Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Гучин Дөрөвдүгээр Бүлэг - Зан Чанарыг Эвддэг Зүйлс

    Эхчүүд Эвдрэлийн Үрийг Тарьдаг.—Эндүүрсэн Г Иэцэг эхчүүд хүүхдүүддээ сүйрэл авчрах зүйлсийг заадаг бөгөөд өөрсдийн замд өргөст ургамал тарьж байдаг. ... Үр хүүхдүүдийн ирээдүйн аз жаргал эцэг эхээс асар ихээр шалтгаалдаг. Тэдэнд хүүхдүүдийнхээ зан чанарыг төлөвшүүлэх чухал үүрэг оногджээ. Хүүхэд насанд нь өгсөн сургамж хүүхдийг насан туршид нь дагаж байдаг. Эцэг эхчүүд ямагт сайн юм уу эсвэл муу үр жимс ургуулах ямар нэгэн үр ямагт тарьж байдаг. Тэд охид, хөвгүүдээ аз жаргалд эсвэл зовлон шаналалд бэлддэг. (хх 175.1)XX 187.1

    Эрхлүүлэх Эсвэл Хатуу Гараар Хүмүүжүүлэх.— Хүүхдүүдийг багаас нь эрхлүүлсээр муу зуршлууд нь бэхждэг. Эцэг эхчүүд модыг зулзган байхаас нь эхлэн тахийлгадаг. Тэдний сургалтын үрээр зан чанар нь хөгжиж, нэг бол гажиггүй тэгш сайхан болж ургадаг. Олонх нь хүүхдүүдээ эрхлүүлэх тал руу хазайж байхад бусад нь нөгөө тал руу туйлширч, хүүхдүүдээ төмөр ташуураар сахилгажуулдаг. Тэдний хэн нь ч Библийн зааврыг дагадаггүй боловч аль аль нь аймшигтай ажлыг хийж байна. Тэд хүүхдүүдийнхээ оюун ухааныг төлөвшүүлж байгаа бөгөөд Бурханы өдөр үүргээ хэрхэн гүйцэтгэснээ тайлагнах болно. Мөнхийн амьдрал энэ амьдралдаа хийсэн үйлсийн үр дүнг харуулах болно. (хх 175.2) XX 187.2

    Бурханы Төлөө Сургаагүйгээс Гарах Үр Дагавар.—Үр хүүхдүүдээ Эзэний замыг сахихад болон Түүний тушаасан зүйлсийг гүйцэтгэхэд сургадаггүй эцэг эхчүүд эрхэм үүргээ умартжээ. (хх 175.3) Зарим нь хүүхдүүдийг дураар тавьсан байхад, зарим хүүхдүүдийг буруутгаж, урмыг нь хугалж байдаг хирнээ тэдэнд тааламжтай, урамшуулан дэмжсэн үгсийг тун бага хэлдэг. (хх 176.1)XX 187.3

    Эхчүүд ядаж хүүхдүүдийнхээ махан биеийн араншинг сурган, номхотгохдоо ухаадаг, тайван бөгөөд шийдэмгий ханддаг байсан бол ямар их гэм нүглийг дэлгэрэхээс сэргийлж, ямар их хүмүүс сүмийн сахилгажуулалтаас аврагдах байсан бол!... Олон хүмүүс эцэг эхчүүдийн хүүхдүүдээ зөв зохистой хүмүүжүүлэхээс татгалзаж, бага насанд нь эрх мэдэлд захирагдахыг сургаагүйн харгайгаар мөнхийн амиа алдана. Бурууг үл тоомсорлон, уур хилэнг аргадах нь бузар муугийн үндсийг тасалж байгаа явдал огтхон ч биш харин олон мянган хүнд сүйрэл авчирдаг. Үүрэг хариуцлагаа ийнхүү аймшигтайгаар умартсанаа эцэг эхчүүд Бурханд юу гэж тайлбарлах бол! (хх 176.2)XX 188.1

    Гэм Нүгэлтэй Түншилдэг Тоомжиргүй Зан. — Хүүхдүүдэд урьд урьдынхаас илүү анхаарал, удирдамж хэрэгтэй болоод байна учир нь Сатан тэдний оюун ухаан, зүрх сэтгэлийг атгандаа оруулж, Бурханы Сүнсийг шахан зайлуулахыг тун их чармайж байна. Бидний дэлхийн сүүлчийн едрүүдзд амьдарч байгааг батлах хамгийн том жишээний нэг бол өнөө үеийн залуусын аймшигт бодит байдал мөн, гэхдээ тэдний сүйрлийн дийлэнх нь эцэг эхчүүдийн өгсөн буруу хүмүүжилтэй шууд холбоотой. Зэмлэлд дургүйлхэх сэтгэл үндсээ тавьж, үл захирагдах зан чанарыг төрүүлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүддээ төлөвшиж байгаа зан чанаруудыг таалдаггүй хирнээ, чухам юунаас болоод байгааг нь олж харж чаддаггүй. (хх 176.3)XX 188.2

    Бурхан гэм нүгэл ба гэмт хэрэгтэй түншилдэг тоомжиргүй зан болон Христэд итгэгчдийн гэр бүлд гэм нүгэл нүүгэлтэн байгааг олж харахдаа үүнд хойрго мэдрэмжгүй хандаж байгааг буруутгадаг. (хх 176.4)XX 188.3

    Даруулга Дутагдах Байдал.—Зарим эцэг эхчүүд үр хүүхдүүддээ зөв зохистой даруулга, чиглэл өгдөггүй учраас, асуудалтай зан чанар, сул дорой ёс зүйтэй болон амьдралд суралцаагүй мянга мянган залуус амьдралд хөл тавьж байна. Тэд хүүхдүүддээ дур хүсэл, цаг зав болон оюуны чадавхтай нь хамт дураар нь тавьсан юм. Тэдний амьдралд Бурханы зорилго бүтэлгүйтсэний хариуцлагыг эцэг эхчүүд хүлээх ба тэд хүүхдийн авъяас чадварыг Бүтээгчийн алдрын төлөө хөгжүүлж, хүүхдээ удирдах ариун үүргийг даалгасан Эзэндээ ямар шалтаг тоочих бол? (хх 177.1)XX 188.4

    Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайрдаж байна гэж бодох үедээ өөрсдийгөө заналт дайсан болгожээ. Тэд бузар мууг ямар ч даруулгагүй орхисон байна. Тэд үр хүүхдүүддээ нүглийг таалахыг зөвшөөрчээ. Энэ нь хорт могойг таалан эрхлүүлэхтэй адил бөгөөд тэр өөрийг нь таалан эрхлүүлэгчийг хатгаад зогсохгүй, хавь ойрын бүх хүмүүсээ хатгах болно. (хх 177.2)XX 189.1

    Мэдээжийн Гэм Бурууг Үл Тоомсорлох нь.—Ачаагаа үүрэгсэдтэй нэгдэн, ёс суртахууны жишгийг өргөж, Бурханаас эмээхүй дотор хүүхдүүдийнхээ алдааг засахын тулд чин зүрх, сэтгэлээсээ зүтгэхийн оронд олон эцэг эхчүүд «Манай хүүхдүүд бусад айлын хүүхдүүдээс хэцүү биш” гэж хэлж өөрсдийгөө хуурдаг. Тэд хүүхдүүдээ эмзэглүүлж, ямар нэгэн мулгуй зүйл хийхээс айн Бурханы үзэн яддаг ил тод буруу гэм бурууг нуун далдлах гэж оролддог. Хэрэв хүүхдүүдийн зүрх сэтгэлд тэрслүү зан байгаа бол тэднийг эрхлүүлж, муу занг нь томорч, хүчирхэгжихийг зөвшөөрснөөс газар дээр нь дарж авсан нь дээр. Хэрэв эцэг эхчүүд үүргээ гүйцэтгэж эхлэх юм бол олон өөрчлөлт гарахыг бид үзнэ. Эдгээр эхчүүдийн ихэнх нь Бурханаас иүүр буруулсан байна. Тэдэнд Сатаны мэхлэлтүүдийг таньж мэдэх мэргэн ухаан, түүний зангнаас мултрах хүч байхгүй. (XX 177.3)XX 189.2

    Хүүхдүүдийг Эрхлүүлэхийн Оронд Авах Арга Хэмжээ.—Эцэг эхчүүд амар байдлаа бодон бяцхан үрсээ үргэлж эрхлүүлэн, аяыг дагадаг. Хүүхдээ дураар нь тавих нь цээжинд нь оволзох жолоодлогогүй занг дарах гэж оролдохоос хамаагүй амар байх нь тодорхой. Гэвч энэ нь хулчгар хэрэг. Үүрэг хариуцлагаас хойш суух нь нүгэл юм. Учир нь даруулгагүй хүсэл тэмүүллээ хязгааргүй болгосон хүүхдүүд хэзээ нэгэн цагт өөрсдийгөө болон гэр бүлээ ичгүүр, гутамшиг болгож таарна. Тэд хөлгүй их амьдралын сорилтуудтай нүүр тулах бэлтгэлгүй, бэрхшээл, зовлонг даван туулах хүчгүйгээр амьдралд хөл тавьдаг. Уур уцаартай, ихэрхүү, дэггүй өссөн тэд бусдыг өөрсдийн хүсэлд сөгдүүлэх гэж оролдох болно, бүтэхгүй болохоор, дэлхий дахиныг өөрсдөд нь шударга бус хандлаа гэж үзэн, дэлхий дахины эсрэг эргэдэг. (хх 178.1)XX 189.3

    Бардамналын Үрийг Суулгахын Оронд.—Хаа ч явсан эрхлэн, нялхарч, хоосон магтуулсан хүүхдүүд элбэг байна. Энэ нь тэдний хий хоосон бодолтой, хатуу сэтгэлтэй, ихэрхүү хүүхдүүд болгодог. Эрхшээлдээ байгаа хүүхдүүдээ ирээдүйг нь бодолгүйгээр хоосон магтаж, эрхлүүлдэг мунхаг эцэг эхчүүд болон асран хамгаалагчид зүрх сэтгэлд бардамналын үрийг ямар ч түвэггүй тарьдаг. Хувиа бодсон бардам зан тэнгэр элч нарыг буг чөтгөрүүд болгон хувиргаж, хүүхдийнхээ өмнө нээгдсэн тэнгэрийн хаалгыг үүрд хаадаг бузар нүгэл билээ. Харамсалтай нь эцэг эхчүүд өөрийн мэдэлгүй хүүхдүүдээ Сатаны албатууд болгоход тууштай бэлдэж байна. (хх 178.2)XX 190.1

    Өсвөр Насны Хүүхдүүдийн Боол Болохгүй Байх.—Ямар олон хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, ачаа үүрсэн эцэг эхчүүд мэдлэг боловсролынхоо хэмжээнд сэтгэн хүүхдүүдийнхээ боол болж, тэднийг зугаа цэнгэл, нэр алдрыг хөөцөлдсөн хүмүүс болгож байна вэ. Эцэг эхчүүд өөрсдийн хурааж авахыг хүсдэггүй ургацыг ургуулах үрийг хүүхдүүдийнхээ зүрхэнд тарьдаг. Ийм хүмүүжлийн дор хүүхдүүд дөнгөж арав, арван хоёр, арван зургаан насандаа өөрсдийгөө тун мэргэн, мэдлэг чадвартай, эцэг эхийнхээ үгэнд ороход хэтэрхий ухаалаг, гэр орны ажил хийлгэж боломгүй эрхэм хүмүүс мэтээр тооцдог. Тэдний зугаа цэнгэлд ухаанаа жолоодуулж, амин хувиа хичээх, бардамнал болон тэрслүү зангийн үрийг амьдралдаа суулгаснаар гашуун үр жимсийг ургуулдаг. Тэд Сатаны уруу татлагад орж дэлхийд алдраа цуурайтуулах бузар хүсэлд автдаг. (хх 178.3)XX 190.2

    Буруу Эрхлүүлснээс Үүсэх Үр Дүн.—Эцэг эхчүүд Бурханы ариун хуулийг зөрчин хүүхдүүдээ хайрлан, эрхлүүлж болох юм. Ийм хайр тэднийг хүүхдүүдээ дураар нь дургиулж, Бурханы хүүхдүүддээ өгөхийг тушаасан сургамж, дэглэмүүдийг хэрэгжүүлэхээс татгалзан Түүнийг үл хүндэтгэхэд хүргэдэг. Эцэг эхчүүд ийнхүү Бурханы тушаалуудыг үл ойшоох үедээ өөрсдийнхөө болон үр хүүхдүүдийнхээ амийг аюулд оруулдаг. (хх 179.1)XX 191.1

    Дуулгавартай байдлыг шаардахдаа сул дорой хандах хийгээд буруу хайр, энхрийллээр эрхлүүлж, дураар нь тавихыг мэргэн ухаан хэмээн буруу ойлгох зэрэг нь тэнгэр элч нарыг эмгэнүүлэхэд хүргэдэг сургалтын тогтолцоог бүрдүүлдзг. Сатан энэ арга олон зуун, мянган хүүхдүүдийг өөрийнх нь талд оруулдагт баярладаг. Тиймээс Сатан эцэг эхчүүдийн нүдийг сохолж, чихийг нь дөжрүүлж, ухааныг нь балартуулдаг. Эцэг эхчүүд хөвгүүд, охидоо тааламжтай, эелдэг, дуулгавартай, халамжтай байхгүй байгааг олж хардаг. Гэвч хүүхдүүд гэртээ өөрсдийнх нь амьдралыг бусниулж, зүрхийг нь гуниглуулах, хүмүүсийг мөхөлд уруу татах Сатаны гар хөл бологсдын тоонд оруулах ажил үйлсээ хөгжүүлсээр байдаг. (хх 179.2)XX 191.2

    Дуулгавартай Байхыг Шаардаагүйгээс Ирэх Үр Дүн.— Хэрэв талархдаггүй хүүхдүүдийг тэжээж, хувцаслаж, даруулгагүй өсгөх юм бол тэд бузар муугийн замаар тууштай замнах хатуу зүрхтэй болдог. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдүүдээ эрхлүүлж, дуулгавартай байхыг шаардаагүйгээс хүүхдүүдийнхээ бузар үйлсийн хамсаатнууд болдог. Ийм хүүхдүүдэд гэм нүглийн зам мөрийг сонгосон хүмүүстэй хамт байх нь сайхан санагдаж, Христэд итгэгч гэр бүлийн бусад гишүүдэд хор хөнөөл болохоор бүгдэг байж болох юм. Энэхүү гэм нүгэлтэй цаг үед Христийн шавь нар эрх дураараа хүүхдүүдийн бузар муу, ад чөтгөрийн үйлдлүүдийг баттай буруутгах ёстой. Бузар муу хүүхдүүдэд эелдэг, дуулгавартай хүүхдүүд адил харьцах ёсгүй, харин амар тайвныг бусниулагч, найз нөхдийгөө уруу татагчид мэт харьцах ёстой. (хх 179.3)XX 191.3

    Хүүхдүүдийг Дураар Явахыг Зөвшөөрснөөр Ирэх Үр Дүн.— Хүүхдүүдэд өөрсдийн сэтгэлд нийцүүлэн тааваараа байхыг нь зөвшөөрөх ёстой гэсэн үзэл нийгэмд газар авчээ. (XX 180.1)XX 192.1

    Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүслийг биелүүлж, дураар тавьснаар хайрыг нь татна гэж боддог. Юутай их эндүүрэл вэ! Эрхлүүлсэн хүүхдүүд дур хүслийн ямар ч даруулгагүй, зерүүд, хувиа хичээсэн, халамж шаардсан, захирангуй болон өсөж өөрсдөдөө болон эргэн тойронд байгаа хүмүүстээ гай болдог. (хх 180.2)XX 192.2

    Буруу Авирлахыг Зөвшөөрснөөр Гарах Үр Дүн.— Хүүхэд насны сайн муу сургамжууд үр дүнгээ өгөхгүй байна гэж үгүй. Бага насанд зан чанар сайн болон муугаар төлөвшдөг. Тэд гэртээ сайшаагдан, хий хоосон магтуулж байсан байж болох боловч дэлхий дахин хүн бүрийг хичээл зүтгэлийг үнэлдэг. Гэр бүлийнхээ гишүүдийг атгандаа оруулсан эрх хүүхдүүд өдөр бүр бусдад бууж өгөх шаардлага дор дарамтлуулдаг. Тэрээр олон хүмүүс эдгээр амьдралын хатуу сургамжуудаас өөрсдийн жинхэнэ бодит дүрээ олж хардаг. Тэд ихэнхдээ няцаагдаж, урам хугарч, хатуу үг сонсож байж жинхэнэ хэм хэмжээгээ заалгаж, зохистой байр сууриа ухаарч, бодит байдлаа хүлээн зөвшөөрөх хүртлээ даруу болгогддог. Гэвч тэд багаасаа зөв хүмүүжсэн бол эдгээрээс зайлсхийж болох байсан ба эдгээр нь шаардлагагүй, хүнд даваа байсан юм. (хх 180.3)XX 192.3

    Эдгээр хүмүүжилгүй хүүхдүүдийн Ихэнх Нь Дэахийтэй насан туршдаа зөрчилдөж, амжилт гаргаж болох байсан газраа алдаа гаргадаг. Тэд дэлхий өөрсдийг нь магтан, энхрийлэхгүй байгаад хорсож, дэлхийн эсрэг өс санаж, өдөөн хатгаж эхэлдэг. Нөхцөл байдал заримдаа тэднээс хэзээ ч төлөвшүүлж байгаагүй даруу занг шаарддаг. Гэвч энэ нь тэдний байгаа байдалтай нийцэхгүй бөгөөд хүүхдийн үнэн зан чанар эрт орой хэзээ нэгэн цагт илрэн гарч ирдэг. (XX 181.1)XX 193.1

    Эцэг эхчүүд яагаад хүүхдүүдээ хавьтсан, ойртсон болгонтойгоо дайн зарладаг болгон хүмүүжүүлэх ёстой вэ? (XX 181.2)XX 193.2

    Нийгмийн Золиос Болгон Хүмүүжүүлснээр Гарах Үр Дүн.— Хүүхдүүд нийгмийн золиос болон хүмүүжих ёсгүй. Тэд Молехын тахилын золиос бус харин Эзэний гэр бүлийн гишүүд болох ёстой. Эцэг эхчүүд өөрсдийнх нь мэдэлд байгаа хүмүүсийн авралын төлөө зүтгэхийн тулд Христийн нигүүлслээр дүүрэх ёстой. Тэд хүүхдүүдийнхээ оюун ухааныг дэлхийн хэв маяг, элдэв явдлуудаар дүүргэх ёсгүй. Тэд хүүхдүүдээ үдэшлэг, концерт, бүжиг цэнгээн, баяр наадамд оролцуулан хүмүүжүүлэх ёсгүй. Учир нь Харь Үндэстнүүд л эдгээрийг үйлддэг. (хх 181.3)XX 193.3

    Хувийн Жаргалаа Хайхыг Зөвшөөрснөөр Гарах Үр Дүн.—Амжилтанд хэрхэн хүрч болох талаар зөв сэтгэлтэй амьдарч байгаа бол нийгэмд тус болж, Бурханы үйлсийг хүндэтгэх залуус олон байна. Гэвч тэд ухамсар хийгээд дэглэмээр удирдуулахын оронд жолоодлогогүй дур хүсэлдээ толгойгоо мэдүүлэхийг аз жаргалаа хэмээн андуурч бие махбодийн жаргалыг хөөцөлдөн зөвхөн өөрсдийн хүслийг хайдаг. Гэвч тэд амин хувиа бодох замаар аз жаргалд хүрэх оролдлого нь бүтэлгүйтэх үед зовлонд унах болно. Тэд нийгэмд ашиггүй, Бурханы үйлсэд хэрэггүй хүмүүс болдог. Тэд бие махбодийн жаргалыг хайн энэ дэлхий хийгээд ирэх дэлхийн амьдралаа алдсан учир энэ дэлхий болон ирэх дэлхийг хүсэн мөрөөдөх тэмүүлэл найдваргүй болдог. (хх 181.4)XX 193.4

    Гэрт Бурханлаг Байдал Дутсанаас Гарах Үр Дүн.— Христэд итгэгч гэж нэрлэгддэг гэр бүлд эцэг эхчүүд Бурханы Үгийн заалт, хоригийг мэдэж авахын тулд Бичээсүүдийг тууштай судалдаг байх ёстой байтал Бурханы Үгэн дэх зааврыг дагахаас болон хүүхдүүдээ Эзэний халамж, зэмлэл дотор хүмүүжүүлэхээс татгалздаг. Итгэгч гэгддэг эцэг эхчүүд гэртээ бурханлаг байж чаддаггүй. Эцэг эхчүүд өөрсдөө амар хялбар, дорд жишигт сэтгэл ханадаг юм бол гэр орондоо хэрхэн Христийн зан чанарыг харуулж чадах вэ? Амьд Бурханы тамга зөвхөн Христийн зан чанарыг авч чадсан хүмүүст дарагдана. (хх 182.1)XX 194.1

    Хэрэв Эцэг Эхчүүд Бурханд Дуулгавартай Байсан Бол.— Эзэн эцэг эхчүүдийн буруу удирдлагыг цагаатгахгүй. Эдүгээ зуу зуун хүүхдүүд дайсны талд орж, Бурханы зорилгоос хол хөндий амьдарч, ажиллаж байна. Тэд дуулгаваргүй, талархдаггүй, ариун бус бөгөөд гэм нүгэл эцэг эхчүүдийг отож байна. Итгэгч эцэг эхчүүдээ мянга мянга хүүхдүүд эцэг эхийнхээ гэр бүлээ ухаалгаар удирдаж чадаагүйгээс болж гэм нүглүүддээ мөхөж байна. Хэрэв эцэг эхчүүд үүлэн баганаар алдраа халхалсан Израилийн түмэн цэргийн үл үзэгдэх Удирдагчид дуулгавартай хандсан бол эдүгээ олон гэр бүлийн аз жаргалгүй нөхцөл байдал оршихгүй байх байсан. (хх 182.2)XX 194.2