Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Арван Долдугаар Бүлэг - Шүлэг Найраглал Болон Дуу Хөгжим

    “Миний аян замын өргөөнд Таны
    зарлигууд бол миний дуу юм.”

    Хүн төрөлхтний хамгийн эртний болон хамгийн сүсэглэн бичсэн шүлэг найраглалууд Библийн сударт бичигдсэн байдаг. Дэлхийн эртний бүх шүлэгчид шүлгээ дуулан өгүүлэхээс өмнө, Мидианы хөндийд хоньчин Иовоор Бурхан шүлгээ хэлүүлэн бичиж үлдээсэн. Эдгээр шүлэг нь ямар ч хүний ухаанаар бичигдсэн шүлэгтэй зүйрлэшгүй юм:Бо 185.1

    «Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв
    аа?...
    Эсвэл хэвлийгээс оргилон гарахад нь
    хэн далайг хаалгаар хязгаарласан бэ?
    Тэгэхэд Би үүлийг түүний хувцас,
    түнэр харанхуйг түүний өлгий болгож,
    мөн түүнд хил тогтоож,
    хаалга түгжээг тавьж,
    “Энэ хүртэл чи ирэгтүн,
    харин цаашилж болохгүй.
    Энд чиний бардам давалгаанууд зогсох болно” гэж
    Би айлдсан билээ.
    Чи амьдралдаа өглөөд тушааж,
    үүрийн гэгээнд байрыг нь мэдүүлж байв уу?...
    Чи далайн ундарга уруу нэвтэрч,
    гүний хөндий рүү алхсан уу? Үхлийн дааман хаалгууд чамд илэрхийлэгдэж,
    эсвэл чи гүн харанхуйн дааман хаалгуудыг харсан уу?
    Газар дэлхийн өргөнийг чи ойлгосон уу?
    Хэрэв чи энэ бүгдийг мэддэг бол хэлээч.
    Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ?
    Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?...
    Чи цасны агуулахуудад орж,
    эсвэл мөндрийн агуулахуудыг харсан уу?...
    Гэрэл ямар замаар хуваагдах хийгээд
    дорнын салхи ямар замаар газар дэлхий дээр тархсан бэ?
    Үерийн сувгийг,
    эсвэл аянгын мөрийг хэн татсан бэ?
    Энэ нь хүмүүсгүй газарт,
    нэг ч хүнгүй цөл дээр бороо авчрахын тулд бөгөөд
    эзгүй хоосон газрыг хангаж,
    өвсний үрнүүдийг соёолуулахын тулд болой.
    Чи Мичид зургааг холбож,
    Марал гурвыг салгаж чадах уу?
    Чи оддын ордуудыг улиралд нь удирдаж,
    Долоон бурханг түүний дагуулаар залж чадах уу?»
    Бо 185.2

    Иов 38:4-27; 38:31, 32.

    Дууны Дуун хаврын улирлын үзэсгэлэнг гайхамшиг- тайгаар дүрсэлсэн байдаг:Бо 186.1

    “Харагтун, өвөл цаг улирлаа,
    Бороо орж дууслаа;
    Газар дэлхий дээр цэцэгс ургаж;
    Шувууд хөгжилтэйгөөр дуулалдах цаг иржээ,
    Газар нутагт маань яст мэлхийн дуу сонсогдож;
    Инжрийн мод боловсрон ногоон инжир ургана,
    Усан үзмийн модод цэцэглэж,
    Анхилуун үнэр нь хаа сайгүй тархана.
    Хайрт минь, царайлаг хань минь босооч, надтай
    Бо 186.2

    хамт алхаач.” Кантикл 2:11-13.

    Балаамын санаандгүй, хүсэлгүйгээр Израилийг ерөөсөн ерөөл үзэсгэлэнтэй сайхан зүйрлэлийг багтаасан байдаг:Бо 186.3

    “Моабын хаан Балак намайг Арамаас,
    Дорнын уулсаас авчирч,
    “Ирж, миний төлөө Иаковыг хараагтун.
    Ирж, Израилийг буруушаагтун” гэв.
    Бурханы хараагаагүй хүнийг
    би хэрхэн хараах билээ?
    ЭЗЭНий буруушаагаагүй хүнийг
    би хэрхэн буруушааж чадах билээ?
    Би түүнийг хадны оройгоос харан,.
    толгодоос ажиглаад,
    харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй,
    ангид орших ард түмэн байна...
    -Балак аа, босож сонсогтун.
    Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй.
    Израилийн дотор Тэр зовлонг хараагүй.
    Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа,
    хааны уухай тэдний дунд байна.
    Бурхан тэднийг Египетээс гарган авчирдаг
    Тэр бол тэдний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт юм.
    Учир нь Иаковын эсрэг ямар ч ёр алга,
    Израилийн эсрэг аливаа мэргэ төлөг байхгүй.
    Бурханы юу хийсэн нь зохистой цагт Иаков болон
    Израильд хэлэгдэх болтугай. ”
    «Бурханы үгсийг сонсдог,
    Төгс Хүчит Нэгэний үзэгдлийг үздэг...
    Иаков аа, чиний майхнууд,
    Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!
    Сунайсан уудам хөндийнүүд мэт,
    голын хажуугаарх цэцэрлэгүүд мэт,
    ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт,
    усны дэргэдэх хушнууд мэт. »
    «Бурханы үгсийг сонсдог ба Хамгийн Дээд Нэгэний мэдлэгийг мэддэг...
    Би түүнийг хардаг, харин одоо биш.
    Би түүнийг үздэг, харин ойр биш.
    Иаковаас од гарч ирэн,
    Израилиас очирт таяг босож,
    Иаковаас нэг нь ноёрхоно».
    Бо 187.1

    Тооллого 23:7-23; 24:4-6; 24:16-19.

    Диваажин магтаал сайшаалын аялгуугаар дүүрэн байдаг. Диваажингийн уур амьсгал газар дэлхийтэй нийлэхэд дуу хуур, хөгжим эгшиглэж эхэлдэг. «Тэнд... талархал, дуу хууртай байх болно. » Исаиа 51:3.Бо 188.1

    Шинээр бүтээгдсэн дэлхийгээс илүү өндөрлөг газарт Бурханы инээмсэглэлээр удирдуулан гэмтэж бузартаагүй, цэвэр ариун, “өглөөний одод хамтдаа дуулцгааж, Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлна.” Иов 38:7. Хүмүүсийн зүрх сэтгэл диваажингийн уур амьсгалтай нийцэн Бурханы төгс сайхан бүхнийг магтан алдаршуулах болно. Хүн төрөлхтний түүхийн олон үйл явдлууд тэрхүү дуутай нэгдэх болно.Бо 188.2

    Библид бичиж тэмдэглэгдсэн хамгийн эртний дуу бол Улаан Тэнгисийн эрэгт цугласан Израилийн ард түмний гайхамшигтай баяр талархлын дуу байсан:Бо 188.3

    “Би ЭЗЭНд дуулъя.
    Учир нь Тэр өндөрт өргөмжлөгджээ.
    >Морь болон морьтонг Тэр далайд хаясан юм.
    ЭЗЭН бол миний хүч ба дуу.
    Тэр миний аврал болсон.
    Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно.
    Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө.
    Өө, ЭЗЭН, Таны баруун мутар хүч чадал дотор сүр жавхлантай билээ.
    Өө, ЭЗЭН, Таны баруун мутар дайсныг устгав...
    Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тань шиг хэн байна вэ?
    Ариун байдалдаа сүр жавхлантай, магтаал дотор аймшиг төрүүлмээр,
    гайхамшгуудыг бүтээгч Тань шиг хэн байна вэ?”
    «ЭЗЭН үүрд мөнх хаанчилна...
    -ЭЗЭНд дуулъя!
    Учир нь Тэр өндөрт өргөмжлөгдсөн.
    Морь болон морьтныг нь Тэр далайд хаясан юм. »
    Бо 188.4

    Египетээс гарсан нь 15:1, 2, 6-11, 18-21.

    Магтаалын дуугаар дамжуулан хүмүүс маш гайхамшигтай агуу ивээлүүдийг авдаг байсан. Израилийн цөлд алхаж байсан үеийг дүрсэлсэн цөөхөн хэдэн үгс гүн бодолд автахуйц сургамжийг өгдөг:Бо 189.1

    “Тэндээс тэд ЭЗЭНий Мосед мАрд олныг цуглуулагтун. Би тэдэнд ус өгьем хэмээн айлдсан худаг болох Беер уруу явав.м Тооллого 21:16.Бо 189.2

    “Дараа нь Израиль энэхүү дууг дууллаа.
    -Оргилогтун, худаг аа! Түүнд дуулагтун.
    Удирдагчдын малтаж,
    ард олны язгууртнуудын очирт таягаар болон
    тэдний таягуудаар ухсан худаг.”
    Бо 189.3

    Тооллого 21:17, 18.

    Түүхэнд Израильчуудад тохиолдсон үйл явдал ямар олон удаа, удаа дараалан тохиолдсоор ирсэн бэ! Тухай бүрт ариун дууны үгс зүрх сэтгэлд итгэл, сүсэглэл, найдвар, хайр, баяр хөөрийн булгийг ямар гайхалтайгаар оргилуулж байсан бэ!Бо 189.4

    Израилийн цэргүүд Иехошафатын удирдлаган доор Бурханыг магтан алдаршуулсан дуутайгаар эрх чөлөөгөө олж байсан. Иехошафатад нүүрлэж буй аймшигтай дайны сураг чимээ ирсэн. мАсар их цэрэг таны эсрэг ирж байна. » гэсэн мэдээ ирэхэд, Харагтун, Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүд зарим меуничүүдийн хамтаар Иехошафатын эсрэг дайтахаар ирэв. » » Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхаарлаа хандуулан, бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав. Ингээд ЭЗЭНээс тусламж хүсэхээр иудачууд хамтдаа цугларчээ. ЭЗЭНийг хайхаар тэд бүр Иудагийн бүх хотоос ирэв. » Иехошафат Ариун Ордны хашаанд өөрийн хүмүүсийн өмнө зогсоод, Бурханы амлалтын дагуу залбирлаар дамжуулан, Израилийн найдваргүй байдлын талаар сэтгэлээ нээн залбирсан, Тэрээр, «Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна, харин бидний хараа Тань дээр байна” гэжээ.” Шастирын дэд 20:2,1,3,4,12.Бо 189.5

    Левит хүн Иахазиел дээр “ЭЗЭНий Сүнс... буун иржээ. Тэрээр, «Бүх Иуда, Иерусалимын оршин суугчид болон Иехошафат хаан аа, сонсоцгоо. ЭЗЭН та нарт ийн айлдахдаа мЭнэ асар их цэргээс болж бүү айж, бүү зүрх алдагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм... Бүү айж, бүү зүрх алдагтун. Маргааш тэдэнтэй нүүрээрээ тулгарахаар яв, учир нь ЭЗЭН та нартай хамт байна” хэмээв. Шастирын дэд 20:14-17.Бо 190.1

    мТэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв.” Шастирын дэд 20:20. Израилийн цэргүүдийн өмнө дуучид Бурханыг алдаршуулсан дуугаа өргөн алхаж байсан. Тэд Бурханы амласан ялалтад магтаал талархлыг өргөж байлаа.Бо 190.2

    Цэргүүд дөрвөн хоногийн дараагаар Иерусалимд буцан ирэхдээ ялалтын дуу, магтаал талархлаа дуулсаар, дайснаас булаан авсан эд зүйлстэй буцаж ирсэн.Бо 190.3

    Давид амьдралд нь төсөөлөхийн аргагүй өөрчлөлт бий болсон байх үедээ дуугаараа дамжуулан тэнгэртэй холбоо тогтоож байсан. Түүний шүлэгт хонио хариулж байсан залуугийн мэдэрсэн гайхамшигтай мэдрэмжүүд дүрслэгдсэн байдаг:Бо 190.4

    “ЭЗЭН бол миний хоньчин,
    Надад дутах зүйл нэг ч үгүй.
    Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж,
    Дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг.
    Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч Би хор хөнөөлөөс айхгүй,
    Учир нь Та надтай хамт байна.
    Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.”
    Бо 190.5

    Дуулал 23:1-4.

    Тэрээр эрийн цээнд хүрээд гэмт хэрэгтэн адил мөрдүүлэн мөшгүүлж, хээр талын хад, агуйнд нуугдаж байхдаа, дараах дууллыг бичсэн:Бо 191.1

    “Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин
    сэтгэлээс хайх болой.
    Усгүй, хуурай, ангамал газарт
    Сэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг
    хүсэн хүлээдэг...
    Учир нь Та миний тусламж байсаар ирсэн юм.
    Таны жигүүрийн дор би баясгалантайгаар дуулдаг.

    «Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
    Яагаад чи миний дотор үймүүлэгдсэн бэ?
    Бурханд найд,
    Учир нь би өөрийн туслагч болон өөрийн Бурханыг,
    Түүнийг л магтах болно. »

    «ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм.
    Хэнээс би эмээх юм бэ?
    ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм.
    Хэнээс би айх юм бэ?”
    Бо 191.2

    Дуулал 63:1-7; 42:11; 27:1.

    Давид Абсаломын эсэргүүцлээр хаан ширээнээсээ бууж, титмээ алдан, Иерусалимаас зугатаж байхдаа урьд өмнөхтэй адил итгэлийн үгсээ бичиж үлдээсэн. Дүрвэн зугатаж байхдаа уй гашууд автагдан, ядарч цөхөрсөн Давид дагалдан явсан хүмүүсийнхээ хамт Иордан голын эрэг дээр хэсэг хугацааны туршид амрахаар саатсан. Тэрээр гэнэт үтэр түргэн зугатах сануулгын дуунаар сэрээд, харанхуйд дагалдаж явсан эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хамт тэрслэн урвасан ба тууштайгаар нэхэн хөөж байсан хүүгийн цэргүүдээс нуугдахаар түргэн урсгалтай, гүнзгий гол руу орж нуугдах шаардлагатай болсон. Давид маш хүнд сорилт ирсэн тэр үед ийнхүү дуулж байсан:Бо 191.3

    “Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөдБо 192.1

    Тэрээр ариун уулаасаа надад хариулсан.
    Би хэвтээд, унтаад, сэрсэн,
    Учир нь ЭЗЭН намайг түшиж байна.
    Түмэн хүн миний эсрэг
    Намайг бүсэлсэн ч би айхгүй.”
    Бо 192.2

    Дуулал 3:4-6.

    Давид хаан аймшигтай гэм нүгэл үйлдсэнийхээ дараагаар, гэмшил харуусал, өөрийгөө үзэн ядсан байдалтай байхдаа хүртэл Бурхан руу өөрийн дотны найз руугаа хандаж байгаа мэтээр хандаж байв:Бо 192.3

    “Бурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч.Бо 192.4

    Өөрийн агуу өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач.Бо 192.5

    Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж,
    Нүглээс минь намайг цэвэрлээч...
    Намайг хиссопоор цэвэршүүлээч,
    Тэгвэл би цэвэр болно.
    Намайг угаагаач,
    Бо 192.6

    Тэгвэл би цаснаас цагаан болно.” Дуулал 51:1-7 Давид ийнхүү урт удаан Амьдралыг туулахдаа, амар тайван байх боломжгүй байв. Тэрээр, мБид Таны өмнө түр оршин суух хүмүүс бөгөөд өөрсдийн бүх эцэг өвгөдийнхөө адил хөлслөн суугчид билээ. Дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэртэй адил бөгөөд ямар ч найдвар алгам гэж хэлсэн. Шастирын дээд 29:15.Бо 192.7

    “Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал,
    Зовлон дундах бодит тусламж юм.
    Тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч,
    уулс далайн гүн уруу нуран ороход ч бид айхгүй.
    Бурханы хот буюу Хамгийн Дээд Нэгэний ариун оршихуйг баясгадаг урсгалтай гол байдаг.
    Бо 192.8

    Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй.Бо 193.1

    Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална...
    Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт.
    Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм. ”
    Бо 193.2

    «Учир нь энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ.Бо 193.3

    Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно.” Дуулал 46:1,2; 46:4-7; 48:14.Бо 193.4

    Есүс энэ дэлхий дээр амьдарч байхдаа уруу таталтыг дуугаар эсэргүүцэж байсан. Есүсийн эргэн тойронд хатуу, хатгасан үгс хэлэгдэхэд, Түүний эргэн тойрны уур амьсгал харанхуй, бүрхэг, сэтгэл дундуур, үл итгэсэн, айдас хүйдэстэй болоход Тэрээр итгэл найдвар, ариун баяр баясгалангаар дүүрэн дууг дуулж байгаа нь сонсогддог байсан.Бо 193.5

    Дээгүүр Өнгөрөх баярын оройн зоогны дараа дагалдагчид нь Өөрөөс нь урваж, хүмүүс Түүнийг үхэлд тушаах гэж байсан аймшиг, гунигтай шөнө Тэрээр шүлэглэн дуулж байсан:Бо 193.6

    “Эдүгээгээс өнө мөнхөд
    ЭЗЭНий нэр магтагдах болтугай.
    Бо 193.7

    Нар мандахаас жаргах хүртэл ЭЗЭНий нэр магтагддаг.Бо 193.8

    «Би ЭЗЭНд хайртай. Учир нь Тэр
    Миний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог.
    Тэр намайг чих тавин сонсдог учраас
    Би амьд байх хугацаандаа дуудах болно.
    «Үхлийн уяа намайг ороож,
    Үхэгсдийн орны аймшгууд над дээр иржээ.
    Би зовлон зүдгүүр хийгээд уй гашуутай ч учирсан.
    Тэгээд би ЭЗЭНий нэр дээр дуудан
    мӨө, ЭЗЭН, би Танаас гуйя, амийг минь авраач!” гэв. ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба зөв шударга.
    Тийм ээ, бидний Бурхан бол өрөвч.
    ЭЗЭН гэнэн цайлган хүнийг хамгаалдаг.
    Намайг дорд болоход Тэр намайг аварсан.
    Сэтгэл минь ээ, эргээд амар тайван бол доо.
    Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр хандсан юм.
    Учир нь Та миний сэтгэлийг үхлээс,
    Нүдийг минь нулимснаас,
    Хөлийг минь бүдрэхээс аварсан билээ.”
    Бо 193.9

    Дуулал 113:2, 3; 116:1-8.

    Сүүлчийн үеийн аюул, гамшгийн сүүдэр дэлхийг нөмрөх үед, Бурханы гэрэл урьд гэрэлтэж байснаасаа илүү ихээр гэрэлтэж. Итгэл найдварын дуу маш тодорхойгоор бүх газар нутгаар түгэн цуурайтах болно.Бо 194.1

    “Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана.
    “Бидэнд хүчирхэг хот байна.
    Авралд зориулан Тэрээр хэрэм, бэхлэлт босгосон.
    Бо 194.2

    Дааман хаалгаа нээн, итгэмжит байдлыг сахигч нэгэнийг болон шударга зөв үндэстнийг оруул.Бо 194.3

    Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална.Бо 194.4

    Үүрд ЭЗЭНд итгэгтүн.
    Учир нь ЭЗЭН БУРХАН дотор мөнхийн Хад бий.м
    Бо 194.5

    Исаиа 26:1-4.

    “ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж,
    баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ.
    Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна.
    Уй гашуу, санаа алдалт зугатан одож,
    тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.”
    Бо 194.6

    Исаиа 35:10.

    “Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана.Бо 194.7

    Тэд ЭЗЭНий хишиг болох үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ.Бо 194.8

    Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, тэд дахин хэзээ ч доройтохгүй.”Бо 194.9

    Иеремиа 31:12.

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents