Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "undefined".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Өмнөх Үг

    Адвентист гэр бүл нь Долоо дахь Өдрийн Адвентист Сүмийн итгэлийн зарчим болон үйл хэргийг хэрэгжүүлж, зааж сургаж байдаг газар. Долоо дахь Өдрийн Адвентист эцэг эхчүүд гэр бүлийн гишүүдээ итгэгч болгох үүрэг даалгаврыг гэр бүлдээ хэрэгжүүлэх дуудлагыг авсан байдаг. Долоо дахь Өдрийн Адвентист эцэг эхчүүд Бурханы даалгаж өгсөн үүргийг сайн биелүүлэхийн Тулд боломжтой бүх туслалцааг эрж хайж байдаг.AГБ 3.1

    Элен Г.Уайт эцэг эхчүүдэд зориулсан маш үнэтэй, олон төрлийн зөвлөгөөг бичиж үлдээсэн байдаг. Тэрээр гэр бүлийн амьдралд тулгардаг асуудал бэрхшээл бүрт, өнөө үеийн олон асуудалдаа санаа зовнин, гүн бодолдоо автагдаж буй эцэг эхчүүдэд зориулан тохирох тодорхой зөвлөгөөнүүдийг өгсөн. Элен Уайт нас барахаасаа хэдэн жилийн өмнөөс хүүхэддээ үйлчлэх, нөлөөлөх эхчүүдийн үүргийг танилцуулсан «Христэд итгэгч эцэг эхчүүдэд» зориулсан ном бичих хүсэлтээ илэрхийлж байсан. Энэхүү ном эмхлэгдэн гарсанаар түүний хүсэл биелэлээ олох боломж нээгдсэн.AГБ 3.2

    Адвентист Гэр Бүл гэдэг энэхүү ном нь нэг талаараа зав багатай эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагаас гадна олон төрлийн зөвлөгөөг багтаасан, нөгөөтэйгүүр гэр орон чухам ямар байх ёстойг үлгэрлэн зааварласан ном юм. Энэхүү ном амьдралын асуултууддаа хариулт олох Тэнгэрлэг Эцэгийн мэргэн үгс билээ.AГБ 3.3

    Тус номыг эмхэтгэхэд Элен Уайтын далаад жил бичсэн бичээсүүд, сүмийн сэтгүүлүүдэд хэвлэгдэн гарсан мянга мянгаад нийтлэлүүд ашиглагдсан. Мөн дээрээс нь Элен Уайтын танилцуулга хэлбэрээр хэвлэгдсэн тусгай гэрчлэлүүд, түүний гар бичмэлүүд ч ашиглагдсан. Тус номонд гарах бүлэг бүрт Элен Уайтын өөр бусад ишлэлүүдийг өөр өөр эх сурвалжаас авсан тул иш татсан номуудын нэрсийг бүлэг бүрийн төгсгөлд бичиж тэмдэглэсэн байгаа.AГБ 4.1

    Эмхлэн гаргагчдын хувьд тус номыг бичихдээ өөр өөр цаг үеүдэд бичигдсэн материалуудаас шилж сонгож, хооронд нь уялдуулан эмхэтгэх амаргүй үүргийг хүлээсэн тул зарим нэг хэсгүүдэд үл ялих алдаа эндэл гарч болзошгүйг үгүйсгэх аргагүй билээ.AГБ 4.2

    Энэхүү бүтээлийг Элен Г.Уайтын хэвлэлийг эрхлэн хэвлэгчдийн тусламжтайгаар бэлтгэсэн ба Элен Уайт бичээсүүддээ, «Эзэн надаар дамжуулан Өөрийн хүмүүстээ зориулан зааварчилгаагаа өгсөн” гэж нэгэнтээ хэлсэн учир энэхүү номон дахь зөвлөгөөг түүний эх бичмэлээс иш татах ажлыг «Элен Уайтын бичээсүүдийг хариуцсан” итгэмжлэгдсэн хүмүүст өгсөн зааварчилгааны дагуу, тэд нарын тусламж оролцоотойгоор гүйцэтгэсэн билээ.AГБ 4.3

    Гэр бүлийн асуудлыг хөндсөн ийм ном дэлхийн түүхэнд урьд өмнө байгаагүйгээр эрэлттэй, маш их хэрэгцээтэй болж эхэлж байна. Эцэг эхчүүд болон хүүхдүүдийн хооронд үүсэн гарч ирж буй бэрхшээлүүдийн талаар зөв хариултыг авахыг хүсч буй хүмүүсийн тоо хэзээ ч өнөөгийнхтэй адил хэмжээнд хүрч байсангүй. Өнөө үед тохиолдож байгаатай адил гэр бүлийн харилцаанд их хэмжээний бэрхшээл тохиолдож байсан үе урьд өмнө байсангүй.AГБ 4.4

    Гэр бүлүүдийн нөхцөл байдал аливаа улс үндэстний нийгмийн нөхцөл байдлыг тольдон харах толь болж байдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Үүнтэй адил гэр бүлд тохиолдож буй өөрчлөлт нийгмийн амьдралд шууд тусгагдаж байдаг. «Адвентист гэр бүл” ном Христэд итгэгч гэр бүлийн ном байх зорилготойгоор Элен Г. Уайтын Хэвлэлийг эрхлэн гаргах хэлтсийн зөвлөлөөс эмхлэгдэн гарч, таны гар дээр ийнхүү хүрч байна.AГБ 4.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents