Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Хоёрдугаар Бүлэг - Едений Сургууль

    “Мэргэн ухааныг олдог хүн,
    ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ.”

    Анхны дэлхийд цогцлуулан бий болгож өгсөн боловсролын тогтолцоо хүний амьдралын туршид даган биелүүлэх загвар байсан. Үүнийг дүрслэн харуулахын тулд Еденд загвар сургууль байгуулагдсан ба энэ нь бидний анхны эцэг эхийн гэр байсан. Едений цэцэрлэг тэдний анги танхим, байгаль ертөнц хичээлийн ном товхимол, Бүтээгч багш, зааварлагч ба хүн агуу гэр бүлийн анхны эцэг эх ба сурагч, оюутан нь байсан.Бо 21.1

    «Бурханы алдар, дүр төрхийн дагуу” бүтээгдсэн (1 Коринт 11:7) Адам, Ева хоёр агуу өндөрлөг рүү дуудагдсан хувь заяанаасаа илүү бэлгийг хүлээн авсан байсан. Тэд бие махбодын хувьд тэгш, нийцсэн биеийн хэмжээ, гоо сайхныг зөв, үзэсгэлэнтэй төрх, эрүүл саруул, баяр хөөр, итгэл найдвараар дүүрэн байдал цацран гэрэлтэж буй дүр төрх, гадаад байдлаараа Бүтээгчийн дүр төрхийг илтгэн харуулж байлаа. Бурханы дүр төрх зөвхөн бие махбодод нь ажиглагдаж байсан юм биш. Хүний оюун ухаан, сүнслэг байдал бүгд Бүтээгчийн суу алдрыг илэрхийлж байсан. Адам Ева хоёр төгс оюун ухаан, сүнслэг бэлгүүдийг эзэмшсэн боловч «тэнгэр элч нараас арай дорд » (Еврей2:7) бүтээгдсэн байлаа. Хүн зөвхөн үзэгдэх, бодит ертөнцийн гайхамшгуудыг харж, ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагыг ойлгож ухаарахаар бүтээгдсэн байсан.Бо 21.2

    “ЭЗЭН Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг байгуулаад, тэнд өөрийн бүтээсэн хүнийг авчирч тавьжээ. ЭЗЭН Бурхан тэнд янз бүрийн моддыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амин мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ.” Эхлэл 2:8,9. Едений гэм нүглийн сүүдэр хүрээгүй энэхүү үзэсгэлэнтэй сайхан орчинд бидний анхны эцэг эх боловсрол олох ёстой байсан.Бо 22.1

    Тэнгэрийн Эцэг Өөрийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө Өөрийн биеэр боловсрол олгож Ариун тэнгэр элч нар тогтмол үзэгдэн заавар, зөвлөгөө өгч Өдрийн сэрүүнээр цэцэрлэг дундуур алхаж байхдаа тогтмол Бурханы дуу хоолойг сонсдог байсан. Тэд Мөнхийн Нэгэнтэй нүүр тулан уулзаж байлаа. Бурхан Өөрийн хүмүүсийн, «найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхныг” Иеремиа 29:11, бодож төлөвлөдөг. Бурханы зорилго бүр тэдний сайн сайхны төлөө төлөвлөгдсөн байжээ.Бо 22.2

    Адам, Ева хоёрт цэцэрлэгийг «арчлуулан сахиулахын тулд тэнд суулгав” Эхлэл 2:15. Адам Ева орчлон ертөнцийг Өмчлөгчийн өгсөн бүхнийг эзэмшсэн хэдий ч, гараа хумхин суух ёсгүй байсан. Тэд ивээлүүдийг авах, бие махбодоо хүчирхэгжүүлэх, оюун ухаанаа тэлэх, зан чанараа хөгжүүлэхэд тустай хөдөлмөр эрхлэхээр томилогдсон.Бо 22.3

    Анхны хүмүүсийн өмнө байгалийн сурах бичиг амьд хичээл болон дэлгээстэй байсан ба хязгааргүй заавар зөвлөгөө, цэнгэл жаргалыг өгч байлаа. Дэлхий ертөнц, далай тэнгис, тэнгэр огторгуй, ой шугуй дахь модны навчис, уулсын хад чулуу, гэрэлтэж буй од бүрийн дээр Бурханы нэр бичээстэй хэвээр байгаа. Едений оршин суугчид цэцэг, навчис, мод бургас болон бүх араатан амьтад, усны бичил амьтад, нарны гэрэлд бужигнах хумхын тоос гэх мэтийн амьтай болон амьгүй бүх бүтээлүүдийн талаар ярилцаж, амьдралын нууцуудыг нээн илрүүлж байсан. Дэлхийн анхны сургуулийн сурагчид бүх зүйлсийг судлан нягталдаг байсан, тэд Бурханы бүтээсэн тэнгэрийн алдар суу, тоолохын аргагүй од гаригсын эмх цэгцтэй эргэлт, хөдөлгөөн, «өтгөн үүлсийн давхаргууд» (Иов 37:16), гэрэл дуу чимээ, өдөр ба шөнө гэх мэтийн ер бусын нууцуудыг судалж байсан.Бо 22.4

    Байгалийн үйл хөдөлгөөн, хуулиуд, сүнслэг ертөнцийг удирдан залж байдаг үнэний агуу зарчмууд зэргийг эцэс хязгааргүйгээр бүхний зохион бүтээсэн Зохиогч хүмүүсийн оюун ухаанд нээн илрүүлж өгч байлаа. “Бурханы алдрын мэдлэгийн гэрэл” гэгээнд (2 Коринт 4:6) хүмүүсийн оюун ухаан болон сүнслэг хүч чадлууд хөгжин хүчирхэгжиж, тэд төгс ариун бүтээгдсэн байдалдаа баярлан баясдаг байв.Бо 23.1

    Дөнгөж Бүтээгчийн гараар бүтээгдэж дууссан зөвхөн Едений цэцэрлэг бус бүх дэлхий хэмжээлшгүй их үзэсгэлэнтэйгээр бүтээгдсэн байлаа. Гэм нүглийн ямар ч толбо, үхлийн сүүдэр төгс сайхан дэлхийг бохирдуулан, доройтуулаагүй байсан. Бурханы алдар суу «тэнгэрүүдийг хучиж, дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна, » «өглөөний одод хамтдаа дуулцгааж, Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан.” Хабаккук 3:3; Иов 38:7. Дэлхий «энэрэл хайр, үнэнээр бялхам билээ” (Египетээс гарсан нь 34:6) Бурханы гайхалтай төгс нийцлийг бэлэгддэг байсан; Түүний дүрээр бүтээгдсэн хүмүүс Бурханыг судлахад төгс зохицсон байсан. Едений цэцэрлэг Бурханы дэлхий дахинд төлөвлөсөн төлөвлөгөөг илтгэн харуулж байсан ба хүний гэр бүл тооны хувьд өсөж үржин Едений цэцэрлэгтэй адил гэр орон, сургуулиудыг бий болгох ёстой байсан. Цаг хугацаа өнгөрөх бүрт Бурханы үгс болон үйлсийг судалдаг гэр бүлүүд, сургуулиуд дэлхийгээр дүүрэн болох ёстой байлаа. Тэрхүү гэр бүл, сургуулиудын сурагчид хязгааргүй цаг үеийн турш Бурханы алдар суугийн мэдлэгийн гэрлийг илүү ихээр, хүчтэйгээр тусгаж, цацруулах байсан.Бо 23.2

    *****