Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    XV Xэсэг - Таарч Тохирсон Хувцас

    Жаран Тавдугаар Бүлэг- Зөв Хувцаслалтaас Ирэх Ивээл

    ТЬхиромжтой Болон Тааламжтай Хувцас.— Бид хувцаслалт болон бүх зүйлсээрээ дамжуулан Бурханыг хүндэтгэх боломжоор хангагддаг. Бурхан хувцсыг цэмцгэр байхаас гадна эрүүл, тохиромжтой байхаас гадна таарамжтай байхыг хүсдэг. (хх 413.1)XX 441.1

    Бид болж өгвөл хамгийн шилдгээрээ харагдахыг хичээдэг байх ёстой. Бурханы ариун дуганы үйлчлэлд Бурхан өмнөө үйлчилж буй тахилч нарын хувцасны талаар маш нарийн зааварчилгаа өгсөн байдаг. Тэгэхээр Бурхан Өөрт нь үйлчилж байгаа биднийг хэрхэн хувцаслах ёстойд анхаарлаа хандуулдаг. Энэ бүхний дотор Аароны дээл бэлгэдлийн чанартай байсан тул ихэд анхаарал тавьж, маш нарийн зааварчилгааг өгсөн. Тэгэхээр Христийн дагалдагч нарын хувцаслалт ч гэсэн бэлгэдэл болж байдаг. Бид байгаа бүхнээрээ Түүнийг төлөөлж байх ёстой. Бидний гадаад дүр төрх эмх цэгцтэй, таарсан, цэвэр байх ёстой. (хх 413.2)XX 441.2

    Байгалийн Эд Зүйлсээр Дүрсэлсэн нь.—Христ Диваажингийн үнэлдэг зүйлсийг байгалийн эд зүйлсээр дүрсэлдэг [цэцэгс, сараана цэцэг]. Диваажинд даруу төлөв гоо сайхан, энгийн, цэвэр, таарамжтай хувцаслалтыг Бурханы таалалд нийцсэн гэж тооцдог. (хх 413.3)XX 441.3

    Өмсөж Байгаа Хувцасны Загвараар Зан Чанарыг Шүүж Болдог.—Аливаа хүний хувцаслалт, хувцсаа хэрхэн хослуулсан байдал эрэгтэй, эмэгтэй хүнийг сонжих тэмдэг болдог. (хх 413.4)XX 441.4

    Бид хүмүүсийн зан чанарыг өмссөн хувцсаар нь таньж мэддэг. Даруухан, Бурханлаг эмэгтэй даруухан хувцасладаг.XX 441.5

    Өндөр боловсорч, хөгжсөн оюун ухаантай хүн энгийн, таарсан хувцас сонгон авснаар зан чанараа илэрхийлдэг. ... Эмэгтэй хүний энгийн боловч өнгөц зан чанарыг илэрхийлээгүй хувцас тухайн эмэгтэй хүн ёс суртахууны үнэ цэнийг ойлгодог хүн хэрхэн хувцаслах ёстойг ойлгосон болохыг харуулах болно. Үзэсгэлэнтэй, сонирхолтой, энгийн, таарч зохисон хувцаслалтыг талын тансаг цэцэгстэй зүйрлэж болно.(хх 413.5)XX 442.1

    Баримтлах Зарчмыг Танилцуулвал.— Би хүмүүсээ Бурханы өмнө анхааралтай, ямар нэгэн алдаа гаргалгүйгээр алхаасай гэж гуйдаг. Хувцасны шинэлэг загварыг эрүүл мэндийн зарчимтай нийцэж байгаа тохиолдолд дагаж болох юм. Эгч дүүс нар минь ихэнх хүмүүсийн адил энгийн, чанартай, бат бөх материалтай, насандаа тохирсон байдлаар хувцаслаж, хувцсандаа хэт их санаа тавьж, мэтгэлцэхгүй байх хэрэгтэй. Эгч дүүс нар маань энгийн даруу хувцаслах хэрэгтэй. Тэд ичгүүртэй, гуниж гутрахаар бус харин үзэмжтэй хувцсаар хувцаслах ёстой. Бурханы үзэсгэлэнг дотоод сэтгэлдээ оруулснаа амьд жишээгээр дэлхий дахинд харуулан амьдраарай. (ХХ 414.1)XX 442.2

    Хэрэв Даруу, Эрүүл, Таарамжтай Бол Сүүлийн Үеийн Загвар, Хувцаслалтыг Дагаж Болох Юм.— Христэд итгэгчид дэлхийн хүмүүсээс ялгаатай хувцаслан үзмэр адил болж ичгүүрт орох ёсгүй. Хэрэв даруу, эрүүл хувцаслах зарчмыг хүндэтгэн хувцаслан дэлхийн загвараас ялгарсан тохиолдолд дэлхийн хүмүүстэй адил болохын тулд хэв загвараа өөрчлөх шаардлагагүй. Тэд дэлхий дахинаас ганцаараа ялгарсан ч зөв шударга байхын тулд биеэ даасан, ёс зүйн урам зоригтой байдлын үлгэр жишээг харуулах хэрэгтэй. (хх 414.2)XX 442.3

    Хэрэв дэлхийн хүмүүс даруу, эрүүл, Библийн зарчимтай нийцсэн хувцаслалтыг танилцуулсан тохиолдолд тухайн хувцсыг өмссөнөөр бид дэлхий дахинд эсвэл Бурханд адилхан харагдана. Христэд итгэгчид Христийг дагаж, хувцсаа Бурханы Үгтэй нийцүүлэх хэрэгтэй. Тэд хэт туйлшралаас болгоомжАох хэрэгтэй. Тэд магтаал, шүүмжлэлийн алийг нь ч хүртсэн өөрсдийн хэм хэмжээнд тааруулан зөв шударга байхыг хичээн даруухан, шулуун шударга замыг сонгох ёстой. (хх 414.З)XX 442.4

    Туйлшрахаас Болгоомжил.—Хувцаслахдаа утга учиргүй, мунхаг хэв загвараар хөөцөлдөхийн тулд цаг заваа үрэн таран хийж болохгүй. Та хэт их гоёж гоодсон эсвэл хэт ядмаг, эмх цэгцгүй хувцасласан хэмээн шүүмжлүүлэхээр бус харин цэгцтэй, тааламжтай байдлаар хувцаслаарай. Диваажингаас таныг харж байгааг анзаарч байгаа мэт, Бурханы зөвтгөл, буруутгалын дор байгаагаа харуулж буй амьдралаар амьдраарай. (ХХ 415.1)XX 443.1

    Хувцсандаа Анхаарал Хандуулахыг Бардамналтай Андуурч Болохгүй.— Зарим хэсэг хүмүүс байнга бардамнал, хувцаслалтыг шүүмжлэн ярьж, энэ талаар хэлэлцэж байдаг, тэд өмссөн хувцсандаа анхаардаггүй, ёс зүйтэй байхыг бузар муу гэж үздэг, тэд эмх цэгцгүй, зохицолгүй хувцасладаг. Тэдний хувцас хийсэж ирээд тухайн хүн дээр тохогдсон мэт харагддаг. Тэдний хувцас бохир байдаг ч тэд түүнийгээ бардамнахыг хүсээгүйдээ ийнхүү хувцасласан гэж тайлбарладаг. Тэд таарамжтай, цэвэр хувцаслахыг бардамнал гэж боддог. (хх 415.2)XX 443.2

    Хувцаслалтандаа анхаардаггүй, бохир хувцасладаг хүмүүс бохир яриаг өрнүүлж, өөрсдийгөө эрхэм, нандин болохоо мэдэрч чаддаггүй. Тэд өвөрмөц, замбараагүй байхыг даруу сэтгэл гэж ойлгодог. (хх 415.3)XX 443.3

    Христ Сануулга Өгсөн.—Христ хүмүүсийн хувцасандаа хэт их санаа тавьж байгааг ажиглаад дагалдагч нартаа хувцаслалтанд хэт их анхаарал тавихгүй байхыг тушаасан. Тэрээр, мТа нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана цэцэг хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд ажил хийдэггүй, утас ч ээрдэггүй. Гэвч Би та нарт хэлье, Соломон хаан ч сүр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагүй юм” гэж хэлсэн ... Бардам зан, хэт ганган хувцаслах хүсэл гэм нүгэлд эмэгтэйчүүд ихэнхдээ автагддаг. Тиймээс дээрх зөвлөгөө эмэгтэй хүнд өгөгдсөн юм. Алт, сувд эсвэл үнэтэй хувцас Христийн даруу, сайн сайхан байдалтай харьцуулах юм бол ямар ч үнэ цэнэгүй зүйл шүү дээ! (хх 415.4)XX 443.4

    Бурханы Хүмүүст Өгсөн Библийн Зааварчилгаа.— Бурхан намайг дараах ишлэл рүү чиглүүлсэн. Тэнгэр элч надад, «Тэд Бурханы хүмүүст дараах зааварчилгааг өгөх ёстой” гээд, 1 Тимот 2:2, 10, «Үүний адилаар эмэгтэйчүүд зохистой хувцаслан өөрсдийгөө даруу, түвшин байдлаар чимэн, сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш, харин Бурханаас эмээгч эмэгтэйд зохистой сайн үйлсээр чимэгтүн. » 1 Петр 3:3-5: мТа нарын үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт чимэглэл чинь зөвхөн гадна талын үзэмж бүү байг. Харин зүрхэндээ нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сэтгэлийн мөхөшгүй чанараар чимэглэ. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой. Учир нь түүнчлэн урьд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд ... өөрсдийгөө гоёдог байв.м (ХХ 416.1)XX 444.1

    Одон хүмүүс дээрх сургамжуудыг хэт хуучинсаг ба анхаарах шаардлагагүй журам гэж үздэг. Гэвч дагалдагч нартаа энэхүү зааврыг өгсөн Бурхан бидний цаг үеийн хувцсанд хэт их анхаарал хандуулахын аюулыг мэдэрсэн учраас бидэнд сануулга өгсөн хэрэг. Бид зааврыг сонсож, ухаалаг шийдвэр гаргах уу? (ХХ 416.2)XX 444.2

    Христийг чин сэтгэлээр дагахаар хичээж байгаа хүмүүс өмсөж байгаа хувцсаа мэргэн ухаанаар дүгнэж, цэгнэх болно. Тэд Эзэнээс ирсэн дээрх [1 Петр 3:3-5] энгийн зарчмыг хэрэгжүүлэхийг хичээх болно. (XX 416.3)XX 444.3

    Хувцсанд Дурлахын Аюул.—Хувцсанд дурлах хүсэл ёс зүйг доройтуулж, эмэгтэйчүүдийг даруу, эрүүл оюун ухаантай Христэд итгэгч хүнээс ялгаатай болгодог. Биеэ ил гаргасан, хэт ганган, тансагаар хувцасласан хүн бузар хүслээ өдөөж, харцыг нь булаасан хүмүүсийн дорд хүслийг нь сэргээдэг. Бурхан бардам, утга учиргүйгээр хувцасласан хүмүүс ихэвчлэн сүйрэлд ордгийг харж ажигладаг. Бурхан үнэтэй, тансаг хувцас сайныг үйлдэх хүслийг нь боомилдогийг ажиглан хардаг. (хх 416.4)XX 444.4

    Энгийн Хувцаслалтаас Ирэх Гэрчлэл.— Би залуу охидод энгийн, даруу, хэт өнгөц бусаар хувцаслахыг санал болгож байна. Энгийн хувцас болон төрхөөс өөрөөр та бусдад гэрлээ цацруулах боломжгүй шүү. Та мөнхийн зарчмыг бодоход дэлхийн эд зүйлсэд өөрөөр ханддаг болохоо бүх хүмүүст харуулах боломжтой болох юм. (хх 417.1)XX 445.1

    Энгийн Даруухан Байдал Олон Мянган Бэрхшээлээс Хамгаална.—Эгч дүүс нар минь, бузар муугийн дүр төрхөөс сэргийлээрэй. Өнөөгийн бузар муу хурдацтай хөгжиж буй цаг үед та өөрийгөө хамгаалахгүй бол аюулд унах болно. Нэр хүнд, даруу байдал ховорджээ. Та бүхэн Христийн дагалдагчдын хувьд даруу байдлын үнэлэшгүй, ариун нандин эрдэнэсийг хадгалаарай. Энэ нь таны нэр хүндийг хадгалах болно. (ХХ 417.2)XX 445.2

    Хэт чимэглэлгүй энгийн хувцас даруу зан авир, гадаад төрхтэй нийлэн залуу охидыг ариун шударгаар өөрийгөө хянах боломжтой болгон олон мянган асуудал бэрхшээлээс хамгаалах хана хэрэм мэт байх болно. (хх 417.3)XX 445.3

    Хэт Хуучинсаг Үзэл Санаа.— Цэвэр ариун, ариун байдлын нарийн замаар алхуулахыг хичээх явдлыг хүмүүс хэт хуучинсаг, жирийн бус хүсэл гэж тооцох болжээ. Энэ үзэл Бурханыг шүтдэг гэж хэлж байгаа эцэг эхчүүдэд ч түгээмэл байна. Үйлс нь тэднийг мөнгө, эд баялагт шүтдэгийг гэрчлэн харуулдаг. Тэд хөршүүдтэйгээ тэмцэлдэж, эд баялагаараа, өөрсдийн болон хүүхдүүдийнхээ хувцаслалтаараа харьяалагдах сүмийн гишүүдтэйгээ өөрсдийгөө харьцуулж үздэг. (хх 417.4)XX 445.4

    Диваажин руу Авч Орж Болох Цорын Ганц Өмсгөл.— Бүх хүүхэд, залуучуудыг олж авахыг хичээх ёстой хувцас гэж бий. Энэ бол ариун итгэгчдийн зөвт байдал юм. Хэрэв хүүхэд залуучууд дэлхийн нийгэмд түгэж буй хэв маягийг хөөцөлддөгтэй адил зөвт байдлын хувцсыг авахыг хүсэж, хичээн зүтгэх юм бол тэд ядаж цөхөх зүйлгүйгээр Христийн зөвт байдлаар хувцаслаж, тэдний нэрс амийн номноос арчигдахгүй. Эхчүүд, хүүхэд залуучуудтай адил, «Зүрхийг минь ариусгаач, Өө Бурхан минь, зөв шударга сэтгэлийг өгөөч” [Дуулал 51:10.] гэсэн залбирлыг хийх ёстой. Зүрх сэтгэлийн энэхүү цэвэр нандин, хайр татсан мэдрэмж өнөө энэ амьдрал болон мөнхийн мөнхөд алтнаас ч илүү үнэтэй байх болно. Зөвхөн цэвэр зүрх сэтгэлтэй хүмүүс л Бурханыг олж харна. (хх 417.5)XX 445.5

    Тэгэхээр, эхчүүдээ хүүхдүүддээ Христийн зөвт байдал диваажин руу орох боломжийг нээж өгөх цорын ганц өмсгөл бөгөөд энэхүү дээлийг өмссөн хүн Бурханыг алдаршуулах амьдралынхаа үүргийг байнга тууштайгаар гүйцэтгэж байгаа болохыг нарийн чандаар, зарчим бүрээр нь зааж сургаарай. (ХХ 418.1)XX 446.1