Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    V Xэсэг - Үндсэн Хүмүүжил

    Арван Гуравдугаар Бүлэг - Өөрийгөө Захирахуй

    Хүүхдүүдийг Амьдрал болон Амьдралын НугачаандБэлтгэ.— Халамжилж байгаа хүүхдүүдээ хараад эхийн сэтгэл гүнээ зовнин тэднийг сурган хүмүүжүүлэхийн эцсийн зорилго, гол үр дүн нь юу вэ? гэсэн асуултыг асууж болох юм. Тэднийг амьдрал болон амьдралын нугачаанд бэлтгэж, дэлхийд алдартай хүн болгохын төлөө, сайныг үйлдүүлж, бусдад туслуулж, зөвт байдлын шагналыг авахуулахын төлөө юу? Хэрэв тийм бол тэдний сурах ёстой хамгийн анхны хичээл бол өөрийгөө захирах юм. Учир нь гөжүүд зантай ямар ч хүнд энэ дэлхийд амжилтанд хүрэх хийгээд ирэх дэлхийгээс шагнал хүртэх өчүүхэн ч найдвар байхгүй. (ХХ 91.1)XX 95.1

    Хүүхдийг Бууж Өгөхөд Сурга.— Бяцхан үрс нэг нас ч хүрээгүй байхдаа өөрсдөд нь хандаж хэдсэн зүйлсийг сонсоод ойлгодог бөгөөд хэр хэмжээнд эрхэлж болохоо ч мэддэг. Эхчүүдээ та нар хүүхдүүдээ үгэндээ оруулж сургах хэрэгтэй. Хэрэв та нар хүүхдүүдээ удирдан, эх хүний байр сууриа хадгалахыг хүсэж байгаа бол үүнийг л хийх ёстой. Хүүхдүүд чинь та нарын шаардсан зүйлийг тун хурдан сурч, хэзээ таныг ялан дийлж болохоо мэддэг бөгөөд ямагт та нараас даван гарахыг хичээх болно. (ХХ 91.2)XX 95.2

    Хүүхэд буруу дадал зуршлаа хөгжүүлэхийг зөвшөөрч, тэдэнд эрх мэдлийг өгч, дураар нь байлгах бол хамгийн бузар муу хэрцгийлэл мөн. (хх 91.3)XX 95.3

    Амин Хувиа Хичээсэн Хүсэлтүүдийг Бүү Биелүүл.— Хэрэв эцэг эхчүүд болгоомжтой байхгүй бол тэд өөрсдийн эрх мэдлээ үр хүүхдүүддээ алдан байж тэдгээр бяцхан үрсээ эрхлүүлэх шаардлагатай нөхцөл байдалд орох аюултай. Хүүхдүүд эцэг эхээ гарынхаа үзүүрт зарж, хүслээ хангуулахын төлөө дуудаж, эцэг эхчүүд үүнийг дэвэргэснээр хувиа хичээх үзлийг нь хөөрөгдөж байгаагаа анзаардаггүй. Гэвч дээрх байдлаар эцэг эхчүүд үр хүүхдүүдээ уруу татдаг ба тэд хүүхдийнхээ амьдралын анхны жилүүдэд олж авсан бузар муу хүмүүжлийн нөлөөг эсэргүүцэх нь ямар хэцүү болохыг хожимдож ойлгоно. Хүүхэд амин хувиа хичээсэн тохиолдолд хүслийг нь биелүүлэх гэдгийг эрт сурга. (хх 91.4) aУйлан Гуйсан Зүйлийг Өгч Болохгүй.—Хүүхэд бусдыг захирдаг байх ёсгүй, тэд бусдын эзэн биш харин эхийн хүсэл, зоригийг бүхнээс чухалчилдаг байх ёстой. Энэ үнэтэй сургамжийг эх хүн дахин дахин давтан заах ёстой. Ингэснээр хүүхдүүддээ өөрийгөө захирахыг зааж өгдөг. Тэдэнд уйлан гуйсан юуг ч бүү өг, зүрх сэтгэл тань уяран хайлсан ч гэсэн бүү өг. Учир нь хэрэв тэд нэг л удаа уйлж унжсанаар ялалт байгуулсан бол дараа дахин тэр аргаа хэрэгжүүлэхийг хичээх болно. Дараагийн удаа тулаан илүү хүчтэй байх болно. (ХХ 92.1)XX 95.4

    Уур Хилэнг Хэзээ ч Бүү Зөвшөөр.— Эх хүний хамгийн тэргүүнд бяцхан үрсийнхээ сэтгэл хөдлөлийг хянах ёстой. Хүүхдүүдэд уурлахыг болон, өөрсдөд нь хэрэггүй зүйлсийг өгөөгүйн төлөө шалан дээр унан тийчилж, газар нүдэж, уйлахыг бүү зөвшөөр. Уурлан хилэгнэх хүүхдүүдээ эрхлүүлж байгаа эцэг эхчүүдийг хараад миний сэтгэл тун их эмзэглэдэг. Эхчүүд эдгээр уур хилэнгийн тэсрэлтийг тэсээд өнгөрөх ёстой мэт хандаж, хүүхдийнхээ ааш араншинг үл ойшоож байгаа нь харагддаг. Гэвч хэрэв бузар мууг ганц л удаа зөвшөөрөх юм бол, энэ нь дахин давтагдаж, удалгүй дадал зуршил болж улмаар хүүхдийн зан чанарт бузар хэлбэр тогтдог. (хх 92.2)XX 96.1

    Бузар Сүнсийг Хэзээ Буруушаах Естой Вэ—Хүслийг нь ямар нэгэн байдлаар хангаагүй тохиолдолд газар унан, хашхичин уйлж буй бяцхан үрсийг би олон харсан. Энэ үед бузар муу сүнсийг зэмлэх ёстой. Дайсан үр хүүхдүүдийн оюун ухааныг эзэмдэхээр оролдох болно, харин бид Сатанд хүүхдүүдийг зоргоороо эзэмдэхийг нь зөвшөөрөх ёстой юу? Бяцхан үрс ямар сүнсний нөлөөнд автаж байгааг ялгаж чадахгүй учраас бид тэдний төлөө шүүлт хийгээд сонголтыг хийх ёстой. Тэдний дадал зуршлыг болгоомжтой ажиглах ёстой. Бузар сонирхлуудыг таслан зогсоож, оюун ухааныг зөв тийш нь хандуул. Хүүхдийн өөрийгөө захирах гэж хичээж буй оролдлого бүрийг сайшаа.(хх 93.1)XX 96.2

    «Бетлехемийн Дуугаар” Эхэл.—Эхчүүд тэвэрч буй бяцхан үрсээ зөв зарчим, дадал зуршлуудаар хүмүүжүүлэх ёстой. Эх хүн хүүхдээ шалан дээр дагзаараа гэдрэг саван унахыг зөвшөөрөх ёсгүй. ... Эхчүүд тэднийг нярай байхаас нь хүмүүжүүлэх ёстой. Бетлехемийн дуунуудаар (Бүүвэйн дуу) хүмүүжүүлэх ажлаа эхэл. Зөөлөн аялгуу хүүхдийг тайвшруулдаг. Тэдэнд эдгээр намуухан дуунуудыг Христ болон Түүний хайрыг дурсан дуулж өг. (хх 93.2)XX 97.1

    Эргэлзсэн Шийдэмгий Бус Байдал Бүү Гарга. —Хүүхдийн гаргасан зохисгүй аашинд тэр дариу арга хэмжээ ав. Удах тусам арга хэмжээ авахад хэцүү болно. Түргэн ууртай хүүхдүүдэд эцэг эх нь онцгой анхаарал тавих ёстой. Тэднийг тухай бүрд нь эелдэг боловч хатуу чангаар сахилгажуул. Энэ нөхцөлд эцэг эхчүүдийн зүгээс ямар нэгэн эргэлзсэн, шийдэмгий бус байдал үзүүлж болохгүй. Тэдний алдаа бүрийг улмаар залруулан засах зан чанарыг болгоомжтой хөхүүлэн дэмжиж бай. Ууртай, түргэн зантай хүүхдийг эрхлүүлснээр хүүхдийг сүйрэлд хүргэдэг. Хүүхэд нас ахих тусам алдаа дутагдлаа төлөвшүүлж, оюуны хөгжил нь саарч, энэ нь бүх сайн, эрхэм зан чанаруудыг нь түрэмгийлэх болно. (ХХ 93.3)XX 97.2

    Эцэг Эхийн Өөрийгөө Захирах Үлгэр Дууриал Чухал.— Зарим эцэг эхчүүд өөрсдийгөө ч захирч чаддаггүй. Тэд өөрсдийн бузар муу хүсэл уур уцаараа барьж чаддаггүй учраас дур хүслээ үгүйсгэх тал дээр хүүхдүүдээ хүмүүжүүлж, тэдэнд өөрийгөө захирах чадварыг зааж чаддаггүй. (ХХ 94.1)XX 97.3

    Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрийгөө захирахыг заахыг хүсвэл, эхлээд өөрсдөө уг дадлыг эзэмших хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ зодох, өө эрснээр үр хүүхдүүдийнхээ цухалдуу, ширүүн зан араншинг дэвэргэдэг. (хх 94.2)XX 98.1

    Сайныг Үйлдэхээс Бүү Зүрхшээ.—Эцэг эхчүүд Бурханы даалгаж өгсөн гэр бүлийн үүргийг биелүүлэхдээ хэт нялуун, хандаж байна. Хэрэв хүүхдүүд гэртээ зөв зохистой сургагдсан байсан бол өнөөдрийн залуусын дундах бузар муу явдал бид харагдахгүй байх байсан. Хэрэв эцэг эхчүүд Бурханы даалгасан ажлыг эхлүүлж, үр хүүхдүүддээ хүслээ хязгаарлах, үгүйсгэх, захирахыг болон үйлдлээрээ зааж сургах юм бол тэд Бурханы таалалд нийцүүлэн үүргээ биелүүлэх зуураа Христийн сургуулиас олон нандин сургамжуудыг авах болно. Тэд өөрсдөө үр хүүхдүүддээ заах ёстой хичээлүүд болох тэвчээр, биеэ барих, хайр хийгээд даруу байдалд суралцах болно. (XX 94.3)XX 98.2

    Эцэг эхчүүд ёс суртахуунаар сэрснийхээ дараа хайхрамжгүй орхисон ажлаа шинэлэг эрч хүчээр эхэлж, сэтгэлээр уналгүй, юунд ч сааталгүй үүргээ гүйцэтгэх ёстой. Маш олон хүмүүс сайныг үйлдэхээс зүрхшээдэг. Урьдчилан мэдээгүй гэнэтийн явдлууд тохиолдох үед сайныг үйлдэх нь хичээл зүтгэл хийгээд байнгын биеэ барих чадвар болон илүү их нигүүлсэл, бас мэдлэг шаарддагийг хараад зүрх нь мохож, тэмцэхээ больж, дайсанд зам тавьж өгдөг. Өдөр өдрөөр, cap сараар, жил жилээр ажлаа ахиулснаар, хүүхдийн тань зан чанар батжих ба, дадал зуршлууд нь зөв төлөвших хүртэл хичээл зүтгэлээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Та нар хичээл зүтгэлдээ бууж өгч, гэр бүлээ сул, жолоодлогогүй замаар уруудуулах ёсгүй. (хх 94.4)XX 98.3

    Хэзээ ч Жолоо Бүү Алд.—Та хэзээ ч жолоогоо алдаж болохгүй. Бүгдээрээ үргэлж төгс төгөлдөр Үлгэр Жишээг үзүүлэгч рүү харцгаая. Тэвчээргүй, бухимдуу үг хэлэх эсвэл дотроо уурлах нь гэм нүгэл. Бид зохистой алхаж, Христийг зөв гэрчилцгээх ёстой. Ууртай үгсийг урсгах нь уурсан байж цохиж байгаатай адил бөгөөд уур хилэнг ихэд дүрэлзүүлдэг. (XX 95.1)XX 98.4

    Хэзээ ч битгий хушигны яс шиг байгаарай. Гэр орондоо гадуур явахад хэлдэггүй, чихэнд чийртэй үг хэлэхийг өөртөө бүү зөвшөөр. Та тэнгэрлэг Зочиныг гэртээ урьж, Түүнийг болон тэнгэр элч нарын тав тухыг хангаарай. Та эргэн тойрныхоо хүмүүст амьдралын Гэрлийг илчлэхийн тулд Христийн зөвт байдал, Бурханы Сүнсний ариусгал болон ариун оршихуйн гоо үзэмжийг хүлээн авах ёстой. (ХХ 95.2)XX 99.1

    Цэцэн мэргэн Соломон «Уурлахдаа удаан хүн хүчтнээс илүү дээр, өөрийгөө захирдаг хүн хотыг эзлэгчээс илүү дээр» гэж хэлжээ. Уур хилэн бадрахын цагт сэтгэл оюунаа тууштай түвшитгэн барьдаг хүмүүс, эр эм гэлтгүй Бурхан хийгээд тэнгэр элч нарын мэлмийд их цэргээ удирдан тулалдаж ялан дийлсэн ямар ч баатраас илүү өргөмжилдөг нь харагддаг. Нэгэн алдартай хаан үхэхийнхээ өмнө «Миний байгуулсан бүх ялалтуудын дотроос надад эдүгээ тайвшралыг өгдөг цорын ганц ялалт бий. Тэр нь миний өөрийн уур хилэнг ялан дийлсэн ялалт билээ” гэсэн байдаг. Александр, Цезар хоёрт дэлхийг өмнөө сөхрүүлэхээс дэлхийг өөрсдийгөө сөхрүүлэх нь илүү хэцүү байв. Үндэстнүүдийг ялан дийлсэнийхээ дараа тэдний нэг нь «уур хилэнгийнхээ золиос, нөгөөдөх нь галзуу зуршлынхаа золиос болжээ. » (хх 95.3)XX 99.2