Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    VI Хэсэг - Бодит Ёс Зүйн Сургамжууд

    Хорьдугаар Бүлэг - Тусч Зан

    Хүүхдэд Тусч Байхыг Сурга.— Гэрийн сургуульд хүүхдүүд өдөр бүр гэр орны ажилд хэрхэн оролцох ёстойгоо заалгадаг байх ёстой. Эх хүн тэднийг бага байгаа дээр нь өдөр бүр хийх энгийн ажил өгөх хэрэгтэй. Хэдийгээр хэрхэн ажил хийхийг заах нь өөрөө хийхээс илүү цаг шаардах боловч хүүхдийнхээ зан чанарын суурийг тусч зантай болгох ёстой гэдгээ санах хэрэгтэй. Эх хүн гэр орон бол өөрийнх нь удирдах багшийн үүргийг хэрэгжүүлж буй СУРГУУЛЬ гэдгийг санаг. Эцэг эхийн үүрэг бол хүүхдүүддээ гэрийн ажлыг хэрхэн шаламгай, чадварлаг хийхийг заах юм. Тэдэнд гэрийнхээ ачаанаас үүрэхийг аль болох эртхэн заах хэрэгтэй. Хөвгүүд, охид бага наснаасаа гэр бүлийнхээ аж ахуйд ухаалгаар туслан, хүнд илүү хүнд ачааг үүрч сурах учиртай. (хх 119.1)XX 125.1

    Гэнэн Томоогүй Алдааг Бүү Дөвийлгө.—Мянга мянга хүүхдүүд гэртээ бага хэмжээнд ч сургагдахгүй өсөж байна. Ээжүүд «Хүүхдээ сургах нь дэндүү хэцүү юм. Алив би өөрөө хийчихье. Чи садаа болоод байна” гэж хэлдэг. (хх 119.2)XX 125.2

    Эх хүн орон гэрийн ажилд тусалж эхлэхээсээ өмнө өчүүхэн, аар саархан зүйлсийг хийж сурах шаардлагатай байсан гэдгээ эх нь мартсан юм байхдаа? Хүүхдүүдийг бага багаар сургахаас төвөгшөөх нь буруу. Хүүхдүүдтэйгээ хамт гэр орны ажлаа хий. Ажлыг хийх талаар асууж шалгаах юм бол тэвчээртэй, тайван хариул. Бяцхан хүүхдүүддээ ямар нэгэн хийх юм өгч, тусалж байгаадаа баяртай байх боломжоор ханга. (хх 119.3)XX 125.3

    Зөв юм хийх гэж оролдож байгаа хүүхдээ няцааж болохгүй. Хэрэв тэд алдаа гаргаж, санаандгүй эвдрэл гэмтэл гарах юм бол бүү зэмлэ. Хүүхэд ахуй насанд нь таны өгч буй боловсролоос тэдний бүх ирээдүй шалтгаална. Тэд биеийн болоод оюуны бүх авъяас чадвараа ашиглаж байх ёстой бөгөөд энэ бүхэн Эзэний өмч учраас эдгээр нь, Түүний үйлчлэлд зориулагдах ёстой гэдгийг заа. Эзэн эдгээр хүүхдүүдийн заримд нь эртнээс хүслээ мэдүүлж өгдөг. Эцэг эхчүүд болон багш нар хүүхдүүдээ Бурханы өгсөн чадваруудыг эртнээс хөгжүүлэхийг заагтун. (хх 119.4)XX 126.1

    Хүүхдээ Гэрийн Ажилд Туслуул.—Үр хүүхдүүдийнхээ амьдралыг тааламжтай байлгахын тулд, дуулгавартай, тусч байдалд сурган өөрөө том ачаа үүрч, тэдэнд жижиг ачаа үүрүүл. Тэднийг ажил хөдөлмөрт сурга, тэгвэл дайсан оюун ухааныг нь бузар муу ажлын талбар болгохгүй. Хүүхдүүддээ энэ амьдрал болон ирэх амьдралд тэнцэхүйц хэрэгтэй хүмүүс болгоход бэлтгэн бодож эргэцүүлэх, мөн хийж бүтээх ямар нэгэн зүйлсийг байнга өгч байгаарай. (хх 120.1)XX 126.2

    Хүүхдүүд бага балчираасаа гэр бүлийн ажил үүргээс оногдсон хувиа үүрдэгээр сургагдах хэрэгтэй. Тэд өөрсдөө ажил үүргээ ухамсарладагаар сургагдах хэрэгтэй. Тэдэнд мөн ажлаа шаламгай, нямбай хийхийг зааж өг. Ийм хүмүүжил нь ирээдүйн олон жилийн амьдралд хамгийн хэрэгтэй зүйл нь болох болно. (хх 120.2)XX 126.3

    Өрхийн гишүүн бүхэн бусдын өмнө хүлээх үүргээ ухамсарлах ёстой. Зургаа болон түүнээс дээш насны бүх хүүхдүүд амьдралын ачаанаас чадах чинээгээрээ үүрэлцэх ёстойг ойлгуул. (хх 120.3)XX 126.4

    Таашаал, Туршлагын Эх Булаг.—Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ бага балчираас нь зөв сургамж өгч байх нь юутай чухал вэ. Мөн тэдэнд «Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан Эзэний чамд өгсөн газар дээр чи урт наслах болно” гэсэн тушаалыг дагахыг заах ёстой. Тэгвэл хүүхдүүд өсөж том болоод эцэг эхийнхээ хайр халамжинд талархах болно. Тэд эцэг эхдээ туслахаас хамгийн их таашаалыг авах болно. (хх 120.4)XX 126.5

    Хамгийн Эгэл Жирийн Ажил Хүртэл Сэтгэл Татам Байж Болдог.—Хэрэв хүүхдүүдэд өдөр бүрийн эгэл жирийн ажил үүргийг Эзэний төлөвлөсөн зам бөгөөд итгэлтэй, үр бүтээлтэй үйлчлэлийн төлөө сургагдаж буй сургуулийн хичээлүүд гэж зааж өгөх юм бол хийж байгаа үйлдэл бүр юутай сайхан, эрхэм санагдах бол. Аливаа зүйлийг Эзэний төлөө гэсэн сэтгэлээр хийх нь хамгийн эгэл жирийн ажлыг сэтгэл татам болгож дэлхий дээр байгаа ажилчдыг тэнгэрийн Бурханы хүслийг гүйцэлдүүлэгч ариун бүтээлүүдтэй холбож өгдөг. Бид байгаа газар бүртээ оногдсон үүргээ аль болох өндөрт байгаа тэнгэр элч нартай адил итгэмжтэйгээр хийж гүйцэтгэх ёстой. (хх 121.1)XX 127.1