр мянга гурван зуун өдрийн төгсгөл 1844 оны намар болно гэсэн эш үзүүллэгийн тооцоонд алдаа байхгүй. Эш үзүүллэгийн эхлэл хийгээд төгсгөлийг дахин тодорхойлж, үндэслэлээ зөвтгөх гэж эрүүл бус дүгнэлт хийхээр олон удаа хийж байгаа нь хүмүүсийг үнэнээс төөрөгдүүлээд зогсохгүй эш үзүүллэгийг тайлбарлах бүх оролдлогуудыг үгүйсгэх шалтаг болжээ. Есүсийн Дахин ирэлтийн цаг хугацааг олон дахин тогтоож, өргөн хүрээнд зааж сургах нь Сатаны зорилгод бүрэн нийцдэг юм. Товлосон цаг хугацаа биелэгдээгүй тохиолдолд хүмүүс эш үзүүллэгийг жигшил зэвүүцэл, элэг доог болгож, улмаар 1843 ба 1844 онуудын агуу Адвент хөдөлгөөнийг бурууттаиа. Ийм алдаатай үйлдэлтэй хүмүүс эцэстээ Христийн дахин ирэлтийн хугацааг хэт алс ирээдүйд тогтоох болно. Ийнхүү тэд санаа амарч, цаг нь болоход хэтэрхий оройтсон гэдгээ хоцорч ухаарах болно. {AM 457.1}Aм 369.3

    Эртний Израилийн түүх, Адвентистуудад тохиолдсон үйл явдал хоёр адилхан. Бурхан Израилийн хөвгүүдийг Египетээс удирдан гаргасан шигээ, Адвент хөдөлгөөний хүмүүсийг удирдаж байсан юм. Тэдний сэтгэлээр унах агуу үйл явдал Еврейчүүдийн Улаан Тэнгист тохиолдсон сорилттой адил байв. Хэрэв тэд өнгөрсөн үед өөрсдийг нь удирдаж байсан Бурханд итгэсэн хэвээрээ байсан бол тэд Бурханаар аврагдах байлаа. Хэрэв 1844 оны их үйлсэд хамтарсан хүмүүс гурав дахь тэнгэр элчийн мэдээг хүлээн авч, үнэнийг яг тэр эрчээрээ Ариун Сүнсний хүчээр тунхагласан бол Эзэн тэдний үйлсийг хүчтэйгээр дэмжих байв. Дэлхий үнэний гэрлийн асар том үерт автах байв. Олон жилийн өмнө дэлхийн оршин суугчид сэрэмжлүүлгийг хүлээн авч Дахин ирэлтийн бэлтгэл ажил дуусч, Христ хүмүүсээ аврахаар аль хэдийн ирсэн байх байлаа.{АМ 457.2}Aм 370.1

    Израиль дөчин жил цөлөөр тэнүүчлэх нь Бурханы хүсэл байгаагүй. Тэрээр хүмүүсээ Канаан нутагт шууд суурыыуулж, жаргалтай ариун үндэстэн болгохыг хүсэж байсан юм. Харин «Итгэлгүй учир тэд орж чадаагүй.” Еврей 3:19. Тэд итгэлээ орхиж, гажуудсанаар цөлд мөхөж, өөр хүмүүс Амлагдсан Газрыг өвлөн авсан юм. Үүнтэй адил Христийн дахин ирэлт хойшилж, Түүний хүмүүс гэм нүгэл, гашуудлаар дүүрэн дэлхийд ийм удаан саатах нь Бурханы хүсэл биш юм. Гэвч тэд итгэлгүй байдлаасаа болж Бурханаас холдон, хөндийрчээ. Тэд Бурханы даалгасан ажлыг гүйцэтгэхээс татгалзсан учир төгсгөлийн мэдээг тунхаглах өөр хүмүүсийг Бурхан босгож ирсэн юм. Есүс дэлхийг өрөвдөн нигүүлссэн учир гэм нүгэлтнүүдэд сэрэмжлүүлгээ өгөн сонгож, Бурханы уур хилэнгээс аврагдах боломж олгохын тулд дахин ирэлтээ хойшлуулсаар байгаа билээ.(АМ 458.1)Aм 370.2

    Цаг үеийнхээ гэм нүгэл, алдаа зөрчлүүдийг илчлэх нь эртний цаг үетэй адил өнөө үед хүртэл хүмүүсийн эсэргүүцлийг өдөөж байна. «Учир нь өөрийнх нь үйлс ил гарчих вий гэж бузрыг үйлдэгч хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэл уруу гарч ирдэггүй.” Иохан 3:20. Бичээсээр байр сууриа зөвтгөж чадахгүй гэдгээ мэдсэн олон хүн ямар ч үнээр хамаагүй өөрсдийгөө хамгаалахаар шийджээ. Тэд сэтгэл сэрдхийм үнэнийг хамгаалж буй хүмүүсийн зан чанар, зорилгыг заналтайгаар эсэргүүцэж эхэлдэг. Ийм үйл явдал өнгөрсөн бүх үеүдэд давтагдаж байв. Елиаг Израильд зовлон авчирсан, Иеремиаг урвагч, Паулыг сүмийг бузарлагч хэмээн нэрлэж байв. Эрт цагаас өнөөдрийг хүртэл дуулгавартай хүчин зүтгэгч хүмүүсийг тэрслүү, эсэргүү хагаралдуулагч гэж нэрлэсээр иржээ. Эш үзүүллэгийн баттай үгсийг хүлээн аваагүй, хэт их эргэлзээнд автсан хүмүүс олны дунд дэлгэрсэн гэм нүглийг буруутгаж буй хүмүүсийн үгсийг огт эргэлзэлгүй шууд хүлээн авдаг юм. Ийм хандлага улам ихээр нэмэгдэх болно. Библид улс орны хууль тогтоолууд Бурханы хуультай зөрчилдөж, тэнгэрийн бүх зарлигийг дуулгавартай дагадаг бүх хүмүүс гэмт хэрэгтэн болж, ял сонсох цөвүүн цаг ирж байгааг тодорхой сургасан байна.{АМ 458.2}Aм 370.3

    Тэгэхээр үнэний элч ямар үүрэг хүлээдэг вэ? Хүмүүс эцэстээ үнэнийг үл тоомсорлож эсэргүүцэхээс өөр үр дүнд хүрэхгүй бол үнэнийг тунхаглах ёсгүй гэсэн дүгнэлт хийж болох уу? Урьд цагийн Өөрчлөн Шинэчлэгчдээс илүү эсэргүүцэлтэй тулгарна гээд Бурханы үгийг гэрчлэхээс татгалзах ямар ч шалтгаан байж болохгүй. Ариун үлгэр жишээг үзүүлэгч, үхлээрээ гэрчлэл хийсэн хүмүүсийн итгэл хойч үеийнхэнд зориулагдан тэмдэглэгдэн үлджээ. Ариун байдал, цэх шулуун зан чанарын амьд жишээ болсон хүмүүс Бурханы төлөө гэрчлэл хийхээр дуудагдсан хүмүүст урам зориг хайрлахаар гэрчлэл хийдэг юм. Тэд нигүүлсэл, үнэнийг өөрсдөө хүлээн авахаас гадна дэлхийг Бурханы мэдлэгээр гийгүүлэхийн төлөө тунхагласан юм. Бурхан өнөө үеийн зарц нартаа гэрлээ өгсөн үү? Хэрэв тийм бол Бурханы хүмүүс тэр гэрлийг дэлхий дахинд түгээх ёстой.{АМ 459.1}Aм 371.1

    Эрт цагт Эзэн Өөрийнх нь нэрээр ярьж байсан хүнд «Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно” гэж хэлээд цааш нь «Тэд сонссон ч, эсвэл үл сонссон ч чи Миний үгсийг тэдэнд хэлэх ёстой” гэж тушаажээ. Екекиел 3:7, 2:7. Өнөө үед Бурхан зарц нартаа «Дуугаа бүрээ мэт чангалан, Миний ард түмэнд гэм бурууг нь, Иаковын гэрт нүглийг нь зарлагтун” гэж тушааж байна. {АМ 459.2}Aм 371.2

    Боломж байгаа үнэний гэрлийг хүлээн авсан хүн бүр Израилийн эш үзүүлэгчийн адил ариун, чухал үүрэг хүлээнэ. Бурханы эш үзүүлэгчид Эзэний үг ирж «Хүний хүү чиний хувьд гэвэл, Би чамайг Израилийн гэрийн төлөө харуул болгон томилсон. Тиймээс чи Миний амнаас гарах үгийг сонсоод, Надаас өгөх сэрэмжлүүлгийг тэдэнд өгөх болно. Би хорон муу хүнд ‘Хорон муу хүн ээ, чи заавал үхэх болно’ хэмээн айлдах үед чи тэр хорон муу хүн өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх боловч, харин түүний цусыг Би чиний гараас нэхэх болно. Харин хэрвээ чи өөрийн талаас тэр хорон муу хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлсэн боловч тэрээр замаасаа эргэхгүй бол тэр өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх болно. Гэвч чи өөрийн амийг аварсан билээ” гэж хэлсэн. Езекиел 33:7-9. {AM 459.3}Aм 371.3

    Агуу үнэн таагүй сэтгэгдэл, буруутгалыг мэдрүүлдэг учир үнэнийг хүлээн авах, зарлан тунхаглахад маш их саад учирна. Ийм шалтгааныг үнэний төлөө тэмцэгчид үгүйсгэж хэзээ ч чадаагүй юм. Гэвч эдгээр хүндрэлүүд Христийн жинхэнэ дагалдагчдад саад болохгүй. Чухал үүргээ ухамсарласан итгэгчид загалмайгаа эргэлт буцалтгүйгээр үүрч, элч Паултай хамт «Цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна” хэмээн тооцож, эртний нэгэнтэй адил «Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс илүү агуу их баялаг мөн гэж үзжээ.» 2 Коринт 4:17; Еврей 11:26.{АМ 460.1}Aм 372.1

    Шашны үйл хэрэгт ямар итгэлтэй байхаас үл шалтгаалан зүрх сэтгэлээрээ зөвхөн дэлхийд үйлчилдэг хүмүүс зарчмаас илүү дүрэм журам дээр үндэслэн үйлдэл хийдэг юм. Бид зөв учраас зөв зарчмыг сонгож, үр дүнг нь Бурханд даатгах ёстой. Зарчимч, итгэлтэй, зоригтой хүмүүс л дэлхийд агуу өөрчлөлт шинэчлэлийг хийдэг. Энэ цаг үеийн өөрчлөлт шинэчлэлтийн үйлсийг ийм хүмүүс гүйцэтгэх болно.{АМ 460.2}Aм 372.2

    Эзэн «Үнэн зөвийг мэддэг, зүрх сэтгэлд нь Миний хууль байгаа ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Тэдний доромжлолоос бүү эмээгтүн. Учир нь дээл хувцас мэт тэднийг хүр эрвээхий идэж, ноос мэт тэднийг өт хорхой иднэ. Харин Миний үнэн зөв мөнхөд байж, Миний аврал нь бүх үед байна” гэж айлдсан байна. Исаиа 51:7, 8. {АМ 460.3}Aм 372.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents