Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дөчин Есдүгээр Бүлэг - Төрөл Садангуудын Зан Авир

    Хүслээ Хэт Дөвийлгөгч Төрөл Садангууд Асуудал Болдог.—Та хүүхдээ хүмүүжүүлэх эрх дархаа бусдад өгөхөөс болгоомжлох хэрэгтэй. Бурханы өгсөн энэхүү үүргийг таниас өөр хэн ч бүрэн, зөвөөр хэрэгжүүлж чадахгүй. Төрөл садангууд гэр бүлд оролцсоноор олон тооны хүүхдүүд аймшигтай сүйрэл рүү чиглүүлэгдсэн. Эхчүүд эгч дүүс болон ээжийгээ хүүхдээ зөв сурган хүмүүжүүлэх аргад нөлөөлөхийг хэзээ ч битгий зөвшөөрөөрэй. Эх хүн эхийнхээ дор байж хүүхдээ шилдгээр хүмүүжүүлэх аргад сургагдсан ч гэсэн хүүхдээ эмээгээр нь битгий хүмүүжүүлээрэй. Учир нь арван эмээгийн ес нь ач, зээ нараа хүслээр нь байлгаж, шударга бусаар магтан эрхлүүлдэг. Эхийн тэвчээртэйгээр хийж гүйцэтгэсэн бүхэн хамаатнуудын буруу үйлдлээр хөсөр хаягдах боломжтой байдаг. Өвөө эмээ нар ач, зээ нараа хүмүүжүүлэх боломжгүй гэдгийг амьдралын дүрэм болгоорой. Хүмүүс эцэг эхдээ бүх л хүндэтгэлээ, хайр халамжаа үзүүлэх ёстой. Харин хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр эмээ өвөөг нь оролцуулахгүй байж, гэр бүлээ өөрсдийн гараар удирддаг байх ёстой. (хх 288.1)XX 307.1

    Хүндэтгэлгүй, Хүслээ Хангах Үед нь Инээж, Хөөргөх Үед .— Би очсон газар бүртээ гэр бүлийн хүмүүжил, хяналтанд анхаарал тавиагүйг харах бүртээ сэтгэл эмтэрч явдаг. Ямар ч хүүхдэд эцэг эхийн заавраас шалтаг хэлэн зөрж, хүндэтгэлгүй, гөжүүд байж, ахмад хүнтэй харилцахдаа ашиглаж болохгүй үгсийг ашиглахыг зөвшөөрч болохгүй. Хүүхдэдээ хүндэтгэлгүй ярихыг зөвшөөрч буй эцэг эх хүүхдээсээ илүү буруутгагдах болно. Хүүхдийг дуулгаваргүй, зөрүүдлэхийг ганц ч удаа болов зөвшөөрч болохгүй. Эцэг эх, авга ах, эгч нар нэг нас ч хүрээгүй хүүхдийг бухимдах, уурлах үед өхөөрдөж, инээлдэн хүлээж авдаг. Зарим нь буруу үг хэл, хүүхдийн зөрүүдлэлийг эгдүүтэй гэж үздэг. Гэтэл ийм байдлаар буруу зуршлууд төлөвшин бий болж, хүүхэд эргэн тойрондоо байгаа хүмүүсийнхээ дургүйцлийг хүргэн хүн болон хүмүүждэг. (хх 288.2)XX 307.2

    Зөв Хүмүүжлийг Буруутгах Үед.— Би эх хүнд даалгасан үүргээ хэт багаар ухамсарлаж буй эхчүүд хэрхэн сохорсон мэт байгааг хараад дагжин чичирдэг. Тэд Сатан хэдхэн сартай хүүхдээр дамжуулан хүслээ гүйцэлдүүлж байгааг олж хардаг. Бузар мууг үйлдэх хүсэлдээ автагдах үед Сатан хүүхдийг бүрэн удирдлагандаа оруулдаг. Гэтэл гэр оронд хүүхдийг хүмүүжүүлж, засан залруулах нь хэрцгий явдал гэж үздэг эмээ, авга ах болон бусад хамаатан садан, найз нөхөд байж болох юм. Харин ч асуудал эсрэгээрээ ханддаг. Туньхан, тусламж хэрэгтэй хүүхдийн хүслийг Сатанаар удирдуулах нь хамгийн аймшигтай хэрцгийлэл гэж тооцох ёстой. Сатаныг хөөн зайлуулах хэрэгтэй. Түүний барьцаалсан хүүхдийг чөлөөлөх хэрэгтэй. Хэрэв хүүхдийг хүмүүжүүлэх шаардлагатай бол итгэлтэй, үнэнч байгаарай. Бурханыг хайрлах хайр, хүүхдийг жинхэнэ итгэл бишрэлтэй байлгахыг хүсэх хүсэл үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэхэд Нөлөөлдөг. (ХХ 289.1)XX 308.1

    Гэр Бүл Хэмээх Хамт Олонд Тохиолдох Олон Бэрхшээлүүд.— Гэр бүл болсноор нэгдсэн нэг, хоёр, гурван гэр бүлүүд өөр хоорондоо хэдхэн бээрийн зайтай оршин суух нь сайн биш. Гэр бүлүүд ойр байх нь сайн нөлөө үзүүлдэггүй. Нэг хүний амьдрал бол бүх хүмүүсийн амьдрал байх ёсгүй. Гэр бүл болгоны мэдрэх ёстой их бага хэмжээний саад бэрхшээлийг болж өгвөл гэр бүлийн хүрээнд хадгалах нь чухал. Гэр бүлийн асуудлыг бусад хамаатан, гэр бүлүүдтэй хуваалцах нь итгэл бишрэлийг батжуулах уулзалтуудад муугаар нөлөөлдөг. Хүмүүс хэдий ойр дотно, нөхөрсөг байсан гуравдагч хүнд мэдүүлж болохгүй асуудлууд гэж байх ёстой. Зарим нэгэн асуудлыг зөвхөн хувь хүн, гэр бүлээрээ тээж байх ёстой. Хэд хэдэн гэр бүлүүд өөр хоорондоо ойр харилцаатай байж, байнга бие биентэйгээ уулзалдах нь гэр бүл бүрт байх ёстой нэр хүндийг унагадаг. Бусдын асуудалд заавар зөвлөгөө, сануулгыг өгөх явцдаа маш их анхаарал халамж, хайр энэрлийг үзүүлэхгүй бол бусдын сэтгэлд сэв суулгах боломжтой. Хамгийн шилдэг зан чанар бүр алдаа дутагдал, асуудалд орж байдаг, тиймээс жижиг зүйлсийг том асуудал болгохгүйн тулд асуудалд ихээхэн анхааралтай ханддаг байх хэрэгтэй. (хх 289.2)XX 308.2

    Гэр бүл болон сүмийн харилцаа. ... зүрх сэтгэлд маш сайхан, таатай мэдрэмжийг төрүүлж өгдөг. Харин Христэд итгэгчийн зөв сайн зан чанарыг хөгжилд бүх асуудлыг олон нээж хэлэлцүүлэх нь тийм ч сайн зүйл биш. ... Хамаатан садан, найз нөхөд бие биенээсээ хол байж, зарим үед л уулзалдсанаар илүү аз жаргалтай байх ба тэдний бие биендээ нөлөөлөх нөлөө арав дахин хүчтэй байх юм. (ХХ 290.1)XX 309.1

    Хамаатнууд болон гэр бүлүүд гэр бүл болсон хос мэт нэгдэж, хамтдаа байнга уулзалдсанаар хүн бүр бусдын алдаа дутагдал, асуудлуудыг харж эхэлдэг. Ийнхүү тэд бие биенийхээ асуудлыг засах, залруулах шаардлагатай гэсэн бодолд автагддаг. Хамаатан саднууд бие биенээ хайрлан, хүндэтгэдэг учраас хааяа нэг уулздаг хамаатнуудыг бодвол ажиглан харсан жижиг сажиг алдаа бүхэндээ санаа зовж, шаналж эхэлдэг. Зарим гэр бүлүүд бусадтай адил хандаж чадахгүй байна гэж үзэн хангалттай анхаарал тавих гэж хичээн оюун ухааны хувьд ихээхэн зовж шаналдаг. Заримдаа өчүүхэн атаархал үүсэн бий болж, яваандаа дов мэт асуудал нь уулын чинээ болон томордог. Гэр бүлүүд хоорондын жижиг сажиг үл ойлголцол, хоорондын ялихгүй ялгаа хамаатнуудаас ирж байгаа бэрхшээл зовлонгоос илүү оюун ухааныг их хэмжээгээр шаналган зовоодог. (хх 290.2)XX 309.2