Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Жаран Зургадугаар Бүлэг - Хувцаслалтын Үндсэн Зарчмыг Зааж Сургах Нь

    Боловсролын Чухал Хэсэг.— Хувцаслалтын зөв зарчмыг заадаггүй боловсрол, хүмүүжил бүрэн төгс гэж тооцогдох боломжгүй. Үүнийг зааж сургалгүйгээр боловсрол олгох ажил дутуу дулимаг, явцуурсан байдалтай болдог. Хувцсанд дурлаж, загвар хөөцөлдөх нь багш нарыг эсэргүүцэх эсэргүүцлийг, хамгийн үр дүнтэй саад бэрхшээлийг бий болгож байдаг. (ХХ 419.1)XX 447.1

    Тодорхой Хэв Загвар Өгөөгүй.— Бүх төрдийн хувцаслалтанд дүрэм болгон тодорхой хэв загварыг дагахыг надад Бурхан үзүүлээгүй. (хх 419.2)XX 447.2

    Эмх Цэгцтэй, Анхаарал Татахуйц, Цэвэрхэн.— Залуу хүмүүс зөв, цэвэр цэмцгэр, анхаарал татахуйцаар хувцаслах зуршлыг төлөвшүүлэх ёстой. Тэд хэрхэн хувцсаа цэвэрхэн байлгах, нөхөж, оёхыг заалгасан байх хэрэгтэй. Тэд бусдын зовлонг нимгэлэн, бусдад туслах зуршилтай болох хэрэгтэй. (XX 419.3)XX 447.3

    Тэд энгийн, тохирсон байдлаар хувцасладаг байх ёстой. Хэдий хямд даавуун хувцас өмсөж байгаа ч хувцсаа эмх цэгцтэй, цэвэрхэн эдлэх хэрэгтэй. (хх 419.4)XX 447.4

    Эмх Цэгц, Таарсан Хувцаслалт.—Христэд итгэгчид хэт гангарах, өнгө үзэмж хөөсөн хувцаслалтаас татгалзах хэрэгтэй. Тэд цэгцтэй, хэт их чимэглэлгүй, даруу, цэвэр цэмцгэр, таарч тохирсон хувцсаар хувцасладаг. (ХХ 419.5)XX 447.5

    Тохирсон хувцсыг эрэлхийлэхийг буруутгаж, шүүмжилж болохгүй. Бид итгэл бишрэлээ зөвөөр хэрэгжүүлэх юм бол энгийн даруухнаар хувцаслах, сайн үйлсийг хэрэгжүүлэхийг хичээснээр бусдаас онцгой гэж тооцогдох ёстой. Хэрэв бид эмх цэгцгүй, үзэмжтэй хувцаслахгүй бол үнэнээс хөндийрнө, үнэн хэзээ ч биднийг доройтуулдаггүй харин өндөрт өргөдөг.(хх 419.6)XX 447.6

    Эгч дүүс нар минь, та нарын хувцаслалт та бүхнийг Христ болон ариун үнэнийг дагадаг уу эсвэл дэлхийг дагадаг уу гэдгийг илэрхий болгож өгч байна. Та алийг нь дагадаг вэр (XX 420.1)XX 448.1

    Тааламжтай Өнгө, Загварыг Сонгох.— Хувцасны өнгийг нийцүүлж сонгох хэрэгтэй. Хувцасны өнгийг боломжийн хирээр хооронд нь нийцүүлэх нь чухал. Нүүрний өнгө зүсэд тохируулан хувцсаа сонгоорой. Болж өгвөл даруу өнгийг сонгох хэрэгтэй. Хэрэв хээ хуартай материал ашигласан бол том, хэт тод, утга учиргүй, бардам занг өдөөхүйц дүрстэй хувцаснаас татгалзаарай. Өвөрмөц загвар гарган хэт олон өнгийг ашиглах нь тийм ч сайн биш.(хх 420.2)XX 448.2

    Хэрэгцээ Хангахуйц, Эдэлгээтэй Хангах Хувцсыг Сонго.— Бидний хувцас энгийн, даруу боловч чанартай, тааламжтай өнгөтэй, үйлчлэлд маань нийцсэн байх хэрэгтэй. Хувцас гадаад үзэмжийг онцлохоос илүү эдэлгээтэй байх нь зөв. Хувцас дулаахан, бие махбодийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг байх хэрэгтэй. Сургаалт үгс номон дээрх мэргэн эзэгтэйг, «цас хаялахад гэр бүлийнхээ төлөө санаа зовох зүйлгүй байдаг, учир нь гэрийнхэн нь дулаан хувцсаар хангагдсан билээ” гэж дүрсэлсэн байдаг. [Сургаалт үгс 31:21.] (ХХ 420.3)XX 448.3

    Сайн Материал Сонгох нь Эдийн Засагт Нэмэртэй.— Сайтар, чанартай нэхсэн давуу, материалыг худалдан авах хэрэгтэй. Энэ нь эдийн засагт нэмэртэй. Гэвч их үнэтэй чимэглэл, эмжээртэй байх нь чухал биш. Үнэтэй эмжээр худалдан авах нь Бурханы зорилгыг хэрэгжүүлэхэд зориулах мөнгийг үрэн таран хийж байгаа гэж тооцогдох болно. (хх 420.4)XX 448.4

    ЭзэнийУсан ҮзмийнТалбайд ЮуХэрэгтэйг Санаарай.— Бид цэгцтэй, таарч тохирсон байдлаар хувцаслах хэрэгтэй, гэвч эгч дүүс нар минь, та бүхэн өөртөө болон хүүхдэдээ хувцас хийж, худалдан авч байгаа бол Эзэний усан үзмийн талбайд хийгдэх ажил их байгааг тунгаан бодоорой. (ХХ 420.5)XX 448.5

    Дэлхийн хүмүүс хувцсандаа хэт их мөнгө зарцуулдаг. Гэвч Бурхан хүмүүсээ дэлхийгээс хөндийрч, өөрсдийгөө тусгаарлахыг захьсан. Дэлхийн сүүлчийн цаг үед амьдарч байгаа гэж итгэдэг хүмүүст зугаацахад өмсдөг, үнэтэй хувцас нь тохирохгүй. ... (ХХ 420.6)XX 449.1

    Хувцсанд зарцуулж байгаа мөнгөө хэмнэхийг хичээгээрэй. Таны өмсөж буй хувцас таны уулзаж, учирч байгаа хүмүүст байнга нөлөөлж байдгийг анхаараарай. Та өөр бусад газарт хэрэг болохуйц мөнгө санхүүгээ өөртөө хэт их зарцуулахаас татгалзах хэрэгтэй. Эзэний мөнгийг үнэтэй хувцас өмсөх хүслээ хангахад бүү зориулаарай. (хх 421.1)XX 449.2

    Итгэгч Хүний Хувцаслалт Энгийн Байх Шаардлагатай.— Энгийн даруу хувцас мэдрэмж сайтай эмэгтэйг хамгийн шилдгээр харагдуулна.(хх 421.2)XX 449.3

    Христэд Итгэгч Хүн Шиг Хувцасла.— Сайн сайхан, сайн үйлсийг хэрэгжүүлэгч эмэгтэйн журмаар энгийн, даруу хувцсаар гоёорой. (XX 421.3)XX 449.4

    Олон хүмүүс утга учиргүй хэв маяг хөөцөлдсөнөөр байгалийн энгийн, даруу хэв маягаас хөндийрч, өнгөц, хиймэл чимэглэлээр өөрсдийгөө чимдэг. Тэд цаг, мөнгө, эрч хүч, оюун ухаан, зүрх сэтгэлээ өндөрт өргөх үнэнээ золиослон байгаа бүхнээ хэв маяг хөөцөлдсөн амьдралд зориулдаг. (хх 421.4)XX 449.5

    Залуучуудаа хэв маяг хөөцөлдсөн, үдээс, гялалзсан алт, хуурамч чимэглэл зэргүүд тань итгэл бишрэл, дагаж буй үнэнийг бусдад танилцуулж чадахгүй. Хүмүүс таны өөрийгөө гоёх гэж буй хичээл зүтгэлээс сул дорой оюун ухаан, бардам зүрх сэтгэлтэйгээ харуулсан баталгааг л олж харсан. (хх 421.5)XX 449.6

    Зүй Бус Гадаад Төрхийг Харуулахгүй Байх.— Биеэ хэт их чимэж, малгайн дээрээ өд зүүж байгаа залуучуудад би, та бүхний гэм нүглийн төлөө Аврагч толгой дээрээ ичгүүрт, өргөст титмийг зүүснийг сануулахыг хичээдэг. Та үнэтэй цаг хугацаагаа хувцсаа гоёход зарцуулдаг бол алдрын Хаан энгийн, жирийн дээлээр хувцасладаг байсныг санаарай. Биеэ гоёж гоодох гэж эцэж ядардаг та Есүс зовж шаналж, хэрэгцээтэй байгаа хүмүүсийн төлөө маш их хичээл зүтгэл гаргаж өөрийгөө золиослон, үгүйсгэж байсныг бодож тунгаагаарай. ... Есүс бидний төлөө Эцэгтээ хандан санаа тавин, уйлан байнга залбирдаг байсан. Тэрээр биднийг автагдаад буй бардам зан, утга учиргүй зугаацал, хүсэл мөрөөдөл, Христийн хайраас салгах аливаа зүйлсээс аврахын тулд Тэрээр нулимсаа дуслуулж, ямар ч хүнээс илүү зовж, шаналсан дүр төрхийг эдэлсэн. (XX 421.6)XX 450.1

    Шаардлагагүй Эмжээр, Чимэглэл.—Бурханы хүмүүсийг аврах үйл хэргийг урагшлуулахын төлөө шаардлагагүй эмжээр, чимэглэлүүдээсээ татгалз. Өөрийгөө огоорох хичээлээс суралцаж, хүүхдүүддээ түүнийгээ зааж сурга. (хх 422.1)XX 450.2

    Үзэл Санаагаа Тодорхой Болго.—Хүмүүс надаас маалинган захтай хувцас өмсөхийг буруу гэж үзэж байгаа эсэх талаар асуудаг. [ТАЙЛБАР: СҮМҮҮДЭД ӨГӨХ ГЭРЧЛЭЛ, 1 БОТЬ, 135, 136 ХУУДСЫГ УНШААРАЙ.] Би тэд нарт үргэлж Үгүй гэж хариулдаг. Зарим хүмүүс миний хувцасны захны талаар зүйлсийг хэт туйлшруулан ойлгож тодорхой төрлийн захтай хувцас өмсөх нь буруу юм байна гэсэн дүгнэлт хийдэг. Би Шаббат сахигч зарим хүмүүс гангарч, гайхуулахын тулд хичээл зүтгэл гарган урласан, хэт үнэтэй зах, шаардлагагүй үдээс зэргийг зүүж байгааг харсан. Би хувцасны захны талаар ярихдаа захгүй хувцас, ямар ч төрлийн үдээсийг өмсөж, зүүж болохгүй гэж хэзээ ч хэлж байгаагүй. (ХХ 422.2)XX 450.3

    Хэт Тансаг, Хэтрүүлсэн Чимэглэл.— Сүмийн удирдагчид, тэдний эхнэрүүд энгийн хувцаслалтын жишээг харуулдаг байх хэрэгтэй. Тэд эмх цэгцтэй, тохирсон, сайн материалтай хувцсыг өмсөх ёстой, гэхдээ хэт үнэтэй биш боловч хэт тансаг гоёл чимэглэлтэй хувцас өмсөхөөс татгалзах хэрэгтэй. Хэт их чимэглэл бид нарыг зөвөөр танилцуулдаггүй. Бид залуучуудаа даруу, энгийн, цэвэр цэмцгэр хувцасладагаар хүмүүжүүлэх ёстой. Хэдийгээр үнэтэй цайтай биш ч гэсэн илүүдэл чимэглэл, гоёлгүй байх хэрэгтэй.(хх 422.3)XX 451.1

    Үзэмжтэй Байхын Төлөө Бүү Хувцасла.— Бие махбодио гоёж гоодох хүслээр төлөвшилт бий болдоггүй. (ХХ423.1)XX 451.2

    Библи даруу хувцаслахыг зааж сургадаг.м Үүний адилаар эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимээрэй.” 1 Тимот 2:9. Даруу сэтгэлтэй хүн өнгөц байдал, хэт олон өнгийг хослуулах, хэтэрсэн чимэглэлтэй хувцаснаас татгалздаг. Бусдын анхаарлыг татах хүслийг торүүлж, бусдын магтаалыг авахыг хичээж буй хувцас Бурханы Үгэнд сургасан зарчмыг зөрчиж байдаг. (ХХ 423.2)XX 451.3

    Өөрийгөө үгүйсгэсэн байдлаар хувцаслах нь Христэд итгэгчдийн үүрэг юм. Энгийн даруухнаар хувцаслаж, үнэтэй гоёл, чимэглэлээс татгалзах нь итгэл бишрэлээ зөвөөр хадгалж байгаагийн илрэл. Бид дэлхийн хүмүүс хэт үнэтэй хувцсаар гоёж, зугаа цэнгэлд дурлах нь ямар утга учиргүй зүйл болохыг ойлгож харж байгаа билүү? (ХХ 423.3)XX 451.4

    Мөхөж, Усташгүй Чимэглэл Болон Алт, Сувд.— Амьдралын туршид аз жаргалыг бэлэглэгч, хэзээ ч усташгүй, мөнхийн ирээдүйн туршид ч үл бөхөх очоо гэрэлтүүлсээр байх чимэглэл гэж байдаг. Энэ бол даруу, дөлгөөн сэтгэл юм. Бурхан бид бүгдийг зүрх сэтгэлийг үнэтэй өмсгөлөөр хувцаслаарай гэж захьсан. ... Бид алтан чимэглэлээр биеэ чимэхийн оронд цэвэршүүлсэн алтнаас ч илүү үнэтэй мэргэн ухааныг олж авахыг чин сэтгэлээсээ эрж хайх хэрэгтэй. (хх 423.4)XX 451.5

    Алт, сувд болон өөр бусад үнэтэй эрдэнэс Христийн сайн сайхан байдалтай харьцуулахад ямар ч үнэ цэнэгүй юм. Байгалиас заяасан үзэсгэлэн гоо тэгш, тэнцүү, бие биетэйгээ төгс зохицсон хэлбэртэй байдаг бол, сүнслэг үзэсгэлэн гоо Есүстэй зүрх сэтгэлээр нийцэж, адил төстэй болсноор илрэн харагддаг. Дээрх хүчин зүйлс үнэт эрдэнэсийг эзэмшигчийг цэвэршүүлсэн алт, Офирын алтан таягнаас ч илүү үнэтэй болгодог. Христийн нигүүлсэл юугаар ч үнэлэгдэшгүй гоёл, чимэглэл юм. Энэхүү чимэглэл эзнээ өндөрт өргөж, хүндэтгэл хүлээхүйц болгох ба гэрэл болон ивээлийн Эх үндэс рүү ойртуулан дотносуулдаг. (хх 423.5)XX 452.1

    Жинхэнэ Анхаарал Татахуйц Үзэсгэлэн Гоо.— Бүх хүмүүс бодитой байхаас илүү сэтгэлийн мэдрэмжиндээ захирагдах хандлагатай байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхдээ хүүхдийнхээ оюун ухааныг үнэн, амьдралын үүрэг, сэтгэлээ огоорох, хүндэтгэл хүлээхүйц биеэ даасан байдал, олонх бурууг сонгосон ч зөвийг сонгох байдлыг хайрлахад сургахад анхаарах хэрэгтэй. ... (ХХ 424.1)XX 452.2

    Хэрэв хүүхдүүд зөв зүрх сэтгэд, нөхөрсөг зан чанарыг эзэмших юм бол тэд Бурханы нигүүлслээр хувцасласан жинхэнэ үзэсгэлэнтэй байдлыг эзэмших юм. Ингэснээр хүүхдүүд утга учиргүй, ихээхэн үнэтэй өнгөц чимэглэлээр өөрсдийгөө чимэлгүй, харин жинхэнэ ёс зүйн үнэтэй чимэглэлийг зүүсэн байх юм. Үзэсгэлэнтэй зан чанар Бурханы хувьд үнэ цэнэтэйд тооцогддог. Жинхэнэ үзэсгэлэн гоо сайхан хуурч мэхэлдэггүй. Жинхэнэ гоёл чимэглэл хэзээ ч гандаж, өнгө алддаггүй. (хх 424.2)XX 452.3

    Есүст итгэх жинхэнэ итгэл бишрэл өнгөц, хуурамч гоёлоор чимэхийн оронд энгийн, даруу гоёл, төгс төгөлдөр, өндөрт өргөдсөн, цэвэр ариун зан чанарыг эзэмшсэн байхыг шаарддаг. (хх 424.3)XX 452.4

    Хүүхдүүдээ Хувцаслалтандаа Анхаардаг Байхыг Сургаарай.—Хамтдаа гэр бүлийн үүрэг хариуцлагадаа итгэлтэй байж сурцгаая. Хүүхдүүддээ гэр бүлд дуулгавартай байдал ноёрхох ёстойг ойлгуулаарай. Та бүхэн хүүхдүүддээ ухваргүй, мулгуу бус харин ухаалаг, мэргэн байдлаар хувцсаа сонгохыг зааж сурган, цэвэр цэмцгэр, энгийн даруу хувцсыг бэлдэж өгөөрэй. Христийн дахин ирэлтэд бэлдэж байгаа хүмүүсийн хувьд бид тухайн цаг үеийнхээ түгээмэл хэв загварыг дагахын оронд дэлхий дахинд даруу төлөв хувцаслах жишээг үзүүлдэг байх хэрэгтэй. Та эдгээрийн талаар ярилцаж, хийх гэж буй үйлдлээ ухаалгаар төлөвлөх хэрэгтэй; дараагаар нь төлөвлөгөөгөө гэр бүлдээ хэрэгжүүлээрэй. Та хүүхдийнхээ хүслээр бус харин Бурханлаг зарчмуудаар удирдуулаарай. (ХХ 424.4)XX 452.5

    Хэрэв зүрх сэтгэл маань Христтэй нэгдмэл байгаа бол, ... тухайн хүн ямар ч нөхцөлд зөрчилдөх, хэрэгцээгүй зүйлсэд анхаарлаа хандуулах байдалд орохгүй. (хх 425.1)XX 453.1

    Нас Болон Амьдралын Нөхцөл Байдалд Тохирохуйц Хувцсаар Хангаарай.—Эгч дүүс нараа, хүүхдүүддээ хайр энэрлээрээ өөртөө татаж, ойртуулдаг байгаарай. Бүх зүйлсэд зөв, сайн анхаарал, халамжийг үзүүлээрэй. Тэд нарт таарч тохирсон, ичиж санаа зовохооргүй хувцас бэлдэж өгөөрэй, учир нь зохисгүй хувцаслалт өөртөө итгэх итгэлийг нь мохоодог. ... Насандаа болон амьдралын нөхцөл байдалд тохирсон, зохимжтой, цэвэр цэмцгэр хувцсаар хувцаслахад ямар ч буруу зүйл байхгүй. (хх 425.2)XX 453.2

    Бие Барьсан Хувцас Өмсөж Болохгүй.—Хувцас чөлөөтэй таарч байх ёстой ба бүрэн, чөлөөтэй амьсгалах, цусны эргэлтэнд муугаар нөлөөлөхүйц барьсан байж болохгүй. Хөл хүйтэн, чийгтэй байхаас сэргийлэгдсэн байх ёстой. Бид гадаа эрүүл агаарт дасгал хийхдээ дулаахан хувцасласан байх ёстой. Ялангуяа өглөөний болон оройн сэрүүнээр, бороо, цас орсны дараагаар даарч, хөрөхөөс сэргийлсэн байдлаар хувцаслах нь чухал. (хх 425.3)XX 453.3

    Бага Насны Хүүхдийн Хувцас.— Нялх хүүхдийн хувцас дулаахан, бие махбодийг хамгаалсан, тав тухтай бол хүүхэд уцаарлаж, уйлж сандраахгүй байх болно. Ийн хувцасласнаар бяцхан хүүхэд эрүүл саруул байж эхчүүд ч хүүхэд асрах нь цаг, эрч хүчийг шаардсан хүнд ажил биш гэдгийг ойлгох юм. (ХХ 425.4)XX 453.4

    Бариу, чанга бүс, бэлхүүстэй хувцас зүрх, уушигны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг тул, эдгээрээс татгалзах хэрэгтэй. Биеийн ямар ч эрхтэн ямар ч үед тааламжгүй, хавчигдсан, эрх чөлөөтэйгөөр хөдлөх боломжоо алдсан байдалтай байж болохгүй. Хүүхдийн хувцас чөлөөтэй, бүрэн гүйцэд амьсгалах боломжтой, мөрөн дээр бүх даац ирж байхаар зохицсон байх ёстой. (хх 426.1)XX 454.1

    Эрс Тэс Уур Амьсгалтай Газар Зөв Хувцаслах Хэрэгтэй.— Эрс тэс уур амьсгалд илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Ийм цаг ууртай газар цээжин хэсэг буюу биеийн дулаан хамгаас ихээр хуримтлагддаг газраа дулаалсан байх ёстой. Эрс тэс уур амьсгалтай үед хүүхдээ нимгэхэн хувцасладаг хүмүүс хүүхдээ гоё сайхан харагдуулахын тулд зрүүл мэндийг нь золиослож байдаг. Биеийн эрхтнүүдийн дулааныг биеийн дулаантай адил хэмжээнд барьж чадахгүй бол цусны эргэлт тэнцвэргүй болдог. Биеийн амин чухал эрхтнүүдээс хол орших эртнүүдийг дулаахан хувцаслаагүй бол цус толгой руу чиглэж толгой өвдөх, хамраас цус гарах асуудал үүсдэг. Эсвэл цээжин хэсэгт хэт их цус хуралдсанаар цээж дүүрч, ханиалгах, зүрхний цохилт түргэсэх, ходоод хавьцаа ихээхэн цус хуралдаж хоол боловсрохгүй байдал мэдрэгддэг. (ХХ 426.2)XX 454.2

    Эхчүүд хэв маяг хөөцөлдөхийн тулд хүүхдүүдийнхээ хөл, гарыг бараг нүцгэн байлгадаг, энэ үед холын эрхтнүүд хөрснөөс болон цусны эргэлт дотоод эрхтэнд эргэлдэж, цусны эргэлтэнд муугаар нөлөөлж, өвчин үүсэх боломжийг нээдэг. Бүтээгч бидний хөл гарыг нүүртэй адил хүйтэн агаарыг эсэргүүцэх чадвартайгаар бүтээгээгүй. Эзэн, ... хөл гар болон үе мөчүүдэд амь амьдралыг тэтгэх цусаар гар хөлийг биеийн дулаантай адил байлгахын тулд том хэмжээний судсуудыг байрлуулсан. Тиймээс цусыг хөл, гарт сайтар хүртээлтэй байлгаж, дулаацуулахын тулд дулаахан хувцаслаарай.(хх 426.3)XX 454.3

    Сатан гар хөлийг, нурууг ил байлган амин чухал эрдэс бодисыг зөөвөрлөгч цусыг хөргөх хувцсыг зохион бүтээсэн. Эцэг эхчүүд хэв загварын шүтээндээ мөргөж, хүүхдүүдийн мэдрэлийн, амин чухал судсыг боогдуулахуйцаар хувцаслаж, Бурханы бүтээсэн зорилгыг амьдралдаа хэрэгжүүлдэггүй. Үүний үр дүнд байнга хүйтэн хөл, гартай байх зуршил бий болдог. Оюун ухаанаа ашиглахаас татгалзан хэв маяг хөөцөлддөг хүмүүс хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг муутгасан хариуцлагаа Бурханы өмнө хүлээнэ. Амьдрал ихэнхдээ хэв маягийн шүтээний золиос болсоор байна. (ХХ 427.1)XX 455.1

    Эрэгтэй, Эмэгтэй Хүмүүсийн Хувцасны Ялгаа.— Эмэгтэй хүмүүсийн хувцсыг эсрэг хүйснийхтэй адил болгох, эрэгтэй хүн шиг харагдуулах хандлага улам өсөн нэмэгдсээр байна, Бурхан үүнийг үзэн яддаг. “Үүний адилаар эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимээрэй.” 1 Тимот 2:9. ... (ХХ 427.2)XX 455.2

    Бурхан эрэгтэй, эмэгтэй хүний хувцсыг ялгаатай байхаар бүтээсэн ба эмэгтэй хүмүүст энэ талаар хангалттай, тодорхой зааварчилгаа өгөх хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс адил харагдахуйц хувцас өмсөж эхэлснээр ихээхэн самуурал, бузар гэм нүгэл үүсэн бий болоход нөлөөлнө. (хх 427.3)XX 455.3

    Сүмдээ Хэрхэн Хувцаслах Талаар.— Хэн ч Бурханы сүмд хэт биеэ ил гаргасан хувцас өмсөж, Бурханд хүндэтгэлгүй хандаж болохгүй. (хх 427.4)XX 455.4

    Хүн бүр гадаад үзэмжиндээ хэт их анхаарал хандуулж, сүмд зохимжгүй хувцаслахгүй байхад анхаарч, эмх цэгцтэй, цэвэр, ёс журамтай хувцаслахад сургагдсан байх ёстой. Хувцас, гадаад үзэмжинд анхаарал хандуулах нь хүндэтгэлгүй байдлыг урамшуулж байдаг. Хүмүүс бусдын хувцас, чимэглэлд анхаарал хандуулж, бодол санаа нь магтаал хүндэтгэлийг өргөж байгаа хүмүүст байх ёсгүй бодлоор дүүрдэг. Сүмд Бурхан бодол санааг эзэмдэгч, магтаалын гол зүйл байх ёстой ба оюун ухааныг маань ариун, дагшин үйлчлэлээс хөндийрүүдэг ямар ч зүйлс Түүний хувьд доромжлол болдог. Бурханы ариун үйл ажиллагаанд үсний чимэглэл, тууз, өд, алт, мөнгөн эдлэлээ гайхуулан алхах нь Бурханы хувьд тааламжгүй, бузар муу шүтлэгт тооцогддог. (XX 427.5)XX 455.5

    Зарим хүмүүс Бурханы Үгэнд заасны дагуу дэлхийн хэв маягаас хөндийрөхийг хувцас хунартаа анхаарал тавихгүй байхтай холбон ойлгодог. Зарим нэг эгч дүүс нар маань дэлхийн хэв маягаас хөндийрч байна хэмээн бүчтэй нарны малгай болон долоо хоногийн туршид өмссөн даашинзтайгаа Бурханыг магтан хүндэтгэхээр Шаббатад итгэгч ахан дүүс нартайгаа цуглахаар ирж байна. Мөн зарим Христэд итгэгч гэж нэрийдсэн эрэгтэйчүүд хувцаслалтын талаар дээрхтэй адил үзэлтэй болжээ. Энэ хүмүүс шороо, тоос болж, урагдаж, цоорсон хувцастай, бохир заваан байдалтай Бурханы хүмүүстэй Шаббатад цуглахаар ирдэг. (ХХ 428.1)XX 456.1

    Ийм хүмүүс дэдхийн хүндэтгэлийг олсон найзтайгаа нөхөрлөхийг хүсээд, уулзах юм бол тэдний өмнө хамгийн шилдэг хувцастай очихгүй гэж үү. Хэрэв хүндэтгэл хүлээсэн хүнтэй үсээ самнаагүй, цэвэр, цэгцтэй хувцаслалгүйгээр очих юм бол тухайн хүн доромжлуулсан мэт болно. Гэтэл эдгээр хүмүүс Шаббат өдөр Агуу Бурханыг магтан хүндэтгэхээр цуглахдаа ямар байдалтай байсан ч яахав гэж бодож байна. (XX 428.2)XX 456.2

    Хувцаслалтыг Маргаан, Мэтгэлцээн Болгож Болохгүй.— Хувцаслалтын талаар маргаан, мэтгэлцээнийг итгэл бишрэлийнхээ чухал сэдэв болгож болохгүй. Бидэнд ярилцах илүү чухал зүйлс бий. Христийн талаар ярилц, зүрх сэтгэл маань өөрчлөгдөн шинэчлэгдэх үед Бурханы Үгтэй нийцдэггүй бүхэн арилан алга болно. (XX 428.3)XX 456.3

    Хувцас тань Эзэний өмнө үнэ хүндтэй байх эсэхийг тодорхойлохгүй. Ариун Сүнсний эелдэг зөөлөн зан, үг, бусдад тавьж байгаа халамж буюу дотоод сэтгэлийн чимэглэл Бурханд үнэтэйд тооцогддог. (хх 429.1)XX 457.1

    Хэн ч Бусдын Бодлыг Удирдахыг Хичээлгүйгээр Жишээ Үзүүлэх Хэрэгтэй.— Хувцсыг шүтлэгээ болгосон хүмүүсийг урамшуулж болохгүй. Хүн бүр Бичээсийн энгийн сургамжийг судалж, энгийн даруу хувцаслалт, итгэлтэй, дуулгавартай байдлаар дэлхий дахинд болон шинэхэн итгэгч нарт жишээ үзүүлэх хэрэгтэй. Бурхан нэг хүнээр бусад хүний оюун ухааныг удирдуулахыг хүсдэггүй. (ХХ 429.2) XX 457.2

    Есүсийн хайр, энэрлийн талаар ярьдаг байгаарай, гэхдээ ах, эгч дүүс нараа бие биенийхээ хувцсыг шүүмжилж, элэглэхгүй байхыг сануулаарай. Зарим хүмүүс бусдыг шүүмжлэхээс таашаал авдаг ба үүндээ оюун ухаанаа чиглүүлэх үедээ сүмийн хамт олныг зааварлагчид, чиглүүлэгчид болсон мэтээр төсөөлж эхэлдэг. Тэд өөрсдийгөө шүүлт явуулах эрхтэй гэж бодож, сүмийн ах, эгч дүүс нараа харах бүртээ шүүмжлэх аливаа нэгэн зүйлсийг эрж хайж эхэлдэг. Ийм зан чанар сүнслэг өсөлтийг зогсоож, явцуу ухаантай болгодог хамгийн үр дүнтэй арга. Бурхан ийм хүмүүсийг шүүмжлэмтгий зангаа орхиж, Өөрийн бэлтгэсэн өөр байр сууринд очоосой гэж хүсдэг. (XX 429.3)XX 457.3

    Зүрх Сэтгэлээ Зөв Болго.—Хэрэв бид Христэд итгэгчид юм бол хэдийгээр бие махбодийн хүсэл маань замнаж байгаа замд маань саад болсон ч гэсэн Христийг дагасаар байх хэрэгтэй. Хэрэв ач холбогдолгүй, хоосон эд зүйлсээр хөөцөлдөх хүсэл сэтгэлийг тань эзэмдсэн бол юу өмсөх, хэрхэн хувцаслах ямар ч зөвлөгөө нэмэр болохгүй. Дурлаад байгаа хувцсаа тайлан хаях нь модны бүх навчийг тасдаж байгаа мэт байх юм. Зүрх сэтгэлийн хүсэл мөрөөдөл ямар ч нөхцөлд ямар ч эргэлзээгүйгээр буцан ургадаг. Та өөрийн гэсэн оюун ухаантай байх хэрэгтэй. (ХХ 429-4>XX 457.4

    Олон У рсгалуудын Хүчрээгүй Зүйл.— Хүний оюун ухаан Бурханы Үгэн дэх энгийн зааварчилгааг үл тоомсорлож, хөндийрөхийг хичээсээр ирсэн. Бүх цаг үеийн туршид Христийн дагалдагчид гэж нэрлэгдэж буй хүмүүс сэтгэлээ огоорч, даруу байх, даруу төлөв яриа, хувцаслалт, дүр төрхтэй байх зармчуудыг үл тоомсорлосоор байна. Үүний үр дүнд тэд баярын мэдээний сургамж заавраас холдож, дэлхийн хэв маяг, ёс заншил, зарчмуудыг хүлээн зөвшөөрсөн. Жинхэнэ Бурханлаг байдал гадаад хэлбэр, өнгөц байдлыг үхүүлдэг. Бурханы оршихуй болон хүч Ариун Бичээсийн зааварчилгааг дагах хүсэлтэй, даруу сэтгэлээр магтаалыг өргөгч, дэлхийн хүрээллээс хөндийрсөн хүмүүсийн дунд оршдог. Энэ нь олон үеийн туршид хэрэгжсээр ирсэн. Олон урсгалууд цагийн аясаар гарч ирж энгийн даруу байдлаа алдаж, эрч хүчээ их хэмжээгээр хөсөрдүүлж, уналтанд орсон. (хх 430.1)XX 458.1

    Бурханы Үг Бол Бидний Дагах Зарчим Юм.— Бүх төрлийн хувцсыг Библийн зарчмыг чанд сахин маш хатуугаар хянаж байх хэрэгтэй. Хувцасны загвар, хэв маяг дэлхийг удирдах шүтээн болон хувирсан, харамсалтай нь хэв маяг сүмд орж ирдэг. Сүм Бурханы Үгийг жишиг болгон, эцэг эхчүүд жишгийг ухаалгаар тунгаан боддог байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дэлхийн хэв загварыг хөөцөлдөхийг нь хараад Абрахамтай адил Бурханы жишгээр шийдэмгий удирдах хэрэгтэй. Бид дэлхийтэй холбогдохын оронд Бурхантай холбогдох хэрэгтэй. (хх 430.2)XX 458.2