Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "undefined".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Тавьдугаар бүлэг - Эцэг Эхчүүдийн Хүртэх Ёстой Хүндлэл

    Хүүхдүүд эцэг эхдээ өртэй. Хүүхдүүд бага наснаас нь харж хандаж, өвчтэй байхад нь асарч байсан эцэг эхдээ өртэй гэдгээ ойлгох ёстой. Эцэг эхчүүд нь тэдний төлөө маш их санаа зовж, шаналж байсан болохыг ухаарах хэрэгтэй. Ялангуяа бурханлаг, зөв шударгыг эрхэмлэдэг эцэг эхчүүд хүүхдээ зөв замаар замнуулахын тулд маш ихээр санаа зовж байсныг ойлгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ алдаа дутагдлыг хараад зүрх сэтгэл нь ямар хүнд байдалд орж байсан бол! Эцэг эхийнхээ зүрх сэтгэлийг шархлуулж байсан үр хүүхдүүд гаргасан алдаагаа эргэн харах үедээ маш ихээр харамсах болно. Тэд эхийнхээ нулимсыг харж, тэдний төлөө Бурханд хандан залбирсан залбирлыг сонсож, сэтгэл шаналан хүндээр санаа алдаж байсныг нь ажиглан харсан бол зүрх сэтгэл нь хөдөлж, буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйх байсан. AГБ 301.1

    Хүүхдүүд нас биед хүрэхдээ итгэлтэйгээр, тууштайгаар бузар муу үзэл бодол, зуршлуудыг бий болохоос хамгаалж байсан эцэг эхээ ойлгох үедээ тэдний хөдөлмөрийг үнэлэх болно.AГБ 301.2

    Бүгдэд хамааралтай дүрэм. - Эцэг эхээ хүндэтгэингэснээр Эзэн Бурханы өгсөн газар нутагт амьдрах нас чинь уртсах болно. » Энэ бол амлалт бүхий анхны хууль юм. Энэ хууль бага, залуу, дунд насны, ахмад хүн бүрт хамааралтай хууль юм. Амьдралын туршид үр хүүхдүүд эцэг эхээ хүндэтгэхгүй байхаас хэлтрүүлэгдэх үе мөч гэж байдаггүй. Энэхүү хууль бүх охид, хөвгүүдэд өгөгдсөн ба энэ хуулийг биелүүлэгчид Эзэний итгэлтэй хүмүүст газар нутаг дээрх амьдралыг уртасгах амлалтыг хэрэгжүүлэх боломжтой болох юм. Үүнийг үл тоомсорлосон байдлаар зөвхөн хүлээн зөвшөөрч өнгөрөх бус харин амин чухал гэж тооцох ёстой. Хуулийн амлалт хуулийг сахин биелүүлсэн тохиолдолд л биелэгдэнэ. Хэрэв та энэ хуулийг сахин биелүүлэх юм бол Эзэн Бурханы өгөх газар нутагт урт наслах нь дамжиггүй. Хэрэв үл биелүүлэх юм бол, тэрхүү нутагт таны нас уртсахгүй.AГБ 301.3

    Эцэг эхчүүд үр хүүхдээсээ өөр ямар ч хүнтэй хуваалцахааргүй хайр, хүндлэлийг хүлээн авах эрхтэй. Эцэг эхчүүдэд үр хүүхдүүдийг даалган өгсөн Бурхан Өөрөө эцэг эхчүүдийн төлөө үйлчилж байдаг. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ бага балчир үед тэдний өмнө Бурханы эрх мэдлээр хандах эрхийг Бурхан эртнээс тогтоож өгсөн. Эцэг эхийнхээ эрх мэдлийг үл хүндэлж байгаа хэн ч болов Бурханы эрх мэдлийг үгүйсгэж байгаа гэсэн үг. Бурханы тав дахь хууль хүүхдүүдийг зөвхөн эцэг эхээ хүндэтгээд зогсохгүй, эцэг эхдээ өөрсдийгөө даатган, дуулгавартай байхыг шаарддаг. Энэхүү хууль эцэг эхчүүдээ хайрлан, энэрч, дарамт бэрхшээлээс нь үүрэлцэж, нэр хүндийг нь өндөр өргөхөд тусалж, нас өндөр болсон үед нь асарч хамгаалахыг шаарддаг.AГБ 302.1

    Бурхан Өөрийнх нь үгэнд үр хүүхдүүдэд эцэг эхээ хүндэтгэж байх талаар тодорхой зааж сургасан зааврыг эсэргүүцдэг хүмүүсийг хэзээ ч амжилтаар дүүрэн байлгадаггүй. . . Хэрэв тэд эцэг эхээ үл хүндэлж, дуулгаваргүй байгаа бол Бүтээгчээ үл хүндэлж, хайрлахгүй байна гэсэн үг.AГБ 302.2

    Хэрэв эцэг эхчүүд Бурханд итгэдэггүй ба тэдний заавар тушаал Христийн тушаалыг эсэргүүцэж байгаа бол хэдий хэцүү байгаа ч гэсэн Бурханыг дагаж, үр дүнг нь Бурханд бүрэн даатгах хэрэгтэй.AГБ 302.3

    Олон хүмүүс тав дахь хуулийг зөрчиж байна. - Дэлхийн сүүлчийн өдрүүдэд хүүхдүүд дуулгаваргүй, хүндэтгэлгүй хандах нь түгээмэл болохыг Бурхан урьдчилан зөгнөсөн. Эдгээр зүйлс тохиолдох нь дэлхийн төгсгөл ойртсон болохыг илэрхийлдэг. Мөн Сатан бяцхан хүүхдүүдийн оюун ухааныг бүрэн удирдаж эхэлнэ гэсэн үг. Олон хүмүүс ахмадуудыг хүндэтгэхээ болино. AГБ 303.1

    Олон хүүхдүүд үнэнийг мэддэг гэж хэлэх боловч эцэг эхээ хайрлаж, хүндэтгэхгүй. Тэд эцэг эхээ хайрлалгүй, зааварчилгаа, үгийг нь дагахгүй байдлаараа үл хүндэтгэж байгаагаа илэрхийлж, санаа зовж байгаа асуудлуудыг нь багасгахыг хичээхгүй байх болно. Маш олон Христэд итгэдэг гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс «эцэг эхээ хүндэтгэ» гэсэн хууль ямар утгатай болохыг ойлгохгүй байгаа ба «Эзэн Бурханы та нарт өгөхөөр бэлтгэсэн нутаг дахь өдрүүд тань нэмэгдэнэ” гэсэн үгийн утгыг ойлгохгүй байна.AГБ 303.2

    Дуулгаваргүй байдал дэлгэрсэн энэ цаг мөчид зөв хүмүүжил олоогүй хүүхдүүд эцэг эхийнхээ өмнө ямар хариуцлага хүлээж байгаагаа ухаарах ч үгүй. Эцэг эхчүүд нь хэдий их зүйлсийг хийж өгнө тэд төдий чинээ талархалгүй, хүндэтгэлгүй хандах болно. Байнга аргадуулж, эрхлүүлсэн хүүхдүүд байнга ийм зан чанарыг харуулахыг хүсэх болно, тэд өөрсдийн хүсэл нь биелэгдээгүй тохиолдолд урам хугарч, уур уцаартай болдог. Энэ зан чанар амьдралынх нь туршид ажиглагдан харагдах болно, тэд үргэлж бусдын тусламж дэмжлэгэд найдсан, биеэ даагаагүй, бусдад таалагдахыг байнга хүсч, тэрхүү хүсэлдээ боолчлогдсон байдаг. Тэд нас биед хүрээд эсэргүүцэлтэй тулгарахдаа өөрсдийгөө доромжлуулсан гэж үзэх болно. Тэд байнга санаа зовсон байдалтай, өөрсдийн талаарх бодит сануулгыг ч даах чадваргүй болж, өөрсдийн санаа бодолд нийцэхгүй байгаа нэгэнд байнга уурлаж, гомдоллох болно.AГБ 303.3

    Талархах сэтгэлгүй хүүхдэд диваажинд байх орон зай олдохгүй. - Би Сатан залуучуудын оюун ухааныг сохлож, тэд ч Бурханы үгийг ойлгож чадахгүй болсон байхыг үзэгдлээрээ олж харсан. Тэд ухамсарлан ойлгох чадвараа алдсанаас болж ариун элч нарын зааврыг даган биелүүлж чадахгүй хэмжээнд хүрсэн:AГБ 304.1

    «Хүүхдүүдээ, Эзэн дотор эцэг эхээ хүндэтгэ. Эцэг эхээ хүндэтгэ, энэ бол амлалт бүхий эхний тушаал юм. Тушаалыг сахиснаар та бүхэн шинэ дэлхий дээр урт удаан наслах боломжтой болох юм. » «Хүүхдүүдээ, бүх зүйлсэд эцэг эхээ дагаарай, энэ нь Эзэний хувьд тааламжтай юм. » Эцэг эхээ үл хүндэлж дуулгаваргүй хандаж, заавар, зөвлөгөөг нь үл тоомсорлосон хүүхдүүд шинээр бүтээгдсэн дэлхийг өвлөх ямар ч эрхгүй. Ариусан шинэчлэгдсэн дэлхий эсэргүүцэгч, дуулгаваргүй, талархалтай ханддаггүй охид хөвгүүдийн байх газар биш. Хүмүүс дуулгавартай, хүлцэнгүй байдлыг энэ дэлхийд байхдаа суралцахгүй юм бол тэд шинэ дэлхийд суралцаж чадахгүй; Золиослогчийн бий болгосон амар тайван дуулгаваргүй, хүмүүжилгүй, хүлцэнгүй бус хүүхдүүдийн зан чанараар эвдрэн сүйтгүүлэхгүй. Тушаал зөрчигч ямар ч хүн тэнгэрийн хаанчлалыг өвлөн авч чадахгүй.AГБ 304.2

    Хайрыг харуулах хэрэгтэй. Би эцэг эхийгээ хайрлан энэрэх, хүсэлгүй болсон хүүхдүүдийг үзэгдлээрээ олж харсан. Тэд өөрсдийн үүрэг болох, өөрсдөд нь сайнаар нөлөөлөхүйц хайрлах, энэрэх байдлыг харуулахыг хүсэхээ больсон байсан. Тэгсэн мөртлөө өөрсдөд нь таалагдсан хүмүүсээ хайр халамж, энхрийллээр элбэг дэлбэг болгож байсан. Бурхан үр хүүхдүүдийг ийм байдалтай байлгахыг хүссэн гэж үү? Үгүй. Та бүхэн гэр бүлийн хүрээнд хайр, энхрийлэл, бүх төрлийн гэрэл гэгээг оруулж ирэх хэрэгтэй. Эцэг эх тань таны үзүүлж чадах анхаарал халамжийг талархалтайгаар хүлээн авах болно. Таны дарамт зовлонг нимгэлэх, талархалгүй, гомдоллосон үг бүрээ барих гэж хичээх гэсэн хичээл зүтгэл бүр тань таныг эцэг эхээ боддоггүй үр хүүхэд биш гэдгийг харуулах болно. Та эдгээр үйлдлээрээ биеэ даах чадваргүй бяцхан хүүхэд байхаас идэр залуу болох хүртэлх жилүүдийг хайр, халамжаар харамгүй байсанд талархаж байгаагаа харуулж байгаа юм.AГБ 304.3

    Хүүхдүүдээ, эх чиньтаныг хайрлаж байх шаардлагатай, эс тэгвээс та хамгаас илүү аз жаргалгүй хүн болох болно. Түүнтэй адил үр хүүхдүүд эцэг эхээ хайрлаж, харцаараа, үгээрээ, баяр хөөртэй, бүрэн дуулгавартай байдлаараа гадаа хийж буй ажилд тус болсноор аавдаа, гэр доторх ажилд тусалснаар ээждээ хайр энэрлээ харуулах нь зөв үү?AГБ 305.1

    Есүст зориулан үйлдсэн мэт тооцогдох үйлс. - Хэрэв та үнэхээр өөрчлөгдөн, Есүсийн хүүхэд болж хувирсан бол эцэг эхээ хүндэтгэх болно. Та эцэг эхийнхээ хэлсэн үгсийг бус харин тэдэнд туслалцаа үзүүлэх боломжийг байнга эрэлхийлэх болно. Эдгээрийг үйлдсэнээр та Есүсийн төлөө үйлчилж байна гэсэн үг. Есүс хайр халамж, бусдыг энэрч хайрласан үйлс бүхнийг Өөрийн төлөө үйлдсэн үйлдэл гэж тооцдог. Энэ бол хамгийн чухал баярын мэдээ түгээх ажил юм. Өдөр бүрийн үүрэг даалгавартаа итгэлтэйгээр ханддаг хүмүүс маш үнэ цэнэтэй туршлагыг хуримтлуулдаг. AГБ 305.2