Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дөчин Хоёрдугаар Бүлэг - Хүмүүжүүаж Эхаэх Цаг

    Дуулгаваргүй Хүүхдүүд Сүүлчийн Өдрүүдийн Шинж Тэмдэг юм.— «Сүүлчийн өдрүүдийн” олон шинж гэмдгүүдийн нэг нь хүүхдүүд эцэг эхдээ дуулгаваргүй болох ^болно. Иймээс эцэг эхчүүд хариуцлагаа ойлгож ухаарч байна уу? Олон хүмүүс хүүхдүүддээ хандуулах хариуцлагаа алдаж, хүүхдүүдээ бузар муу хүсэлдээ автагдан, дуулгаваргүй байхыг зөвшөөрч байна. (хх 229.1)XX 241.1

    Хүүхдүүд бол Эзэнээс өвлүүлсэн өв хөрөнгө ба эцэг эхчүүд тэд нар Эзэний замаар замнуулахыг зааж сургахгүй бол өндөр үүрэг хариуцлагаа үл тоомсорлосон гэсэн үг. Бурхан хүүхдүүдийг ярдаг, хатуу, эелдэг бус, дуулгаваргүй, талархалгүй, ариун бус, дураараа, өөрийгөө хэт үнэлсэн, зугаа цэнгэлийг Бурханыг хайрлахаас илүүд тооцож хөөцөлддөг байлгахыг хүсэж, зориогүй. Ариун Бичээст өнөөгийн нийгмийн дээр дурьдсан дүр төрх дэлхийн төгсгөл ирснийг илтгэж буй шинж тэмдэг байхыг тодорхойлсон. (хх 229.2)XX 241.2

    Хүсэлдээ Удирдуулагддаг Эцэг Эхчүүд Диваажингийн Эмх Цэгцийг Бүрдүүлж Чаддаггүй.—Диваажин төгс эмх цэгц, нийцэл, зөвшилцөлд оршдог. Эцэг эхчүүд хүүхдүүдээ энэ дэлхийн зөв, шударга эрх мэдэлд удирдуулж сургахгүй бол амар тайван, эв нийцэлтэй нөхцөл байдалд ариун тэнгэр элч нартай хэрхэн нөхөрлөх чадвартай хэмээн тооцох вэ? (XX 229.3)XX 241.3

    Энэ амьдралын эмх журам, хүмүүжлийг хүндэтгэн үздэггүй хүүхдүүд диваажингийн эмх журмыг хүндэтгэхгүй. Диваажинд орох эрхтэй хүн бүр эмх цэгцийг хайрлаж, хүмүүжлийг хүндэтгэн үздэг учир тэд хэзээ ч диваажинд орж чадахгүй юм. Энэ амьдралд хөгжүүлсэн зан чанар ирээдүйн хувь заяаг тодорхойлно. Христ энэ дэлхийд ирэх үедээ ямар ч хүний зан чанарыг өөрчлөхгүй ... Эцэг эхчүүд хүүхдүүддээ ашиг тус болохуйц үүргээ умартаж болохгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ нийгэмд ивээл, дараагийн амьдралд мөнхийн амийн шагналыг авахаар сурган хүмүүжүүлэх ёстой. (хх 229.4)XX 241.4

    Хүмүүжлийг Хэзээ Эхлүүлэх Естой вэ—Хүүхдүүдийг өөрийн хүслээр, өөрийн шийдвэрийг гаргаж эхлэх үеэс сурган хүмүүжүүлж эхлэх хэрэгтэй. Үүнийг мэдээ ороогүй үеийн боловсрол гэж нэрлэж болох юм. Энэ үед зөв мэдрэмж өгөх, хүчирхэг нөлөө үзүүлэх хичээл зүтгэлийг эхлүүлэх хэрэгтэй ба үүнд шаардлагатай чухал ажил үүрэг ихэнхдээ эхчүүдэд ноогддог. Эх хүн хүүхдэдээ анхны халамжийг үзүүлж, хүчтэй, зөв шударга зан чанарыг төлөвшүүлэхүйц боловсрол, хүмүүжлийн үндсийг тавих ёстой. ... (XX 230.1)XX 242.1

    Заримдаа бяцхан хүүхдүүд хамгийн ихээр хүслээ шийдэмгийгээр тулгадаг. Энэхүү омголон хүслийг нь илүү ухаалаг эрх мэдлээр номхотгохгүй бол Сатан оюун ухаанд удирдлагаа тогтоож, зан чанарыг нь хүслээрээ төлөвшүүлэх болно. (ХХ 230.2)XX 242.2

    Эсэргүү зан чанарыг төлөвштөл хүүхдээ хүмүүжүүлж, сургах ажлаа үл тоомсорлосноор та хүүхдэдээ хамгийн аймшигтай бузар мууг үйлдэж байна гэсэн үг. Учир нь тэд хувиа хичээсэн, хатуурхсан, хайр энэрэлгүй болон өсөж хөгждөг. Тэд бусад хүмүүсээс дутахгүйгээр өөрсдийн нөхцөл байдалд дургүйцдэг ба хэзээ ч сэтгэл ханамжтай байж чаддаггүй. Иймээс эх хүн хүүхдээ багаас нь хүмүүжүүлэх ажлаа эхлүүлж, Сатанд хүүхдийнхээ оюун ухаан, зан чанарыг удирдахыг зөвшөөрч болохгүй. (хх 230.3)XX 242.3

    Бузар Муугийн Дүр Төрхийг Арилга.—Эцэг эхчүүдээ та бүхэн хүүхдээ хүмүүжүүлэх ажлаа хүүхдүүдээ гартаа тэвэрхүйц байхад нь эхлүүлсэн байх ёстой шүү. Та хүүхдүүдээ өөрийн эрхшээлд орох ёстойг зааж сургаарай. Үүнийг хүүхдээ хатуу, тууштай гарааг барин мэдрүүлж болно. Эцэг эхчүүд энэ үедээ өөрдсийн зүрх сэтгэлийг хянаж, энгийн даруухан боловч тууштай байдлаар хүүхдийнхээ хүслийг эцэг эхийнхээ хүслийг дагадаг болтол нугалах хэрэгтэй. (хх 230.4)XX 242.4

    Эцэг эхчүүд зан чанар доройтсон үед хүмүүжлээ эхлүүлж болохгүй. Хүүхдийн анхны уур бухимдлыг нь дарахгүй бол хүүхэд зөрүүд болон өсдөг. Энэ зан өсөж том болох тусам хүчирхэгжиж, хөгжсөөр байдаг. (хх 231.1)XX 243.1

    “Шийтгэл Үзүүлэхэд Дэндүү Бага Байна уу?”—Ели гэр бүлээ Бурханы гэр бүлийг захирах зарчмын дагуу удирдаагүй. Тэрээр өөрийн үзэл бодолд найдсан. Ели өсөж том болоод бузар муу хүсэл нь арилах байх гэж өөрийгөө тайвшруулан хүүхдүүдээ багаас нь эрхлүүлсэн. Өнөө үед олон хүмүүс энэ алдааг давтсаар байна. Тэд Бурханы Үгэнд бичигдсэн хүүхэд хүмүүжүүлэх аргаас илүү аргыг мэднэ гэж боддог. Ийм хүмүүс хүүхдүүдийнхээ сэтгэлд буруу үзэл, хандлагыг бойжуулан, «Тэднийг шийтгэхэд хэт эрт байна. Тэд нартай ярилцаж, ойлголцох хүртэл нь хүлээх хэрэгтэй» гэж хэлдэг. Ингэснээр буруу зуршлыг хоёрдогч зан төлөв болтол нь хөгжүүлэх хүртэл зөнд нь орхидог. Хүүхэд ямар ч хязгаарлалтгүйгээр өсөн хөгжиж, амьдралын туршид хараал болохуйц зан төлөвтэй болж, бусдад энэхүү зан төлөвөө төлөвшүүлэхүйц болон хувирдаг. (хх 231.2)XX 243.2

    Залуу хүүхдийг дураар нь байлгахаас агуу хараал гэр бүлд байдаггүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл бүрийг харгалзан, өөрсдөд нь муу гэдгийг мэдэж байгаа зүйлсийг хийж гүйцэтгэхийг нь зөвшөөрөх үед хүүхдүүд эцэг эхээ хүндэтгэхээ больж, Бурхан болон хүнийг эрх мэдлийг үл тоомсорлон, Сатаны хүслийн боол болон боолчлогддог. (хх 231.3)XX 243.3

    Гэр Бүл дэх Хүмүүжлийг Бусад Хүмүүжлээс Илүү Чухалчил.— Олон хүмүүс хүүхдийн үйлчлэлийн удирдагчид, багш нар болон эрдэм мэдлэг, итгэл бишрэлтэй хэмээн тооцогддог хүмүүсээс өндөр эрх мэдэл, боломжоо ашиглан үр хүүхдээ хүмүүжүүлэх ямар ч итгэл найдваргүй гэр бүлийн эрх мэдлийн оронд эрх мэдэл болж өгөхийг хүсэн шаарддаг. Ийм үед, эдгээр хүмүүс хүүхдүүдийн авах ёстой эрх дарх болох сайн жишээ, итгэл даахуйц сургамж, хязгаарлан хүмүүжүүлэх хүмүүжлийг өгсөн үү? гэж асуух хэрэгтэй. Ийм эцэг эхчүүд чухал шаардлагатай хүмүүжлийг өгч чадаагүйгээс нийгэмд оюун ухааны хувьд тогворгүй, хүслээ барьж хязгаарлаж чаддаггүй, бодит жирийн амьдралын үүргээ үл тоомсорлосон хүүхдүүдийг бий болгож байна. Эцэг эхчүүд дээрх байдлаар өөрсдийн дэлхий дахинд хувь нэмэр оруулсан бүх сайн үйлсээс илүү асуудлыг нэмэрлэдэг. Эдгээр хүүхдүүд нь бузар муу зан чанараа бусдад халдаан, үр хүүхдүүддээ өвлүүлж, тэдний бузар муу жишээ болон нөлөө нийгмийг бохирдуулж, сүмд ихээхэн сүйрэл авчирдаг. Бид хэдийгээр гайхамшигтай чадвар, мэдлэгтэй ч үр хүүхдүүдээ үл тоомсорлож байгаа ямар ч хүнийг Бурхан болон дэлхийн үйлсэд хамгийн шилдгээр үйлчилдэг гэж бодож чадахгүй. (хх 231.4)XX 243.4

    Хүмүүжилд Диваажингийн Тусламж Өгөгдөхөөр Амлагдсан.— Бурхан шударга, зөв хүмүүжлийн аргыг ивээдэг. Гэвч Христ, «та бүхэн Надгүйгээр юу ч хийж чадахгүй» гэж хэлсэн. Хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх үүргээ огоорч, бяцхан хүүхдийн эрч хүчтэй хөдөлгөөн, омголон оюун ухааныг Сатаны гарт оруулж, Ариун Сүнсний нөлөөг эсэргүүцэх зэмсэг болгож буй эцэг эхчүүдтэй диваажингийн мэргэн ухаан хамтрах боломжгүй. (ХХ 232.1)XX 244.1