Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Далан гуравдугаар бүлэг - Бидний Нийгмийн Хэрэгцээнүүд

    Бурхан биднийг нийгмийн хэрэгцээтэй бүтээсэн.- Бурханы сонгогдсон хүмүүсийг төлөвшүүлэн, хүмүүжүүлэхэд Бурханд анхаарлаа төвлөрүүлсэн амьдралтай байх ёстойг онцлон харуулах хэрэгтэй. Бурхан сэтгэлд буулган өгсөн хүсэл бүрийг хангаж өгч, хүн бүрт хайрласан авъяас чадвар бүхнээ хөгжүүлэхийг хүсдэг. AГБ 477.1

    Үзэсгэлэнтэй бүхнийг Зохиогч Өөрөө үзэсгэлэнтэй бүхнийг хайрладаг. Бурхан эдгээрийг Өөрийн хүүхдүүддээ үзэсгэлэнтэй бүхнийг хайрлуулахаар өгсөн юм. Тэрээр хүмүүсийг бие биендээ эелдэгээр хандаж, бие биендээ тусламж үзүүлэн амьдралаа гэрэл гэгээ, баяр хөөртэй байлгах нийгмийн харилцаанд ордгоор бүтээсэн.AГБ 477.2

    Найд нөхдийн нөлөө. - Хүн бүр найз нөхдөө олж, эсвэл найз нөхдийг бий болгох болно. Найз нөхдийн харилцаа хэр зузаан байгаагаас шалтгаалан найз нөхөд сайн болон муу нөлөөг бие биендээ үзүүлсээр байна. Хүн бүр найз нөхөдтэй байж нэг бол нөлөөлж нэг бол нөлөөнд нь автагдана. AГБ 477.3

    Бурханы үг найз нөхөд тэр тусмаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын нөлөө ямар хүчтэй байдаг талаар байнга зааж зөвлөсөөр ирсэн. Тэгэхээр төлөвшиж байгаа хүүхэд, залуучуудын оюун ухаанд найз нөхөд ямар агуу нөлөө үзүүлэх билээ! Бидний нөхөрлөж байгаа найзууд, хэвшил болгож байгаа зарчмууд, зуршлууд бидний энэ дэлхийн болон мөнхийн ирээдүйн ашиг тус, утга учрыг тодорхойлж өгөх болно...AГБ 477.4

    Залуучууд найз нөхөдтэй болж, нөлөөнд нь автагдах нь зайлшгүй тохиолдох л асуудал. Хүмүүс ер бусын байдлаар өөр хоорондоо зүрх сэтгэлээ холбож, зүрх сэтгэлээрээ харилцаж эхэлдэг. Хүмүүс харилцаж байгаа хүнийхээ үзэл санаа, сэтгэлийн мэдрэмж, санаа бодлыг мэдэрч эхэлдэг. Энэ чадварууд нэг бол ивээл нэг бол хараал болон хувирдаг. Залуус бие биенээ хүчирхэгжүүлэн, гадаад байдал, зан чанар, мэдлэгийг нь сайжруулан дээшлүүлэх боломжтой. Харин итгэлийг нь үл дааж, хариуцлагадаа хайнга хандсанаар ёс зүйгээ алдахад нөлөөлж болох юм.AГБ 478.1

    «Найзаа танилцуул, найзаар чинь зан чанарыг чинь тодорхойлж өгье» гэсэн маш үнэн үг байдаг. Залуучууд буруу найз нөхдөө сонгосноор зан чанар, нэр хүндэд хэрхэн муугаар нөлөөлдөг болохыг ойлгож ухаардаггүй. Хүмүүс хүсэл, сонирхол нийцсэн хүмүүстэйгээ л нөхөрлөхийг хүсдэг. Зөв сайн, ухаалаг найз нөхдөөсөө илүү бүдүүлэг, догшин зан чанартай найз нөхдөөр хүрээлүүлэхийг хүсдэг хүн зан чанарын хувьд доголдолтой болохоо харуулдаг. Түүний зан чанар нөхөрлөж байгаа хүмүүсийн хүсэл, зуршилтай адилгүй харагдах боловч, тухайн хүмүүстэй найзлан нөхөрлөснөөр бодол санаа, мэдрэмжүүд өөрчлөгдөж эхэлдэг. Тэрээр яваандаа зөв зарчмуудаа гээж, санаандгүй болон санаатайгаар нөхөрлөж байгаа хүмүүсийнхээ хэмжээнд хүрч очдог. Гол горхи урсаж байгаа газрынхаа хөрсийг өөртөө уусгаж байдагтай адил залуучууд нөхөрлөж байгаа найз нөхдийнхөө зуршил, зарчмуудыг өөртөө шингээдэг.AГБ 478.2

    Бид уруудуулах зүйлсэд татагдах хандлагатай байдаг. - Залуучууд шударга ариун, бусдыг халамжилсан, найрсаг зан чанартай хүмүүсийн хүрээлэлд байхыг хичээх үедээ сайшаалтай нөлөөг бий болгоно. Эзэнээс эмээдэг найз нөхдийг сонгон нөхөрлөснөөр нөлөө нь таныг үнэнч, хариуцлагатай, ариун зан байдал руу чиглүүлнэ. Жинхэнэ Христэд итгэгч хүний амьдрал сайн сайхны хүчийг ялгаруулдаг. Харин асуудалтай ёс зүй, муу зарчим болон үйлдэлтэй эрэгтэй, эмэгтэй хүнтэй нөхөрлөсөн хүн удалгүй адилхан замаар алхаж эхлэх болно. Хүний зүрх сэтгэл байгалиасаа доройтох, уруудах хандлагатай байдаг. Үл итгэгчтэй нөхөрлөсөн хүн удалгүй үл итгэгч болж хувирдаг. Олиггүй хүнтэй нөхөрлөсөн хүн олиггүй болж хувирна. Бурхангүй хүний зөвлөгөөг дагах нь гэм нүгэлтнүүдийн замаар алхаж, Бурханыг жигшин доромжлогчдын суудалд суух анхны алхам юм.AГБ 478.3

    Дэлхийн хүсэлдээ автагдсан залуучууд найзуудтайгаа нөхөрлөн, зугаацах хүсэлдээ оргилон буцалж эхэлдэг. Хувцаслалт, найз нөхөдтэйгөө уулзалдах, бузар хүсэлдээ автагдан, зугаацах эргүүлгэнд хөл алдах нь амьдралын хамгийн агуу утга учир мэт санагддаг. Тэд ганцаардахыг азгүй явдал хэмээн тооцдог. Тэд нийгмийн харилцаагаараа дамжуулан бусдаар хүлээн зөвшөөрөгдөж, хий хоосон магтаал сонсохыг гол зорилгоо гэж ойлгодог. Хүсэл мөрөөдөл нь биелэгдээгүй нөхцөлд амьдрал нь давж гарахааргүй дарамт болон хувирдаг.AГБ 479.1

    Нийгмийн харилцаанд орохыг мөрөөддөг хүмүүс дээрх зан төрхийг хэрэгжүүлсээр байгаад энэхүү хүсэлдээ жолоодлогогүйгээр удирдуулдаг болсон. . . Тэд Библи уншиж, диваажингийн утга учрыг тунгаан бодох чадваргүй болдог. Сэтгэл санааг нь хөгжөөх зүйлс байхгүй тохиолдолд уйтгар гунигт автагддаг. Тэд аз жаргалтай байх сэтгэлийн дотоод хүчгүй болж, өөртэйгөө адил ухаан бодолгүй, гэнэн томоогүй залуучуудаас аз жаргал нь хамаардаг. Тэд зөв шударга зорилготой болгох хүчийг хий хоосон, оюун ухаанаа дэмий зүйлсэд зориулж байгаа асуудал гэж дүгнэдэг.AГБ 479.2

    Христэд итгэгчидтэй нөхөрлөхөөс ирэх ивээлүүд. - Бурханы хүмүүс Христэд итгэгчдийн нийгмийг бүрдүүлэхэд тэр бүр анхаарал тавихгүй байна... Христэд итгэгчид өөрсөддөө хэт анхаарал хандуулан, нөхөрлөлөөрөө дамжуулан бусад хүмүүсийг ивээх хүсэлгүй болсноор маш олон ивээлүүдээ гээж байна. Хүмүүс хоорондоо уулзаж учирснаар оюун ухааны хувьд сэргэн, шинэчлэгдэж байдаг. Хүмүүс нийгмийн харилцаанд орсноор танилууд, найз нөхөдтэй болдог. Тэд зүрх сэтгэлээ нэгтгэн нийлүүлснээр диваажингийнхны нүдэнд тааламжтай харагдах хайраар дүүрэн уур амьсгалыг бүрэлдүүлэн бий болгодог.AГБ 479.3

    Христийн хайрыг амтлан мэдэрсэн хүмүүс нийгмийн харилцаанд орох чадвараа сайжруулснаар хүмүүсийг Аврагч руу ирүүлэх боломжтой болдог. Христийг зүрх сэтгэлдээ эрдэнэ мэт нууцлан, Түүний ариун, тааламжтай, баяр хөөр зөвхөн итгэгчдийн дотоод сэтгэлдээ нууцаар хадгалдаг зүйл болон хувирах ёсгүй. Мөн Христийн хайрыг зөвхөн чамин тансагийг эрхэмлэгч хүмүүст харуулах ёсгүй. Оюутан сурагчид хамгийн их тусламж шаардлагатай байгаа хүмүүсийг найз нөхдөө болгон сонгох шаардлагагүй боловч эелдэг зөөлнөөр харилцаж, дэмжлэг үзүүлэх ёстойг заалгах хэрэгтэй. Есүс бүх цаг үед, хаа байсан газраа хүн төрөлхтөнд хайраа илэрхийлж, баяр хөөртэй итгэгчийн гэрэл гэгээг цацруулдаг байсан.AГБ 480.1