Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Далан дөрөвдүгээр бүлэг - Аюултай, Аюулгүй Харилцаа

    Бидэнд болон үр хүүхдэд нөлөөлөх нөлөө. -Бидний тогтоосон харилцаа бүхэн хязгаарлагдмал ч гэсэн нөлөө үзүүлж байдаг. Бид нөхөрлөж байгаа хүмүүстэйгээ хэр дотно, хэр тогтмол харилцдагаас шалтгаалан тэдэнд нөлөөлж, хайр, хүндэтгэлээ үзүүлдэг. AГБ 481.1

    Хэрэв бид Эзэний даалган өгсөн ариун дуудлагыг мартуулахуйц найз нөхөдтэй бол уруу таталтанд орж, ёс зүйн хувьд эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байдалд өөрсдийгөө оруулах болно. Бид нөхөрлөж байгаа хүмүүсийнхээ үзэл санааг хүлээн зөвшөөрч, үзэл бодлыг нь даган дуурайж, шударга ариун болон мөнхийн үзэл баримтлалаа найз нөхдийн үзэл бодлоос доогуур тавьж эхэлдэг. Зөв шударгын дайсан төлөвлөгөөнийхөө дагуу бузар нөлөөгөө бидэнд шингээж эхэлдэг.AГБ 481.2

    Залуу хүмүүс найз нөхдийн муу нөлөөнд нас бие гүйцсэн хүнээс илүү амархан автагддаг. Найз нөхдийн бүх нөлөө оюун ухаанд нь мөрөө үлдээдэг. Тэдний харж ажиглаж байсан дүр төрх, сонсож байсан дуу хоолой, хамтдаа очиж байсан газрууд, уулзаж нөхөрлөж байсан хүмүүс, уншиж байсан номууд бүгд оюун ухаанд нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ дэлхийн болон ирээдүйн амьдралд өөрсөддөө болон ялангуяа үр хүүхэддээ ямар найз нөхөдтэй нөхөрлөхийг зөвшөөрөх нь ямар чухал болохыг тооцоолоход үнэхээр бэрх билээ.AГБ 481.3

    Бурханлаг бус хүмүүстэй нөхөрлөснөөр бий болох аюул. - Дэлхий бол бидний жишиг байх ёсгүй. Бурханд итгэдэггүй хүмүүс зүрх сэтгэлээ Бурханаас салган хуурамч шүтээнүүдийг шүтдэг учир тэдэнтэй нөхөрлөж, үзэл бодлыг нь дагах ёсгүй. Гуйвж дайвшгүй зүрх сэтгэл, тууштай итгэл маш сайн үр нөлөөг үзүүлнэ. Түүний зүрх сэтгэлд Эзэний хууль байгаа тул найзлан нөхөрлөж байгаа хүмүүстээ тэнгэрлэг ивээлүүдийг бэлэглэх болно. Гэхдээ бид Бурханы хуулийг зөрчиж байгаа хүмүүстэй нөхөрлөх шийдвэр гаргаснаар итгэл бишрэлээ цэвэр ариун, бохирдоогүйгээр хадгалан үлдэж чадахгүй. Тэднээс салж хөндийрөхгүй бол үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрч, яваандаа тэдэнтэй адил сүйрэх болно.AГБ 481.4

    Еврейчүүд хуурамч шүтээн шүтэгч нартай нийлж, баяр ёслолд нь оролцсоноор Бурханы хуулийг зөрчиж, үндэстэн дээрээ Түүний шийтгэлийг буулгасан. Сатан Христийн дагалдагчдыг бурханд итгэдэггүй хүмүүсийн зугаа цэнгэлд татан оролцуулснаар амжилттайгаар гэм нүгэл рүү татан оруулдаг. «Эзэн, тэдний дундаас гарч, тэднээс салцгаа, бузар мууд нь гараа ч хүргэж болохгүй, гэж хэлж байна. » Бурхан эртний Израильчуудаас хүсэн шаардаж байсантайгаа адил Өөрийн хүмүүсийг дэлхийн ёс заншил, зуршлууд, зарчмуудаас маш ихээр ялгаатай болохыг шаардаж байна.AГБ 482.1

    Самсоны санаатай гаргасан сонголт. -Бурхан Самсонд дуудагдсан үүрэг даалгавраа гүйцэтгэхэд бэлтгэгдэхийн тулд Өөрийн ер бусын хайр халамжийг үзүүлсээр байсан. Самсоны амьдралын эхний үе бие махбодын хүч тэнхээ, оюун ухааны эрч хүч, ёс зүйн цэвэр ариун тааламжтай уур амьсгалаар хүрээлүүлсэн байсан. Гэвч тэрээр бузар муутай нөхөрлөснөөр хүнд олдох цорын ганц хамгаалалт болох Бурханаас холдож, бузар муугийн давалгаанд шидэгдсэн. Бурханаас авсан үүргээ биелүүлж байхдаа бэрхшээлтэй тулгарсан хүмүүс Бурханы хамгаалалтан дотор байна гэдэгтээ итгэлтэй байх боломжтой, харин хүмүүс өөрсдийгөө санаатайгаар уруу таталтанд оруулах юм бол эрт орой аль нэгэн цагт уналтанд орох болно.AГБ 482.2

    Бузар муугийн далд нөлөө. - Оюутан сурагчид аа, эцэг эхчүүдийн тань залбирал та бүхнийг өдөр, шөнийн туршид дагалдах болно. Эцэг эхийнхээ сануулга, заавар зөвлөгөөг сонсож бодлогогүй найз нөхдийг бүү сонгоорой. Та нар бузар муугийн нөлөө хэрхэн бузар муу зуршлуудыг давтуулж, эрүүл бус зан чанарыг хөгжүүлснээр хэрхэн нууцаар оюун ухааныг тань бузартуулж, зуршлуудыг тань сулруулахаар ятгаж байгааг ойлгохгүй байна. Хэрэв та УРУУ таталтанд автагдах үедээ урьд өмнөхтэйгөө адил зөв шударгыг биелүүлэх чадвартай гэж бодож, аюул заналхийлж байгааг олж харахгүй байгаа бол алдаа гаргаж байна гэсэн үг. Бурханыг хайрлаж, Түүнээс эмээдэг эцэг эх, багш нар заавар зөвлөгөө өгөх үед та өөрийгөө Бурханд бүрэн даатгаж, Өөрийг нь алдаршуулахаар өгсөн авъяас чадвараа сайжруулахгүй л юм бол энэ бүхэн дэмий хоосон зүйл байх болно. AГБ 483.1

    Итгэл бишрэлд сөргөөр хандаж байгаа хүмүүсээс болгоомжил. - Хүүхдүүд чухал бус, дэлхийн зүйлсийг ярьсан хүмүүстэй нөхөрлөх юм бол оюун ухаан нь тэрхүү хэмжээнд төлөвшинө. Хүүхдүүд итгэл бишрэлийн зарчмуудыг муучилж, доромжилсон, үнэнийг заль мэх гарган буруутгаж байгаа үгсийг сонсох юм бол эдгээр нь оюун ухаанд нь хадагдаж, зан чанар нь буруугаар төлөвшинө. AГБ 483.2

    Хоосон, халамжгүй, бузар муу оюун ухаантай хүмүүстэй нөхөрлөхөөс илүү сайн хүсэл мөрөөдөл, чухал үзэл баримтлалуудыг үр дүнтэй хөөн зайлуулж, арилгадаг арга гэж байхгүй. Хурц хэл яриа, егөөдөл, хошигнол анхаарлыг тань татсан ч гэсэн итгэл бишрэлийг үгүйсгэн, хөнгөн хуумгай байдлаар хандаж байгаа нь тухайн хүмүүстэй нөхөрлөхгүй байх хангалттай шалтгаан болох ёстой. Тэд нартай олон шалтгаанаар нөхөрлөх хүсэл төрөвч итгэл бишрэлгүй амьдралын олон аюултай ашиг сонирхлыг эргэн тойрондоо цацаж байдаг учир тэдний муу нөлөөнөөс эмээж байх хэрэгтэй.AГБ 483.3

    Дэлхийтэй Нөхөраөсөн Нөхөраөа Хүний Мэдрэмжийг хөөргөж, сэтгэлийг өөртөө татдаг тул итгэл бишрэлтэй, Бурханаас эмээсэн, итгэл даахуйц, үнэнч тууштай хүн байх хүчгүй болгодог. Ийм нөлөөнд автагдсан хүмүүсийн хувьд Христийн даруу төлөв, дөлгөөн амьдрал анхаарлыг нь татахаа больдог. Бурханы, Есүсийн, диваажингийн агуу Нэгэний охид, хөвгүүд гэж өөрсдийгөө нэрлэсэн маш олон залуус «гандсан газрын үндэс адил хатаж, ямар ч хэлбэр дүрс, хараа баясгах зүйлгүй болсон байдаг. »AГБ 484.1

    Хайр энэрлийг дэлхийн хамаатнууддаа нийцүүлж болохгүй. - Бид нэгэн зэрэг дэлхий болон Бурханд үйлчилж чадахгүй. Бидний хайр энэрэл үнэнээс суралцах хүсэлгүй дэлхийн хамаатнууд дээр төвлөрч болохгүй. Бид тэдэнтэй уулзахдаа үнэний гэрлээ тусгах гэж бүх боломжоороо хичээх хэрэгтэй. Бид тэдний үзэл бодол, ёс заншлаар үг, зан байдал, ёс заншил, үйлдлүүдээ удирдуулж болохгүй. Бид уулзаж харилцах бүртээ үнэнийг харуулахыг хичээдэг байх ёстой. Хэрэв бид нөлөөлж чадахгүй байгаа бол сүнслэг байдлаа хадгалан үлдэхийн тулд болж өгвөл уулзаж учрахгүй байх нь чухал.AГБ 484.2

    Ес зүйгүй, зарчимгүй хүмүүсээс хол бай. - Христэд итгэгчид ёс зүйгүй хүмүүстэй нөхөрлөх нь буруу юм. Ес зүй, оюун ухааныг хүчирхэгжүүлдэггүй мөртлөө цаг хугацааг маань үрэн таран хийсэн дотны, өдөр тутмын уулзалтууд аюултай нөхөрлөл юм. Тойрон хүрээлж буй ёс зүйн уур амьсгал нь цэвэр ариун, зөв шударга бус, харин ч бузар муугаар бохирдсон бол ялгаруулж буй уур амьсгалаар амьсгалагч оюун ухаан болон зүрх сэтгэлийг үл мэдэгдэх байдлаар хордуулан, сүйрүүлж байгааг мэдрэх болно. Оюун ухаан нь өөрийн мэдэлгүй ёс зүйгүй, доройтсон байдал руу шилждэг хүнтэй ярилцах нь аюултай. Ес зүй, шударга ариун байдлыг эрхэмлэгч хүн тэнэглэл, ёс зүйн хомсдолд орсон хүнтэй тогтмол харилцсанаар аажмаар, санаандгүй тэдний хэмжээнд сэтгэн бодож, үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрч, адил үйлдэлтэй болдог.AГБ 484.3

    Сайн нэр хүнд алтнаас ч илүү үнэтэй. Залуучууд оюун ухаан болон ёс зүйн төлөвшлийн хувьд өөрсдөөсөө дорой нэгэнтэй найзлан нөхөрлөх хандлагатай байдаг. Доройтсон бодол санаа, мэдрэмж, зан авиртай хүнтэй зориуд нөхөрлөх нь залуу хүнд хэрхэн жинхэнэ аз жаргалыг өгөх билээ? Зарим нь доройтсон дур хүсэл, зуршилтай байдаг ба ийм хүмүүстэй нөхөрлөсөн хүн бүр тэдний жишээг даган дуурайж эхэлдэг. Бид бүгд зүрх сэтгэлээрээ айж эмээх бэрхшээлээр дүүрэн цаг үед амьдарч байна.AГБ 485.1

    Олон хүмүүс муулуулахаас айснаас уруу татагддаг.- Хүүхдүүдээ... үнэ цэнэтэй, ариун шударга бүхнийг доромжлон гутаадаг бус харин зөв шударгыг өмгөөлдөг найз нөхөдтэй болох хэрэгтэй. Доромжлуулан, гутаагдахаас айсан залуучууд уруу таталтанд орж, бурханд итгэдэггүй хүмүүсийн замаар алхаж эхэлдэг. Эхчүүд хүүхдүүддээ өөрсдийн жишээ болон заавар, тушаалаараа гоочилж, гутаан доромжилж буй нөхцөлд зөв шударга байхыг зааж сургахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. AГБ 485.2

    Бусдыг хориотой зам руу чиглүүлэхэд бэлэн байдаг хүмүүс өөрсдөө байнга уруу таталтанд дийлэгдэж, дэг журамгүй зуршлуудыг урамшуулан, оюун ухаандаа анхаарал хандуулж, зан чанараа шударга байлгахыг хичээж буй хүн доромжлон тохуурхагч Сатаны элч нар болж байдгийг залуучууд маань яагаад ойлгон хүлээн зөвшөөрч чадахгүй байна вэ?AГБ 485.3

    Бурханы өмнө амьдарч байгаа шигээ харийн хүмүүсийн өмнө амьдраарай. - Залуу найз нөхөр минь, цэвэр ариун, Бурханы ариун ажилд нийцүүлэхгүй болгоход нөлөөлөх хүмүүстэй цагаа битгий өнгөрөөгөөрэй. Эцэг, эх болон Христ, ариун тэнгэр элч нарын өмнө хийж гүйцэтгэхээс ичиж санаа зовох зүйлсээ танихгүй, харь хүмүүсийн өмнө гүйцэтгэхгүй байгаарай.AГБ 485.4

    Зарим нь дээрх сануулгыг Шаббатыг сахидаг хүмүүст хэлэх шаардлагагүй гэж бодож болох боловч эдгээр зарчмуудыг сахих шаардлагатай нэг нь миний ярьж байгаа зүйлсийг сайн ойлгож байгаа. Залуучуудаа, би та бүхнийг болгоомжтой байхыг сануулж байна. Та бүхэн Бурхан болон тэнгэр элч нарын нүдэнд үзэгдэх ёсгүй ямар ч үйлдлийг хийж болохгүй. Та бузар муу үйлдлийг бузар муу нөлөө үзүүлэхгүйгээр хийх боломжгүй. Таны буруу үйлдэл зан чанарыг тань юунаас бүрдсэнийг харуулахаас гадна бусдад маш хүчтэй нөлөөг давхар үзүүлнэ. Христ биднийг маш их үнээр худалдан авсан ба бид Түүний даалган өгсөн бүх бэлэг авъяасын дагуу шүүгдэнэ гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Та өөрийгөө Бурханы өмч болохоо мартаж болохгүй.AГБ 486.1

    Шаардлагатай үед онцгой тусламж үзүүлнэ гэж амласан. - Бид үр хүүхдүүдээ доройтож, бузартсан хүмүүстэй нөхөрлөх байдалд оруулж болохгүй. Бурхан зарим үед залуучуудыг цэвэр ариун бус, биеэ барьдаггүй хүмүүстэй зорилготойгоор холбож болох юм. Бурхан тэдэнд Даниел болон түүний нөхдөд Вавилонд байсан шиг уруу таталтыг даван гарах, зорилгодоо тууштай байх хүчийг өгөх болно. Залуус Бурханыг дуулгавартай дагахыг хүссэн үедээ эдгээр хүч чадлыг эзэмших юм. Залуус тогтмол Бурхантай холбоотой байх ёстой. Тэд өөрсдийгөө байнга цэвэр ариун байлгаж Бурханыг гутаан доромжлох юуг ч хийж гүйцэтгэж болохгүй. Залуус Бурханыг алдаршуулах зорилгоо амьдралынхаа хамгийн чухал зорилго болгох ёстой. Тэд Бурханы дүр төрхөө алдаж, шинэчлэгдэн, сэргэж, ариусахыг хүсч байгаа хүмүүсийг ажиглан харж, тэрхүү зорилгынхоо төлөө чин сэтгэлээсээ хичээн зүтгэх хэрэгтэй. AГБ 486.2

    Бусдыг анхаардаг, томоотой найз нөхдийг сонгоорой. - Христтэй нийцсэн амьдралтай залуус зөвийг хийхэд тусалдаг найз нөхдийг сонгодог. Тэд зөв шударга зарчим, зорилгоо хөгжүүлэхэд тус болдоггүй найз нөхдөөс холдон хөндийрдөг. Оюун ухаанаа бузар муугийн хэвэнд цутган оруулж буй залуус хаа сайгүй байна. Өөрсдийгөө Христийн талд ямар ч эргэлзээгүйгээр оруулсан хүмүүс бузар муу хүмүүстэй цагаа өнгөрөөх үедээ зөв шударга үзэл, бодолдоо бат зогсож чаддаг.AГБ 486.3

    Зөв зан чанарыг төлөвшүүлэхийг хүсч байгаа хүн бүр итгэл бишрэлтэй, томоотой, бусдыг халамжилсан оюун ухаантай хүмүүстэй нөхөрлөх шийдвэрийг гаргана. Мөнхийн амьдралаа босгох зарчмаа тооцоолж буй хүмүүс шинэ байшиндаа маш сайн материалыг ашиглах хэрэгтэй. Хэрэв байшиндаа ялзарсан модтой адил доройтож муудсан зан чанарыг ашиглахыг зөвшөөрөх юм бол байшин тань нурах аюултай болно. Хүн бүр ямар байшин барьж байгаадаа анхаарал хандуулах ёстой. Уруу таталтын хүчтэй шуурга байшин руу тань үлээх болно. Байшин тань баттай, сайн баригдаагүй бол шалгуурыг даван гарч чадахгүй.AГБ 487.1

    Зарчимтай амьдралаар амьдарч буй хүнтэй нөхөрлөснөөр анхаарал болгоомжгүй хүн хүртэл зөв шударгыг хайрлах чадвараас суралцах болно. Зөв шударгыг гүйцэтгэх гэж хичээснээр зүрх сэтгэл үнэ хүндгүй, бузар булай, Бурханы үгэн дэх зарчмыг эсэргүүцсэн дур хүслийг жигшиж эхэлнэ.AГБ 487.2