Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Арван Есдүгээр Бүлэг - Цэвэр Ариун Байдал

    Цвэр Ариун Байх Дэглэмд Сурга.—Христэд итгэгч хчүүдээ, үүргийг тань ухааруулах гэсэн эх хүний уйлтыг сонсооч. Үр хүүхдүүддээ өлгийтэй байхаас д өөрийгөө үгүйсгэх болон захирахыг заагаарай. Тэднийг эрүүл бие, саруул ухаантай болгон өсгө. Бурхан биднийг ердөө өнөөгийн бус харин мөнхийн аз жаргалын төлөө амьдруулах гэж бүтээснийг нялх ухаанд нь ойлгуул. Эдгээр сургамжууд нь яг л үржил шимтэй хөрсөнд тарьсан үр шиг та бүхний зүрхийг баясгах үр жимсийг өгөх болно. (XX 113.1)XX 119.1

    Үр хүүхдүүдээ уруу татлагаас хамгаалахын тулд эцэг эхчүүд тэднийг цэвэр ариун байх дэглэмд сургах хэрэгтэй. Гэртээ багаасаа дуулгавартай, өөрийгөө захирах чадварт суралцан өссөн хүүхдүүд сурагч насандаа бэрхшээлийг төвөггүй давах бөгөөд, үе тэнгийнхнээсээ ирэх олон уруу татлагаас хөндийрч чадна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар ч нөхцөлд орсон, хаа ч явсан Бурханд үнэнч байхад сургах ёстой. Тэд зан чанарыг төлөвшүүлэхэд тустай орчин нөхцөлд өсөж хүмүүжих ёстой. Ийм сургагдсан хүүхэд сургуулвд ороод төвөг удаж, санаа зовоохгүй. Тэд багш нартаа түшигтэй, бусад сурагчдад үлгэр дууриалал, урам зориг болох болно. (хх 113.2)XX 119.2

    Тасралтгүй Сонор, Сэрэмжтэй Бай.—Хэрэв үр хүүхдүүдээ цэвэр ариун байлгахыг хүсэж байгаа бол эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид өөрсдөө зүрх сэтгэл болон амьдралдаа цэвэр ариун хандах ёстой. Тэд шаардлагатай сургамжийг ч байнга сонор сэрэмжтэй байх ёстой. Хүүхдүүдийн сэтгэхүйд өдөр бүр шинэ бодлууд төрж, зүрх сэтгэлдээ шинийг мэдэрч байдаг. Тэдний найз нөхөд, уншдаг ном, дадал зуршил бүхнийг үргэлж сайтар ажиглах ёстой. (хх 113.3)XX 119.3

    Орон Гэрээ Цэвэр Ариун, Сэтгэл Татам Байлга.— Гэр орноо цэвэр ариун, цэмцгэр байлгах ёстой. Цэвэрлээгүй, заваан орхисон гэрийн булан тохой зүрх сэтгэлд бузар, орхигдсон булан тохой үүсгэх аюултай. Эхчүүдээ, та нар бол үр хүүхдүүдийн гол сурган хүмүүжүүлэгчид, тиймээс хэрэв та нар өрөө тасалгаагаа цэвэр, үзэмжтэй, сэтгэл булаахуйц байлгаснаар хүүхдүүдийг хар багаас нь цэвэр ариун бодол санаатай болгон сургаснаар их амжилтанд хүрэх болно. (хх 114.1)XX 120.1

    Найзуудыг нь Анхаар.—Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүдээ цэвэр ариун байлгахыг хүсдэг бол тэднийг Бурханы таалалд нийцсэн цэвэр ариун хүмүүстэй нөхөрлүүлэх хэрэгтэй. (хх 114.2)XX 120.2

    Эцэг эхчүүд хүүхдүүдээ тоомжиргүй, салан задгай, ёс бус дадал зуршлуудаас анхааралтай хамгаалж байх хэрэгтэй. Эцэг эхчүүдээ, та бүхэн ямар чухал үүрэг хүлээсэн болохоо ухаарч байна уу? Та нар хүүхдүүдээ бусад хүүхдүүдээс сурч байгааг нь мэдэхгүй, хараа хяналтгүй байлгадаг уу? Та нар тэднийг бусад хүүхдүүдтэй тоглуулаад зөнд нь бүү орхиорой. Тэдэнд онцгой анхаарал тавь. Орой бүр өдрийн туршид хаана байж, юу хийснийг нь яриулж байгаарай. Тэдний дадал зуршлууд цэвэр ариун байна уу? Тэднийг ёс суртахууны цэвэр ариун дэглэмд сургасан уу? Хэрэв та бүхэн тэдэнд мөр мөрөөр нь, ойлголт бүхнийг, бага багаар зааж сургаагүй бол үүнийхээ төлөө тэдний өмнө гэмшилгүйгээр дахин нэг өдрийг бүү алд. Тэгээд тэдэнд одооноос эхлэн Бурханы хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлнэ гэдгээ хэлээрэй. Энэхүү өөрчлөлтийг хийхэд хамтран ажиллахыг хүүхдүүдээсээ гуй. (хх 114.3)XX 120.3

    Хөршүүд тань хүүхдүүдээ танайд үдшийг өнгөрөөж эсвэл хонуулахыг хүсч болох юм. Энэ тохиолдолд хөршийнхөө хүүхдийг хүлээж авалгүй хөршийнхөө эгдүүцлийг нь ТӨРҮҮЛЭХ ҮҮ эсвэл хонохыг зөвшөөрч, хүүхэддээ насан туршид нь гай болох зүйлсийг сургах үүдийг нээж өгөх үү гэдэг сонголт бас сорилт танд тулгараад байна. Би үр хүүхдүүдээ уруу таталтаас хамгаалахын тулд бусад хөвгүүдтэй нэг оронд, нэг өрөөнд унтуулахыг зөвшөөрдөггүй бөгөөд аян замд явах тохиолдолд аргагүй байдал тулгарвал тэднийг бусадтай унтуулахын оронд шалан дээр ор засаад унтуулдаг. Би тэднийг бүдүүлэг, сахилгагүй хөвгүүдтэй тоглуулахаас зайлсхийж, гэртээ хөгжилтэй, баяр хөөртэй зүйлсийг хийлгэдэг. Хүүхдийн оюун санаа, гар хөлийг завгүй байлгах юм бол тэдэнд гудамжинд бусад хөвгүүдтэй тоглон, гудамжны хүмүүжилтэй болох цаг, боломж гарахгүй. (хх 114.4)XX 120.4

    Зугаа Цэнгэлийн Эсрэг Бэхлэлт Босго.— Бурханы эзэмшил болох Түүний дүрээр бүтээгдсэн үр хүүхдүүдийнхээ зүрх сэтгэл, бие махбодийг дааж авсан хүмүүс өнөөгийн мянга мянган хүний эрүүл мэнд болоод ёс суртахууныг сүйтгэж буй энэ үеийн зугаа цэнгэлийн эсрэг бэхлэлт босгох ёстой. Сүүлийн үед гаарч буй дийлэнх гэмт хэргүүдийн жинхэнэ учир шалтгаан нь энэ тал дээр анхаарал тавиагүй эцэг эхчүүдийн тоомжиргүй байдлаас бий болж байгаа нь тодорхой. Энэхүү тоомжиргүй байдлаас болж эрүүл мэнд бүү хэл эрдэнэт хүний амь хохирч байна. (хх 115.1)XX 121.1

    Эцэг эхчүүдээ, хэрэв та бүхэн үр хүүхдүүддээ Бурханы даадган өгсөн хүмүүжлийг олгож чадахгүй бол эцэст нь гарсан үр дагаврын төлөө та нар Бурханы өмнө хариуцлага хүлээх болно. Эдгээр үр дагавруудыг зөвхөн та нарын үр хүүхдүүд дангаараа үүрэхгүй. Талбайд үлдээсэн ганц хогийн ургамал удалгүй бүхэл талбайд тардаг шиг, тоомжиргүй байдлаас тань үүдсэн гэм нүгэлд холбогдсон бүх хүн сүйрэлд орно. (ХХ 115.2)XX 121.2

    Оюун Санааг Цэвэр Ариун Төсөөллөөр Дүүргэ.— Итгэгч хүний амьдрал ямагт өөрийгөө үгүйсгэж, биеэ барих амьдрал мөн. Эдгээр нь үр хүүхдүүдэд нярай байхаас нь зааж сургах ёстой сургамж юм. Тэднийг их үнээр, бүр Бурханы хайрт Хүүгийн үнэт цусаар худалдан авсан тул тэд Бурханы эзэмшил бөгөөд тэд тэвчээртэй байж, цэвэр ариун бодол, сэтгэл болон үйлдэлтэй байх ёстойг зааж өг. (хх 116.1) XX 121.3

    Хэрэв хүүхдүүдийн оюун санаа нядх балчир насандаа үнэн, цэвэр ариун болоод сайн сайхан төсөөллүүдээр дүүрэн байх юм бол тэд цэвэр ариун, эрхэм зүйлсийг таалдаг болж, тэдний төсөөллүүд амар хялбар бузар, булай зүйлсэд автахгүй. Хэрэв энэ бүхнийг эсэргүүцэх юм бол, хэрэв эцэг эхчүүдийн оюун санаа үргэлж дорд зүйлсэд эзэмдүүлж, хэл яриа, зан чанарын хувьд зохисгүй авирыг гаргах юм бол, хэрэв тэд үргэлж бусдын талаар үргэлж гомдоллох юм бол бяцхан үрс нь тэдний үгс хийгээд жигшил зэвүүцлээс илэрхийллээ суралцаж, олиггүй үлгэр дууриаллыг нь дагах болно. Энэхүү бузар толбо уяман өвчний халдвар шиг хүүхдүүдийг насан туршид нь дагах болно. (хх 116.2)XX 122.1

    Болгоомжтой, Бурханаас эмээдэг эхийн нярайн үед суулгасан үр зөвт байдлын мод болон дэлгэрч, үр жимсээ өгнө. Бурханаас эмээдэг эцгийн өгсөн сургамж, үзүүлсэн жишээ тун удалгүй Иосефын түүхэнд гардаг шиг арвин ургац өгөх болно. (хх 116.3)XX 122.2