Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Наян Нэгдүгээр Бүлэг - Гэр Бүл Болон Сүмийн Үйлчлэлийг Хослуулж Сурах

    Нйгүүлслийн Ажлыг Гэрээсээ Эхлүүл.—Эцэгэхчүүдээ сүм болон гэр орондоо нигүүлслийн ажил үйлсийг эхлүүлж, хүүхдүүд тань таныг диваажингийн элч нартай хамтран ажиллаж байгааг тань харах болтугай. Та өдөр бүр өөрчлөгдөж байгаарай. Өөрийгөө болон үр хүүхдээ Бурханы мөнхийн хаанчлалын төлөө сургаж, хүмүүжүүлээрэй. Тэнгэр элч нар таны үнэнч туслагчид байх болно. Сатан таныг уруу татах боловч, бүү соригдоорой. Дайсны буруугаар ашиглаж болох ганц ч үгийг бүү ашиглаарай. (ХХ 548.1)XX 581.1

    Үнэн гэж ариун, бузартаагүй зүйдийг хэлдэг. Таны зүрх сэтгэлд үнэн орших болтугай. Гэр бүлийн гишүүн бүр, «Би Христэд итгэгч байж, дэлхий дээрх зан чанарыг төлөвшүүлэх сургуульд диваажинд орох өндөр үнэлгээг авахыг хүсэж байна. Христийн жишээг дэлхий дээр харуулж чадсан хүмүүс л диваажинд орох боломжтой болох ба би бусдыг надад хэрхэн хандаасай гэж хүсэж байна түүн шигээ бусдад хандана” гэж хэлдэг байх болтугай.(хх 548.2)XX 581.2

    Гэр бүлийн амьдралыг болж өгвөл диваажин шиг байлгахыг хичээгээрэй. Гэр бүлийн гишүүн бүр гэр бүлийн тахилын ширээг тойрон суух үедээ Бурханы ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн хүмүүсийн төлөө залбирахаа мартаж болохгүй. (хх 548.3)XX 581.3

    Гэр бүлээ зөв замаар удирдаж буй гэр бүлүүд сүмд эмх цэгц, хүндэтгэлтэй нөлөөг үзүүлдэг. Тэд харилцан бие биенээ дэмжиж байдаг уучлал өршөөл, шударга байдлыг төлөөлөх болно. Тэд хүүхдүүддээ Христийн зан чанарыг харуулна. Эцэг эхчүүдийн эелдэг зөөлөн, хайр энэрэл үзүүлэхийг шаардсан хууль сул дорой, эрх мэдэлгүй мэт байхгүй ба хүүхдүүд ч тушаалд дуулгаваргүй хандахгүй. (хх 584.4)XX 581.4

    Үлгэр Жишээ Гэр Бүл Үлгэр Жишээ Сүмийг Бий Болгодог.— Гэр бүл бүр эцэг эхийн удирдаж байдаг сүм юм. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ авралын төлөө хамгаас түрүүнд анхаардаг байх ёстой. Эцэг эхчүүд гэр бүлийн тахилчийн хувьд Христийн талд зогсон, үүргээ бүрэн ухамсарлах юм бол гэр оронд сайн нөлөө үзүүлэх болно. Энэхүү ариун нөлөө сүм болон итгэгч бүрт мэдрэгдэнэ. Гэр оронд итгэл, ариусал ихээр дутагдаж байгаа учраас Бурханы ажилд их хэмжээний саад тотгор тохиолдоод байна. Ямар ч хүн гэр бүл болон ажил төрөлдөө гаргаж чаддаггүй нөлөөгөө сүмдээ гаргаж чаддаггүй. (хх 549.1)XX 582.1

    Сүм Дээр Биеэ Зөв Авч Явах Байдлыг Гэр Орондоо Суралцдаг.— Гэр орон бол хүн бүр сүмдээ хэрхэн биеэ авч явах ёстойг суралцаж болох сургууль юм. Гэр бүлийн гишүүд хаант удмынхан болон хувирах үедээ гэр орондоо жинхэнэ эелдэг занг харуулдаг. Гэр бүлийн гишүүн бүр бусдад тааламжтай байхын тулд бүхнээ зориулж эхэлдэг. Авралыг өвлөн авсан хүмүүст үйлчилж буй Бурханы тэнгэр элчүүд гэр бүлийг тань диваажингийн гэр бүл адил болоход тусална. Гэр оронд амар тайван байх юм бол сүм ч гэсэн амар тайван байна. Сүмд амар тайван байдлыг бий болгосноор гишүүд бие биенээ эелдэгээр хайрлах боломжийг бүрэлдүүлнэ. Гишүүд хоорондын маргалдаан арилна. Сүмийн гишүүд хоорондоо жинхэнэ Христэд итгэгчдийн найрсаг зангаар хандана. Дэлхий дахин Христтэй хамт байж, Түүнээс суралцсан хүмүүсийг ажиглан харах болно. Сүмийн гишүүд Христэд итгэгч амьдралаар амьдарвал сүм дэлхий дахинд ямар гайхамшигтай мэдрэмжийг төрүүлэх бол! (хх 549.2)XX 582.2

    Сүмд Яагаад Сул Дорой Байдал Оршсоор Байна вэ.— Олон хүмүүс сүмийн гишүүдийн тоо буурах, зугаа цэнгэл хөөцөлдөх байдал ихсэж байгаа нь пастор ажлаа дутуу хийсэнтэй холбоотой гэж үздэг. Сүмд итгэлтэй удирдагч, пастор хэрэгцээтэй байгаа нь үнэн. Сүмийн пасторууд Христэд амьдралаа зориулаагүй залуучууд болон итгэл бишрэлгүй, Христийг хүлээн зөвшөөрөөгүй сүмийн гишүүнчлэлд нэрээ тэмдэглүүлсэн хүмүүсийн төлөө чин сэтгэлээсээ үйлчлэх ёстой. Сүмийн удирдагчид итгэлтэйгээр, ажлаа сайн гүйцэтгэж болох боловч, эцэг эхчүүд үүргээ гүйцэтгэхгүй бол энэ бүх хичээл зүтгэл талаар өнгөрнө. Гэр оронд Христийг даган дуурайх байдал дутагдалтай байгаагаас сүмд эрч хүч дутагдсаар байна. Эцэг эхчүүд үүргээ сайтар гүйцэтгэж сурахаас нааш залуучууд үүргээ ухамсарлахгүй. Гэр бүлийн итгэл бишрэл сүмд илрэн харагддаг. Бурханы төлөө гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс сайныг хэрэгжүүлэгч эрч хүч гэж тооцогддог. Тэд хүүхдээ хязгаарлан, урамшуулахдаа Эзэний зааварчилгааны дагуу сургаж, хөгжүүлж байдаг. Тэд амьдран сууж буй нийгмийн хэсэг бүлэг хүмүүст ивээл болдог. Сүм ч гэсэн тэдний итгэлтэй ажил үйлсээр хүчирхэгждэг. (хх 550.1)XX 582.3

    Үүргээ Ухамсарладаггүй Эцэг Эхчүүд Сүмийг Өндөрт Өргөдөггүй.— Гэр бүлд дуулгаваргүй зан байдлыг зөвшөөрөх юм бол хүүхдүүдийн зүрх сэтгэл Бурханы удирдлагыг эсэргүүцсэн сэтгэлээр дүүрдэг. Ариун Сүнсний хүч тэдний зүрх сэтгэлийг эзэмдэж, зөөллөх чадваргүй болно. Тэд олон жилийн дараагаар ер бусын нөхцөл байдлаас шалтгаалан Христийн баярын мэдээг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үнэнч шударга бус хүслээ Бурханы хүсэлд нийцүүлэх гэж аймшигтай хүнд тулааныг хийх болно. Ихэвчлэн сүм хүмүүсийн хүүхэд ахуйдаа төлөвшүүлсэн буруу хүмүүжлээс болж бэрхшээлтэй тулгардаг. Хүүхдүүд хүслээ хангахын тулд хууран мэхлэх занд суралцсан бол, мөн гэр оронд эсэргүүцэх зүрх сэтгэлийг төлөвшүүлсэн бол эдгээр нь Бурханы Үгэн дэх шаардлагуудад дуулгаваргүй байлгахад эцсээ хүртэл нөлөөлж, тэмцэх болно. (хх 550.2)XX 583.1

    ШүүмжАэдээс Болж Сүнслэг Байдал Мөхөж Болох Юм.—Хэрэв та бусдын эсрэг үгс хэлэх уруу таталтанд орж байгаа бол уруу татлагыг эсэргүүцэх нигүүлслийг хүсээрэй. Хүүхдүүд тань таны юу ярьж байгааг ярих болно гэдгийг бүү мартаарай. Та үлгэр жишээгээрээ хүүхдүүдээ хүмүүжүүлдэг. Та сүмийн гишүүний эсрэг ямар нэгэн үгийг хэлэх юм бол, диваажинд орохдоо тухайн үгээ диваажинд ч хэлнэ гэсэн (XX 551.1)XX 584.1

    Гэр бүлийн дараагаар сүмийн хамт олныг чухалчилж байх хэрэгтэй. Гэр бүлийн нөлөө тань сүмд тусламж дэмжлэг, ивээл болохуйц байх ёстой. Бусдыг буруутгасан, гомдоллосон үгсийг хэзээ ч бүү хэлж байгаарай. Сүмд бие биенээ муулах зүрх сэтгэлтэй байхыг зөвшөөрснөөс болж сүнслэг байдлаар үхмэл болохоо дөхсөн сүмүүд байсаар байна. Бид яагаад бусдыг буруутгаж, шүүмжилдэг юм бэ? Хатуу, эелдэг бус үгсийг хэлж байгаа хүнд юу ч хэлэхгүй, дуугүй байх шиг хатуу эсэргүүцэл гэж байхгүй шүү дээ. Та бүрэн дуугаа хураагаарай. Дуугүй байдал ихэнхдээ хамгийн уран, цэцэн үг мэт байдаг талтай. (хх 551.2)XX 584.2

    Аз Дутсан Залуучуудыг Халамжил.— Гэр орны зөв сайн нөлөөнд байх боломжгүй залуучуудыг хэн нэгэн харж халамжилж, анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ үүргийг гүйцэтгэж байгаа хүн ихээхэн тусламж үзүүлж, сүмийн номлогч адил бусдын авралын төлөө Бурханы ажлыг гайхамшигтайгаар гүйцэтгэж байгаад тооцогдоно. Бурхан хүн бүрээс залуучуудын сайн сайхны төлөө хариу нэхэлгүйгээр үйлчлэхийг шаарддаг. Туршлагатай Христэд итгэгчид зан чанарыг маргаангүйгээр доройтуулдаг зуршлуудыг төлөвшүүлэхээс сэргийлэхийн тулд хэр чин сэтгэлээсээ тэмцдэг байх ёстой вэ! Христийн дагалдагчид Бурханы Үгийг залуучуудад сонирхолтой болгож өгөх хэрэгтэй. (XX 551.3)XX 584.3

    Сүмийн Номлогч Онцгой Боломжуудыг Эзэмшдэг.— Таарч тохирсон боломж гарах бүрт хүүхдүүдэд Есүсийн хайр энэрлийн талаарх түүхийг олон дахин давтан хэлээрэй. Сургаал номлол бүртээ хүүхдүүдэд тус болохуйц зай завсар гаргаж байгаарай. Христийн боолууд болох бид нар эдгээр бяцхан хүүхдүүдтэй олон жил үргэлжлэх нөхөрлөлийг үүсгэх боломжтой. Сүмийн номлогч хүүхдүүдийг Библийн мэдлэгтэй болгох боломжийг хэзээ ч алдаж болохгүй. Библийн мэдлэг Сатаны арга залийг бидний төсөөлж байгаагүй хэмжээгээр зогсоох болно. Хэрэв хүүхдүүд Бурханы Үгэнд бичигдсэн үнэнтэй дотно танилцсан байх юм бол олон төрлийн бурханлаг бусыг хааж хамгаалах хамгаалалтыг босгож, асуудал бэрхшээлийг «Бичээст бичигдсэнээр» гэсэн үгсээр зогсоох юм. (ХХ 552.1)XX 584.4

    Цуглаан Дээр Байдагтай Адил Гэр Орондоо Итгэлтэй Байгаарай.— Эцэг эхчүүдээ, та бүхэн хайртай хүмүүсийнхээ багш нар тул үнэн ухамсрыг, оюун ухааныг тань удирдаж, үг болон үйлсийг тань чиглүүлдэг байх ёстой. Таны гэр бүлийн амьдрал Бурханыг магтан хүндэтгэж байгаа шиг итгэл бишрэлээр удирдуулсан байх хэрэгтэй. Гэр оронд байгаа хүн бүрт зөв зан чанарыг төлөвшүүлээрэй. Бурханы тэнгэр элч нар Эзэний гэр бүлийн бяцхан гишүүдтэй хэрхэн харилцаж байгааг ажиглан харж байх болно. Гэр бүлийн итгэл бишрэл сүмд зайлшгүй илрэн харагддаг. (хх 552.2)XX 585.1