Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    VII Хэсэг - Христэд Итгэгч Зан Чанарыг Хөгжүүлэх Нь

    Хорин Тавдугаар Бүлэг - Энгийн Даруу Байдал

    Энгийн Даруу Байдалд Сурга.—Бяцхан хүүхдүүдийг Ьсиргүй энгийн даруу зантай болгон хүмүүжүүл. Тэд өчүүхэн зүйлд сэтгэл ханадаг, тусч, насандаа тохирсон тоглоом наадамтай байх ёстой. Хүүхэд нас бол сургаалт үлгэрт гардаг тариан түрүү бөгөөд түрүү нь өөрийн гэсэн өвөрмөц гоо үзэмжийг агуулдаг. Хүүхдүүдийг хурдан төлөвшүүлэх гэж хүчилж болохгүй, харин хүүхэд насны цовоо, гэнэн занг нь боломжийн хирээр удаан хадгалах хэрэгтэй. Хүүхдийн амьдрал нам гүм, эгэл жирийн байх тусмаа хүүхэд хуурмаг сэтгэлийн хөөрлөөс ангид байж, байгаль дэлхийтэй илүү нийцэж, бие махбодийн болон оюуны чадавх, сүнслэг хүч чадлаар давуу байх болно. (хх 139.1)XX 149.1

    Эцэг эхчүүд гадаад байддаараа энгийн даруу занг хөхүүлэн дэмжиж, үр хүүхдүүдээ хиймэл орчноос холдуулан байгаль дэлхийд ойртуулах ёстой. (хх 139.2)XX 149.2

    Хүүхэд Зангаараа Байгаа Хүүхдүүд Хамгийн Хайр Булаам.— Байгаагаараа байдаг, хүүхэд зан нь эвдрээгүй хүүхдүүд хамгийн хайр татам хүүхдүүд байдаг. Хүүхдүүдэд онцгой анхаарал тавих нь сайн биш. ... Тэдний хөөрхөнийг, хэлж байгаа үг болон хийж буй үйлдлүүдийг дэмий магтах ёсгүй. Мөн тэднийг үнэтэй, моодны хувцсаар хувцаслах хэрэггүй. Энэ нь тэдний бардамналыг өдөөж, найз нөхдийнх нь зүрхэнд атаархлыг төрүүлдэг. Хүүхдүүдэд гадаад үзэмж бол жинхэнэ чимэг биш гэдийг заа. «Та нарын үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт чимэглэл чинь зөвхөн гадна талын үзэмж бүү байг. Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сэтгэлийн мөхөшгүй чанараар чимэглэ. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой” 1 Петр 3:3,4. (XX 139.3)XX 149.3

    Хайр Татах Жинхэнэ Хүч.—Эмэгтэй хүний хайр татах жинхэнэ хүч бол зөвхөн өнгө зүсний үзэсгэлэн гоо бус, эзэмшсэн мэдлэг чадварт бус, харин дөлгөөн, даруу, тэвчээртэй, өгөөмөр, эелдэг зан чанар болон бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлд оршдогийг охидод зааж сургах ёстой. Тэдэнд ямар нэгэн зорилтын төлөө ажиллаж, суралцах, ямар нэгэн зорилгын төлөө амьдрах, мөн Бурханд итгэн, Түүнээс эмээх хийгээд эцэг эхээ хүндэтгэхийг заах хэрэгтэй. Тэгвэл тэд нас ахих тусмаа цэвэр зүрх сэтгэлтэй, биеэ даасан, хайр булаам болон өсөж торнино. Ийм эмэгтэйг уруу татах ямар ч боломж байхгүй. Тэрээр тун олон хүмүүсийн амьдралд сүйрэл авчирсан ямар ч уруу татлага, сорилтуудыг даван гарах болно. (хх 140.1)XX 150.1

    Хийрхийллийн Үр.— Ихэнх айлын хүүхдүүдийн зүрхэнд хийрхийлэл болон хувиа хичээх зангийн үр дүн нялх байхад төлөвшүүлэгдсэн байдаг. Тэдний өхөөрдөм бяцхан шулганаа, үйлдэл болгоныг нүүрэн дээр магтан, сайшааж, бусдад бахархан ярьдаг. Бяцхан хүүхдүүд үүнийг анзаарч, өөрсдийгөө чухалчлан үзэж, яриан дундуур ордог, гөжүүд, хор шартай хүүхдүүд болж хүмүүждэг. Тэднийг эрхлүүлж, хоосон магтах нь тэдний хийрхийлэл болоод гөжүүд занг дэвэргэж, айлын бага хүүхэд гэр бүлээ болон, эцэг эхээ хүртэл захирч эхэлдэг. (хх 140.2)XX 150.2

    Ийм байдлаар төлөвшүүлсэн зан чанарыг хүүхэд өсөж том болсон хойноо засах боломжгүй. Энэ нь түүнтэй хамт өсөж томордог бөгөөд, бяцхан хүүхэд байхад нь өхөөрдөм харагддаг байсан зүйлс насанд хүрсэн залуу, бүсгүй болсон хойно жигшүүртэй, бузар харагддаг. Тэд найз нөхдөө захирахыг хичээж, хүслийг нь гүйцээхээс татгалзсан хүн бүхнийг өөрсдийг нь гутаан, доромжилж байна гэж ойлгодог. Учир нь тэд бага байхдаа амьдралын хатуу, хөтүүг даван туулахад зайлшгүй шаардлагатай өөрийгөө үгүйсгэх зан чанарт суралцахын оронд хэтэрхий эрхэлсэнээс ийм байдалд хүрчээ. (хх 140.3)XX 150.3

    Магтаалд Дурлах Явдлыг Бүү Дэмж.—Хүүхдүүдэд талархал, өр зөөлөн сэтгэл хийгээд урамшуулал хэрэгтэй байдаг боловч магтаалд дурлах сэтгэлийг төрүүлэхгүйн тулд болгоомжтой хандах хэрэгтэй. ... Хүүхдээ жинхэнэ өв тэгш зан чанартай болгон хүмүүжүүлж, амжилтанд хүргэхийг хүсдэг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч хувиа бодсон зан чанарыг өөгшүүлж болохгүй. Тэрээр хүүхэддээ ур дүй, авъяас чадвараараа бахархах хүслийг төрүүлэх ёсгүй. Өөрөөсөө илүү дээд Нэгэнд анхаардаг хүн даруу байх боловч, гадаад үзэмж эсвэл хүний сүр хүчинд дарагдаж, гундахааргүй нэр төртэй байх болно. (хх 141.1)XX 151.1

    Идэж Уух, Өмсөж Зүүхээ Энгийн Даруу Байлга.— Эцэг эхчүүдэд үр хүүхдээ сургахдаа тэднийг гэр орны ажилд тусалдаг, ердийн, энгийн хоол болон бага үнэтэй цэвэрхэн хувцсанд сэтгэл хангалуун байдаг болгон хүмүүжүүлэх ариун үүрэг бий. (хх 140.2)XX 151.2

    Ээ, эцэг эхчүүд Бурханы өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлдаг ч болоосой! Тэгвэл нийгэм яаж өөрчлөгдөх бол оо! Хүүхдүүдийг магтаж, энхрийлэн эрхлүүлэхгүй бас хувцсаар гангалсан дэмий хүүхдүүд болгохгүй л байхсан даа. (хх 140.3)XX 151.3

    Энгийн Даруу Зан Болон Итгэлийг Заа.— Бид хүүхдүүддээ энгийн даруу зан чанар хийгээд итгэлийг заах ёстой. Бид тэдэнд Бүтээгч Эзэнээ хайрлан, эмээж, дуулгавартай дагахыг заах хэрэгтэй. Амьдралын төлөвлөгөө, зорилт бүхэн Түүний алдрын төлөө байж, Түүний хайр аливаа үйлдэл бүхний шалтгаан байх ёстой. (хх 140.4)XX 151.4

    Христ Бидний Үлгэр Дууриалал.— Бидний Аврагч Есүс дэлхий дээр хааны сүр хүчтэй алхаж байсан боловч зүрх сэтгэл нь даруу, дөлгөөн байлаа. Тэрээр баяр хөөр, итгэл найдвар хийгээд урам зориг дүүрэн байсан тул очсон айл бүртээ гэрэл гэгээ, ивээл ерөөл болдог байлаа. Бид Бурханы ямар ч эрдэнээс идүүд үздэг даруу, дөлгөөн занг үл хайхрах атлаа орон гэрээ чимэх гэж олоход бэрх зүйлсийн араас хөөцөлдөн зүрхээ зовоохоо болих юм бол хичнээн сэтгэл хангалуун байх бол. Энгийн даруу зан хийгээд жинхэнэ хайр халамж хамгийн дорд гэр оромжийг ч даваажин болгох чадалтай. Асуудлыг амар тайван, сэтгэл хангалуун орхин явснаас үл ойлголцол бүхнийг баяр хөөртөйгөөр даван туулах нь илүү дээр. (хх 140.5)XX 151.5