Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Тавин Тавдугаар Бүлэг - Хамтарсан Хүмүүжил

    Багш Хүүхдээ Удирдах Арга Барилтай Байх Хэрэгтэй.— Бага залуу хүүхдүүдийн дунд олон төрлийн боловсрол, зан чанартай хүүхдүүд байдаг. Зарим нь эцэг эхийн хахир хатуу, хорьж цагдсан нөхцөлд амьдарснаар зөрүүд, эсэргүүцсэн зүрх сэтгэлтэй болсон байдаг. Өөр бусад нь хэт эрхлүүлснээр гэр орондоо тэжээмэл амьтан шиг байж эцэг эхээ хүслээрээ захирдаг болсон байдаг. Алдаа дутагдал бүрийг шалтаг заан зөвшөөрснөөр зан чанар доголддог. Эдгээр ялгаатай оюун ухаантай хүүхдүүдтэй амжилттайгаар харилцахын тулд багш хүүхдийг маш ухаалгаар, арга барилтайгаар болон тууштай удирдамжаар удирдан чиглүүлэх шаардлагатай.(хх 323.1)XX 347.1

    Шаардлагатай захиргаа, хязгаарлах байдлын эсрэг байнга эсэргүүцэл, дургүйцсэн байдлаар хандах болно. Зарим нь шийтгэл авахгүйн тулд бүх ухаанаа ашиглах болно, харин өөр бусад нь гэм буруугийнхаа үр дүнг үл тоомсорлосон байдлаар хандах болно. Энэ бүхэнд хүүхдийн хүмүүжилд анхаарал тавьж байгаа хүмүүс их тэвчээртэй, бие махбодь, оюун ухааны хичээл зүтгэлийг гаргах хэрэгтэй болдог. (хх 323.2)XX 347.2

    Дүрэм Журмаа Сайн Тунгаан Бодсон, Цөөн Тоотой Байлгаарай.— Сургууль болон гэрт ухаалаг хүмүүжил оршдог байх ёстой. Багш нар хүүхдүүдийнхээ үйлдлийг чиглүүлсэн дүрэм журмыг гаргасан байх хэрэгтэй. Гэхдээ дүрэм журмыг сайтар бодож тунгаасан, цөөн тоотой байлгаж, танилцуулсан тохиолдолд дагаж мөрдөж байгаа эсэхийг нь хянадаг байх хэрэгтэй. Дүрэм журамд багтаж буй зарчим бүрийг шударга гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхээр сурагчдад танилцуулах ёстой. (хх 323.3)XX 347.3

    Багш Дуулгавартай Байдлыг Шаардах Хэрэгтэй.— Сургууль» болон гэр оронд хүмүүжүүлэхтэй холбоотой асуудлыг бүрэн ойлгодог байх ёстой. Сургуулиудад хэзээ ч ташуур, саваа хэрэглэдэггүй байгаасай гэж мөрөөдөж байна. Гэвч бүх төрлийн зааварчилгаа, дүрмийг зөрүүдлэн эсэргүүцэж байгаа хүүхдүүд байгаа бол тэдний төлөө байнга залбирч, зүрх сэтгэлээсээ санаа тавьсан тохиолдолд хүүхдүүд дуулгавартай байх ёстойг ойлгуулан ухааруулах нь зайлшгүй хийгдэх хэрэгтэй. (хх 323.4)XX 348.1

    Зарим багш нар дуулгавартай байдлыг шаардахыг сайн зүйл гэж боддоггүй. Тэд хүүхдүүдэд зөвхөн боловсрол олгох үүрэгтэй гэж боддог. Энэ нь үнэн, тэд боловсрол олгох ёстой. Гэвч хүүхдүүд хүмүүжлийн зарчмыг ойлгосон боловч үл тоомсорлох юм бол, багш эрх мэдлээ ашиглах эрхгүй гэсэн бодолтой байх юм бол хүүхдэд боловсрол олгох ажил юу болж хувирах билээ.(хх 324.1)XX 348.2

    Багшид Эцэг Эхчүүдийн Дэмжлэг Хэрэгтэй.— Багш хүн ганцаараа ажил үүргээ гүйцэтгэхээр тохоон томилогдсон байх ёсгүй. Түүнд бүх сүмийн гишүүдийн халамж, эелдэг харилцаа, хамтын ажиллагаа, хайр энэрэл хэрэгцээтэй. Эцэг эхчүүд багш нарын ажлыг үнэлдэгээ харуулснаар урам зориг бэлэглэдэг. Тэд хүүхдүүдээ дуулгаваргүй байдлыг нь дэмжих ямар ч үг, үйлдлийг хийх ёсгүй. (хх З24.2)XX 348.3

    Олон эцэг эхчүүд багш нартай хамтран ажиллахгүй байгааг харсан. Тэд сургууль дээрээс олж авсан сайн нөлөөг гэртээ хэрэгжүүлэхэд анхаарахгүй байна. Тэд сургуулвд төлөвшүүлсэн сайн нөлөөг гэртээ хэрэгжүүлэхийг хичээхийн оронд хүүхдүүдээ дураар нь байлгаж, ямар ч хязгаарлалтгүйгээр юу дуртайгаа хийхийг нь зөвшөөрдөг. Тэгээд багшийг дуулгавартай байлгах эрх мэдлээ ашиглахад хүүхдүүд нь багшийнхаа хэрхэн харьцсан талаар эцэг эхдээ хэтрүүлэгтэй, худал баримтыг хуваалцдаг. Багш өөрийн үүрсэн дарамттай үүргээ л хэрэгжүүлсэн, гэтэл эцэг эхчүүд хүүхдийн буруу байсаар байтал тэдний талд ордог. Үнэндээ бол сургуульд хүүхдийг хязгаарлаж, хүмүүжүүлж байгаа бол эцэг эх өөрсдөө хүүхдээ уур, бухимдлаар хүмүүжүүлэх алдааг гаргасаар байдгийг харуулдаг. (хх 324.3)XX 348.4

    Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургууль дээрх эрх мэдэл, хүмүүжлийг эсэргүүцэж байгааг зөвтгөхдөө хүүхдийнхээ аймшигтай хэмжээнд хүрсэн, ёс зүйгүй занг өдөөж байгаа хүчийг өсгөн нэмэгдүүлсээр байгаагаа олж хардаггүй. Залуучууд хүүхдүүдийн бузар муу зан улам өсөн нэмэгдсээр байгаа энэ үед тэднийг тойрон хүрээлж буй нөлөө бүхэн нь зөв байх хэрэгтэй байна. (хх 325.1)XX 349.1

    Итгэл Дааж Буй Багшид Дэмжлэг Үзүүлцгээе.— Хүүхдийнхээ зүрх сэтгэлд тавьж байх ёстой халамжаа хэзээ ч мэдрээгүй, хүүхдээ хүмүүжүүлж, хязгаарлаж байгаагүй эцэг эхчүүд сургууль дээр хүүхдүүдийг нь хязгаарлаж, засан залруулж, хүмүүжүүлэхэд хамгаас илүү их эсэргүүцлийг үзүүлдэг. Ийм эцэг эхийн хүүхдүүд сүм болон Адвентистуудын нэрэнд ихээхэн халтай байдаг. (хх 325.2)XX 349.2

    Эцэг эхчүүд хүүхдэдээ Бурханд, зарчимдаа үнэнч байхыг зааж өгснөөр хүүхдүүд өөрсдөдөө болон холбоо харилцаатай бүх хүмүүстээ үнэн байх юм. ... (ХХ 325.3)XX 349.3

    Дээрх зааварчилгааг өгч буй эцэг эх ихэнх тохиолдолд багшийг буруутгаж, шүүмжлэхгүй. Тэд боломжийн хэрээр хүүхдийн сайн сайхны төлөө, сургуульд шударга хандахын тулд болж өгвөл хүүхдийг нь хүмүүжүүлэх хариуцлагыг үүрч буй хүмүүсийг хүндэтгэж, дэмжиж тусалдаг. (хх 325.4)XX 349.4

    Багшийг Хэзээ ч Хүүхдүүдийнх нь Өмнө Шүүмжилж Болохгүй.— Эцэг эхчүүдээ сүмийн сургуулийн багш хүүхдийг тань мөнхийн амьтай болгохоор сургаж, хүмүүжүүлэх гэж хичээж байгаа бол хэдийгээр багш хатуу хандсан мэт байсан ч гэсэн хүүхдүүдийнхээ өмнө багшийн үйлдлийг шүүмжилж болохгүй шүү. Хэрэв та хүүхдүүдээ Аврагчид зүрх сэтгэлээ даатгаасай гэж хүсэж байгаа бол хүүхдийн авралын төлөө ажиллаж байгаа багштай хамтраарай. Хүүхдүүд шүүмжлэл сонсохын оронд багшийн хийж байгаа ажлыг дэмжиж, магтаж байгаа үгсийг эхийнхээ амаас сонссон нь хамаагүй илүү дээр биш гэж үү. Ийм үгс хүүхдэд багшаа удаан хугацааны туршид хүндэтгэх сэтгэл, нөлөөг бий болгоно. (XX 325.5)XX 349.5

    Багшийн ажлын эсрэг ямар нэгэн шүүмжлэл, санал гаргах шаардлага гарсан бол үүнийг хувьчлан хийх хэрэгтэй. Хэрэв энэ арга үр дүнгүй болох юм бол сургуулийг удирдаж байгаа хүмүүст асуудлаа мэдэгдэж болно. Гэхдээ хүүхдийн сайн сайхныг гартаа атгаж буй багшид хүндэтгэлгүй хандах нөхцлийг бүрэлдүүлэх ямар ч үг, үйлдлийг хүүхдэд харуулж болохгүй. (ХХ 326.1)XX 350.1

    Эцэг эхчүүд багшийн оронд өөрсдийгөө тавьж, сургуулийн олон төрлийн оюун ухаан, насны зуу зуугаад хүүхдийг хүмүүжүүлж, зөв чиглүүлэх нь хэр хүнд болохыг ойлгосон тохиолдолд нөхцөл байдлыг өөрөөр харах байх. (XX 326.2)XX 350.2

    Дуулгаваргүй Байдал Ихэвчлэн Гэр Орноос Эхэлдэг.— Хүүхдээ хүссэнээрээ байхыг зөвшөөрснөөр эцэг эхчүүд хайр энэрлээ харуулж байна гэж боддог боловч үнэндээ хүүхдэдээ маш хэрцгийгээр хандаж байна гэсэн үг. Хүүхдүүд тунгаан бодох чадвартай ба эцэг эхчүүд хайр энэрлээ зөвөөр үзүүлсээр байна гэж бодсон ч гэсэн хүүхдүүд ухамсаргүй хайр энэрлээс болж зүрх сэтгэлийн хувьд доголдолд ордог. Хүүхдүүд өсөх тусмаа дуулгаваргүй байдлаа хөгжүүлдэг. Багш нар нь засаж залруулахыг хичээх боловч эцэг эхчүүд хүүхдийнхээ талд орж, бузар муу өсөн нэмэгдэж, хаацайлагдаж, хүүхдийн хууран мэхлэх зан чанар урьдынхаас илүү гүн харанхуйд нэвчих боломжоор бүрэн хангагддаг. Ийм хүүхдүүдийн нөлөөгөөр бусад хүүхдүүд буруу замаар ордог боловч эцэг эхчүүд буруу үйлдлийг нь олж хардаггүй. Эцэг эхчүүд буруу үйлдлийг эсэргүүцэн гуниглаж байгаа багш нарын үгийг сонсохоос илүү хүүхдийнхээ үгийг сонсдог. (хх 326.3)XX 350.3

    Хамтран Ажилладаггүй Эцэг Эхчүүдээс Болж Багшийн Ажлын АчаалалХоёрДахин Нэмэгддэг.—Эцэгэхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх ажлаа үл тоомсорлосноор багшийн ажил хоёр дахин хүндэрдэг. Хүүхдүүд эцэг эхийнхээ дуулгаваргүй, нөхөрсөг бус зан чанарыг хуулбарладаг. Гэр орондоо үл тоомсорлогдож байсан хүүхдүүд сургуулийн хүмүүжлийг хэт хатуу, дарангуйлсан хэмээн тодорхойлдог. Ийм хүүхдүүдийг анхаарч байхгүй бол хүмүүжилгүй, доголдолтой зан чанараа бусад хүүхдүүдэд халдаана. ... Гэр орны алдаа дутагдалтай хүмүүжлийг засан залруулж болохуйц сургуулийн сайн нөлөө эцэг эхчүүдийн хүүхдийнхээ бурууг хөхүүлэн дэмжиж байгаагаар дамжуулан үрэн таран болдог. (хх 326.4)XX 351.1

    Бурханы Үгэнд итгэдэг эцэг эхчүүд хүүхдэдээ бузар муу хүслийг баталгаажуулж, бузар муу руу удирдан чиглүүлсээр байх ёстой юу? Энэ цаг үеийнхэнд өгөгдсөн үнэнийг дагагч гэж буй эцэг эхчүүд ухаарч, бузар мууг үйлдэхээ больж, зүрх сэтгэлээрээ шинэчлэгдээгүй хүүхдүүдийнхээ хуурамч үгсийг хүлээн зөвшөөрснөөр Сатаны хууран мэхлэлтийг хэрэгжүүлсээр байж болохгүй. Багш нар эцэг эхийн нөлөө оролцоогүй хүүхдийн эсэргүүцэлтэй тэмцэж байгаа нь хангалттай биш гэж үү. (хх 327.1)XX 351.2