Од Гаригсаас Ирэх Мэдээлэл
Од гаригс ч гэсэн хүн бүрт баяр хөөртэй мэдээг түгээж өгдөг. Зүрх сэтгэлээр шантарч, бүх талаасаа хүчтэй уруу татлаганд автагдаж, тулгарсан асуудлуудыг даван гарах боломж харагдахаа болих үед, амьдралын зорилгодоо хүрэх горьдлогууд алдагдах үед, Содомын алим гэсэн ургамалтай адил хоосон амлалт авсан тохиолдолд Бурхан биднийг ямар ч зогсолтгүйгээр урагшилсаар буй оддоос тууштай, зоригтой байх сургамжийг зааж өгч чадах болов уу?Бо 131.4
“Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй. “Миний зам ЭЗЭНээс нуугдаж, үйлсийг минь миний Бурхан мартсан” гэж чи яагаад өгүүлнэ вэ, Иаков оо? Чи юунд ярина вэ, Израиль аа? Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Түүний ухаан нь хязгааргүй. Тэр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг. Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална”. «Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд мБүү ай. Би чамд тусална” гэж айлдаж байна.” Исаиа 40:26-29; 41:10, 13.Бо 132.1
Цөлд халуунаар төөнөх нарны гэрэл, хүчтэй элсэн шуурганд цохиулсан хэдий ч дал мод үргэлжид цэцэглэж, үржил шимтэй, ногоорсон байдлаа хадгалсаар байдаг. Дал модны үндэс амьдралыг тэтгэгч усны судлаар тэжээгддэг. Ногоон навчис нь хатаж гандсан, эзгүй хоосон талд хааны титэм мэт тод харагддаг ба үхэлтэйгээ эвлэрч цөхөрсөн аялагчид сүүдэр дор нь амсхийж, амьдралыг тэтгэгч ус олж уух найдварыг авч, цуцаж ядарсан хөл нь урагшлах урмаар тэтгэгддэг.Бо 132.2
Цөлд ургасан мод дэлхийд амьдарч буй Бурханы үр хүүхдүүдийн амьдралыг бэлэгддэг. Бурханы үр хүүхдүүд амар тайвныг олж чадаагүй, маш ихээр ядарч цөхөрсөн, гэм нүглийн цөлд үхэхэд бэлэн хүмүүст амьдралын усыг бэлэглэх замыг заах ёстой. Бурханы үр хүүхдүүд хүмүүсийг «Хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж, уугтун» (Иохан 7:37) хэмээн урин дуудсан Нэгэн рүү удирдан чиглүүлэх үүрэгтэй.Бо 132.3
Дэлхийн улс үндэстнүүдийн худалдаа наймааны гол зам болсон өргөн, гүн гүнзгий гол мөрнүүдийг дэлхий дахинд ашиг тусаа өгөгч амин судас хэмээн үнэлж цэгнэдэг. Гэвч эдгээр гол мөрнүүд маш жижигхэн горхинуудаас эхээ авсан байдаг болохыг бид боддог уу? Хэрэв горхи байхгүй байсан бол гол, мөрнүүд ширгэх байсан. Гол мөрнүүдийн оршин тогтнох нь эдгээр горхиудаас шалтгаалдаг. Дэлхий дээр зарим агуу ажил үүргийг гүйцэтгэн амжилтанд хүрсэн хүмүүсийг дан ганцаараа амжилтанд хүрсэн мэтээр алдаршуулдаг. Гэвч тухайн хүний амжилт тоолохын аргагүй олон хүний зүтгэлээр бий болсон байдаг. Дэлхийн хүмүүс эдгээр хүмүүсийн талаар ямар ч мэдлэггүйгээр өнгөрдөг. Дэлхий дээр ажиллаж байгаа ихэнх хүмүүсийн ажил үйлс танигдалгүй, магтаал сайшаалыг хүлээлгүйгээр өнгөрдөг. Тийм ч учраас дээрх хувь заяатай нүүр тулсан олон хүмүүс ундуйцан, сэтгэл дундуур байдаг. Тэд амьдралаа дэмий өнгөрөөсөн хэмээн боддог. Дуу чимээ гаргалгүй тал, уулын шугуйгаар дамжин урсахдаа эрүүл мэнд, үржил шим, үзэсгэлэнт байдлыг бий болгож буй горхиуд өргөн гол, мөрөнтэй адил хэмжээгээр ашиг тустай. Горхи голыг амьдралаар тэтгэж тэжээснээр хэзээ ч ганцаараа гүйцэтгэж чадахгүй байсан амжилтанд хүрч чаддаг.Бо 133.1
Энэхүү сургамжаас олон хүмүүс суралцах хэрэгтэй. Хүмүүс цөөхөн хэдэн авъяас чадварыг шүтэж, бүгд л өндөр албан тушаалд санаархах болжээ. Маш олон тооны хүмүүс удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөгдөөгүй нөхцөлд юу ч хийх хүсэлгүй болсон байна. Маш олон хүмүүс магтаал сайшаал олж авахаас нааш ажиллах хүсэлгүй болжээ. Бид өөрсөддөө байгаа хүч чадал, боломжуудаа итгэлтэйгээр, бүрэн дүүрэн ашиглах ба Бурханы оноож өгсөн боломжууддаа сэтгэл ханамжтай байж сурах шаардлагатай.Бо 133.2