Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    IX Xэсэг - Зан Чанараа Төлөвшүүлэх Үндсэн Зарчмууд

    Гучин Зургадугаар Бүлэг - Бага Насны Давуу Тал

    Бага Балчир Нас Бол Хамгийн Чухал Үе.—Хүүхдүүдийг бага балчираас нь сургах явдлыг хэт чухалчилна гэж байхгүй. Хүүхдийн амьдралынхаа эхний долоон жилд сурсан сургамжууд зан чанарын төлөвшилтөд хожмын амьдралд сурсан бүх сургамжуудаас илүү нөлөө үзүүлдэг. (XX 193.1)XX 205.1

    Хүүхдийг балчираас зан чанарыг нь тэнгэрийн төлөвлөгөөний дагуу дасгалжуулж, хэвшүүлэх ёстой. Түүний нээгдэж буй оюун ухаанд эрхэмлэх зүйлсийг суулгаж өгөх хэрэгтэй. (хх 193.2)XX 205.2

    Дэлхий хүүхдийн оюун ухаан болон зүрх сэтгэлд тамгаа дарахаас өмнө түүнд зан чанарын зөв төлөвшил олгохын тулд эцэг эхчүүд хүүхдээ нярай байхаас нь сургаж эхлэх хэрэгтэй. (хх 193.3)XX 205.3

    Хамгийн Эмзэг Нас.—Хүүхдийн амьдралын анхны жилүүдэд түүний оюун ухаанд сайн, муугийн нөлөө хамгийн эмзэгээр тусч байдаг. Энэ үед түүний хөгжил цаашдаа зөв зүгт хандах уу эсвэл буруу зүгт хандах уу гэдэг шийдэгддэг. Энэ үед тэд нэг бол тун хэрэггүй мэдээллүүдийг цуглуулж, нөгөө талаар тун бат, нандин мэдлэг хуримтлуулдаг. Оюуны чадавх, бодит мэдлэг бол Офирын алтаар ч худалдан авах боломжгүй эд баялаг юм. Тэдгээрийн үнэ цэнэ алт мөнгөнөөс ч илүү. (хх 193.4)XX 205.4

    Анхны Сургамж Арилах нь Ховор.— Нярай, бага насны хүүхэд залуусын аль аль нь эцэг эхээсээ юм уу, гэр бүлийнхээ хэн нэгнээс тэвчээр алдсан үгийг сонсох ёсгүй. Учир нь тэд амьдралдаа багаасаа төлөвшиж эхэлдэг бөгөөд тэднийг эцэг эх нь өнөөдөр ямар хүн бодгоно, маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргааш тэд тийм л хүн байх болно. Хүүхдийн анхны сургамжууд арилах нь ховор байдаг. (хх 193.5)XX 205.5

    Амьдралын эхний үед зүрх сэтгэлдээ авсан сургамж хожмын амьдралын туршид харагдсаар байдаг. Тэдгээр нь далдлагдаж болох боловч арилах нь тун ховор. (хх 194.1)XX 206.1

    Анхны Гурван Жилд Суурь Тавигддаг.—Эхчүүдээ хүүхдүүдээ амьдралынх нь анхны гурван жилд зөв зохистой хүмүүжүүлэхийг хичээгээрэй. Тэднийг өөрсдийн гэсэн хүсэл, тэмүүлэлтэй болохыг зөвшөөрч болохгүй. Эхчүүд хүүхдийнхээ оюун ухаан нь болох ёстой. Эхний гурван жил бол зулзган мөчрийг хэвшүүлэх жил юм. Эхчүүд энэ хугацаа ямар чухал болохыг ойлгох хэрэгтэй. Энэ хугацаанд хүүхдийн зан чанарын суурь тавигддаг. (хх 194.2)XX 206.2

    Хэрэв хүүхдийн анхны сургамжууд ихэнхдээ буруу байсан бол Христийг бодож, хүүхдүүдийнхээ ирээдүй, мөнхийн сайн сайхны төлөө хийсэн буруу үйлдлээ засахыг хичээ. Хэрэв та нар хүүхдүүддээ өөрийгөө захирах болон дуулгавартай байхыг зааж өгөлгүй гурван нас хүргэсэн бол таны ажил хавьгүй хэцүү болох боловч цаг алдалгүй яг одооноос залруул. (хх 194.3)XX 206.3

    Засаж Залруулах нь Бусдын Боддог Шиг Хэцүү Биш.— Хэрэв хүүхдүүдэд бага балчираас нь дур зоргоороо аашилж болохгүй, хүссэн бүхнийг өгөх албагүй гэдгийг сургаж чадсан бол эцэг эхчүүд ихээхэн зовлон, гунигаас аврагдах байсан юм. Бяцхан хүүхдэд уураа барьж, ааш зангаа хамжааргатай байлгахыг заах нь хүмүүсийн боддогтой адил хэцүү зүйл биш. (хх 194.4)XX 206.4

    Энэ Ажлыг Бүү Хойшлуул.— Олон хүмүүс хүүхдээ том болохоор нь алдааг нь засаж, зөв хүмүүжүүлье гэж бодож хүүхдүүдийнхээ анхны жилүүдэд хүмүүжил олгохоос татгалздаг. Гэвч хүүхдүүдийг тэвэрт байхад энэ ажлыг хийх нь хамгийн тохиромжтой. Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрхлүүлж, инээлгэх болон тэдэнд хатуу ширүүн хандах нь зөв зүйтэй хэрэг огт биш. Бат, шийдэмгий, шулуухан авсан арга хэмжээ хамгийн сайн үр дүнтэй байдаг. (хх 194.5)XX 206.5

    Намайг эцэг эхчүүдэд бага насны хүүхдүүддээ сургаж буй буруу зан араншинг буруутгахад зарим нь огт үл ойшоож, зарим нь «Жаахан хүүхдүүд шүү дээ! Би тэднийг уурлуулж зүрхэлдэггүй юм. Тэд том болохоороо ухаан сууна. Тэд муухай зан гаргахаас ичдэг болно. Ийм жаахан хүүхдүүдтэй хэтэрхий хатуу чанга хандах нь сайн биш. Тэд өсөж өндийхөөрөө худлаа ярих, мэхлэх, залхуурах болон амин хувиа хичээх зангуудаа орхих болно” гэж хэлдэг. Энэ нь асуудлаас зайлсхийх хялбархан арга боловч, Бурханы хүсэлд нийцдэггүй. (хх 195.1)XX 207.1

    Хүүхдүүдийг Булаах Сатаны Оролдлогыг Эсэргүүц.— Эцэг эхчүүдээ, та нар ажлаа хангалттай эрт эхэлж чадсангүй. Та нар хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийн хөрсөнд хамгийн анхны үр цацах боломжийг Сатанд өгчээ. (хх 195.2)XX 207.2

    Та бүхэнд үр хүүхдүүдээ бие даалгахаас өмнө Сатанд алдаж түүний эрхшээлд оруулахгүйн тулд нэг зүйлийг хийх боломжтой. Эхчүүдээ, та нар бяцхан үрсээ харанхуйн хүчнүүдэд эзэмдүүлэхгүйн төлөө хичээх хэрэгтэй. Та нар гэртээ дайсны тугийг мандуулахгүй байхын тулд эрх мэдлээ тогтоо. (хх 195.3)XX 207.3

    Бодит Амьдралд Бэлдэх нь.—Хүүхдээ арван хоёроос арван таван нас хүртлээ хэр хэмжээний зуурдын болон үүрдийн мэдлэгийг олж авсныг хэмжихийн тулд цаг гаргадаг хүмүүс тун ховор байна. Хүүхдүүд анхны жилүүддээ зөвхөн номноос мэдлэг хураагаад зогсохгүй бодит амьдралын ухаанд суралцах хэрэгтэй. Өнгөц мэдлэгээс болж, бодит мэдлэгийг орхигдуулж болохгүй. (ХХ 195.4)XX 207.4

    Наполеоны Өв.— Наполеон Бонапартын зан чанар хүүхэд насны хүмүүжлээс ихээхэн шалтгаалсан. Ухаан муутай багш нар тоглоомон цэргүүд хийж түүнийг дарга болгон тоглуулснаар түүнийг эзлэн түрэмгийлэх хүсэлтэй болгожээ. Энэ нь түүний тэмцэл, цус урсгахаар дүүрсэн амьдралын үндсийг тавьсан. Түүнийг сайн хүн болгож, бяцхан зүрхийг нь Сайн Мэдээний төлөө цохилох сэтгэлээр дүүргэхийн тулд залж чиглүүлсэн бол түүний намтар ямар өөр байх байсан бол. (хх 196.1)XX 207.5

    Гюм, Волтайр Хоёр.— Нэрт шүүмжлэгч Гюм бага залуу насандаа Бурханы Үгэнд үнэнчээр итгэгч байсан гэлцдэг. Тэрээр мэтгэлцэх нийгэмлэгт элсэн орсны дараа Бурханд үл итгэх үзлийг дэмжсэн илтгэл тавих үүрэг хүлээжээ. Тэрээр чин сэтгэлээсээ, уйгагүй судлагаа хийж, улмаар цовоо, сэргэлэн оюун ухаан нь шүүмжлэлийн хөлчүүрхэлд автсан. Түүнээс хойш тэр хуурамч зүйлсэд итгэж, насан туршдаа урвагчийн хар мөртэй амьдарчээ. (хх 196.2)XX 208.1

    Волтайрыг таван настай байхад Бурханд итгэлгүй хандах талаар нэгэн шүлгийг цээжлүүлснээр хор нөлөө нь оюун санаанаас хэзээ ч арилахаа больсон. Тэрээр хүмүүсийг Бурханаас холдуулахад Сатаны хамгийн амжилттай төлөөлөгч болсон. Шүүлтийн үед мянга мянга хүмүүс босож, мөхлийнхөө бурууг үл итгэгч Волтайрт тохох болно. (хх 196.3)XX 208.2

    Залуу хүн бүр бага насандаа төрсөн бодол, сэтгэгдлээр насан туршийнхаа замналыг сонгодог. Бага насанд тогтсон зөв, сайн, хүнлэг зан түүний зан чанарын нэгэн хэсэг болж амьдралынх нь замыг үргэлж тодорхойлдог. Хүүхэд залуучууд сонголтоосоо шалтгаалан ач тустай нэгэн эсвэл алуурчин болдог. Тэд жигшүүрт гэмт хэрэг болон бузар мууг сонгодогтой адил, ариун үйл явдалд өөрсдийгөө зориулж чадах байсан. (хх 196.4)XX 208.3

    Ханнагийн Шагнал.—Эх хүн бүрт үнэлж байршгүй завшаан, хязгааргүй нандин боломжууд байдаг. Эш үзүүлэгч Самуелын эхний гурван жилийн амьдралын туршид эх нь сайн мууг ялгахыг тун сайн сургажээ. Эргэн тойронд байгаа бүхнээр дамжуулан тэрээр хүүдээ Бүтээгчийн тухай бодлыг төрүүлэхийг хичээсэн. Тэрээр хүүгээ Эзэнд зориулна гэсэн амлалтандаа хүрч, өөрийгөө үгүйсгэн байж түүнийг тэргүүн тахилч Елид Бурханы үйлчлэлд бэлдүүлэхээр өгчээ. ... Түүний бага насны хүмүүжил итгэл бишрэлээ амьдралын туршид хадгалахад нь тус болсон. Ханна ямар их баяртай байсан бол! Түүний түүх итгэлийг босгох юутай сайхан гэрчлэл байсан бэ! (хх 197.1)XX 208.4

    Иосефын Оюун Ухааны Хамгаалалт.— Иосефын бага насандаа эцэг Иаковоос авсан Бурханд бат итгэх итгэл, эцэс төгсгөлгүй хайр энэрэл, анхаарал халамжийн талаарх сургамжууд түүнийг хуурамч шүтээн шүтэгчдийн дунд орон цөлөгдөх үед тун их хэрэг болсон юм. Цөвүүн цаг ирэхэд тэрээр сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлсэн. Тэрээр хамгийн хатуу ширүүн сорилтонд орохдоо итгэж сурсан тэнгэрлэг Эцэгтээ хандаж байлаа. Хэрэв Иосеф өөр хүмүүжил, үлгэр дууриаллыг өвлөн авсан бол түүний зан чанараас гийх итгэл бишрэл, цэвэр ариун амьдралын түүх итгэлийн ариун түүхийн хуудаснаа онгодоор хэзээ ч бичигдэхгүй байх байсан биз. Түүний бага насны сургамжууд хатуу сорилт тохиоход зүрх сэтгэлийг нь хамгаалж, түүнийг «Би яаж ийм муухай зүйлс хийж, Бурханыхаа эсрэг нүгэл үйлдэх вэ? » хэмээн хэлэхэд хүргэсэн. (хх 197.2)XX 209.1

    Мэргэн Сургамжийн Үр Жимс.—Харамсалтай нь хүүхдүүд эхийнхээ сул дорой, шийдэмгий бус зан чанарыг тун хурдан тусган авдаг бөгөөд үүнийг далимдуулан уруу татагч оюун ухааныг нь эзэмдэж, тэднийг дур зоргоороо авирлахад хүргэдэг. Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхэд шаардлагатай зан чанарыг хөгжүүлэх юм бол, хэрэв тэд хүүхдүүдэд дагах ёстой дүрэм журмуудыг тодорхой болгож, тэдгээрийг зөрчихийг үл зөвшөөрөх аваас Эзэн тэдэнтэй хамтран ажиллаж, эцэг эх болоод хүүхдүүдийн аль алийг ивээдэг. (хх 197.3)XX 209.2

    Хүүхэд бүхэн багаасаа ёс суртахууныг доройтуулагч нөлөөнд автдаг боловч харамсалтай нь Христэд итгэгч гэж нэрлэгдсэн эцэг эхчүүд өөрсдийн бузар булай үйл явдлуудаа олж харах чадваргүй байдаг. Хүүхдүүдийн бага насанд сургасан буруу зуршил тэдний мөнхийн амь эсвэл мөнхийн үхэлд хүрэх хувь тавиланг тогтоож өгдөг болохыг эцэг эхчүүд ойлгодог ч болоосой. Хүүхдүүд ёс суртахууны хийгээд сүнслэг зүйлсийг хурдан тусгаж авдаг бөгөөд хүүхэд насандаа сайн хүмүүжсэн хүүхдүүд заримдаа алдаж, эндэх явдал гаргадаг ч хэт хол төөрөхгүй. (хх 198.1)XX 209.3