Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Хорин Хоёрдугаар Бүлэг - Тууштай Шаргуу Байх

    Ажлаа Дуусгахын Сэтгэл Ханамж.—Хүүхдүүд ихэнхдээ ямар нэгэн ажлыг эрч хүчтэй эхэлдэг. Гэвч удалгүй шантарч, залхаж эхэлдэг бөгөөд ажлаа сольж, өөр зүйл хийхийг хүсдэг. Ийнхүү олон ажил сольсоны эцэст сэтгэлээр унаж, ажлаа орхидог. Тэд нэг ажлаас нөгөө ажил руу шилжсэнээр ч алиныг нь ч бүрэн гүйцэд хийдэггүй. Ингэх нь тэдний төлөвшиж буй оюун ухааныг тэвчээртэй болгон дасгалжуулах боломжгүй болгодог тул хүүхдүүд нэг дор олон ажилд гар оролцож болохгүй. Цагаа олсон урмын хэдхэн үг эсвэл багахан туслалцаа хүүхдүүдэд саад бэрхшээлээ даван туулж сэтгэлээр унахгүй байхад туслах болно. Тэд эхэлсэн ажил нь бүрэн дууссаныг үзээд сэтгэл ханамжийг мэдрээд улам шаргуу ажиллах урам зоригийг нэмж өгдөг. (XX 128.1)XX 135.1

    Урмын үг, бага зэрэг туслалцаа дутсанаас болж олон хүүхдийн зүрх нь үхэж, хийж байгаа зүйлсээ байнга сольдог. Тэгээд тэд энэхүү эмгэнэлт сул талаа насан туршдаа гаргах болно. Тэд сэтгэлээр унам нөхцөл байдалд хүртэл тууштай байхад суралцаагүй учир юу ч хийсэн амжилт гаргаж чадахгүй. Тиймээс бага балчир насандаа зөв дэглэмд суралцаагүй учир тэдний насан туршийн амьдрал бүтэлгүй байх болно. Бага залуу, хүүхэд насанд олж авсан хүмүүжил насан туршийн ажил хөдөлмөрт нөлөөлдөг бөгөөд тэдний итгэл бишрэлийн амьдралд ч энэ нь нөлөө үзүүлдэг. (хх 128.2) XX 135.2

    Залхуу Хойрго Зан Хожмын Амьдралд Гай Болдог.— Эрхэлж, үйлчлүүлж өссөн хүүхэд бусдын халамжийг байнга шаардаж байдаг бөгөөд хэрэв хүссэнийг нь өгөхгүй бол тэд сэтгэлээр унаж, урам хугардаг. Яг ийм дүр зураг тэднийг насан туршид нь дагах бөгөөд тэд бусдаас өөрийг нь таалж, өөрт нь бууж өгөхийг шаардсан, бусдын тусламжаас хараат, хэнд ч нэмэргүй хүмүүс болгох болно. Тэгээд тэд өөрсдийг нь эсэргүүцэх юм бол насанд хүрсэн эрчүүд, бүсгүйчүүд болсон хойноо хүртэл гомдон тунирхах бөгөөд бүх зүйл өөрсдийнх нь санаанд нийцэхгүй байгаад үргэлж гомдоллон, өсөрхөж, насан туршдаа амьдралаа арай ядан гэлдрүүлж, энэ хорвоог элээж ядах болно. (хх 128.3)XX 135.3

    Бүрэн Гүйцэд, Хурдан Шаламгай Зан Чанарыг Хөгжүүл.—Хүүхдүүд эхээсээ нягт нямбай, бүрэн гүйцэд, хурдан шаламгай байдлыг сурдаг. Хагас цагт хийгээд дуусгаж болох ажлыг нэг, хоёр цаг сунжруулан хийхийг хүүхдэд зөвшөөрөх нь түүнийг хойрго зан чанарт сургаж байгаа хэрэг мөн. Ажилсаг, бүрэн гүйцэд зан чанар тэдний өсөж том болсон хойноо зайлшгүй элсэн орох амьдралын их сургуульд ихэд хэрэгтэй болох болно. (хх 129.1)XX 136.1

    Ялангуяа Охидод Зөвлө.— Намайг тавгүйтүүлж, сэтгэлийг минь зовоосон өөр нэгэн асуудал бол охидын хэрэггүй зүйлс ярьж хайран цагаа бардаг, хэл амаа билүүдэх дадал зуршилтай болох байдал юм. Тэднийг ухаангүй хов ярьж байх зуур хийх ажил нь саатдаг. Үүнийг өчүүхэн, санаа тавих шаардлагагүй зүйл мэтээр хүмүүс ойлгодог. Өчүүхэн шалихгүй гэдэг бодлоосоо болж олон хүмүүс мэхлэгддэг. Өчүүхэн зүйлс чухал зүйлстэй тун нарийн холбоотой байдаг. Бурхан хүн төрөлхтний сайн сайханд тустай хязгааргүй өчүүхэн зүйлсийг хүртэл орхигдуулдаггүй. (хх 129.2)XX 136.2

    «Өчүүхэн Зүйлс”-ийн Ач Холбогдол.— Өчүүхэн зүйлсийн ач холбогдлыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Өчүүхэн зүйлс амьдралын гол дэглэмд сургадаг. Эдгээр нь зүрх сэтгэлийг хүмүүжүүлж, тухайн хүний Христийн зан чанарыг дуурайх, эсвэл буг чөтгөрийн зан чанарыг дуурайх эсэхийг шийддэг. Бурхан бидний Есүстэй хамт байж, Түүнээс суралцсан гэдгийг илчлэх оюун бодол, үг, үзэмж хийгээд дадал зуршлуудад суралцахад тусалдаг. (хх 129.3)XX 136.3

    Алдаагаа Ахих Алхам Болго.—Хүүхэд залууст ялан дийлсэн алдаа, дутагдал, бэрхшээл бүхэн өөдлөн дэвжих алхам болж байдгийг заа. Амьдралдаа амьдарсан шиг амьдарсан хүмүүс ингэж л амжилтанд хүрсэн байдаг. (хх 130.1)XX 137.1