Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Тавин Наймдугаар Бүлэг - Бодит Амьдралын Бэлтгэл

    Бурхан Яагаад Адам, Ева Хоёрт Ажил Даалгасан бэ.— Эзэн Адам Ева хоёрыг бүтээгээд Едений цэцэрлэгт суурынуулахдаа цэцэрлэгийг Өөрт нь зориулан арчлахыг хүссэн. Бурхан тэднийг аз жаргалтай байлгахын тулд ажил хөдөлмөр өгсөн ба хэрэв тийм биш байсан бол Эзэн ийнхүү ажил даалгахгүй байсан. (хх 345.1)XX 371.1

    Эцэг Бурхан дэлхийг бүтээн байгуулахаас өмнө Адам Ева хоёрыг Едений цэцэрлэгт жимсний мод болон ургамал ногоог арчлуулах шийдвэрийг зөвлөлдсөний эцэст гаргасан байсан. Ашиг тустай ажил хөдөлмөр хүнийг бузар муугаас хамгаалах байсан ба дэлхийн түүхийн төгсгөл хүртэл энэхүү зарчим үйлчилсээр байх ёстой байв. (хх 345.2)XX 371.2

    Есүс Төгс Ажилтны Жишээг Үзүүлсэн.—Христ энэ дэлхий дээр амьдарч байхдаа ... гэр орондоо дуулгавартай байж, гэр орны ажилд тусалдаг байсан. Тэрээр мужааны чадварыг эзэмшин, Назарт байсан мужааны өрөөндөө Өөрийн гараар ажиллаж байв. ... Библид Есүсийн талаар, мХүү өсөн том болж, сүнсээр хүчирхэгжиж, мэргэн ухаанаар бялхан дүүрч: Бурханы нигүүлсэл Түүн дээр дүүрэн оршиж байв.м гэж бичдэг. Есүс хүүхэд болон залуу ахуйдаа ажилласнаар оюун ухаан, бие махбодиор хөгжин дэвжсэн. Тэрээр бие махбодийн хүчээ замбараагүй ашигладаг байгаагүй, харин зрүүл саруул байж, дасгал болохуйцаар ашиглаж, бүх талын ажил үйлсэд шилдгээр үйлчлэхийг зорьсон. Тэрээр төгс зан чанартай байсан тул, ажил хийж гүйцэтгэхдээ алдаа дутагдал гаргахыг хүсэж байгаагүй. Тэрээр төгс зан чанартай байсан шигээ төгс ажилчин байв. (хх 345.3)XX 371.3

    Есүс эд зүйлс хийхдээ маш сайн, эд ангийг нь үнэхээр сайн тааруулан, удаан эдэлгээтэйгээр хийдэг байв. (хх 345.4)XX 372.1

    Тэрээр Өдөр Тутам Тэвчээртэйгээр Ажилладаг Байв.— Есүс үлгэр жишээгээрээ хүний амьдралын дорой хэмээн тооцогдох замыг ариусгаж өгсөн. ... Түүний амьдрал хичээнгүй ажил хөдөлмөрөөр удирдуулдаг байсан. Диваажингийн Агуу Нэгэн энгийн ажилчны өмсгөл өмсөн, эгэл жирийн гудамжаар хэрэн алхдаг байлаа. Тэрээр энгийн даруу ажлаа дуусган дов толгод уруу өгсөн, уруудан гэр рүүгээ харьдаг байсан. Түүнийг эцэж ядрах үед тэнгэр элч нар хүчит далавчаараа хамгаалахаар, хүнд хэцүү ажлыг гүйцэтгэхэд хүч чадлыг сэлбэж өгөхөөр илгээгдэж байгаагүй. Гэсэн хэдий ч Есүс өдөр бүр гэр бүлийнхээ хэрэгцээнд нэмэр болохоор явахдаа Галилын эрэг дээр таван мянган өлсгөлөн хүмүүсийг хооллох үеийнх шигээ эрч хүчтэй байсан. (хх 346Л) Есүс хүнд дарамт, бэрхшээл зовлонгоо нимгэлэхийн тулд Бурханлаг хүчээ ашиглаагүй. Тэрээр хүний дүр төрхийг авахдаа хүний бүх л шаналгаа зовлонг давхар үүрч, хүнд хэцүү сорилтуудаас нь өчүүхэн ч болов халгаагүй. Тэрээр тааламжтай уур амьсгалтай гэр бүлд амьдарч, хатуу ширүүн хувцас өмсөж, энгийн дорой хүмүүстэй нийлж, өдөр бүр тэвчээр заан ажилладаг байсан. Түүний жишээ хүмүүс биднийг үр бүтээлтэй байх, ажил хөдөлмөрийг хүндэтгэх ёстойг зааж сургасан. (хх 346.1)XX 372.2

    Есүс олон жилийн туршид хэнд ч танигдаагүй, хүндлэгдээгүй Назарт амьдран суухдаа хүн төрөлхтөнд амьдралын даруу төлөв үүргээ хашиж, Бурхантай ойр дотно байхыг зааж сургахыг хүссэн. Диваажингийн Агуу Нэгэн болох Христ дорой хүний дүрд хувилаад зогсолгүй амьдралын хамгийн хүнд хүчир ачааг үүрч, хамгаас ихээр үзэн ядагддаг ажлыг гүйцэтгэсэн нь тэнгэр элч нарт агуу нууц мэт санагдаж байлаа. Тэрээр бидний нэгэн адил болохын тулд, хүний үр сад болох бидний зовлон шаналал, бэрхшээл, эцэж туйлдсан байдлыг мэдрэхийн тулд эдгээрийг үүрсэн.(хх 346.2)XX 372.3

    Ашиг Тустай Ажиллах Хүсэл Мөрөөдлөө Сэргээ.— Хүүхэд залуучууд өөрсөд болон бусдад ашиг тусаа өгөх, тусламж дэмжлэг үзүүлэхүйц хүмүүс болох дадлага хийх хүсэлтэй болох хэрэгтэй. Оюун ухаан болон зан чанарыг хөгжүүлж, гар хуруугаараа ашиг тустай зүйлсийг бүтээж, амьдралын асуудал бэрхшээлээс үүрэлцэхэд туслахуйц дадлага бие махбодийн эрч хүч болон бүх төрлийн чадваруудыг нэмэгдүүлж өгдөг. Ес зүйтэй ажил хөдөлмөр, сайныг үйлдэх амьдралын зуршил тохирсон шагналаа хүртэх болно. (ХХ 346.4)XX 373.1

    Залуус амьдрал бол чин сэтгэлийн, хариуцлагатай, бусдыг халамжилсан ажил үүрэг хэмээн заалгуулах ёстой. Тэд бодит амьдралтай, ямар ч санаандгүй асуудлыг даван гарч чадахуйц эрэгтэй, эмэгтэйчүүд болон сургагдсан байх хэрэгтэй. Тэд нарийн дэс дараалал, зөв удирдан зохицуулсан ажил хөдөлмөр зөвхөн хүсээгүй бэрхшээлээс хамгаалах бус харин төгс тэнцвэртэй хөгжлийг бий болгоход тус болох зорилготойг заалгасан байх ёстой. (хх 347.1)XX 373.2

    Биеийн Хөдөлмөр Доройтуулдаг Зүйл Биш.— Нийгмийн ихэнх хэсэг ажил хөдөлмөрийг доройтуулдаг гэж буруугаар дүгнэдэг; тийм ч учраас залуу хүмүүс биеийн хүчний бус багш, бичиг цаас эрхэлдэг, худалдаачин, хуульч гэх мэтийн мэргэжил, албан тушаалтай болохын тулд боловсрол эзэмшихийг хичээж байна. Эмэгтэйчүүд гэр орны ажлыг чухал бус гэж бодож байна. Гэр орны ажил үүрэг биеийн хүчний ажил мэт байдаг боловч хэт их хатуу хөтүү биш л бол зрүүл мэндийг сайжруулдаг. Харамсалтай нь залуус багш, бичиг цаас эрхэлдэг, аль эсвэл гадагш гарах шаардлагагүй, биеийн хүч шаардахааргүй худалдаа наймаа хийх сургалтыг илүүд сонирхож байна. (хх 347.2)XX 373.3

    Дэлхий дахин ашиг тустай ажил хөдөлмөр гүйцэтгэх чадваргүй байдлаараа бахархсан залуу эрэгтэй, эмэгтэйчүүдээр дүүрсэн байна. Тэд өөрчлөгдөн шинэчлэгддэггүй, зорилгогүй, цагаа дэмий үрдэг, аз жаргалгүй, сэтгэл ханамжгүй, нийцэлгүй, зарчимгүй болсон байдаг. Ийм зан чанартай хүмүүс нийгэмд ичгүүр, эцэг эхдээ хараал болдог. (хх 347.3)XX 373.4

    Бид ажил хөдөлмөр хэдий ялихгүй, бусдад үйлчилж байгаа мэт харагдсан ч ичиж, санаа зовдог байж болохгүй. Ажил хөдөлмөр хүндэтгэл хүлээхүйц болгодог. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүд уураг тархи болон гар биеэрээ хөдөлмөрлөж байдаг. Хувцас, аяга тавга угааж байгаа хүмүүс уулзалтанд оролцож байгаа хүмүүстэй адил ажил үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэж, итгэл бишрэлээ амьдралаараа харуулж чадаж байдаг. Бид энгийн, жирийн ажил хөдөлмөр эрхэлж байхдаа оюун ухаанаа цэвэр, ариун, өндөрт өргөгдөхүйц бодол санааг тунгаан боддог. (хх 348.1) XX 374.1

    Залуучууд Ажил Хөдөлмөрийн Боол Бус Харин Эзэд нь Байх Естой.—Залуучууд ажил хөдөлмөрийн үнэ хүндийг мэдэрч сурсан байх ёстой. (хх 348.2)XX 374.2

    Биеийн хүчний ажлыг ихэвчлэн сайтар тунгаан бодолгүй, хүсэн мөрөөдөлгүй гүйцэтгэдэг учраас ихээхэн дарамт зовлон хэмээн тооцогддог. Ажлыг хийж гүйцэтгэх шийдвэр гаргаснаар бус харин шаардлага гарсан тохиолдолд гүйцэтгэдэг болсон. Ажилчин ажилдаа зүрх сэтгэлээ зориулдаггүй учир өөрийгөө үнэлдэггүйгээс гадна, бусдын хүндэтгэлийг хүлээдэггүй. Гарын ур чадвар энэхүү алдааг засаж залруулах ёстой. Ажил хөдөлмөр хянамгай, шилдгээр ажилдаа хандах зуршлыг хөгжүүлж өгдөг. Сурагчид эв дүй, эмх цэгцийг суралцаж, цагаа хэмнэж, хөдөлгөөн бүрээ үр ашигтай болгох ёстой. Тэд зөвхөн хамгийн шилдэг арга барилыг заалгах бус харин байнга сайжруулж, төгс төгөлдөр болгох хүсэл мөрөөдлийг заалгах ёстой. Тэдэнд хүний уураг тархи, гар хуруугаар хийж гүйцэтгэж болох хамгийн төгс бүтээлийг бүтээх зорилгыг суулгаж өгөх хэрэгтэй. (XX 348.3)XX 374.3

    Дээрх сургалт залуучуудыг ажил хөдөлмөрийн боол бус харин эзэд болгоно. Мөн хүнд ажилд нухлагдсан нэгний хувь тавиланг хөнгөвчилж, хамгийн дорой хэмээн тооцогдох ажил хөдөлмөрийг ч эрхэмд тооцогдуулна. Ажил хөдөлмөрийг дарамт зовлон гэж үздэг хүн өөрийн боломжоо хүлээн зөвшөөрч чадахгүй байдалд автаж, амьдралаа сайжруулах ямар ч хичээл зүтгэл гаргалгүйгээр ажил хөдөлмөрөө зовлон шаналал болгодог. Энгийн ажил хөдөлмөрийн ашиг тусыг ойлгож ухаарсан хүн итгэлтэйгээр, үр бүтээлтэйгээр ажил хөдөлмөрөө хийж гүйцэтгэснээр ажил хөдөлмөрийн сайн сайхныг болон зугаа цэнгэлийг нь мэдэрдэг. (ХХ 348.4)XX 374.4

    Эд Хөрөнгө Амьдралын Бодит Сургамжаас Хөндийрөх Шалтаг Болж Болохгүй.— Баян чинээлэг эцэг эхчүүд хүүхдэдээ шинжлэх ухааны мэдлэг олгохоос гадна бодит амьдралын аргыг зааж сургах нь чухал болохыг ойлгож мэдэрдэггүй. Тэд хүүхдийнхээ оюун ухаан болон ёс зүйд сайнаар нөлөөлөх, ирээдүйн амьдралдаа ашиг тустай байхыг сургахын тулд ашиг тустай ажил хөдөлмөрт сургагдсан байх ёстойг тэр бүр чухал зүйл гэж бодохгүй байна. Гэтэл энэ чадвар хэрэв хүүхдүүдэд нь азгүй зүйл тохиолдлоо гэхэд тэд нэр хүндээ хадгалан, биеэ даан, гарын ур чадвараа хэрхэн ашиглах боломж олгоно. Хэрэв тэд гарын ур чадвар хэмээх эд хөрөнгийг эзэмшсэн бол нэг доллартай үлдсэн ч хэзээ ч ядуу дорой болохгүй. (хх 349.1)XX 375.1

    Бага задуудаа баян тансаг амьдралтай байсан хүн бүх эд хөрөнгөө алдаж, эцэг эх, ах эгч дүүс нараараа тэжээлгэн амьдрах байдалд орж болох юм. Тиймээс залуу хүн бүр ажилд сургагдаж, амьдралын ямар ч бэрхшээлийг даван гарч сурах нь ямар чухал байна вэ! Эд баялаг охид, хөвгүүдэд тань ашиг тустай ажил хөдөлмөрийг эзэмшүүлж, бодит амьдралд бэлтгэгдэхэд садаа болж байгаа бол эд баялаг тань хараал болж байна гэсэн үг. (хх 349.2)XX 375.2

    Хүүхдүүд Гэр Орны Ажилд Оролцдог Байх Хэрэгтэй.— Итгэл даахуйц эх өөрийгөө хэв загвар хөөцөлдөгч эсвэл гэр орны зарц адил болгодоггүй. Ийм эх хүүхдийн туйлбаргүй байдлыг өхөөрдөж ажил хийхгүй байх шалтгийг нь дөвийлгөдөггүй. Тэрээр хүүхдүүддээ гэр орны ажилд оролцохыг зааж сургаж хүүхдүүдээ бодит амьдралд сургадаг. Хүүхдүүд эхчүүдийнхээ ажилд тусалж, ашиг тустай хөдөлмөр аз жаргалтай байхад чухал нөлөөтэйг зааж сурган, хүүхдүүдээ сул дорой болголгүй харин эрхэм зан чанартай болгодог. Эх хүн охиноо залхуурхад сургаж, гэр орны хүнд ажлаа өөрөө хийж эх өөрийгөө зарц боол адил үл тоомсорлож, ажлаа хийлгүүлж, хүслээрээ байхыг хүүхдэдээ зааж сургадаг гэсэн үг. Эх хүн бүхий л цаг үед нэр хүндээ хамгаалах хэрэгтэй.(хх 349.3)XX 375.3

    Зарим эхчүүд охидоо гэр орны ажил, үйлсээс хөндийрүүлэх алдааг гаргасаар байна. Тэд охидоо хаацайлахдаа залхуурахыг зааж сургадаг. Тэд, «охин минь сул дорой байна” гэсэн шалтаг ашигласнаар охидоо сул дорой, үр бүтээлгүй болгох замаар замнуулдаг. Эх хүн хүүхдэдээ сайтар зааварлан ажиллуулснаар тэднийг хүчтэй, тэвчээртэй, баяр хөөртэй, аз жаргалтай, урам зориг дүүриззр амьдралын олон төрлийн асуудлыг даван гарах чадвартай болгодог. (хх 350.1)XX 376.1

    Хүүхдүүддээ Ашиг Тустай Ажил Даалгаж Өгөөрэй.— Эцэг эхчүүд хүүхдүүддээ ажил үүрэг даалгаж өгөөгүйгээс болоод хэмжээлшгүй их бузар мууг үүсэхэд нөлөөлж, олон тооны залуучуудын амьдралд бузар муугаар заналхийлж, тэдний ашиг тустай байх боломжийг хаадаг. (хх 350.2)XX 376.2

    Бурхан эцэг эх болон багш нарыг хүүхдүүдэд өдөр тутмын амьдралын ажил үүргийг зааж сургаасай гэж хүсдэг. Үр бүтээлтэй чадвар эзэмшихийг урамшуулаарай. Охид болон гадаа агаарт ажил хөдөлмөр хийх боломжгүй хөвгүүд ч гэсэн эхдээ туслах чадварт суралцсан байх ёстой. Хөвгүүд охид бага наснаасаа илүү хүнд үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд суралцаж, гэр бүлийн ажил үйлсэд ухаалгаар тусалдаг байх ёстой. Эхчүүдээ хүүхдүүддээ гарын ур чадвараа ашиглаж сурахыг тэвчээртэйгээр зааж өгөөрэй. Та гэр орны ажлыг чадварлагаар хийж гүйцэтгэдэгтэй адил хүүхдүүддээ тэрхүү чадварыг суулгах хэрэгтэй. (хх 350.3)XX 376.3

    Хүүхэд бүр гэр бүлийн ажил хөдөлмөрт оролцож, гэр орны ажлыг итгэлтэйгээр, баяр хөөртэйгөөр хийж гүйцэтгэхийг заалгасан байх хэрэгтэй. Хэрэв хүүхдэд ажил даалгаж, хүүхдүүд өөрт тохирсон гэр бүлийн ажил үүргийг гүйцэтгэж сурах юм бол айл гэрийн аль ч гишүүн хэт их ажиллахаа больж, гэр бүл тааламжтай, эв найртай байх болно. Айл гэрийн гишүүн бүр гэр орондоо анхаарал тавьж, ажил үүрэгтэй танилцсанаар гэр бүлийн санхүү ч сайжирдаг. (XX 350.4)XX 377.1

    Хоол Хийх, Оёх Энгийн Зааварчилгаа.— Эхчүүд охидоо гал тогооны өрөө рүүгээ дагуулан орж, хоол хүнс хэрхэн бэлтгэх талаар сайтар зааж сургах хэрэгтэй. Мөн охидоо оёж, шидэх ажлыг тодорхой хэмжээнд зааж, эзэмшүүлээрэй. Эхчүүд охидоо даавууг хаягдал гаргахгүйгээр эсгэж, хайчилж, цэвэрхэн нийлүүлэн оёх аргыг зааж сургах ёстой. Зарим эхчүүд туршлагагүй охиддоо дээрх чадварыг тэвчээртэйгээр зааж сургахын оронд өөрсдөө хийх нь амар гэж боддог. Эхчүүд охиддоо ийн хандсанаар боловсролд чухал тооцогдох арга барилуудыг үл тоомсорлон, хүүхдүүдийнхээ эсрэг аймшигтай алдаа хийдэг. Охид ирээдүйн амьдралдаа дээрх энгийн арга барилыг эзэмшээгүйдээ ичиж, санаа зовдог. (хх 351.1)XX 377.2

    Охид Болон Хөвгүүдийг Ялгалгүй Сурга.— Эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль аль нь гэр орноо авч явахаар бүтээгдсэн учир хөвгүүд охидтой адил гэр орны ажил үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар мэдлэг хураасан байх ёстой. Ороо засаж, өрөөгөө цэгцэлж, аяга тавга угааж, хоол хүнс бэлтгэж, хувцсаа угааж, нөхөх гэх мэтийн ажил үүрэг хөвгүүдийг эмэгтэй хүн шиг болгохгүй. Харин ч хөвгүүдийг илүү аз жаргалтай, үр ашигтай болгодог. Охид ч гэсэн морин тэрэг хөллөж, морин тэрэг жолоодож, [ТАИЛБАР: ЭНЭ ИШЛЭЛ 1903 ОНД БИЧИГДСЭН. ЭНД БИЧИГДСЭНXX 377.3

    ЗАРЧМУУД ӨНӨӨДӨР Ч ГЭСЭН ХҮЧИНТЭЙ БАЙГАА.]хөрөө, алх ашиглаж, тармуур, сэрээ ашиглаж сурч болно. Ингэснээр охид амьдралын гэнэтийн бэрхшээлийг даван гарах чадвартай байх юм. (хх 351.2)XX 378.1

    Хөвгүүдэд цагаа зөв зарцуулахыг заасантай адил охиддоо ч гэсэн энэхүү ухааныг зааж сургах нь чухал. Учир нь Бурхан цаг заваа хэрхэн өнгөрөөснийг охид хөвгүүдээс ялгалгүй асуух болно. Амьдрал бол чадваруудаа ухаалгаар хөгжүүлж, сайжруулахаар өгөгдсөн зүйл юм. (хх 351.3)XX 378.2

    Эх Хүний Эрч Хүчийг Хэмнэх Боломжууд.— Гэр оронд өдөр бүр хоол хийх, аяга тавгаа угаах, хог шүүрдэх, тоос арчих гэм мэтийн ажил гарч ирж байдаг. Эхчүүдээ та бүхэн охиддоо эдгээр ажил үүргийг гүйцэтгэхийг зааж сургасан уу? ... Хүүхдүүдийн тань булчинд дасгал хөдөлгөөн хэрэгтэй. Бөмбөг, модон бөмбөг тоглон, үсэрч харайх дасгал хийлгэхийн оронд дасгал хөдөлгөөн бүрийг зорилготой байлгах нь чухал. (ХХ 352.1)XX 378.3

    Хүүхдүүддээ гэр орны ажил үүргээс хуваалцдаг байхыг зааж сургаарай. Хүүхдүүдээ үр ашигтай ажлаар завгүй байлгаарай. Тэд нарт гэр орны ажлыг хэрхэн хурдан, сайн хийхийг зааж сургаарай. Хүүхдүүд эхийнхээ дарамтыг нимгэлэхэд тусалснаар эхийнхээ эрч хүчийг хамгаалж, насыг нь уртасгаж байгааг заалгуулсан байх ёстой. Олон эцэж туйлдсан эхчүүд хүүхдүүд нь дарамт зовлонгоос нь хуваалцахыг заалгаагүйгээс болж цаг бусаар нас эцэслэсээр байгаа. Гэр орондоо хувиа үл хичээн үйлчлэхийг урамшуулснаар, эцэг эхчүүд хүүхдүүдээ хувиа үл хичээх занг жишээ болгон харуулсан Христ рүү ойртуулдаг. (хх 352.2)XX 378.4

    Аз Жаргалын Сорилт.— Хүүхдүүдээ эхийгээ амрааж, эхлээд ямар ажлыг хийлгэхийг хүсэж байгааг асуудаг байгаарай. Ядарч туйлдсан эхчүүдэд энэ ямар гайхамшигтай санаандгүй бэлэг болох бол! Хүүхэд залуучууд гэр бүлийн ажил үүрэгт итгэлтэй хандаж, эхийнхээ цуцсан гарыг амрааж, туйлдсан зүрх сэтгэл, оюун ухааныг нь тайвшруулахаас нааш сэтгэл хангалуун байдал, амар тайвныг хэзээ ч мэдэрч чадахгүй. Эдгээр алхмууд өндөр боловсрол эзэмших шатны алхацууд хэмээн тооцогддог. (хх 352.3)XX 378.5

    Гэр орны ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүн өдөр тутмын ажил үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэснээр сэтгэлийн таашаал, амар тайвныг мэдэрдэг. Гэр орныхоо ажил, үүргийг үл тоомсорлож байгаа хүмүүс ганцаардаж, сэтгэл ханамжгүй байдалд автагддаг. Үүргээ ухамсарладаггүй хүмүүс эх хүний болон гэр бүлийн бусад гишүүдийн нуруун дээр тохогдсон өдөр тутмын ажилд тусалснаар аз жаргалыг мэдэрдгийг ойлгож мэдрэх боломжгүй болсон байдаг. Олон хүмүүс ирээдүйн сайн сайхан болон ойлголтонд тус болохуйц ашиг тустай сургамжуудыг авалгүйгээр амьдралын замд гарсаар байна. (ХХ 352.4)XX 379.1

    Гэр Орны Ажилд Итгэлтэй Хандсанаар Ирэх Шагнал.— Гэр орны ажил үүргээ итгэлтэйгээр, хамгийн шилдгээр хэрэгжүүлэх энгийн, даруухан ажил үүргийг гүйцэтгэснээр бид өндөрт өргөгдөх болно. Энэ үүргийг гүйцэтгэхэд Бурханлаг нөлөө шаардлагатай болдог ба энэ үүрэг хариуцлагаас амар тайван, ариун баяр баясал үүсэн бий болдог. Энэ ажил үүрэг бидэнд эдгээх хүчийг өгдөг. Энэ ажил үүрэг зүрх сэтгэлийн шарх болон бие махбодийн зовлон шаналлыг анагаадаг. Ариун, шударга зорилго, үйлдлээс ирэх оюун ухааны амар тайван бие махбодийн бүх эрхтэнд үнэгүй, эрч хүчийг хангаж өгдөг. Дотоод сэтгэлийн амар тайван болон Бурханыг эсэргүүцдэггүй зүрх сэтгэл шинэхэн ургамал дээр буусан цэвэр ариун шүүдэр мэт мэдлэг, оюун ухааныг идэвхжүүлж, түргэсгэдэг. Хүсэл мөрөөдлийг зөвөөр удирдан чиглүүлж, хөтөлснөөр хүсэл мөрөөдөл тууштай, бузар муу эсэргүүцлээс хөндийрдөг. Та ариуссан учир бодол санаа тань хүртэл тааламжтай болно. Оюун ухаан амар тайван байснаар таньтай нөхөрлөсөн хүмүүс бүгд ивээгдэх юм. Энэ амар тайван цаг хугацааны эрхээр таны зан чанар болж, эргэн тойронд буй хүмүүс дээр тусаад эргүүлээд таныг гэрэлтүүлж буй ариун нандин гэрэл болно. Та диваажингийн амар тайван, оюун ухааны тайвшралыг хэдий их мэдрэнэ төдий чинээ нэмэгдсээр байх болно. Энэхүү сэтгэлийн хөдлөл дээр түшиглээгүй, амьд таашаал ёс зүйн эрч хүчийг мэдрэмжгүй болгодоггүй, харин ч илүү эрч хүчтэй болгодог. Төгс амар тайван бол тэнгэр элч нарт байдаг Диваажингийн зан чанар юм. (хх 353.1)XX 379.2

    Диваажинд Бид Идэвхтэй Хөдөлмөрлөх Болно.— Тэнгэр элчүүд ажил үүрэг гүйцэтгэдэг. Тэд хүний хүүхдүүдэд үйлчлэх Бурханы үйлчлэгчид билээ. Диваажинд ажил хөдөлмөр эрхлэхгүй хэмээн төсөөлж буй залхуу хүмүүс диваажинг буруу төсөөлөн боддог. Бүтээгч гараа хумхин суух гэмт хүслийг хангахаар Диваажинг бүтээгээгүй. Диваажинд сонирхол татахуйц ажил хөдөлмөр хийгддэг ба итгэлийн сайн тулааныг хийсэн эцэж туйлдсан, зовж шаналсан хүмүүс диваажингаас гайхамшигтай амралтыг эдлэх юм. Тэд үхэшгүй мөнхийн залуу, эрч хүчийг өвлөн авч, дахин гэм нүгэл болон Сатаны эсрэг дахин тэмцэхгүй. Диваажинд эрч хүчтэйгээр ажиллах хүмүүс мөнхөд залхууран, ажил хийхгүй байх амьдралыг тэвчиж чадахгүй. Ажил хөдөлмөргүй амьдрал тэдний хувьд диваажин мэт санагдахгүй. Дэлхий дээрх Христэд итгэгчдэд оногдсон амьдрал хүнд хэцүү, туйлдам байж болох хэдий ч тэд Аврагчийн жишээгээр алдаршуулагдаж, Аврагчийн замаар аюулгүйгээр замнах боломжтой болно. (хх 353.2)XX 380.1