Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дөчин Долдугаар Бүлэг - Хөнгөн Хүмүүжүүлэлт Ба Түүний Үр Жимс

    Буруу Хүмүүжил Итгэл Бишрэлийн Амьдралд Бүхэлд нь Муугаар Нөлөөлдөг. Хүүхдүүдээ Бурханаас эмээдэг болгон хүмүүжүүлээгүй, харин ч хүмүүжилгүй, удирдлагагүй эрчүүд, эмэгтэйчүүд болгон хүмүүжүүлж буй хүмүүст ихээхэн гай гамшиг тохиолдох болно. Тэд хүүхэд байхаасаа хүсэлдээ захирагдаж, сэтгэлийн хөдлөлдөө удирдуулагдсан үйлдлийг хийхэд сургагдсан ба гэр бүл болохдоо ийм зүрх сэтгэлийг төрүүлдэг. Тэд зан чанарын хувьд дутагдалтай ба уур бухимдлаар гэр бүлээ удирддаг. Тэд Христийг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн багаас зүрх сэтгэлээ удирдуулсаар ирсэн сэтгэлийн хөдлөл, уур бухимдлаа ялан дийлдэггүй. Тэд итгэл бишрэлийнхээ амьдралын туршид бага насныхаа хүмүүжлийг хадгалсаар байдаг. Эзэний ургуулсан модыг хэрхэн ямар хэлбэртэй болгон түүнийг нь өөрчлөнө гэдэг маш хэцүү байдаг, модны суулгац хазайсан бол мод хазайсан байдлаар ургадаг. Ийм хүмүүс эцэг эх болоод үнэнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хүнд, хэцүү тэмцлийг хийх шаардлагатай болдог. Тэд зан чанарын хувьд өөрчлөгдөн шинэчлэгдэж болох юм. Гэвч итгэл бишрэлийн амьдрал бүхэлдээ бага наснаас нь төлөвшүүлсэн сул хүмүүжлийн нөлөөнд автагдах юм. Тэдний үр хүүхэд ч сул дорой хүмүүжлийн нөлөөнөөс болон зовж шаналах болно. Учир нь аливаа хүний алдаа дутагдал гурав, дөрөв дэх үед нь уламжлагддаг. (хх 275.1)XX 293.1

    Өнөөгийн Ели.—Эцэг эхчүүд Ели шиг хүүхдүүдээ хатуу хэрцгийгээр хянасан боловч буруу үйлдлийг нь үргэлжлүүлэн хөхүүлэн дэмжсээр байх юм бол, Бурхан тэд нарт өөрсдийн буруу нөлөөгөөр өөрсдийнхөө амьдралыг сүйрэлд оруулаад зогсохгүй харин хүмүүжүүлж, хязгаарлах ёстой хүүхдүүдээ сүйрэлд оруулсан болохыг нь харуулдаг. ... Тэд маш харамсалтайгаар сургамж авах болно. (ХХ 275.2)XX 293.2

    Өнөө үеийн олон Ели нар буруу замаар замнасан хүүхдийнхээ алдааг зөвтгөх шалтаг хайж, Бурханы даалгаж өгсөн хүүхдээ хүмүүжүүлж, зааж сургах үүргээ ойлгох болно. Харж хандаж байгаа хүүхдийнхээ гэм нүглийг үл тоомсорлосон эцэг эх болон асран хамгаалагчид тухайн хүүхдүүдийн гэм нүглийг хамтран үйлдэгчид гэж тооцогдохоо санах хэрэгтэй. Хэрэв тэд хүүхдүүдийг хэмжээ хязгааргүйгээр хүслээ хангахыг зөвшөөрөхийн оронд уур уцаарт авталгүйгээр харин хайр болон залбиралтайгаар ташуурыг илүүтэй хэрэглэсэн бол гэр бүл нь илүү аз жаргалтай, нийгэмд сайн нөлөө болохуйц байх байсан. (хх 276.1)XX 294.1

    Елигийн ухамсарлаагүй хариуцлага тухайн газар нутаг дахь эцэг, эх бүрт нөлөөлсөн. Түүний ариун бус хайр халамжийн үр дүн болон хаацайлашгүй хариуцлагаа хэрэгжүүлэхээс татгалзсан байдал буруу, зөрүүд хөвгүүдийн гэм нүглийн үр жимсийг ургуулахад нөлөөлсөн. Бузар МУУ үйлдлийг үйлдэхийг зөвшөөрсөн эцэг эх болон буруу үйлдлийг үйлдсэн хүүхдүүд аль аль нь Бурханы өмнө гэм буруутайд тооцогдсон. Бурхан тэдний гэм буруугийн төлөөх ямар ч өргөл хандивыг хүлээж авахгүй. (хх 276.2)XX 294.2

    Алдаа Дутагдалтай Зан Чанар Нийгэмд Хараал Болдог.— Эцэг эхчүүд маань хэзээ ухаарах юм бэ? Тэд дуулгавартай байдлыг болон Бурханы Үгэнд зааж сургасан хүндэтгэлийг үл тоомсорлох нь ямар зан чанарыг төлөвшүүлдэгийг хэзээ ойлгож ухаарах юм бол? Сул хүмүүжлийн үр дүн хүүхдүүдийг амьдрал дээр гарч, өөрсдийн гэр бүлийг удирдах үед бүрэн танигдах болно. Хүүхдүүд эцэг эхийнхээ алдаа дутагдлыг залгамжлуулдаг. Тэдний алдаа дутагдалтай зан чанар бүрэн дүүрнээр хэрэгжиж, боловсордог. Тэд бусад хүмүүст өөрсдийнх нь зан чанарыг төлөвшүүлэхэд нөлөөлсөн буруу таашаал, зуршил, зан төлөвийг дамжуулдаг. (хх 276.3)XX 294.3

    Өнөөгийн дэлхийд оршиж буй бузар муу эцэг эхчүүдийн өөрсдийгөө болон үр хүүхдээ хүмүүжүүлэхээс татгалзсан байдалтай холбоотой. Тэд Сатаны олон мянган хохирогчид болон хувирдаг ба тэд хүүхэд байхаасаа шударга, зөв хүмүүжлийг олж авч чадаагүй. Бурхан хүмүүжил олгоогүй энэ байдлыг маш хатуугаар буруутгадаг. (хх 276.4)XX 295.1

    Хүмүүжлийг Сулруулах нь.— Буруу удирдаж, хүмүүжүүлсэн, дуулгавартай, хүндэтгэлтэй байхад сургагдаагүй хүүхэд дэлхийн арга байдалтай холбогдож, эцэг эхээ гартаа атгаж эхэлдэг. Тэд эцэг эхээ цулбуурдаж, хүссэн зүг рүүгээ удирдан залж эхэлдэг. Хүүхдүүд эцэг эхийн зөвлөгөө зааврыг асуултгүйгээр дагаж, хүндэтгэх цаг үед нь эцэг эхчүүд хүмүүжүүлэх арга барилаа сулруулсан байдаг. Тууштай итгэл бишрэлийн жишээ болж байсан эцэг эхчүүд ийм үед хүүхдийнхээ удирдлаганд бүрэн орсон хүмүүс болон хувирсан байдаг. Тэд тууштай байдлаа алддаг. Христийн загалмайг нуруун дээрээ үүрч, Эзэн Есүсийн зорилгыг амьдралынхаа чин хүсэл зорилго болгосон байсан эцгүүд хүүхдийнхээ удирдлаганд орон асуудалтай, тодорхой бус замыг сонгосон байна. (хх 277.1)XX 295.2

    Ахмад Хүүхдүүдийг Дураар нь Байлгах нь.—Хүүхдээ хүмүүжүүлэх хариуцлагаа ухаарах ёстой эцэг эхчүүд өөрсдийн хүслийг хангахын тулд өсөн төлөвшиж буй хөвгүүд, охидоо хүмүүжүүлэх үүргээ умартдаг. Тэд хүүхдийнхээ хүслийг амьдралынхаа гол удирдамж болгодог. Тууштай, өөрчлөгдөшгүй, зарчмаа хэрэгжүүлэхэд нугарашгүй хандаж, энгийн тодорхой, итгэл найдвартай зан чанараар хүмүүжил олгож байсан эхчүүд хүүхдүүдээ нас ахиж, төлөвшихөд нь дураар нь байлгадаг. Тэд хайраа гадаад үзэмжээрээ илэрхийлж, тэднийг өөрсдийн гараар Сатаны гарт даатгадаг. Тэд итгэлээсээ хазайсан Еврейчүүдтэй адил хүүхдүүдээ Молехийн гал дээгүүр харайлгадаг. (хх 277.2)XX 295.3

    Хүүхдийнхээ Тааллыг Олохын Тулд Бурханыг Үл Хүндэтгэх нь.—Эцэг эхчүүд итгэл бишрэлгүй хүүхдийнхээ хүсэл мөрөөдөлд буун өгч, дэлхий дахинд таалагдахад тус болохын тулд мөнгө, эд зүйлсээр тусламж үзүүлдэг. (хх 277.3)XX 296.1

    Дээр өгүүлсэн эцэг эхчүүд Бурханы өмнө ямар тайлан тавих бол! Тэд Бурханыг үл хүндэтгэн, дуулгаваргүй хүүхдэдээ бүх төрлийн хүндэтгэлийг үзүүлдэг. Ингэснээр тэдний өмнө буруутгаж байсан зарчим болох зугаа цэнгэлийн үүдийг нээж өгдөг. Тэд хүүхдүүдээ дэлхийн зүйлсээр дамжуулан өөртөө татахын тулд хөзөр тоглох, бүжиглэн цэнгэлдэх найр, цэнгээнт бүжигт дурлахыг зөвшөөрсөн. Тэд хүүхдэдээ хамгийн ихээр нөлөөлөх ёстой, жинхэнэ Христэд итгэх итгэлийг гэрчлэх цаг үеэдээ Елитэй адил Бурханыг үл хүндэтгэн, Түүний тушаалуудыг үл тоомсорлож, хүүхдэдээ таалагдаж, анхаарлыг нь татахын тулд өөрсөд дээрээ Бурханы хараалыг буулгасан. Гэвч өнгөц дүр төрх төдий итгэл бишрэл үхэл нүүрлэх үед ямар ч үнэ цэнэгүй байх болно. Баярын мэдээ түгээгч зарим үйлчлэгчид дээрхтэй адил өнгөц итгэл бишрэлийг хүлээн зөвшөөрч болох боловч, эцэг эхчүүд алдрын титмээ орхин үнэ цэнэгүй бургасны мөчрөөр хийсэн титмийг авсан болохоо ухаарах болно. Бурхан эцэг эхчүүдэд үүргээ бүрэн ухамсарлахад тус үзүүлдэг! (хх 278.1)XX 296.2

    Хүүхдүүдээ Ямар Байлгахыг Хүснэ Түүнийгээ Өөрөө Хэрэгжүүл.—Та хүүхдээ ямар байлгахыг хүснэ түүнийгээ өөрөө хэрэгжүүлээрэй. Эцэг эхчүүд тушаал болон жишээгээрээ өөрийгөө хүүхдүүдээрээ дамжуулан хувилдаг. Үл нийцэх, уур бухимдалтай, эелдэг бус зан авир, үгс хүүхдэд нөлөө болж, энэ нь хүүхдэд уламжлагдан, эцэг эхийн шийдвэрлээгүй энэхүү зан чанарын доголдол үе үеийн туршид тэдний эсрэг буруу мэдээллийг түгээсээр байдаг. (хх 278.2)XX 296.3