Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Хорин Есдүгээр Бүлэг -Чин Үнэнч Зан Ба Нэр Хүнд

    Чин Үнэнч Занг Харуулах ба Сургах.—Эх хүн амьдралын ямар ч зүйлд чин үнэнч сэтгэлээр хандах зайлшгүй шаардлагтай бөгөөд энэ нь хүүхдийн хүмүүжилд ялангуяа бяцхан охид, хөвгүүдэд өчүүхэн зүйлсэд хүртэл хэзээ ч худал хэлж, хуурч мэхлэхгүй байхыг заан сургахад тун чухал. (хх 152.1)XX 161.1

    Бурханы Тавьсан Жишиг.— Бурхан Өөрийн туган дор үйлчилж байгаа хүмүүсийг хэл амаараа өчүүхэн ч худал ярьдаггүй, зан чанарын хувьд чин үнэнч, ямар ч өөгүй байхыг хүсдэг. Хэл үнэн, нүд үнэн, үйлдэл Бурханы сэтгэлд нийцэхүйд бүрэн дүүрэн, өв тэгш байх ёстой. Бид « Би чиний үйлсийг мэднэ” хэмээн баттай тунхагладаг ариун Бурханы мэлмийн өмнө амьдарч байна. Тэнгэрийн мэлмий биднийг үргэлж харж байдаг. Бид Бурханаас ганц ч шударга бус явдлыг нууж чадахгүй. Бидний үйлдэл бүрийг Бурхан хардаг гэдэг нь боловч цөөн хүн л үүнийг ухаардаг. (хх 152.2)XX 161.2

    Бурханаас бүрэн хараат болохоо ухаардаг хүмүүс бусдад чин сэтгэлээсээ ханддаг, бөгөөд бүхнээс илүү амьдралын ивээл бүрийг хайрладаг Бурханд чин үнэнээр хандах ёстой. Аравны нэг болоод өргөлтэй холбоотой Бурханы баттай тушаалаас зайлсхийх нь тэнгэрийн номонд Бурханаас хулгай хийсэн гэж тэмдэглэгддэг. (хх 152.3)XX 161.3

    Чин Үнэний Жин Хэмжүүр.—Христийн хэмжүүрт тэнцэх чин үнэнч зантай хүн бол нугаршгүй ноён нуруутай нэгэн юм. Дийлэнх хүмүүсийн дэлхийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхдээ ашигладаг хуурамч жин, худал хэмжүүр нь Бурханы мэлмийд жигшүүртэй. ... Чин шударга ноён нуруу дэлхийн үнс нурам, хог хаягдлын дунд алт мэт гялалздаг. Худал, хуурмаг явдал, итгэмжгүй занг мөхөс хүний нүднээс нууж болох боловч Бурханы нүднээс нууна гэж байхгүй. Зан чанарын төлөвшлийг хянаж, ёс суртахууны үнэ цэнийг дэнслэгч Бурханы тэнгэр элч нар зан чанарын үнэн төрхийг илчлэгч эдгээр өчүүхэн хэргийг тэнгэрийн номонд бүртгэж авдаг. (ХХ 152.4)XX 161.4

    Цаг Болоод Мөнгөнд Шударга Зөвөөр Хандах нь.— Зүрх сэтгэл нь өчүүхэн хэрэггүй, зөвт бус зүйлсэд цагаа зарцуулахыг зөвшөөрдөггүй, Бурханы эзэмшлийн өв хөрөнгийг эдэлж байгаагаа ухаарч, нэг ч зоосыг өөрийн дураар зүй зохисгүй зүйлд зарцуулдаггүй, даргынхаа эзгүйд түүний дэргэд байгаа юм шиг итгэмжтэйгээр, найдвартай, болгоомжтой, шаргуу ажиллан үнэнч байдлаараа зөвхөн хүмүүст тал засагч, нүд хуурагч биш, харин ухамсартай, итгэмжит, үнэнч ажилтан болохоо харуулдаг, хүнээр магтуулах гэж зөвийг үйлддэггүй харин Бурханы өмнөх үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарладаг учир зөвийг хайрлан, сонгодог хүмүүс их дутагдаж байна. (хх 153.1)XX 162.1

    Бусдад Зөв Сайнаар Харагдах Талаар.—Христэд итгэдэг хүн бизнесийн ямар ч үйл ажиллагаанд орохдоо ах дүү нарынхаа нүдэнд ямар харагдахыг хүснэ түүндээ хүрч болно. Түүний үйлс бат зарчмуудад захирагддаг. Тэрээр мэхэлдэггүй учир түүнд нууж, хаах ямар ч зүйл байхгүй. Хүмүүс түүнийг шүүмжилж, шалгавч түүний нугаршгүй ноён иуруу шижир алт мэт гялалзах болно. Түүний үг итгэмжит учир тэрээр нөхөрлөсөн бүх хүмүүстээ ивээл болдог. Тэрээр хөршөө элэг барьдаггүй. Тэрээр бүгдэд найз нөхөр, туслагч болдог бөгөөд түүний нөхөд түүний зөвлөгөөнд итгэдэг. ... Жинхэнэ чин үнэнч хүн хэзээ ч өөрийн халаасыг дүүргэх гэж бусдыг сул дорой байдлаар элэг барьдаггүй. (хх 153.2)XX 162.2

    Чин Үнэнээс Бүү Гаж.—Бизнесийн гүйлгээ болгонд үнэнчээр ханд. Яаж ч уруу татагдсан өчүүхэн зүйл дээр ч хамаагүй хэзээ ч бүү хууран, мэхэл. Махан биеийн хүсэл заримдаа чин үнэний шулуун замаас хазайх уруу татлагыг бий болгож болох боловч ширхэг үсний төдийд ч бүү хазай. Хэрэв ямар нэгэн зүйл дээр гэрээ байгуулаад дараа нь өөртөө алдагдалтай, бусдад ашигтай гэрээ байгуулснаа мэдлээ ч гэсэн гэрээгээ өчүүхэн төдийд ч бүү зөрч. Тохирсноороо бай. Төлөвлөгөөгөө өөрчлөх гэж зүтгэвэл та итгэл даах чадваргүй хүн байна гэдгээ харуулах болно. Та өчүүхэн тохиролцооноос хойш сууж байгаа бол том хэргүүдэд ч гэсэн та хойш суух болно. Ийм тохиолдол би мэдээгүй байсан, миний үг миний бодож байснаас илүү утга агуулж байсан байна гэж зарим хүмүүс шалтаг хэлдэг. Үнэндээ хэлсэн үгний утга хэвээрээ л байгаа, харин зөвхөн зөв зүйтэй санагдахаа больсон учир, алдагдал хүлээхгүйн тулд та гэрээгээ цуцлахыг хүссэн. Эзэн биднийг шударга байж, өршөөл, үнэн хийгээд зөвт байдлыг дээдлэхийг хүсдэг. (хх 154.1)XX 162.3

    Туйлын Зарчимч Бай.—Амьдралын бүхий л зүйлд чин үнэний зарчмуудыг чандлан сахих ёстой. ... Бизнесийн харилцаанд чин шударга байхаас хазайх нь зарим хүмүүст шалихгүй зүйл мэт санагдаж болох боловч энэ нь бидний Аврагчид тэгж санагддаггүй. Энэ тал дээр Түүний үгс тун тодорхой, ойлгомжтой байдаг: «Өчүүхэн зүйлд итгэмжит хүн агуу зүйлд ч итгэмжтэй байх болно. » Өчүүхэн зүйл дээр хөршөө мэхэлж байгаа хүн сорилтонд орвол том зүйл дээр ч гэсэн хөршөө мэхлэх болно. Ялихгүй зүйлсэд хууран мэхэлж байгаа хүн Бурханы мэлмийд том зүйл дээр хууран мэхэлснээс ялгаагүй харагддаг. (хх 154.2)XX 163.1

    Бидний амьдралын үйлдэл бүхэн чин шударга байдлаар тамгалагдах ёстой. Бидний гарын үйлдэх ажлыг тэнгэр элч нар хянаж, үнэний зарчмаас хазайсан тохиолдолд, «тэнцэхгүй» хэмээн тэмдэглэдэг. (хх 154.3)XX 163.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents