Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Үйлчлэлийн Хууль

    Тэнгэр болон газар дээрх амьдралын хамгийн агуу хууль бол бусдын төлөө үйлчлэх хууль юм. Төгс Эцэг маань бүх амьд бүхний төлөө үйлчилдэг. Христ энэ дэлхий дээр, «үйлчлэгч мэтээр» ирсэн. Лук 22:27. Тэнгэрийн элч нар «авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд» юм. Еврей 1:14. Бусдын төлөө үйлчлэх хууль байгалийн бүх бүтээлүүд дээр сийлэгдсэн байдаг. Тэнгэрийн шувууд, талын араатан амьтад, ой шугуйд ургах модод, навчис, зүлэг, цэцэгс, тэнгэрт гэрэлтэн цацрах нарны гэрэл, тэнгэрийн одод бүгд бусдын төлөө үйлчилдэг. Нуур далай, гол, булаг шанд бүхэн авсан хэмжээгээрээ буцаан өгч байдаг.Бо 118.3

    Байгалийн бүх зүйлс дэлхий дээрх амьдралыг бий болгохын төлөө үйлчилсний хэмжээгээр өөрсдийн амь амьдралыг бий болгож байдаг. “Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно” (Лук 6:38) гэсэн сургамж Ариун Бичээсүүдэд бичигдсэн шиг хэмжээгээр байгальд сийлэгдэн, бичигдсэн байдаг.Бо 119.1

    Уулын ам болон хээр талаас урсан гарч ирж буй булаг шанд далай руу цутгах горхийг бий болгодог ба тэд өгсний хэмжээгээр ивээлийг зуу дахин илүү ихээр буцаан хүртдэг. Гайхамшигтай дуу чимээгээ үлдээн урссан горхи урсан өнгөрсөн газартаа үржил шим, үзэсгэлэнтэй байдлын бэлгийг түгээдэг. Зуны халуунд хатаж, хүрэнтсэн хээр талаар ногоорон урсах гол, мөрний сав газраар даган ургах бүх төрлийн сүрлэг мод, цэцэглэн нахиалж буй цэцэгс бүр дэлхий дахинд үйлчлэх Бурханы тусламжийн суваг болж байгаа бүх бүтээлд Бурхан хайр ивээлийг хангаж өгдгийг гэрчлэн харуулдаг.Бо 119.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents