Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Гучдугаар Бүлэг - Гэр Бүлийн Дотны Харилцаа

    Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ дотносох - Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ ойлгодоггүй ба тэднийг бүрэн таньж мэдээгүй байдаг. Эцэг эхчүүд болон үр хүүхдүүд бие биенээсээ холдон хөндийрсөн байдалтай байна. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ зүрх сэтгэл рүү өнгийж, зүрх сэтгэлийг нь татахыг хичээснээр үр хүүхдүүдэд маш сайн үр дүнг бий болгож өгдөг. AГБ 191.1

    Эцэг эх бие биенээ бүрэн дэмжин, ойлголцон хамтран ажиллах ёстой. Тэд хүүхдүүдийнхээ дотны анд нөхөр байх хэрэгтэй.AГБ 191.2

    Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хайр, итгэлийг даах хамгийн үр дүнтэй, шилдэг аргуудыг судлах нь зүйтэй. Ингэснээр хүүхдүүдээ зөв замаар удирдан залах боломж бүрэлдэнэ. Эцэг эхчүүд гэр бүлдээ хайр энэрлийн нарыг гийгүүлсэн байх ёстой.AГБ 191.3

    Урамшуулал ба зөвлөгөө. - Бяцхан хүүхдүүд эргэн тойронд нь хүмүүс байхад их дуртай байдаг, тэд ганцаар байхыг тэр бүр хүсдэггүй. Тэд энэрэл хайр, халамжийг хүсэн хүлээдэг. Хүүхдүүд өөрсдийн дуртай зүйлс нь эхэд нь таалагдана гэж боддог, тэд эцэг эхдээ баяр хөөр, уйтгар гунигаа хуваалцахаар ирэх нь байгалиас заяасан шинж чанар нь юм. Эхчүүд өөрсдийн хувьд жижиг асуудал мэт боловч хүүхдүүдийн хувьд их чухал болох зүйлсэд хайхрамжгүй хандан гомдомтгой зүрх сэтгэлийг нь сэвтээх ёсгүй. Эхийн энэрэл хайр, сайшаан хүлээн зөвшөөрөх зан чанар хүүхдүүдийн хувьд маш үнэтэй зүйл байдаг. Хүлээн зөвшөөрч сайшаасан харц, зөвлөгөө болон урмын үгс хүүхдийн зүрх сэтгэлд мандаж буй нар адил гэрэл гэгээг цацруулж, тухайн өдрийг нь аз жаргалаар дүүргэдэг.AГБ 191.4

    Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ итгэлийг даасан байх ёстой. - Эцэг эхчүүд хүүхдүүдээ зүрх сэтгэлийг нь зовоон шаналгаж байгаа зүйлс, өдрийн бэрхшээл, гомдлоо айж эмээлгүй хуваалцдаг байхыг нь урамшуулах хэрэгтэй.AГБ 192.1

    Хүүхдүүддээ эелдэгээр зөвлөж, зүрх сэтгэлийг нь өөртөө татаарай. Энэ бол хүүхдийн хувьд маш чухал зүйл юм. Хүүхдүүдийг танаас холдуулах олон төрлийн нөлөө гарч ирэх боловч тэдгээрийг эсэргүүцэн, сөрөх арга хэмжээг авч байх хэрэгтэй. Хүүхдүүдээ өөртөө итгэж найддаг болгож, баяр хөөр, бэрхшээлээ айх зүйлгүйгээр чихэнд тань шивнэн хэлдэг байхыг зөвшөөрөөрэй.AГБ 192.2

    Хүүхдүүд эцэг эхчүүдтэйгээ дотно байснаар олон төрлийн бузар муугаас аврагдан хамгаалагдана. Эцэг эхчүүд хүүхэддээ нээлттэй, шулуун шударгаар бодол санаагаа хуваалцдаг зан чанарыг төлөвшүүлэхийн тулд хүүхдүүдээ урамшуулдаг байх хэрэгтэй. Хүүхдүүд бэрхшээлүүдээ, зөв замаа олохгүй төөрч будилж буй асуудлуудаа эцэг эхчүүдийнхээ өмнө дэлгэн тавиад, зөвлөгөө авч болох нөхцлийг бүрэлдүүлж өгөөрэй. Бурханлаг эцэг эхчүүдээс илүү хүүхдүүдийнхээ гаргах гэж буй шийдвэрийг урьдаас тооцоолж, аюул бэрхшээлээс сэргийлэх чадварыг эзэмшсэн эцэг эхчүүд гэж байх ёстой гэж үү? Өөрсдийгөө таньж мэдсэнтэйгээ адил хүүхдүүдийнхээ зан чанарын онцлогийг ойлгож ухаарч чадаж байгаа хүн байна уу? Хүүхдүүдийнхээ нялх балчир наснаас гарч буй оюун ухааны өөрчлөлт бүрийг ажиглаж, байгалиас заяасан зан авирыг нь таньж мэдсэнээр зөвлөгөө өгөх маш сайн бэлтгэл хангагддаг. Эх хүнээс өөр эцгийнх нь дэмжлэгтэйгээр хүүхдийнхээ зан чанарын онцлогуудыг таньж мэдэн, зөв хүмүүжүүлэх чадварыг эзэмшиж чадах хүмүүс байдаг гэж үү?AГБ 192.3

    «Завгүй” эцэг - Эцэг хүн «Завгүй», « Хүүхдүүдийнхээ хүмүүжилд зарцуулах цаг байхгүй, надад гэр бүл болон нийгмийн ажилд оролцох боломж байхгүй” гэж хэлдэг. Ийм хүн гэр бүлтэй болох хариуцлагыг нуруундаа үүрэх ёсгүй. Хүүхдүүддээ зохих ёсны цагийг зориулдаггүй эцэг эх өөрт нь ивээл болгон өгсөн хүүхдийнхээ хүмүүжих цаг хугацааг хулгайлж байна гэсэн үг. Хэрэв та хүүхэдтэй бол танд хүүхдийнхээ эхтэй нийлж хүүхдийнхээ зан чанарыг төлөвшүүлэхээр хийж гүйцэтгэх онцгой ажил байна гэсэн үг.AГБ 193.1

    Олон эхчүүд: «Надад хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг зав байхгүй” гэж гомдоллодог. Тийм бол Христийн нэрийг барин би, «хувцас хунараа бэлтгэхэд зориулж буй цагаа багасгах хэрэгтэй» гэж хэлмээр байна. Хувцсандаа, гоёж гоодоход хэт их анхаарал битгий тавь, утсаар ярихад битгий анхаарал тавь, олон төрлийн дуусашгүй хоол хүнс бэлтгэхээ боль. Хүүхэддээ анхаарал хандуулахаа хэзээ ч зогсоож болохгүй. Буудайны хальс буудайнаас чухал байдаг гэж үү? Таныг хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулахад юу ч бүү саад болог.AГБ 193.2

    Хэт их гэр орны олон ажил төрлөөсөө болоод эхчүүд хүүхдүүддээ тэвчээртэйгээр, тууштайгаар зааварлан, зөвлөж, хайр энэрлээ үзүүлэх цаг хугацаагүй болж байна гэж гомдоллодог. Хүүхдүүд эцэг эх, гэр бүлээсээ энэрэл хайр, дотны харилцааг олж авах хүслээ хангаж чадахгүй бол тэд оюун ухаан болон зан чанарт муугаар нөлөөлөх өөр эх үүсвэрүүдээс энэ бүх хэрэгцээгээ хангахаар эрэлхийлэх болно. {АН 192.1}AГБ 193.3

    Хүүхэдтэйгээ хамт ажиллаж, тоглох - Та чөлөөт цагаа хүүхэддээ зориулаарай. Тэдний хийж байгаа зүйлс, тоглоомонд хамтран оролцож итгэлийг нь даагаарай. Тэдэнтэй нөхөрсөг харилцааг үүсгэн бий болгоорой. (АН 192.2}AГБ 193.4

    Эцэг эхчүүд орой үдшийн цагийг гэр бүлдээ зориулах хэрэгтэй. Тухайн өдрийнхөө сэтгэл зовоосон асуудал, дарамт бэрхшээлүүдээ хойш тавих ёстой. {АН 192.3}AГБ 194.1

    Зожиг, дарангуйлагч эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө - Эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдүүд, сурагчидтайгаа нийгмийн харилцаанд орохгүй мөртлөө хэт их зааварлан, тушаах аюулд автагдах боломжтой байдаг. Ийм алдаа гаргагсад өөрсдийгөө хэт нийцэлгүй, зожиг байдалтай болгон, эрх мэдлээ хахир хатуу байдлаар хэрэгжүүлэн хүүхдүүд, сурагчдын зүрх сэтгэлд ойртон дотносох боломжийг бий болгож өгдөггүй. Хэрэв тэд хүүхдүүдийг өөрсөддөө ойртуулж, хийж байгаа зүйлс болон тоглоомонд нь анхаарал хандуулж, эдгээрт нь оролцож, хүүхдүүдийн дунд орон хүүхэд адил болж чадах юм бол хүүхдүүд маш аз жаргалтай болж, та бүхэн хүүхдүүдийнхээ итгэл, хайрыг даах боломжтой болно. Хүүхдүүд иймэрхүү байдалд байснаар удалгүй эцэг эх, багш нараа хүндлэн, хайрлаж эхэлдэг.AГБ 194.2

    Бузар дайсан гэр бүлтэй тэмцэж байдаг. -Сатан болон түүний элч нар хүүхдүүдийн оюун ухааныг буруу зүг рүү ганхуулахаар бүх хүч чадлаа дайчилж байдаг, тиймээс бид хүүхдүүддээ чин сэтгэлээсээ, Христэд итгэгчдийн хайр энэрэл, дөлгөөн зангаар хандах ёстой. Энэ нь хүүхдүүдэд маш хүчтэй нөлөө үзүүлж, хүүхдүүд хэмжээлшгүй итгэлцлээр хандах ёстой болохоо ухаардаг. Хүүхдүүддээ гэр бүлийн зарчмууд, дотно харилцааны жинхэнэ амтыг харамгүйгээр цутган өгөөрэй. Хэрэв та дотно харилцаа үүсгэх юм бол хүүхдүүд тань өөрийн насныхны үүсгэсэн нийгэмд шургалан орохыг тэр бүр хүсэхгүй. . . Дэлхий бузар муугаар дүүрсэн учраас хүүхдүүдийн хэм хэмжээг зааж өгөх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ аз жаргалтай байлгахыг хүсч байгаагаа илэрхийлж, хүүхдүүддээ хайр болон халыг тэнцүү хэмжээгээр үзүүлж, хүүхдүүдээ халамжилж байх ёстой. AГБ 194.3

    Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ танилцах хэрэгтэй. - Эцэг эх, хүүхдүүдийн хооронд ямар ч хүйтэн, биеэ барьсан харилцаа үүсэх боломж байж болохгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ дотно танилцаж, тэдний дур сонирхол, зан авирыг ойлгож, сэтгэлд нь орж, зүрх сэтгэлд байгаа бүхнээ нээж гаргах хэрэгтэй. AГБ 195.1

    Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайрлаж байгаагаа бодитойгоор харуул, хүүхдүүдээ аз жаргалтай болгохын тулд байгаа бүхнээ хийх хэрэгтэй. Хэрэв тэгж чадах юм бол, таны тогтоосон амьдралын зайлшгүй дэглэм залуу хүүхдүүдийн оюун ухаанд маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Хүүхдүүдээ энхрийлэл, өрөвч энэрэнгүй байдлаар удирдан, «тэдний сахиусан тэнгэр элч нар тэнгэрт буй Миний Эцэгтэй нүүр тулан уулздаг” гэдгийг санаарай. Хэрэв та Бурханы сахиусан тэнгэр элч нарыг үүргээ гүйцэтгээсэй гэж хүсвэл өөрсдийн хариуцлагыг биелүүлэн хамтран ажиллаж сурах хэрэгтэй.AГБ 195.2

    Зөв гэр бүлийн ухаалаг, хайр энэрлээр дүүрэн хүмүүжлээр хүмүүжсэн хүүхдүүд зугаа цэнгэл, өнгөц нөхөрлөлийг эрж хайн буруу замаар явах хүсэлгүй болсон байдаг. Ийм хүүхдүүд бузар мууд уруу татагддаггүй. Гэр бүлд ноёрхож байгаа байдал хүүхдүүдийн зан чанарыг төлөвшүүлдэг, хүүхдүүд бие даан, амьдрал дээр гарах үедээ гэр бүлээсээ уруу таталтыг эсэргүүцэх хүчтэй зэвсэг болох зуршил, зарчмуудаа бүрэлдүүлэн бий болгож чадсан байдаг.AГБ 195.3