Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Жаран Дөрөвдүгээр Бүлэг - Гэр Бүл Болон Тэвчээртэй Холбоотой Дайн Тулаан

    ТЬвчээргүй Байдал Хэрээс Хэтэрч Байна.—Тэвчээргүй байдал хүчтэйгээр түгсээр байна. Гэм нүгэл үнэн болон зөв шударгыг эсэргүүцэж буй агуу том хана хэрэм мэтээр бүх талаас түрж байна. Үл тоомсорлох, бузар муу хүслээс үүсэж буй нийгмийн самуурал, алдаа дутагдал сүм болон дэлхий дахинд хэний ч үл мэдэх, асуудал, зовлон бэрхшээл сүүдрээ тусгасаар байна. Залуучуудын дунд буй доройтол багасахын оронд улам нэмэгдсээр. Энэхүү хоосон бузар мууг зөвхөн чин сэтгэлийн, тууштай хичээл зүтгэлээр л зайлуулах боломжтой. Хэрцгий, үхүүлэх увдис хүчтэй ашиг сонирхол болон хоолны дуршил, бузар муу зуршил болон ариун бус хүсэл хүчтэй байсаар байх ба зөвхөн зарчимч хүмүүс л энэхүү тэмцэлд ялалт байгуулж чадна. (ХХ 401.1)XX 429.1

    Тэвчээргүй байддыг хянах гэж хичээх боловч өсөн нэмэгдсээр байна. Бид тэвчээргүй байдлын өсөлтийг сааруулж, уналтанд орогсдыг босгож, дорой нэгнийг уруу таталтаас хамгаалах үйл хэргээ хэтрүүлэн хэрэгжүүлэх боломжгүй юм. Сул дорой, мөхөс гараараа бид юу ч хийж чадахгүй ч бидэнд ялагдашгүй Туслагч бий. Христийн гар хүн төрөлхтний хамгийн гүн гүнзгий зовлон, доройтолд хүрч чаддаг гэдгийг мартаж болохгүй. Тэрээр тэвчээргүй байдал хэмээх аймшигтай чөтгөрийг ялан дийлэхэд тусламж үзүүлдэг. (ХХ 401.2)XX 429.2

    Бузар Муугаас Бүрэн Хөндийрөх нь Чухал.—Тэвчээргүй байдлын хүчнээс хамгаалагдах цорын ганц арга бол дарс, map айраг, хүчтэй ундаануудаас бүрмөсөн татгалзахад оршино. Бид хүүхдүүддээ эр хүн шиг байхыг хүсэж байгаа бол эдгээр бузар муугаас хол байх ёстой гэж заах хэрэгтэй. Бурхан жинхэнэ эр хүн юунаас бүрэлдсэн байдгийг харуулсан. Ялалт байгуулагсад өндөрт өргөмжлөгдөх ба тэдний нэр амийн номноос арчигдахгүй. (XX 401.3)XX 429.3

    Эцэг эхчүүд тэвчээргүй байдлаас шалтгаалан үүсдэг гэмт хэрэг, зовлонгоос хамгаалахын тулд хичээл зүтгэл, тууштай байдал, амьдралын өнгөц ёс заншилд үл нийцүүлсэн зан чанараар хүүхдүүдийнхээ эргэн тойронд ёс зүйн хүчтэй хамгаалалтуудыг босгох хэрэгтэй. Багаас нь засаж залруулж болох хүүхдийн дураараа байх хүсэл, бузар муу зан авирыг зөнд нь орхиж болохгүй, харин ч анхааралтай төлөвшүүлж, зөвийн талд зогсох, өөрчлөгдөн шинэчлэгдэх, бузар муугаас татгалзахад сургах хэрэгтэй. Тэгснээр тэд чин шударга өөрчлөлт шинэчлэлийг эсэргүүцэгч бүх төрлийн хямралд эсэргүүцлийн шуургыг эсэргүүцэх ёс зүйн төлөвшилтэй байх юм. (ХХ 402.1)XX 430.1

    Тэвчээргүй Байдал Ихэвчлэн Гэр Бүлээс Эхэлдэг.— Манай улс оронд тэвчээргүй байдлыг таягдан хаяхын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргаж байна. Гэвч энэ нь нас бие гүйцсэн арсланг дарж, гинжлэх гэж байгаа мэт хүнд даалгавар байна. Хэрэв энэ бүх хичээл зүтгэлийн тал хэсгийг нь эцэг эхчүүдэд хүүхдийн зан чанар, зуршлыг төлөвшүүлэхэд зориулсан бол одоогийн нөхцөл байдал хэдэн мянга дахин илүү байх байсан. Тэвчээргүй байдлыг эсэргүүцэж байгаа дайчин бүр Бурханы тусламжийг авах болтугай. Бид тэднийг эсэргүүцэж буй бузар мууг гүн гүнзгий судалж, өөрчлөлт шинэчлэлтийг тууштайгаар, бүрэн дүүрэн хийхийг хүсэж байна. (хх 402.2)XX 430.2

    Бид тэвчээргүй байдлын үндсийг тасдахын тулд энэ нь архи, тамхи хэрэглэхээс татгалзахаас илүү өргөн хүрээтэй асуудал болохыг ойлгох хэрэгтэй. Гар хумхих, зорилгогүй, бузар муутай байнга нөхөрлөх зэргүүд уруу татагдах нөхцлийг бүрэлдүүлдэг. Тэвчээргүй байдал ихэвчлэн тэвчээртэй байх зарчмыг хатуу хэрэгжүүлдэг гэж хэлж буй айл гэрийн хоолны ширээнээс эхэлдэг. Хоол боловсруулах эрхтэнд саад болж буй, мэдрэмжийг хэрэгцээгүйгээр өдөөж буй ямар нэгэн зүйл бие эрхтнийг сулруулж, оюун ухаан болон бие махбодийн эрч хүчийн тэнцвэрийг алдуулж, бие махбодийг удирдах оюун ухааныг сулруулж, тэвчээргүй байхад нөлөөлдөг. Олон чадварлаг залуучуудын доройтол зрүүл бус хоол хүнснээс үүссэн шалтгааныг хооллох бузар хүслээс олж харж болно.(хх 402.3)XX 430.3

    Америкчууд ихэнхдээ ширээгээ архичдыг бэлдэж байгаа мэтээр засаж байна. Олон хүмүүс хооллох дур хүсэлдээ удирдуулсаар. Хэт олон удаа, эрүүл бус хоол хүнс идэх хүсэлдээ захируулж байгаа хүн хоолны дуршлаа эсэргүүцэх хүчээ сулруулж, оронд нь буруу хооллох хүслээ хүчирхэгжүүлснээр буруу хооллох зуршлаа өдөөж байна. (XX 403.1)XX 431.1

    Цай, Кофены Үзүүлэх Нөлөө.— Гэр бүлд тэвчээргүй занг хөгжүүлснээр хоол боловсруулах эрхтэн сульдаж, жирийн хоол хүнс хооллох дур хүслийг хангахаа больдог. Ийнхүү эрүүл бус нөхцөл байдал үүсэн бий болж, хүслийг өдөөхүйц хоол хүнсийг хүсэж эхэлдэг. Цай, кофе үүнд шууд нөлөөлдөг. Эдгээр хорыг хэрэглэснээр мэдрэлийн тогтолцоо өдөөгддөг ба зарим тохиолдолд хэсэг зуур оюун ухааны чадвар өсөн нэмэгдэж, дүрслэн бодох чадвар улам сайжирсан мэт санагддаг. Цай, кофе дээрх өгүүлсэн нааштай үр дүнг бий болгосон мэт санагддаг учир олон хүмүүс үүнийг хэрэглэх хэрэгтэй юм байна гэж боддог. Гэвч энэ бүхэнд сөрөг үр дагавар оршдог. Мэдрэлийн тогтолцоо ирээдүйд ашиглах эрч хүчээ одоо хэрэглэж эхэлдэг. Түр зуурын энэхүү сэргэлт удалгүй хямрах нөлөөг араасаа дагуулдаг. Цай, кофеноос мэдэрсэн гэнэтийн тайвшрал, эрч хүч мэдрэлийн тогтолцоог хөөрөл ба энэ нь яваандаа бие эрхтэнд муу нөлөөг үзүүлдэг. (хх 403.2)XX 431.2

    Тамхи Бол Аажмаар Үхүүлэх Хор.—Тамхи татах зуршил мэдрэлийн тогтолцоонд архинаас илүү хүчтэйгээр нөлөөлдөг. Тамхи татдаг хүн хорт зуршлаас илүү хүчтэйгээр боолчлогдож, ялан дийлэхэд маш хэцүү зуршлыг үүсгэдэг. Бие махбодь болон оюун ухаан тамхи хэрэглэснээр спиртний төрлийн ундаа хэрэглэснээс илүү хорддог. Тамхи бол аажмаар, удаан хугацаанд үхүүлдэг хор. (хх 403.3)XX 431.3

    Тамхи ... уураг тархинд нөлөөлж, мэдрэмжийг мохоож, үхүүлдэг. Ингэснээр оюун ухаан сүнслэг үнэн, тэр тусмаа бузар муу хүслийг засаж залруулах үнэнийг зөвөөр ойлгож хүлээн авахаа болиход нөлөөлдөг. Тамхи хэрэглэдэг хүн Бурханы өмнө ямар ч нөхцөлд зөв шударгад тооцогдохгүй. Хүмүүс энэ бузар зуршлыг хэрэгжүүлснээр Бурханы өмч болох бие махбодь, сүнслэг байдлаараа Түүнийг алдаршуулах боломжгүй байх болно.(хх 404.1)XX 432.1

    Тамхи оюун ухааныг сульдуулж, эмзэг, нарийн мэдрэмжүүдийг үхүүлдэг. Тамхи хүчтэй ундаа уух хүсэл болон архинд донтох үндэс суурийг тавьж өгдөг. (хх 404.2)XX 432.2

    Өдөөгч, Мансууруулах Бодисын Нөлөө.— Өдөөгч, мансууруулах бодис бие махбодийн эрч хүчийг сулруулж, бие махбодийн болон оюун ухаанд нөлөөлөх сайн нөлөөнд саад учруулдаг. Өдөөгч бодис хэсэг зуур эрч хүчийг сэргээж, бие болон оюун ухааныг эрчимжүүлдэг ч, хүч нөлөөгөө алдах үедээ оюун ухаан болон биеийг урьдынхаас илүү дорд байдалд оруулдаг. Хортой ундаа болон тамхи хүн төрөлхтний хамгийн аймшигтай хараал болон хувирсан. Энэ нь зөвхөн биеийг сулруулаад зогсохгүй, оюун ухааныг самууруулж, ёс суртахууныг бузартуулдаг. Бодож тунгаах чадвараа алдсан хүн амьтан, араатны хүслийг хэрэгжүүлдэг. Эдгээр хорыг хэр тогтмол хэрэглэнэ төдий чинээ тухайн хүний ухамсар догшин хэрцгий болно.(хх 404.З)XX 432.3

    Хүүхдүүдэд Өдөөгч Бодисыг Үзэн Ядахыг Зааж Сургаарай.—Хүүхдүүддээ өдөөгч бодисыг үзэн ядахыг зааж сургаарай. Ямар олон хүмүүс эдгээр бодисыг хэрэглэх зуршил, хүслийг төлөвшүүлсээр байна вэ! (ХХ 404.4)XX 432.4

    Бурхан эцэг эхчүүдэд хүүхдээ буруу хооллох дур хүсэл болон өдөөгч бодис болон мансууруулах бодисоос хамгаалахыг уриалсан. Христэд итгэгч эцэг эхчүүд хоол хүнс бэлтгэхдээ хэт их чихэр, амтлагчийг хольж болохгүй. Тэд ходоодоо буруу зуршлаар дарамтлахаас хамгаалж сурах хэрэгтэй. (хх 405.1)XX 433.1

    Өнөөгийн хурдан хэмнэлтэй цаг үед ходоодыг бага өдөөх хоол хэрэглэх нь илүү дээр. Бүх зүйлсэд тэвчээртэй хандаж, буруу хооллох хүслээ хязгаарлах нь цорын ганц аюулгүй арга зам юм. (ХХ 405.2)XX 433.2

    Эцэг Эхчүүдэд Өгөх Уриалга.— Эцэг эхчүүд хүүхдүүддээ буруу хооллох, хүсэлдээ захирагдах хандлагыг өвлүүлж өгөх боломжтой. Энэ нь хүүхдийг тэвчээртэй, ариун, зөв шударга зуршилтай болгон хүмүүжүүлэхэд ихээхэн саад бэрхшээлийг үүсгэн бий болгодог. Эрүүл хоол хүнс болон өдөөгч, мансууруулах бодисыг хэрэглэх хүслийг эцэг эхээс өвлүүлэн өгсөн бол тэд нарт бузар муу хүслийг нь засаж, залруулахын тулд ямар ариун нандин, чухал үүрэг ноогдсон байна вэ! Эцэг эхчүүд аз дутсан үр саддаа хүлээсэн үүргээ итгэлтэйгээр, найдвартайгаар хэрэгжүүлэхийн тулд хэр чин сэтгэлээс, шийдэмгийгээр хандах ёстой вэ! (хх 405.3)XX 433.3

    Амтлах Эрхтэн, Хоолны Дуршлыг Зөв Сургах Хэрэгтэй.— Эцэг эхчүүд амьдрал болон эрүүл мэндийн хуулийг ойлгох шаардлагаа ухамсарлаж, хүүхдүүддээ буруу хандлага, хүсэл суулгах хоол хүнс бэлтгэх болон өөр бусад зуршлуудыг үйлдэхгүй байх хэрэгтэй. Эхчүүд ходоодыг доройтуулахааргүй, мэдрэлийн эрхтний эрч хүчийг тэнцвэргүй болгохооргүй хамгийн энгийн, эрүүл хоолыг бэлтгэх хэрэгтэй ба бэлдэж байгаа хоол хүнс тань хүүхдүүддээ зааж сургаж байгаа зааврыг эсэргүүцсэн мэт байж болохгүй. Ийм хоол хүнс нэг бол ходоодыг сульдуулж, нэг бол хүчирхэгжүүлдэг ба Бурханы мах цусны маань тасархай болгосон хүүхдүүдийн бие махбодь, ёс зүйн эрүүл мэндийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг байх ёстой. (хх 405.4)XX 433.4

    Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ бие махбодь, ёс зүйг хамгаалах, мэдрэлийн тогтолцоог тэнцвэртэй байлгах, зүрх сэтгэл нь ямар ч асуудалгүй байлгахад ямар гайхамшигтай итгэл найдвар өгөгдсөн юм бэ! (ХХ 406.1)XX 434.1

    Эгч дүүс нараа та бүхэн ширээгээ эрүүд, Тэжээааэг хоолоор дүүргэснээр олон хүмүүсийн авралд маш чухал ажил үүргийг хийж гүйцэтгэх болно. Та бүхэн хүүхдүүдийнхээ амтлах эрхтэн, хооллох дур хүслийг зөв төлөвшүүлэхэд цагаа зарцуулж, бүх зүйлсэд тэвчээртэй байж, хүслээ огоорч, бусдад сайн үйлсийг хийхийг нь урамшуулж чадна гэж бодож байна. (хх 406.2)XX 434.2

    Үүргээ Ухаараагүй Эцэг Эхчүүд Хариуцлага Хүлээнэ.— Олон эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрийгөө огоорох зуршлыг тэвчээртэйгээр зааж сургах үүргээ үл тоомсорлож, хүссэнээ идэх хүсэлд нь тушааж байна. Хүүхэд нас ахих тусам буруу хооллох дур хүслээ хангаж, хүслээ дагах нь нэмэгдэх болно. Хүсэлдээ удирдуулж сурсан залуучууд өсөж том болоод буруу хооллох дур хүсэлдээ удирдуулах болон хүсэл мөрөөдлийнхөө боол болно. Тэд нийгэмшиж, өөрсдийн амьдралыг үүсгэхдээ уруу таталтыг эсэргүүцэх чадалгүй байх юм. Буруу хүмүүжлийн бузар үр дүн тамхиндXX 434.3

    донтсон гараа хумхин суугч ... архидан согтуурагчаар илрэн харагдана. ... (XX 406.3)XX 434.4

    Бид Христэд итгэгч эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэвчээр алдах бузар муу уруу татлагад боолчлогдон шаналж байгаа талаар сонсоод, Хэн залуучуудыг маань сурган хүмүүжүүлж байна вэ? Хэн энэхүү буруу хүсэл, буруу хооллох дуршлыг зааж өгөв? Залуучуудыг энэ амьдралдаа ашиг тустай, ирээдүйн диваажинд тэнгэр элч нартай нөхөрлөхөд шаардлагатай зан чанарыг төлөвшүүлэх үүргээ үл тоомсорлов? гэж асуухад хүрдэг.(хх 406.4)XX 434.5

    Жинхэнэ Ажил Гэр Орноос Эхэлдэг.— Гэр орноос жинхэнэ өөрчлөлт эхлэх ёстой. Хүүхэд залуучуудын зан чанарыг төлөвшүүлэх үүргийг хүлээсэн хүмүүст их чухал үүрэг ноогдсон байдаг. Эхчүүд хүүхдүүддээ зөв зуршил, амтыг төлөвшүүлж, ёс зүйн эрч хүч, жинхэнэ ёс зүйн үнэ цэнийг мэдрүүлэх ажлыг голчлон хийх ёстой. Хүүхдүүддээ бусдын санаа бодлоор удирдуулагдаж, буруу нөлөөнд ордоггүй байж, бусдад сайнаар нөлөөлж, уулзаж учирсан болгоноо өндөрт өргөдөг байхыг зааж сургаарай. Тэд нар Бурхантай холбогдох юм бол Түүнээс хүч чадлыг олж, аймшигтай уруу татлагуудыг эсэргүүцэх чадвартай болохыг заагаарай. (хх 407.1)XX 434.6

    Тэвчээр Бол Доог Тохуу Хийх Зүйл Биш.— Олон хүмүүс тэвчээртэй холбоотой бүхнээр доог тохуу хийдэг. Тэд Эзэн идэж, уухтай холбоотой өчүүхэн зүйлсэд анхаарал хандуулдаггүй гэж хэлдэг. Хэрэв Эзэн эдгээрт анхаарал хандуулдаггүй байсан бол Маноагийн эхнэрт үзэгдэж үл тоомсорлож болохгүй чухал зааварчилгааг өгч, чанд сахихыг тушаахгүй байсан. Тэгэхээр Бурхан дээрх зарчмуудад анхаарал хандуулдгийг хангалттай баталгаажуулахгүй байна гэж үү? (хх 407.2)XX 435.1

    Өөрчлөлт Эхээс Эхэлдэг.—Амьдралынхаа зуршлуудыг эх хүн ямар анхааралтайгаар хамгаалж байх талаар Библид зааж сургадаг. (хх 407.3)XX 435.2

    Эх хүн хүүхдээ төрүүлэхээс өмнө өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлсэн байх ёстой. Бурханы тушаалыг итгэлтэйгээр дагасан бол тэвчээргүй байдал түгээмэл байхгүй байх байсан. (ХХ 407.4)XX 435.3

    Еврей эцэг эхчүүдэд өгсөн тэнгэр элчийн зааварчилгаанд зөвхөн эхийн бус харин хүүхдүүдийн зуршлыг зөв төлөвшүүлэн, хүмүүжүүлсэн байх талаар заадаг. Израилийг чөлөөлөх үүрэгтэй байсан Самсон зөвхөн төрөхөөсөө өмнө зөв зуршлыг өвлөн авах ёстой байгаагүй. Самсон амьдралынхаа туршид зөв зуршлыг төлөвшүүлэхэд сургагдаж, багаасаа хатуу тэвчээртэй болох ёстой байв. ... (XX 407.5)XX 435.4

    Еврей хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд өгсөн зааварчилгаанд хүүхдийн бие махбодид сайнаар нөлөөлөх бүхнийг үл тоомсорлож болохгүй гэж заадаг. Хүүхдийн хүмүүжилд чухал биш гэж тооцогдох зүйлс байдаггүй. Бие махбодийн зрүүл мэндэд нөлөөлж байгаа бүх зүйлс оюун ухаан, зан чанарт нөлөөлдөг. (хх 408.1)XX 436.1

    Тэвчээр, хүслээ хянах чадварыг бага нялх байхаас нь зааж сургах хэрэгтэй. Энэхүү ажлын ихэнх хариуцлага эхээс шалтгаалдаг ба эцэг хүн энэ хариуцлагад дэмжлэг үзүүлснээр ихээхэн амжилт гарах нь дамжиггүй. (хх 408.2)XX 436.2

    Гэрийн Ил Зуух, Сургууль Дээр Хичээлээ Үргэлжлүүлэн Заагаарай.— Амьдралын туршид хэрэгжүүлсэн зуршил болон хоолны дуршлыг хаяна гэдэг хамгийн хүнд хэцүү үйл хэрэг гэж тооцогддог. Тэвчээргүй байх бузар муу хүслийг амархан ялан дийлэх боломжгүй. Тэвчээргүй байдал их хүчтэй ба ялан дийлэхэд хүнд байдаг. Тиймээс эцэг эхчүүд тэвчээргүй байдлын бузар мууг ялан дийлэхийн тулд гэр бүлээрээ ил зуухаа тойрон сууж байхдаа бага наснаасаа дагах зарчмуудыг зааж сургаснаар, хүүхдүүдээ амжилт гаргахад итгэл найдвартай болгоно. Эхчүүдээ, Бурханы хүүхдүүдийнхээ зан чанарыг төлөвшүүлж, хөгжүүлж, сургах сайхан боломжийг ашиглан хүүхдүүддээ идэж, уухдаа тэвчээртэй байх зарчмыг зааж сургаснаар та гайхамшигтай үр дүнг мэдэрнэ. (хх 408.3)XX 436.3

    Дээрх зааварчилгаа бүх сургууль, гэр бүлүүдэд заагддаг байх ёстой. Хүүхэд залуучууд архи, тамхи болон бусад хорт бодисууд бие махбодид ямар муу нөлөөг үзүүлж, оюун ухааныг сарниулж, зүрх сэтгэлийг хөнгөмсөг болгодог талаар ойлголттой байх хэрэгтэй. Эдгээрийг хэрэглэдэг хүмүүс бие махбодь, оюун ухаан, ёс зүйгээ бүрэн гүйцэд ашиглах чадваргүйг энгийнээр тайлбарлаж өгөөрэй. (ХХ 408.4) XX 436.4

    Бага Зэргийн Хазайлт Ямар Нөлөө Бий Болгодгийг Энгийнээр Тайлбарла.— Бид бузар муугийн үндсийг тавихаас өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Залуучуудад зөв шударга замаас бага зэрэг гажсан тохиолдолд ямар үр дүн бий болдгийг энгийнээр зааж сургаарай. ... Залуучуудад боолууд бус харин эздүүд байх ёстойг ойлгуулах хэрэгтэй. Бурхан залуучуудын зүрх сэтгэлд орших хаанчлалыг удирдахыг үүрэг болгосон ба залуучууд Диваажингаас томилогдсон хааны үүргийг гүйцэтгэдэг. Дээрх заавруудыг итгэлтэйгээр зааж сургаснаар залуучуудаас илүү өргөн хүрээнд үр дүн нь мэдрэгдэх болно. Үүний үр дүнд сүйрлийн ирмэг дээр байгаа олон мянган эрэгтэй, эмэгтэйчүүдийг аврах юм. (хх 409.1)XX 436.5

    Уруу Таталтыг Эсэргүүцэх Ес Зүйн Эрч Хүчийг Өгөөрэй.—Хүн бүр хувьчлан тэвчээргүй байдлын бузар мууг ялан дийлэх, зөвийг хөхүүлэн дэмжих хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Би дэлхий дээрх эцэг эх бүрийн зүрх сэтгэлийг хайлуулж, ухааруулах үсгийг ашиглах боломжтой болохыг ямар ихээр хүснэ вэ! (ХХ 409.2)XX 437.1

    Эцэг эхчүүд хүүхдүүддээ эрүүл, аз жаргалтай амьдралын үндсийг тавьж өгөх хэрэгтэй. Тэд хүүхдүүдээ уруу татлагыг эсэргүүцэх ёс зүйн эрч хүчтэй, амьдралын асуудлуудыг амжилттайгаар даван гарах хүч чадал, урам зоригтойгоор гэр орноо орхиход бэлтгэж болно. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ амьдралыг Бурханыг хүндэтгэж, дэлхий дахинд ивээл болохуйц зорилго, хүч чадлыг хөгжүүлэхийг заах боломжтой. Тэд хүүхдүүдийнхээ замыг нартай, бүрхэг замаар чиг шулуун байлгаж агуу алдрын оргилд хүргэхэд туслах боломжтой. (хх 409.3)XX 437.2

    Бурхан бид бүгдийг идэж, уух, хувцаслах тал дээр тэвчээртэй байхыг уриалсан. Эцэг эхчүүдээ та бүхэн Бурханы оноосон үүргээ ухаарахгүй гэж үү? Эрүүл мэндийн зарчмыг судалж, хүүхдүүддээ хүслээ огоорох нь цорын ганц аюулаас хамгаалах арга болохыг зааж сургаарай. (хх 409.4)XX 437.3