Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Есдүгээр Бүлэг - Өөрийгөө Хөгжүүлэх Дуудаага

    ТЬсралтгүй Өсөх Шаардлага.—Эх хүний ажил үүрэг түүний амьдралаас байнгын өсөлт хөгжлийг шаарддаг. Ингэж байж л тэр хүүхдүүдээ илүү өндөр амжилтанд хүргэж чадна. Гэвч Сатан эцэг эхчүүд болон үр хүүхдүүдийн аль алиныг олзлон авахаар төлөвлөж байдаг. Эхчүүд гэр орны ажлаас холдож, бяцхан үрсээ сурган хүмүүжүүлэх үүргээсээ хөндийрч, өөртөө болон дэлхийд үйлчлэх болсон байна. (хх 71.1)XX 73.1

    Хэрэв тусгай шадтгаан байхгүй бол эхчүүд ядаж үр хүүхдүүдийнхээ төлөө оюун ухаанаа хөгжүүлдэг байх хэрэгтэй. Учир нь тэдний үүрэг хариуцлага сэнтийндээ залрах хааны үүрэг хариуцлагаас ч илүү чухал юм. Хүлээлгэсэн итгэлийг хэр чухал болохыг мэдэрч, өөрийгөө хөгжүүлэхэд тэвчээр гаргаж, бүх хүч чадлаа дайчилснаар дааж авсан ажилдаа их амжилт гаргаж болохоо ухаардаг эхчүүд тун ховор байна. (хх 71.2)XX 73.2

    Мөн эх хүн хэт нэг талыг баримталж, доголдол, туйлшралын үр нөлөөг үр хүүхдүүддээ үлдээхгүйн тулд оюун санааны ур чадвар, дур хүслийг чанд сахилгажуулж, хөгжүүлэх хэрэгтэй. Ихэнх эхчүүд гэр бүл болохдоо хүлээсэн үүргүүдээ сайн дураараа гүйцэтгэхийн тулд зорилго, зан чанарын хувьд өөрчлөгдөх шаардлагатайгаа эерэгээр хүлээн зөвшөөрч сурах шаардлагатай. Хэрэв эмэгтэй хүн хүн төрөлхтний хувь тавиланг тодорхойлж, үүнд зохих анхаарал хандуулах юм бол түүний үр бүтээл дээшилж, нөлөө нь хязгааргүй ихээр тэлэх болно. (хх 71.3)XX 73.3

    Мэргэн Ухаан Хийгээд Бүтээмжээ Тууштай Өсгө.— Эхчүүд юуны өмнө мэргэн ухаан хийгээд бүтээмжээ өсгөх эсэхээ бодож, цэгнэхэд өөрсдийгөө сургах хэрэгтэй. Үүнийг тууштай хэрэгжүүлсэн хүмүүс дутагдаж байсан ур чадвараа удалгүй олж аван, үр хүүхдүүддээ зөв зан чанарыг суулгаж байгаагаа олж харна. Энэхүү ажилд хэр их хөлс хүч, бодол санаагаа зориулж байгаа нь тэдний дуулгавартай, энгийн, даруу болон цэвэр ариун амьдралаар илрэх болно. Ийм үр дүн тэдний гаргасан бүх хичээл зүтгэлийн өндөр шан харамж байх юм. (ХХ 71.4)XX 74.1

    Бурхан эхчүүдийг оюун ухаан, сэтгэл хоёроо ямагт хөгжүүлж байгаасай хэмээн хүсдэг. Тэд хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх тал дээр Бурханы өмнө үүрэг хүлээсэн бөгөөд чадвараа хөгжүүлэх тусам, эцэг эхийнхээ үүргийг улам үр дүнтэй биелүүлэх болно гэдгээ ойлгох хэрэгтэй. (ХХ 72.1)XX 74.2

    Эцэг Эхчүүд Оюун Ухаан, Ес Зүйн Хувьд Өсөх Естой.— Оюун ухаанаа хөгжүүдж, зүрхээ хамгаалах нь эхчүүдийн үүрэг. Тэд үр хүүхдүүдийнхээ оюун санааг зөв төлөвшүүлэх шаардлагыг хангахын тулд оюун ухаан болон ёс зүйн өсөлт хөгжлийн төлөө чадах бүхнээ хийх ёстой. (ХХ 72.2)XX 74.3

    Эцэг эхчүүд Христийн сургуулийн байнгын сурагчид байх ёстой. Христийн эгэл даруу байдал дотор Бурханы гэр бүлийн залуу гишүүдэд Түүний хүслийн мэдлэгийг заахын тулд шинэлэг зан байдал, эрч хүч хэрэгтэй. (ХХ 72.3)XX 74.4

    Христэд Итгэгчдийн Гайхамшигт Хүч.—Христэд итгэснээр бий болдог гайхамшигт хүчийг эцэг эхчүүд хараахан мэдрээгүй байна. Хачирхалтай үл тоогдсон үнэний уурхай маш их байна. Энэхүү эмх замбараагүй, үл тоомсорлосон байдал Бурханы таалалд нийцдэггүй. Эцэг эхчүүдээ, Бурхан та бүхнийг энэ бүхэнд Бурханы ивээлийн дагуу хандахыг уриалж байна. Та бүхэн үнэний уурхайн дөнгөж хөрсийг хуулсан байдалтай байна. Мартагдах шахсан энэхүү ажлыг эхлүүл, Бурхан та нартай хамтран ажиллах болно. Ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориул, Бурхан таныг хөгжин дэвжихэд тань туслах болно. Гэр бүлдээ сайн мэдээг дэлгэрүүлэх ажлаа эхэл. (хх 724)XX 74.5

    Бид эдүгээ Бурханы ажлын талбарт байна. Бидний ихэнх нь дөнгөж ухаж гаргасан барзгар чулуунууд шиг байна. Бурханы үнэний хүчээр, бидний сэв гажгийг засаж, ариун тэнгэр элч нартай төдийгүй, тэнгэрийн Хаантай Өөртэй нь уулзахад бэлтгэн биднийг тэнгэрийн сүмд үнэт чулуу болон гялалзахад бэлтгэж байна. (ХХ 72.4)XX 75.1

    Зорилго—Төгс Төгөлдөр Байдал.—Эхчүүдээ, та нар нар хэрэглээтэйгээ хамт устан үгүй болох чухал бус зүйлсийн төлөө шаардлагагүй, хэрэггүй хүч хөдөлмөр гаргахаа болихгүй гэж үү? Та бүхэн мөнхийн амьдралын төлөө мэргэн ухаанаар удирдуулж, нигүүлслээр тэтгүүлэхээр Бурханд ойртон очихыг хичээхгүй гэж үү? Үр хүүхдүүдээ зан чанарын хувьд өв тэгш болгон хүмүүжүүлэхийг зорь. Өв тэгш хүүхдүүд зөвхөн Бурханыг харж чадна гэдгийг сана. ... (ХХ 73.2)XX 75.2

    Бурханы даалгасан ажлыг олон эцэг эхчүүд шамшигдуулж байна. Тэд өөрсдөө цэвэр, ариун амьдралаас дэндүү холдсон учир үр хүүхдүүдийнхээ алдаа дутагдлыг төдийлөн олж хардаггүй. Хэрэв тэд Христийн өв тэгш зан чанарыг өөрсдийн нүдээр харан, биширдэг байсан бол харалган болохгүй байх байсан. (ХХ 73.3)XX 75.3

    Хэрхэн Сайн Ээж Болох Вэ?—Эхнэр бөгөөд эхчүүд зөвхөн гэрийн ажилтай зууралдаж суухын оронд ном унших цаг гаргаж, өөрийгөө мэдээллээр хангаж, нөхөртөө хань болж, үр хүүхдүүдийнхээ хөгжиж буй оюун ухаантай зэрэгцэн хөгжих ёстой. Тэрээр бяцхан хүүхдүүдээ тэнгэрийн улсад очиход нь нөлөө үзүүлэх боломжуудаа ухаалгаар ашиглаг. Тэрээр хайрт Аврагчаа өдөр бүрийн хамтрагч, дотны анд нөхрөө болгоход цаг гаргаг. Тэрээр Бурханы үгийг судлан, хүүхдүүдтэйгээ тал хөндийгөөр зугаалж, Бурханы тухай бүтээлүүдийнх нь үзэсгэлэнт байдлаас суралцахад цаг гаргаг. (хх 73.4)XX 75.4

    Эхчүүд цог жавхаатай, өөдрөг байг. Эцэс төгсгөлгүй нэхмэл хатгамалд хамаг цагаа барахын оронд үдэш бүрийг өдрийн их ажлын дараах гэр бүлийн таатай цугларалт болгог. Тэгвэл олон эрчүүд шөнийн клуб, цэнгээний газруудаас илүү гэрийнхээ зүг яарах болно. Олон хөвгүүд гудамж талбай, булан тохойд сэлгүүцэхээс хол байх болно. Олон охид өөдгүй, уруу татагчдаас аврагдах болно. (хх 74.1) XX 76.1

    Ар Гэрийн Амьдралыг Амжилт Болго.Эхчүүдэд Өгөх Зөвлөгөө.—Чи мэдрэмжээ дагаж болохгүй. Чи бүхий л зүйлд болгоомжтой, зөв үлгэр дууриал үзүүлэх ёстой. Бүү дорой бай. Нөөж буй эрч хүчээ дайчил. Нөхрөө халамжлан, тусалснаар түүнийг өөрөөсөө хараат болго. Бүхий л зүйл дээр түүнд ивээл бол. Хийгдэх шаардлагатай амин чухал ажлуудыг дааж ав. Ердийн, сонирхолгүй, гэр орны гэгдэх боловч, амин чухал ажлуудыг хэрхэн түргэн шаламгай амжуулж болдогийг харуул. (хх 74.2)XX 76.2

    Ар гэрийн амьдралаа амжилтаар дүүрэн байлгахыг хичээ. Энэ нь таны боддог шиг ердөө эхнэр хүн, эх хүний үүргийг гүйцэтгэх төдий хэрэг биш. ... Танд ар гэрийн амьдралын соёл, туршлага хэрэгтэй. Та янз бүрийн, шинэлэг, чин сэтгэлийн санаачлагуудыг гаргаж, байгаа бүх хүсэл зорилгоо хийж байгаа ажилдаа дайчлах хэрэгтэй. (ХХ74Л)XX 76.3

    Дэндүү Завгүй Эцэг Эхчүүд.— Олон эцэг эхчүүд оюун ухаанаа хөгжүүлэх, үр хүүхдээ амьдралд сургаж, тэдэнд хэрхэн Христийн сүргийн сайн хурга байхад сургах цаг зав байхгүй гэж гомдоллодог. (ХХ 74.4)XX 76.4

    Эцэг эхчүүд оюун ухаанаа гэм нүглийн эсрэг дасгалжуулж, өөрсдийг нь сүйрүүлээд зогсохгүй, үр хүүхэд, хойч үед нь сэтгэлийн шарх, бүх төрлийн зовлон шаналал, бузар мууг авчрах зүйлсээс өөрсдийгөө хамгаалах ёстойгоо умартаж болохгүй. Эцэг эхчүүд өөрсдийгөө зөв дасгалжуулснаар үр хүүхдүүддээ Бурханд захирдаг гэдгийг заан сургах ёстой. (хх 75.1)XX 76.5

    Эцэг Эхчүүд Зөвлөгөө Авах Ёстой.—Эцэг эхчүүдийг бурханлаг, хайхрамжгүй байдалдаа нойрсож байх зуур Сатан үр хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд үхлийн ургацыг ургуулах үрийг суулгасаар байна. Гэвч ийм эцэг эхчүүд алдааг нь засаж өгөх зөвлөгөөг зэвүүцэж хүлээж авдаг. Тэд зөвлөгөө өгсөн хүмүүст та нарт миний хүүхдүүдээр оролдох ямар эрхтэй юм бэ гэж аашилдаг. Гэвч тэдний хүүхдүүд Бурханы хүүхдүүд биш гэж үү? Тэдний үүргээ ухамсарлахгүй байгаа байдлыг Бурхан юу гэж үздэг вэ? Бурхан хүүхдүүдээ яах гэж төрүүлсэн болох, чухам яагаад Сатаны туршилт болгон орхив гэж асуух үед тэд ямар шалтаг тоочих бол? (хх 75.2)XX 77.1

    Бусдын зөвлөгөөг сонсоход бэлэн бай. Хүүхдүүддээ хэрхэн хандах болон хүүхдүүдийн чинь юу хийх нь ах дүүс нарт тань хамаагүй гэж бодож болохгүй. (хх 75.3)XX 77.2

    Мэдээжийн Зөвлөгөөг Сонсохын Ашиг Тус. [Жич: Кэмпийн цугларалтанд зориулсан бүлгийн судлал.]— Бурхан бидэнд хамгийн ариун үүргийг даалгасан бөгөөд бид энэ үүргийг гүйцэтгэх зүй зохистой байхын тулд хамтдаа цуглан сургамж авах хэрэгтэй. ... Бид гэр орныхоо өмнө хүлээсэн үүргээ ойлгох тал дээр тэнгэрийн дэмжлэгийг авахын тулд цуглах хэрэгтэй. Эцэг эхчүүд дэлхийг гийгүүлэн гэрэлтүүлэхээр бэлтгэгдэн, хүмүүжсэн охид хөвгүүд, гэр орноосоо хэрхэн илгээгдэж болохыг ухаарах ёстой. (ХХ 75 4) Бид Кэмпийн цугларалтаас гэр орныхоо үүргийг илүү ойлгоод буцдаг байх нь зөв. Эзэн итгэгч эгч дүүсээр маань гэр орондоо ямар үйлчлэл хийлгэхийг хүсдэгийг суралцах зүйлс олон бий. Тэд нөхөр, хүүхдүүдтэйгээ ярилцахдаа эелдэг байж сурах хэрэгтэй. Тэд гэр бүлийн гишүүд бүрийг сахилгажуулалтаар хэрхэн Бурханд руу ойртож очиход нь тусалдаг байх ёстой. Эцэг эхчүүд гэр бүлдээ таатай, сэтгэл татам уур амьсгалыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд зодох, айлган сүрдүүлэх замаар дуулгавартай байдлыг төлөвшүүлж болохгүй. Учиргүй зодож, цохисноор ямар ч сайн үр дүн гарахгүйг ойлгох олон эцэг эхчүүд бий. Хүүхдүүдтэй эелдэг зөөлнөөр ярилцах аргыг ихэнх хүмүүс Тэд бяцхан үрсийг нь их үнээр худалдан Есүсийн эзэмшил гэдгийг мартдаг. (ХХ 76.1)XX 77.3