Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "undefined".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Хоёрдугаар Бүлэг - Жинхэнэ Гэр Бүлийн Үндэс Суурь

    Аэлхий дээрх хамгийн дур булаам газар. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхан байдал, аз жаргалд санаа тавих чухал хариуцлага /үргийг хүлээдэг боловч гэр орноо боломжийн хирээр дур булаам, сайхан байлгахыг хичээх үүрэгтэй. Учир нь энэ нь эд хөрөнгө болоод мөнгө төгрөгөөс хол илүү үр дүнг бий болгодог. Гэр оронд нарны гэрэл дутагдах ёсгүй. Хүүхдүүд хожмоо төрж өссөн гэр орноо эргэн санахдаа зүрх сэтгэл нь өөрийн эрхгүй гэр орноо амьд харилцаа болон диваажинтай харьцуулахуйц амар амгалан, аз жаргалтай газар байсан гэж санан дурсаж, халуун дулаан дурсамж үлдээхүйц байдаг байх хэрэгтэй. Тэд нас биенд хүрмэгцээ эргээд эцэг эхдээ тайвшрал, ивээл болох ёстой юм. {АГБ 21. 1}AГБ 13.1

    Хүүхдийн хувьд гэр орон энэ дэлхийн хамгийн сэтгэл татам газар байх хэрэгтэй ба ээжүүд нь тэдний хувьд хамгийн гол, сэтгэлийг нь татсан хүн байх ёстой. Хүүхэд төрөлхийн мэдрэмтгий, энхрий чанарыг агуулсан байдаг. Тэд маш амархан баярлаж, амархан ундуйцаж байдаг. Эхчүүд хүүхдүүдээ эелдэг зөөлнөөр сахилгажуулан, хайрын үгс болон үйлдлээрээ зүрх сэтгэлдээ ойртуулан, холбох боломжтой болдог. {АГБ 21. 2}AГБ 13.2

    Цэвэрч, нямбай, эмх цэгцтэй байх нь - Гэр орноо зөв удирдан зохион явуулахад цэвэрч нямбай, эмх цэгцтэй, дэг журамтай байдал чухал шаардлагатай юм. Гэвч эхчүүд үр хүүхдийнхээ бие бялдар, оюун ухаан, ёс зүйн хөгжилд анхаарахын оронд гэр орноо эмх цэгцтэй байхад бүх анхаарлаа хандуулах юм бол гуниг дагуулсан алдааг гаргадаг. {АГБ 21. 3}AГБ 13.3

    Итгэгчид ядуу зүдүү байсан ч гэсэн хувийн болон гэр орноо авч яваа байдалдаа цэвэрч бус, эмх замбараагүй хандах нь зохисгүй юм. Цэвэр цэмцгэр байх талаар ямар ч ойлголтгүй хүмүүст тусламж үзүүлж байх шаардлагатай. Ариун Бурханы төлөөлөл болсон хүмүүс зүрх сэтгэлээ цэвэр ариун байлгахын зэрэгцээ цэвэр ариун зүрх сэтгэл нь хувцаслалт, гэр орноо хэрхэн авч яваа байдлаар, бүх зүйлс дээр илэрч байх ёстойг сургах хэрэгтэй. Ингэснээр үйлчилж буй тэнгэр элчүүд үнэний дагуу өөрчлөгдөж шинэчлэгдсэн амьдрал, цэвэршсэн зүрх сэтгэл, ариуссан хүсэл сонирхлыг маань харж, гэрчлэх боломжтой болох юм. Үнэнийг хүлээн авсан боловч үг, үйлдэл, хувцаслалт болон хүрээлэн буй орчиндоо өөрчлөлт гаргахгүй байгаа бол тэд Христийн төлөө бус харин хувийн эрх ашгийнхаа төлөө амьдарсаар байгаа хүмүүс юм. Тэд Есүс Христээр ариусан, цэвэршүүлэгдэхийн тулд шинээр бүтээгдэж чадаагүй гэсэн үг. {АГБ 21. 4}AГБ 14.1

    Бид хэрэгцээгүй гоёл чимэглэл болон өнгө үзэмжинд татагдахаас болгоомжлох ёстой боловч гадаад байдлаа үл тоомсорлосон, замбараагүй байдлыг хэзээ ч харуулж болохгүй. Хувийн ариун цэвэр болон гэр орноо бүхэлд нь эмх цэгцтэй, сэтгэл татахуйц байлгах ёстой. Залуучууд шүүмжлэх өө сэвгүй, Бурхан болон үнэнийг алдаршуулсан гадаад үзэмжтэй байх байдалд сургагдсан байх хэрэгтэй. {АГБ 22. 1}AГБ 14.2

    Цэвэрч байдалд анхаарал хандуулаагүйгээс өвчин үүсэн бий болдог. Өвчин шалтгаангүй бий болдоггүй. Эрүүл саруул хэмээн тооцогдож байсан тосгонуудад аймшигтай үхлийн тахал тархаж олон хүмүүсийг үхүүлж, хот суурингуудыг түйвээсэн тохиолдол байдаг. Тахалд нэрвэгдсэн хүмүүсийн амьдран сууж буй газар үхлийн нянг тараасан хорт агаар гэр бүлийн гишүүд, айл хөршүүдэд агаар дуслаар дамжин тархсан байдаг. Тоомжиргүй байдалд автагдан залхуу, замбараагүй байх нь эрүүл мэндэд аймшигтай муу үр нөлөөг үзүүлдэгийг бид олон зүйлсээс ажиглан харах боломжтой. {АГБ 22. 2}AГБ 14.3

    Эмх цэгц гэр бүлийг аз жаргалтай болгоход зайлшгүй шаардлагатай. Эмх замбараагүй, залхуу хойрго, нямбай биш хүнд Бурхан тааламжгүй ханддаг. Дээрх дутагдлууд гэр бүлийн аюултай дайсан ба эмх цэгц, хүмүүжилтэй хүүхдүүд, сайн удирдан зохион байгуулсан гэр бүлийг хүсч буй эр нөхөр эмх замбараагүй байдлаас болоод эхнэрээ хайрлах хайраа гээдэг. Эхнэр болон эх хүн эмх цэгцийг дээдэлдэг, хүндэтгэл хүлээхүйц, зохион байгуулалт сайтай байхгүй юм бол гэр орноо аз жаргалтай, нийцэлтэй байлгаж чадахгүй. Энэ тал дээр алдаа дутагдалтай хүн өөрийгөө энэ тал дээр боловсруулж эхлэх хэрэгтэй ба өөрт хамгийн их дутагдаж байгаа талуудаа хөгжүүлэх шаардлагатай. {АГБ 22. 3}AГБ 15.1

    Сэргэг болон хичээнгүй байдлыг хослуулах нь-Бид эргэлзэх зүйлгүйгээр өөрсдийгөө Эзэнд зориулах үед гэр бүлийн амьдралын энгийн, жирийн үүрэг даалгавруудын жинхэнэ утга учрыг ойлгож мэдрэх боломжтой болохоос гадна бид эдгээрийг Бурханы хүслийн дагуу гүйцэтгэдэг болно. Бид Хүний Хүүгийн ирэх цаг мөчийг анхааралтайгаар хүлээхдээ сонор сэрэмжтэй, хичээнгүй хандах шаардлагатай. Бидний Христийг хүлээж буй хүлээлт болон амьдралын маань ажил үйлс хоорондоо нийцэж, эрч хүч ялгаран харагддаг байх ёстой. Энэ нь Христэд итгэгч хүний зан чанарыг тэнцвэржүүлж, өв тэгш болгон хөгжүүлэх юм. Бид зөвхөн Бурханы үгийг тунгаан бодох, судалгаа хийх, залбирахад анхаарлаа хандуулаад, амьдралынхаа бусад зүйлсийг үл тоомсорлож болохгүй. Эсвэл хувийн итгэл бишрэлээ үл тоомсорлон завгүй, яарч сандарсан байдалтай ажиллаж хөдөлмөрлөж болохгүй. Бурханыг хүлээн, соргог байх, ажил хөдөлмөр хийж гүйцэтгэх хоёрыг хооронд нь сайтар нийцүүлж сурах хэрэгтэй. «Ажил үйлсдээ залхуу хойрго бус харин Эзэнд үнэнч, эрч хүчтэй зүрх сэтгэлээр үйлчлээрэй. » {АГБ 23. 1} Хөдөлмөр хөнгөвчлөх боломжуудыг ашигла. Ихэнх гэр бүлд эцэг эхчүүд ном унших, хангалттай мэдээлэл авах, хань ижилтэйгээ харилцан ойлголцох, хүүхдийнхээ өсөн хөгжиж буй оюун ухааныг нь ойлгоход цаг зав гаргаж чаддаггүй. Тэд нарт хайрт Аврагч, дотны зөвлөхтэйгөө ч харилцах цаг зав байдаггүй. Эх хүн аажим аажмаар гэр орныхоо хүнд хүчир ажилд дарлагдан, хүч чадал, цаг хугацаа болон хүсэл сонирхлоо ойр зуурын зүйлсэд эзлүүлж орхидог. Тэд гэр орны хүмүүсээ ч танихгүй хэмжээнд хүрч, хэт оройтсон үедээ л энэ байдлаасаа сэрдэг. Тэд ойр дотны хайртай хүмүүстээ өөдөө тэмүүлэх амьдралын нөлөөг үзүүлэх чадварыг төлөвшүүлж чадаагүйгээс боломжуудаа үүрд мөнхөд алддаг. {АГБ 23. 2} Гэр бүлийг цогцлуулагчид илүү ухаалаг төлөвлөгөөгөөр гэр бүлээ удирдах шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тэдний хувьд гэр орноо тааламжтай уур амьсгалтай байлгах нь хамгийн гол зорилго байх ёстой. Та гэр бүлийнхээ хүнд хэцүү хөдөлмөрийг хөнгөвчилж, зрүүл саруул байдлыг хангах боломжуудыг нээж байх ёстойгоо хэрхэвч мартаж болохгүй. {АГБ 24. 1}AГБ 15.2

    Эгэл жирийн хөдөлмөр бүр Бурханы даалгасан ажил байдаг. Аяга таваг угаах, ширээ засах, өвчтэй хүмүүсийг асрах, хоол хийх, угаалга цэвэрлэгээ хийх нь чухал ажилд тооцогддог. Амьдралын хамгийн эгэл жирийн ажил хөдөлмөрийг хэн нэг нь хийх шаардлагатай байдаг ба ийм ажил хийж буй хүн чухал, хүндэтгэл хүлээхүйц ажил хийж байгаагаа ойлгох ёстой. Тэдний Бурханд зориулж буй үйлчлэл эгэл жирийн мэт боловч эдгээр ажил нь тэргүүн тэнгэр элч Габриелын эш үзүүлэгч нартайгаа гүйцэтгэхээр ирдэг Бурханы нэр хүндтэй ажил үүрэгтэй адил чухалд тооцогддог. Хүн бүр тогтоож өгсөн байр суурин дээр, даалгаж өгсөн үүргээ гүйцэтгэж байгаа. Эмэгтэй хүн гэр орондоо хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа эгэл жирийн ажлуудаа гүйцэтгэхдээ хүн төрөлхтөнд үйлчилж буй тэнгэр элч нартай адил итгэл, дуулгавартай байдал, хайр энэрэл, чин сэтгэлээр хандах ёстой. Хийж гүйцэтгэх шаардлагатай ажил үүргээ Бурханы хүслийн дагуу гүйцэтгэснээр ажил үүрэг тань нэр хүндтэйд тооцогдох юм. {АГБ 24. 2}AГБ 16.1