Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Зургадугаар Бүлэг - Агуу Шийдвэр

    Аз жаргалтай гэрлэлт үү, аз жаргалгүй гэрлэлт үү? - Гэр бүл болсны дараа гутарч гуниглах болон аз жаргалгүй мэдрэмж төрөхгүй болох болно гэж бодож байгаа хүмүүс гэр бүл болох талаар нухацтайгаар, нарийн тунгаан бодож үзэх хэрэгтэй. Гэр бүл болох асуудалд бодлогогүй хандсанаар залуучууд болон бүсгүйчүүд үр ашигтай амьдралаа маш аймшигтайгаар алдаж болдог. Тэдний амьдрал дарамт зовлон, хараалаар дүүрдзг. Эр нөхрөөс өөр эмэгтэй хүний аз жаргал, бусдад үйлчлэх чадварыг эвдэн сүйтгэж, амьдралыг нь зүрх шимшрэм болгон хувиргах хүн гэж байдаггүй. Мөн үүнтэй адил эхнэрээс нь өөр эр хүний итгэл найдвар, хүсэл эрмэлзлийг хөргөж, эрч хүчийг алдагдуулж, бусдад үзүүлэх нөлөө болон ирээдүйг зуун хэсэгт бутаргаж чадах хүн гэж байхгүй. Олон тооны эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдралын амжилт, уналт болон ирээдүйн амьдралын итгэл найдвар гэр бүл болсон цагаас эхлэлээ тавьсан байдаг. {АГБ 43.1}AГБ 33.1

    Би залуучуудыг аюулд хүргэх арга зам, тэр тусмаа аз жаргалгүй гэр бүлд хүргэх аюулыг харж, мэдэрч сураасай гэж хүсдэг. (АГБ 43.2}AГБ 33.2

    Гэрлэлт энэ амьдрал болоод ирээдүйн амьдралд тань нөлөөлж, өөрчлөлтийг гаргаж байдаг. Христэд итгэгч хүн гэр бүлтэй болох тал дээр Бурханы хүсэлтэй нийцэж байгаа эсэхээ чин сэтгэлээсээ баталгаажуулаагүй нөхцөлд өөрийн Бурханаас тогтоон өгсөн төлөвлөгөөг хэрэгжүүлдэггүй. Ийм хүн өөртөө зориулан гэр бүл болох хүнээ сонгох бус харин Бурханаар сонгуулах ёстой гэж бодох хэрэгтэй. Христ Өөрийн хүслийг хангахыг хүсээгүйтэй адил бид ч гэсэн өөрийн хүслийг эрэх ёсгүй. Би хүмүүс хайргүй хүнтэйгээ гэрлэх ёстой гэсэн санааг хэлж буй мэт буруу ойлголт төрүүлмээргүй байна. Ингэх нь гэм нүгэл болох болно. Өнгө үзэмж бөгөөд сэтгэл хөдлөл амьдралыг маань сүйрэл рүү чиглүүлэх ёсгүй. Бурхан бүх зүрх сэтгэл болоод хамгийн дээд зэргийн хайрыг биднээс шаарддаг. {АГБ 43.3}AГБ 33.3

    Яарсан зүрх сэтгэлээ барих хэрэгтэй - Маш цөөхөн хүмүүс гэрлэлтийн харилцааг зөвөөр ойлгож байна. Олон хүмүүс гэр бүл болох нь төгс сайхан мэдрэмжид хүргэнэ гэж бодож байх шиг байна. Гэр бүлийн тангараг өргөсөн эрэгтэй эмэгтэй хүмүүс тангарагаа зөрчиж болохгүйгээр гинжлэгдсэн байхдаа эдэлдэг бэрхшээлийн дөрөвний нэгийг ч болов мэдрэх юм бол дээрх өгүүлбэрийг яагаад бичсэн болохыг маань ойлгох байх. Гэрлэлт ихэнхдээ хамгийн бухимдал төрүүлэм дөнгө болж байдаг. Олон мянган хүмүүс гэр бүл болсон боловч тохирох хүнээ олоогүй байдаг. Диваажингийн номууд гэрлэлтийн дотор нуугдаж буй зовлон зүдгүүр, бузар муу, зүй бусаар ашиглах байдлуудад даагдахын аргагүйгээр дарагдсан байна. Ийм л учраас би гэрлэх насан дээр байгаа залуучууддаа хамтрагчаа сонгохдоо яарахгүй байхыг сануулж байна. Гэр бүлийн амьдрал үзэсгэлэнтэй, аз жаргалаар дүүрэн мэт харагдаж болох ч гэсэн олон мянган хүмүүсийн туулж өнгөрүүлсэн бухимдал танд ч тохиолдож магадгүй гэж бодогдож байна уу? (АГБ 44.1}AГБ 34.1

    Гэрлэх талаар тунгаан бодож буй хүмүүс үүсгэх гэж буй гэр орныхоо төрхийг ямар байлгах талаар нухацтай бодож үзэх хэрэгтэй. Тэд эцэг эх болох үедээ ариун хариуцлагыг үүрч эхэлдэг. Тэд нараас хүүхдийнх нь энэ дэлхий дээрх амьдралын сайн сайхан байдал болон ирээдүйн амьдралынх нь аз жаргал ихээхэн шалтгаалдаг. Эцэг эхчүүд бяцхан хүүхдүүдийнхээ оюуны болоод бие махбодын төлөвшилт ямар байхыг хамгийн ихээр тодорхойлж байдаг. Гэр бүлийн төлөвшүүлж буй зан чанараас нийгмийн нөхцөл байдал шалтгаалдаг. Гэр бүлийн нөлөө нийгмийг өгсөх эсвэл уруудахыг тодорхойлно. {АГБ 44.2}AГБ 34.2

    Сонголтын талаарх чухал зүйлс - Христэд итгэгч залуус үерхэж нөхөрлөх, амьдралын ханиа сонгоход маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Анхааралтай байхгүй бол шижир алт болно гэсэн бодол тань таныг жирийн төмөр болгон хувиргах вий. Дэлхий дээр үүсгэж буй нөхөрлөл тань Бурханд үйлчлэх үйлчлэлд тань саад болох нь их байдаг.AГБ 35.1

    Олон хүмүүс хэзээ ч төлөвшиж, ариун бодол санаатай болохгүй хүмүүстэй гэр бүл болон ажил хэргийн зорилгоор нэгдсэнээр сүйрэлд хүрсэн байдаг. (АГБ 44.3}AГБ 35.2

    Амьдралынхаа хувь заяаг холбоно хэмээн бодож буй хүнийхээ зан чанарын төлөвшлийг нарийвчлан ажиглаад, сэтгэлийн хөдлөл бүрийг нь дэнсэлж үзээрэй. Таны гаргах гэж буй шийдвэр амьдралын тань хамгийн чухал алхам бөгөөд энэхүү шийдвэрийг яаран гаргаж болохгүй. Та бусдыг хайрлаж болох ч, сохроор хайрлаж болохгүй. (АГБ 45.1}AГБ 35.3

    Таны гэрлэсэн амьдрал аз жаргалаар дүүрэн байх уу, эсвэл нийцэлгүй, харамсалтай болох уу гэдгийг сайтар тунгааж үзээрэй. Бид дараах асуултуудад хариулах хэрэгтэй. Энэхүү харилцаа биднийг тэнгэрийн зүг чиглүүлэх болов уу? Харилцаа маань Бурханыг хайрлах хайрыг минь өсгөх үү? Эсвэл үр дүнтэй амьдралаар амьдрахад маань тус болох уу? Хэрэв эдгээр асуудлууд танд саад учруулахааргүй бол Бурханаас эмээн шийдвэрээ хэрэгжүүлэхээр урагш алхаарай. (АГБ 45.2}AГБ 35.4

    Ихэнх эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэх шийдвэрийг гаргахын өмнө зөвхөн бие биенээ хайрладаг эсэхэд хариулж чадахуйц байх ёстой гэсэн бодлоор хандаж байна. Эдгээр хүмүүс гэр бүл болсны дараагаар үүсэх үүрэг хариуцлагын талаар нухацтай бодож үзэх хэрэгтэй. Мөн үр хүүхдүүддээ бие махбодын хувьд, оюун санааны эрүүл мэнд болон ёс суртахууны хүчийг өвлүүлэн өгч чадах уу гэдгээ нягтлах хэрэгтэй. Харамсалтай нь тун цөөхөн хүмүүс нийгмийг хөгжүүлж, уруудуулахад тодорхой нөлөө үзүүлж байгаагаа ажиглан харж, үл тоомсорлож болохгүй зөв шударга хүсэл, зорилгоор удирдуулсан байдлаар гэр бүлээ зохиож байна. {АГБ 45.3}AГБ 35.5

    Амьдралын ханиа сонгох нь эцэг эхэд болон үр хүүхдүүдэд бие махбод, оюун ухаан ба сүнслэг сайн сайхныг өгөхүйц байх ёстой. Ингэснээр эцэг эх, үр хүүхдүүд эргэн тойрны хүмүүстээ ивээл болж, Бүтээгчээ хүндэтгэн бишрэх боломжтой болох юм. (АГБ 45.4}AГБ 36.1

    Ирээдүйн эхнэрээ эрж хайхад тавигдах шаардлагууд - Залуу эр амьдралд ноогдох бэрхшээлүүдээс үүрэлцэхээр хажууд нь байж, хайр энхрийллээрээ аз жаргалыг бэлэглэж, дэмжлэг нөлөөгөөрөө нөхрөө төлөвшүүлэн, хөгжүүлэх ханийг эрж хайх хэрэгтэй. (АГБ 45.5}AГБ 36.2

    «Арвич хямгач эхнэр Эзэнээс ирдэг. » «Нөхрийнх нь зүрх түүнд бүрэн итгэж.. Эхнэр нь түүнд бүх л амьдралынхаа турш мууг биш сайн сайхныг өгнө. » «Түүний амнаас мэргэн ухаан гардаг ба түүний хэл нинжин сэтгэлийн хууль юм. Тэр өөрийн гэр орныг сайн эмхэлж цэгцэлдэг бөгөөд залхуу байдлын талхыг иддэггүй. Үр хүүхэд нь өсч том болоод түүнийг ерөөлтэй еэ хэмээн дууддаг.AГБ 36.3

    Түүний нөхөр нь мөн түүнд хандан, «Охид маань зөв үйлсийг хийсэн ба чи тэднээс бүр илүү юм» хэмээн хэлнэ. Ийм эхнэртэй хүн «сайн зүйлийг олсон бөгөөд Эзэний энэрэлд хүрдэг. » (АГБ 46.1}AГБ 36.4

    Бид дараах асуултуудыг нухацтай тунгаан бодох хэрэгтэй: Гэр бүл болох хүн тань гэр оронд тань аз жаргалыг авчрах уу? Тэрээр арвич хямгач уу? Тэрээр гэр бүл болсныхоо дараагаар зөвхөн өөрийн цалин хөлсийг үрэн таран хийгээд зогсохгүй таны орлогыг хэрэггүй хоосон зүйлсэд зарцуулж, гадаад үзэмжинд дурлах уу? Энэ тал дээр зөв зарчим баримталдаг уу? Тэрээр амьдралаа одоо юунд даатгасан байна вэ?... Хайр болон гэр бүл болох асуудалдаа мансуурсан эр хүний оюун ухаан дээрх асуултуудыг ямар ч ач холбогдолгүй хэмээн үл тоомсорлох хандлагатай болсон байдгийг би мэднэ. Гэвч эдгээр нь ирээдүйн амьдралыг тань хаашаа эргэхийг чиглүүлэх учир нарийн анхаарал хандуулсан байх хэрэгтэй. {АГБ 46.2}AГБ 36.5

    Эхнэрээ сонгохдоо зан чанарыг нь сайн судлах хэрэгтэй. Тэрээр бэрхшээлийг даван гарах хаттай, тэвчээртэй байх болов уу? Эсвэл хадам эцэг эх буюу таны эцэг эхэд хүүгийн хүч, туслалцаа хэрэгтэй болсон цагт эхнэр болох хүн тань тэднийг халамжлахаас татгалзах болов уу? Эсвэл өөрийн төлөвлөгөө, зугаацах хүслээ хангуулахын тулд эр нөхрөө олон нийтээс хөндийрүүлж, хайр энэрлээр дүүрэн бэртэй болохыг хүссэн хадмуудаас хүүг нь хөндийрүүлэх болов уу гэдгийг асуух хэрэгтэй. (АГБ 46.3}AГБ 37.1

    Ирээдүйн нөхрөө эрж хайхад тавигдах шаардлагууд - Эмэгтэй хүн бүр гэр бүл болохыг зөвшөөрөхөөсөө өмнө хувь заяагаа холбох гэж буй хүнээ итгэл даахуйц эсэхийг таньж мэдсэн байх хэрэгтэй. Урьд өмнөх амьдрал нь хэрхэн өнгөрсөн бэ? Тэрээр цэвэр ариун амьдралаар амьдарсан уу? Түүний илэрхийлж буй хайр зөв сайн, ариун зан чанарын илэрхийлэл үү, эсвэл дотносох зорилготой шохоорхол уу? Тэр эхнэр болох хүнээ аз жаргалтай болгож чадах зан чанартай юу? Эхнэр болох хүн нь түүний хайр энэрлээс амар тайван, баяр баяслыг олж авч чадах уу? Тэрээр гэр бүл болсон хүнээ хувийн үзлээ хадгалж үлдэхийг зөвшөөрөх үү, эсвэл дотоод сэтгэл болон үзэл баримтлалыг нь хянах уу?... Түүний эхнэр Аврагчийнхаа шаардлагыг хамгаас илүү чухалчлах боломжтой юу? Бие махбод, зүрх сэтгэл, бодол санаа болон зорилгоо цэвэр ариунаар хадгалах боломжтой байх уу? Дээрх асуултууд гэр бүлийн харилцаанд орж буй эмэгтэй хүн бүрийн сайн сайханд чухал нөлөөтэй асуултууд юм. {АГБ 47.1}AГБ 37.2

    Амар тайван, аз жаргалтай харилцаа үүсгэж, ирээдүйд тохиолдож болох зовлон зүдгүүрээс хол байхыг хүсч буй эмэгтэй хүн бүр хэн нэгэнд хайр энэрлээ өгөхөөсөө өмнө дараах асуултуудыг тавиасай гэж хүсч байна. Хайртай хүний маань эх амьд сэрүүн үү? Эх нь ямар зан чанартай вэ? Хүү нь эхийнхээ өмнө ямар хариуцлага хүлээж байгаагаа ухамсарласан байна уу? Хань болох гэж байгаа хүн маань ээжийнхээ хүсэл болон аз жаргалд анхаарал тавьж байна уу? Хань болох хүн маань эхийнхээ гавъяа хүндэтгэлийг үл ойшоож байгаа бол эхнэртээ хайр, хүндэтгэл, анхаарал, халамж тавих уу? Гэрлэлтийн дараа сэтгэл хөдлөл нь тогтворжих үед тэрээр намайг хайрласаар байх уу? Тэрээр миний алдаа дутагдалд тэвчээртэй хандах уу, эсвэл уурлан уцаарлаж, шүүмжилж, захиргаадах уу? Жинхэнэ хайр олон алдаа дутагдлыг өнгөрөөдөг, тэдгээрт ач холбогдол өгөөд байдаггүй. (АГБ 47.2}AГБ 38.1

    Цэвэр ариун байдал болон эр хүнд байх ёстой зан чанарыг хүлээн зөвшөөр - Залуу эмэгтэй амьдралын ханиа сонгохдоо зөвхөн цэвэр ариун, эр хүнлэг, хичээнгүй, хүсэл эрмэлзэлтэй, шударга үнэнч, Бурханыг хайрлаж, Түүнээс эмээдэг хүнийг сонгох хэрэгтэй. (АГБ 47.2}AГБ 38.2

    Хүндэтгэлгүй хүнээс хол байгаарай. Залхуу хойрго байдлыг эрэлхийлэгч, зөв ариун зүйлсийг доромжлон гутаагч хүнээс холд.AГБ 38.3

    Бузар муу, хараалын үгсийг хэрэглэдэг эсвэл ганц аяга ч болов согтууруулах ундаа уух донтой хүнтэй нөхөрлөхгүй байгаарай. Бурханы өмнө хүлээсэн хариуцлагынхаа талаар ямар ч ухагдахуунгүй хүний саналыг бүү сонс. Бурханаас эмээн, Түүнийг хайрладаггүй, зөв шударгын талаар ойлголт байхгүй нэгэнтэй үүсгэсэн ямар ч тааламжтаи мэт харилцааг зүрх сэтгэлииг ариусгагч жинхэнэ үнэн таслан зогсоох дэмжлэг туслалцааг өгнө. Бид найз нөхдийнхөө сул дорой, мэдлэггүй байдлыг байнга тэвчин өнгөрөөж болох боловч бузар муу үйлдлүүдийг нь хүлээн зөвшөөрч болохгүй. {АГБ 47.4}AГБ 38.4

    Алдааг үйлдэх нь засч залруулахаас илүү амархан байдаг - Сэтгэлийн хөдлөл, хувиа хичээсэн байдлаар төлөвлөсөн гэрлэлт ихэвчлэн аймшигтай алдаа болон хувирдаг. Хоёр тал өөрсдийгөө хууртан мэхлэгдсэнээ ойлгоод, шохоорхолдоо автагдан хийсэн алхмаа буцаахыг хүсэх болно. Амьдралынхаа ханийг сонгох асуудалд алдаа гаргах нь алдаагаа засч залруулахаас хамаагүй илүү хялбар байдаг. (АГБ 48.1}AГБ 39.1

    Ухаалаг бусаар хандсан сүйг цуцалсан нь дээр - Дотно харилцаа үүсгэж буй хүнийхээ зан чанарыг бүрэн ойлгож чадалгүй сүй тавьсан бол хайрлаж хүндэлж чадахгүй хүнтэйгээ бүх амьдралаа холбож, гэрлэлтийн тангараг өргөх хангалттай шаардлага байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Болзол бүхий сүйг тавихдаа маш болгоомжтой хандаарай. Олон хүмүүсийн адил гэр бүл болсны дараагаар салж сарних алдааг давтахын оронд гэр бүл болохоосоо өмнө сүйгээ цуцалсан нь хамаагүй дээр. (АГБ 48.2}AГБ 39.2

    Та, «Би гэр бүл болно гэсэн амлалтаа өгчихсөн, тиймээс хэрхэн амлалтаасаа буцаж болох вэ?” гэж бодож болох юм. Хэрэв та Библийн амлалт өгөхгүй байх зарчмыг зөрчсөн бол Бурханы өмнө хоосон шохоорхолдоо автагдан яарч амлалт өгсөндөө даруу сэтгэлээр, цаг алдалгүй гэмших хэрэгтэй гэсэн хариултыг өгмөөр байна.AГБ 39.3

    Өгсөн амлалтаа биелүүлж Бүтээгчээ үл хүндлэх байдалд орсноос Бурханаас эмээсэн байдлаар амлалтаасаа буцсан нь илүү дээр. (АГБ 48.3}AГБ 39.4

    Гэр бүлийн харилцааг үүсгэх алхам бүр тань Бурханыг хүндэтгэж, Түүний хүсэлд нийцүүлэхийн тулд энгийн, даруу, гэмгүй, зөвийг эрэлхийлсэн зорилгоор удирдуулсан байхад анхаарлаа хандуулаарай. Гэрлэлт энэ дэлхийн болоод ирээдүйн амьдралд ч нөлөөлж байдаг. Чин сэтгэлийн Христэд итгэгч Бурханы хүлээн зөвшөөрөхөөргүй ганц ч төлөвлөгөөг гаргадаггүй. {АГБ 49.1}AГБ 39.5